LUKE
Chapter 23
Luke | MonKJV | 23:2 | Улмаар тэд, Энэ хүн үндэстэнг мунхруулж, өөрийгөө Христ Хаан мөн гэж хэлэн, Кайсарт татвар өгөхийг хориглож байхыг бид олж харсан хэмээн түүнийг буруутгаж эхэллээ. | |
Luke | MonKJV | 23:3 | Тэгтэл Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан юм уу? гэж асуужээ. Тэгэхэд тэр хариулж түүнд, Та хэлж байна гэв. | |
Luke | MonKJV | 23:4 | Тэгэхэд Пилаатос ахлах тахилч нар болон хүмүүст, Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олохгүй байна гэжээ. | |
Luke | MonKJV | 23:5 | Харин тэд улам ширүүсэж, Тэрбээр Галийлаас эхлээд энэ газар хүртэл бүх Иудаиа даяар заан сургахдаа ард түмнийг хутган үймүүлдэг гэлээ. | |
Luke | MonKJV | 23:7 | Улмаар Ироодисийн эрх мэдэлд байдгийг нь мэдмэгцээ түүнийг Ироодис руу илгээлээ. Тухайн үед тэр ч бас Иерусалимд байжээ. | |
Luke | MonKJV | 23:8 | Тэгээд Ироодис Есүсийг харахдаа, ихэд баярлав. Учир нь тэр түүний тухай олон зүйл сонссон тул түүнийг эртнээс харахыг хүсдэг байжээ. Мөн түүгээр хийгдсэн зарим гайхамшгийг харна гэж тэр найдаж байв. | |
Luke | MonKJV | 23:10 | Тэгэхэд ахлах тахилч нар болон бичээчид босож зогсоод, түүнийг эрчимтэй буруутгалаа. | |
Luke | MonKJV | 23:11 | Тэгэхэд нь Ироодис цэргүүдийнхээ хамт түүнийг зэвүүцэж бас тохуурхан, гоёмсог нөмрөг түүнд өмсгөөд, түүнийг Пилаатос руу буцаав. | |
Luke | MonKJV | 23:12 | Тэгээд тэр өдөр Пилаатос, Ироодис хоёр нэг нэгтэйгээ андууд болжээ. Учир нь тэд хоорондоо өмнө нь дайсагналд байсан юм. | |
Luke | MonKJV | 23:14 | тэдэнд, Энэ хүн ард түмнийг турхирдаг гэж та нар над руу авчирсан. Тэгтэл ажигтун, Би энэ хүнийг та нарын өмнө байцаагаад, та нарын түүнийг буруутгаж байгаа гэм бурууг түүнээс олсонгүй. | |
Luke | MonKJV | 23:15 | Үнэндээ Ироодис хүртэл олоогүй. Учир нь би та нарыг түүн рүү илгээсэн. Тэгтэл ажигтун, түүнд үхэл хүртээхээр юу ч хийгээгүй байна. | |
Luke | MonKJV | 23:18 | Гэтэл тэд, Энэ хүнийг зайлуул. Харин Варавваасыг бидэнд суллаж өг гэж нэгэн зэрэг хашгирчээ. | |
Luke | MonKJV | 23:19 | (Энэ хүн хотод дэгдээсэн нэгэн үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан байжээ.) | |
Luke | MonKJV | 23:22 | Гэсэн ч тэр гуравдахь удаагаа тэдэнд, Яагаад, тэр ямар ёрын мууг үйлдсэн юм бэ? Би түүнээс ямар ч үхлийн гэм бурууг олоогүй. Тийм учраас би түүнийг шийтгээд улмаар явуулъя гэв. | |
Luke | MonKJV | 23:23 | Харин тэр цовдлогдсон байхыг тэд шаардан, чанга дуугаар шавдуулжээ. Тэгээд тэдний болон ахлах тахилч нарын дуу хоолой дийлэв. | |
Luke | MonKJV | 23:25 | Тэгээд тэр тэдэнд үймээн болон аллагаас болоод шоронд хаягдсан, тэдний шаардсан хүнийг суллаж өгчээ. Харин Есүсийг тэдний хүсэлд тушаалаа. | |
Luke | MonKJV | 23:26 | Тэгээд тэд түүнийг авч явах зуураа хөдөөнөөс ирж байсан нэгэн Кюрина хүн Сиймон гэгчийг бариад, түүний дээр Есүсийн загалмайг үүрүүлэхээр тавьж, араас нь дагуулав. | |
Luke | MonKJV | 23:27 | Мөн хүмүүсээс маш олон нь бас эмэгтэйчүүдээс олон нь түүнийг дагажээ. Тэр эмэгтэйчүүд түүний төлөө бас цээжээ дэлдэн уйлж, гашуудаж байлаа. | |
Luke | MonKJV | 23:28 | Харин Есүс тэдэн рүү эргэж, Иерусалимын охид оо. Миний төлөө бүү уйл. Харин өөрсдийнхөө төлөө болон хүүхдүүдийнхээ төлөө уйл. | |
