Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Acts MonKJV 1:1  Теофилос оо, би анхны туурвилдаа Есүсийн хийж бас түүнчлэн заан сургаж эхэлснээс
Acts MonKJV 1:2  тэрбээр сонгосон тэрхүү төлөөлөгчдөдөө Ариун Сүнсээр дамжуулан тушаалууд өгснийхөө дараа дээш өргөгдсөн өдрийг нь хүртэлх тэр бүх зүйлийн тухай туурвисан.
Acts MonKJV 1:3  Бас тэдэндээ тэрбээр дөч хоног үзэгдсэнээрээ бас Шүтээний хаанчлалтай хамаатай зүйлсийг ярьснаараа тарчлалынхаа дараа өөрийнхөө амьд байгааг олон хөдөлшгүй нотолгоогоор харуулсан.
Acts MonKJV 1:4  Тэгээд тэдний хамт байхдаа тэдэнд Иерусалимаас явахгүй байхыг тушаан харин надаас сонссон Эцэгийн тэрхүү амлалтыг хүлээ.
Acts MonKJV 1:5  Учир нь Иоаннис үнэндээ усаар баптизм хийсэн. Харин та нар үүнээс хойш олон биш өдрийн дараа Ариун Сүнсээр баптизм хийлгэнэ гэсэн.
Acts MonKJV 1:6  Тийм учраас тэд цуглачихсан байхдаа түүнээс, Эзэн, та энэ цагт Израйльд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусан.
Acts MonKJV 1:7  Тэгэхэд нь тэр тэдэнд, Эцэгийн өөрийнхөө эрх мэдэл дор байлгадаг тэр цагууд эсвэл үеүдийг мэдэх нь та нарынх биш юм.
Acts MonKJV 1:8  Харин Ариун Сүнс та нар дээр ирсний дараа та нар хүч чадлыг хүлээн авна. Тэгээд та нар Иерусалимд ч, бүх Иудаиад ч мөн Самареиад түүнчлэн дэлхийн хязгаар хүртэл миний гэрчүүд болно гэсэн.
Acts MonKJV 1:9  Тийнхүү тэр эдгээр зүйлийг ярьчихаад, тэднийг харж байхад дээш өргөгдсөн бөгөөд үүл түүнийг тэдний хараанаас салган хүлээн авлаа.
Acts MonKJV 1:10  Улмаар тэд түүний дээш явсныг тэнгэр өөд ширтэн байх зуур, ажигтун, тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр эр зогсож байлаа.
Acts MonKJV 1:11  Тэд бас, Галийлийн эрчүүд та нар юунд тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас тэнгэр өөд авагдсан энэхүү Есүс нь та нар түүнийг тэнгэр өөд явахыг нь харсан шиг тийнхүү ирнэ гэв.
Acts MonKJV 1:12  Дараа нь тэд Элайон гэдэг уулнаас Иерусалим руу буцлаа. Энэ нь Иерусалимаас нэг шаббаат өдрийн аян ажээ.
Acts MonKJV 1:13  Тэгээд тэд байрандаа ирээд, дээд давхрын өрөө рүү гарлаа. Тэнд Пээтрос, Иакоов хоёр мөн Иоаннис, Андреас, Фийлиппос, Томаас, Вартоломаиос, Маттаиос, Алфаиосын Иакоов, Зилотийс Сиймон, Иакоовын Иудаас нар оршин суудаг байв.
Acts MonKJV 1:14  Тэд бүгдээрээ эмэгтэйчүүд болон Есүсийн эх Марийа мөн түүний эрэгтэй дүү нарын хамт санаа нэгтэй гуйлт ба хүсэлт дотор үргэлжлүүлж байлаа.
Acts MonKJV 1:15  Тэгэхэд тэр өдрүүдэд Пээтрос шавь нарын (нэрсийнх нь тоо нийлээд нэг зуун хорь орчим байлаа) голд зогсоод,
Acts MonKJV 1:16  Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Есүсийг барьсан хүмүүст замч болсон Иудаасын тухай Давийдийн амаар Ариун Сүнсний урьдчилан хэлсэн энэхүү бичвэр нь биелэгдсэн байх ёстой.
Acts MonKJV 1:17  Учир нь тэр бидний хамт тоологдож мөн энэ үйлчлэлийн хувийг хүртсэн байсан.
Acts MonKJV 1:18  Эдүгээ энэ хүн хууль бусын шан хөлсөөр хэсэг талбай худалдаж авсан байжээ. Мөн тэрбээр түрүүлгээ харж унаад, дундуураа задарч, гэдэс дотор нь бүгд цувсан.
Acts MonKJV 1:19  Улмаар энэ нь Иерусалимын бүх оршин суугчдад мэдэгдсэн. Тиймээс уг талбай өөрсдийнх нь хэлээр Акелдамаа буюу Цусны талбай гэж нэрлэгддэг.
Acts MonKJV 1:20  Учир нь Дуулал номонд, Түүний сууц эзгүй болог. Мөн тэнд хэн ч бүү амьдраг. Тэгээд түүний албыг өөр нэгэн аваг гэж бичигдсэн.
Acts MonKJV 1:21  Тиймээс Эзэн Есүсийн бидний дунд орж, гарч байсан тэр бүх цаг үед,
Acts MonKJV 1:22  Иоаннисийн баптизмаас эхлээд түүний биднээс авагдсан өдрийг хүртэл бидэнтэй хамт дагалдсан энэ эрчүүдээс нэг нь бидний хамт түүний босгогдолтын гэрч байхаар томилогдох ёстой гэлээ.
Acts MonKJV 1:23  Тэгээд тэд Иустос овогтой Варсаваас гэгддэг Иосээф мөн Маттиас хоёрыг зогсоов.
Acts MonKJV 1:24  Улмаар тэд гуйлт хийн, Бүгдийн зүрх сэтгэлийг мэддэг Эзэн та энэ хоёрын алийг нь сонгосноо харуулаач.
Acts MonKJV 1:25  Тэр нь энэ үйлчлэлийн хувийг бас төлөөлөгч байхуйн хувийг авах болно. Үүнээс Иудаас өөрийнхөө газар луу явахын тулд гэмт уналтаар гарсан гэлээ.
Acts MonKJV 1:26  Ингээд тэд шавгуудаа өглөө. Тэгэхэд шавга Маттиас дээр буув. Ийнхүү тэрбээр арван нэгэн төлөөлөгчийн хамт тоологджээ.