Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Luke MonKJV 5:1  Тэгээд ийм явдал болжээ. Хүмүүс Шүтээний үгийг сонсохоор түүнийг бүчин шахсан тул тэрбээр Геннисаретийн нуурын дэргэд зогслоо.
Luke MonKJV 5:2  Улмаар нуурын дэргэд хоёр завь зогсож байхыг харав. Харин загасчид нь тэдгээрээс гараад, торнуудаа угааж байлаа.
Luke MonKJV 5:3  Тэгээд тэрбээр завинуудын нэг рүү оров. Тэр нь Сиймоных байсан бөгөөд газраас жаахан холдуулахыг түүнээс гуйжээ. Тэгээд тэр суугаад, завинаас хүмүүст заан сургалаа.
Luke MonKJV 5:4  Эдүгээ тэр ярьж дуусаад Сиймонд, Гүн рүү хөдөл. Тэгээд загас барихуйн тулд торнуудаа буулга гэжээ.
Luke MonKJV 5:5  Тэгтэл Сиймон хариулж түүнд, Багш аа, бид шөнөжингөө шургуу хөдөлмөрлөсөн боловч юу ч бариагүй. Гэхдээ би таны хэлснээр торыг буулгая гэв.
Luke MonKJV 5:6  Тэгээд тэд үүнийг хийгээд, маш их загас хамлаа. Улмаар тор нь урагдав.
Luke MonKJV 5:7  Тэгэхэд тэд нөгөө завинд байсан хамтрагчдаа ирж, өөрсдөдөө туслахыг тэдэн рүү дохилоо. Тэгэхэд тэд ирж, хоёр завиа дүүргэв. Тиймээс тэдгээр нь живж эхэлжээ.
Luke MonKJV 5:8  Харин үүнийг Сиймон Пээтрос хараад, Есүсийн өвдөгний өмнө унаж, Надаас холдооч. Яагаад гэвэл би гэмт хүн, Эзэн минь гэв.
Luke MonKJV 5:9  Учир нь тэр болон түүнтэй хамт байсан бүх хүн барьсан загас барилтанд алмайран гайхжээ.
Luke MonKJV 5:10  Тэгэхэд Зеведаиосын хөвгүүд Иакоов, Иоаннис нар ч бас байсан бөгөөд тэд Сиймоны хамтрагчид байжээ. Тэгтэл Есүс Сиймонд, Бүү ай. Чи үүнээс хойш хүмүүсийг барих болно гэв.
Luke MonKJV 5:11  Тэгэхэд нь тэд завинуудаа газар луу аваачаад, бүхнээ орхиж, түүнийг дагалаа.
Luke MonKJV 5:12  Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг нэгэн хотод байхад ажигтун, битүү уяман өвчтэй нэг хүн Есүсийг хараад, нүүрээрээ унан түүнээс, Эзэн, та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэж хичээнгүйлэн гуйв.
Luke MonKJV 5:13  Тэгэхэд тэрбээр гараа сунган, түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Тэгтэл түүнээс уяман өвчин тэр даруй салжээ.
Luke MonKJV 5:14  Тэгэхэд нь тэр түүнд, Хэнд ч бүү хэл. Харин явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгон өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасны дагуу өргө гэж тушаалаа.
Luke MonKJV 5:15  Гэвч түүний тухай яриа улам тархжээ. Тэгээд үй олон хүн түүнийг сонсохоор бас түүгээр өвчнүүдээ эдгээлгэхээр цуглав.
Luke MonKJV 5:16  Тэгээд тэрбээр цөл рүү буцаж улмаар гуйлт хийлээ.
Luke MonKJV 5:17  Тэгээд ийм явдал болов. Нэгэн өдөр түүнийг заан сургаж байхад Иудаиа, Иерусалим мөн Галийлийн тосгон бүрээс ирсэн Фарисачууд болон хуулийн багш нар сууж байлаа. Тэгэхэд Эзэний хүч чадал тэднийг эдгээхээр оршиж байжээ.
Luke MonKJV 5:18  Мөн ажигтун, хүмүүс саа өвчинд нэрвэгдсэн нэгэн хүнийг орон дотор нь авчирчээ. Тэгээд тэд түүнийг дотогш оруулж улмаар түүний өмнө тавихыг эрмэлзэв.
