Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 13
Luke MonKJV 13:1  Эдүгээ түүнд хэдэн Галийлчуудын тухай ярьсан зарим хүн түүний дэргэд байлаа. Пилаатос тэр Галийлчуудын цусыг тахилуудтай нь хольсон ажээ.
Luke MonKJV 13:2  Тэгээд Есүс хариулж тэдэнд, Эдгээр Галийлчууд бүх Галийл хүнээс илүү гэмтнүүд байсан учраас тийм зүйлсээр зовсон гэж та нар бодож байна уу?
Luke MonKJV 13:3  Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар ч бас гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ.
Luke MonKJV 13:4  Эсвэл Силоам дахь тэр цамхаг арван найман хүний дээр унаж улмаар тэднийг алсан. Тэднийг Иерусалимд байдаг бүх хүнээс илүү гэмтнүүд байсан гэж та нар бодож байна уу?
Luke MonKJV 13:5  Би та нарт хэлье. Үгүй ээ, үнэндээ та нар гэмшин эргэхгүй бол бүгд үүнчлэн сүйрнэ гэлээ.
Luke MonKJV 13:6  Тэр бас ийм зүйрлэл ярив. Нэгэн хүн усан үзмийн тариаландаа инжрийн мод тарьсан байжээ. Улмаар тэр очоод, тэндээс жимс хайсан боловч юу ч олсонгүй.
Luke MonKJV 13:7  Тиймээс тэр мөнөөх усан үзмийн тариалан арчлагчид, Ажигтун, би энэ инжрийн модноос гурван жил жимс хайн ирж байгаа боловч юу ч олохгүй байна. Үүнийг цавч. Үүнийг энэ газар ашиггүй байлгаад яах юм бэ? гэв.
Luke MonKJV 13:8  Тэгэхэд нь тэр түүнд, Эзэн, би үүнийг тойруулж ухаад, өтөг бууц цацах хүртэл үүнийг энэ жилдээ бас орхиоч.
Luke MonKJV 13:9  Тэгээд энэ үнэхээр жимс гаргавал сайн. Харин үгүй бол үүнийг та дараа нь цавчаарай гэж хариулав.
Luke MonKJV 13:10  Улмаар нэгэн шаббаат өдөр синагогиудын нэгд нь тэрбээр заан сургаж байлаа.
Luke MonKJV 13:11  Тэгтэл ажигтун, арван найман жилийн турш сул дорой байдлын сүнстэй байсан нэгэн эмэгтэй тэнд байжээ. Мөн тэрээр бөгтөр байсан бөгөөд яагаад ч нуруугаа тэнийлгэж чаддаггүй байв.
Luke MonKJV 13:12  Тэгэхэд Есүс түүнийг хараад дуудаж улмаар түүнд, Эмэгтэй, чи сул дорой байдлаасаа чөлөөлөгдлөө гэлээ.
Luke MonKJV 13:13  Улмаар тэрбээр эмэгтэйн дээр гараа тавив. Тэгэхэд эмэгтэй шууд цэх болгогдож улмаар Шүтээнийг алдаршуулав.
Luke MonKJV 13:14  Гэтэл Есүс шаббаат өдөрт эдгээчихсэн учраас синагогийн удирдагч хүмүүст эгдүүцэлтэйгээр, Хүн зургаан өдөрт ажиллах ёстой байдаг. Тийм учраас шаббаат өдөрт биш, харин тэдгээрт ирж эдгээлгэ гэж хариуллаа.
Luke MonKJV 13:15  Тэгэхэд нь Эзэн хариулж түүнд, Хоёр нүүртэн ээ, та нарын нэг бүр чинь шаббаат өдөрт шар үхрээ эсвэл илжгээ саравчнаас нь суллаад, услахаар хөтөлж явдаггүй гэж үү?
Luke MonKJV 13:16  Тэгвэл Сатааны арван найман жилийн турш хүлсэн, Аврахаамын охин болсон энэ эмэгтэй ажигтун, энэ хүлээснээс шаббаат өдөрт суллагдах ёсгүй гэж үү? гэв.
