I CORINTHIANS
Chapter 10
I Co | MonKJV | 10:1 | Үүнээс гадна, ахан дүүс ээ, та нар дараахыг мэдэхгүй байгаасай гэж би хүсэхгүй байна. Бидний эцгүүд бүгд үүлэн доор байж улмаар бүгд тэнгис дундуур гарч | |
I Co | MonKJV | 10:4 | бас ижилхэн сүнслэг уух юмыг бүгд уусан. Учир нь тэд өөрсдийг нь дагаж байсан сүнслэг Хаднаас уусан бөгөөд тэр Хад нь Христ байсан. | |
I Co | MonKJV | 10:6 | Эдүгээ тэд бас ёрын муу зүйлсийн араас тачаадан хүссэн шиг бид тачаадан хүсэхгүйн тулд эдгээр зүйлс бидэнд жишээ болсон юм. | |
I Co | MonKJV | 10:7 | Мөн хүмүүс идэж бас уухаар суусан бөгөөд наадахаар боссон гэж бичигдсэнчлэн та нар тэдний зарим шиг нь дүрс шүтэгчид бүү бол. | |
I Co | MonKJV | 10:8 | Түүнчлэн тэдний зарим нь завхайрлыг үйлдэж улмаар нэг өдрийн дотор хорин гурван мянган хүн мөхсөн шиг бид завхайрлыг үйлдэхгүй байцгаая. | |
I Co | MonKJV | 10:9 | Мөн тэдний зарим нь сорьж улмаар могойнуудаар устгагдсан шиг бид ч бас Христийг сорихгүй байцгаая. | |
I Co | MonKJV | 10:10 | Түүнчлэн тэдний зарим нь гомдоллож улмаар устгагчаар устгагдсан шиг та нар ч бас бүү гомдолло. | |
I Co | MonKJV | 10:11 | Эдүгээ тэдэнд тохиолдсон энэ бүх зүйл жишээ болохын тулд юм. Мөн эдгээр нь бидэнд сануулгын төлөө бичигдсэн. Бидэн дээр үеийн төгсгөлүүд ирээд байна. | |
I Co | MonKJV | 10:13 | Хүмүүнд тохиолддогоос өөр сорилт та нарыг дайраагүй. Харин Шүтээн бол итгэмжтэй. Тэрбээр та нарыг чадахаас чинь илүүгээр соригдохыг зөвшөөрөхгүй. Харин сорилттой хамт гарах арга замыг бас бий болгодог нь та нар үүнийг тэсвэрлэж чадахын тулд юм. | |
I Co | MonKJV | 10:15 | Би ухаалаг хүмүүст ярьж буй адил ярьж байна. Та нар миний юу хэлж байгааг шүүн тунгаа. | |
I Co | MonKJV | 10:16 | Бидний ерөөж буй ерөөлийн аяга нь Христийн цусан дахь нөхөрлөл биш үү? Бидний хугалж буй тэрхүү талх нь Христийн бие дэх нөхөрлөл биш үү? | |
I Co | MonKJV | 10:17 | Учир нь олуулаа байдаг бид бол нэг талх, нэг бие юм. Яагаад гэвэл бид бүгд тэрхүү ганц талхнаас хүртэлцэгчид юм. | |
I Co | MonKJV | 10:18 | Махбодынх нь дагуу Израйлийг харагтун. Тахилуудаас иддэг тэд тахилын ширээнээс хүртэлцэгчид биш үү? | |
I Co | MonKJV | 10:19 | Тэгвэл би юу гэх вэ? Хиймэл дүрс нь ямар нэгэн зүйл юм уу эсвэл хиймэл дүрснүүдэд өргөсөн тахил нь ямар нэгэн зүйл юм уу? | |
I Co | MonKJV | 10:20 | Харин Жүүд бусчууд тахилд өргөдөг тэр зүйлсээ Шүтээнд биш, харин чөтгөрүүдэд тахилд өргөдөг гэдгийг би хэлье. Мөн та нар чөтгөрүүдтэй холбоотой байхыг би хүсэхгүй байна. | |
I Co | MonKJV | 10:21 | Та нар Эзэний аяганаас ч, чөтгөрүүдийн аяганаас ч ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнээс ч, чөтгөрүүдийн ширээнээс ч хүртэлцэгчид байж чадахгүй. | |
I Co | MonKJV | 10:23 | Бүх зүйл надад хуулиар байдаг боловч бүх зүйл ашиг тустай биш. Бүх зүйл надад хуулиар байдаг боловч бүх зүйл босгон байгуулдаггүй. | |
I Co | MonKJV | 10:27 | Харин үл итгэдэг тэдний хэн нэг нь та нарыг найранд урьсан бөгөөд та нар очихыг хүсвэл өмнө чинь тавигдсан бүхнийг ухамсрын үүднээс юу ч асуулгүйгээр ид. | |
I Co | MonKJV | 10:28 | Харин хэн нэг нь та нарт, Энэ нь хиймэл дүрснүүдэд тахигдсан гэж хэлбэл үүнийг мэдүүлсэн түүний төлөө бас ухамсрын үүднээс бүү ид. Учир нь газар дэлхий болон үүний дүүрэн байдал нь Эзэнийх юм. | |
I Co | MonKJV | 10:29 | Гэхдээ би чинийхийг биш, харин өөр нэгний ухамсрыг хэлж байна. Учир нь миний эрх чөлөө яагаад өөр хүмүүний ухамсраар шүүгдэх гэж? | |
I Co | MonKJV | 10:30 | Учир нь энэрлээр би хүртэлцэгч байгаа юм бол талархал өргөдөг тэр зүйлийнхээ төлөө би яагаад ёрын муугаар хэлүүлэх гэж? | |
I Co | MonKJV | 10:31 | Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн бүхнийг Шүтээний яруу алдрын төлөө хий. | |