Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 4
Luke MonKJV 4:1  Тэгээд Ариун Сүнсээр дүүрэн буй Есүс Иорданаас буцжээ. Улмаар Сүнсээр цөл рүү хөтлөгдөн,
Luke MonKJV 4:2  дөч хоног элээнд соригдов. Тэгээд тэр өдрүүдэд тэрбээр юу ч идээгүй бөгөөд тэдгээрийг дууссаны дараа өлсжээ.
Luke MonKJV 4:3  Тэгтэл элээ түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол энэ чулуунд талх бол гэж тушаагаач гэв.
Luke MonKJV 4:4  Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Хүн зөвхөн талхаар бус, харин Шүтээний үг бүрээр амьдарна хэмээн бичигдсэн байдаг гэлээ.
Luke MonKJV 4:5  Тэгтэл элээ түүнийг нэгэн өндөр ууланд аваачаад, дэлхийн бүх хаанчлалыг хоромхон хугацаанд түүнд харуулав.
Luke MonKJV 4:6  Тэгээд элээ түүнд, Энэ бүх эрх мэдлийг, эдгээрийн яруу алдрыг би чамд өгнө. Яагаад гэвэл энэ нь надад өгөгдсөн бөгөөд би хүсвэл үүнийг хэнд ч бай өгнө.
Luke MonKJV 4:7  Тиймээс хэрэв чи надад мөргөвөл бүгд чинийх болно гэлээ.
Luke MonKJV 4:8  Гэтэл Есүс хариулж түүнд, Миний ард гар, Сатаан аа. Учир нь чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэв.
Luke MonKJV 4:9  Тэгэхэд нь тэр түүнийг Иерусалимд авчирч, сүмийн орой дээр түүнийг зогсоогоод түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү юм бол өөрийгөө эндээс доош унага.
Luke MonKJV 4:10  Учир нь, Тэр чиний тухай, чамайг хамгаалах тушаалыг элч нартаа өгнө.
Luke MonKJV 4:11  Тэгээд тэд ямар ч үед чиний хөлийг чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв.
Luke MonKJV 4:12  Тэгтэл Есүс хариулж түүнд, Эзэн Шүтээнээ бүү сорь гэж хэлэгдсэн байдаг гэлээ.
Luke MonKJV 4:13  Тэгэхэд нь элээ бүх сорилтоо дуусгаад, хэсэг хугацаанд түүнээс холджээ.
Luke MonKJV 4:14  Тэгээд Есүс Сүнсний хүч чадал дотор Галийлд эргэж ирэв. Тэгэхэд түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархсан байлаа.
Luke MonKJV 4:15  Тэгээд тэрбээр синагогиудад нь заан сургаад, бүгдээр алдаршуулагджээ.
Luke MonKJV 4:16  Улмаар тэр өссөн газар Назаретдаа ирлээ. Тэгээд заншил ёсоороо шаббаат өдөр синагогид оров. Улмаар ном уншихаар босож зогслоо.
Luke MonKJV 4:17  Тэгэхэд түүнд эш үзүүлэгч Ишаиагийн ном өгөгдөв. Тэгтэл тэр уг номыг нээгээд, ийн бичигдсэн хэсгийг олжээ.
Luke MonKJV 4:18  Эзэний Сүнс над дээр байна. Учир нь тэрбээр сайн мэдээг ядууст тунхаглуулахаар намайг тосолсон. Тэр намайг илгээсэн нь эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг эдгээж, олзлогсдод эрх чөлөөг тунхаглаж, сохруудад хараа оруулж мөн хөх няц болгогдогсдод эрх чөлөөг тогтоож,
Luke MonKJV 4:19  Эзэний хүлээн авагдахуйц жилийг тунхаглахын тулд юм.
Luke MonKJV 4:20  Тэгээд тэр уг номыг хааж, үйлчлэгчид өгөөд суулаа. Тэгэхэд синагогид байсан бүгдийн харц түүн дээр тогтов.
Luke MonKJV 4:21  Гэтэл тэр тэдэнд, Өнөөдөр энэ бичвэр та нарын чихэнд биелэгдэж байна гэж хэлж эхлэв.
Luke MonKJV 4:22  Тэгэхэд нь бүгд түүний гэрч болсон бөгөөд амнаас нь гарсан энэрэнгүй үгст гайхлаа. Тэгээд тэд, Энэ чинь Иосээфийн хүү биш үү? гэжээ.
Luke MonKJV 4:23  Тэгтэл тэр тэдэнд, Та нар надад, Эмч ээ, өөрийгөө эдгээ гэдэг энэ зүйрлэлийг мөн Капернаумд хийгдсэн гэж бидний сонссон юуг ч бай энд нутагтаа бас хийгээч гэж гарцаагүй хэлнэ гэлээ.