Luke MonKJV 13:17  Тэгээд тэр эдгээр зүйлийг хэлэх үед эсэргүүцэгчид нь бүгдээрээ ичжээ. Мөн ард түмэн бүгдээрээ түүгээр хийгдсэн бүх сүр жавхаат зүйлд нь хөөрөн баясав.
Luke MonKJV 13:18  Тэгээд тэр, Шүтээний хаанчлал юутай адил вэ? Мөн би үүнийг юутай адилтгах вэ?
Luke MonKJV 13:19  Энэ нь нэгэн эрийн аваад, цэцэрлэгтээ хаясан гичийн ганц үртэй адил юм. Тэгээд энэ нь ургаж улмаар том мод болжээ. Тэгэхэд үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд амардаг гэлээ.
Luke MonKJV 13:20  Мөн тэрбээр дахиад, Шүтээний хаанчлалыг би юутай адилтгах вэ?
Luke MonKJV 13:21  Энэ нь нэгэн эмэгтэйн аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучсан исгэдэг хөрөнгөтэй адил юм гэжээ.
Luke MonKJV 13:22  Тэгээд тэрбээр хотууд болон тосгодоор заан сургасаар явж бас Иерусалим руу аян хийж байв.
Luke MonKJV 13:23  Тэгтэл нэг хүн түүнд, Эзэн, Аврагдах хүмүүс цөөхөн үү? гэв. Тэгэхэд нь тэр тэдэнд,
Luke MonKJV 13:24  Нарийн хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Учир нь олон хүн орохыг эрмэлзэх боловч чадахгүй.
Luke MonKJV 13:25  Гэрийн эзэн нэгэнтээ босож, хаалгыг хаахад та нар гадаа зогсоод, Эзэн, Эзэн, бидэнд нээгээч гэж хэлэн, хаалгыг тогшиж эхэлнэ. Тэгэхэд тэр та нарт, Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй гэж хариулна.
Luke MonKJV 13:26  Дараа нь та нар, Бид таны өмнө идэж бас уусан. Мөн та манай гудамжнуудад зааж сургасан гэж эхэлнэ.
Luke MonKJV 13:27  Харин тэр, Би та нарт хэлье. Би та нарын хаанахынх гэдгийг мэдэхгүй. Хууль бусын ажилчид та нар бүгд надаас холд гэж хэлнэ.
Luke MonKJV 13:28  Аврахаам, Ицхаак, Иакоов болон бүх эш үзүүлэгч Шүтээний хаанчлал дотор байгааг харин та нар өөрсдөө гадна хаягдсанаа харах үед тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно.
Luke MonKJV 13:29  Тэгээд тэд өрнө болон дорноос мөн умард болон өмнөдөөс ирж, Шүтээний хаанчлалд сууна.
Luke MonKJV 13:30  Тэгээд ажигтун, эхнийхэн болох сүүлчийнхэн бий. Мөн сүүлчийнхэн болох эхнийхэн бий гэлээ.
Luke MonKJV 13:31  Тэр өдөр хэдэн Фариса хүн ирээд түүнд, Эндээс явж, замаа хөө. Учир нь таныг Ироодис алахыг хүсэж байна гэв.
Luke MonKJV 13:32  Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар явж, тэр үнэгэнд хэл. Ажигтун, өнөөдөр, маргааш би чөтгөрүүдийг зайлуулж бас эдгээлтүүдийг хийнэ. Тэгээд гурав дахь өдрөө би төгс болгогдоно.
Luke MonKJV 13:33  Гэхдээ би өнөөдөр, маргааш мөн дараагийн өдөр нь замаа хөөх ёстой. Учир нь эш үзүүлэгч Иерусалимын гадна хөнөөгдөж болохгүй.
Luke MonKJV 13:34  Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулахын адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ. Гэтэл та нар хүсээгүй!
Luke MonKJV 13:35  Ажигтун, та нарын гэр та нарт эзгүй үлдлээ. Мөн үнэхээр би та нарт хэлье. Эзэний нэрээр ирдэг нь ерөөлтэй гэж та нарын хэлэх үе иртэл та нар намайг харахгүй гэв.