Toggle notes
Chapter 1
II T | MonKJV | 1:1 | Есүс Христ дотор байдаг тэрхүү амьдралын амлалтын дагуу, Шүтээний хүслээр Есүс Христийн нэгэн төлөөлөгч болсон Паулосоос | |
II T | MonKJV | 1:2 | эрхэмлэн хайрлагдсан хүү Тимоотеост. Шүтээн Эцэг ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван чамд байна. | |
II T | MonKJV | 1:3 | Би чиний талаарх дурдалтыг гуйлтнууддаа өдөр ч бас шөнө ч тасралтгүй байлгадагтаа Шүтээнд талархдаг. Би эцэг өвгөдөөсөө эхлэн түүнд цэвэр ариун ухамсраар үйлчилдэг. | |
II T | MonKJV | 1:4 | Би чиний нулимсыг санан, чамтай уулзахыг маш их хүсэж байна. Тэгвэл би баяр хөөрөөр дүүргэгдэнэ. | |
II T | MonKJV | 1:5 | Чиний дотор байгаа энэ чинхүү итгэлийг би дурсан санахдаа энэ нь эхлээд чиний эмээ Лоист улмаар чиний ээж Евнийкид байсан бөгөөд чамд ч бас байдаг гэдэгт би бат итгэлтэй болгогдсон. | |
II T | MonKJV | 1:6 | Тийм учраас миний гар тавилтаар чиний дотор бий болгогдсон Шүтээний бэлгийг дүрэлзүүлэн бадраахыг би чамд сануулж байна. | |
II T | MonKJV | 1:7 | Учир нь Шүтээн бидэнд айдсын бус, харин хүч чадал, хайр, эрүүл саруул ухааны сүнсийг өгсөн. | |
II T | MonKJV | 1:8 | Тиймээс бидний Эзэний тухай гэрчлэлээс болон түүний хоригдол надаас бүү ич. Харин Шүтээний хүч чадлын дагуух сайн мэдээнээс байдаг зовлонгуудаас хуваалцагч бай. | |
II T | MonKJV | 1:9 | Тэр биднийг үйл хэргийн маань дагуу биш, харин дэлхийн эхлэлээс өмнө Есүс Христ дотор бидэнд өгөгдсөн байсан өөрийн зорилго ба энэрлийн дагуу аварсан бөгөөд ариун дуудлагаар дуудсан. | |
II T | MonKJV | 1:10 | Харин энэхүү зорилго ба энэрэл нь эдүгээ бидний Аврагч Есүс Христийн үзэгдэлтээр ил болгогдсон. Тэрбээр үхлийг устгаж улмаар амьдрал ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд гаргасан. | |
II T | MonKJV | 1:11 | Сайн мэдээний төлөө би Жүүд бусчуудын номлогчоор, төлөөлөгчөөр, багшаар томилогдсон. | |
II T | MonKJV | 1:12 | Энэ шалтгааны улмаас би бас эдгээр зүйлээр зовж байна. Гэсэн ч би ичдэггүй. Яагаад гэвэл би хэнд итгэдгээ мэддэг бөгөөд түүнд даатгасан зүйлийг минь мөнөөх өдрийн төлөө тэр хамгаалах чадвартай гэдэгт би үнэмшүүлэгдсэн. | |
II T | MonKJV | 1:13 | Надаас сонссон эрүүл зөв үгсийн хэв маягийг Есүс Христ дэх итгэл ба хайран дотор баримтал. | |
II T | MonKJV | 1:15 | Азид байгаа бүх хүн надаас эргэсэн гэдэг үүнийг чи мэддэг. Тэдний дунд Фюгеллос, Ермогээнис нар байгаа. | |
II T | MonKJV | 1:16 | Онийсифоросын гэрийнхэнд Эзэн өршөөл соёрхог. Учир нь тэр намайг байнга сэргээдэг байсан бөгөөд миний гинжнээс ичээгүй, | |