Luke MonKJV 5:19  Тэгтэл тэд цугласан олноос болоод түүнийг ямар арга замаар оруулахаа олж чадахгүй болохдоо дээвэр дээр гарч улмаар дээврийн шавар хавтангаар түүнийг ортой нь Есүсийн өмнө голд буулгав.
Luke MonKJV 5:20  Тэгэхэд тэр тэдний итгэлийг хараад түүнд, Залуу минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэлээ.
Luke MonKJV 5:21  Тэгтэл бичээчид болон Фарисачууд, Шүтээнийг доромжлохуйнууд ярьдаг энэ чинь хэн бэ? Зөвхөн Шүтээнээс өөр хэн гэмүүдийг уучилж чадах юм бэ? гэж эргэцүүлж эхлэв.
Luke MonKJV 5:22  Харин Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд хариулан, Та нар зүрх сэтгэлдээ юу эргэцүүлнэ вэ?
Luke MonKJV 5:23  Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Босоод алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ?
Luke MonKJV 5:24  Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд (нөгөө саа өвчтөнд хэлсэн нь,)Би чамд хэлье. Бос. Тэгээд ороо аваад, гэр лүүгээ яв гэлээ.
Luke MonKJV 5:25  Тэгтэл тэр шууд тэдний өмнө босож, хэвтэж байсан юмаа аваад, Шүтээнийг алдаршуулсаар, гэр лүүгээ явлаа.
Luke MonKJV 5:26  Тэгэхэд бүх хүн үүнд гайхаж, Шүтээнийг алдаршуулав. Бас айдсаар дүүрч, Бид өнөөдөр хачин зүйлс үзлээ гэжээ.
Luke MonKJV 5:27  Улмаар тэр эдгээр зүйлийн дараа цааш явж, татварын газар сууж байгаа Лэвис нэртэй татвар хураагчийг хараад түүнд, Намайг дага гэлээ.
Luke MonKJV 5:28  Тэгтэл тэр бүхнээ орхиод босож, түүнийг дагав.
Luke MonKJV 5:29  Тэгээд Лэвис түүнд зориулж гэртээ том найр хийлээ. Тэгэхэд татвар хураагчид болон өөр хүмүүсээс бүрдсэн олон тэдэнтэй хамт хажуулан хооллож байжээ.
Luke MonKJV 5:30  Тэгтэл бичээчид болон Фарисачууд нь, Та нар яагаад татвар хураагчид болон гэмтнүүдийн хамт идэж, ууж байгаа юм бэ? гэж түүний шавь нарын эсрэг бувтнав.
Luke MonKJV 5:31  Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй.
Luke MonKJV 5:32  Би зөв хүмүүсийг бус, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэлээ.
Luke MonKJV 5:33  Тэгтэл тэд түүнд, Иоаннисийн шавь нар байнга мацаг барьж, гуйлтууд хийдэг. Бас Фарисачуудын шавь нар ч үүнчлэн хийдэг. Харин таных яагаад идэж, уудаг юм бэ? гэлээ.
Luke MonKJV 5:34  Тэгэхэд нь тэр тэдэнд, Сүйт залуу гэрлэгсдийн өрөөний хүүхдүүдийн хамт байхад та нар тэднийг мацаг бариулж болох уу?
Luke MonKJV 5:35  Харин сүйт залуу тэднээс авагдахад тэр өдрүүд ирнэ. Тэр үед, тэр өдрүүдэд тэд мацаг барина гэв.
Luke MonKJV 5:36  Тэгээд тэр тэдэнд бас нэг зүйрлэл ярилаа. Хэн ч шинэ хувцасны өөдсийг хуучин дээр тавьдаггүй. Эс бөгөөс шинийгээ ч ураад бас шинээс авсан тэр өөдөс хуучинтай нь нийцэхгүй.
Luke MonKJV 5:37  Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Эс бөгөөс шинэ дарс мөнөөх тулмыг задалж улмаар тэр асгарна. Тэгээд туламнууд сүйрнэ.
Luke MonKJV 5:38  Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийх ёстой. Тэгвэл хоёул хадгалагдана.
Luke MonKJV 5:39  Түүнчлэн хэн ч хуучин дарс ууж байгаад, шууд шинийг хүсдэггүй. Учир нь, Хуучин нь дээр юм гэж хэлдэг.