LUKE
Chapter 16
Luke | MonKJV | 16:1 | Мөн тэрбээр бас шавь нартаа, Нэгэн баян эр байжээ. Тэр даамалтай байсан бөгөөд тэр нь түүний эд хөрөнгийг үрсэн гэдгээр түүнд буруутгагдсан байв. | |
Luke | MonKJV | 16:2 | Тэгээд тэр түүнийг дуудаж түүнд, Би чиний талаар яахаараа ийм зүйл сонсоно вэ? Чи даамлын албаныхаа талаар өчиг өг. Учир нь чи цаашид даамал байж чадахгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 16:3 | Тэгэхэд нь даамал өөртөө, Би яах вэ? Учир нь миний эзэн надаас даамлын албыг хураан авч байна. Би газар ухаж чадахгүй. Гуйлга гуйхаас ичиж байна. | |
Luke | MonKJV | 16:4 | Даамлын албанаасаа зайлуулагдах үед хүмүүс намайг орон гэртээ хүлээж авч болохын тулд би юу хийхээ мэдлээ гэв. | |
Luke | MonKJV | 16:5 | Тиймээс тэр эзнийхээ зээлдэгч нэг бүрийг дуудаад эхнийхт нь, Чи миний эзэнд хэр их өртэй вэ? гэжээ. | |
Luke | MonKJV | 16:6 | Тэгтэл тэр, Зуун хэмжүүр тос гэв. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, хурдан суу. Тэгээд тавь гэж бич гэлээ. | |
Luke | MonKJV | 16:7 | Дараа нь өөр нэгэнд, Харин чи хэр их өртэй вэ? гэв. Тэгтэл тэр, Зуун хэмжүүр буудай гэжээ. Тэгэхэд нь тэр түүнд, Тооцоогоо аваад, ная гэж бич гэлээ. | |
Luke | MonKJV | 16:8 | Гэтэл шударга бус даамал нь мэргэн ухаанаар үйлдсэн тул эзэн нь сайшаав. Учир нь энэ дэлхийн хүүхдүүд өөрсдийн үедээ гэрлийн хүүхдүүдээс ч илүү мэргэн ажээ. | |
Luke | MonKJV | 16:9 | Мөн би та нарт хэлье. Та нар шударга бусын эд хөрөнгөөр өөрсдөдөө найзууд бий болго. Тэгвэл та нарыг үгүй болох үед тэд та нарыг мөнхийн асрууддаа хүлээн авах юм. | |
Luke | MonKJV | 16:10 | Өчүүхэнд итгэмжтэй нь ихэд ч бас итгэмжтэй байна. Мөн өчүүхэнд шударга бус нь ихэд ч бас шударга бус байна. | |
Luke | MonKJV | 16:11 | Тийм учраас та нар шударга бусын эд хөрөнгөнд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах юм бэ? | |
Luke | MonKJV | 16:12 | Мөн та нар өөр хүний зүйлд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт өөрсдийнхийг чинь өгөх юм бэ? | |
Luke | MonKJV | 16:13 | Нэг ч зарц хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Учир нь тэрбээр нэг бол нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл тэр нэгнээс нь зуурч, нөгөөг нь ад үзнэ. Та нар Шүтээнд мөн эд хөрөнгөнд зэрэг үйлчилж чадахгүй гэв. | |
Luke | MonKJV | 16:14 | Тэгэхэд шунахай байдаг Фарисачууд ч бас энэ бүх зүйлийг сонслоо. Тэгээд тэд түүнд эгдүүцэв. | |
Luke | MonKJV | 16:15 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар бол хүмүүний өмнө өөрсдийгөө зөвтгөгчид. Харин Шүтээн та нарын зүрх сэтгэлийг мэддэг. Яагаад гэвэл хүмүүсийн дунд өргөмжлөгддөг нь Шүтээний өмнө жигшүүр байдаг. | |
Luke | MonKJV | 16:16 | Хууль болон эш үзүүлэгч нар нь Иоаннисийг хүртэл байсан. Энэ цагаас хойш Шүтээний хаанчлал тунхаглагдаж улмаар үүн рүү хүн бүр хүчилж байна. | |
Luke | MonKJV | 16:18 | Эхнэрээ явуулаад, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Мөн нөхрөөсөө явуулагдсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. | |
Luke | MonKJV | 16:19 | Нэгэн баян эр байв. Тэрбээр нил ягаан, нарийн маалинган даавуугаар хувцаслаж, өдөр бүр тансаг цэнгэдэг байжээ. | |
Luke | MonKJV | 16:21 | Тэгэхэд тэрбээр баяны ширээнээс унасан үйрмэгүүдээр хооллохыг хүсдэг байжээ. Түүнчлэн бас ноход ирж, ярнуудыг нь долоодог байлаа. | |
Luke | MonKJV | 16:22 | Гэтэл ийм явдал болжээ. Мөнөөх гуйлгачин үхээд, Аврахаамын тэвэрт элч нараар хүргэгдсэн байлаа. Мөн нөгөө баян ч бас үхэж улмаар оршуулагджээ. | |
Luke | MonKJV | 16:23 | Тэгээд тэрбээр үхэгсдийн газарт тарчлалуудад байхдаа харцаа өргөж, алсад байгаа Аврахаам болон түүний тэвэр дэх Лаазаросыг харав. | |
Luke | MonKJV | 16:24 | Тэгээд тэр хашгиран, Аврахаам эцэг минь, намайг өршөөж, Лаазаросыг илгээгээч. Тэгвэл тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, миний хэлийг сэрүүцүүлж болох юм. Учир нь би энэ галын дөлөнд тарчлагдаж байна гэжээ. | |
Luke | MonKJV | 16:25 | Харин Аврахаам, Хүү минь, чи амьдралдаа сайн зүйлсээ хүлээж авсан шиг Лаазарос бас мууг хүлээж авсан гэдгийг сана. Харин одоо тэр тайтгаруулагдаж, чи тарчлагдаж байна. | |
Luke | MonKJV | 16:26 | Тэгээд энэ бүхнээс гадна бид болон та нарын хооронд том ангал тогтжээ. Энэ нь эндээс та нар луу гатлахыг бас тэндээс бидэн рүү гатлахыг хүсэгчид чадахгүйн тулд юм гэлээ. | |
Luke | MonKJV | 16:27 | Тэгтэл тэр, Эцэг минь, тэгвэл түүнийг миний эцгийн гэр лүү илгээхийг би танаас гуйя. | |
Luke | MonKJV | 16:28 | Учир нь надад таван ах дүү бий. Тэд ч бас энэ тарчлалын газар луу ирэхгүйн тулд тэр тэдэнд гэрчлэг гэв. | |
Luke | MonKJV | 16:30 | Гэвч тэр, Үгүй ээ, Аврахаам эцэг минь. Харин үхэгсдээс нэг нь тэдэн рүү очвол тэд гэмшин эргэнэ гэжээ. | |