ACTS
Chapter 27
Acts | MonKJV | 27:1 | Тэгээд Итали руу дарвуулт онгоцоор бидний явах нь тодорхой болох үед тэд Паулос болон өөр хэдэн хоригдлыг Севастоосын цэргийн ангийн зуутын дарга Иулиос гэгчид тушаалаа. | |
Acts | MonKJV | 27:2 | Улмаар бид Адрамюттиноосын дарвуулт онгоцонд ороод, Азийн эргүүдийг даган хөвөхөөр зорин хөдөллөө. Бидэнтэй хамт Тэссалонийкийн нэгэн Македони хүн Арийстархос байсан. | |
Acts | MonKJV | 27:3 | Тэгээд бид дараа өдөр нь Сидоонд хүрлээ. Тэгэхэд Иулиос Паулост элэгсэг хандаж, түүнийг сэргээхээр нөхөд дээр нь очих чөлөө олгов. | |
Acts | MonKJV | 27:6 | Тэгэхэд Итали руу хөвж явсан Александреиагийн дарвуулт онгоцыг зуутын дарга олоод, биднийг тэнд суулгав. | |
Acts | MonKJV | 27:7 | Тэгээд олон өдөр удаан хөвсөөр, бид Книйдост бараг очих гэж байтал салхи бидэнд боломж олгоогүй тул Крийтигийн урдуур Салмоони руу хөвсөн юм. | |
Acts | MonKJV | 27:8 | Ингээд түүгээр арайхийн өнгөрөөд, Сайн боомт гэж нэрлэгддэг нэгэн газарт очлоо. Үүний ойролцоо Ласаиа хот байсан. | |
Acts | MonKJV | 27:9 | Эдүгээ нэлээд хугацаа өнгөрсөн бас эдүгээ хөвөхөд аюултай болсон мөн мацаг барилт хэдийнээ өнгөрсөн байсан тул Паулос | |
Acts | MonKJV | 27:10 | тэдэнд, Эрхмүүд ээ, энэ аялал зөвхөн ачаа болон усан онгоцонд ч биш, харин бас бидний аминд ч гарзтай мөн их хохиролтой болох нь гэдгийг би харж байна гэж зөвлөжээ. | |
Acts | MonKJV | 27:11 | Гэвч зуутын дарга Паулосаар хэлэгдсэн эдгээр зүйлээс илүү залуурчин болон дарвуулт онгоцны эзэнд итгэлээ. | |
Acts | MonKJV | 27:12 | Түүнчлэн уг боомт нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул тэндээс хөдөлж, ямар нэг аргаар Фойникст хүрч чадвал тэнд өвөлжье гэж ихэнх нь зөвлөв. Энэ нь Крийтигийн нэгэн боомт бөгөөд баруун өмнөд болон баруун хойд чигт харсан байдаг аж. | |
Acts | MonKJV | 27:13 | Тэгээд өмнөдийн салхи зөөлөн үлээхэд тэд санаснаар нь болж байна гэж бодоод, тэндээс хөдлөн, Крийтигийн дэргэдүүр хөвөв. | |
Acts | MonKJV | 27:15 | Улмаар дарвуулт онгоц туугдаж, салхийг сөрж чадахгүй болоход бид өөрөөр нь залууллаа. | |
Acts | MonKJV | 27:16 | Тэгээд Клауди гэдэг нэгэн арлын урдуур өнгөрч байхдаа аврах завийг тогтоох гэж бид маш их ажиллав. | |
Acts | MonKJV | 27:17 | Тэд үүнийг өргөчихөөд, туслах хэрэгслүүд ашиглан, дарвуулт онгоцонд бэхэлж уялаа. Мөн элсэн харгианд орчих вий хэмээн айсаар, дарвуулаа буулгав. Ийнхүү залууллаа. | |
Acts | MonKJV | 27:18 | Улмаар бид шуурганд маш хүчтэй цохигдсоор байсан тул дараа өдөр нь тэд дарвуулт онгоцыг хөнгөлөв. | |
Acts | MonKJV | 27:20 | Улмаар нар ч, одод ч олон өдрөөр үзэгдээгүй бөгөөд багагүй шуурга биднийг нөмрөхөд аврагдах бүх найдвар маань тэгэхэд л үгүй болсон. | |
Acts | MonKJV | 27:21 | Харин хоол идэцгээлгүй удаан байсны дараа Паулос тэдний дунд зогсоод, Эрхмүүд ээ, та нар намайг сонсох хэрэгтэй байсан. Тэгвээс Крийтигээс хөдлөхгүй бас энэ гарз, хохирлыг үзэхгүй байх байсан. | |
