Site uses cookies to provide basic functionality.

OK
II PETER
Up
1 2 3
Toggle notes
Chapter 1
II P MonKJV 1:1  Есүс Христийн боол бас төлөөлөгч Сиймон Пээтросоос Шүтээн болон бидний Аврагч Есүс Христийн зөв байдлаар дамжуулан биднийхтэй адилхан үнэт итгэлийг хүлээн авагсдад.
II P MonKJV 1:2  Энэрэл болон амар тайван нь Шүтээний тухай болон бидний Эзэн Есүсийн тухай мэдлэгээр дамжин,
II P MonKJV 1:3  амьдрал болон сүсэг бишрэлтэй байдалтай холбоотойгоор түүний шүтээн хүч чадлын бидэнд өгсөн бүх зүйлийн дагуу, яруу алдар ба онцсайн чанар луу биднийг дуудсан түүний тухай мэдлэгээр дамжин та нарт үржин олшрог.
II P MonKJV 1:4  Эдгээрээр дамжуулан бидэнд туйлын агуу бас үнэт амлалтуудыг өгсөн. Энэ нь эдгээрээр дамжуулан та нар хүсэл тачаалаар байдаг дэлхий дэх ялзралаас зайлж, шүтээн чанарын хүртэлцэгчид болохын тулд юм.
II P MonKJV 1:5  Тэгээд үүний зэрэгцээ бүх хичээнгүй байдлыг гарган, итгэл дээрээ онцсайн чанарыг улмаар онцсайн чанар дээрээ мэдлэгийг
II P MonKJV 1:6  мөн мэдлэг дээрээ биеэ захирахуйг, биеэ захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ сүсэг бишрэлтэй байдлыг
II P MonKJV 1:7  улмаар сүсэг бишрэлтэй байдал дээрээ ахан дүүсийн элэгсэг байдлыг, ахан дүүсийн элэгсэг байдал дээрээ хайрыг нэм.
II P MonKJV 1:8  Учир нь хэрэв эдгээр зүйл та нарт байгаа бөгөөд бялхаж байгаа бол эдгээр нь та нарыг бидний Эзэн Есүс Христийн мэдлэг дотор хүүсэр бас жимсгүй болгохгүй.
II P MonKJV 1:9  Харин эдгээр зүйл байхгүй байдаг хүн нь сохор бас холыг харж чаддаггүй мөн хуучин гэмүүдээсээ цэвэр болгогдсон гэдгээ мартсан хэрэг.
II P MonKJV 1:10  Тиймээс ахан дүүс ээ, дуудлага ба сонгогдолтоо баттай болгохын тулд илүүтэйгээр хичээл зүтгэл гарга. Учир нь хэрэв та нар эдгээр зүйлийг үйлдвэл хэзээ ч унахгүй.
II P MonKJV 1:11  Учир нь ингэснээр бидний Эзэн ба Аврагч Есүс Христийн мөнхийн хаанчлал руу орох орц та нарт бялхам хангагдах болно.
II P MonKJV 1:12  Тийм учраас хэдийгээр та нар эдгээрийг мэддэг бас одоогийн үнэн дотор батжуулагдсан ч би та нарт эдгээр зүйлийн талаар үргэлж сануулахад хайхрамжгүй байхгүй.
II P MonKJV 1:13  Тийм ээ, энэ асарт байгаа цагтаа сануулахуйгаар та нарыг сэрээдэг байх нь зохистой гэж би үзэж байна.
II P MonKJV 1:14  Учир нь бидний Эзэн Есүс Христийн надад харуулсанчлан би энэ асраа удахгүй тайлах ёстойг мэдэж байна.
II P MonKJV 1:15  Үүнээс гадна миний одохуйн дараа эдгээр зүйлийг та нар санахуйдаа үргэлж байлгах чадвартай байхын тулд би чармайна.
II P MonKJV 1:16  Учир нь бид Эзэн Есүс Христийнхээ ирэлт болон хүч чадлыг та нарт мэдүүлэхдээ залиар зохиогдсон домгийг дагаагүй. Харин бид түүний сүр жавхланг нүдээр үзсэн гэрчүүд байсан.
