ACTS
Chapter 3
Acts | MonKJV | 3:2 | Тэгэхэд эхийнхээ хэвлийгээс хойш өргүүлж явдаг байсан нэгэн суумгай эрийг сүм рүү орсон хүмүүсээс өглөг гуйг гэж сүмийн Үзэсгэлэнт гэгддэг хаалганы хажууд өдөр бүр суулгадаг байжээ. | |
Acts | MonKJV | 3:5 | Тэгэхэд нь тэр тэднээс ямар нэг юм авах нь гэж горьдсоор тэдэн рүү анхаарлаа хандууллаа. | |
Acts | MonKJV | 3:6 | Тэгтэл Пээтрос, Надад алт, мөнгөний аль нь ч байхгүй. Харин би өөрт байгаа зүйлээ чамд өгье. Назаретийн Есүс Христийн нэрээр босоод алх гэжээ. | |
Acts | MonKJV | 3:7 | Тэгээд тэр түүнийг баруун гараас нь бариад, босгов. Тэгтэл тэр даруй түүний хоёр тавхай болон шагай тэнхээтэй боллоо. | |
Acts | MonKJV | 3:8 | Улмаар тэр үсэрч босоод, алхав. Тэгээд тэдэнтэй хамт сүм рүү ороод, алхаж бас үсрэн, Шүтээнийг магтсаар байжээ. | |
Acts | MonKJV | 3:10 | Улмаар сүмийн Үзэсгэлэнт хаалганы хажууд өглөгүүдийн төлөө суудаг байсан нөгөө хүн болохыг нь тэд таньжээ. Тэгээд түүнд тохиолдсон зүйлээс болоод тэд гайхашрал, алмайрлаар дүүрэв. | |
Acts | MonKJV | 3:11 | Улмаар эдгээгдсэн суумгай эр Пээтрос, Иоаннис хоёрыг тэвэрч байх зуур Соломооных гэгддэг сүүдрэвчин дор байсан тэдэн рүү бүх хүн ихэд гайхсаар гүйлдлээ. | |
Acts | MonKJV | 3:12 | Тэгэхэд Пээтрос үүнийг хараад хүмүүст хариулж, Израйлийн эрчүүд ээ, юунд та нар үүнд гайхна вэ? Мөн бид өөрсдийн хүч чадал эсвэл ариун байдлаар энэ хүнийг алхуулсан мэт юунд биднийг цоо ширтэнэ вэ? | |
Acts | MonKJV | 3:13 | Аврахаам, Ицхаак, Иакоовын Шүтээн, эцэг өвгөдийн маань Шүтээн өөрийн Хүү Есүсийг алдаршууллаа. Түүнийг та нар тушаасан бөгөөд түүнийг суллахаар шийдсэн байсан тэрхүү Пилаатосын өмнө түүнийг үгүйсгэсэн. | |
Acts | MonKJV | 3:14 | Харин та нар Ариун бас Зөв шударга Нэгэнийг үгүйсгэсэн бөгөөд өөрсдөдөө алуурчин эрийг өршөөлгөхийг хүссэн. | |
Acts | MonKJV | 3:15 | Тэгээд амьдралын Хунтайж алсан. Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон. Үүний гэрчүүд нь бид юм. | |
Acts | MonKJV | 3:16 | Мөн түүний нэрэнд итгэх итгэлээр дамжуулан, та нарын харж бас таньж байгаа энэ хүнийг түүний нэр тэнхээтэй болгосон. Тийм ээ, түүгээр байдаг тэрхүү итгэл нь та бүгдийн өмнө энэ хүнд ийм төгс эрүүл байдлыг өгсөн. | |
Acts | MonKJV | 3:17 | Мөн эдүгээ ахан дүүс ээ, та нар бас үүнийг захирагчдынхаа адил мэдлэг дутуугаасаа болоод хийснийг би мэдэж байна. | |
Acts | MonKJV | 3:18 | Гэвч Христ зовох болно гэж бүх эш үзүүлэгчийнхээ амаар урьдаас тунхаглаж байсан тэр зүйлсээ Шүтээн тийнхүү биелүүлсэн. | |
Acts | MonKJV | 3:19 | Тийм учраас та нар гэмшин эргэ бас өөрчлөгд. Энэ нь Эзэний оршихуйгаас сэргэлтийн цагууд ирэхэд та нарын гэмүүд арчигдсан байхын тулд юм. | |
Acts | MonKJV | 3:21 | Дэлхий үүссэнээс хойш Шүтээн бүх ариун эш үзүүлэгчийнхээ амаар ярьсан тэр бүх зүйлийн эргүүлэн сэргээхүйн цаг үе хүртэл түүнийг тэнгэр хүлээн авах ёстой. | |
Acts | MonKJV | 3:22 | Учир нь Мошээ үнэхээр өвөг дээдэст, Эзэн Шүтээн чинь та нарын ахан дүүсээс над шиг нэгэн эш үзүүлэгчийг та нарт босгоно. Түүний та нарт хэлэх юу ч бай бүх зүйл дээр та нар түүнийг сонсох болно. | |
Acts | MonKJV | 3:23 | Тэгээд ийм явдал болно. Тэрхүү эш үзүүлэгчийг сонсохгүй сэтгэл бүр нь ард түмний дундаас устгагдана гэсэн. | |
Acts | MonKJV | 3:24 | Тийм ээ, мөн Шэмүэлээс эхлээд дараагийн бүх эш үзүүлэгчийн ярьсан болгон нь энэ өдрүүдийн тухай үүнчлэн урьдаас хэлж байсан. | |
Acts | MonKJV | 3:25 | Та нар бол эш үзүүлэгч нарын хүүхдүүд. Бас Шүтээн Аврахаамд, Дэлхийн бүх удам угсаа чиний үр удмаар ивээгдэнэ гэж хэлэн, бидний өвөг дээдэстэй хийсэн тэрхүү гэрээний ч хүүхдүүд мөн. | |