MATTHEW
Chapter 15
Matt | MonKJV | 15:2 | Таны шавь нар ахмадуудын заншлыг яагаад зөрчдөг юм бэ? Учир нь тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэв. | |
Matt | MonKJV | 15:3 | Тэгэхэд нь тэдэнд хариулж, Та нар өөрсдийн заншлаар Шүтээний тушаалыг яагаад бас зөрчдөг юм бэ? | |
Matt | MonKJV | 15:4 | Учир нь, Эцэг ба эхээ хүндэл. Мөн эцэг эсвэл эхийгээ хараагчийг цаазаар ав гэж Шүтээн тушаасан. | |
Matt | MonKJV | 15:5 | Гэвч та нар, Танд надаас тус болох юу ч байсан тэр нь өргөл гэж эцэг эсвэл эхдээ хэлэх хэн ч бай | |
Matt | MonKJV | 15:6 | тэр хүн, эцэг эсвэл эхээ хүндлэхгүй байгаа боловч энэ үүргээс чөлөөлөгдөнө гэж хэлдэг. Ийнхүү та нар Шүтээний тушаалыг өөрсдийн заншлаар хүчингүй болгодог. | |
Matt | MonKJV | 15:8 | Энэ хүмүүс амаараа надад дөхөж, уруулаараа намайг өргөмжилдөг. Харин зүрх сэтгэл нь надаас хол байдаг. | |
Matt | MonKJV | 15:9 | Гэвч тэд надад хоосон мөргөж, хүмүүний тушаалуудыг сургаалууд болгон зааж сургадаг хэмээн зүйтэй эш үзүүлсэн гэв. | |
Matt | MonKJV | 15:11 | Ам руу ордог нь хүмүүнийг бузарладаггүй. Харин амнаас гардаг нь хүмүүнийг бузарладаг гэлээ. | |
Matt | MonKJV | 15:12 | Тэр үед түүний шавь нар ирээд түүнд, Фарисачууд энэ яриаг сонсоод, бүдэрснийг та мэдэх үү? гэв. | |
Matt | MonKJV | 15:13 | Харин тэр түүнд хариулж, Тэнгэрийн Эцэгийн минь тариагүй ургамал бүр үндсээрээ зулгаагдана. | |
Matt | MonKJV | 15:14 | Тэднийг орхи. Тэд бол сохрын сохор хөтөч нар юм. Тэгээд сохор сохроо хөтөлбөл хоёул нүхэнд унана гэлээ. | |
Matt | MonKJV | 15:17 | Аманд ордог юу ч бай гэдэс рүү ороод, жорлонд хаягддагийг та нар ойлгоогүй л байна уу? | |
Matt | MonKJV | 15:18 | Харин амнаас гардаг зүйлс зүрх сэтгэлээс үүддэг бөгөөд тэдгээр нь хүмүүнийг бузарладаг. | |
Matt | MonKJV | 15:19 | Учир нь зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, аллагууд, завхайрлууд, садар самуун явдлууд, хулгайнууд, хуурамч гэрчлэл, шүтээнийг доромжлохуйнууд үүддэг. | |
Matt | MonKJV | 15:20 | Эдгээр нь хүмүүнийг бузарладаг юм. Харин угаагаагүй гараар идэх нь хүмүүнийг бузарладаггүй гэв. | |
Matt | MonKJV | 15:22 | Тэгтэл ажигтун, нэгэн Кнаан эмэгтэй мөнөөх хил хязгаараас хүрч ирээд түүн рүү, Эзэн, Давийдийн Хүү минь ээ, намайг өрөвдөөч. Охин минь чөтгөрт аймшигтайгаар эзэмдүүлчихээд байна гэж хашгирчээ. | |
Matt | MonKJV | 15:23 | Гэвч тэр түүнд ганц ч үг хариулсангүй. Тэгэхэд шавь нар нь ирээд, Тэр эмэгтэй бидний араас хашгираад байгаа тул түүнийг явуулаач хэмээн хичээнгүйлэн гуйв. | |
Matt | MonKJV | 15:24 | Харин тэр хариулж, Би Израйлийн гэрийн алдагдсан хониноос өөр лүү илгээгдээгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 15:27 | Гэтэл тэр эмэгтэй, Үнэн, Эзэн. Гэхдээ эздийнхээ ширээнээс унасан үйрмэгнүүдийг ноход иддэг шүү дээ гэв. | |
Matt | MonKJV | 15:28 | Тэгэхэд нь Есүс хариулан түүнд, Эмэгтэй, чиний итгэл агуу юм. Хүссэнээр чинь чамд болог гэлээ. Тэгтэл охин нь яг тэр цагаас эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 15:29 | Улмаар Есүс тэндээс яваад, Галийл тэнгисийн дэргэд иржээ. Тэгээд уул руу гаран, тэнд суув. | |
Matt | MonKJV | 15:30 | Тэгтэл үй олон хүн доголон, сохор, хэлгүй, татанхай болон бусад олны хамт түүн дээр иржээ. Тэгээд Есүсийн хөлд тэднийг тавихад тэр тэднийг эдгээлээ. | |
Matt | MonKJV | 15:31 | Тийнхүү хэлгүй нь ярьж, татанхай нь эрүүл болж, доголон нь алхаж, сохор нь харахыг цугласан олон үзээд гайхширчээ. Улмаар тэд Израйлийн Шүтээнийг алдаршуулав. | |
Matt | MonKJV | 15:32 | Тэгэхэд Есүс шавь нараа дуудан, Би цугласан олныг өрөвдөж байна. Тэд гурван өдөр надтай хамт байсан учраас идэх юмгүй болжээ. Би тэднийг юм идүүлэлгүй явуулмааргүй байна. Эс бөгөөс тэд замдаа сульдана гэлээ. | |
Matt | MonKJV | 15:33 | Тэгтэл шавь нар нь түүнд, Энэ эзгүй газрын хаанаас бид, ийм олон хүнийг цатгах тийм их талхтай болох билээ? гэв. | |
Matt | MonKJV | 15:34 | Харин Есүс тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? гэхэд тэд, Долоо бас хэдхэн жижиг загас гэлээ. | |
Matt | MonKJV | 15:36 | Тэгээд тэр долоон талх болон загаснуудыг авч талархаад улмаар хуваан шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. | |
Matt | MonKJV | 15:38 | Тийнхүү идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна дөрвөн мянган эрэгтэй байжээ. | |