ACTS
Chapter 4
Acts | MonKJV | 4:1 | Тэгээд тэднийг хүмүүст ярьж байх зуур тахилч нар болон сүмийн харуулын ахмад мөн Саддукачууд тэдэн дээр ирэв. | |
Acts | MonKJV | 4:2 | Хүмүүст зааж сургасанд нь бас үхэгсдээс босголтыг Есүсээр дамжуулан тунхагласанд нь тэд уурссан байжээ. | |
Acts | MonKJV | 4:3 | Тэгээд тэднийг баривчилсан бөгөөд хэдийнээ орой болсон тул дараа өдөр болтол хорионд хийв. | |
Acts | MonKJV | 4:4 | Гэсэн ч үгийг сонссон хүмүүсээс олон нь итгэжээ. Тэгэхэд эрчүүдийн тоо таван мянга орчим байлаа. | |
Acts | MonKJV | 4:6 | бас тэргүүн тахилч Ааннас түүнчлэн Каиафас, Иоаннис, Александрос нар бас тэргүүн тахилчийн төрөл садан болох олон хүн Иерусалимд цугларчээ. | |
Acts | MonKJV | 4:7 | Тэгээд тэднийг голдоо зогсоогоод, Та нар үүнийг ямар хүчээр эсвэл ямар нэрээр хийсэн юм бэ? гэж асуув. | |
Acts | MonKJV | 4:8 | Тэгтэл Ариун Сүнсээр дүүрсэн Пээтрос тэдэнд, Ард түмний захирагчид аа, Израйлийн ахлагч нар аа. | |
Acts | MonKJV | 4:9 | Хэрэв бид энэ эрэмдэг хүнд хийгдсэн сайн үйлийн талаар, тэрбээр ямар аргаар эрүүл болгогдсон талаар энэ өдөр байцаагдаж байгаа юм бол | |
Acts | MonKJV | 4:10 | та нарын цовдолсон, үхэгсдээс Шүтээний босгосон тэрхүү Назаретийн Есүс Христийн нэрээр, түүгээр л энэ хүн та нарын өмнө эрүүл зогсож байна гэдгийг та бүгдэд мөн Израйлийн бүх ард түмэнд мэдүүлье. | |
Acts | MonKJV | 4:12 | Тэгээд ч өөр юунд ч аврал байхгүй. Учир нь бид өөрөөр нь дамжин аврагдах ёстой, тэнгэрийн доор хүмүүний дунд өгөгдсөн өөр нэр гэж байхгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 4:13 | Эдүгээ тэд Пээтрос болон Иоаннисийн эр зоригийг харахдаа мөн боловсролгүй, мэдлэггүй эрчүүд гэдгийг нь мэдэхдээ гайхав. Түүнчлэн тэднийг Есүстэй хамт байсан гэдгийг нь мэджээ. | |
Acts | MonKJV | 4:14 | Улмаар тэдэнтэй хамт зогсож буй эдгээгдсэн хүнийг харж байгаа тэд үүний эсрэг юу ч хэлж чадсангүй. | |
Acts | MonKJV | 4:16 | Энэ хүмүүсийг яах вэ? Учир нь үнэхээр цуутай гайхамшиг тэднээр үйлдэгдсэн гэдэг нь Иерусалимд суурьшдаг бүх хүнд илэрхий байна. Мөн бид үүнийг үгүйсгэж чадахгүй. | |
Acts | MonKJV | 4:17 | Харин энэ нь цаашид хүмүүсийн дунд тархахгүйн тулд тэднийг занан сүрдүүлье. Тэгвэл тэд үүнээс хойш энэ нэрээр нэг ч хүнд ярихгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 4:18 | Улмаар тэднийг дуудаад, Есүсийн нэрээр огт ярихгүй бас заан сургахгүй байхыг тэдэнд тушаажээ. | |
Acts | MonKJV | 4:19 | Харин Пээтрос, Иоаннис хоёр хариулж тэдэнд, Шүтээнээс илүү та нарыг сонсох нь Шүтээний өмнө зөв байх эсэхийг та нар шүү. | |
