Toggle notes
Chapter 1
I Th | MonKJV | 1:1 | Паулос, Силуаноос мөн Тимоотеос нараас Шүтээн Эцэг ба Эзэн Есүс Христ доторх Тэссалонийкийн чуулганд, та нарт бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван байг. | |
I Th | MonKJV | 1:2 | Бид та бүгдийн төлөө Шүтээнд үргэлж талархдаг. Ингэхдээ өөрсдийн гуйлтууддаа та нарыг дурдаж, | |
I Th | MonKJV | 1:3 | Шүтээн буюу бидний Эцэгийн өмнө буй, бидний Эзэн Есүс Христ дэх та нарын итгэлийн ажил мөн хайрын хөдөлмөр бас найдварын тэвчээрийг тасралтгүй санаж, | |
I Th | MonKJV | 1:5 | Яагаад гэвэл бид та нарын дунд та нарын төлөө ямар хүмүүс байсныг та нар мэдэж байгаачлан бидний сайн мэдээ та нар луу зөвхөн үгэн дотор бус, харин бас хүч чадал дотор бас Ариун Сүнс дотор бас их баттай байдал дотор ирсэн. | |
I Th | MonKJV | 1:6 | Тэгээд та нар үгийг их зовлон дунд Ариун Сүнсний баяр хөөртэйгээр хүлээн аваад, биднийг болон Эзэнийг даган дуурайгчид болсон. | |
I Th | MonKJV | 1:8 | Учир нь Эзэний үг та нараас зөвхөн Македони болон Ахаиад цуурайтсан биш, харин Шүтээнд итгэсэн та нарын итгэл бас газар бүрт тархсан. Тиймээс бид юу ч ярих хэрэггүй ажээ. | |
I Th | MonKJV | 1:9 | Учир нь бид та нарын дунд хэрхэн орсон талаар улмаар та нар амьд бөгөөд жинхэнэ Шүтээнд үйлчлэхээр | |
Chapter 2
I Th | MonKJV | 2:1 | Учир нь бид та нарын дунд орсон нь дэмий байгаагүй гэдгийг ахан дүүс та нар өөрсдөө мэддэг. | |
I Th | MonKJV | 2:2 | Харин та нарын мэдэж байгаачлан бид Фийлиппойд өмнө нь зовж, гутаан доромжлуулж байсан ч их тэмцэл дунд Шүтээний сайн мэдээг та нарт ярихын тулд бид Шүтээн дотроо зоригтой байсан. | |
I Th | MonKJV | 2:3 | Учир нь бидний уриалга бол мэхлэлтээс биш бас бузар байдлаас ч биш мөн заль мэх дотор ч биш. | |
I Th | MonKJV | 2:4 | Харин сайн мэдээ бидэнд даатгагдах нь Шүтээнээр батлагдсан дагуу бид хүмүүнд бус, харин бидний зүрх сэтгэлийг шалгадаг Шүтээнд нийцүүлсэн байдлаар ярьдаг. | |
I Th | MonKJV | 2:5 | Учир нь та нарын мэдэж байгаачлан бид ямар ч үед зусар үгсийг бас шунахай байдлын нөмрөгийг ашиглаагүй. Шүтээн бол гэрч. | |
I Th | MonKJV | 2:6 | Бас Христийн төлөөлөгчдийн хувьд бид ачаа дарамт болж болох байсан үедээ яруу алдрыг хүмүүнээс ч, та нараас ч бас өөр бусдаас ч эрэлхийлээгүй. | |
I Th | MonKJV | 2:8 | Ийнхүү та нар бидэнд эрхэм учраас та нарын хүслэн болдог бид та нарт зөвхөн Шүтээний сайн мэдээг бус, харин өөрсдийнхөө сэтгэлийг ч бас хуваалцахаар шийдсэн юм. | |
I Th | MonKJV | 2:9 | Учир нь ахан дүүс та нар бидний хөдөлмөр болон хүчир ажлыг санаж байгаа. Яагаад гэвэл та нарын хэнд чинь ч бид дарамт болохгүйн тулд өдөр ч, шөнө ч хөдөлмөрлөж, Шүтээний сайн мэдээг та нарт тунхагласан. | |
I Th | MonKJV | 2:10 | Итгэдэг та нарын дунд бид хэрхэн ариунаар, зөв шударгаар, гэм зэмгүйгээр байсны гэрчүүд нь та нар болон Шүтээн юм. | |
