ACTS
Chapter 23
Acts | MonKJV | 23:1 | Тэгэхэд Паулос зөвлөлийг анхааралтай хараад, Эрчүүд ээ, ахан дүүс ээ. Би энэ өдрийг хүртэл Шүтээний өмнө бүхий л сайн ухамсраар амьдарсан гэлээ. | |
Acts | MonKJV | 23:2 | Тэгтэл тэргүүн тахилч Ананиас хажууд нь зогсож байсан хүмүүст түүний ам руу цохихыг тушаав. | |
Acts | MonKJV | 23:3 | Тэгэхэд нь Паулос түүнд, Цагаанаар өнгөлсөн хана чамайг Шүтээн цохино доо. Учир нь чи намайг хуулийн дагуу шүүхээр сууж байгаа атлаа хуульд эсрэгээр намайг цохиулахаар тушааж байна уу? гэв. | |
Acts | MonKJV | 23:4 | Гэтэл дэргэд нь зогсож байсан хүмүүс, Чи Шүтээний тэргүүн тахилчийг гутаан доромжилж байна уу? гэлцлээ. | |
Acts | MonKJV | 23:5 | Тэр үед Паулос, Ахан дүүс ээ, би түүний тэргүүн тахилч байсныг нь мэдсэнгүй. Учир нь, Чи ард түмнийхээ захирагчийг ёрын муугаар ярьж болохгүй гэж бичигдсэн байдаг гэлээ. | |
Acts | MonKJV | 23:6 | Харин нэг хэсэг нь Саддукачууд, нөгөө хэсэг нь Фарисачууд болохыг Паулос ойлгоод, Эрчүүд ээ, ахан дүүс ээ. Би бол Фариса хүний хүү, Фариса хүн. Найдвар болон үхэгсдийн босголтоос болоод би байцаагдаж байна гэж зөвлөл дотор хашгирчээ. | |
Acts | MonKJV | 23:7 | Тэгээд түүнийг ийнхүү хэлэхэд Фарисачууд болон Саддукачуудын хооронд сөргөлдөөн боллоо. Улмаар цугласан олон хуваагдав. | |
Acts | MonKJV | 23:8 | Учир нь Саддукачууд босголт ч, элч ч, сүнс ч байдаггүй гэж ярьдаг. Харин Фарисачууд аль алийг нь хүлээн зөвшөөрдөг ажээ. | |
Acts | MonKJV | 23:9 | Улмаар маш их хашгиралдаан үүслээ. Фарисачуудын талын бичээчид босож, Бид энэ хүнээс ёрын мууг олохгүй байна. Харин сүнс эсвэл элч түүнтэй ярьсан юм бол Шүтээний эсрэг тэмцэхгүй байцгаая гэж зүтгэв. | |
Acts | MonKJV | 23:10 | Тэгээд асар их сөргөлдөөн болоход Паулосыг тэдэнд тастуулчих вий гэж айсан мянгатын дарга цэргүүдийг доош буун, хүмүүсийн дундаас түүнийг хүчээр авч, цайз руу аваачихыг тушаалаа. | |
Acts | MonKJV | 23:11 | Улмаар дараа шөнө нь Эзэн түүний хажууд зогсоод, Урам зоригтой бай, Паулос. Учир нь чи миний тухай Иерусалимд гэрчилсэн шигээ Ромд ч бас тийнхүү гэрчлэх ёстой гэлээ. | |
Acts | MonKJV | 23:12 | Тэгээд өдөр болоход Жүүдүүдийн зарим нь цуглараад, Паулосыг алах хүртлээ идэж бас уухгүй гэцгээн өөрсдийгөө хараал дор хүлжээ. | |
Acts | MonKJV | 23:14 | Улмаар тэд ахлах тахилч нар болон ахлагч нар луу очоод, Бид Паулосыг алах хүртлээ юу ч идэхгүй гэж өөрсдийгөө хараал дор хүлсэн. | |
Acts | MonKJV | 23:15 | Тиймээс одоо та нар зөвлөлийн хамт түүний талаар илүү тодорхой мэдэхийг зорьж байгаа мэтээр түүнийг маргааш өөрсөд лүүгээ авчир гэж мянгатын даргад мэдэгд. Харин түүнийг ойртож ирэхээс нь өмнө бид алахад бэлэн байна гэлээ. | |
