Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 19
Luke MonKJV 19:1  Улмаар Есүс Иерихоогоор дайрч өнгөрөв.
Luke MonKJV 19:2  Тэгэхэд ажигтун, Заккаи нэртэй нэгэн эр тэнд байсан бөгөөд тэрбээр татвар хураагчдын ахлагч байсан юм. Мөн тэр баян байжээ.
Luke MonKJV 19:3  Тэгээд тэрбээр Есүс гэж хэн болохыг харахыг эрмэлзэв. Гэвч тэр чац багатай байсан учраас бүчсэн олноос болоод чадсангүй.
Luke MonKJV 19:4  Тиймээс тэр түүнийг харахын тулд түрүүлж гүйн, ялам модонд авирав. Учир нь тэр уг замаар өнгөрөх гэж байжээ.
Luke MonKJV 19:5  Тэгээд Есүс уг газарт ирэх үедээ өөд харав. Улмаар түүнийг хараад түүнд, Заккаи, түргэл, буугаад ир. Учир нь би өнөөдөр танай гэрт байх ёстой гэлээ.
Luke MonKJV 19:6  Тэгэхэд нь тэр яаран бууж улмаар түүнийг баяр хөөртэй хүлээн авав.
Luke MonKJV 19:7  Тэгтэл хүмүүс хараад бүгд, Тэр гэмтэй хүнийд зочлохоор орлоо гэж бувтналджээ.
Luke MonKJV 19:8  Гэтэл Заккаи босож зогсоод Эзэнд, Ажигтун, Эзэн, би эд агуурсынхаа хагасыг ядууст өгч байна. Мөн би хэн нэгнээс ямар нэгэн зүйлийг завшсан бол дөрөв дахинг эргүүлж өгье гэв.
Luke MonKJV 19:9  Тэгэхэд нь Есүс түүнд, Тэр ч бас Аврахаамын хүү мөн учраас өнөөдөр энэ айлд аврал ирж байна.
Luke MonKJV 19:10  Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг эрж хайхаар бас аврахаар ирсэн гэлээ.
Luke MonKJV 19:11  Тэгээд тэднийг энэ зүйлсийг сонсох зуур нэгэн зүйрлэлийг тэр нэмж ярив. Учир нь тэрбээр Иерусалимд ойрхон байсан бөгөөд тэд Шүтээний хаанчлал удахгүй харагдана гэж бодож байсан юм.
Luke MonKJV 19:12  Тиймээс тэр, Нэгэн язгууртан хаанчлалыг өөртөө хүлээн авчихаад, эргэж ирэхээр холын нутаг руу явжээ.
Luke MonKJV 19:13  Тэгэхдээ арван боолоо дуудаж, тэдэнд арван мна өгөв. Тэгээд тэдэнд, Намайг иртэл арилжаа хий гэлээ.
Luke MonKJV 19:14  Харин иргэд нь түүнийг үзэн ядаж, Бидний дээр энэ хүн хаанчлахыг бид үл хүснэ гэсэн зурвас түүний араас илгээв.
Luke MonKJV 19:15  Тэгээд ийм явдал болжээ. Хаанчлалыг хүлээн авсан тэр эргэж ирэв. Тэгээд мөнгө өгөгдсөн боол бүр нь арилжаагаар хэр ихийг олсныг мэдэхийн тулд тэднийг өөр лүүгээ дуудуулахыг тушаалаа.
Luke MonKJV 19:16  Тэгтэл эхнийх нь ирээд, Эзэн, таны нэг мна арван мна олсон гэв.
Luke MonKJV 19:17  Тэгэхэд нь тэр түүнд, Сайн байна, сайн боол оо. Чи өчүүхэнд итгэмжтэй байсан тул арван хотын дээр эрх мэдэлтэй бол гэжээ.
Luke MonKJV 19:18  Дараа нь хоёр дахь нь ирээд, Эзэн, таны нэг мна таван мна олсон гэлээ.
Luke MonKJV 19:19  Тэгэхэд нь тэр яг үүнчлэн түүнд, Чи ч бас таван хотын дээр бай гэлээ.
Luke MonKJV 19:20  Дараа нь өөр нэг нь ирээд, Эзэн, ажигтун, таны мна энэ байна. Би үүнийг алчууранд хадгалж байсан юм.
Luke MonKJV 19:21  Яагаад гэвэл та хатуу хүн учраас би танаас айсан. Та тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг гэжээ.
Luke MonKJV 19:22  Тэгэхэд нь тэр түүнд, Хорон муу боол оо, амнаас чинь гарснаар би чамайг шүүнэ. Намайг тавиагүй газраасаа авч бас үр цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг чи мэдэж байсан.
Luke MonKJV 19:23  Тэгээдби ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь нэхэж болохын тулд чи яагаад мөнгийг минь мөнгө хүүлэгчийн лангуу руу аваачсангүй вэ? гэв.
Luke MonKJV 19:24  Улмаар тэр дэргэдэх хүмүүстээ, Мнаг түүнээс аваад, арван мнатайд өг.
