Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Luke MonKJV 1:1  Бидний дунд баттай итгэгдсэн тэдгээр зүйлийн тухай хүүрнэлийг эмхтгэхээр зорьсон хүн болгоны,
Luke MonKJV 1:2  анхнаас нь нүдээрээ харсан гэрчүүд ба үгийн үйлчлэгчид байсан тэдний бидэнд эдгээрийг дамжуулан өгсөн ёсоор,
Luke MonKJV 1:3  бүх зүйлийг эхнээс нь төгс ойлгосныхоо хувьд дэс дарааллаар нь эрхэм хүндэт Теофилос чамд бичих нь зүйтэй гэж бас надад санагдлаа.
Luke MonKJV 1:4  Энэ нь чиний зааварчлуулсан эдгээр зүйлийн баттай байдлыг чамд мэдүүлэхийн тулд юм.
Luke MonKJV 1:5  Иудаиагийн хаан Ироодисийн өдрүүдэд Авийагийн ээлжийн Захариа нэртэй нэгэн тахилч байлаа. Мөн түүний эхнэр Ахарооны охидоос гаралтай бөгөөд нэр нь Элишээва ажээ.
Luke MonKJV 1:6  Улмаар тэдний аль аль нь Эзэний бүх тушаал ба захирамжинд гэм зэмгүй алхан, Шүтээний өмнө зөв байдаг байжээ.
Luke MonKJV 1:7  Гэвч Элишээва хүүсэр байсан тул тэд хүүхэдгүй байв. Улмаар хоёул жилээс жилд өтөлсөөр байлаа.
Luke MonKJV 1:8  Тэгээд түүнийг ээлжийнхээ гараанд Шүтээний өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байхад ийм явдал болжээ.
Luke MonKJV 1:9  Эзэний сүм рүү ороод анхилам утлага уугиулах нь тахилчийн албаны заншлын дагуух түүний шодогдолт байлаа.
Luke MonKJV 1:10  Тэгэхэд цугласан ард олон бүгд анхилам утлагын цагаар гадаа гуйлт хийж байв.
Luke MonKJV 1:11  Гэтэл түүнд Эзэний нэгэн элч анхилам утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь үзэгдлээ.
Luke MonKJV 1:12  Тэгээд түүнийг Захариа хараад түгшсэн бөгөөд түүн дээр айдас буув.
Luke MonKJV 1:13  Гэтэл элч түүнд, Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон. Тиймээс чиний эхнэр Элишээва чамд хүү төрүүлнэ. Улмаар чи түүний нэрийг Иоаннис гэж нэрлэ.
Luke MonKJV 1:14  Тэгээд чи баяр баясгалан, баяр хөөртэй болно. Улмаар түүний төрөлтөнд олон хүн баясна.
Luke MonKJV 1:15  Учир нь тэрбээр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарсыг ч, хатуу ундааг ч уухгүй. Мөн эхийнхээ хэвлийд байхаасаа л Ариун Сүнсээр дүүргэгдэнэ.
Luke MonKJV 1:16  Тэгээд тэрбээр Израйлийн хүүхдүүдээс олныг Эзэн Шүтээн рүү нь эргүүлнэ.
Luke MonKJV 1:17  Мөн тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, дуулгаваргүй хүмүүсийг зөв шударгын мэргэн ухаан руу эргүүлж улмаар Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгохын тулд түүний өмнө Элийагийн сүнс ба хүч чадал дотор явна гэв.
Luke MonKJV 1:18  Тэгэхэд нь Захариа элчид, Би үүнийг яаж мэдэх вэ? Учир нь би бол хөгшин хүн мөн эхнэр минь жилээс жилд өтөлсөөр байна гэлээ.
Luke MonKJV 1:19  Тэгтэл элч хариулан түүнд, Би бол Шүтээний өмнө зогсдог Гавриэл бөгөөд чамтай ярихаар бас чамд эдгээр сайн мэдээг тунхаглахаар илгээгдсэн.