Luke MonKJV 4:24  Улмаар тэрбээр, Үнэхээр би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч өөрийнхөө нутагт хүлээн авагддаггүй.
Luke MonKJV 4:25  Харин би та нарт үнэнээр хэлье. Элийагийн өдрүүдэд Израйльд олон бэлэвсэн эхнэр байсан. Тэр үед тэнгэр гурван жил зургаан сар хаагдахад, асар их өлсгөлөн бүх нутагт болсон.
Luke MonKJV 4:26  Харин Сидооны Саарепта дахь нэг бэлэвсэн эмэгтэйгээс өөр тэдний хэн рүү ч Элийа илгээгдээгүй.
Luke MonKJV 4:27  Мөн эш үзүүлэгч Элиссаиосын үед Израйльд уяман өвчтэй олон хүн байсан. Тэгэхэд Сири хүн Нааманаас өөр тэдний хэн нь ч цэвэр болгогдоогүй гэлээ.
Luke MonKJV 4:28  Тэгтэл синагогид байсан бүгд энэ зүйлсийг сонсоод, хилэгнэлээр дүүрчээ.
Luke MonKJV 4:29  Тэгээд тэд босож, түүнийг хотоос гарган, түүнийг толгойгоор нь доош унагахаар өөрсдийнх нь хот дээр нь баригдсан уулын хөмсөг рүү түүнийг авч явлаа.
Luke MonKJV 4:30  Харин тэр тэдний дундуур гарч, замаараа явав.
Luke MonKJV 4:31  Улмаар Галийлийн хот Капернаумд ирсэн бөгөөд шаббаат өдрүүдэд тэдэнд заан сургажээ.
Luke MonKJV 4:32  Тэгэхэд тэд түүний сургаалд алмайран гайхав. Учир нь түүний үг эрх мэдэлтэй байлаа.
Luke MonKJV 4:33  Тэгтэл бузар чөтгөрийн сүнстэй нэгэн эр синагогид байсан бөгөөд чанга дуугаар хашгиран,
Luke MonKJV 4:34  Биднийг орхиоч. Назаретийн Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг мэднэ гэв.
Luke MonKJV 4:35  Тэгэхэд нь Есүс түүнийг, Амаа хамхи. Түүнээс гар гэж зандарлаа. Тэгэхэд чөтгөр мөнөөх эрийг олны дунд шидээд, түүнийг гэмтээлгүй түүнээс гарч оджээ.
Luke MonKJV 4:36  Улмаар бүгд гайхсан бөгөөд өөр хоорондоо, Энэ чинь ямар гээч үг вэ! Учир нь тэрбээр эрх мэдэл, хүч чадалтайгаар бузар сүнснүүдэд тушаахад тэд гарч байна гэж ярилцлаа.
Luke MonKJV 4:37  Мөн түүний тухай яриа эргэн тойрны бүх нутгаар тархжээ.
Luke MonKJV 4:38  Тэгээд тэр босож синагогиос гараад, Сиймоны гэрт оров. Тэгэхэд Сиймоны эхнэрийн ээж их халуунд баригдсан байсан бөгөөд тэд эмэгтэйн төлөө түүнээс хичээнгүйлэн гуйв.
Luke MonKJV 4:39  Тэгэхэд нь тэр түүний хажууд зогсоод, халууныг нь зандарсан бөгөөд энэ нь түүнийг орхилоо. Тэгтэл эмэгтэй тэр даруй босож, тэдэнд үйлчилжээ.
Luke MonKJV 4:40  Эдүгээ нар жаргаж байхад элдвийн өвчнөөр өвчилсөн өвчтэй хүнтэй хүмүүс бүгд тэднийгээ түүн рүү авчрав. Тэгтэл тэрбээр гараа хүн нэг бүрийн дээр тавиад, тэднийг эдгээжээ.
Luke MonKJV 4:41  Тэгэхэд чөтгөрүүд ч бас олон хүнээс гарч, хашгиран улмаар, Та бол Шүтээний Хүү Христ мөн гэв. Тэгтэл тэр тэднийг зандран, ярихыг нь зөвшөөрсөнгүй. Учир нь тэр бол Христ мөн гэдгийг тэд мэдсэн ажээ.
Luke MonKJV 4:42  Тэгээд өдөр болоход тэр тэндээс хөдөлж, эзгүй газар луу явав. Тэгтэл хүмүүс түүнийг эрж хайн улмаар түүн дээр ирээд, түүнийг өөрсдөөсөө явуулахгүйн тулд түүнийг саатуулжээ.
Luke MonKJV 4:43  Харин тэр тэдэнд, Би Шүтээний хаанчлалыг бусад хотуудад ч бас тунхаглах ёстой. Учир нь би үүний төлөө илгээгдсэн юм гэв.
Luke MonKJV 4:44  Тэгээд тэрбээр Галийлийн синагогиудад тунхаглажээ.