Toggle notes
Chapter 1
Colo | MonKJV | 1:2 | Колоссайд буй Христ доторх итгэмжит ахан дүүс болон ариун хүмүүст. Та нарт бидний Эцэг Шүтээн ба Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван байг. | |
Colo | MonKJV | 1:3 | Бид та нарын төлөө үргэлж гуйлт хийн, бидний Эзэн Есүс Христийн Эцэг буюу Шүтээнд талархдаг нь | |
Colo | MonKJV | 1:4 | та нарын Христ Есүст итгэх итгэлийн тухай бас бүх ариун хүмүүсийн төлөөх та нарын хайрын тухай сонссон цагаас хойш, | |
Colo | MonKJV | 1:5 | тэнгэрт та нарын төлөө хуримтлагдсан тэрхүү найдварын төлөө билээ. Үүний талаар та нар өмнө нь сайн мэдээний үнэний үгэн дотор сонссон. | |
Colo | MonKJV | 1:6 | Энэхүү сайн мэдээ нь дэлхий даяар байдаг шигээ та нар луу ирсэн бөгөөд та нарын дотор бас жимс гаргадаг шигээ жимс гаргасаар байгаа нь та нар үүнийг сонсож улмаар үнэн дотор Шүтээний энэрлийг мэдсэн өдрөөс хойш юм. | |
Colo | MonKJV | 1:7 | Яг л та нар бас Епафраасаас суралцсан шиг юм. Тэр бол бидний хайрт хамтран үйлчлэгч, та нарын төлөө Христийн итгэмжит зарц билээ. | |
Colo | MonKJV | 1:9 | Ийм шалтгааны улмаас үүнийг сонссон тэр өдрөөсөө хойш бид бас та нарын төлөө гуйлт хийхээ мөн бүх мэргэн ухаан ба сүнслэг ойлголт дотор түүний хүслийн мэдлэгээр та нарыг дүүргэгдээсэй гэж хүсэхээ зогсоогоогүй. | |
Colo | MonKJV | 1:10 | Энэ нь та нар сайн үйлс бүр дотор жимстэй бас Шүтээний мэдлэг дотор өсөлттэй байж, бүх тааламжтай байдал руу Эзэнд нийцтэй, | |
Colo | MonKJV | 1:11 | баяр хөөр бүхий бүх тэвчээр ба тэсвэрийн төлөө түүний яруу алдарт хүч чадлын дагуу бүх хүч чадлаар хүчирхэгжин, | |
Colo | MonKJV | 1:12 | гэрэл доторх ариун хүмүүсийн өв залгамжлалыг хүртэлцэгчид байхад биднийг зохистой болгосон Эцэгт талархан алхдаг байхын тулд юм. | |
Colo | MonKJV | 1:13 | Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс чөлөөлж, өөрийн хайрт Хүүгийн хаанчлал руу шилжүүлсэн. | |
Colo | MonKJV | 1:16 | Учир нь тэнгэрт болон газарт буй, үзэгддэг ба үл үзэгддэг эсвэл хаан суудлууд ч бай, ноёрхлууд ч бай, захиргаанууд ч бай, эрх мэдлүүд ч бай бүх зүйл түүгээр бүтээгджээ. Бүх зүйл түүгээр бас түүний төлөө бүтээгдсэн. | |
Colo | MonKJV | 1:18 | Бас тэр бол биеийн буюу чуулганы тэргүүн юм. Тэр бол эхлэл, үхэгсдээс ууган нь ажээ. Энэ нь тэрбээр бүх зүйлийн тэргүүнд нь байхын тулд юм. | |
Colo | MonKJV | 1:20 | бас түүний загалмайн цусаар дамжуулан амар тайвныг бий болгож, түүгээр бүгдийг, газарт буй юмсын эсвэл тэнгэрт буй юмсын алийг нь ч бай түүгээр өөртэйгээ эвлэрүүлэх нь Эцэгт таашаагдсан. | |
Colo | MonKJV | 1:21 | Мөн нэгэн цагт та нар холдуулагдсан бас хорон муу үйлсүүдээр оюун ухаан дотроо дайснууд байсан ч одоо тэрбээр | |
Colo | MonKJV | 1:22 | түүний үхлээр дамжуулан махбодынх нь бие дотор эвлэрүүлсэн юм. Энэ нь өөрийнхөө мэлмийд та нарыг ариун, гэм зэмгүй, буруутгалгүй зогсоохын тулд ажээ. | |
Colo | MonKJV | 1:23 | Хэрэв үнэхээр суурилагдсан мөн бат тогтсон байдлаар бас сайн мэдээний энэхүү найдвараас та нар холдохгүйгээр итгэл дотор үргэлжлүүлэх л юм бол. Энэхүү сайн мэдээг та нар сонссон бөгөөд энэ нь тэнгэрийн доорх бүтээл бүрт тунхаглагдсан. Паулос би үүний үйлчлэгч болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:24 | Би одоо та нарын төлөөх зовлонгууддаа баясан хөөрдөг бөгөөд Христийн зовлон шаналалд үл хүрэх зүйлийг түүний бие болох чуулганы төлөө махбодоороо дүүргэж байна. | |
Colo | MonKJV | 1:25 | Шүтээний үгийг биелүүлэхийн тулд та нарын төлөө Шүтээнээс надад өгөгдсөн зохицуулалтын дагуу би чуулганы үйлчлэгч болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:26 | Энэ нууц нь эрин үеүдээс бас үе удмуудаас нууцлагдсан байсан ч эдүгээ түүний ариун хүмүүст ил болгогдсон. | |
