Toggle notes
Chapter 1
II T | MonKJV | 1:1 | Паулос, Силуанос мөн Тимоотеос нараас бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христ доторх Тэссалонийкичуудын чуулганд. | |
II T | MonKJV | 1:3 | Ахан дүүс ээ, бид та нарын төлөө үргэлж Шүтээнд талархах өртэй. Учир нь энэ нь зохистой юм. Яагаад гэвэл та нарын итгэл бялхсан ихээр өсөж бас та бүгдийн хүн нэг бүрийн бие бие рүүгээ чиглэсэн хайр бялхаж байна. | |
II T | MonKJV | 1:4 | Тиймээс бид өөрсдөө Шүтээний чуулганууд дотор та нараар бахархдаг нь та нарын эдэлж буй бүх хавчлага бас зовлон дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө билээ. | |
II T | MonKJV | 1:5 | Энэ чинь та нарыг Шүтээний хаанчлалыг хүртвэл зохистойд тооцуулж болох Шүтээний зөв шүүлтийн ил харагдаж буй тэмдэг юм. Та нар бас энэ хаанчлалын төлөө зовлон эдэлдэг. | |
II T | MonKJV | 1:6 | Үзвээс та нарыг зовоодог хүмүүст зовлонгоор хариу барих нь Шүтээний хувьд зөв зүйл юм. | |
II T | MonKJV | 1:7 | Мөн зовсон та нарт амралт бидэнтэй хамт байна. Энэ нь Эзэн Есүс хүчирхэг элч нартайгаа тэнгэрээс илчлэгдэхэд, | |
II T | MonKJV | 1:8 | Шүтээнийг мэддэггүй бас бидний Эзэн Есүс Христийн сайн мэдээнд дуулгаваргүй тэднээс өшөө авахаар дүрэлзсэн гал дунд илчлэгдэх үед юм. | |
II T | MonKJV | 1:9 | Тэд Эзэний оршихуйгаас мөн түүний хүч чадлын сүр жавхаанаас салж, мөнхийн сүйрлийн шийтгэлээр шийтгүүлнэ. | |
II T | MonKJV | 1:10 | Энэ нь мөнөөх өдөр тэрбээр ариун хүмүүсийнхээ дотор алдаршихаар бас итгэдэг бүгдийг (яагаад гэвэл бидний гэрчлэл та нарын дунд итгэгдсэн) гайхшруулахаар ирэх үед болно. | |
II T | MonKJV | 1:11 | Тиймээс бид бас үргэлж та нарын төлөө гуйлт хийдэг. Энэ нь бидний Шүтээн та нарыг энэхүү дуудлагад зохистой гэж тооцох бас өөрийн сайн сайхан байдлын бүхий л тааллыг болон итгэлийн ажлаа хүч чадалтайгаар гүйцээхийн тулд юм. | |
Chapter 2
II T | MonKJV | 2:1 | Эдүгээ ахан дүүс ээ, бидний Эзэн Есүс Христийн ирэлтээр бас бидний түүн рүү цугларалтаар дамжуулан бид та нараас | |
II T | MonKJV | 2:2 | Христийн өдөр хаяанд байгаа учраас та нар сүнсээр ч, үгээр ч, биднээс мэт захиагаар ч оюун бодол дотроо тэр даруй ганхуулагдахгүй эсвэл түгшээгдэхгүй байхыг хичээнгүйлэн гуйя. | |
II T | MonKJV | 2:3 | Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс урвалт ирэх бөгөөд мөхлийн хүү буюу гэмийн хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй. | |
II T | MonKJV | 2:4 | Тэрбээр Шүтээн гэж дуудагдсан эсвэл шүтэгдсэн бүхнийг эсэргүүцэж бас өөрийгөө тэднээс дээгүүр өргөмжилнө. Тийнхүү тэр өөрийгөө Шүтээн гэж харуулан, Шүтээний сүмд Шүтээн мэт сууна. | |
II T | MonKJV | 2:6 | Мөн түүнийг цагт нь ил болгохын тулд юу саатуулаад байгааг та нар эдүгээ мэдэж байгаа. | |
II T | MonKJV | 2:7 | Учир нь хууль бус байдлын нууц нь аль хэдийн ажиллаж байна. Зөвхөн саатуулагч нь замаас авагдах хүртлээ саатуулсаар байх болно. | |
II T | MonKJV | 2:8 | Тэгээд дараа нь мөнөөх Хорон муу нэгэн илчлэгдэнэ. Түүнийг Эзэн амныхаа сүнсээр идэж барах бөгөөд өөрийнхөө ирэлтийн хурц гэрэлтсэн байдлаар устгана. | |
II T | MonKJV | 2:9 | Тэрхүү Хорон муу нэгний ирэлт нь Сатааны ажиллагааны дагуу бүх хүч чадал бас шинж тэмдэг бас худал гайхамшигтай | |
