Site uses cookies to provide basic functionality.

OK
TITUS
Up
1 2 3
Toggle notes
Chapter 1
Titu MonKJV 1:1  Паулос би Шүтээнээр сонгогдогсдын итгэлийн дагуу бас сүсэг бишрэлтэй байдлын дагуух үнэний мэдлэгийн дагуу,
Titu MonKJV 1:2  мөнхийн амьдралын найдвар дотор Шүтээний боол бөгөөд Есүс Христийн төлөөлөгч болсон. Энэ найдварыг худлаа хэлж чаддаггүй Шүтээн дэлхийгээс өмнө амласан.
Titu MonKJV 1:3  Гэвч бидний Аврагч Шүтээний тушаалын дагуу надад даатгагдсан тэрхүү номлолоор дамжуулан тэр өөрийнхөө үгийг зохистой цаг үеүдэд нь ил болгосон.
Titu MonKJV 1:4  Нийтлэг итгэлийн дагуух миний жинхэнэ хүү Тийтост. Чамд Шүтээн Эцэг ба бидний Аврагч Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг.
Titu MonKJV 1:5  Чи дутагдаж байгаа зүйлсийг зохицуулах мөн би чамайг томилсон шиг чи хот болгонд ахлагч нарыг томилох энэхүү шалтгааны улмаас би чамайг Крийтид үлдээсэн.
Titu MonKJV 1:6  Хэрэв хэн нэг нь буруушаагдалтгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэмжит хүүхдүүдтэй, тэд нь үймээнд эсвэл эмх журамгүй байдалд буруутгагдаагүй бол томил.
Titu MonKJV 1:7  Яагаад гэвэл харгалзагч нь Шүтээний даамлынхаа хувьд буруушаагдалтгүй, өөрийгөө өргөмжлөгч биш, түргэн ууртай биш, дарсанд автаагүй, нударгалдаггүй, бохир олзонд шуналгүй
Titu MonKJV 1:8  харин зочломтгой, сайн хүмүүсийг хайрлагч, эрүүл саруул ухаантай, зөв шударга, ариун, биеэ захирагч,
Titu MonKJV 1:9  эсрэг яригчдыг эрүүл саруул сургаалаар уриалж бас гэмшүүлэх чадвартай байхын тулд итгэмжит үгийг заалгасан ёсоороо баримталдаг байх ёстой.
Titu MonKJV 1:10  Учир нь эмх журамгүй бас хоосон чалчигчид бас мэхлэгчид олон байна. Ялангуяа хөвч хөндүүлэлтийнхэн дотроос.
Titu MonKJV 1:11  Заах ёсгүй зүйлсийг бохир олзны төлөө зааж сурган, гэр бүлүүдийг бүхэлд нь бусниулдаг тэдний ам нь хазаарлагдах ёстой.
Titu MonKJV 1:12  Крийтичүүд бол үргэлжийн худалч хүмүүс, ёрын муу араатнууд, залхуу гүзээнүүд гэж тэдний нэг нь, бүр өөрсдийнх нь эш үзүүлэгч хэлсэн.
Titu MonKJV 1:13  Энэ гэрчлэл бол үнэн. Тиймээс тэднийг хурцаар зэмлэ. Энэ нь тэд итгэл дотор эрүүл саруул болж болохын тулд юм.
Titu MonKJV 1:14  Үнэнээс эргүүлдэг Иудаиачуудын үлгэр домог болон хүмүүний тушаалуудад бүү анхаарлаа хандуул.
Titu MonKJV 1:15  Цэвэр ариун хүнд бүх зүйл цэвэр ариун. Харин бузартсан болон үл итгэдэг хүмүүст юу ч цэвэр ариун биш. Үнэндээ бүр тэдний оюун бодол ба ухамсар нь бузарлагдсан.
Titu MonKJV 1:16  Тэд Шүтээнийг мэддэг хэмээн тунхагладаг. Гэвч жигшмээр бас дуулгаваргүй бөгөөд сайн үйлс болгонд үл тэнцэгч тэд үйл хэргээрээ түүнийг үгүйсгэдэг.
Chapter 2
Titu MonKJV 2:1  Харин чи эрүүл саруул сургаал болдог ийм зүйлсийг ярь.
Titu MonKJV 2:2  Настай эрчүүд нь эрүүл саруул ухаантай, хүндлэгдсэн, биеэ захирдаг, итгэл, хайрлахуй, тэвчээр дотор эрүүл саруул байх ёстой.
Titu MonKJV 2:3  Үүнчлэн настай эмэгтэйчүүд нь ариун байдалд нийцэх зан чанар дотор худал гүтгэгчид биш, дарсанд хэт автаагүй, сайн зүйлсийн багш нар байх ёстой.
Titu MonKJV 2:4  Энэ нь тэд залуу эмэгтэйчүүдэд эрүүл саруул ухаантай байхыг, өөр өөрсдийн нөхөр болон хүүхдүүдийг хайрлахыг,
Titu MonKJV 2:5  биеэ захирдаг, цэвэр ариун, гэрийн эзэгтэй, сайн, өөр өөрсдийн нөхөрт дуулгавартай байхыг заахын тулд юм. Тэгвэл Шүтээний үг доромжлогдохгүй.
Titu MonKJV 2:6  Үүнчлэн залуу эрчүүдийг эрүүл саруул ухаантай байхыг уриал.