Chapter 2
II T | MonKJV | 2:2 | Мөн чи олон гэрчийн дунд надаас сонссон яг тэр зүйлсээ итгэмжтэй хүмүүст даатга. Тэд ч бас бусдад заах чадвартай болно. | |
II T | MonKJV | 2:4 | Байлддаг нэг ч хүн өөрийг нь цэрэгт татсан нэгэнд таалагдахын тулд энэ амьдралын явдлуудад хутгалддаггүй. | |
II T | MonKJV | 2:5 | Мөн хэрэв хэн нэгэн бас шагналын төлөө тэмцэлдэхдээ дүрмийн дагуу тэмцэлдэхгүй л бол титэм хүртэхгүй. | |
II T | MonKJV | 2:8 | Миний сайн мэдээний ёсоор Давийдийн үр удмаас байсан Есүс Христ үхэгсдээс босгогдсоныг сана. | |
II T | MonKJV | 2:9 | Сайн мэдээний төлөө би ёрын мууг үйлдэгч мэтээр зовж, бүр хүлээснүүдэд байна. Гэвч Шүтээний үг хүлэгдээгүй. | |
II T | MonKJV | 2:10 | Тиймээс би сонгогдсон хүмүүсийн төлөө бүх зүйлийг туулж байна. Энэ нь тэд ч бас мөнхийн яруу алдар бүхий Есүс Христ дотор буй авралыг хүртэж болохын тулд юм. | |
II T | MonKJV | 2:11 | Энэ бол итгэмжит үг. Учир нь хэрэв бид түүнтэй хамт үхсэн юм бол түүнтэй хамт бас амьдарна. | |
II T | MonKJV | 2:12 | Хэрэв бид зовбол түүнтэй хамт бас хаанчилна. Хэрэв бид түүнийг үгүйсгэвэл тэр бас биднийг үгүйсгэнэ. | |
II T | MonKJV | 2:13 | Бид үл итгэдэг байлаа ч тэрбээр итгэмжит хэвээр байна. Тэр өөрийгөө үгүйсгэж чадахгүй. | |
II T | MonKJV | 2:14 | Тэдэнд эдгээрийг сануулж, ямар ч ашиггүй харин ч сонсож байгаа хүмүүсийг сүйрүүлдэг үгсээр маргахгүй байхыг Эзэний өмнө тушаа. | |
II T | MonKJV | 2:15 | Ичээгдэх шаардлагагүй, үнэний үгийг зөв хуваадаг ажилчин гэж Шүтээнд сайшаагдсан байдлаар өөрийгөө харуулахад хичээнгүйлэн суралц. | |
II T | MonKJV | 2:16 | Харин эрээ цээргүй, хоосон яриануудаас зайлсхий. Яагаад гэвэл эдгээр нь илүү сүсэг бишрэлгүй байдал руу өснө. | |
II T | MonKJV | 2:18 | Босгогдолт аль хэдийн болчихсон хэмээн тэд ярьж, үнэний тухайд гажсан бөгөөд зарим хүний итгэлийг бусниулж байна. | |
II T | MonKJV | 2:19 | Гэвч Шүтээний суурь бат зогсдог. Энэ нь, Эзэн өөрийнхөө хүмүүсийг мэддэг. Бас, Христийн нэрээр нэрлэгддэг хүн бүр хууль бусаас салаг гэсэн ийм тамгатай. | |
II T | MonKJV | 2:20 | Харин аливаа агуу өргөөнд зөвхөн алт болон мөнгөн төдийгүй бас мод болон шавран савнууд байдаг бөгөөд зарим нь хүндлэгдэлт рүү бас зарим нь үл хүндлэгдэлт рүү байдаг. | |
II T | MonKJV | 2:21 | Тиймээс хэрэв хэн нэг нь эдгээрээс өөрийгөө цэвэрлэвэл тэрбээр хүндлэгдэлт рүү байдаг, ариусгагдсан, эзнийхээ хэрэглээнд тохирсон, сайн үйлс бүрт бэлтгэгдсэн сав болно. | |
