Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 6
Luke MonKJV 6:1  Тэгээд ийм явдал болжээ. Эхнийхийн дараах хоёр дахь шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явав. Тэгэхэд шавь нар нь тариан түрүү таслаад, гартаа үрэн, идэж байлаа.
Luke MonKJV 6:2  Гэтэл Фарисачуудын нэг нь тэдэнд, Та нар яагаад шаббаат өдрүүдэд хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийнэ вэ? гэв.
Luke MonKJV 6:3  Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Та нар үүнийг, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг уншаагүй юм уу?
Luke MonKJV 6:4  Тэрбээр Шүтээний өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй оршихуйн өмнөх талхыг авч идээд мөн өөртэйгөө хамт байсан хүмүүст хэрхэн бас өгсөн билээ? гэжээ.
Luke MonKJV 6:5  Тэгээд тэр тэдэнд, Яагаад гэвэл хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэв.
Luke MonKJV 6:6  Харин өөр нэгэн шаббаат өдөр бас ийм явдал болжээ. Тэрбээр синагогид ороод заан сургалаа. Тэгэхэд баруун гар нь хатингаршсан нэгэн эр тэнд байв.
Luke MonKJV 6:7  Тэгтэл бичээчид болон Фарисачууд тэр түүнийг шаббаат өдөр эдгээх нь үү үгүй юү хэмээн ажиж байсан нь түүний эсрэг буруутгал олдож магад гэсэндээ аж.
Luke MonKJV 6:8  Харин тэр тэдний бодлыг мэдээд, хатингаршсан гартай эрд, Босоод, голд зогс гэлээ. Тэгтэл тэр босож зогсов.
Luke MonKJV 6:9  Тэгээд Есүс тэдэнд, Би та нараас нэг зүйл асууя. Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амийг аврах эсвэл устгахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ.
Luke MonKJV 6:10  Тэгээд тэр бүгдийг нь тойруулан хараад, нөгөө эрд, Гараа сунга гэхэд нь тэр тийн үйлдлээ. Тэгтэл түүний гар нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ.
Luke MonKJV 6:11  Харин тэд галзуурсан уураар дүүрч, Есүст юу хийж болохыг өөр хоорондоо ярилцав.
Luke MonKJV 6:12  Тэгээд тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Тэр гуйлт хийхээр уул руу яваад улмаар Шүтээн рүү хандсан гуйлтанд бүхэл шөнийг өнгөрүүлэв.
Luke MonKJV 6:13  Тэгээд өдөр болоход тэр шавь нараа дуудсан бөгөөд тэднээс арван хоёрыг сонгоод бас тэднийг төлөөлөгчид гэж нэрлэсэн нь,
Luke MonKJV 6:14  Сиймон (түүнийг тэр Пээтрос гэж бас нэрлэсэн) болон түүний дүү Андреас, Иакоов болон Иоаннис, Фийлиппос болон Вартоломаиос,
Luke MonKJV 6:15  Маттаиос болон Томаас, Алфаиосын Иакоов мөн Зилотийс гэгддэг Сиймон,
Luke MonKJV 6:16  мөн Иакоовын дүү Иудаас мөн Иудаас Искариотис юм. Бас тэр нь урвагч байсан.
Luke MonKJV 6:17  Тэгээд тэр тэдний хамт уруудаад, үй олон шавь нартайгаа тал газар зогсож байв. Тэгэхэд нь Иерусалим болон бүхий л Иудаиагаас, Тюрос болон Сидооны эргээс үй олон хүн түүнийг сонсохоор бас өвчнөө эдгээлгэхээр иржээ.
Luke MonKJV 6:18  Тэгэхэд бузар сүнснүүдээр шаналсан хүмүүс байв. Тэгээд тэд эдгээгджээ.
Luke MonKJV 6:19  Мөн цугласан олон бүгд түүнд хүрэхийг эрмэлзэж байв. Учир нь түүнээс хүч чадал гарч, бүгдийг эдгээж байлаа.
Luke MonKJV 6:20  Тэгээд тэр шавь нар луугаа харцаа өргөөд хэлсэн нь, Ядуу байгаа нь жаргалтай. Учир нь Шүтээний хаанчлал бол та нарынх.
Luke MonKJV 6:21  Одоо өлсгөлөн байгаа нь жаргалтай. Учир нь та нар цатгагдана. Одоо уйлж байгаа нь жаргалтай. Учир нь та нар инээнэ.
Luke MonKJV 6:22  Хүмүүний Хүүгээс болоод хүмүүс та нарыг үзэн ядах үед бас та нарыг өөрсдөөсөө тусгаарлан, зандран доромжилж бас та нарын нэрийг ёрын муу мэтээр гаргаж хаях үед та нар жаргалтай.
Luke MonKJV 6:23  Та нар тэр өдөр баяс мөн хөөрөн баярла. Учир нь ажигтун, тэнгэр дэх та нарын шагнал агуу. Яагаад гэвэл тэдний эцэг өвгөд эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн.
Luke MonKJV 6:24  Харин баян та нар гаслантай яа! Учир нь та нар тайтгарлаа хүлээн авсан.
Luke MonKJV 6:25  Цатгалан та нар гаслантай яа. Учир нь та нар өлсөх болно. Одоо инээж байгаа та нар гаслантай яа! Учир нь та нар гашуудаж бас уйлах болно.
Luke MonKJV 6:26  Бүх хүн та нарыг сайнаар ярих үед та нар гаслантай яа! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгч нарт яг үүнчлэн үйлдсэн.
