Site uses cookies to provide basic functionality.

OK
LUKE
Prev Up Next Toggle notes
Chapter 24
Luke MonKJV 24:1  Эдүгээ долоо хоногийн эхний өдөр өглөөгүүр маш эрт тэд бэлдсэн мөнөөх анхилуун үнэртнүүдээ аваад, булш руу очив. Тэгэхэд хэдэн хүн тэдэнтэй хамт байлаа.
Luke MonKJV 24:2  Тэгээд булшнаас чулууг өнхрүүлэн зайлуулсныг тэд олж харжээ.
Luke MonKJV 24:3  Улмаар тэд дотогш орсон бөгөөд Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
Luke MonKJV 24:4  Тэгээд ийм явдал болжээ. Үүнд тэд ихэд тэвдэн сандарч байтал ажигтун, гялалзсан хувцастай хоёр хүн дэргэд нь зогсож байлаа.
Luke MonKJV 24:5  Тэгэхэд тэд айдаст автаж улмаар нүүрээ газар луу бөхийлгөхөд тэр хоёр тэдэнд, Та нар яагаад амьд нэгнийг үхэгсдийн дунд хайна вэ?
Luke MonKJV 24:6  Тэр энд байхгүй харин босгогдсон. Тэр Галийлд байж байхдаа та нарт,
Luke MonKJV 24:7  Хүмүүний Хүү гэмт хүмүүсийн гарт тушаагдаж улмаар цовдлогдоод, гурав дахь өдрөө босох ёстой гэж хэрхэн ярьж байсныг сана гэв.
Luke MonKJV 24:8  Тэгэхэд нь тэд түүний үгсийг саналаа.
Luke MonKJV 24:9  Тэгээд булшнаас буцаж очоод, нөгөө арван нэг болон үлдсэн бүгдэд энэ бүх зүйлийг хэлжээ.
Luke MonKJV 24:10  Тэгэхэд эдгээрийг төлөөлөгчдөд хэлэгсэд нь Марийа Магдалиний, Иоанна, Иакоовын ээж Марийа болон эд нартай хамт байсан бусад эмэгтэйчүүд байв.
Luke MonKJV 24:11  Гэтэл тэдний яриа өөрсдөд нь хоосон үлгэр мэт санагдсан тул тэд тэдэнд итгэсэнгүй.
Luke MonKJV 24:12  Тэгтэл Пээтрос босож, булш руу гүйлээ. Улмаар тонгойж, зөвхөн маалинган даавуунууд нь дангаараа тавиатай байгааг хараад, болсон зүйлд дотроо гайхсаар явж одов.
Luke MonKJV 24:13  Тэгэхэд ажигтун, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стаадионд байдаг Эммаус гэдэг тосгон руу явжээ.
Luke MonKJV 24:14  Тэгээд тэд хоорондоо энэ бүх болсон зүйлийн талаар ярилцлаа.
Luke MonKJV 24:15  Тэгтэл ийм явдал болов. Тэднийг ярилцан, хэлэлцэж байх зуур Есүс өөрөө дөхөж очоод, тэдний хамт явлаа.
Luke MonKJV 24:16  Гэвч тэдний нүд түүнийг танихгүй байхын тулд халхлагдсан байжээ.
Luke MonKJV 24:17  Тэгтэл тэр тэдэнд, Та нар алхах зуураа ярилцаж байгаа зүйлс чинь юу вэ? Бас гунигтай байх юм гэв.
Luke MonKJV 24:18  Тэгэхэд Клеопас нэртэй нэг нь хариулж түүнд, Та Иерусалимд байгаа атлаа энэ өдрүүдэд тэнд болсон зүйлсийг мэдээгүй ганц гадны хүн үү? гэв.
Luke MonKJV 24:19  Тэгэхэд нь тэр тэдэнд, Ямар зүйлсийг? гэлээ. Тэгтэл тэд түүнд, Назаретийн Есүсийн талаар. Тэрбээр Шүтээн болон бүх хүний өмнө үг ба үйл хэрэгтээ аугаа эш үзүүлэгч байсныг
Luke MonKJV 24:20  мөн ахлах тахилч нар болон манай захирагчид түүнийг хэрхэн үхлээр яллуулахаар тушаасныг бас түүнийг цовдолсныг.
Luke MonKJV 24:21  Харин тэр хүн Израйлийг зольж авах ёстой нь мөн гэдэгт бид бат итгэж байсан. Тэгээд энэ бүхнээс гадна, эдгээр зүйл болсноос хойш гурав дахь өдөр нь өнөөдөр юм.
Luke MonKJV 24:22  Гэтэл өглөө эрт булшин дээр байсан манайхны зарим эмэгтэйчүүд ч бас биднийг алмайруулсан.
Luke MonKJV 24:23  Улмаар түүний биеийг олоогүй тэд, түүнийг амьд гэж хэлсэн элч нарын үзэгдэлтийг бас харлаа гэсээр ирсэн.
Luke MonKJV 24:24  Тэгэхэд нь бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булш руу явсан бөгөөд эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байсныг бас олж харсан. Гэсэн ч тэд түүнийг хараагүй юм гэлээ.
Luke MonKJV 24:25  Тэгэхэд тэр тэдэнд, Мунхгууд аа, эш үзүүлэгч нарын хэлсэн бүхэнд итгэхдээ зүрх сэтгэлдээ хойрго.
Luke MonKJV 24:26  Христ эдгээр зүйлээр зовчихоод улмаар сүр жавхаандаа орох ёстой биш үү? гэв.