Luke MonKJV 1:20  Харин ажигтун, цаг нь болоход биелэгдэх миний үгст чи итгээгүй учраас эдгээр зүйл биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй, ярьж чадахгүй болно гэв.
Luke MonKJV 1:21  Тэгэхэд Захариаг хүмүүс хүлээж байсан бөгөөд түүнийг сүм дотор удсанд гайхжээ.
Luke MonKJV 1:22  Гэтэл тэр гарч ирээд, тэдэнтэй ярьж чадахгүй байв. Тэгэхэд нь тэд түүнийг сүм дотор үзэгдэл үзсэнийг ойлгожээ. Учир нь тэр тэдэн рүү дохиж занган, ярьж чадахгүй хэвээр байлаа.
Luke MonKJV 1:23  Тэгээд ийм явдал болжээ. Үйлчлэлийнх нь хоногууд дуусмагц тэрбээр гэр лүүгээ явав.
Luke MonKJV 1:24  Тэгтэл тэр өдрүүдийн дараа эхнэр Элишээва нь жирэмсэлсэн бөгөөд өөрийгөө таван сар нуухдаа,
Luke MonKJV 1:25  Эзэн намайг харсан өдрүүддээ хүмүүсийн дундах миний ичгүүрийг арилгахын тулд надад ийнхүү үйлдсэн юм гэлээ.
Luke MonKJV 1:26  Тэгээд зургаа дахь сард нь элч Гавриэл Шүтээнээс Галийлийн Назарет нэртэй хот руу,
Luke MonKJV 1:27  Давийдийн гэрийн Иосээф гэдэг эртэй сүй тавьсан онгон бүсгүй рүү илгээгдсэн бөгөөд онгон бүсгүйн нэрийг Марийа гэдэг ажээ.
Luke MonKJV 1:28  Тэгээд эмэгтэй дээр элч ирээд, Амар байна уу. Чи ихэд ивээгджээ. Эзэн чамтай хамт. Эмэгтэйчүүдийн дундаас ерөөгдсөн нь чи гэлээ.
Luke MonKJV 1:29  Гэтэл эмэгтэй түүнийг хараад, хэлсэнд нь түгшив. Тэгээд энэ нь ямар гээч мэндчилгээ болохыг эргэцүүлжээ.
Luke MonKJV 1:30  Улмаар элч түүнд, Марийа, бүү ай. Учир нь чи Шүтээний тааллыг олсон.
Luke MonKJV 1:31  Тиймээс ажигтун, чиний хэвлийд үр тогтох бөгөөд хүү төрүүлнэ. Улмаар түүний нэрийг ЕСҮС гэж нэрлэнэ.
Luke MonKJV 1:32  Тэрбээр агуу болох бөгөөд Хамгийн Дээд Нэгэний Хүү гэж дуудагдана. Тэгээд Эзэн Шүтээн түүнд эцэг Давийдийнх нь хаан суудлыг өгнө.
Luke MonKJV 1:33  Улмаар тэрбээр Иакоовын гэрийнхний дээр үүрд хаанчлах бөгөөд түүний хаанчлалд төгсгөл байхгүй гэлээ.
Luke MonKJV 1:34  Тэгэхэд нь Марийа элчид, Би нэг ч эрийг унтаж мэдээгүй учраас ийм юм хэрхэн болох билээ? гэв.
Luke MonKJV 1:35  Тэгтэл элч хариулж түүнд, Ариун Сүнс чам дээр ирэх бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хүч чадал чамайг бүрхэнэ. Тийм учраас чамаас төрөх тэр ариун нэгэн Шүтээний Хүү гэж бас дуудагдана.
Luke MonKJV 1:36  Мөн ажигтун, чиний үеэл Элишээва чинь өтөл насандаа бас хүү тээж байгаа бөгөөд энэ зургаа дахь сар нь юм. Тэрээр хүүсэр гэгддэг байсан.
Luke MonKJV 1:37  Учир нь Шүтээнээр юу ч боломжгүй биш гэлээ.