Acts | MonKJV | 23:16 | Гэтэл Паулосын эрэгтэй зээ дүү тэдний отолтын талаар сонсоод улмаар явж, цайз руу ороод, Паулост хэлжээ. | |
Acts | MonKJV | 23:17 | Тэр үед Паулос зуутын дарга нарын нэгийг дуудаад, Энэ залууд мянгатын даргад хэлэх юм байгаа учраас түүнийг түүн рүү аваачна уу гэв. | |
Acts | MonKJV | 23:18 | Иймээс тэр түүнийг аваад, мянгатын дарга руу аваачин, Намайг хоригдол Паулос дуудаад, энэ залууд танд хэлэх юм байгаа тул түүнийг тан руу аваачихыг гуйсан юм гэлээ. | |
Acts | MonKJV | 23:19 | Тэгтэл мянгатын дарга түүнийг гараас нь барин, түүнтэй хамт тусдаа цааш яваад, Надад хэлэх зүйл чинь юу юм бэ? гэж асуув. | |
Acts | MonKJV | 23:20 | Тэгэхэд тэр, Жүүдүүд Паулосын талаар тодорхой юм мэдэхийг зорьж байгаа мэтээр түүнийг маргааш зөвлөл рүү авчрахыг танаас гуйхаар тохиролцсон. | |
Acts | MonKJV | 23:21 | Харин та тэдэнд битгий зөвшөөрөөрэй. Учир нь түүнийг алах хүртлээ идэж бас уухгүй гэж өөрсдийгөө хараал дор хүлсэн тэдний дөчөөс олон эрчүүд түүнийг отож байна. Тэгээд одоо тэд танаас амлалт хүлээгээд, бэлэн байж байгаа гэжээ. | |
Acts | MonKJV | 23:22 | Ингээд мянгатын дарга мөнөөх залууд, Надад эдгээр зүйлийг мэдүүлснээ хэнд ч бүү хэл гэж тушаагаад явуулав. | |
Acts | MonKJV | 23:23 | Тэгээд тэрбээр зуутын хоёр даргыг дуудаад, Шөнийн гурав дахь цагт Кайсаареиа руу явах хоёр зуун цэрэг мөн далан морьт цэрэг, хоёр зуун жадтай цэрэг бэлэн болго. | |
Acts | MonKJV | 23:24 | Мөн тэднийг адгуусаар ханга. Тэгвэл тэд Паулосыг дээр нь суулгаад, захирагч Фийликс рүү аюулгүй хүргэж болох байх гэлээ. | |
Acts | MonKJV | 23:27 | Энэ хүн Жүүдүүдэд баригдан, тэдэнд алагдах гэж байсан юм. Тэр үед би цэргийн ангитай очсон бөгөөд түүнийг Ром хүн болохыг нь мэдээд аварсан. | |
Acts | MonKJV | 23:28 | Тэгээд түүнийг юунд буруутгасан шалтгааныг нь мэдэхийг хүсэхдээ тэдний зөвлөл рүү түүнийг аваачсан билээ. | |
Acts | MonKJV | 23:29 | Түүнд үхлийн эсвэл хүлээсний буруутгал хүртэхүйц юу ч байхгүй харин тэдний хуулийн асуудлуудаас болоод буруутгагдах гэж байгааг нь би олж мэдсэн. | |
Acts | MonKJV | 23:30 | Түүнчлэн Жүүдүүд энэ хүнийг хэрхэн отож буйг надад хэлэхэд би тан руу шууд явууллаа. Мөн түүний эсрэг юу байгаагаа таны өмнө хэлэхийг буруутгагчдад нь тушаасан болой. Эрүүл энхийг хүсье. | |
Acts | MonKJV | 23:31 | Тэр үед өөрсдөд нь тушаагдсаны дагуу цэргүүд Паулосыг аваад, шөнөөр Антипатрист авчрав. | |
Acts | MonKJV | 23:32 | Маргааш нь тэд цайз руу буцахдаа морин цэргүүдийг түүнтэй хамт явуулахаар үлдээжээ. | |
Acts | MonKJV | 23:33 | Тэд нар нь Кайсаареиад очоод, захирагчид захидлыг гардуулан, Паулосыг ч бас түүний өмнө зогсоов. | |
Acts | MonKJV | 23:34 | Тэгэхэд захирагч захидлыг уншчихаад, түүнийг аль мужийнх болохыг асуулаа. Улмаар түүнийг Киликиагийнх гэдгийг ойлгоод, | |