Luke MonKJV 19:25  (Тэгэхэд тэд түүнд, Эзэн, тэр арван мнатай гэлээ.)
Luke MonKJV 19:26  Учир нь юм байгаа хүн бүрт өгөгдөнө. Харин юм байхгүй хүнээс байгаа нь хүртэл түүнээс авагдана гэдгийг би та нарт хэлье.
Luke MonKJV 19:27  Түүнээс гадна намайг өөрсдийнх нь дээр хаанчлахыг үл хүсдэг миний тэр дайснуудыг нааш нь авчраад, миний өмнө хороо гэжээ гэв.
Luke MonKJV 19:28  Тэгээд тэр ингэж ярьчихаад, Иерусалим руу өгсөн, урд нь явлаа.
Luke MonKJV 19:29  Тэгэхэд ийм явдал болжээ. Тэрбээр Витфагий болон Чидуны гэдэг уулан дахь Витаниад ойртож ирэх үедээ шавь нараасаа хоёрыг илгээж,
Luke MonKJV 19:30  Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Та нар тийш орохдоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно. Түүнийг тайлаад авчир.
Luke MonKJV 19:31  Тэгээд хэн нэгэн та нараас, Яагаад тайлж байгаа юм бэ? гэж асуувал түүнд, Эзэнд үүний хэрэг байгаа учраас гэж хэлээрэй гэв.
Luke MonKJV 19:32  Тэгээд илгээгдсэн тэд яваад, өөрсдөд нь хэлсний дагуу олжээ.
Luke MonKJV 19:33  Улмаар тэд дудранг тайлж байхад эзэд нь тэдэнд, Яагаад дудранг тайлж байгаа юм бэ? гэв.
Luke MonKJV 19:34  Тэгэхэд нь тэд, Эзэнд үүний хэрэг байна гэлээ.
Luke MonKJV 19:35  Дараа нь тэд үүнийг Есүс рүү авчрав. Улмаар хувцаснуудаа дудран дээр тохоод, дээр нь Есүсийг суулгалаа.
Luke MonKJV 19:36  Тэгээд түүнийг явах зуур хүмүүс хувцаснуудаа зам дээр дэвсэж байлаа.
Luke MonKJV 19:37  Тэгтэл түүнийг Чидуны уулын бэлд ойртож ирэхэд эдүгээ бүх цугласан олон шавь нь өөрсдийнхөө үзсэн бүх аугаа ажлын төлөө хөөрөн баясаж бас Шүтээнийг чанга дуугаар магтаж эхлэн,
Luke MonKJV 19:38  Эзэний нэрээр ирж буй Хаан нь ерөөлтэй еэ. Амар тайван нь тэнгэрт, яруу алдар нь хамгийн өндөрт гэв.
Luke MonKJV 19:39  Тэгэхэд нь цугласан олны дундаас Фарисачуудын зарим нь түүнд, Багш аа, шавь нараа зэмлээч гэлээ.
Luke MonKJV 19:40  Тэгтэл тэр хариулж тэдэнд, Хэрэв энэ хүмүүс дуугүй болбол чулуунууд шууд хашгирах биз гэдгийг би та нарт хэлье гэв.
Luke MonKJV 19:41  Тэгээд тэр ойртон ирэхдээ хотыг хараад, үүний төлөө уйлан,
Luke MonKJV 19:42  Хэрэв чи, үнэхээр чи, амар тайвандаа хамаарах зүйлсийг ядаж л өөрийнхөө энэ өдөрт мэдсэнсэн бол! Харин одоо эдгээр нь чиний нүднээс нууцлагдлаа.
Luke MonKJV 19:43  Учир нь дайснууд чинь чамайг тойруулан хаалт босгоод, чамайг бүсэлж улмаар тал бүрээс чинь шахах тэр өдрүүд чам дээр ирнэ.
Luke MonKJV 19:44  Тэгээд чамайг болон чиний дотор байгаа хүүхдүүдийг чинь газартай тэгшилнэ. Мөн тэд чиний дотор чулууг чулуун дээр нь үлдээхгүй. Учир нь чи шалгуулалтынхаа цагийг мэдсэнгүй гэлээ.
Luke MonKJV 19:45  Тэгээд тэрбээр сүм рүү ороод, дотор нь худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн
Luke MonKJV 19:46  тэдэнд, Миний өргөө бол гуйлтын өргөө хэмээн бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг хулгайч нарын үүр болгожээ гэв.
Luke MonKJV 19:47  Тэгээд тэрбээрсүм дотор өдөр бүр заан сургалаа. Харин ахлах тахилч нар болон бичээчид мөн ард түмний ахлагч нар түүнийг устгахыг эрмэлзэв.
Luke MonKJV 19:48  Гэхдээ тэд юу хийхээ олж чадсангүй. Учир нь бүх ард түмэн түүнийг сонсохын тулд их анхааралтай байдаг байлаа.