HEBREWS
Chapter 11
Hebr | MonKJV | 11:1 | Эдүгээ итгэл бол найдаж буй зүйлсийн бодит байдал, харагдахгүй байгаа зүйлсийн нотолгоо юм. | |
Hebr | MonKJV | 11:3 | Итгэлээр бид орчлон ертөнц Шүтээний үгээр бүрэн бий болгогдсоныг, харагдаж байгаа зүйлс нь үзэгдэж байгаа зүйлсээр бүтээгдээгүй гэдгийг ойлгодог. | |
Hebr | MonKJV | 11:4 | Итгэлээр Хээвэл Каинаас илүү онцсайн тахилыг Шүтээнд өргөсөн. Түүний өргөлүүдийн тухай Шүтээний гэрчлэхүйгээр тэрбээр зөв хүн байсан гэдэг гэрчлэлийг үүгээр хүртсэн. Мөн тэр үхсэн байгаа ч үүгээр ярьсаар байна. | |
Hebr | MonKJV | 11:5 | Итгэлээр Ханоох шилжүүлэгдсэн нь тэр үхэл үзэх ёсгүйн тулд байсан бөгөөд Шүтээн түүнийг шилжүүлчихсэн учраас олдоогүй юм. Учир нь шилжүүлэгдэхүйгээс нь өмнө түүнд, тэр Шүтээнд таалагдсан гэдэг гэрчлэл байсан. | |
Hebr | MonKJV | 11:6 | Харин итгэлгүйгээр түүнд таалагдах боломжгүй юм. Учир нь Шүтээн рүү очиж байгаа хүн тэр бол байдаг гэдэгт бас тэр бол өөрийг нь хичээнгүйлэн эрэн хайгчдыг шагнагч мөн гэдэгт итгэх ёстой. | |
Hebr | MonKJV | 11:7 | Итгэлээр Ноах хараахан харагдаагүй зүйлсийн талаар Шүтээнээр анхааруулагдаад, айж эмээн, өөрийн гэр бүлийнхний авралд зориулсан авдар бэлдсэн. Үүгээрээ тэрбээр дэлхийг ялласан бөгөөд итгэлээр байдаг тэрхүү зөв байдлын өвлөгч болсон. | |
Hebr | MonKJV | 11:8 | Итгэлээр Аврахаам хожим нь өв болгон хүлээн авах ёстой тэр нэгэн газар луу явахаар дуудагдах үедээ дуулгавартай байсан бөгөөд тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй, гарч явсан. | |
Hebr | MonKJV | 11:9 | Итгэлээр тэрбээр амлалтын нутагт харийн улсад адил, харь хүн мэт оршин сууж, ижил амлалтын өвлөгчид Ицхаак, Иакоов нарын хамт асруудад амьдарч байв. | |
Hebr | MonKJV | 11:10 | Учир нь бүтээгч ба барьж босгогч нь Шүтээн болсон сууриуд бүхий нэгэн хотыг тэрбээр хүсэн хүлээж байсан. | |
Hebr | MonKJV | 11:11 | Итгэлээр дамжуулан Сараа ч бас үр хүүхэд олох хүчийг өөртөө хүлээн авсан бөгөөд үе нь өнгөрсөн байхдаа хүүхэд гаргасан. Яагаад гэвэл энэ эмэгтэй амласан түүнийг итгэмжит гэж үзсэн. | |
Hebr | MonKJV | 11:12 | Тийм ч учраас бүр энэ нэгнээс буюу үхсэнээс ялгаагүй мэт энэ эрээс тэнгэрийн одод шиг үй түмэн бас тэнгисийн эргийн элс шиг тоолшгүй олон гарчээ. | |
Hebr | MonKJV | 11:13 | Тэд бүгдээрээ амлалтуудыг хүлээн авалгүйгээр итгэл дотор үхсэн. Гэвч эдгээрийг холоос харсан бөгөөд эдгээрийн тухайд үнэмшүүлэгдэж бас эдгээрийг тэвэрч аван улмаар энэ дэлхий дээр өөрсдийгөө харийнхан буюу цагаачлагчид байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. | |
Hebr | MonKJV | 11:14 | Учир нь ийм зүйлсийг өгүүлэгчид нь нэгэн улсыг эрмэлзэж байгаа гэдгээ тодорхой тунхагладаг. | |
Hebr | MonKJV | 11:15 | Мөн үнэхээр, хэрэв тэд хаанаас гарснаа санагалзаж байсан бол тэд буцах боломжийг гаргаж болох л байсан. | |
Hebr | MonKJV | 11:16 | Гэвч тэд эдүгээ илүү дээр буюу тэнгэрийн улсыг хүсдэг. Тийм ч учраас Шүтээн тэдний Шүтээн гэж дуудагдахдаа ичдэггүй. Учир нь тэр тэдэнд зориулж нэгэн хот бэлтгэчихсэн. | |
Hebr | MonKJV | 11:17 | Итгэлээр Аврахаам, тэрбээр соригдох үедээ Ицхаакийг тахил болгон өргөсөн буюу амлалтуудыг хүлээн авсан байсан тэрбээр төрсөн ганц хүүгээ өргөсөн. | |