II P MonKJV 1:17  Учир нь, Энэ бол миний хайртай хүү. Түүнд би ихэд тааламжтай гэх ийм дуу хоолой сүр жавхлант яруу алдраас түүн рүү гарахад тэрбээр хүндэтгэл ба яруу алдрыг Шүтээн Эцэгээс хүлээн авсан.
II P MonKJV 1:18  Улмаар тэнгэрээс гарсан энэ дуу хоолойг бид түүнтэй хамт ариун ууланд байхдаа сонссон.
II P MonKJV 1:19  Бидэнд бас эш үзүүллэгийн илүү баттай үг байгаа. Та нар үүн рүү харанхуй газарт цацарч буй гэрэл рүү мэтээр өдрийн гэгээ болон үүрийн цолмон та нарын зүрх сэтгэлд мандах хүртэл сайн анхаарч байсан.
II P MonKJV 1:20  Бичвэрийн нэг ч эш үзүүллэг нь ямар ч хувь хүний тайллаар биш байдаг гэдэг үүнийг та нар юуны түрүүнд мэддэг.
II P MonKJV 1:21  Учир нь эш үзүүллэг нь хуучин цагт хүмүүний хүслээр ирдэг байгаагүй харин Шүтээний ариун хүмүүс Ариун Сүнсээр хөтлөгдөхдөө ярьдаг байсан.
Chapter 2
II P MonKJV 2:1  Гэхдээ ард түмний дунд ч бас хуурамч эш үзүүлэгч нар байсан шиг та нарын дунд хуурамч багш нар байх болно. Тэд хараагдууштай тэрс үзлүүдийг нууцаар авчирч, бүр өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг үгүйсгэн, өөрсөд дээрээ түргэн сүйрлийг авчирна.
II P MonKJV 2:2  Тэгээд тэдний сүйрлийн замуудыг олон хүн дагах болно. Тэднээс болоод үнэний зам муугаар хэлэгдэнэ.
II P MonKJV 2:3  Тэгээд шуналаасаа болоод тэд та нарыг зохиомол үгсээр арилжина. Тэдний шүүгдэлт удаан саатдаггүй бөгөөд тэдний сүйрэл нойрмоглодоггүй.
II P MonKJV 2:4  Учир нь хэрэв Шүтээн гэм үйлдсэн элч нарыг хэлтрүүлэлгүй там руу хаяж, шүүлт рүү хадгалахын тулд харанхуйн гинжнүүдэд тушаасан юм бол
II P MonKJV 2:5  мөн сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер авчран, хуучин дэлхийг хэлтрүүлэлгүй харин зөв байдлын номлогч Ноах зэрэг найман хүнийг аварсан юм бол
II P MonKJV 2:6  мөн хожмын сүсэг бишрэлгүй амьдрагчдад жишээ болгон, Соодома болон Гооморраг үнс болгон устган шийтгэсэн юм бол
II P MonKJV 2:7  улмаар ёс бусын бузар хэв маягаар дарамтлагдсан байсан зөв шударга Лоотыг аварсан юм бол
II P MonKJV 2:8  (Учир нь энэ зөв хүн тэдний дунд оршсоноор тэдний хууль бус үйл хэргүүдийг өдрөөс өдөрт харж бас сонсон, зөв сэтгэлээ дарамтлуулж байлаа.)
II P MonKJV 2:9  Эзэн сүсэг бишрэлтэйг уруу татлагуудаас хэрхэн чөлөөлөхөө мөн шийтгүүлэх шүүлтийн өдрийг нь хүртэл зөв бусчуудыг
II P MonKJV 2:10  гэхдээ ялангуяа бузар байдлын хүсэл тачаал дотор махбодын дагуу алхагчдыг мөн засаг төрийг эсэргүүцэгчдийг хэрхэн хадгалахаа мэддэг. Зоргоороо, хүслээрээ байдаг тэд ихэс дээдсийн талаар муулчлахаасаа айдаггүй.
II P MonKJV 2:11  Бүр эрх мэдэл ба хүч чадлын хувьд илүү агуу элч нар ч хүртэл тэдний эсрэг доромж буруутгалыг Эзэний өмнө авчирдаггүй.
