MARK
Chapter 14
Mark | MonKJV | 14:1 | Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх болон Исгээгүй талхны баяр болох байлаа. Тэгээд ахлах тахилч нар болон бичээчид түүнийг башир аргаар хэрхэн бариад, алуулж болохыг эрэлхийлжээ. | |
Mark | MonKJV | 14:3 | Тэгэхэд тэр Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байжээ. Түүнийг хажуулан хооллож байхад гөлтгөнө савтай асар үнэтэй жинхэнэ наардосын анхилуун тостой нэгэн эмэгтэй ирээд, саваа хагалж, тосыг нь түүний толгой дээр цутгав. | |
Mark | MonKJV | 14:4 | Гэтэл зарим хүн дотроо эгдүүцэж байсан бөгөөд, Анхилуун тосны ийм гарз юунд хийнэ вэ? | |
Mark | MonKJV | 14:5 | Яагаад гэвэл энэ нь гурван зуу гаруй динаарионоор зарагдаж, ядууст өгөгдөж болох байсан гэв. Тэгээд тэд эмэгтэйн эсрэг бувтналджээ. | |
Mark | MonKJV | 14:6 | Харин Есүс, Түүнийг орхи. Та нар яагаад түүнд төвөг удна вэ? Тэр надад сайн үйл хийлээ. | |
Mark | MonKJV | 14:7 | Учир нь ядуус үргэлж та нартай байдаг. Тиймээс та нар хүссэн үедээ тэдэнд сайныг хийж болно. Харин би та нарт үргэлж байхгүй. | |
Mark | MonKJV | 14:8 | Тэр эмэгтэй юу чадахаа хийлээ. Тэрээр оршуулганы төлөө миний биеийг тослохоор наана нь ирсэн юм. | |
Mark | MonKJV | 14:9 | Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв. | |
Mark | MonKJV | 14:10 | Тэгэхэд арван хоёрын нэг Иудаас Искариотис түүнийг ахлах тахилч нарт тушаахын тулд тэдэн рүү явлаа. | |
Mark | MonKJV | 14:11 | Гэтэл тэд сонсоод баярлан, түүнд мөнгө өгөхөөр амлажээ. Тэгээд тэр түүнийг хэрхэн тушаах боломжийг эрэлхийллээ. | |
Mark | MonKJV | 14:12 | Улмаар Исгээгүй талхны баярын эхний өдөр дээгүүр өнгөрөхийн хургыг нядлах үед шавь нар нь түүнд, Та дээгүүр өнгөрөхийн зоогийг идэхийн тулд биднийг хаана очиж, бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв. | |
Mark | MonKJV | 14:13 | Тэгээд тэрбээр шавь нарынхаа хоёрыг нь илгээж тэдэнд, Та нар хот руу яв. Тэгэхэд усны сав барьсан нэгэн эр та нартай тааралдана. Түүнийг дага. | |
Mark | MonKJV | 14:14 | Тэгээд тэр хаашаа орно, гэрийн эзэнд нь та нар, Зочдын өрөө хаана байна вэ? Тэнд би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийн зоогийг иднэ гэж багш хэлсэн гэж хэл. | |
Mark | MonKJV | 14:15 | Тэгэхэд тавилгажуулж бэлдсэн дээд талын том өрөөг та нарт тэр үзүүлнэ. Бидэнд зориулж тэнд бэлтгэ гэлээ. | |
Mark | MonKJV | 14:16 | Тэгээд шавь нар нь цааш явж улмаар хотод ирээд, өөрсдөд нь хэлсэнчлэн олоод, дээгүүр өнгөрөхт бэлтгэв. | |
Mark | MonKJV | 14:18 | Тэгээд тэд суугаад идэж байх зуур Есүс, Үнэхээр би та нарт хэлье. Надтай хамт идэж байгаа та нарын нэг надаас урвана гэв. | |
Mark | MonKJV | 14:19 | Тэгэхэд тэд гунигтай болж эхлэн, нэг нэгээрээ түүнд, Би юү? бас өөр нэг нь, Би юү? гэцгээв. | |
Mark | MonKJV | 14:21 | Хүмүүний Хүү үнэхээр өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв. | |
