Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 17
Acts MonKJV 17:1  Эдүгээ тэд Амфийполис, Аполлониагаар дайран өнгөрчихөөд, Тэссалонийкид ирэв. Тэнд Жүүдүүдийн нэгэн синагоги байжээ.
Acts MonKJV 17:2  Тэгээд Паулос заншсанаараа тэдэн дээр очсон бөгөөд бичвэрүүдээс гурван шаббаат өдөр тэдэнтэй хэлэлцэж,
Acts MonKJV 17:3  Христ зовж бас үхэгсдээс босох ёстой байсан гэдгийг бас миний та нарт тунхаглаад байгаа энэ Есүс бол Христ мөн гэж тайлбарлан, таниуллаа.
Acts MonKJV 17:4  Тэгэхэд тэдний зарим нь бас чин сүсэгт үй олон Грекчүүд түүнчлэн гол эмэгтэйчүүдээс цөөнгүй нь итгэсэн бөгөөд Паулос, Сийлас хоёртой нэгджээ.
Acts MonKJV 17:5  Харин итгээгүй Жүүдүүд атаархалд автан, зээлийн олиггүй хэдэн эрчүүдийг өөрсөд дээрээ авчран, цуглууллаа. Тэгээд хотыг бүхэлд нь үймээнд автуулж, Иасоны гэр лүү дайрч улмаар тэднийг хүмүүс рүү аваачихыг эрмэлзэв.
Acts MonKJV 17:6  Тэгтэл тэднийг үл олохдоо Иасоныг мөн хэсэг ахан дүүсийг хотын захирагчид руу чирч, Дэлхийг орвонгоор нь эргүүлсэн хүмүүс энд ч бас ирчихээд байгаа.
Acts MonKJV 17:7  Тэднийг Иасон хүлээн авсан. Мөн эд нар бүгдээрээ, Есүс гэдэг өөр хаан байдаг гэцгээн, Кайсарын зарлигуудын эсрэг үйлдэж байна гэж хашгиралдлаа.
Acts MonKJV 17:8  Тэгээд эдгээрийг хотын захирагчид болон хүмүүс сонсох үед тэд тэднийг хутган үймүүлэв.
Acts MonKJV 17:9  Тэгэхэд нь тэд Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулж авчихаад, тэднийг явууллаа.
Acts MonKJV 17:10  Тэгээд ахан дүүс тэр даруй Паулос болон Сийласыг шөнөөр Вээройа руу явуулав. Тэд тэнд очоод, Жүүдүүдийн синагоги руу явжээ.
Acts MonKJV 17:11  Эндхийнхэн Тэссалонийки дахь хүмүүсээс илүү сурвалжит байсан тул оюун ухааны бүхий л бэлэн байдалтайгаар үгийг хүлээн авсан бөгөөд тэдгээр нь тийм байгаа эсэх талаар өдөр бүр бичвэрүүдийг судалдаг байлаа.
Acts MonKJV 17:12  Тийм учраас тэднээс олон нь бас хүндэт Грек эмэгтэйчүүдээс мөн эрчүүдээс цөөнгүй нь итгэжээ.
Acts MonKJV 17:13  Харин Шүтээний үг Вээройад Паулосоор тунхаглагдсаныг Тэссалонийкийн Жүүдүүд мэдчихээд, тийшээ ч бас очиж, хүмүүсийг хутган үймүүлэв.
Acts MonKJV 17:14  Гэтэл тэр үед ахан дүүс Паулосыг тэнгис рүү явуулж буй мэтээр тэр даруй явууллаа. Харин Сийлас болон Тимоотеос тэндээ үлджээ.
Acts MonKJV 17:15  Тэгэхэд Паулосыг авч явсан тэд түүнийг Афинд авчирлаа. Улмаар түүн рүү маш хурдан оч гэж Сийлас, Тимоотеос хоёрт хэлэх тушаалыг тэд хүлээн аваад явжээ.
Acts MonKJV 17:16  Эдүгээ Паулос тэднийг Афинд хүлээж байх зуураа хиймэл дүрс шүтдэг тэр хотыг хараад, сүнс нь түүн дотор тавгүйтлээ.
Acts MonKJV 17:17  Тиймээс тэрбээр синагогид Жүүдүүдтэй бас чин сүсэгтэй хүмүүстэй мөн зээл дээр өдөр бүр өөртэйгөө тааралдсан хүмүүстэй ярилцдаг байлаа.