Luke | MonKJV | 23:29 | Учир нь ажигтун, Хүүсэр болон хэзээ ч үр тээж байгаагүй хэвлийнүүд бас хэзээ ч хөхүүлж байгаагүй хөхнүүд жаргалтай гэж тэд хэлэх өдрүүд ирж байна. | |
Luke | MonKJV | 23:30 | Тэр үед тэд уулсад, Бидэн дээр унаач гэж бас толгодод, Биднийг бүрхээч гэж хэлж эхлэх болно. | |
Luke | MonKJV | 23:31 | Учир нь хэрэв тэд эдгээрийг ногоон модноор үйлдэж байгаа бол хуурайгаар нь юу тохиолдох вэ? гэв. | |
Luke | MonKJV | 23:33 | Тэгээд тэд Кранион гэгддэг газарт ирээд, тэндээ түүнийг болон гэмт хэрэгтнүүдийг, нэгийг нь түүний баруун талд харин нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. | |
Luke | MonKJV | 23:34 | Гэтэл Есүс, Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэлээ. Тэгтэл тэд хувцсыг нь ялгаад, шавга орхив. | |
Luke | MonKJV | 23:35 | Тэгэхэд хүмүүс ажиглан зогсож байлаа. Мөн захирагчид ч бас тэдэнтэй хамт басамжлан, Тэр бусдыг аварсан. Хэрэв тэрбээр Христ, Шүтээнээс сонгогдсон нэгэн мөн л юм бол өөрийгөө авраг гэв. | |
Luke | MonKJV | 23:36 | Тэгтэл цэргүүд ч бас түүнийг тохуурхан, түүн дээр ирээд, түүн рүү цагаан цуу ойртуулж | |
Luke | MonKJV | 23:38 | Тэгээд түүний дээр бас, ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэсэн бичээс грек, латин, еврей үсгээр бичигдсэн байжээ. | |
Luke | MonKJV | 23:39 | Тэгтэл тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг, Хэрэв чи Христ мөн л юм бол өөрийгөө болон биднийг авраач гэж доромжлов. | |
Luke | MonKJV | 23:40 | Харин нөгөөх нь түүнийг зэмлэн хариулж, Чи адилхан яланд байгаа атлаа Шүтээнээс айхгүй байна уу? | |
Luke | MonKJV | 23:41 | Тэгээд ч бид үйлдсэн хэргүүдийнхээ шанг хүртэж байгаа учраас энэ нь бидэнд үнэхээр шударга. Харин энэ хүн ямар ч хорон мууг үйлдээгүй гэв. | |
Luke | MonKJV | 23:43 | Тэгтэл Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт ер бусын цэцэрлэгт байх болно гэв. | |
Luke | MonKJV | 23:46 | Мөн Есүс чанга дуугаар хашгираад, Аав аа, би таны гарт сүнсээ даатгаж байна гэв. Тэгээд тэр ийн хэлээд, сүнсээ тавилаа. | |
Luke | MonKJV | 23:47 | Эдүгээ нөгөө зуутын дарга юу болсныг хараад, Энэ үнэхээр зөв хүн байжээ гэж Шүтээнийг алдаршуулав. | |
Luke | MonKJV | 23:48 | Тэгэхэд энэ үзэгдэл рүү цугларсан бүх хүн болсон зүйлийг хараад, цээжээ дэлдэн буцжээ. | |
Luke | MonKJV | 23:49 | Харин түүнийг мэддэг бүхэн бас түүнийг Галийлаас дагасан эмэгтэйчүүд эдгээрийг ажиглан, хол зогсож байв. | |
Luke | MonKJV | 23:50 | Тэгтэл ажигтун, тэнд зөвлөлийн гишүүн Иосээф гэдэг нэгэн хүн байв. Тэрбээр сайн бөгөөд зөв шударга хүн байжээ. | |
Luke | MonKJV | 23:51 | (Тэрбээр тэдний зорилго болон үйл хэргийг сайшаагаагүй ажээ.) Тэрбээр Жүүдүүдийн хот, Ариматаиагийнх байлаа. Тэр өөрөө ч бас Шүтээний хаанчлалыг хүлээдэг байжээ. | |
Luke | MonKJV | 23:53 | Тэгээд тэр түүнийг аваад, түүнийг маалинган даавуунд ороож, хаданд ухагдсан, дотор нь хүн хэзээ ч тавигдаж байгаагүй булшинд түүнийг тавилаа. | |
Luke | MonKJV | 23:55 | Гэтэл Галийлаас түүнтэй хамт ирсэн эмэгтэйчүүд ч бас нөгөө хүний араас дагажээ. Тэгээд булш болон түүний цогцос хэрхэн тавигдсаныг харав. | |