II T | MonKJV | 2:22 | Залуу насны хүсэл тачаалуудаас бас зугт. Харин Эзэнийг цэвэр ариун зүрх сэтгэлээс дуудагчидтай хамт зөв байдал, итгэл, хайрлахуй, амар тайвныг мөшгө. | |
II T | MonKJV | 2:23 | Харин хэрүүл тэмцэл үүсгэнэ гэдгийг нь мэдэж байгаа мунхаг, балай асуултуудаас зайлсхий. | |
II T | MonKJV | 2:24 | Мөн Эзэний боол хэрэлдэж тэмцэлдэх биш, харин бүх хүнд элэгсэг хандаж, заан сургах чадвартай, тэвчээртэй, | |
II T | MonKJV | 2:25 | эсэргүүцдэг хүмүүст номхон байдал дотор зааварчлах ёстой. Тэгвээс Шүтээн тэдэнд үнэнийг мэдэхүй рүү байдаг гэмшин эргэлтийг соёрхож болох юм. | |
Chapter 3
II T | MonKJV | 3:2 | Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, шунахай, сайрхагчид, бардам, шүтээнийг доромжлогчид, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, | |
II T | MonKJV | 3:3 | угаас заяасан элбэрэлгүй, эв эвдэгчид, худал гүтгэгчид, биеэ үл захирагчид, догшин, сайныг ад үзэгчид, | |
II T | MonKJV | 3:4 | урвагчид, бодлогогүй түргэн, ихэмсэг, Шүтээнийг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болно. | |
II T | MonKJV | 3:5 | Тэд сүсэг бишрэлтэй байдлын хэлбэртэй боловч үүний хүчийг үгүйсгэнэ. Ийм хүмүүсээс зайлсхий. | |
II T | MonKJV | 3:6 | Учир нь айл гэр лүү гэтдэг, гэмүүдээр дарагдсан мунхаг эмэгтэйчүүдийг олзолж, олон янзын хүсэл тачаалаар хөтлөгчид нь ийм хүмүүсээс байдаг. | |
II T | MonKJV | 3:8 | Эдүгээ Ианнийс, Иамбрийс хоёр Мошээг эсэргүүцсэн шиг тэд ч бас үүнчлэн үнэнийг эсэргүүцдэг, завхарсан оюун бодолтой, итгэлийн хувьд үл тэнцэгч хүмүүс юм. | |
II T | MonKJV | 3:9 | Гэвч тэд цаашид ахихгүй. Учир нь тэр хоёрынх ил болгогдсон шиг тэдний мунхаглал ч бас бүх хүнд илэрхий болно. | |
II T | MonKJV | 3:10 | Харин чи миний сургаалыг, амьдралын хэв маягийг, зорилгыг, итгэлийг, хатуужлыг, хайрыг, тэсвэрийг, | |
II T | MonKJV | 3:11 | Антиохеиа, Икоонион, Люстрад надад ирсэн хавчлагуудыг, зовлонгуудыг, би ямар хавчлагуудыг туулсныг сайн мэддэг. Үнэндээ Эзэн намайг энэ бүхнээс аварсан. | |
II T | MonKJV | 3:14 | Харин чи хэнээс суралцсанаа мэддэг тул суралцсан бас баттай болгогдсон тэр зүйлс дотроо үргэлжлүүл. | |
II T | MonKJV | 3:15 | Мөн Христ Есүс дотор байдаг итгэлээр дамжуулан чамайг авралд хүрэхүйц ухаалаг болгож чадах ариун бичвэрүүдийг чи хүүхэд байхаасаа л мэддэг байсан. | |
II T | MonKJV | 3:16 | Бүх бичвэр Шүтээний амьсгалаар өгөгдсөн бөгөөд сургаалд, гэмшүүлэлтэнд, залруулалтанд, зөв байдал доторх зааварчилгаанд тустай. | |
