MARK
Chapter 7
Mark | MonKJV | 7:2 | Тэгээд түүний шавь нарын зарим нь бузар буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харахдаа буруутгав. | |
Mark | MonKJV | 7:3 | Учир нь Фарисачууд болон бүх Жүүд хүн ахмадуудын заншлыг сахиж, гар шуугаа угаагаагүй л бол иддэггүй ажээ. | |
Mark | MonKJV | 7:4 | Мөн зээлээс ирээд угаахгүй л бол иддэггүй байв. Түүнчлэн аяга, тогоо, зэс сав суулга болон ширээнүүдийн угаалга гэх мэт тэдний сахихаар хүлээн авсан өөр олон зүйл бий. | |
Mark | MonKJV | 7:5 | Тиймээс Фарисачууд болон бичээч нар түүнээс, Таны шавь нар яагаад ахмадуудын заншлын дагуу явахгүй, харин угаагаагүй гараар талх иддэг юм бэ? гэж асуулаа. | |
Mark | MonKJV | 7:6 | Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Хоёр нүүртэн та нарын талаар Ишаиа шударга эш үзүүлсэн нь ийн бичигдсэн байдаг. Энэ хүмүүс уруулаараа намайг хүндэтгэдэг. Гэвч зүрх сэтгэл нь надаас хол байдаг. | |
Mark | MonKJV | 7:7 | Харин тэд хүмүүний тушаалуудыг сургаал мэт заан сургаж, намайг дэмий хоосон хүндэлдэг. | |
Mark | MonKJV | 7:8 | Учир нь та нар Шүтээний тушаалыг хойш тавьж, тогоо болон аяганы угаалга гэх мэт хүмүүний заншлыг сахидаг бөгөөд үүнтэй адил өөр олон зүйлийг хийдэг гэв. | |
Mark | MonKJV | 7:9 | Улмаар тэр тэдэнд, Та нар өөрсдийн заншлыг сахихын тулд Шүтээний тушаалыг гаргууд үл ойшоодог. | |
Mark | MonKJV | 7:10 | Учир нь Мошээ, Эцгээ бас эхээ хүндэл. Эцэг эсвэл эхээ хараадаг нь үхлээр дуусаг гэж хэлсэн. | |
Mark | MonKJV | 7:11 | Харин та нар, Хэрэв хүн эцэг эсвэл эхдээ надаас танд тустай байж болох юу ч бай тэр нь Корбаан буюу өргөл гэж хэлбэл тэр хүн чөлөөлөгдөнө гэж хэлдэг. | |
Mark | MonKJV | 7:12 | Тэгээд эцэг эсвэл эхийнхээ төлөө хойшид юу ч хийхгүй байхыг та нар түүнд зөвшөөрдөг. | |
Mark | MonKJV | 7:13 | Та нар гаргасан заншлаараа Шүтээний үгийг хүчингүй болгодог. Тэгээд үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг гэлээ. | |
Mark | MonKJV | 7:15 | Хүмүүний гаднаас дотор нь орж, түүнийг бузарлаж чадах зүйл үгүй. Харин хүмүүнийг бузарладаг нь түүнээс гардаг тэдгээр зүйл юм. | |
Mark | MonKJV | 7:17 | Тэгээд түүнийг хүмүүсээс салаад, айлд ороход шавь нар нь түүнээс зүйрлэлийн талаар асуужээ. | |
Mark | MonKJV | 7:18 | Тэгэхэд тэр тэдэнд, Та нар ч бас ийм мунхаг гэж үү? Гаднаас хүмүүний дотор орох ямар ч юм тэр хүнийг бузарлаж чадахгүй гэдгийг та нар ойлгохгүй байна уу? | |
Mark | MonKJV | 7:19 | Яагаад гэвэл энэ нь түүний зүрх сэтгэлд биш, харин гэдсэнд ордог. Тэгээд жорлон руу гарч, бүх хоол цэвэрлэгддэг гэв. | |
Mark | MonKJV | 7:21 | Учир нь дотроос, хүмүүний зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, завхайрлууд, садар самуун явдлууд, аллагууд, | |
Mark | MonKJV | 7:22 | хулгайнууд, шунал, хорон санаа, заль мэх, тачаал, хорон нүд, доромжлол, бардамнал, мунхаглал гардаг. | |
Mark | MonKJV | 7:24 | Тэгээд тэндээс тэр босоод, Тюрос болон Сидооны хил хязгаар луу явж, нэгэн айлд оров. Улмаар тэрбээр үүнийг нь нэг ч хүн мэдэхгүй байхыг хүссэн боловч нууцлагдаж чадсангүй. | |
Mark | MonKJV | 7:25 | Учир нь бяцхан охин нь бузар сүнстэй нэгэн эмэгтэй түүний тухай сонсчихсон тул ирж, хөлд нь унав. | |
Mark | MonKJV | 7:26 | Харин тэр эмэгтэй Сюрофойнисса гарлын Грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг зайлуулахыг түүнээс хичээнгүйлэн гуйлаа. | |
Mark | MonKJV | 7:27 | Гэтэл Есүс түүнд, Эхлээд хүүхдүүд цатгагдаг. Учир нь хүүхдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь зохисгүй гэв. | |
Mark | MonKJV | 7:28 | Тэгтэл тэрээр хариулж түүнд, Тийм ээ, Эзэн. Гэхдээ ширээн доорх ноход ч бас хүүхдийн унагасан үйрмэгийг иддэг шүү дээ гэлээ. | |
Mark | MonKJV | 7:29 | Тэгэхэд нь тэр түүнд, Чи энэ үгнийхээ төлөө замаараа яв даа. Охиноос чинь чөтгөр зайллаа гэв. | |
Mark | MonKJV | 7:30 | Улмаар тэр гэртээ ирээд, чөтгөр зайлсныг мөн охиноо орон дээр хэвтэж байхыг олж харжээ. | |
Mark | MonKJV | 7:31 | Тэгээд тэрбээр дахиад Тюрос, Сидооны хил хязгаараас яваад, Декааполисийн хил хязгаар дундуур дайран Галийл тэнгист очжээ. | |
Mark | MonKJV | 7:32 | Тэгэхэд хүмүүс түүн дээр дүлий бөгөөд арайхийн ярьдаг хүнийг авчирч, түүний дээр гараа тавихыг түүнээс хичээнгүйлэн гуйв. | |
Mark | MonKJV | 7:33 | Тэгтэл тэр түүнийг цугласан олноос тусад нь аваачаад, хоёр чихэнд нь хуруугаа хийн улмаар нулимлаа. Тэгээд хэлэнд нь хүрлээ. | |
Mark | MonKJV | 7:35 | Тэгтэл түүний чих тэр даруй онгойсон бөгөөд хэлнийх нь холбоос суларчээ. Тийнхүү тэр тод ярилаа. | |
Mark | MonKJV | 7:36 | Тэгэхэд нь тэрбээр тэдэнд хэнд ч хэлж болохгүй гэж тушаав. Гэтэл тэрбээр тэдэнд тушаахын хэрээр тэд үүнийг улам их зарлаж | |