Mark | MonKJV | 14:22 | Тэгээд тэднийг идэх зуур Есүс талх авч ерөөгөөд, хугалж улмаар тэдэнд өгөөд, Май, ид. Энэ бол миний бие гэлээ. | |
Mark | MonKJV | 14:25 | Үнэхээр би та нарт хэлье. Би Шүтээний хаанчлалд усан үзмийн жимсийг шинээр уух тэр өдрийг хүртлээ үүнээс дахин уухгүй гэлээ. | |
Mark | MonKJV | 14:27 | Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө надаас болоод та нар бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана хэмээн бичигдсэн байдаг. | |
Mark | MonKJV | 14:30 | Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Чи намайг энэ өдөр, бүр энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө гурвантаа үгүйсгэнэ гэв. | |
Mark | MonKJV | 14:31 | Харин тэр эрс шийдэмгийгээр, Хэрэв би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг хэзээ ч үгүйсгэхгүй гэлээ. Бүгд бас ингэж хэлжээ. | |
Mark | MonKJV | 14:32 | Тэгээд тэд Гетсиманий гэдэг газарт ирэв. Улмаар тэр шавь нартаа, Намайг гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ. | |
Mark | MonKJV | 14:33 | Тэгээд өөртэйгөө хамт Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг авч явав. Улмаар тэр маш их түгшсэн бөгөөд түүнд маш хүнд болж эхэлжээ. | |
Mark | MonKJV | 14:34 | Тиймээс тэдэнд, Миний сэтгэл үхэлд хүрэм их харуусалтай байна. Та нар эндээ үлд. Бас сонор сэргэг бай гэв. | |
Mark | MonKJV | 14:35 | Улмаар тэр жаахан цааш яваад, газар унаж, боломжтойсон бол энэ цаг өөрөөс нь өнгөрөөсэй хэмээн гуйлт хийжээ. | |
Mark | MonKJV | 14:36 | Тэгээд тэр, Ааваа, Эцэг минь, танд бүх зүйл боломжтой. Энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний юу хүсэж байгаагаар биш, харин таны юу хүсч буйгаар болог гэв. | |
Mark | MonKJV | 14:37 | Дараа нь тэр ирээд, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Сиймон, чи унтаж байна уу? Ганц цаг сэрүүн байж чадсангүй юу? | |
Mark | MonKJV | 14:38 | Та нар сорилтонд орчихгүйн тулд сонор сэргэг бай бас гуйлт хий. Сүнс үнэхээр бэлэн харин махбод сул дорой байна гэлээ. | |
Mark | MonKJV | 14:40 | Тэгээд тэр буцаж ирэх үедээ тэднийг дахиад унтаа байхыг олж харав. (Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.) Тэгэхэд тэд түүнд юу хариулахаа мэдэхгүй байлаа. | |
Mark | MonKJV | 14:41 | Улмаар тэр гурав дахь удаагаа ирээд тэдэнд, Одоо унт, амар. Хангалттай. Цаг нь боллоо. Ажигтун, хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдаж байна. | |
Mark | MonKJV | 14:43 | Ийнхүү түүнийг ярьж байх зуур тэр даруй арван хоёрын нэг болох Иудаас ахлах тахилч нар, бичээчид болон ахлагч нараас илгээсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ. | |
Mark | MonKJV | 14:44 | Харин түүнээс урвагч, Би хэнийг үнсэнэ тэр нөгөө хүн шүү. Түүнийг бариад, хамгаалалттай авч яв гэж тэдэнд дохио өгсөн байжээ. | |
Mark | MonKJV | 14:47 | Гэтэл дэргэд нь зогсож байсан тэдний нэг нь илд сугалан, тэргүүн тахилчийн боол руу дайрч улмаар чихийг нь тастав. | |
Mark | MonKJV | 14:48 | Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү? | |
