Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Luke MonKJV 3:1  Эдүгээ Тивериос Кайсарын хаанчлалын арван тав дахь жилд Поонтиос Пилаатос Иудаиагийн мужийн захирагч, Ироодис Галийлийн захирагч, түүний дүү Фийлиппос Итураиа болон Трахонитис бүс нутгийн захирагч, Люсаниас Авилинийгийн захирагч,
Luke MonKJV 3:2  Ааннас, Кайафас хоёр тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоаннист Шүтээний үг иржээ.
Luke MonKJV 3:3  Тэгээд тэрбээр гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагласаар Иордан хавийн бүх нутгаар явав.
Luke MonKJV 3:4  Энэ нь эш үзүүлэгч Ишаиагийн үгсийн номонд, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга.
Luke MonKJV 3:5  Гуу жалга бүр дүүргэгдэх бөгөөд уул, толгод бүр намсгагдана. Мөн тахир муруй нь шулуун, бартаатай замууд нь дардан болгогдоно.
Luke MonKJV 3:6  Тэрчлэн бүх махбод Шүтээний авралыг үзнэ хэмээн бичигдсэний дагуу юм.
Luke MonKJV 3:7  Тэгээд тэрбээр өөрөөр нь баптизм хийлгэхээр ирсэн цугласан олонд, Хорт могойн үеийнхэн ээ, ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
Luke MonKJV 3:8  Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго. Тэгээд өөр өөрсдөдөө, Аврахаам эцэг бидэнд бий гэж бүү хэлж эхэл. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье.
Luke MonKJV 3:9  Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана.
Luke MonKJV 3:10  Тэгтэл хүмүүс түүнээс, Тэгвэл бид юу хийх вэ? гэж асуулаа.
Luke MonKJV 3:11  Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Хоёр цамцтай хүн байхгүйдээ илүүчлэг. Мөн хоолтой нь үүнчлэн үйлдэг гэв.
Luke MonKJV 3:12  Тэгтэл татвар хураагчид ч бас баптизм хийлгэхээр ирээд түүнд, Багш аа, бид юу хийх вэ? гэлээ.
Luke MonKJV 3:13  Тэгэхэд нь тэр тэдэнд, Чамд даалгагдсанаас илүүг бүү хураа гэв.
Luke MonKJV 3:14  Мөн үүнчлэн цэргүүд түүнээс, Бид юу хийх вэ? гэж шалгаалаа. Тэгэхэд нь тэр тэдэнд, Хэнд ч бүү хүчирхийлэл үйлд. Мөн хилсээр бүү буруутга. Тэгээд цалин хөлсөндөө хангалуун бай гэжээ.
Luke MonKJV 3:15  Тэгээд хүмүүс хүлээлтэнд байсан тул бүгд зүрх сэтгэлдээ Иоаннисийн талаар, түүнийг Христ мөн эсэхийг эргэцүүлж байв.
Luke MonKJV 3:16  Иоаннис хариулж бүгдэд, Үнэндээ би та нарт усаар баптизм хийдэг. Харин надаас аугаа нэгэн ирж байгаа бөгөөд би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийнэ.
Luke MonKJV 3:17  Түүний тарианы хийсгүүр гарт нь байгаа бөгөөд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайг амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ.
Luke MonKJV 3:18  Тэгээд тэрбээр уриалгандаа өөр олон зүйлийг ард түмэнд тунхаглав.
Luke MonKJV 3:19  Тэгэхэд Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Ироодиасаас болоод мөн өөрийн хийсэн бүх хорон муу үйлээсээ болоод Иоаннисаар буруутгагдсан захирагч Ироодис
Luke MonKJV 3:20  тэрбээр энэ бүхэн дээрээ бас нэмээд, Иоаннисийг шоронд хорьжээ.
Luke MonKJV 3:21  Эдүгээ бүх хүн баптизм хийлгэхэд ийм явдал болжээ. Есүс ч бас баптизм хийлгэсэн бөгөөд гуйлт хийж байхад нь тэнгэр нээгдлээ.
Luke MonKJV 3:22  Улмаар түүн дээр Ариун Сүнс тагтаа мэт биет хэлбэрээр бууж ирэв. Тэгтэл тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэжээ.
Luke MonKJV 3:23  Тэгэхэд гучаад настай болж эхэлж байсан Есүс нь Иосээфийн хүү (хэмээн тооцогддог) байсан бөгөөд тэр нь Элийгийн хүү,
Luke MonKJV 3:24  тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү, тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Ианаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү,
Luke MonKJV 3:25  тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Амооцын хүү, тэр нь Нахуумын хүү, тэр нь Эслийгийн хүү, тэр нь Ноогахын хүү,
Luke MonKJV 3:26  тэр нь Маатын хүү, тэр нь Маттатиагийн хүү, тэр нь Шимийгийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү,
Luke MonKJV 3:27  тэр нь Иоханааны хүү, тэр нь Рефаиагийн хүү, тэр нь Зеруввавээлийн хүү, тэр нь Шалтиэлийн хүү, тэр нь Нэриагийн хүү,
Luke MonKJV 3:28  тэр нь Мээлэхийн хүү, тэр нь Адийгийн хүү, тэр нь Кээсэмийн хүү, тэр нь Алмодаадын хүү, тэр нь Ээрийн хүү,
Luke MonKJV 3:29  тэр нь Иосийгийн хүү, тэр нь Элиэзэрийн хүү, тэр нь Иореимийн хүү, тэр нь Маттаатын хүү, тэр нь Лэвийгийн хүү,
Luke MonKJV 3:30  тэр нь Шимэоны хүү, тэр нь Иэхудаагийн хүү, тэр нь Иосээфийн хүү, тэр нь Ионааны хүү, тэр нь Элиакиймийн хүү,
Luke MonKJV 3:31  тэр нь Мелеасын хүү, тэр нь Майнааны хүү, тэр нь Маттатаагийн хүү, тэр нь Натааны хүү, тэр нь Давийдийн хүү,
Luke MonKJV 3:32  тэр нь Ишаигийн хүү, тэр нь Овээдийн хүү, тэр нь Боазын хүү, тэр нь Салмооны хүү, тэр нь Нахшооны хүү,
Luke MonKJV 3:33  тэр нь Амминадаавын хүү, тэр нь Раамын хүү, тэр нь Хэцрооны хүү, тэр нь Пээрэцийн хүү, тэр нь Иэхудаагийн хүү,
Luke MonKJV 3:34  тэр нь Иакоовын хүү, тэр нь Ицхаакийн хүү, тэр нь Аврахаамын хүү, тэр нь Тээрахын хүү, тэр нь Нахоорын хүү,
Luke MonKJV 3:35  тэр нь Сэрүүгийн хүү, тэр нь Рэүгийн хүү, тэр нь Пээлэгийн хүү, тэр нь Ээвэрийн хүү, тэр нь Шээлахын хүү,
Luke MonKJV 3:36  тэр нь Кэинааны хүү, тэр нь Арпахшаадын хүү, тэр нь Шээмийн хүү, тэр нь Ноахын хүү, тэр нь Лаамэхийн хүү,
Luke MonKJV 3:37  тэр нь Мэтүшээлахийн хүү, тэр нь Ханоохын хүү, тэр нь Иэрэдийн хүү, тэр нь Махалалээлийн хүү, тэр нь Кэинааны хүү,
Luke MonKJV 3:38  тэр нь Эноошийн хүү, тэр нь Шээтийн хүү, тэр нь Адаамын хүү, тэр нь Шүтээний хүү байв.