II T | MonKJV | 2:10 | бас мөхөж буй тэдэн доторх зөв бус байдлын бүх хуурмаг байдалтай байна. Яагаад гэвэл тэд аврагдаж болох үнэний хайрыг хүлээн аваагүй. | |
II T | MonKJV | 2:11 | Тэгээд энэ шалтгааны улмаас Шүтээн хүчтэй төөрөгдлийг тэдэнд илгээнэ. Ингэснээр тэд худалд итгэнэ. | |
II T | MonKJV | 2:12 | Энэ нь үнэнд итгээгүй харин зөв бус байдалд таашаалтай байсан тэд бүгд яллагдахын тулд юм. | |
II T | MonKJV | 2:13 | Харин Эзэнээр хайрлагдсан ахан дүүс та нарын төлөө бид үргэлж Шүтээнд талархлууд өргөх өртэй. Яагаад гэвэл Шүтээн анхнаасаа та нарыг Сүнсний ариусгал ба үнэний итгэлээр байдаг авралд сонгосон. | |
II T | MonKJV | 2:14 | Үүн рүү тэрбээр та нарыг бидний сайн мэдээгээр дамжуулан бидний Эзэн Есүс Христийн яруу алдрын хүртэхүйн төлөө дуудсан. | |
II T | MonKJV | 2:15 | Тиймээс ахан дүүс ээ, бат зогс. Бас үгээр ч бай эсвэл бидний захиагаар ч бай заалгасан тэрхүү уламжлалуудыг сахь. | |
II T | MonKJV | 2:16 | Эдүгээ биднийг хайрлаж бас энэрлээр дамжуулан үүрдийн тайтгарал ба сайн найдварыг өгсөн Шүтээн буюу бидний Эцэг болон бидний Эзэн Есүс Христ өөрөө | |
Chapter 3
II T | MonKJV | 3:1 | Эцэст нь ахан дүүс ээ, та нарт байсан шигээ Эзэний үг саадгүй байж мөн алдаршуулагдахын тулд | |
II T | MonKJV | 3:2 | бас итгэл бүх хүнд байдаг биш учраас зүй бус бөгөөд ёрын муу хүмүүсээс бид чөлөөлөгдөхийн тулд бидний төлөө гуйгаарай. | |
II T | MonKJV | 3:4 | Түүнчлэн бидний та нарт тушаадаг зүйлсийг та нар хийдэг бас хийх ч болно гэж бид та нарын талаар Эзэн дотор бат итгэлтэй байна. | |
II T | MonKJV | 3:5 | Мөн Эзэн та нарын зүрх сэтгэлийг Шүтээний хайр луу бас Христийг хүлээх тэвчээр лүү чиглүүлдэг. | |
II T | MonKJV | 3:6 | Эдүгээ ахан дүүс ээ, эмх журамгүй бас биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш алхаж буй ах дүү бүрээс өөрсдийгөө татаж авахыг бид та нарт бидний Эзэн Есүс Христийн нэрээр тушааж байна. | |
II T | MonKJV | 3:7 | Учир нь биднийг хэрхэн дагах ёстойг та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд өөрсдийгөө эмх журамгүй байлгаагүй. | |
II T | MonKJV | 3:8 | Бас бид хэний ч талхыг үнэгүй идээгүй. Харин та нарын хэнд ч өргүй байхын тулд өдөр ч, шөнө ч хөдөлмөр болон хүчир ажлаар ажилласан. | |
II T | MonKJV | 3:9 | Бид эрх мэдэлгүй учраас биш, харин биднийг дагахад та нарт өөрсдийгөө үлгэр дуурайлал болгохын тулд юм. | |
II T | MonKJV | 3:10 | Учир нь бид та нартай хамт байхдаа хүртэл хэрэв хэн нэгэн ажиллахыг хүсэхгүй бол идэх ёсгүй гэдэг үүнийг та нарт тушааж байсан. | |
II T | MonKJV | 3:11 | Яагаад гэвэл огт хөдөлмөрлөдөггүй харин бусдын хэрэгт оролцогч, эмх журамгүй алхдаг зарим хүн та нарын дунд байна гэж бид сонссоор байна. | |
II T | MonKJV | 3:12 | Эдүгээ тийм хүмүүст нам гүм байдлаар ажиллаж, өөр өөрсдийн талхыг идэхийг бидний Эзэн Есүс Христээр бид тушааж мөн уриалж байна. | |
II T | MonKJV | 3:14 | Түүнчлэн хэрэв хэн нэг нь энэ захидлаар буй бидний үгэнд дуулгаваргүй бол тэр хүнийг хараандаа ав. Тэгээд тэр ичээгдэхийн тулд түүнтэй бүү нийл. | |
II T | MonKJV | 3:16 | Эдүгээ амар тайвны Эзэн өөрөө та нарт амар тайвныг бүхий л арга замаар үргэлж өгөг. Та бүгдтэй Эзэн хамт байг. | |
II T | MonKJV | 3:17 | Паулос миний өөрийн гарын мэндчилгээ. Энэ нь захидал бүрт тэмдэг болдог. Тиймээс би бичиж байна. | |