Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Acts MonKJV 12:1  Эдүгээ тэр үеэр Ироодис хаан чуулганы заримд нь хор хүргэхээр гар сунгалаа.
Acts MonKJV 12:2  Тэгээд тэрбээр Иоаннисийн ах Иакоовыг илдээр алжээ.
Acts MonKJV 12:3  Улмаар Жүүдүүдэд энэ нь таалагдсаныг тэр харсан учраас Пээтросыг ч бас барихаар цаашлав. (Тэгэхэд исгээгүй талхны өдрүүд байжээ.)
Acts MonKJV 12:4  Тэгээд тэр түүнийг баривчилчихаад, шоронд хийсэн бөгөөд дөрвөн дөрөвт цэрэгт мануулахаар түүнийг тушаалаа. Түүнийг Дээгүүр өнгөрөхийн дараа ард түмэн рүү аваачихаар төлөвлөсөн ажээ.
Acts MonKJV 12:5  Ийнхүү Пээтрос шоронд хоригдсон байв. Харин түүний төлөөх чуулганы гуйлт Шүтээн рүү тасралтгүй хийгдэж байжээ.
Acts MonKJV 12:6  Тэгээд түүнийг Ироодис авч явах гэж байсан яг тэр шөнө Пээтрос хоёр цэргийн дунд хоёр гинжээр гинжлэгдэн унтаж байлаа. Мөн харуулууд хаалганы өмнө шоронг манаж байв.
Acts MonKJV 12:7  Тэгтэл ажигтун, Эзэний элч түүн дээр ирсэн бөгөөд шорон дотор гэрэл цацарлаа. Тэгээд тэрбээр Пээтросыг хажуу руу нь ёврон, түүнийг сэрээгээд, Хурдан бос гэв. Тэгэхэд гинжнүүд нь түүний гараас уналаа.
Acts MonKJV 12:8  Улмаар мөнөөх элч түүнд, Бүсээ бүслээд, шаахайгаа үд гэхэд нь тэр тийн үйлдэв. Тэгтэл тэр түүнд, Хувцсаа өмсөөд, намайг дага гэлээ.
Acts MonKJV 12:9  Тэгэхэд нь тэр гадагш гарч, түүнийг дагасан бөгөөд элчээр хийгдсэн нь бодитой байсан гэдгийг мэдсэнгүй. Харин үзэгдэл үзлээ гэж боджээ.
Acts MonKJV 12:10  Тэгээд тэд нэг дэх, хоёр дахь харуулыг өнгөрөөд, хот руу хөтөлдөг төмөр дааман хаалга руу очив. Тэр дааман хаалга өөрөө тэдэнд нээгдлээ. Улмаар тэд гарч, нэг гудамжаар өнгөрчээ. Тэгтэл элч тэр даруй түүнээс холдон одлоо.
Acts MonKJV 12:11  Тэгэхэд Пээтрос өөрийн сэхээтэй болоод, Эзэн өөрийн элчийг илгээн, намайг Ироодисийн гараас мөн Жүүд хүмүүсийн бүх горьдлогоос чөлөөлсөн гэдгийг би одоо гарцаагүй ойлголоо гэв.
Acts MonKJV 12:12  Тэгээд тэр энэ зүйлийг эргэцүүлчихээд, Мааркос гэгдсэн Иоаннисийн ээж Марийагийн гэрт ирлээ. Тэнд олон хүн цуглаад, гуйлт хийж байжээ.
Acts MonKJV 12:13  Тэгээд Пээтрос дааман хаалганы үүдийг тогшиход Рооди нэртэй шивэгчин охин чагнахаар очлоо.
Acts MonKJV 12:14  Улмаар тэр Пээтросын дууг танихдаа баяр хөөрөөсөө болоод дааман хаалгыг нээлгүй харин гүйж ороод, дааман хаалганы өмнө Пээтрос зогсож байгааг хэлжээ.
Acts MonKJV 12:15  Тэгтэл тэд түүнд, Чи солиорчээ гэв. Гэвч тэрээр үнэхээр тийм байсан гэж баталсаар байлаа. Тэгэхэд нь тэд, Тэр бол түүний элч нь гэжээ.
Acts MonKJV 12:16  Харин Пээтрос үргэлжлүүлэн тогшив. Улмаар тэд хаалгыг нээхдээ түүнийг хараад, алмайран гайхлаа.
Acts MonKJV 12:17  Харин тэр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод, өөрийг нь шоронгоос Эзэн хэрхэн гаргасныг тэдэнд ярив. Тэгээд тэр, Эдгээр зүйлийг Иакоов болон ахан дүүст хэл гэлээ. Ингээд тэр тэндээс хөдөлж, өөр газар луу явжээ.
Acts MonKJV 12:18  Эдүгээ өдөр болмогц Пээтрост юу тохиолдсон талаар багагүй бужигнаан цэргүүдийн дунд болж байв.
Acts MonKJV 12:19  Тэгэхэд Ироодис түүнийг хайсан бөгөөд олоогүй тул харуулуудыг байцааж улмаар тэднийг цаазлахыг тушаажээ. Тэгээд тэр Иудаиагаас Кайсаареиа руу уруудаад, тэнд үлдлээ.
Acts MonKJV 12:20  Түүнчлэн Тюрос болон Сидооны хүмүүст Ироодис маш их уурласан байв. Харин тэд хааны унтлагын өрөөний албат Влаастосыг өөрсдийн андаа болгосон байсан тул амар тайвныг хүсэн санаа нэгтэйгээр түүн рүү иржээ. Учир нь энэ хааны улсаар тэдний улс тэжээгддэг байжээ.
Acts MonKJV 12:21  Тэгээд товлосон өдөрт хааны өмсгөлөө өмссөн Ироодис хаан суудалдаа суун, тэдэнд үг хэлэв.
Acts MonKJV 12:22  Тэгэхэд хүмүүс, Энэ дуу хоолой хүмүүнийх биш, шүтээнийх байна гэж орилолдлоо.
Acts MonKJV 12:23  Тэгэхэд тэр даруй Эзэний элч түүнийг ниргэв. Учир нь тэрбээр Шүтээнд алдрыг өгөөгүй юм. Тэгээд өтнүүдэд идүүлэн, сүнсээ тавьжээ.
Acts MonKJV 12:24  Харин Шүтээний үг өсөж бас үржив.
Acts MonKJV 12:25  Тэгээд Варнаавас, Саулос хоёр үйлчлэлээ гүйцээчихээд, Мааркос гэгдсэн Иоаннисийг аван, Иерусалимаас буцлаа.