MATTHEW
Chapter 28
Matt | MonKJV | 28:1 | Шаббаат өдрийн дараа, долоо хоногийн эхний өдөр үүр цайж эхлэх үед Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшийг үзэхээр ирэв. | |
Matt | MonKJV | 28:2 | Тэгтэл ажигтун, асар хүчтэй газар хөдлөлт болсон байжээ. Учир нь Эзэний элч тэнгэрээс бууж ирээд, чулууг үүднээс өнхрүүлээд, дээр нь сууж байлаа. | |
Matt | MonKJV | 28:5 | Улмаар элч эмэгтэйчүүдэд хариулж, Та нар бүү ай. Учир нь та нар цовдлогдсон Есүсийг эрэн хайж буйг би мэднэ. | |
Matt | MonKJV | 28:6 | Тэр энд байхгүй. Учир нь тэр хэлснийхээ дагуу босгогдсон. Ирээд, Эзэний хэвтэж байсан газрыг харцгаа. | |
Matt | MonKJV | 28:7 | Тиймээс түргэн явж, шавь нарт нь түүнийг үхэгсдээс босгогдсон гэдгийг хэл. Ажигтун, тэрбээр Галийл руу та нараас түрүүлээд явж байна. Та нар түүнийг тэнд харна. Ажигтун, би та нарт хэллээ гэв. | |
Matt | MonKJV | 28:8 | Тэгэхэд тэд айдас болон асар их баяр хөөртэйгээр булшнаас түргэн гарч одов. Тэгээд шавь нарт нь мэдэгдэхээр гүйцгээлээ. | |
Matt | MonKJV | 28:9 | Тийнхүү шавь нарт нь хэлэхээр тэднийг явж байх зуур ажигтун, Есүс тэдэнтэй уулзан, Амар байцгаана уу гэв. Тэгтэл тэд очоод, хөлнөөс нь зуурч, түүнд мөргөжээ. | |
Matt | MonKJV | 28:10 | Тэгэхэд нь Есүс тэдэнд, Бүү ай. Явж миний ахан дүүст, Галийл руу яв. Тэнд намайг харна гэж хэл гэлээ. | |
Matt | MonKJV | 28:11 | Эдүгээ тэднийг явж байхад ажигтун, харуулуудын зарим нь хотод ирээд, болсон бүгдийг ахлах тахилч нарт мэдэгджээ. | |
Matt | MonKJV | 28:12 | Тэгэхэд тэд ахлагч нартай хамт цугларан, зөвлөлдөөн хийж, цэргүүдэд их мөнгө өгөөд, | |
Matt | MonKJV | 28:13 | Та нар, Биднийг унтаж байхад шавь нар нь шөнөөр ирээд, түүнийг хулгайлсан гэж хэл. | |
Matt | MonKJV | 28:14 | Тэгээд энэ нь захирагчийн чихэнд хүрвэл бид түүнийг ятгаж, та нарыг санаа зоволтгүй болгоно гэлээ. | |
Matt | MonKJV | 28:15 | Тэгэхэд тэд мөнгийг нь аваад, заалгаснаараа үйлдэв. Улмаар энэ яриа энэ өдрийг хүртэл Жүүдүүдийн дунд тархжээ. | |
Matt | MonKJV | 28:18 | Тэгтэл Есүс ирээд тэдэнд хэлэхдээ, Бүх эрх мэдэл надад тэнгэр дээр бас газар дээр өгөгдсөн. | |
Matt | MonKJV | 28:19 | Тиймээс та нар явж, бүх үндэстэнг шавь болгоод, тэдэнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптизм хий. | |