Acts MonKJV 17:18  Тэр үед Эпикүүриачууд болон Стоикоосчуудын хэдэн гүн ухаантан түүнтэй тааралджээ. Тэгээд зарим нь, Энэ чалчигч юу хэлэхийг хүсэж байгаа юм бол? гэхэд харин зарим нь, Тэр харийн шүтээнүүдийг тунхаглагч юм шиг байна гэлцлээ. Яагаад гэвэл тэр тэдэнд Есүс болон босголтыг тунхагласан юм.
Acts MonKJV 17:19  Тэгээд тэд түүнийг аваад, Арэиос Паагос руу аваачин, Чиний яриад байгаа энэ шинэ сургаал юу болохыг бид мэдэж болох уу?
Acts MonKJV 17:20  Учир нь чи бидний сонорт хэдэн хачин зүйл авчирсан. Тиймээс эдгээр зүйл ямар утгатай болохыг бид мэдэхийг хүсэж байна гэлээ.
Acts MonKJV 17:21  (Учир нь тэнд байсан Афинчууд болон харийнхан бүгдээрээ ямар нэг шинэ юм ярих эсвэл сонсохоос өөр ямар ч зүйлд цагаа зарцуулдаггүй байжээ.)
Acts MonKJV 17:22  Тэгэхэд Арэиос Паагосын голд Паулос зогсоод хэлэхдээ, Афиний эрчүүд ээ, та нар бүх зүйлд хэт мухар сүсэгтэй юм байна гэдгийг би харж байна.
Acts MonKJV 17:23  Учир нь би алхаж явахдаа та нарын шүтдэг зүйлсийг анхааралтай хараад, ҮЛ МЭДЭГДЭГЧ ШҮТЭЭНД гэсэн бичигтэй нэгэн тахилын ширээг олж харлаа. Та нарын ийнхүү үл мэдэн мөргөдөг тэр нэгнийг би та нарт тунхаглаж байна.
Acts MonKJV 17:24  Дэлхий болон түүн доторх бүгдийг бүтээсэн Шүтээн бол тэнгэр ба газрын Эзэн юм. Тэрбээр гараар бий болгосон сүмүүдэд оршдоггүй.
Acts MonKJV 17:25  Түүнчлэн өөртөө ямар нэг зүйл хэрэгтэй мэтээр хүмүүний гараар үйлчлүүлдэггүй тэрбээр бүгдэд амь, амьсгалыг бас бүх зүйлийг өгдөг.
Acts MonKJV 17:26  Мөн газрын бүх гадаргуу дээр амьдруулахаар нэг хүний цуснаас хүмүүний бүх үндэстэнг бий болгож, урьдаас товлосон цаг хугацаа болон тэдний орших газрын хил хязгаарыг тогтоосон.
Acts MonKJV 17:27  Энэ нь тэд Эзэнийг эрж хайхын тулд юм. Хэрэв тэд түүнийг үнэхээр тэмтчин хайвал бидний нэг бүрээс холгүй байдаг түүнийг олдог.
Acts MonKJV 17:28  Учир нь бид түүний дотор амьдарч бас хөдөлж бас оршдог. Энэ нь танай яруу найрагчдын нэг нь бас, Учир нь бид ч бас түүний үр удам гэж хэлсэнтэй адил юм.
Acts MonKJV 17:29  Тиймээс бид Шүтээний үр удам тул Шүтээн мөн чанарыг урлалаар бас хүмүүний хэрэгслээр сийлэгдсэн алт эсвэл мөнгө эсвэл чулуутай адил байдаг гэж бодох ёсгүй.
Acts MonKJV 17:30  Үнэндээ энэхүү үл мэдэлтийн цаг хугацааг Шүтээн өнгөрүүлсэн. Харин одоо газар бүрийн бүх хүнийг гэмшин эргэхийг тушааж байна.
Acts MonKJV 17:31  Яагаад гэвэл нэг өдрийг тэр товлосон. Тэр өдөрт өөрийнхөө томилсон тэр хүнээр дамжуулан зөв байдал дотор дэлхийг шүүнэ. Тэрбээр түүнийг үхэгсдээс босгосноороо бүгдэд баталгаа өгсөн гэв.
Acts MonKJV 17:32  Тэгэхэд үхэгсдээс босголтын тухай сонсохдоо зарим нь шооллоо. Харин зарим нь, Бид энэ тухай чамаас дахин сонсъё гэв.
Acts MonKJV 17:33  Ингээд Паулос тэдний дундаас явлаа.
Acts MonKJV 17:34  Тэгэхэд хэдэн эр түүнтэй нэгдэж улмаар итгэв. Тэдний дунд Арэиос Паагосын гишүүн Дионюсиос түүнчлэн Даамарис нэртэй нэгэн эмэгтэй мөн тэдэнтэй байсан бусад хүмүүс байлаа.