Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 17
Luke MonKJV 17:1  Тэгээд тэрбээр шавь нарт, Бүдрүүлэлтүүд ирэхгүй байх боломжгүй. Харин эдгээр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа!
Luke MonKJV 17:2  Түүний хувьд эдгээр багачуудын нэгийг бүдрүүлснээс тээрмийн чулууг хүзүүндээ зүүлгээд, тэнгис рүү шидэгдсэн нь дээр.
Luke MonKJV 17:3  Өөрсдөдөө анхаар. Тэгээд ах дүү чинь чиний эсрэг гэм үйлдвэл түүнийг зэмлэ. Тэгэхэд тэр гэмшин эргэвэл түүнийг уучил.
Luke MonKJV 17:4  Мөн тэр чиний эсрэг өдөрт долоон удаа гэм үйлдээд улмаар, Би гэмшин эргэж байна гэсээр өдөрт долоон удаа чам руу буцаж ирвэл түүнийг уучил гэлээ.
Luke MonKJV 17:5  Тэгээд төлөөлөгчид Эзэнд, Бидний итгэлийг өсгөөч гэв.
Luke MonKJV 17:6  Тэгэхэд Эзэн, Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байгаад, энэ ялам модонд, Үндсээрээ сугарч, тэнгист суулгагд гэж хэлбэл энэ нь та нарт дуулгавартай байна.
Luke MonKJV 17:7  Харин та нарын хэн нь газар хагалж буй эсвэл мал тэжээж буй боолтой байгаад, тэр чинь талбайгаас ирэхэд, Явж, хооллохоор суу гэж шууд хэлэх вэ?
Luke MonKJV 17:8  Харин оронд нь түүнд, Миний идэх юмыг бэлтгэ. Бас намайг идэж, уух зуур хормойгоо шуугаад, надад үйлчил. Тэгээд дараа нь чи идэж, уу гэж хэлэхгүй гэж үү?
Luke MonKJV 17:9  Тушаагдсан зүйлсийг хийснийх нь төлөө мөнөөх боолд тэр талархдаг уу? Би үгүй гэж бодож байна.
Luke MonKJV 17:10  Яг үүнчлэн та нар өөрсдөдөө тушаагдсан бүхнийг хийчихээд, Бид бол ашиггүй боолууд. Бид хийх ёстой зүйлээ хийсэн гэж хэл гэв.
Luke MonKJV 17:11  Тэгээд ийм явдал болжээ. Тэр Иерусалим руу явахдаа Самареиа болон Галийл дундуур дайран өнгөрчээ.
Luke MonKJV 17:12  Улмаар тэрбээр нэгэн тосгон руу орох үедээ уяман өвчтэй арван хүнтэй тааралдав. Тэд холхон зогсож байлаа.
Luke MonKJV 17:13  Тэгээд тэд дуугаа өндөрсгөн, Есүс Багш аа, биднийг өрөвдөөч гэжээ.
Luke MonKJV 17:14  Тэгэхэд нь тэр харахдаа тэдэнд, Явж, өөрсдийгөө тахилч нарт харуул гэлээ. Тэгээд ийм явдал болов. Тэд явах зуураа цэвэр болгогджээ.
Luke MonKJV 17:15  Гэтэл тэдний нэг нь эдгэрсэн болохоо хараад буцаж очин, чанга дуугаар Шүтээнийг алдаршуулж
Luke MonKJV 17:16  улмаар түүнд талархан, нүүрээрээ хөлд нь унав. Тэгэхэд тэр нь Самареиа хүн байжээ.
Luke MonKJV 17:17  Тэгтэл Есүс хариулж, Арван хүн цэвэр болгогдсон биш үү? Гэтэл ес нь хаана байна?
Luke MonKJV 17:18  Шүтээнд яруу алдрыг өргөхөөр буцаж ирсэн нь энэ харь хүнээс өөр харагдахгүй байна гэлээ.
Luke MonKJV 17:19  Тэгээд тэр түүнд, Босоод, замаараа яв. Итгэл чинь чамайг аварлаа гэв.
Luke MonKJV 17:20  Тэгээд Фарисачууд Шүтээний хаанчлал хэзээ ирэхийг асуухад тэр хариулж тэдэнд, Шүтээний хаанчлал харагдах зүйлээр ирдэггүй.
Luke MonKJV 17:21  Бас тэд, Ажигтун энд! эсвэл Ажигтун тэнд! гэж хэлэхгүй. Учир нь ажигтун, Шүтээний хаанчлал та нарын дотор байдаг гэв.
Luke MonKJV 17:22  Тэгээд тэрбээр шавь нарт, Та нар хүмүүний Хүүгийн өдрүүдийн нэгийг харахыг хүсэх бөгөөд үүнийг харахгүй тийм өдрүүд ирнэ.
Luke MonKJV 17:23  Улмаар тэд та нарт, Ажигтун энд эсвэл ажигтун тэнд гэж хэлнэ. Араас нь бүү яв бас бүү мөшгө.
Luke MonKJV 17:24  Учир нь тэнгэрийн доор нэг хэсгээс цахилж, тэнгэрийн доор нөгөө хэсэг рүү гэрэлтдэг цахилгаан адил хүмүүний Хүү ч бас өөрийн өдөрт яг тийм байх болно.
Luke MonKJV 17:25  Гэхдээ тэр эхлээд олон зүйлээр зовох ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно.
Luke MonKJV 17:26  Мөн Ноахын өдрүүдэд болсон шиг нь хүмүүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийнхүү байх болно.
Luke MonKJV 17:27  Учир нь Ноах авдрандаа орсон бас үер ирээд, бүгдийг сүйтгэсэн тэр өдрийг хүртэл хүмүүс идсээр, уусаар, гэрлэсээр, гэрлүүлсээр байсан.
Luke MonKJV 17:28  Үүнчлэн Лоотын өдрүүдэд ч бас болсон шиг тэд идсээр, уусаар, худалдан авсаар, худалдсаар, тарьсаар, барьж байгуулсаар байсан.
Luke MonKJV 17:29  Гэтэл Лоотыг Соодомагаас явсан тэр өдөр тэнгэрээс гал ба хүхэр цутгаж, бүгдийг устгасан.
Luke MonKJV 17:30  Хүмүүний Хүү илчлэгдэх яг тэр өдөрт үүн шиг байх болно.
Luke MonKJV 17:31  Тэр өдөрт өөрөө дээвэр дээр, юм нь гэрт байх аваас тэр түүнийгээ авах гэж бүү доош бууг. Мөн талбайд байгаа нь үүнчлэн бүү эргэж буцаг.
Luke MonKJV 17:33  Өөрийн амийг аврахыг эрмэлзэх хэн боловч үүнийгээ алдана. Мөн өөрийнхийгөө алдах хэн боловч үүнийгээ авч үлдэнэ.
Luke MonKJV 17:34  Би та нарт хэлье. Тэр шөнө хоёр хүн нэг оронд байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно.
Luke MonKJV 17:35  Хоёр эмэгтэй хамтдаа тээрэмдэж байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно.
Luke MonKJV 17:36  Хоёр эр талбайд байна. Нэг нь авагдах бөгөөд нөгөө нь орхигдоно гэжээ.
Luke MonKJV 17:37  Тэгэхэд нь тэд хариулж түүнд, Хаана, Эзэн? гэв. Тэгтэл тэр тэдэнд, Цогцос хаана байна тэнд бүргэдүүд цуглана гэлээ.