II P MonKJV 2:12  Харин олзлогдож бас устгагдахаар бүтээгдсэн төрөлхийн хэрцгий араатнууд мэт тэд өөрсдийнхөө мэддэггүй зүйлсийн талаар муулчилдаг. Мөн тэд өөрсдийнхөө ялзрал дотор бүрмөсөн мөхөөгдөх
II P MonKJV 2:13  бөгөөд өдрийн цагаар бослого үймээн дэгдээхийг таашаал мэт тооцдог хүмүүсийн ёсоор тэд зөв бус байдлын шанг хүлээн авна. Та нартай хамт найрлахдаа заль мэхээрээ өөрсдийгөө баясгадаг тэд бол толбонууд бас өө сэвнүүд юм.
II P MonKJV 2:14  Тэд завхайрлаар дүүрэн нүдтэй бөгөөд гэмээс больж чаддаггүй, мэхэлдэг тогтворгүй сэтгэлүүд. Тэд зүрх сэтгэлээ шуналд дадлагажуулсан, хараагдсан хүүхдүүд.
II P MonKJV 2:15  Тэд зөв замыг хаясан бөгөөд Босоорын хүү Билаамын замыг дагаж гажсан. Тэрбээр зөв бус байдлын шан хөлснүүдэд дурласан.
II P MonKJV 2:16  Гэвч тэрбээр хууль бусынхаа төлөө зэмлэгдсэн. Ярих чадваргүй илжиг хүмүүний дуу хоолойгоор ярьж, энэ эш үзүүлэгчийн солиорлыг хорьсон.
II P MonKJV 2:17  Энэ хүмүүс бол усгүй худагнууд, шуурганд туугдсан үүлс юм. Харанхуйн тас хар нь тэдний төлөө үүрд хадгалагдчихсан.
II P MonKJV 2:18  Учир нь тэд хоосон байдлын агуу хийрхсэн үгсээр ярихдаа гажуудал дотор амьдрагсдаас бүрэн зайлсан хүмүүсийг махбодын хүсэл тачаалуудаар, хазааргүй тачаалаар дамжуулан урхиддаг.
II P MonKJV 2:19  Тэд тэдэнд эрх чөлөөг амладаг ч өөрсдөө ялзралын боолууд байдаг. Учир нь хүн хэнээр дийлдэнэ, тэрбээр түүнийхээ боолчлолд ордог.
II P MonKJV 2:20  Учир нь тэд Эзэн ба Аврагч Есүс Христийн тухай мэдлэгээр дамжуулан дэлхийн бохирдолтуудаас зайлсныхаа дараа дахин үүнтэй хутгалдаж бас дийлдвэл тэдний удаах төгсгөл нь эхнийхээсээ бүр дор болдог.
II P MonKJV 2:21  Яагаад гэвэл тэдний хувьд зөв байдлын замыг мэдсэний дараа өөрсдөд нь хүргэгдсэн ариун тушаалаас эргэснээс үүнийг мэдээгүй байсан нь дээр байсан.
II P MonKJV 2:22  Гэвч, Нохой бөөлжис рүүгээ дахин эргэдэг бас угаагдсан байсан мэгж шаварт хөлбөрдөг гэдэг үнэн зүйрлэлийн дагуу байдал тэдэнд тохиолдсон хэрэг.
Chapter 3
II P MonKJV 3:1  Хайрлагдагсад аа, эдүгээ би та нарт хоёр дахь захидлаа бичиж байна. Энэ хоёроор би сануулахуйн замаар та нарын цэвэр оюун бодлыг сэрээж байна.
II P MonKJV 3:2  Энэ нь ариун эш үзүүлэгч нараар өмнө нь хэлэгдсэн үгсийг бас Эзэн ба Аврагчийн төлөөлөгчид бидний тушаалыг та нар санадаг байхын тулд юм.
