JOHN
Chapter 7
John | MonKJV | 7:1 | Тэгээд энэ бүхний дараа Есүс Галийлаар алхав. Учир нь Жүүдүүд түүнийг алахыг эрмэлзэж байсан тул Иудаиагийн нутгаар тэр алхахыг хүссэнгүй. | |
John | MonKJV | 7:3 | Тиймээс дүү нар нь түүнд, Эндээс хөдөлж, Иудаиа руу яв. Тэгвэл хийдэг үйлсүүдийг чинь таны шавь нар бас харах болно. | |
John | MonKJV | 7:4 | Учир нь хэн ч ил байх гэж эрмэлздэг атлаа өөрөө ямар нэг юмыг нууцаар хийдэггүй. Хэрэв та эдгээр зүйлийг хийж байгаа юм бол өөрийгөө дэлхийд харуул гэлээ. | |
John | MonKJV | 7:6 | Тэгэхэд Есүс тэдэнд, Миний цаг хараахан ирээгүй байна. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. | |
John | MonKJV | 7:7 | Дэлхий та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин намайг үзэн яддаг. Яагаад гэвэл үүний үйлсүүд нь ёрын муу гэж би үүний тухай гэрчилдэг. | |
John | MonKJV | 7:8 | Энэ баярт та нар явцгаа. Би одоохондоо энэ баярт явахгүй. Учир нь миний цаг хараахан гүйцэт ирээгүй байна гэв. | |
John | MonKJV | 7:10 | Харин дүү нараа баяр луу явахад өөрөө ч бас дараа нь ил биш, харин нууцаар мэтээр явлаа. | |
John | MonKJV | 7:12 | Улмаар түүний талаар хүмүүсийн дунд маш их шивнэлдээн гарчээ. Учир нь зарим хүн, Тэр бол сайн хүн гэж байхад бусад нь, Үгүй. Харин ч тэр ард түмнийг мэхэлдэг гэлцэж байлаа. | |
John | MonKJV | 7:15 | Тэгэхэд Жүүдүүд, Энэ хүн хэзээ ч суралцаагүй атлаа яаж бичиг үсэг мэддэг байна? гэж гайхжээ. | |
John | MonKJV | 7:16 | Есүс хариулж улмаар тэдэнд, Миний сургаал бол минийх биш, харин намайг илгээсэн түүнийх. | |
John | MonKJV | 7:17 | Хэрэв хэн нэг нь Шүтээний хүслийг үйлдэхийг хүсэж байгаа бол уг сургаал нь түүнээс байна уу эсвэл би өөрөөсөө ярьж байна уу гэдэг талаар мэдэх болно. | |
John | MonKJV | 7:18 | Өөрөөсөө ярьдаг нь өөрийнхөө алдрыг эрэлхийлдэг. Харин өөрийг нь илгээсэн нэгний алдрыг эрэлхийлдэг нь үнэн байдаг бөгөөд түүний дотор зөв бус байдал байдаггүй. | |
John | MonKJV | 7:19 | Мошээ та нарт хууль өгөөгүй гэж үү? Тэгээд та нарын хэн нь ч тэр хуулийг сахидаггүй юм уу? Та нар юунд намайг алах гээд байгаа юм бэ? гэлээ. | |
John | MonKJV | 7:20 | Хүмүүс хариулж улмаар түүнд, Та чөтгөртэй юм байна. Хэн таныг алах гээд байгаа юм бэ? гэв. | |
John | MonKJV | 7:22 | Мошээ хөвч хөндөлтийг (энэ нь Мошээгээс биш, харин эцэг өвгөдөөс тул) та нарт өгснөөс болоод улмаар та нар шаббаат өдөр хүний хөвч хөнддөг. | |
John | MonKJV | 7:23 | Мошээгийн хууль зөрчигдөхгүйн тулд шаббаат өдөрт ч хүн хөвч хөндөлт хүртдэг юм бол та нар яахаараа намайг шаббаат өдөрт хүнийг бүхэлд нь эрүүл болгосонд надад уурлаж байгаа юм бэ? | |
John | MonKJV | 7:26 | Гэхдээ хараач, тэр зоригтой ярьж байна. Гэтэл тэд түүнд юу ч хэлэхгүй байна. Энэ үнэхээр мөнөөх Христ мөн гэдгийг захирагчид үнэхээр мэдээд байна уу? | |
John | MonKJV | 7:27 | Гэхдээ энэ хүн хаанаас болохыг бид мэднэ. Харин Христийг ирэхэд нэг ч хүн түүнийг хаанаас болохыг мэдэхгүй гэв. | |
