ACTS
Chapter 14
Acts | MonKJV | 14:1 | Улмаар Икоонионд ийм явдал болжээ. Тэр хоёр хамтдаа Жүүдүүдийн синагоги руу орж, Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинаас үй олон хүнийг итгэтэл нь ярьжээ. | |
Acts | MonKJV | 14:2 | Харин Жүүд бусчуудыг үл итгэгч Жүүдүүд турхирч, тэдний сэтгэл санааг ахан дүүсийн эсрэг болголоо. | |
Acts | MonKJV | 14:3 | Тиймээс тэд Эзэн дотор зоригтой ярьсаар удаан хугацаагаар байв. Тэд түүний энэрлийн үгсийг гэрчилсэн бөгөөд тэдний гараар үйлдэгдэх шинж тэмдгүүд болон гайхамшгууд тэдэнд өгөгджээ. | |
Acts | MonKJV | 14:4 | Харин хотын хүмүүс хуваагдсан бөгөөд зарим нь Жүүдүүдийн талд, зарим нь төлөөлөгчдийн талд байлаа. | |
Acts | MonKJV | 14:5 | Тэгтэл Жүүд бусчууд бас Жүүдүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжилж мөн чулуугаар шидэх гэсэн дайралт болох үед | |
Acts | MonKJV | 14:6 | тэд мэдээд улмаар Люстра, Дээрви, Люкаониагийн хотууд болон эргэн тойрны бүс нутаг руу дүрвэв. | |
Acts | MonKJV | 14:8 | Тэгэхэд Люстрад нэгэн эр сууж байв. Эхийнхээ хэвлийгээс зэрэмдэг гарсан, хөл нь тэнхээгүй тэрбээр хэзээ ч алхаж байгаагүй ажээ. | |
Acts | MonKJV | 14:9 | Паулосын ярихыг тэр хүн сонсож байлаа. Тэр түүнийг ширтэн харж, эдгээгдэх итгэл байгааг нь мэдээд, | |
Acts | MonKJV | 14:10 | чанга дуугаар, Хөл дээрээ цэх зогс гэв. Тэгэхэд нь тэр үсэрч боссон бөгөөд алхжээ. | |
Acts | MonKJV | 14:11 | Гэтэл хүмүүс Паулосын хийсэн зүйлийг хараад, дуугаа өндөрсгөн, Люкаониа хэлээр, Шүтээнүүд хүмүүний төрхөөр бидэн рүү бууж иржээ гэлцэв. | |
Acts | MonKJV | 14:12 | Улмаар тэд Варнаавасыг Зевс гэж нэрлэв. Харин Паулос гол яригч байсан учраас түүнийг Ээрмис гэжээ. | |
Acts | MonKJV | 14:13 | Тэр үед хотынх нь өмнө байдаг Зевсийн нэгэн тахилч хүмүүстэй хамт тахил өргөхийг хүсэн, шар үхэр, цэцгэн хэлхээнүүдийг дааман хаалганууд руу авчирчээ. | |
Acts | MonKJV | 14:14 | Тэгэхэд нь төлөөлөгч Варнаавас, Паулос хоёр үүнийг сонсоод, хувцаснуудаа уран, хүмүүсийн дунд хашгиран гүйж ороод | |
Acts | MonKJV | 14:15 | улмаар, Эрчүүд ээ, та нар яагаад ийм зүйлсийг хийнэ вэ? Бид ч бас та нартай адилхан хүмүүн. Та нарыг ийм хоосон зүйлсээс амьд Шүтээн рүү эргэцгээ гэж та нарт тунхаглаж байна. Тэрбээр тэнгэр, газар, тэнгис болон эдгээр доторх бүх зүйлийг бүтээсэн. | |
Acts | MonKJV | 14:16 | Тэрбээр өнгөрсөн цаг хугацаанд бүх үндэстэнд өөр өөрийн замаараа явахыг зөвшөөрч байсан. | |
Acts | MonKJV | 14:17 | Гэсэн хэдий ч тэр сайныг үйлдэж, бидэнд тэнгэрээс бороог мөн үр шимтэй улирлуудыг өгч, бидний зүрх сэтгэлийг хоол хүнс ба баяр хөөрөөр дүүргэснээрээ өөрийгөө гэрчлэлгүй орхиогүй гэлээ. | |
Acts | MonKJV | 14:18 | Тэгээд тэд энэ үгсээр хүмүүсийг арай ядан тогтоосноор хүмүүс тэдэнд тахил өргөсөнгүй. | |
Acts | MonKJV | 14:19 | Тэгтэл Антиохеиа болон Икоонионоос Жүүдүүд ирэв. Тэд хүмүүсийг ятган үнэмшүүллээ. Тэгээд Паулос руу чулуугаар шидчихээд, түүнийг үхсэн гэж бодон, хотоос чирч гаргажээ. | |
Acts | MonKJV | 14:20 | Харин шавь нар түүнийг тойрон зогсож байтал тэр босоод, хот руу орлоо. Тэгээд дараа өдөр нь Варнаавастай хамт Дээрви рүү хөдлөв. | |
Acts | MonKJV | 14:21 | Улмаар тэд тэр хотод сайн мэдээг тунхаглаж бас олон хүнд заан сургачихаад буцахдаа Люстра, Икоонион, Антиохеиа дахь | |
Acts | MonKJV | 14:22 | шавь нарын сэтгэлийг батжуулан, тэднийг итгэл дотроо үргэлжлүүлэн байхыг бас бид Шүтээний хаанчлал руу их гай зовлон дундуур орох ёстой гэдгийг уриалжээ. | |
Acts | MonKJV | 14:23 | Тэгээд чуулган бүрт ахлагч нарыг нь томилж улмаар мацаг барилттай гуйлт хийчихээд, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд даатгалаа. | |
Acts | MonKJV | 14:26 | Тэндээсээ Антиохеиа руу дарвуулт онгоцоор явлаа. Тэд эндээс Шүтээний энэрэлд энэхүү гүйцэтгэсэн ажлынхаа төлөө тушаагдаж байсан юм. | |
Acts | MonKJV | 14:27 | Улмаар тэд ирээд, чуулганыг цуглуулж, өөрсөдтэй нь хамт Шүтээний үйлдсэн бүгдийг болон Жүүд бусчуудад итгэлийн үүдийг хэрхэн нээснийг тайлагналаа. | |