LUKE
Chapter 18
Luke | MonKJV | 18:3 | Мөн уг хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй байсан бөгөөд тэр түүн дээр ирээд, Өстнөөс минь миний өшөөг аваач гэдэг байжээ. | |
Luke | MonKJV | 18:4 | Тэгэхэд нь тэр хэсэгтээ л хүсээгүй боловч дараа нь дотроо, Би Шүтээнээс эмээдэггүй бас хүмүүнийг ч хүндэлдэггүй. | |
Luke | MonKJV | 18:5 | Гэхдээ энэ бэлэвсэн эмэгтэй надад төвөг удаж байгаа учраас би түүний өшөөг авъя. Эс бөгөөс тэр байнгын ирэлтээрээ намайг залхаана гэжээ гэв. | |
Luke | MonKJV | 18:7 | Тэгээд хэдийгээр Шүтээн тэдэнд удаан тэвчээртэй ханддаг ч өөр лүү нь өдөр ч, шөнө ч хашгирч буй сонгогдогсдынхоо өшөөг авахгүй гэж үү? | |
Luke | MonKJV | 18:8 | Тэр хурдан тэдний өшөөг авна гэдгийг би та нарт хэлье. Гэсэн ч хүмүүний Хүү дэлхий дээр ирэхдээ итгэлийг олох болов уу? гэлээ. | |
Luke | MonKJV | 18:9 | Улмаар өөрсдийгөө зөв байдаг гэж дотроо бат итгэдэг мөн бусдыг ад үздэг зарим хүнд тэр энэ зүйрлэлийг ярив. | |
Luke | MonKJV | 18:10 | Хоёр хүн гуйлт хийхээр сүм рүү өгсжээ. Нэг нь Фариса хүн харин нөгөөх нь татвар хураагч байв. | |
Luke | MonKJV | 18:11 | Фариса хүн нь зогсоод, дотроо ийн гуйлт хийжээ. Шүтээн минь, би танд талархъя. Учир нь би бол бусад хүмүүс шиг тонуулч, шударга бус, завхай эсвэл бүр энэ татвар хураагч шиг ч биш. | |
Luke | MonKJV | 18:13 | Тэгэхэд хол зогсож буй татвар хураагч харцаа ч тэнгэр өөд өргөхийг үл хүсэн харин ч цээжин дээрээ дэлдээд, Шүтээн минь, гэмтэн намайг өршөөгөөч гэв. | |
Luke | MonKJV | 18:14 | Би та нарт хэлье. Энэ хүн нөгөөхөөсөө илүү цагаатгагдаад, гэр лүүгээ явсан. Учир нь өөрийгөө өргөмжлөгч хүн бүр дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөнө гэв. | |
Luke | MonKJV | 18:15 | Тэгэхэд нялх хүүхдүүдэд гарыг нь хүргэхийн тулд хүмүүс тэднийг ч бас түүн рүү авчрав. Гэтэл шавь нар нь хараад, тэднийг зандарчээ. | |
Luke | MonKJV | 18:16 | Тэгтэл Есүс тэднийг өөр лүүгээ дуудаж, Над руу ирэхийг нь бяцхан хүүхдүүдэд зөвшөөр. Мөн тэднийг бүү хоригло. Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм. | |
Luke | MonKJV | 18:17 | Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээж авахгүй хэн ч бай хэзээ ч тийш орохгүй гэлээ. | |
Luke | MonKJV | 18:18 | Тэгэхэд нэгэн захирагч түүнээс, Сайн Багш аа, мөнхийн амьдралыг өвлөхийн тулд би юу хийх вэ? гэж асуув. | |
Luke | MonKJV | 18:19 | Тэгтэл Есүс түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр хэн ч сайн биш. | |
Luke | MonKJV | 18:20 | Бүү завхайр. Бүү аллага үйлд. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг, эхээ хүндэтгэ гэдэг тушаалуудыг чи мэднэ гэлээ. | |
Luke | MonKJV | 18:22 | Эдүгээ Есүс энэ зүйлсийг сонсоод түүнд, Гэсэн ч чамд нэг зүйл дутуу байна. Байгаа бүхнээ зараад, ядууст тараа. Тэгээд чи тэнгэрт эрдэнэтэй болно. Тэгээд ирж, намайг дага гэлээ. | |
Luke | MonKJV | 18:24 | Харин Есүс түүнийг ихэд гунигтай болсныг хараад, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд орох нь ямар хэцүү гээч! | |
Luke | MonKJV | 18:25 | Учир нь баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан байдаг гэв. | |
Luke | MonKJV | 18:29 | Тэгэхэд нь тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалын төлөө орон гэр эсвэл эцэг эх эсвэл ахан дүүс эсвэл эхнэр эсвэл хүүхдүүдээ орхиод, | |
Luke | MonKJV | 18:30 | энэ цагт маш ихийг мөн ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй гэжээ. | |
Luke | MonKJV | 18:31 | Улмаар тэрбээр мөнөөх арван хоёрыг ойртуулаад тэдэнд, Ажигтун, бид Иерусалим руу өгсөж явна. Тэгээд хүмүүний Хүүгийн талаар эш үзүүлэгч нараар бичигдсэн бүх зүйл биелэгдэнэ. | |
Luke | MonKJV | 18:32 | Учир нь тэрбээр Жүүд бусчуудад тушаагдаж улмаар тохуурхагдан, гутаан доромжлуулж мөн нулимуулна. | |
Luke | MonKJV | 18:33 | Тэгээд тэд түүнийг ташуурдан улмаар ална. Тэгэхэд гурав дахь өдөр нь тэрдахин босно гэв. | |
Luke | MonKJV | 18:34 | Тэгэхэд нь тэд энэ зүйлсээс нэгийг нь ч ойлгосонгүй. Мөн энэ үг нь тэднээс нууцлагдсан байсан бөгөөд хэлэгдсэн нь юу болохыг тэд мэдсэнгүй. | |
Luke | MonKJV | 18:35 | Тэгээд ийм явдал болжээ. Түүнийг Иерихоо руу ойртоход нэгэн сохор хүн замын хажууд гуйлга гуйн сууж байв. | |
Luke | MonKJV | 18:39 | Тэгэхэд урд нь явж байсан хүмүүс түүнийг дуугүй болгохоор зандрав. Харин тэр, Давийдийн хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их хашгирлаа. | |
Luke | MonKJV | 18:40 | Тэгтэл Есүс зогсоод, түүнийг өөр лүүгээ авчрахыг тушаав. Тэгээд ойртож ирэхэд нь түүнээс, | |
Luke | MonKJV | 18:41 | Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэж асуув. Тэгэхэд нь тэр, Эзэн, хараатай болохыг гэлээ. | |