Chapter 4
II T | MonKJV | 4:1 | Тийм учраас Шүтээний өмнө бас амьд ба үхэгсдийг өөрийн үзэгдэлт болон хаанчлалынхаа үеэр шүүх Эзэн Есүс Христийн өмнө би чамд | |
II T | MonKJV | 4:2 | үгийг тунхаглаж, зохистой үед нь ч, зохисгүй үед нь ч бэлэн байж, бүхий л тэвчээр ба сургаалтайгаар гэмшүүлж, зэмлэж, уриалахыг даалгаж байна. | |
II T | MonKJV | 4:3 | Учир нь тэд эрүүл зөв сургаалыг үл тэвчин харин ч чих нь загатнаж, өөрсдийнхөө хүсэл тачаалуудын дагуу багш нарыг өөрсөд рүүгээ бөөгнүүлэх | |
II T | MonKJV | 4:5 | Харин чи бүх зүйлд эрүүл саруул ухаантай бай. Зовлон бэрхшээлийг туулж, сайн мэдээ тунхаглагчийн ажлыг хийж, үйлчлэлээ бүрэн батал. | |
II T | MonKJV | 4:6 | Учир нь одоо ч би тахил болоход бэлэн байгаа бөгөөд миний орхин одохуйн цаг хаяанд байна. | |
II T | MonKJV | 4:8 | Түүнчлэн зөв байдлын титэм миний төлөө хадгалагдаж байгаа. Зөв шүүгч Эзэн үүнийг надад мөнөөх өдөр өгөх бөгөөд зөвхөн надад биш, харин өөрийнх нь үзэгдэлтийг хайрладаг бүгдэд бас өгнө. | |
II T | MonKJV | 4:10 | Учир нь Крийскис Галатиа руу, Тийтос Далматиа руу харин Димас өнөөгийн дэлхийг хайрласан тул намайг орхиж, Тэссалонийки руу явсан. | |
II T | MonKJV | 4:11 | Зөвхөн Лукаас надтай хамт байна. Мааркосыг аваад, өөртэйгөө хамт авчраарай. Учир нь тэрбээр энэхүү үйлчлэлд надад тустай. | |
II T | MonKJV | 4:13 | Чи ирэхдээ Троас дахь Каарпост миний үлдээсэн дээл, номнууд, ялангуяа илгэн цаасан дээрх бичээснүүдийг авчраарай. | |
II T | MonKJV | 4:14 | Зэсийн дархан Александрос надад маш их ёрын мууг үйлдсэн. Эзэн түүнд үйлсүүдийнх нь дагуу шан хүртээнэ. | |
II T | MonKJV | 4:15 | Чи ч бас түүнээс болгоомжил. Яагаад гэвэл тэр бидний үгсийг асар ихээр эсэргүүцсэн. | |
II T | MonKJV | 4:16 | Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай хамт байгаагүй харин бүгд намайг орхисон. Энэ нь тэдэнд бүү тооцогдоосой гэж би Шүтээнээс гуйж байна. | |
II T | MonKJV | 4:17 | Гэвч надаар дамжин номлол бүрэн мэдэгдэж, Жүүд бусчууд бүгд сонсож болохын тулд Эзэн надтай хамт байж, намайг хүчирхэгжүүлсэн. Бас би арслангийн амнаас аврагдсан. | |
II T | MonKJV | 4:18 | Мөн Эзэн намайг ёрын муу үйлс бүрээс аварч улмаар өөрийнхөө тэнгэрийн хаанчлал руу хадгална. Түүнд яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
II T | MonKJV | 4:21 | Чи өвлөөс өмнө ирэхийг чармай. Чамд болон Пуудис, Лийнос, Клаудиа нарт мөн бүх ахан дүүст Эүвүлос мэнд хүргэж байна. | |