Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 21
Luke MonKJV 21:1  Тэгээд тэрбээр өөдөө харж, эрдэнэсийн сан руу өргөлүүдээ шидэж буй баячуудыг харав.
Luke MonKJV 21:2  Мөн нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй тийш хоёр лептоон шидэж буйг бас харлаа.
Luke MonKJV 21:3  Тэгээд тэр, Үнэхээр энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг шидлээ гэдгийг би та нарт хэлье.
Luke MonKJV 21:4  Учир нь тэд бүгдээрээ бялхсан байдлаасаа Шүтээний өргөлүүд рүү шидсэн. Харин энэ эмэгтэй хомс байдлаасаа байгаа бүх амин зуулгаа шидлээ гэв.
Luke MonKJV 21:5  Тэгэхэд сүм гоё чулуунууд болон бэлэгнүүдээр хэрхэн чимэглэгдсэн тухай зарим нь ярьж байхад тэр,
Luke MonKJV 21:6  Та нарын харж байгаа энэ зүйлсийн хувьд чулуу, чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй тэр өдрүүд ирэх болно гэв.
Luke MonKJV 21:7  Тэгэхэд тэд түүнээс асууж, Багш аа, эдгээр зүйл хэзээ болох вэ? Мөн эдгээр зүйл болох үед ямар шинж тэмдэг байх вэ? гэлээ.
Luke MonKJV 21:8  Тэгтэл тэр, Олон хүн, Би бол Христ гэж миний нэрээр ирэх учраас төөрөлдөхгүй байхыг анхаар. Мөн тэр цаг ойртож байна. Тийм учраас тэдний араас бүү яв.
Luke MonKJV 21:9  Харин дайнууд болон үймээн самууны тухай сонсохдоо бүү ай. Учир нь эдгээр зүйл эхлээд болох ёстой. Гэхдээ төгсгөл нь тэр даруйдаа биш гэв.
Luke MonKJV 21:10  Дараа нь тэр тэдэнд, Үндэстний дэргэд үндэстэн, хаанчлалын дэргэд хаанчлал босно.
Luke MonKJV 21:11  Мөн өөр өөр газарт нүсэр газар хөдлөлтүүд, өлсгөлөнгүүд, тахлууд болно. Бас тэнгэрээс аймшигт үзэгдлүүд бас агуу шинж тэмдгүүд байх болно.
Luke MonKJV 21:12  Харин энэ бүхнээс өмнө миний нэрнээс болоод хүмүүс та нарт гараа хүргэн, та нарыг хавчиж, синагогиудад болон шоронгуудад тушааж мөн хаад болон захирагчдын өмнө аваачна.
Luke MonKJV 21:13  Тэгээд энэ нь та нарт гэрчлэл рүү эргэнэ.
Luke MonKJV 21:14  Тиймээс та нар юу хариулахаа урьдаас бодохгүй байхыг зүрх сэтгэлдээ тогтоо.
Luke MonKJV 21:15  Учир нь та нарын бүх заргалдагч няцааж бас эсэргүүцэж үл чадах тийм ам болон мэргэн ухааныг би та нарт өгнө.
Luke MonKJV 21:16  Тэгээд та нар эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн аль алинаар нь тушаагдана. Мөн тэд та нарын заримыг алуулна.
Luke MonKJV 21:17  Бас та нар миний нэрнээс болоод бүгдэд үзэн ядагдана.
Luke MonKJV 21:18  Гэвч та нарын толгойны ширхэг үс ч сүйрэхгүй.
Luke MonKJV 21:19  Та нар тэвчээр дотроо сэтгэлээ олж ав.
Luke MonKJV 21:20  Тэгээд та нар Иерусалимыг армиудаар бүслэгдсэнийг харахдаа тэр үед үүний эзгүйрэл ойрхон буйг мэдэх болно.
Luke MonKJV 21:21  Тэр үед Иудаиад байгчид нь уулс руу зугтаг. Мөн үүний дунд байгчид нь гарч яваг. Тэгээд улс улсад байгчид нь үүн рүү бүү орог.
Luke MonKJV 21:22  Учир нь бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд эдгээр нь өшөө авалтын өдрүүд байх юм.
Luke MonKJV 21:23  Түүнчлэн тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа! Учир нь тэр нутагт асар их гай зовлон мөн энэ ард түмний дээр хилэгнэл байх болно.
Luke MonKJV 21:24  Мөн тэд илдний ирээр унаж улмаар бүх үндэстэн рүү олзлогдон хөтлөгдөнө. Тэгээд Жүүд бусчуудын цаг үе гүйцээгдэх хүртэл Иерусалим Жүүд бусчуудад талхлагдана.
Luke MonKJV 21:25  Тэгээд нар, сар, однуудад шинж тэмдгүүд бас дэлхий дээр үндэстнүүдийн зовнил сандралтай хамт бий болно. Мөн тэнгис болон давалгаанууд хүрхэрнэ.
Luke MonKJV 21:26  Хүмүүс айдас болон дэлхий дээр ирж байгаа зүйлсийг хүлээх хүлээлтээс болоод зүрх сэтгэлдээ муужирна. Учир нь тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэнэ.
Luke MonKJV 21:27  Тэгээд тэд дараа нь хүмүүний Хүүг үүлэн дунд хүч чадал болон агуу сүр жавхаатайгаар ирж буйг харах болно.
Luke MonKJV 21:28  Мөн энэ зүйлс болж эхлэхэд та нар цэх зогсоод, толгойгоо өргө. Учир нь та нарын зольж авахуулалт ойртож байна гэв.
Luke MonKJV 21:29  Улмаар тэр тэдэнд зүйрлэл ярьж, Инжрийн мод болон бүх модыг ажигла.
Luke MonKJV 21:30  Эдүгээ эднийг нахиалахад та нар өөрсдөө хараад, зун хэдийнээ ойрхон байгааг мэддэг.
Luke MonKJV 21:31  Тэгээд та нар энэ зүйлс болохыг хараад, Шүтээний хаанчлал ойрхон буйг яг үүнчлэн мэд.
Luke MonKJV 21:32  Үнэхээр би та нарт хэлье. Бүгд биелэгдэх хүртэл энэ үе өнгөрөхгүй.
Luke MonKJV 21:33  Тэнгэр, газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
Luke MonKJV 21:34  Тиймээс та нар өөрсдөдөө анхаар. Эс бөгөөс зүрх сэтгэл чинь шарталт, согтуурал мөн амьдралын зовнилуудад дарагдаж улмаар та нар дээр тэр өдөр гэнэт ирнэ.
Luke MonKJV 21:35  Яагаад гэвэл энэ нь хамаг дэлхийн гадаргуу дээр оршин суугч бүхний дээр урхи мэт ирнэ.
Luke MonKJV 21:36  Тиймээс сонор сэргэг бай. Тэгээд болох эдгээр бүх зүйлээс зугтахад бас хүмүүний Хүүгийн өмнө зогсоход зохистой нэгэн байлгаач гэж үргэлж гуйлт хий гэлээ.
Luke MonKJV 21:37  Тэгээд тэрбээр өдөр нь сүмд заан сургаж харин шөнө нь явж, Чидуны гэдэг ууланд хоноглодог байв.
Luke MonKJV 21:38  Мөн бүх хүн түүнийг сонсохоор өглөө эрт түүн рүү сүмд ирдэг байлаа.