I Th | MonKJV | 2:11 | Яг л аав нь хүүхдүүддээ мэтээр бид та нарын нэг бүрийг хэрхэн урамшуулж, тайтгаруулж бас сургамжилж байсныг та нар мэдэж байгаачлан байсан. | |
I Th | MonKJV | 2:12 | Энэ нь та нар өөрсдийг чинь хаанчлал болон яруу алдар луугаа дуудсан Шүтээнийх гэгдэхүйцээр алхахын тулд юм. | |
I Th | MonKJV | 2:13 | Энэ шалтгааны улмаас бид бас Шүтээнд тасралтгүй талархдаг. Яагаад гэвэл та нар биднээс сонссон Шүтээний үгийг хүлээн авахдаа хүмүүний үг мэтээр бус, харин үүнийг үнэн доторх, Шүтээний үг ёсоор нь хүлээн авсан. Энэ үг нь бас итгэдэг та нарын дотор үр нөлөөтэй ажилладаг. | |
I Th | MonKJV | 2:14 | Учир нь ахан дүүс та нар Христ Есүс доторх Иудаиад буй Шүтээний чуулгануудыг даган дуурайгчид болсон. Яагаад гэвэл тэд Жүүдүүдээс зовлон эдэлсэн шиг та нар ч бас нутгийнхнаасаа адил зүйлсийг хүртсэн. | |
I Th | MonKJV | 2:15 | Жүүдүүд Эзэн Есүсийг болон өөрсдийн эш үзүүлэгчдийг алсан бөгөөд биднийг хавчсан. Мөн тэд Шүтээнд үл таашаагддаг бөгөөд бүх хүмүүний эсрэг байдаг. | |
I Th | MonKJV | 2:16 | Өөрсдийнхөө гэмүүдийг үргэлж гүйцэлдүүлэхийн тулд Жүүд бусчуудад аврагдаж болно гэж хэлэхийг бидэнд хориглосон. Гэвч хилэгнэл тэдэн дээр эцсээ хүртэл ирчихээд байна. | |
I Th | MonKJV | 2:17 | Харин ахан дүүс минь, та нараас зүрх сэтгэлээрээ биш, оршихуйгаараа богино хугацаагаар хагацсан бид асар их хүсэлтэйгээр та нарын царайг харах гэж улам ихээр чармайсан. | |
I Th | MonKJV | 2:18 | Тиймээс бид, бүр Паулос би хүртэл та нар луу очихыг нэг удаа бас хоёр дахиа хүссэн боловч Сатаан бидэнд саад болсон. | |
I Th | MonKJV | 2:19 | Учир нь бидний найдвар эсвэл баяр хөөр эсвэл баяр баяслын титэм юу вэ? Бүр бидний Эзэн Есүс Христийн ирэлтээр түүний оршихуйд байх та нар биш үү? | |
Chapter 3
I Th | MonKJV | 3:1 | Тиймээс бид цаашид тэвчиж чадахгүй болох үедээ дангаараа Афинд үлдэх нь дээр гэж үзсэн. | |
I Th | MonKJV | 3:2 | Тэгээд итгэлийн чинь хувьд та нарыг батжуулж мөн тайтгаруулахаар бидний дүү бөгөөд Шүтээний үйлчлэгч бас Христийн сайн мэдээнд хамтран зүтгэгч Тимоотеосыг илгээсэн. | |
I Th | MonKJV | 3:3 | Энэ нь хэн ч эдгээр зовлонгоор ганхуулагдахгүйн тулд юм. Яагаад гэвэл бид эдгээр лүү томилогдсон гэдгийг та нар өөрсдөө мэддэг. | |
I Th | MonKJV | 3:4 | Учир нь үнэндээ бид зовлон эдэлнэ гэдгийг та нартай хамт байхдаа бид та нарт өмнө нь хэлж байсан. Яг ийнхүү болсон бөгөөд та нар ч мэдэж байгаа. | |
I Th | MonKJV | 3:5 | Энэ шалтгааны улмаас би хойшид тэвчиж чадахгүй болохдоо мөнөөх соригч та нарыг сорьж улмаар бидний хөдөлмөр дэмий болчихвий гэсэндээ та нарын итгэлийг мэдэхээр илгээсэн. | |
I Th | MonKJV | 3:6 | Харин эдүгээ Тимоотеос та нараас бидэн рүү ирэхдээ та нарын итгэл ба хайрлахуйн талаар мөн бид бас та нарыг харахыг хүсдэг шиг та нар биднийг харахыг ихээр хүсч, биднийг үргэлж сайнаар дурсан санадаг тухай сайн мэдээг авчирсан. | |
