Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 7
Acts MonKJV 7:1  Тэр үед тэргүүн тахилч, Эдгээр нь ийм юм уу? гэлээ.
Acts MonKJV 7:2  Тэгэхэд нь тэр, Эрчүүд, ахан дүүс, эцэг өвгөд өө, сонсооч. Бидний эцэг Аврахаамыг Хараанд суурьшихаас өмнө Месопотамиад байхад нь яруу алдрын Шүтээн түүнд үзэгдсэн.
Acts MonKJV 7:3  Улмаар түүнд, Нутгаасаа бас төрөл саднаасаа яв. Тэгээд миний чамд харуулах тэр нутагт оч гэсэн.
Acts MonKJV 7:4  Тэгэхэд нь тэрбээр Касдиймчуудын нутгаас гарч, Хараанд суурьшжээ. Тэгээд түүний эцгийг нас барахад тэрбээр түүнийг тэндээс та нарын эдүгээ суурьшиж байгаа нутаг, энэ газар луу нүүлгэсэн.
Acts MonKJV 7:5  Улмаар энд ямар ч өв, тэр ч байтугай хөл тавихын чинээг ч түүнд өгөөгүй. Гэсэн ч тэрбээр түүнийг хүүхэдгүй байхад нь түүнд болон түүний дараагийн үр удамд үүнийг эзэмшил болгон өгнө гэж амласан.
Acts MonKJV 7:6  Мөн түүний үр удам харь нутагт түр суурьших бөгөөд тэд тэднийг дөрвөн зуун жил боолчилж улмаар ёрын муу хандана гэдэг талаар нь Шүтээн хэлсэн.
Acts MonKJV 7:7  Тэгээд тэднийг боолчлох тэрхүү үндэстэнг би шүүнэ. Мөн үүний дараа тэд гарч улмаар энэ газарт надад үйлчилнэ гэж Шүтээн хэлсэн.
Acts MonKJV 7:8  Мөн тэрбээр хөвч хөндөлтийн гэрээг түүнд өгсөн. Улмаар үүний дараа Аврахаам Ицхаакийг төрүүлсэн бөгөөд найм дахь өдөр нь түүний хөвчийг хөнджээ. Ицхаак Иакоовыг улмаар Иакоов арван хоёр өвөг дээдсийг төрүүлсэн.
Acts MonKJV 7:9  Тэгээд энэхүү өвөг дээдэс атаархалд автан, Иосээфийг Египет рүү худалджээ. Гэвч Шүтээн түүнтэй хамт байсан.
Acts MonKJV 7:10  Улмаар түүнийг бүх гай зовлонгуудаас нь чөлөөлж, түүнд таалал ба мэргэн ухааныг Египетийн хаан Фараоны өмнө өгчээ. Тэгэхэд тэр нь түүнийг Египетийн болон бүх өргөөнийхөө дээрх захирагч болгосон юм.
Acts MonKJV 7:11  Эдүгээ Египет болон Кнааны бүх нутгийн дээр өлсгөлөн, маш их гай зовлон иржээ. Тэгэхэд бидний эцэг өвгөд хоол хүнс олоогүй.
Acts MonKJV 7:12  Харин Иакоов Египетэд үр тариа байна гэж дуулаад, бидний эцэг өвгөдийг эхний удаа явуулсан.
Acts MonKJV 7:13  Тэгээд хоёр дахь удаад нь Иосээф өөрийгөө ахан дүүстээ таниулсан. Мөн Иосээфийн төрөл садан Фараонд танил болгогдсон.
Acts MonKJV 7:14  Тэр үед Иосээф үг илгээж, өөрийн аав Иакоов болон өөрийн бүх хамаатан далан таван сэтгэлийг дуудав.
Acts MonKJV 7:15  Тийнхүү Иакоов Египет рүү уруудаж очив. Мөн тэр болон бидний эцэг өвгөд нас барж
Acts MonKJV 7:16  улмаар Шэхээм рүү зөөгдөн, Аврахаамын тодорхой мөнгөн дүнгээр Шэхээмийн эцэг Эммоорын хөвгүүдээс худалдаж авсан булшинд нь тавигдсан билээ.
Acts MonKJV 7:17  Харин Аврахаамд Шүтээний тангарагласан мөнөөх амлалтын хугацаа ойртож байх үед ард түмэн Египетэд,
Acts MonKJV 7:18  Иосээфийг мэддэггүй өөр нэгэн хаан тэнд гарч ирэх хүртэл өсөж бас үржсэн.
Acts MonKJV 7:19  Тэр нь бидний төрөл садантай башир аргаар харьцаж, бидний эцэг өвгөд балчир хүүхдүүдээ амьдруулахгүйн тулд тэднийг гаргаж хаяхад хүргэхийн тулд тэдэнд ёрын муу хандсан.
Acts MonKJV 7:20  Тэр цаг үед Мошээ төрсөн бөгөөд их хөөрхөн байжээ. Улмаар эцгийнхээ гэрт гурван сар бойжсон.