Luke MonKJV 6:27  Харин би сонсож буй та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд.
Luke MonKJV 6:28  Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө. Мөн та нарыг гүтгэдэг хүмүүсийн төлөө гуй.
Luke MonKJV 6:29  Хацар дээр чинь чамайг алгадах хүнд бас нөгөөгөө тавьж өг. Мөн нөмрөгийг чинь авч байгаа хүнд бас цамцыг чинь авахыг бүү хоригло.
Luke MonKJV 6:30  Мөн чамаас гуйж буй хүн бүрт өг. Түүнчлэн юмыг чинь авч буй хүнээс эргүүлж бүү нэх.
Luke MonKJV 6:31  Тэгээд өөрсдөд чинь үйлдээсэй гэж та нар хүмүүсээс хүсдэг шигээ тэдэнд ч бас түүнчлэн үйлд.
Luke MonKJV 6:32  Учир нь та нар өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг л хайрлавал та нарт ямар талархал байх билээ? Яагаад гэвэл гэмтнүүд ч бас өөрсдийгөө хайрладаг хүмүүсийг хайрладаг.
Luke MonKJV 6:33  Мөн та нар өөрсдөд чинь сайныг үйлддэг хүмүүст л сайныг үйлдвэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас мөн адил үйлддэг.
Luke MonKJV 6:34  Мөн та нар буцааж авна гэж найддаг хүмүүстээ зээлдүүлбэл та нарт ямар талархал байх билээ? Учир нь гэмтнүүд ч бас гэмтнүүддээ буцааж авах хэрээрээ зээлдүүлдэг.
Luke MonKJV 6:35  Харин дайснуудаа хайрла. Тэгээд сайныг үйлд. Юу ч горьдохгүй зээлдүүл. Тэгвэл чиний шагнал агуу байх болно. Тэгээд та нар Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд байх болно. Учир нь тэрбээр үл талархагч нэгэнд болон хорон мууд ч элэгсэг байдаг.
Luke MonKJV 6:36  Тийм учраас та нарын Эцэг өршөөнгүй байдаг шиг та нар ч бас өршөөнгүй бай.
Luke MonKJV 6:37  Бүү шүү. Тэгвэл та нар шүүгдэхгүй. Бүү ялла. Тэгвэл та нар яллагдахгүй. Уучил. Тэгвэл та нар уучлагдана.
Luke MonKJV 6:38  Өг. Тэгвэл та нарт өгөгдөнө. Хүмүүс та нарын тэвэрт сайн хэмжээтэй, шахсан, чигжсэн, хальсан байдлаар өгнө. Учир нь та нарын хэмжсэн тэр хэмжүүрээр эргээд та нарт хэмжигдэнэ.
Luke MonKJV 6:39  Тэгээд тэрбээр тэдэнд нэгэн зүйрлэл ярьж, Сохор нь сохроо замчилж чадах уу? Хоёул нүхэнд унах биш үү?
Luke MonKJV 6:40  Шавь нь багшаасаа дээгүүр байдаггүй. Харин төгс бэлтгэгдсэн хүн бүр багш шигээ болно.
Luke MonKJV 6:41  Харин чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг ажигладаггүй юм бэ?
Luke MonKJV 6:42  Эс бөгөөс чи өөрийнхөө нүдэн дэх дүнзийг харахгүй байхдаа ах дүүдээ, Ах дүү минь, нүдэнд чинь байгаа үртсийг би аваад өгье гэж яаж хэлж чадах вэ? Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая. Тэгвэл чи дараа нь ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхаар тод харах болно.
Luke MonKJV 6:43  Учир нь сайн мод ялзарсан жимс гаргадаггүй бас ялзарсан мод сайн жимс гаргадаггүй.
Luke MonKJV 6:44  Яагаад гэвэл мод бүр жимсээрээ танигддаг. Учир нь хүн өргөстэй бутнуудаас инжир хураадаггүй. Бас үхэр бөөрөлзгөний бутнаас усан үзэм хураадаггүй.
Luke MonKJV 6:45  Сайн хүн зүрх сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайныг гаргадаг. Харин муу хүн зүрх сэтгэлийнхээ муу эрдэнээс мууг гаргадаг. Учир нь зүрх сэтгэлийн бялхсан байдлаас ам нь ярьдаг.
Luke MonKJV 6:46  Харин та нар яагаад намайг Эзэн, Эзэн гэж дууддаг атлаа миний хэлснийг үйлддэггүй юм бэ?
Luke MonKJV 6:47  Над дээр ирж, миний үгсийг сонсоод, тэдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг хэнтэй адил болохыг би та нарт харуулъя.
Luke MonKJV 6:48  Тэр хүн бол гүнзгий ухаад, нэгэн хадан дээр суурийг нь тавьж, байшин барьсан хүнтэй адил. Тэгээд үер болоход урсгал нь тэр байшинг хүчтэй цохиод, үүнийг ганхуулж чадаагүй. Яагаад гэвэл энэ нь хадан дээр суурилагдсан.
Luke MonKJV 6:49  Харин сонссон атлаа үйлддэггүй хүн бол газар дээр суурьгүйгээр байшин барьсан хүнтэй адил. Тэгээд мөнөөх урсгал үүнийг хүчтэй цохиход тэр даруй нуржээ. Тэгээд тэр байшингийн сүйрэл маш их болов гэлээ.