Luke MonKJV 1:38  Тэгэхэд Марийа, Ажигтун, Эзэний шивэгчин надад таны үгээр болог гэв. Улмаар мөнөөх элч түүнээс холдон одлоо.
Luke MonKJV 1:39  Тэгээд тэрхүү өдрүүдэд Марийа босоод, уулархаг нутаг руу яаралтай явж, Иудаиагийн нэгэн хот руу оров.
Luke MonKJV 1:40  Улмаар Захариагийн гэрт орж, Элишээватай мэндэллээ.
Luke MonKJV 1:41  Тэгэхэд ийм явдал болжээ. Элишээва Марийагийн мэндчилгээг сонсмогц түүний хэвлий дэх хүүхэд хөдлөв. Тэгтэл Элишээва Ариун Сүнсээр дүүргэгдлээ.
Luke MonKJV 1:42  Тэгээд тэр чанга дуугаар ярьж улмаар, Эмэгтэйчүүдийн дунд ерөөгдсөн нь чи. Бас ерөөгдсөн нь чиний хэвлийн үр жимс юм.
Luke MonKJV 1:43  Мөн Эзэний минь эх над дээр ирнэ гэдэг энэ нь хэрхэн надад тохиож болох билээ?
Luke MonKJV 1:44  Учир нь ажигтун, чиний мэндчилгээний дуу чимээ миний чихэнд дуулдмагц хэвлий дэх хүүхэд минь баяр хөөрөндөө хөдөлж байна.
Luke MonKJV 1:45  Мөн итгэдэг эмэгтэй нь жаргалтай. Учир нь Эзэнээс өөрт нь хэлэгдсэн тэр зүйлсийн биелэл байх болно гэв.
Luke MonKJV 1:46  Тэгтэл Марийа, Сэтгэл минь Эзэнийг дээдэлж байна.
Luke MonKJV 1:47  Улмаар сүнс минь миний Аврагч Шүтээн дотор баясан хөөрсөн.
Luke MonKJV 1:48  Яагаад гэвэл тэрбээр шивэгчнийхээ дорд байдлыг анхааран авч үзсэн. Учир нь ажигтун, үүнээс хойш бүх үеийнхэн намайг жаргалтай гэх болно.
Luke MonKJV 1:49  Учир нь аугаа нэгэн надад агуу зүйлсийг үйлдсэн бөгөөд ариун нь түүний нэр.
Luke MonKJV 1:50  Мөн түүний өршөөл үеэс үед өөрөөс нь эмээгчдийн дээр байдаг.
Luke MonKJV 1:51  Тэр өөрийн гараар хүч чадлыг харуулсан. Тэрбээр бардам хүмүүсийг зүрх сэтгэлийнх нь төсөөллөөр тараасан.
Luke MonKJV 1:52  Тэр агуу хүмүүсийг суудлаас нь буулгаж, дорд хүмүүсийг өргөмжилсөн.
Luke MonKJV 1:53  Тэр өлсгөлөн хүмүүсийг сайн зүйлсээр цатгаж, баячуудыг хоосон явуулсан.
Luke MonKJV 1:54  Тэр өршөөлөө санахдаа зарц Израйльдаа тусалсан нь
Luke MonKJV 1:55  бидний эцэг өвгөдөд мөн Аврахаамд болон түүний мөнхийн үр удамд хэлснийхээ дагуу юм гэлээ.
Luke MonKJV 1:56  Тэгээд Марийа гурван сар орчим түүнтэй хамт байгаад, гэр лүүгээ буцав.
Luke MonKJV 1:57  Эдүгээ Элишээвагийн төрүүлэх хугацаа нь ирж, хүү төрүүллээ.
Luke MonKJV 1:58  Тэгэхэд Эзэн түүнд агуу өршөөл хэрхэн үзүүлснийг түүний хөршүүд болон үеэлүүд нь сонсоод, түүнтэй хамт баярлав.
Luke MonKJV 1:59  Тэгээд ийм явдал болжээ. Тэд хүүгийн хөвчийг хөндөхөөр найм дахь өдөр нь ирлээ. Улмаар тэд түүнийг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэв.