II P MonKJV 3:3  Юуны түрүүнд үүнийг мэд. Өөрсдийнхөө хүсэл тачаалуудын араас алхдаг
II P MonKJV 3:4  бас, Түүний ирэхүйн амлалт нь хаана байгаа юм бэ? Учир нь эцэг өвгөдийн нойрссон цагаас хойш бүх зүйл бүтээлийн эхнээс байснаараа үргэлжилсээр байна хэмээн хэлдэг элэглэн тохуурхагч нар төгсгөлийн өдрүүдэд гарч ирнэ.
II P MonKJV 3:5  Учир нь Шүтээний үгээр тэнгэрүүд урт удаанаар байсан бөгөөд газар уснаас гарч бас усан дотор тогтносон,
II P MonKJV 3:6  үүгээр тэр үед дэлхий байж, усаар бүрхэгдэн сүйрсэн гэдэг үүнийг тэд санаатайгаар үл мэддэг.
II P MonKJV 3:7  Гэвч адилхан үгээр байгаа өнөөгийн тэнгэрүүд болон газар нь сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлтийн болон мөхлийн өдрийн төлөө гал руу агуулагдаж, хадгалагдсан.
II P MonKJV 3:8  Харин хайрлагдагсад аа, Эзэний хувьд нэг өдөр бол мянган жил мэт мөн мянган жил бол нэг өдөр мэт гэдэг энэ нэг зүйлийг бүү үл мэд.
II P MonKJV 3:9  Эзэн амлалтаа зарим хүний хойш тавилтыг авч үздэг шигээр хойшлуулсан юм биш, харин хэнийг ч сүйрээсэй гэж хүсэлгүй харин ч бүгдийг гэмшин эргэлт рүү ирээсэй гэсэндээ бидэнд тэвчээртэй хандаж байна.
II P MonKJV 3:10  Гэвч Эзэний өдөр нь шөнөөр байдаг хулгайч мэт ирнэ. Энэ үед тэнгэрүүд асар их чимээтэйгээр үгүй болгогдож, бодисууд нь халуунаар хайлуулагдаж, газар болон үүн дээрх ажлууд ч бас шатаагдана.
II P MonKJV 3:11  Тиймээс энэ бүх зүйл уусгагдах тул
II P MonKJV 3:12  шатаж буй тэнгэрүүд уусгагдаж, бодисууд халуунд хайлагдах Шүтээний мөнөөх өдрийн ирэлтийг хүлээж бас чармайн хүсэж буй та нар ариун хэв маяг болон сүсэг бишрэлтэй байдлын хувьд ямар болсон байх ёстой вэ?
II P MonKJV 3:13  Гэвч түүний амлалтын дагуух шинэ тэнгэрүүд болон шинэ газрыг бид хүлээж байна. Эдгээрийн дотор зөв байдал оршдог.
II P MonKJV 3:14  Тиймээс хайрлагдагсад аа, ийм зүйлсийг хүлээж буй та нар түүнд толбогүй бас гэм буруугүй, амар тайван дотор олдож болохын тулд чармай.
II P MonKJV 3:15  Мөн бидний Эзэний тэвчээрийг аврал гэж тооц. Яг л бидний хайрт ах дүү Паулос ч бас өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэн шигээр.
II P MonKJV 3:16  Мөн тэр бас бүх захидалдаа эдгээр зүйлийн талаар тэдэнд өгүүлж байсан шигээр. Эдгээрт байдаг зарим зүйлс нь ойлгоход хэцүү байдаг. Суралцаагүй болон тогтворгүй хүмүүс өөрсдийнхөө сүйрэл рүү яг л бусад бичвэрүүдийг гуйвуулдаг шигээ эдгээрийг ч бас гуйвуулдаг.
II P MonKJV 3:17  Тийм учраас хайрлагдагсад аа, та нар эдгээр зүйлийг урьдчилан мэдэж байгаа тул та нар ёс бусын гажуудлаар хөтлөгдөн, өөрсдийн баттай байдлаасаа уначихгүйн тулд болгоомжил.
II P MonKJV 3:18  Харин энэрэл ба бидний Эзэн мөн Аврагч Есүс Христийн тухай мэдлэг дотор өс. Түүнд яруу алдар одоо ч бас мөнхийн мөнхөд ч байг. Аминь.