I Th | MonKJV | 3:7 | Тиймээс ахан дүүс ээ, та нарын итгэлээр дамжуулан бид бүх зовлон, шаналлаасаа та нараас болж тайтгаруулагдсан. | |
I Th | MonKJV | 3:9 | Учир нь бид та нарын төлөө, Шүтээнийхээ өмнө та нараас болоод баярлан хөөрдөг тэрхүү бүх баяр хөөрийнхөө төлөө, | |
I Th | MonKJV | 3:10 | та нарын царайг харж бас та нарын итгэлд дутуу байгааг төгс болгож болохын тулд шөнө ч, өдөр ч асар ихээр гуйлт хийн, Шүтээндээ дахин ямар талархлуудыг өргөж чадах вэ? | |
I Th | MonKJV | 3:11 | Эдүгээ Шүтээн буюу бидний Эцэг өөрөө болон бидний Эзэн Есүс Христ бидний замыг та нар луу чиглүүлдэг. | |
I Th | MonKJV | 3:12 | Тэгээд Эзэн та нарыг нэг нэгнээ болон бүх хүнийг хайрлах хайран дотор өсгөн нэмэгдүүлж бас бялхаадаг. Яг л бид та нарт ханддаг шиг. | |
Chapter 4
I Th | MonKJV | 4:1 | Тэгээд үүнээс гадна ахан дүүс ээ, та нар хэрхэн явах, хэрхэн Шүтээнд таашаагдах ёстойгоо биднээс хүлээн авсан ёсоороо үйлдэхийг би та нараас хичээнгүйлэн гуйж, Эзэн Есүс дотор уриалж байна. Тэгвэл та нар улам илүү бялхана. | |
I Th | MonKJV | 4:3 | Яагаад гэвэл та нарын ариун байхуй буюу Шүтээний хүсэл нь ийм юм. Энэ нь та нар садар самуунаас цээрлэх, | |
I Th | MonKJV | 4:5 | гэхдээ Шүтээнийг мэддэггүй Жүүд бусчууд шиг гутамшигт тачаалын хүсэл дотор бишээр эзэмшихийг мэдэх, | |
I Th | MonKJV | 4:6 | хэн ч даварч, ямар нэг зүйл дээр ах дүүгээ үл монжих байдал юм. Яагаад гэвэл Эзэн бол ийм бүх хүнээс өшөө авагч юм. Яг л бид та нарт анхааруулж бас гэрчилж байсан шиг. | |
I Th | MonKJV | 4:8 | Тиймээс үл ойшоож буй нь хүмүүнийг биш, харин Ариун Сүнсээ бидэнд бас өгсөн Шүтээнийг үл ойшоож буй хэрэг. | |
I Th | MonKJV | 4:9 | Харин ахан дүүсэг хайрын талаар би та нарт бичих шаардлагагүй. Яагаад гэвэл нэг нэгнээ хайрлахыг та нар өөрсдөө Шүтээнээр заалгасан. | |
I Th | MonKJV | 4:10 | Мөн үнэндээ Македони даяар буй бүх ахан дүүст та нар үүнийг үйлддэг. Харин улам илүү өсгөхийг | |
I Th | MonKJV | 4:11 | бас бид та нарт тушаасны дагуу тайван тогтуун байхад бас өөрсдийнхөө ажил хэргийг хийхэд мөн өөрсдийн гараар хөдөлмөрлөхөд суралцахыг ахан дүүс та нараас бид хичээнгүйлэн гуйя. | |
I Th | MonKJV | 4:12 | Тэгвэл та нар гадна байгаа хүмүүс рүү шударгаар алхах бөгөөд юугаар ч дутахгүй байх болно. | |
I Th | MonKJV | 4:13 | Харин нойрссон хүмүүсийн талаар ахан дүүс та нарыг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Энэ нь та нар бүр найдвар байдаггүй хүмүүс шиг гашуудахгүйн тулд юм. | |
I Th | MonKJV | 4:14 | Учир нь хэрэв бид Есүс үхэж улмаар дахин босгогдсон гэдэгт итгэдэг бол яг үүнчлэн Есүс дотор нойрсож буй хүмүүсийг Шүтээн түүнтэй хамт авчирна гэдэгт итгэдэг. | |
I Th | MonKJV | 4:15 | Яагаад гэвэл бид Эзэний үгээр та нарт энэ зүйлийг хэлье. Амьд байгаа бас Эзэний ирэлт хүртэл үлдэж буй бид нойрссон хүмүүсээс урьтахгүй. | |