John | MonKJV | 7:28 | Дараа нь Есүс сүм дотор заан сургаж байхдаа, Та нар намайг бас миний хаанаас болохын аль алиныг нь мэддэг. Мөн би өөрөөсөө ирээгүй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Түүнийг та нар мэддэггүй. | |
John | MonKJV | 7:29 | Харин би түүнийг мэднэ. Учир нь би түүнээс бөгөөд тэр намайг илгээсэн юм гэж хашгирлаа. | |
John | MonKJV | 7:30 | Тэгэхэд нь тэд түүнийг барихыг эрмэлзсэн боловч хэн нь ч түүнд гар хүрсэнгүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байжээ. | |
John | MonKJV | 7:31 | Тэгээд хүмүүсээс олон нь түүнд итгэжээ. Улмаар, Христ ирэхдээ энэ хүний хийсэн эдгээр зүйлээс илүү олон гайхамшиг бүтээнэ гэж үү? гэлцлээ. | |
John | MonKJV | 7:32 | Хүмүүс түүний талаар ийм зүйлс шивнэлдэж байгааг Фарисачууд сонсжээ. Тэгээд Фарисачууд болон ахлах тахилч нар түүнийг барихын тулд түшмэдийг илгээв. | |
John | MonKJV | 7:33 | Тэгэхэд Есүс тэдэнд, Цаашид би та нартай хэсэг зуур байна. Тэгээд би намайг илгээсэн түүн рүү явна. | |
John | MonKJV | 7:34 | Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй. Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэлээ. | |
John | MonKJV | 7:35 | Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Бид өөрийг нь олохооргүй, хаашаа тэр явах юм бол? Тэр Жүүд бусчуудын дунд тархсан хүмүүс рүү очоод, Жүүд бусчуудад заан сургах юм болов уу? | |
John | MonKJV | 7:36 | Түүний, Та нар намайг эрж хайх бөгөөд олохгүй. Мөн миний байгаа газар луу та нар очиж чадахгүй гэж хэлсэн энэ нь юу гэсэн үг юм бол? гэлцлээ. | |
John | MonKJV | 7:37 | Баярын сүүлчийн өдөр, агуу тэр өдөрт Есүс зогсоод улмаар, Хэрэв хэн нэгэн цангавал над руу ирээд ууг. | |
John | MonKJV | 7:38 | Надад итгэдэг хүний хэвлийгээс, бичвэрийн тунхагласан ёсоор, амьдруулагч усны голууд урсах болно гэж хашгирлаа. | |
John | MonKJV | 7:39 | (Харин тэрбээр үүгээрээ Сүнсний тухай өгүүлжээ. Үүнийг түүнд итгэдэг хүмүүс хүлээн авах ёстой юм. Учир нь Ариун Сүнс хараахан өгөгдөөгүй байсан. Яагаад гэвэл Есүс хараахан алдаршуулагдаагүй байсан юм.) | |
John | MonKJV | 7:40 | Тэгээд хүмүүсийн олон нь энэ үгийг сонсоод, Энэ үнэхээр мөнөөх Эш үзүүлэгч байна гэлцжээ. | |
John | MonKJV | 7:42 | Тэр Христ Давийдийн үр удмаас, Давийдийн байсан тэрхүү Бэтлэхэм хотоос гарч ирнэ гэж бичвэр өгүүлсэн биш үү? гэлцжээ. | |
John | MonKJV | 7:44 | Тэгэхэд тэдний зарим нь түүнийг барихыг хүссэн боловч нэг ч хүн түүнд гар хүрсэнгүй. | |
John | MonKJV | 7:45 | Дараа нь нөгөө түшмэд ахлах тахилч нар болон Фарисачууд дээр ирэв. Тэгэхэд тэд тэдэнд, Та нар яагаад түүнийг авчирсангүй вэ? гэжээ. | |
John | MonKJV | 7:51 | Манай хууль хүнийг сонсож мөн юу хийснийг нь мэдэхээс нааш түүнийг шүүдэг гэж үү? гэхэд | |
John | MonKJV | 7:52 | Тэд хариулж улмаар түүнд, Та бас Галийлийнх уу? Нягтал бас хар. Учир нь Галийлаас ганц ч эш үзүүлэгч босохгүй гэлээ. | |