Hebr | MonKJV | 11:19 | Шүтээн түүнийг бүр үхэгсдээс ч босгох чадвартай гэж үзсэн учраас тэрбээр бас түүнийг адил байдлаар тэндээс хүлээн авсан. | |
Hebr | MonKJV | 11:21 | Итгэлээр Иакоов, тэрбээр нас барах үедээ Иосээфийн хөвгүүдийг хоёуланг нь ерөөсөн бөгөөд таягныхаа толгой дээр тулж мөргөл үйлдсэн. | |
Hebr | MonKJV | 11:22 | Итгэлээр Иосээф, тэрбээр нас барах үедээ Израйлийн хүүхдүүдийн гарч явахуйн тухай дурдсан бөгөөд өөрийнхөө яснуудын талаарх тушаалыг өгсөн. | |
Hebr | MonKJV | 11:23 | Итгэлээр Мошээ, түүнийг төрөх үед эцэг эх нь түүний царайлаг хүүхэд болохыг нь харсан бөгөөд хааны тушаалаас айгаагүй тул тэрбээр гурван сар тэднээр нууцлагдсан. | |
Hebr | MonKJV | 11:24 | Итгэлээр Мошээ, тэрбээр насанд хүрсэн үедээ Фараоны охины хүү гэж дуудагдахаас татгалзсан. | |
Hebr | MonKJV | 11:25 | Энэ нь түр зуурын гэмийн таашаалуудыг эдэлснээс Шүтээний ард түмэнтэй зовох нь дээр гэж сонгосон учраас, | |
Hebr | MonKJV | 11:26 | Христ дэх буруутгагдалтыг Египет дэх эрдэнэсээс ч илүү агуу баялгууд гэж үнэлсэн учраас юм. Яагаад гэвэл тэрбээр хариу шанг эрхэмлэж байсан. | |
Hebr | MonKJV | 11:27 | Итгэлээр тэрбээр, хааны хилэгнэлээс айлгүй Египетийг хаяж явсан. Учир нь тэрбээр харагдахгүй байгаа түүнийг харж буй адил тууштай байсан. | |
Hebr | MonKJV | 11:28 | Итгэлээр дамжуулан тэрбээр дээгүүр өнгөрөхийг бас цус цацалтыг үйлдсэн. Эс бөгөөс ууган хүүхдүүдийг устгасан тэрбээр тэдэнд хүрэх байсан. | |
Hebr | MonKJV | 11:29 | Итгэлээр тэд, Улаан тэнгисийг яг хуурай газраар адил гаталсан. Египетчүүд ингэхийг оролдоод живцгээсэн. | |
Hebr | MonKJV | 11:30 | Итгэлээр тэд Иерихоогийн ханан хэрмүүдийг долоон өдөр тойрсны дараа энэ нь нурсан. | |
Hebr | MonKJV | 11:31 | Итгэлээр янхан эм Рахаав туршуулуудыг амар тайвнаар хүлээн авсан үедээ итгээгүй хүмүүсийн хамт сүйрээгүй. | |
Hebr | MonKJV | 11:32 | Мөн би цааш нь юу ярих вэ? Учир нь Гидеон, Бараак, Шимшоон, Ифтаах бас Давийд, Шэмүэл болон эш үзүүлэгчдийн тухай ярихад надад цаг хүрэлцэхгүй. | |
Hebr | MonKJV | 11:33 | Тэд итгэлээр дамжуулан хаанчлалуудыг ялан дийлж, зөв байдлыг бий болгон, амлалтуудыг хүртэж, арслангуудын амыг хааж, | |
Hebr | MonKJV | 11:34 | галын хүчийг бөхөөж, илдний ирнээс зайлж, сул дорой байдлаас хүчтэй болгогдож, тулалдаанд хүчирхэг болж, харийн армиудыг ухрахад хүргэсэн. | |
Hebr | MonKJV | 11:35 | Эмэгтэйчүүд нь өөрсдийн үхэгсдийг амилуулагдсанаар хүлээн авсан. Харин бусад нь тамлагдсан нь тэд чөлөөлөлтийг хүлээн аваагүйгээрээ илүү дээр босголтыг хүртэж болохын тулд юм. | |
Hebr | MonKJV | 11:36 | Мөн зарим нь харгис тохуурхлууд болон ташуурдалтуудын шалгуурыг, тийм ээ, үүнээс гадна хүлээснүүдийг бас шоронд хоригдолтыг хүртсэн. | |
Hebr | MonKJV | 11:37 | Тэд чулуугаар чулуудуулсан, голоороо тасдуулсан, соригдсон, сэлмээр хөнөөгдөж байсан. Тэд хонины арьс болон ямааны арьсан дор хэсүүчлэн, хоосон тарчиг, зовлонтой, тарчлалтай байсан. | |
Hebr | MonKJV | 11:38 | (Дэлхий тэднийг хүртүүштэй байгаагүй.) Тэд цөл газрууд, уулс, газар дахь үүрнүүд болон агуйнуудаар тэнүүчилдэг байсан. | |
Hebr | MonKJV | 11:39 | Мөн тэд бүгд итгэлээр дамжуулан сайн гэрчлэлийг хүртсэн ч амлалтыг хүлээн аваагүй. | |