Mark | MonKJV | 14:49 | Би өдөр бүр сүм дотор зааж сурган та нартай хамт байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. Гэвч бичвэрүүд биелэгдэх ёстой юм гэлээ. | |
Mark | MonKJV | 14:51 | Тэгэхэд нүцгэн биендээ маалинган хувцас нөмөрсөн нэг залуу тэнд түүнийг дагаж явсан бөгөөд залуус түүнийг барьж авлаа. | |
Mark | MonKJV | 14:53 | Улмаар тэд Есүсийг тэргүүн тахилч руу аваачжээ. Тэгэхэд түүнтэй хамт ахлах тахилч нар, ахлагч нар мөн бичээчид бүгд цугласан байлаа. | |
Mark | MonKJV | 14:54 | Тэгэхэд Пээтрос түүнийг бүр тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагажээ. Тэгээд тэр зарц нарын хамт сууж, өөрийгөө галд дулаацуулав. | |
Mark | MonKJV | 14:55 | Харин ахлах тахилч нар болон зөвлөл бүхэлдээ Есүсийг үхэлд хүргэх түүний эсрэг мэдүүлэг хайсан боловч олсонгүй. | |
Mark | MonKJV | 14:56 | Учир нь олон хүн түүний эсрэг худал гэрчилсэн боловч тэдний мэдүүлэг хоорондоо нийцсэнгүй. | |
Mark | MonKJV | 14:58 | Бид түүний, Би гараар бүтээгдсэн энэ сүмийг нураагаад, гараар бүтээгдээгүй өөр сүмийг гурав хоногийн дотор барина гэхийг сонссон гэв. | |
Mark | MonKJV | 14:60 | Тэгтэл тэргүүн тахилч голд зогсоод Есүсээс, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байна? гэж асуув. | |
Mark | MonKJV | 14:61 | Гэсэн ч тэр дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч түүнээс дахин асууж улмаар түүнд, Чи Ерөөгдсөн нэгний Хүү, Христ мөн үү? гэлээ. | |
Mark | MonKJV | 14:62 | Тэгэхэд нь Есүс, Би мөн. Хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд заларч буйг бас тэнгэрийн үүлс дунд ирж буйг та нар харах болно гэв. | |
Mark | MonKJV | 14:64 | Та нар шүтээнийг доромжлохуйг сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Тэгэхэд нь бүгд түүнийг үхлийн буруутай хэмээн яллалаа. | |
Mark | MonKJV | 14:65 | Тэгтэл зарим нь түүн рүү нулимж, нүүрийг нь бүтээж, түүнийг нударгалж улмаар, Эш үзүүлээдэх гэж түүнд хэлж эхлэв. Мөн зарц нар түүнийг алгаараа цохижээ. | |
Mark | MonKJV | 14:67 | Улмаар тэрээр дулаацаж буй Пээтросыг хараад, түүн рүү ширтэн, Тэгэхэд та ч бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв. | |
Mark | MonKJV | 14:68 | Харин тэр, Би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй бас ойлгох ч үгүй байна гэж үгүйсгээд, үүдний хэсэг рүү явжээ. Тэгтэл азарган тахиа донгодлоо. | |
Mark | MonKJV | 14:69 | Улмаар мөнөөх шивэгчин түүнийг дахин хараад, хажуудаа зогсож байсан хүмүүст, Энэ тэдний нэг мөн гэж хэлж эхлэв. | |
Mark | MonKJV | 14:70 | Гэвч тэр дахиад л үгүйсгэлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа түүний дэргэд зогсож байсан хүмүүс Пээтрост дахиад, Чи гарцаагүй тэдний нэг. Учир нь чи Галийл хүн бөгөөд яриа чинь адилхан байна гэв. | |
Mark | MonKJV | 14:71 | Харин тэр, Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй хэмээн хараан бас тангараглаж эхэллээ. | |