JOHN
Chapter 5
John | MonKJV | 5:2 | Эдүгээ Иерусалимд хонины захын дэргэд таван сүүдрэвчтэй, Еврей хэлээр Витесдаа гэдэг усан сан байжээ. | |
John | MonKJV | 5:3 | Эдгээрийн доор асар олон тооны хараагүй, доголон, хатингар өвчтэй хүн усны эргэлтийг хүлээн хэвтдэг байв. | |
John | MonKJV | 5:4 | Учир нь энэ усан санд элч тодорхой үед бууж ирээд, усыг эргүүлдэг байжээ. Тэгэхэд эргэлдэж байгаа ус руу эхэнд гишгэсэн хэн ч бай ямар ч өвчтэй байсан эрүүл болгогддог байлаа. | |
John | MonKJV | 5:6 | Есүс түүний хэвтэж буйг хараад, өнөөг хүртэл удаан хугацаанд ийм байсныг нь мэджээ. Тэр түүнд, Чи эрүүл болгогдохыг хүсэж байна уу? гэв. | |
John | MonKJV | 5:7 | Өвчтэй хүн түүнд, Эрхэм ээ, ус эргүүлэгдэх үед усан сан руу намайг оруулах хүн байхгүй. Тэгээд намайг очиж байх зуур өөр хүн миний өмнө доошоо буудаг гэж хариуллаа. | |
John | MonKJV | 5:9 | Гэтэл нөгөө хүн тэр даруй эрүүл болгогдож, дэвсгэрээ аваад алхлаа. Тэгэхэд тэр өдөр нь шаббаат байжээ. | |
John | MonKJV | 5:10 | Тиймээс Жүүдүүд эдгээгдсэн хүнд, Энэ бол шаббаат өдөр. Дэвсгэрээ авч явах чинь хуульд нийцгүй гэв. | |
John | MonKJV | 5:11 | Тэр тэдэнд, Намайг эрүүл болгосон хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж надад хэлсэн гэж хариулжээ. | |
John | MonKJV | 5:12 | Тэгэхэд нь тэд түүнээс, Чамд ямар хүн, Дэвсгэрээ аваад, алх гэж хэлсэн юм бэ? гэж асуув. | |
John | MonKJV | 5:13 | Тэгэхэд хэн байсныг нь эдгээгдсэн хүн мэдэхгүй байлаа. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс чимээгүйхэн холдсон байжээ. | |
John | MonKJV | 5:14 | Дараа нь Есүс түүнийг сүм дотор олоод түүнд, Ажигтун, чи эрүүл болгогдсон. Цаашид гэм бүү хий. Эс бөгөөс чамд бүр муу зүйл болно гэлээ. | |
John | MonKJV | 5:15 | Мөнөөх хүн яваад улмаар өөрийг нь эрүүл болгосон нь Есүс байсан гэдгийг Жүүдүүдэд хэлжээ. | |
John | MonKJV | 5:16 | Тэгтэл үүнээс болоод Жүүдүүд Есүсийг хавчин улмаар түүнийг алахыг эрмэлзлээ. Яагаад гэвэл тэр эдгээр зүйлийг шаббаат өдөр хийсэн байв. | |
John | MonKJV | 5:17 | Харин Есүс тэдэнд, Миний Эцэг одоо ч ажиллаж байгаа бөгөөд би ч ажиллаж байна гэж хариулав. | |
John | MonKJV | 5:18 | Тэгтэл үүнээс нь болоод Жүүдүүд түүнийг алахыг бүр ч их эрмэлзлээ. Учир нь тэр зөвхөн шаббаатыг зөрчөөд зогсоогүй бас өөрийгөө Шүтээнтэй эн тэнцүү болгон, Шүтээнийг Эцэгээ гэж хэлсэн юм. | |
John | MonKJV | 5:19 | Дараа нь Есүс хариулж улмаар тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хүү өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Харин Эцэгийн юу хийж байгааг хардаг. Учир нь түүний хийдэг юу ч бай тэдгээрийг Хүү ч бас яг адил хийдэг. | |
John | MonKJV | 5:20 | Учир нь Эцэг Хүүдээ хайртай бөгөөд өөрийн хийдэг бүхнийг түүнд харуулдаг. Бас та нарыг гайхшруулахын тулд тэр түүнд эдгээрээс агуу ажлуудыг харуулна. | |
John | MonKJV | 5:21 | Учир нь Эцэг үхэгсдийг босгож, амилуулдаг шиг Хүү ч бас хүссэн хүнээ үүнчлэн амилуулдаг. | |
John | MonKJV | 5:23 | Энэ нь бүх хүн Эцэгийг хүндэтгэдэг шиг Хүүг хүндэтгэхийн тулд юм. Хүүг хүндэтгэдэггүй хүн түүнийг илгээсэн Эцэгийг хүндэтгэдэггүй хэрэг. | |