I Th | MonKJV | 4:16 | Учир нь хашгираанаар, тэргүүн элчийн дуунаар мөн Шүтээний бүрээнээр Эзэн өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд босгогдоно. | |
I Th | MonKJV | 4:17 | Дараа нь амьд бөгөөд үлдсэн бид агаарт Эзэнтэй уулзахаар үүлсийн дунд тэдэнтэй хамт дээш аваачигдана. Тэгээд тийнхүү бид Эзэнтэй хамт үүрд байх болно. | |
Chapter 5
I Th | MonKJV | 5:1 | Харин ахан дүүс минь, цаг хугацаа ба улирлуудын талаар би та нарт бичих нь та нарт шаардлагагүй. | |
I Th | MonKJV | 5:2 | Яагаад гэвэл Эзэний өдөр нь шөнө дундын хулгайч мэт яг ийнхүү ирнэ гэдгийг та нар өөрсдөө төгс мэддэг. | |
I Th | MonKJV | 5:3 | Учир нь тэд, Амар тайван ба аюулгүй байдал гэж хэлэхэд, яг тэр үед сүйрэл тэдэн дээр жирэмсэн эмэгтэйн дуншилт мэт гэнэт ирэх бөгөөд тэд зайлахгүй. | |
I Th | MonKJV | 5:4 | Харин ахан дүүс ээ, та нарыг тэрхүү өдөр хулгайч адил эзэмдэхүйц харанхуйд та нар байгаа юм биш. | |
I Th | MonKJV | 5:5 | Та нар бол бүгд гэрлийн хүүхдүүд бас өдрийн хүүхдүүд. Бид бол шөнийнх ч биш бас харанхуйнх ч биш. | |
I Th | MonKJV | 5:6 | Тиймээс бусад хүмүүс унтдаг шиг бид унтахгүй байцгаая. Харин сонор сэргэг бөгөөд эрүүл саруул байцгаая. | |
I Th | MonKJV | 5:8 | Харин өдрийнх байдаг бид эрүүл саруул байж, итгэл ба хайрын хуягийг мөн авралын найдвар болох дуулгыг өмсөцгөөе. | |
I Th | MonKJV | 5:9 | Яагаад гэвэл Шүтээн биднийг хилэгнэл рүү биш, харин бидний Эзэн Есүс Христээр байдаг авралыг хүртэхүй рүү томилсон. | |
I Th | MonKJV | 5:10 | Тэрбээр бидний төлөө үхсэн нь бид сэрүүн байх эсвэл нойрсохын аль нь ч байсан хамтдаа түүнтэй амьдрахын тулд юм. | |
I Th | MonKJV | 5:11 | Тийм учраас та нар бие биенээ тайтгаруулж, нэг нэгнээ босгон байгуул. Яг л бас үйлдэж байгаа шигээ. | |
I Th | MonKJV | 5:12 | Мөн ахан дүүс ээ, та нарын дунд ажилладаг бас Эзэн дотор та нарыг удирддаг бас та нарыг сургамжилдаг тэднийг мэддэг байхыг | |
I Th | MonKJV | 5:13 | бас ажлынх нь төлөө тэднийг хайран дотор маш өндрөөр үнэлдэг байхыг, өөр хоорондоо эв найртай байхыг та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
I Th | MonKJV | 5:14 | Эдүгээ ахан дүүс ээ, эмх журамгүй хүмүүст сануулж, няцамтгай сэтгэлтнийг тайтгаруулж, сул доройг дэмжиж, бүгдэд тэвчээртэй хандахыг бид уриалж байна. | |
I Th | MonKJV | 5:15 | Хэн ч хэнд ч ёрын муугийнх нь төлөө ёрын муугаар хариу барихгүй байхад анхаар. Харин өөрсдөд чинь бас бүгдэд аль алинд нь сайн байх зүйлийг үргэлж мөшгө. | |
I Th | MonKJV | 5:18 | Бүх зүйл дээр талархлуудаа өргө. Учир нь энэ бол та нарын талаарх Христ Есүс доторх Шүтээний хүсэл юм. | |
I Th | MonKJV | 5:23 | Харин амар тайвны жинхэнэ Шүтээн та нарыг бүхэлд нь ариусгаж байна. Мөн та нарын сүнс, сэтгэл, бие бүхэлдээ бидний Эзэн Есүс Христийн ирэлт рүү гэм буруугүйгээр хадгалагдаасай гэж би Шүтээнээс гуйж байна. | |