Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 11
Acts MonKJV 11:1  Тэгэхэд Жүүд бусчууд ч бас Шүтээний үгийг хүлээн авсан гэдгийг Иудаиад байсан төлөөлөгчид болон ахан дүүс сонсжээ.
Acts MonKJV 11:2  Улмаар Пээтросыг Иерусалим руу өгсөж ирэх үед хөвч хөндөлтийг баримтлагчид түүнтэй маргалдан,
Acts MonKJV 11:3  Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс рүү очиж бас тэдэнтэй хооллосон байна гэжээ.
Acts MonKJV 11:4  Харин Пээтрос тэдэнд эхнээс нь дарааллаар нь тайлбарлаж ийн ярив.
Acts MonKJV 11:5  Би Иоппи хотод гуйлт хийж байлаа. Тэгэхэд би нэгэн үзэгдлийг ховсдолтонд үзэв. Тэнгэрээс дөрвөн булангаасаа доошлуулагдаж буй том даавуу мэт нэгэн сав буун ирж байлаа. Тэгээд бүр над руу ирсэн.
Acts MonKJV 11:6  Би түүн дээр харцаа тогтоон, анхаарлаа хандуулсан бөгөөд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, мөлхөгчид болон тэнгэрийн шувуудыг харсан.
Acts MonKJV 11:7  Тэгэхэд нэгэн дуу хоолой надад, Бос, Пээтрос. Алж улмаар ид гэхийг би сонссон.
Acts MonKJV 11:8  Харин би, Яасан ч үгүй, Эзэн. Учир нь миний ам руу ямар ч цэвэр бус эсвэл бузар юм хэзээ ч орж байгаагүй гэсэн.
Acts MonKJV 11:9  Гэтэл мөнөөх дуу хоолой тэнгэрээс дахиад надад, Шүтээний цэвэр болгосон зүйлийг чи цэвэр бус гэж бүү дууд хэмээн хариулсан.
Acts MonKJV 11:10  Түүнчлэн энэ нь гурван удаа үйлдэгдсэн. Тэгээд бүгд тэнгэр өөд буцаан авагдсан.
Acts MonKJV 11:11  Тэгтэл ажигтун, Кайсаареиагаас над руу явуулсан гурван эр миний байсан айлд тэр даруй ирчихсэн байлаа.
Acts MonKJV 11:12  Тэгэхэд Сүнс надад юунд ч эргэлзэлгүй тэдний хамт явахыг тушаасан. Үүнээс гадна энэ зургаан ахан дүүс намайг дагалдсан бөгөөд бид нөгөө хүний гэрт орсон.
Acts MonKJV 11:13  Тэгэхэд тэрбээр нэгэн элчийг гэртээ хэрхэн харснаа бидэнд дүрслэн ярьсан юм. Тэр элч зогсоод улмаар түүнд, Иоппи руу эрчүүд явуулж, Пээтрос хэмээн нэрлэгдсэн Сиймоныг дуудуул.
Acts MonKJV 11:14  Тэр чамд үгс хэлнэ. Үүгээр нь чи болон чиний гэрийнхэн бүгд аврагдана гэжээ.
Acts MonKJV 11:15  Тэгээд намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээр буусан шигээ тэдэн дээр бас буусан.
Acts MonKJV 11:16  Тэгэхэд, Иоаннис үнэхээр усаар баптизм хийсэн. Харин та нар Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэдэг үгийг Эзэн хэрхэн хэлж байсныг би санасан.
Acts MonKJV 11:17  Үнэхээр Эзэн Есүс Христэд итгэсэн бидэнд өгсөнтэй адил бэлгээ Шүтээн тэдэнд өгсөн юм бол би юу болчихоод Шүтээнд саад болж чадахсан билээ? гэлээ.
Acts MonKJV 11:18  Тэд эдгээрийг сонсоод, нам гүм болов. Тэгээд Шүтээнийг алдаршуулан, Тэгвэл Шүтээн амьдрал руу гэмшин эргэлтийг Жүүд бусчуудад ч бас соёрхжээ гэлцлээ.
Acts MonKJV 11:19  Эдүгээ Стээфаносоос болоод дэгдсэн хавчлагын улмаас тараагдсан хүмүүс өөр хэнд ч биш зөвхөн Жүүдүүдэд үгийг тунхагласаар Фойники, Кипр, Антиохеиа хүртэл аялжээ.
Acts MonKJV 11:20  Мөн тэдний зарим нь Кипр болон Кюрина эрчүүд байсан бөгөөд тэд Антиохеиад ирчихээд Эзэн Есүсийг тунхаглан, Грекүүдтэй ярилцжээ.
Acts MonKJV 11:21  Түүнчлэн Эзэний гар тэдэнтэй хамт байлаа. Мөн маш олон хүн итгэж, Эзэн рүү эргэсэн.
Acts MonKJV 11:22  Тэгэхэд эдгээр зүйлийн тухай мэдээ Иерусалимд байдаг чуулганы сонорт хүрчээ. Тэгээд тэд Варнаавасыг Антиохеиа хүртэл явуулахаар илгээв.
Acts MonKJV 11:23  Тэр очоод, Шүтээний энэрлийг харан баярлажээ. Тэгээд бүгдэд нь Эзэн рүү наалдах зүрх сэтгэлийн зорилготой байхыг уриаллаа.
Acts MonKJV 11:24  Учир нь тэр сайн хүн бөгөөд Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн байв. Улмаар Эзэн рүү олон хүн нэмэгджээ.
Acts MonKJV 11:25  Дараа нь Варнаавас Саулосыг хайж олохоор Тарсоос руу явлаа.
Acts MonKJV 11:26  Улмаар тэр түүнийг олчихоод, Антиохеиад түүнийг авчрав. Тэгээд ийм явдал болжээ. Тэд бүтэн жил чуулгантай хамт цугларан, олон хүнд заан сургалаа. Тэгэхэд шавь нар анх удаа Христийнхэн гэж Антиохеиад дуудагджээ.
Acts MonKJV 11:27  Мөн энэ өдрүүдэд эш үзүүлэгч нар Иерусалимаас Антиохеиад ирэв.
Acts MonKJV 11:28  Тэгэхэд тэдний нэг Аагавос гэгч босож, хамаг дэлхий даяар их ган гачиг болно гэж Сүнсээр мэдүүллээ. Энэ нь Клаудиос Кайсарын өдрүүдэд болсон юм.
Acts MonKJV 11:29  Тэр үед шавь нар нэг бүрчлэн чадлынхаа хэрээр Иудаиад суурьшдаг ахан дүүстээ тусламж илгээхээр шийджээ.
Acts MonKJV 11:30  Тэгээд тэд үүнийгээ хийгээд, Ваарнавас болон Саулосын гараар ахлагч нар луу илгээв.