Luke MonKJV 1:60  Тэгтэл түүний эх хариулж, Үгүй ээ. Харин Иоаннис гэж нэрлэнэ гэжээ.
Luke MonKJV 1:61  Тэгэхэд нь тэд түүнд, Энэ нэрээр нэрлэгдсэн нэг ч хүн чиний төрөл садан дотор байхгүй гэлээ.
Luke MonKJV 1:62  Тэгээд тэд түүнийг хэрхэн нэрлэхийг хүсэж байна гэж эцэг рүү нь дохив.
Luke MonKJV 1:63  Тэгтэл тэр бичгийн самбар гуйж, Түүний нэр бол Иоаннис гэж бичжээ. Тэгэхэд нь бүгд гайхлаа.
Luke MonKJV 1:64  Гэтэл тэр даруй түүний ам нээгдсэн бөгөөд хэл нь суларч улмаар ярьж, Шүтээнийг магтав.
Luke MonKJV 1:65  Тэгэхэд ойр хавьд нь амьдардаг бүгдийн дээр айдас ирлээ. Мөн энэ бүх яриа Иудаиагийн бүх уулархаг нутгаар яригдлаа.
Luke MonKJV 1:66  Тэгэхэд үүнийг сонссон бүхэн зүрх сэтгэлдээ тогтоож, Энэ хүүхэд хэн болох юм бол! Мөн Эзэний мутар түүнтэй хамт байсан гэлцэв.
Luke MonKJV 1:67  Тэгтэл эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүргэгдэж улмаар эш үзүүлэн,
Luke MonKJV 1:68  Израйлийн Эзэн Шүтээн магтагдаг. Учир нь тэр хүрэлцэн ирж, өөрийн ард түмнийг зольж авсан.
Luke MonKJV 1:69  Мөн авралын эврийг бидэнд зориулж өөрийн зарц Давийдийн гэрт
Luke MonKJV 1:70  яг л дэлхий үүссэнээс хойш байсан ариун эш үзүүлэгч нарынхаа амаар тэр хэлснийхээ дагуу босгосон.
Luke MonKJV 1:71  Энэ нь бид дайснуудаасаа бас биднийг үзэн яддаг бүгдийн гараас аврагдах ёстойн тулд,
Luke MonKJV 1:72  бидний эцэг өвгөдөд амласан өршөөлөө гүйцэтгэхийн тулд мөн ариун гэрээгээ санахын тулд юм.
Luke MonKJV 1:73  Уг гэрээ буюу амлалтыг бидний эцэг Аврахаамд амласан нь
Luke MonKJV 1:74  бид дайснуудынхаа гараас чөлөөлөгдсөнөөр өөрт нь айдасгүйгээр
Luke MonKJV 1:75  өөрийнх нь өмнө ариун бас зөв байдал дотор амьдралынхаа бүх өдрүүдэд үйлчлэхийг тэр бидэнд соёрхохын тулд юм.
Luke MonKJV 1:76  Улмаар хүү минь, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэгдэнэ. Учир нь чи Эзэний замуудыг бэлтгэхээр түүний нүүрний өмнө явна.
Luke MonKJV 1:77  Ингэхдээ авралын тухай мэдлэгийг түүний ард түмэнд гэмүүдийнх нь уучлалтаар дамжуулан,
Luke MonKJV 1:78  бидний Шүтээний энэрэнгүй өршөөлөөр дамжуулан өгөх юм. Үүгээр өндрөөс үүрийн гэгээ бидэн дээр,
Luke MonKJV 1:79  харанхуй байдал дотор бас үхлийн сүүдэр дотор суугчдад гэрэл өгөхөөр, бидний хөлийг амар тайвны зам руу хөтлөхөөр зочиллоо гэв.
Luke MonKJV 1:80  Тэгээд мөнөөх хүү өсөж, сүнсээр хүчирхэгжин, Израйльд өөрийн ил харагдалтын өдрийг хүртэл цөл газруудад байсан юм.