Acts | MonKJV | 4:21 | Тиймээс ард түмнээс болоод тэднийг хэрхэн шийтгэж болох талаар юу ч олоогүй тул тэднийг улам сүрдүүлээд явууллаа. Учир нь үйлдэгдсэн тэр зүйлийн төлөө бүх хүн Шүтээнийг алдаршуулжээ. | |
Acts | MonKJV | 4:22 | Учир нь эдгэрлийн энэ гайхамшиг нь дөч гаран настай байсан мөнөөх эрд тохиолдсон юм. | |
Acts | MonKJV | 4:23 | Тэгээд тэд суллагдаад, өөрсдийнхөн рүүгээ очлоо. Улмаар ахлах тахилч нар болон ахлагч нарын өөрсдөд нь хэлсэн бүгдийг ярьжээ. | |
Acts | MonKJV | 4:24 | Тэгээд тэд сонсчихоод дуу хоолойгоо санаа нэгтэйгээр Шүтээнд өргөж, Эзэн, та бол тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрийн доторх бүгдийг бүтээсэн Шүтээн билээ. | |
Acts | MonKJV | 4:25 | Та өөрийн зарц Давийдийн амаар хэлэхдээ, Яагаад буруу номтнууд догширч мөн ард түмэн хоосон зүйлсийг төсөөлнө вэ? | |
Acts | MonKJV | 4:26 | Эзэний эсрэг мөн түүний Христийн эсрэг дэлхийн хаад босож улмаар захирагчид хамтдаа цуглажээ гэсэн. | |
Acts | MonKJV | 4:27 | Учир нь таны тосолсон, таны ариун хүүхэд Есүсийн эсрэг Ироодис, Поонтиос Пилаатос хоёр Жүүд бусчууд ба Израйлийн ард түмний хамт үнэхээр цугласан нь, | |
Acts | MonKJV | 4:28 | таны мутар болон таны зөвлөгөө юуг хийхээр урьдаас шийдвэрлэсэн байсан түүнийг л гүйцэтгэхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 4:29 | Мөн эдүгээ Эзэн, тэдний заналхийллүүдийг анхаараач. Тэгээд таны үгийг бүхий л зоригтой байдлаар ярихыг боолууддаа соёрхооч. | |
Acts | MonKJV | 4:30 | Та эдгэрэл рүү өөрийн мутрыг сунгаач. Тэгээд энэ нь шинж тэмдгүүд ба гайхамшгууд таны ариун хүүхэд Есүсийн нэрээр үйлдэгдэж болохын тулд юм гэв. | |
Acts | MonKJV | 4:31 | Ийнхүү тэднийг гуйлт хийчихээд байхад тэдний цугларсан байсан уг газар чичирхийлэв. Тэгээд тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч улмаар Шүтээний үгийг зоригтойгоор ярилаа. | |
Acts | MonKJV | 4:32 | Тэгээд итгэгсдээс олонх нь нэг зүрх, нэг сэтгэлтэй байв. Мөн тэднээс нэг нь ч эзэмшдэг байсан зүйлсээ өөрийнх гэж хэлээгүй. Харин тэдэнд бүх зүйл нийтийнх байжээ. | |
Acts | MonKJV | 4:33 | Түүнчлэн төлөөлөгчид агуу хүч чадлаар Эзэн Есүсийн босголтын тухай гэрчлэл үйлдэв. Мөн агуу энэрэл тэд бүгдийн дээр байлаа. | |
Acts | MonKJV | 4:34 | Учир нь тэдний дунд юмаар дутсан хүн байсангүй. Яагаад гэвэл газар болон байшингийн эзэмшигч байсан болгон нь тэдгээрээ зараад, зарагдсан зүйлсийн үнэ өртгийг авчраад | |
Acts | MonKJV | 4:35 | улмаар төлөөлөгчдийн хөлд тавив. Тэгэхэд нь хүн бүрт байсан хэрэгцээнийх нь дагуу хуваарилж байсан. | |
Acts | MonKJV | 4:36 | Мөн төлөөлөгчдөөр Варнаавас (энэ нь тайтгарлын Хүү хэмээн хөрвүүлэгддэг) гэж нэрлэгдсэн, Киприйн Лэвий хүн Иосийс | |