John | MonKJV | 5:24 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, намайг илгээсэн түүнд итгэдэг хүн мөнхийн амьдралтай болдог. Тэгээд яллалт руу очихгүй. Үнэндээ үхлээс амьдрал руу шилжсэн юм. | |
John | MonKJV | 5:25 | Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Цаг нь ирж байгаа бөгөөд одоо бол үхэгсэд Шүтээний Хүүгийн дууг сонсох үе юм. Улмаар сонсдогууд нь амьдарна. | |
John | MonKJV | 5:26 | Учир нь Эцэгт өөрийнх нь дотор амьдрал байдагтай адил Хүүд өөрийнх нь дотор амьдрал байлгах гэж ийнхүү түүнд өгсөн юм. | |
John | MonKJV | 5:27 | Түүнчлэн түүнд шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч бас өгсөн. Яагаад гэвэл тэр бол хүмүүний Хүү мөн. | |
John | MonKJV | 5:28 | Үүнд бүү гайхацгаа. Учир нь булшинд байгаа бүхэн түүний дуу хоолойг сонсох тэрхүү цаг ирж байна. | |
John | MonKJV | 5:29 | Тэгээд сайныг үйлдэгсэд нь амьдралын босгогдолт руу харин ёрын мууг үйлдэгсэд нь яллагдалтын босгогдолт руу явна. | |
John | MonKJV | 5:30 | Би өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Би сонсож байгаагаараа шүүдэг. Үнэхээр миний шүүлт зөв шударга байдаг. Яагаад гэвэл би өөрийн хүслийг бус, харин намайг илгээсэн Эцэгийн хүслийг эрэлхийлдэг. | |
John | MonKJV | 5:32 | Миний тухай гэрчилдэг өөр нэгэн бий. Тэгээд миний тухай түүний гэрчилдэг гэрчлэл нь үнэн гэдгийг би мэддэг. | |
John | MonKJV | 5:34 | Гэхдээ би хүмүүнээс гэрчлэл хүлээн авдаггүй. Харин би эдгээрийг ярьж байгаа нь та нар аврагдаж болохын тулд юм. | |
John | MonKJV | 5:35 | Тэр бол асаж бас гэрэлтэж буй дэн байсан. Тэгээд та нар түүний гэрэлд хэсэг зуур хөөрөн баярлахыг хүссэн. | |
John | MonKJV | 5:36 | Гэвч Иоаннисийнхаас илүү агуу гэрчлэл надад бий. Учир нь дуусгахын тулд Эцэгийн надад өгсөн ажлууд болох миний хийж байгаа энэхүү ажлууд нь Эцэг намайг илгээсэн гэж миний талаар гэрчилдэг юм. | |
John | MonKJV | 5:37 | Бас намайг илгээсэн Эцэг өөрөө миний талаар гэрчилдэг. Та нар хэзээ ч түүний дуу хоолойг сонсоогүй, төрхийг нь ч хараагүй. | |
John | MonKJV | 5:38 | Түүнчлэн түүний илгээсэн тэр хүнд та нар итгэдэггүй учраас та нарын дотор оршин буй түүний үг та нарт байхгүй. | |
John | MonKJV | 5:39 | Бичвэрүүдийг судалцгаа. Яагаад гэвэл та нар эдгээрийн дотроос мөнхийн амьдралтай болдог гэж боддог бөгөөд эдгээр нь миний тухай гэрчилдэг. | |
John | MonKJV | 5:43 | Би Эцэгийнхээ нэрээр ирж байгаа бөгөөд та нар намайг хүлээж авахгүй байна. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээж авна. | |
John | MonKJV | 5:44 | Нэг нэгнээсээ өргөмжлөл хүлээн авдаг атлаа зөвхөн Шүтээнээс ирдэг тэр өргөмжлөлийг эрж хайдаггүй та нар яаж итгэж чадах юм бэ? | |
John | MonKJV | 5:45 | Би та нарыг Эцэгт буруутгана гэж бүү бодоцгоо. Та нарыг буруутгадаг нэгэн байдаг нь Мошээ юм. Түүнд та нар найддаг. | |
John | MonKJV | 5:46 | Учир нь та нар Мошээд итгэсэн бол надад итгэх байсан. Яагаад гэвэл тэр миний тухай бичсэн. | |