Acts MonKJV 7:21  Тэгээд тэр гаргаж хаягдахад нь Фараоны охин авч, түүнийг өөрийн хүү болгон бойжуулжээ.
Acts MonKJV 7:22  Улмаар Мошээ Египетчүүдийн бүх мэргэн ухаанд сургагдсан. Тэгээд үгст бас үйл хэрэгт хүчирхэг байсан.
Acts MonKJV 7:23  Улмаар тэрбээр дөчин нас гүйцэд хүрэх үед өөрийн ахан дүүс Израйлийн хүүхдүүдийг эргэж очих хүсэл түүний зүрх сэтгэлд төрөв.
Acts MonKJV 7:24  Тэгээд тэдний нэг нь шударга бусаар зовж байгааг хараад түүнийг өмөөрч улмаар дарлагдсан түүний өшөөг аван, уг Египет хүнийг цохижээ.
Acts MonKJV 7:25  Учир нь өөрийнх нь гараар Шүтээн тэднийг хэрхэн чөлөөлөхийг ахан дүүс нь ойлгоно байх гэж тэр бодсон. Гэвч тэд ойлгоогүй юм.
Acts MonKJV 7:26  Тэгээд дараа өдөр нь зодолдож буй хүмүүст тэр харагдаж, тэднийг амар тайван руу хандуулахыг хүсэн, Эрчүүд ээ, та нар бол ахан дүүс. Юунд нэг нэгэндээ бурууг үйлдэнэ вэ? гэсэн.
Acts MonKJV 7:27  Тэгтэл ойрын хүндээ бурууг үйлдсэн нь түүнийг цааш нь түлхээд, Хэн чамайг бидний дээрх захирагч бас шүүгч болгосон юм бэ?
Acts MonKJV 7:28  Чи өчигдөр тэр Египет хүнийг алсан шигээ намайг алахыг хүсэж байна уу? гэлээ.
Acts MonKJV 7:29  Тэгэхэд нь энэ үгнээс болоод Мошээ зугтаж улмаар Мидианы нутагт харь хүн болж, тэнд хоёр хүү төрүүлсэн.
Acts MonKJV 7:30  Тэгээд дөчин жил өнгөрөхөд түүнд Эзэний элч Синай уулын цөлд нэгэн бутанд галын дөлөн дунд үзэгдлээ.
Acts MonKJV 7:31  Мошээ үүнийг харахдаа уг үзэгдэлд гайхав. Тэгээд үүнийг харахаар ойртоход нь Эзэний дуу хоолой ирж түүнд,
Acts MonKJV 7:32  Би бол чиний эцэг өвгөдийн Шүтээн, Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн, Иакоовын Шүтээн гэв. Тэгэхэд нь Мошээ дагжин чичирч, харж зүрхэлсэнгүй.
Acts MonKJV 7:33  Тэгтэл Эзэн түүнд, Хөлнөөсөө шаахайгаа тайл. Учир нь чиний зогсож байгаа энэ газар бол ариун газар юм.
Acts MonKJV 7:34  Би харсан, би Египетэд байгаа хүмүүсийнхээ зовлонг харсан. Бас тэдний ёололтыг сонссон. Тэгээд би тэднийг чөлөөлөхөөр бууж ирээд байна. Тиймээс одоо нааш ир, би чамайг Египет рүү илгээнэ гэлээ.
Acts MonKJV 7:35  Хэн чамайг захирагч бас шүүгч болгосон юм бэ? хэмээн тэдний үгүйсгэж байсан энэхүү Мошээг Шүтээн удирдагч, чөлөөлөгч болгохоор бутан дунд түүнд үзэгдсэн элчийн гараар илгээсэн.
Acts MonKJV 7:36  Тэрбээр Египетийн нутагт бас Улаан тэнгист мөн дөчин жил цөлд гайхамшгууд болон шинж тэмдгүүдийг үзүүлснийхээ дараа тэднийг гаргаж авчирсан.
Acts MonKJV 7:37  Энэ бол Израйлийн хүүхдүүдэд, Над шиг нэгэн эш үзүүлэгчийг Эзэн та нарын Шүтээн ахан дүүсээс чинь та нарт босгоно. Та нар түүнийг сонсоно гэж хэлсэн тэрхүү Мошээ юм.
Acts MonKJV 7:38  Энэ бол Синай ууланд өөртэй нь ярьсан тэрхүү элчтэй хамт цөл дэх чуулган дотор мөн бидний эцэг өвгөдтэй хамт байсан тэр хүн юм. Тэр бидэнд өгөхөөр амьд үгсийг хүлээн авчээ.
Acts MonKJV 7:39  Бидний эцэг өвгөд түүнд дуулгавартай байхыг хүсэлгүй харин өөрсдөөсөө түлхсэн. Улмаар тэд зүрх сэтгэл дотроо Египет рүү буцаж
Acts MonKJV 7:40  Ахароонд, Бидний өмнө явах шүтээнүүдийг бидэнд хийж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас авч гарсан энэ Мошээд юу тохиолдсоныг нь бид мэдэхгүй гэсэн.