Luke MonKJV 24:27  Тэгээд тэр тэдэнд Мошээгээс бас бүх эш үзүүлэгчээс эхлээд бүх бичвэр дэх өөрийнхөө талаарх зүйлсийг тайлбарлажээ.
Luke MonKJV 24:28  Улмаар тэд зорьж явсан нөгөө тосгондоо ойртов. Тэгэхэд тэр цаашаа явах гэж байгаа мэт харагджээ.
Luke MonKJV 24:29  Гэтэл тэд түүнд тулгаж, Өдөр хэвийж, орой болсон учраас бидэнтэй үлд гэв. Тэгэхэд нь тэр тэдэнтэй үлдэхээр орлоо.
Luke MonKJV 24:30  Тэгээд ийм явдал болов. Тэр тэдний хамт хооллохоор хажуулахдаа талх авч ерөөгөөд улмаар хугалж, тэдэнд өгчээ.
Luke MonKJV 24:31  Тэгэхэд тэдний нүд нээгдсэн бөгөөд тэд түүнийг танилаа. Тэгтэл тэр тэдэнд үзэгдэхгүй болжээ.
Luke MonKJV 24:32  Гэтэл тэд нэг нэгэндээ, Тэрбээр замд бидэнтэй ярилцаж байх зуур бас бичвэрүүдийг бидэнд нээж байх зуур зүрх сэтгэл маань бидний дотор шатаж байсан бус уу? гэв.
Luke MonKJV 24:33  Тэгээд яг тэр цагт тэд босож, Иерусалим руу буцлаа. Улмаар цугларсан нөгөө арван нэг болон тэдэнтэй хамт байгсдыг олоод,
Luke MonKJV 24:34  Эзэн үнэхээр босгогдсон бөгөөд Сиймонд үзэгдсэн юм байна гэв.
Luke MonKJV 24:35  Тэгээд тэд замд болсон зүйлсийг мөн тэрбээр талх хугалж байхдаа тэдэнд хэрхэн танигдсаныг ярилаа.
Luke MonKJV 24:36  Харин тэднийг ийнхүү ярьж байтал, Есүс өөрөө тэдний дунд зогсоод тэдэнд, Амар тайван та нарт байг гэв.
Luke MonKJV 24:37  Гэтэл тэд айсан бөгөөд айдаст автагдан, сүнс харлаа гэж боджээ.
Luke MonKJV 24:38  Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар юунд түгшинэ вэ? Мөн яагаад та нарын зүрх сэтгэлд эргэцүүллүүд төрнө вэ?
Luke MonKJV 24:39  Миний гарыг бас миний хөлийг хар. Учир нь би биеэрээ байна. Надад хүр тэгээд хар. Учир нь та нарын надад байгааг харж байгаа шиг махбод болон яс сүнсэнд байдаггүй юм гэжээ.
Luke MonKJV 24:40  Тэгээд тэр ингэж хэлэхдээ тэдэнд гар, хөлөө үзүүлэв.
Luke MonKJV 24:41  Тэгэхэд тэд баяр хөөрөөсөө болоод итгэж ядан бас гайхаж байтал тэр тэдэнд, Энд ямар нэг идэх юм та нарт байна уу? гэжээ.
Luke MonKJV 24:42  Тэгэхэд нь тэд түүнд шарсан загас мөн зөгийн балны сархинагнаас өгөв.
Luke MonKJV 24:43  Тэгээд тэр аваад, тэдний өмнө идлээ.
Luke MonKJV 24:44  Улмаар тэр тэдэнд, Мошээгийн хууль, эш үзүүлэгч нар бас дууллуудад миний талаар бичигдсэн бүх зүйл биелэгдэх ёстой учраас би та нартай хамт байхдаа энэ үгсийг та нарт ярьсан юм гэв.
Luke MonKJV 24:45  Дараа нь бичвэрүүдийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээж
Luke MonKJV 24:46  улмаар тэдэнд, Ийнхүү бичигдсэн байдаг бөгөөд тийнхүү л болох ёстой. Христ зовж, гурав дахь өдрөө үхэгсдээс босох
Luke MonKJV 24:47  бөгөөд гэмшин эргэлт болон гэмүүдээс чөлөөлөлт түүний нэрээр Иерусалимаас эхлээд бүх үндэстнүүдийн дунд тунхаглагдана.
Luke MonKJV 24:48  Харин та нар эдгээр зүйлийн гэрчүүд юм.
Luke MonKJV 24:49  Улмаар ажигтун, Би Эцэгийнхээ амлалтыг та нар дээр илгээж байна. Харин та нар дээрээс хүч чадлаар хучигдах хүртлээ Иерусалим хотод суурьш гэлээ.
Luke MonKJV 24:50  Тэгээд тэр тэднийг бүр Витаниа хүртэл дагуулав. Улмаар хоёр гараа өргөөд, тэднийг ерөөлөө.
Luke MonKJV 24:51  Тэгтэл ийм явдал болжээ. Тэр тэднийг ерөөж байх зуураа тэднээс холдуулагдаж улмаар тэнгэр лүү авагдав.
Luke MonKJV 24:52  Тэгэхэд тэд түүнд мөргөөд, Иерусалим руу асар их баяр хөөртэй буцжээ.
Luke MonKJV 24:53  Улмаар тэд сүмд Шүтээнийг байнга магтаж бас ерөөсөөр байлаа. Аминь.