Titu MonKJV 2:7  Сайн үйлсүүдийн хэв маягийг бүх зүйл дээр өөрөөрөө харуул. Сургаалдаа завхраагүй байдлыг, хүндлэгдсэн байдлыг, чин сэтгэлийг,
Titu MonKJV 2:8  буруутгагдахааргүй эрүүл зөв яриаг харуул. Тэгвэл чиний тухай хэлэх ёрын муу зүйлгүйдээ эсрэг талын чинь хүн ичээгдэх болно.
Titu MonKJV 2:9  Боолуудад өөрсдийн эздэдээ дуулгавартай байж, бүх зүйл дээр тэдэнд таалагдан, сөргөлдөлгүй,
Titu MonKJV 2:10  завшилгүй харин бүхий л сайн итгэмжтэй байдлыг харуулахыг уриал. Энэ нь тэд бүх зүйл дээр бидний Аврагч Шүтээний сургаалыг чимэхийн тулд юм.
Titu MonKJV 2:11  Учир нь аврал авчирдаг Шүтээний энэрэл нь бүх хүнд үзэгдэн,
Titu MonKJV 2:12  сүсэг бишрэлгүй байдал болон дэлхийн хүсэл тачаалуудаас татгалзахыг, өнөөгийн дэлхий дээр эрүүл саруул, зөв байдалтай, сүсэг бишрэлтэй амьдрах ёстойг,
Titu MonKJV 2:13  ивээгдсэн найдвар болон агуу Шүтээн ба бидний аврагч Есүс Христийн сүр жавхлант үзэгдэлтийг хүлээхийг бидэнд заан сургаж байна.
Titu MonKJV 2:14  Тэрбээр биднийг бүхий л хууль бусаас данжилж, өөрт нь онцгой хүмүүс, сайн үйлсүүдэд зүтгэлтэй болгон цэвэршүүлэхийн тулд өөрийгөө бидний төлөө өгсөн.
Titu MonKJV 2:15  Эдгээрийг бүх эрх мэдэлтэйгээр ярь бас уриал бас зэмлэ. Хэн ч чамайг бүү дорд үзэг.
Chapter 3
Titu MonKJV 3:1  Захирагчдад болон эрх мэдлүүдэд захирагдахыг, эрх баригчдад дуулгавартай байхыг, сайн үйлс болгонд бэлэн байхыг,
Titu MonKJV 3:2  хэнийг ч муугаар ярихгүй, зодоончид биш, харин дөлгөөн, бүх хүнд бүхий л номхон байдлыг харуулахыг тэдэнд сануул.
Titu MonKJV 3:3  Учир нь нэгэн цагт бид өөрсдөө ч бас мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, янз бүрийн хүсэл тачаал болон таашаалд үйлчилж, хорон санаа ба атаархал дотор, үзэн ядмаар бас нэг нэгнээ үзэн ядан амьдарч байсан.
Titu MonKJV 3:4  Харин бидний Аврагч Шүтээний хайр ба элэгсэг байдал хүмүүнд харагдсаны дараа
Titu MonKJV 3:5  тэр бидний үйлдсэн зөв байдлын үйлсүүдээс болоод биш, харин өөрийнхөө өршөөлийн дагуу, дахин сэргээлтийн угаалт болон Ариун Сүнсний шинэчлэхүйгээр дамжуулан биднийг аварсан.
Titu MonKJV 3:6  Тэрбээр Ариун Сүнсийг бидний дээр бидний Аврагч Есүс Христээр дамжуулан бялхсанаар асгасан.
Titu MonKJV 3:7  Энэ нь түүний энэрлээр цагаатгагдсан бид мөнхийн амьдралын найдварын дагуу өв залгамжлагчид болгогдох ёстойн тулд юм.
Titu MonKJV 3:8  Энэ бол итгэмжит үг бөгөөд энэ зүйлсийг чи байнга батлан илэрхийлдэг байхыг би хүсэж байна. Тэгвэл Шүтээнд итгэдэг хүмүүс сайн үйлсүүдийг үргэлж байлгахад анхаарал хандуулдаг байх болно. Эдгээр нь хүмүүнд сайн бөгөөд ашиг тустай юм.
Titu MonKJV 3:9  Харин мунхаг асуултууд болон угийн бичгүүд бас зөрчил маргаанууд ба хуулийн талаарх хэрүүл тэмцлүүдээс зайлсхий. Яагаад гэвэл тэдгээр нь ашиг тусгүй бөгөөд хоосон.
Titu MonKJV 3:10  Тэрс үзэлт хүнийг эхний улмаар хоёр дахь сануулгын дараа зайлуул.
Titu MonKJV 3:11  Ийм нэгэн нь завхруулагдсан, гэм үйлдсэн бас өөрийгөө ялласан хэрэг гэдгийг мэд.
Titu MonKJV 3:12  Би чам руу Артемаасыг эсвэл Тюхикоосыг явуулахад чи над руу Никоополист ирэхийг хичээгээрэй. Учир нь би тэнд өвөлжихөөр шийдсэн.
Titu MonKJV 3:13  Аполлоос болон хуульч Зинаас нарыг юугаар ч гачигдахгүй байхаар замд нь хичээнгүйлэн гаргаж өгөөрэй.
Titu MonKJV 3:14  Тэгээд манайхан үр жимсгүй байхгүйн тулд шаардлагатай үйл хэргүүдийн төлөө сайн үйлсүүдийг үргэлж байлгахад бас тэд суралцаг.
Titu MonKJV 3:15  Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрладаг хүмүүст мэнд хүргээрэй. Энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.