Acts MonKJV 7:41  Тэгээд тэр өдрүүдэд тэд нэгэн тугал хийж улмаар уг дүрсэнд тахил өргөөд, өөрсдийн гарын үйл хэрэгт баярлан хөөрөв.
Acts MonKJV 7:42  Тэгэхэд нь Шүтээн тэднээс эргэж, тэнгэрийн эрхэст үйлчлэг гээд тэднийг тушаажээ. Энэ нь эш үзүүлэгч нарын номонд, Израйлийн гэр бүл ээ, та нар дөчин жил цөлд нядалсан мал, тахилуудыг надад өргөсөн биш үү?
Acts MonKJV 7:43  Тийм ээ, та нар Моолэхын асрыг бас өөрсдийн шүтээн Кийуны одыг мөн мөргөхөөр өөрсдөө хийсэн тэдгээр дардсуудыг авсан. Тиймээс би та нарыг Вавилооны чанад руу цөлнө гэж бичигдсэнчлэн ажээ.
Acts MonKJV 7:44  Тэрбээр Мошээтэй ярьж байхдаа харсан загварынхаа дагуу хий гэж тушаасны дагуух гэрчлэлийн асар эцэг өвгөдөд маань цөлд байсан.
Acts MonKJV 7:45  Үүнийг хожим нь гарч ирсэн эцэг өвгөд маань Ихошуагийн хамт бас Жүүд бусчуудын эзэмшил рүү авч орсон. Шүтээн тэднийг нь эцэг өвгөдийн маань нүүрний өмнөөс Давийдийн өдрүүдийг болтол зайлуулсан.
Acts MonKJV 7:46  Тэрбээр Шүтээний өмнө тааллыг олсон бөгөөд Иакоовын Шүтээнд асар олохыг хүсдэг байсан.
Acts MonKJV 7:47  Харин Соломоон түүнд өргөө барьсан.
Acts MonKJV 7:48  Гэвч Хамгийн Дээд тэрбээр гараар хийгдсэн сүмүүдэд оршдоггүй нь эш үзүүлэгчийн,
Acts MonKJV 7:49  Тэнгэр бол миний хаан суудал, газар бол миний хөлийн гишгүүр. Та нар надад ямар өргөө барих юм бэ? хэмээн Эзэн хэлж байна. Эсвэл миний амралтын газар гэж юу байх вэ?
Acts MonKJV 7:50  Миний мутар энэ бүх зүйлийг хийсэн биш үү? гэсний дагуу юм.
Acts MonKJV 7:51  Хөшүүн хүзүүлсэн бас зүрх сэтгэл болон чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэн шигээр үйлдэж байна.
Acts MonKJV 7:52  Эцэг өвгөд чинь эш үзүүлэгч нараас хэнийг нь хавчаагүй вэ? Мөн тэд Зөв шударга Нэгэний ирэлтийг урьдаас хэлдэг байсан хүмүүсийг алсан. Эдүгээ та нар түүнээс урвагчид бас алуурчид болжээ.
Acts MonKJV 7:53  Та нар элч нарын дамжуулалтаар хуулийг хүлээн авсан бөгөөд сахиагүй гэв.
Acts MonKJV 7:54  Тэд эдгээр зүйлийг сонсохдоо зүрхэндээ зүсүүлж улмаар түүнээс болоод шүдээ хавирлаа.
Acts MonKJV 7:55  Харин Ариун Сүнсээр дүүрэн байгаа тэрбээр тэнгэр өөд ширтэн, Шүтээний сүр жавхааг болон Шүтээний баруун талд зогсож буй Есүсийг харжээ.
Acts MonKJV 7:56  Тэгээд тэр, Ажигтун, би тэнгэрүүд нээгдсэнийг мөн Шүтээний баруун талд зогсож буй хүмүүний Хүүг харж байна гэлээ.
Acts MonKJV 7:57  Тэгэхэд тэд чанга дуугаар хашгиралдаж, чихээ дарцгаан улмаар санаа нэгтэйгээр түүн рүү гүйлдэв.
Acts MonKJV 7:58  Тэгээд түүнийг хотоос гаргаад, түүн рүү чулуу шидэцгээлээ. Тэгэхэд гэрчүүд Саулос нэртэй нэгэн залуугийн хөлд хувцаснуудаа тавьжээ.
Acts MonKJV 7:59  Тэгээд, Эзэн Есүс ээ, сүнсийг минь хүлээн аваач хэмээн Шүтээнийг дуудаж буй Стээфанос руу тэд чулуу шидэцгээв.
Acts MonKJV 7:60  Тэгэхэд нь тэрбээр өвдөг сөгдөн, Эзэн, энэ гэмийг тэдэнд бүү тохооч гэж чанга дуугаар хашгирлаа. Ийнхүү тэр үүнийг хэлчихээд нойрсжээ.