Acts | MonKJV | 27:22 | Гэхдээ одоо урам зоригтой байхыг би та нарт уриалж байна. Учир нь дарвуулт онгоцноос өөр, та нарын аминд хүрэх ямар ч хохирол учрахгүй. | |
Acts | MonKJV | 27:23 | Яагаад гэвэл би харьяалагддаг бас миний үйлчилдэг Шүтээний элч энэ шөнө миний дэргэд зогсоод, | |
Acts | MonKJV | 27:24 | Паулос аа, бүү ай. Чи Кайсарын өмнө хүргэгдэх ёстой бөгөөд ажигтун, чамтай хамт дарвуулт онгоцонд яваа бүх хүнийг Шүтээн чамд өгсөн гэсэн. | |
Acts | MonKJV | 27:25 | Тиймээс эрхмүүд ээ, урам зоригтой бай. Яагаад гэвэл энэ нь надад хэлэгдсэний дагуу болно гэдэгт би Шүтээнд итгэж байна. | |
Acts | MonKJV | 27:27 | Гэтэл арван дөрөв дэх шөнө болоход бидний дарвуулт онгоц Адриаст дээш, доош шидэгдэж байх зуур ямар нэг нутагт ойртлоо гэж шөнө дундын үед далайчид боджээ. | |
Acts | MonKJV | 27:28 | Тэгээд гүнийг хэмжсэн бөгөөд хорин алд байгааг олж мэдлээ. Улмаар жаахан цаашлаад, дахин хэмжихэд арван таван алд байгааг олж мэдэв. | |
Acts | MonKJV | 27:29 | Тэр үед бид хаднууд руу орчих вий хэмээн айж байлаа. Тэд хитэгнээс дөрвөн зангуу хаяад улмаар өдөр болохыг хүсэв. | |
Acts | MonKJV | 27:30 | Харин далайчид дарвуулт онгоцноос зугтахыг эрмэлзэн, завийг тэнгис рүү буулгахдаа хошууны хэсгээс зангуунууд буулгахыг оролдож байгаа мэт дүр эсгэжээ. | |
Acts | MonKJV | 27:31 | Паулос зуутын дарга болон цэргүүдэд, Энэ хүмүүс дарвуулт онгоцонд байхгүй л бол та нар аврагдаж чадахгүй гэлээ. | |
Acts | MonKJV | 27:33 | Тэгээд өдөр болох гэж байхад Паулос бүх хүнд идэх юмнаас авахыг хүсэж, Энэ бол та нар идэх юмнаас авахгүйгээр хоолгүй байсаар бас үргэлжлүүлсээр байгаа арван дөрөв дэх өдөр. | |
Acts | MonKJV | 27:34 | Тиймээс би та нарыг идэх юмнаас авахыг гуйж байна. Яагаад гэвэл та нарын хэний ч толгойноос нэг үс ч унахгүй учраас энэ нь та нарын эрүүл байхын төлөө юм гэлээ. | |
Acts | MonKJV | 27:35 | Тэгээд тэр ийн хэлчихээд, талх аван, бүх хүний өмнө Шүтээнд талархав. Улмаар талхыг хугалаад, идэж эхлэв. | |
Acts | MonKJV | 27:38 | Тэгээд тэд хангалттай идчихээд, дарвуулт онгоцоо хөнгөлж, улаан буудайг тэнгист хаялаа. | |
Acts | MonKJV | 27:39 | Улмаар өдөр болоход тэд уг газрыг таньсангүй. Харин тэд эрэг бүхий жижиг буланг олж хараад, боломж байвал дарвуулт онгоцоо тийш нь гаргая гэж боджээ. | |
Acts | MonKJV | 27:40 | Тэгээд тэд зангуунуудаа татаж авчихаад, өөрсдийгөө тэнгист даатган, залуурын уяануудыг суллаж, гол дарвуулаа салхинд өргөөд, эрэг рүү болголоо. | |
Acts | MonKJV | 27:41 | Улмаар хоёр тэнгис уулзсан хэсэг рүү ороод, тэд дарвуулт онгоцыг хайргадуулчихав. Тэгтэл урд хэсэг нь зоогдож, хөдлөхгүй болжээ. Харин арын хэсэг нь давалгааны хүчинд эвдэрлээ. | |
Acts | MonKJV | 27:42 | Тэгэхэд цэргүүд хоригдлуудын хэн нэг нь сэлж гараад, зугтчих вий гэсэндээ тэднийг алахыг зорилго болгожээ. | |
Acts | MonKJV | 27:43 | Харин Паулосыг аврах хүсэлтэй байсан зуутын дарга тэднийг зорилгоос нь хориглов. Улмаар сэлж чаддагуудыг нь тэнгис рүү эхэлж ороод, газарт гарахыг тушаалаа. | |