LUKE
Chapter 15
Luke | MonKJV | 15:2 | Тэгтэл Фарисачууд болон бичээчид, Энэ хүн гэмтнүүдийг хүлээн авч бас тэдэнтэй хамт хооллож байна гэж бувтналдав. | |
Luke | MonKJV | 15:4 | Та нараас ямар хүн нь зуун хоньтой байгаад, тэднийхээ нэгийг алдвал ерэн есийгөө цөлд орхиод, алдагдсанаа олох хүртлээ араас нь явахгүй вэ? | |
Luke | MonKJV | 15:6 | Улмаар тэрбээр гэртээ ирээд, найзууд болон ойрынхноо цуглуулаад тэдэнд, Би алдагдсан хонио олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ. | |
Luke | MonKJV | 15:7 | Яг ийм баяр хөөр гэмшин эргэлт шаардлагагүй ерэн есөн зөв шударга хүний төлөөхөөс ч илүү гэмшин эргэсэн нэг гэмтний төлөө тэнгэрт болно гэдгийг би та нарт хэлье. | |
Luke | MonKJV | 15:8 | Бас ямар эмэгтэй арван драхмийтай байгаад, нэг драхмийгаа алдвал дэн асаагаад, гэрээ шүүрдэж, үүнийг олох хүртлээ хичээнгүйлэн хайхгүй вэ? | |
Luke | MonKJV | 15:9 | Тэгээд олохдоо найзууд болон ойрынхноо цуглуулж, Би алдсан драхмийгаа олсон учраас надтай хамт хөөрөн баясаач гэнэ. | |
Luke | MonKJV | 15:10 | Яг үүнчлэн би та нарт хэлье. Гэмшин эргэсэн нэг гэмтний төлөөх баяр хөөр Шүтээний элч нарын оршихуйд болдог гэв. | |
Luke | MonKJV | 15:12 | Тэгээд бага нь аавдаа, Аав аа, надад харьяалагдах эд барааны хувийг өгөөч гэв. Тэгэхэд нь тэрбээр амин зуулгаа тэдэнд хуваалаа. | |
Luke | MonKJV | 15:13 | Тэгээд олон биш өдрийн дараа бага хүү нь бүхнээ цуглуулаад, холын нутаг руу аянд явав. Улмаар тэнд замбараагүй амьдралд эд бараагаа үржээ. | |
Luke | MonKJV | 15:14 | Тэгтэл түүнийг бүхнээ барсан үед тэр газарт их өлсгөлөн болов. Тэгээд тэр гачигдаж эхэллээ. | |
Luke | MonKJV | 15:15 | Тиймээс тэр явж, уг нутгийн нэгэн иргэнтэй нийлжээ. Тэгэхэд нь тэрбээр гахайг хооллохын тулд түүнийг талбайнууд руугаа явуулав. | |
Luke | MonKJV | 15:16 | Тэгээд тэрбээр гахайны идэж байсан хальснуудаар гэдсээ дүүргэх юмсан гэж хомхойрчээ. Гэвч хэн ч түүнд өгсөнгүй. | |
Luke | MonKJV | 15:17 | Тэгэхэд нь тэр өөртөө ухаараад хэлсэн нь, Аавын минь хөлсөлсөн хэчнээн олон зарц элбэг дэлбэг талхтай байдаг билээ. Гэтэл би өлсгөлөнгөөр үхэх нь! | |
Luke | MonKJV | 15:18 | Би босоод, аав руугаа очиж улмаар түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн. | |
Luke | MonKJV | 15:19 | Мөн би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй. Намайг хөлсөлсөн зарц нарынхаа нэг шиг болгооч гэж хэлье. | |
Luke | MonKJV | 15:20 | Тэгээд тэр босоод, аав руугаа очив. Харин түүнийг нэлээд хол байх үед аав нь түүнийг хараад, өрөвдсөн бөгөөд гүйж ирэн, хүзүүнээс нь тэвэрч, түүнийг үнслээ. | |
Luke | MonKJV | 15:21 | Тэгтэл хүү нь түүнд, Аав аа, би тэнгэрийн эсрэг бас таны өмнө гэм хийсэн. Тэгээд би цаашид таны хүү гэж дуудагдах нь зохисгүй гэв. | |
Luke | MonKJV | 15:22 | Харин аав нь боолууддаа, Хамгийн сайн ууж авчраад, түүнд өмсгө. Мөн гарт нь бөгж, хөлд нь гутал өг. | |
Luke | MonKJV | 15:24 | Учир нь миний энэ хүү үхсэн байсан боловч дахин амьдарлаа. Тэр алдагдсан байсан бөгөөд олдлоо гэв. Ингээд тэд хөгжилдөж эхэлжээ. | |
Luke | MonKJV | 15:25 | Эдүгээ түүний том хүү талбайд байлаа. Тэгээд тэрбээр гэр лүүгээ ойртож явах зуураа хөгжим бас бүжиглэлдээнийг сонсов. | |
Luke | MonKJV | 15:27 | Тэгэхэд нь тэр түүнд, Таны дүү ирсэн. Тэгээд аав тань түүнийг эсэн мэнд хүлээж авсан учраас бордсон тугал нядалсан гэв. | |
Luke | MonKJV | 15:29 | Тэгтэл тэр хариулж аавдаа, Ажигтун, энэ олон жил би танд үйлчилж бас ямар ч үед таны тушаалыг зөрчөөгүй. Тэгэхэд та намайг найз нөхөдтэйгөө хөгжилд гэж хэзээ ч надад ишиг өгч байгаагүй. | |
Luke | MonKJV | 15:30 | Гэтэл таны амин зуулгыг янхнуудтай цөлмөсөн энэ хүүгээ ирэнгүүт та түүнд зориулж бордсон тугал нядалсан байна гэв. | |
Luke | MonKJV | 15:31 | Тэгэхэд нь тэр түүнд, Хүү минь, чи үргэлж надтай хамт байдаг. Тэгээд надад байгаа бүхэн чинийх мөн. | |