Colo | MonKJV | 1:27 | Шүтээн тэдэнд Жүүд бусчуудын дунд буй энэ нууцын яруу алдрын баялгууд нь юу болохыг мэдүүлэхийг хүсжээ. Энэхүү нууц нь яруу алдрын найдвар болсон Христ та нарын дотор байгаа явдал юм. | |
Colo | MonKJV | 1:28 | Бид түүнийг тунхаглаж, хүн бүрт анхааруулж, бүх мэргэн ухаанаар хүн бүрт заан сургадаг. Энэ нь бид хүн бүрийг Христ Есүс доторх төгс байдалтайгаар нь толилуулахын тулд юм. | |
Chapter 2
Colo | MonKJV | 2:1 | Учир нь би та нарын төлөө бас Лаодикеиад байгаа хүмүүсийн төлөө мөн царайг минь махбодоороо хараагүй хүн бүрийн төлөө ямар их чармайлттай байдгийг та нар мэдээсэй гэж хүсэж байна. | |
Colo | MonKJV | 2:2 | Энэ нь тэд ойлголтын дүүрэн баттай байдлын бүх баялгууд руу, Шүтээн буюу Эцэгийн бас Христийн нууцын мэдлэг рүү хайраар нэгдсэнээр зүрх сэтгэл нь тайтгаруулагдахын тулд юм. | |
Colo | MonKJV | 2:4 | Гэвч та нарыг хэн нэгэн үнэмшилтэй үгсээр мэхэлчих вий гэсэндээ би үүнийг хэлж байна. | |
Colo | MonKJV | 2:5 | Учир нь хэдийгээр би махбодоороо байхгүй байлаа ч та нарын Христэд итгэх итгэлийн тууштай байдал ба дэг журмыг ажиглаж бас баярлан, та нартай сүнсээрээ хамт байдаг. | |
Colo | MonKJV | 2:7 | Итгэл дотор талархлаар бялхан заалгасан ёсоороо түүн дотор үндэслэгдсэн, босгогдсон мөн үүн дотор бат болгогдсон бай. | |
Colo | MonKJV | 2:8 | Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хүмүүний уламжлалын дагуу, энэ дэлхийн зарчмуудын дагуух гүн ухаан ба хоосон мэхлэлтээр дамжуулан олзлох вий гэдгээс болгоомжил. | |
Colo | MonKJV | 2:10 | Мөн та нар бүх захиргаа ба эрх мэдлийн тэргүүн нь болох түүний дотор дүүрэн болгогдсон. | |
Colo | MonKJV | 2:11 | Түүн дотор бас та нар Христийн хөвч хөндөлтөөр махбодын гэмүүдийн биеийг тайлахуй дотор гараар үйлдэгдээгүй хөвч хөндөлтөөр хөвч хөндүүлж, | |
Colo | MonKJV | 2:12 | түүнийг үхэгсдээс босгосон Шүтээний үйл ажиллагаанаас байдаг итгэлээр дамжуулан баптизм дотор та нар түүнтэй хамт булшлагдсан бас үүн дотор түүнтэй хамт босгогдсон. | |
Colo | MonKJV | 2:13 | Мөн өөрсдийнхөө гэмүүд дотор бас махбодынхоо хөвч үл хөндүүлэлт дотор үхсэн байсан та нарыг тэрбээр түүнтэй хамт амилуулсан, бүх алдаа зөрчлүүдээс чинь уучилсан. | |
Colo | MonKJV | 2:14 | Бидний эсрэг байсан, бидэнд сөрөг байсан тэрхүү зарлигуудын гар бичвэрийг арчиж хаясан бөгөөд үүнийг загалмай дээрээ хадан, үүнийг замаас зайлуулсан. | |
Colo | MonKJV | 2:15 | Загалмай дотор захиргаанууд ба эрх мэдлүүдийг ялсан тэрбээр эдгээрийг олзолж, ил болгон харуулсан. | |
Colo | MonKJV | 2:16 | Тиймээс нэг ч хүн та нарыг хоолоор эсвэл уух юмаар эсвэл ариун өдрийн эсвэл шинэ сарны эсвэл шаббаат өдрүүдийн тухайд бүү шүүг. | |
Colo | MonKJV | 2:18 | Ямар ч хүн та нарыг хуурамч даруу байдлаар, элч нарт мөргөдөг, өөрийнхөө хараагүй зүйлс рүү дайрч ордог, махбодынхоо оюун бодлоор дэмий сагсуурдаг байдлаар, | |
Colo | MonKJV | 2:19 | мөн Тэргүүнээс зуурдаггүй байдлаар шагналаас чинь бүү мэхлэн салгаг. Энэхүү Тэргүүнээс бие бүхэлдээ үе мөч ба холбоосуудаар тэтгэгдэж бас холбогдон мөн Шүтээний өсгөлтөөр өсдөг. | |
Colo | MonKJV | 2:20 | Тиймээс дэлхийн зарчмуудаас та нар Христтэй хамт үхсэн юм бол дэлхийд амьдарч байгаа юм шиг яагаад захирамжуудад | |
Colo | MonKJV | 2:22 | энэ бүхэн нь хэрэглэгдэлтээрээ мөхөх болно) хүмүүний тушаалууд болон сургаалуудын дагуу захирагдах гэж? | |
Chapter 3
Colo | MonKJV | 3:1 | Хэрэв та нар Христтэй хамт босгогдсон юм бол дээгүүрх зүйлсийг эрмэлз. Тэнд Христ Шүтээний баруун гарт залардаг. | |
Colo | MonKJV | 3:3 | Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амьдрал Христтэй хамт Шүтээн дотор нууцлагдсан. | |
Colo | MonKJV | 3:4 | Бидний амьдрал болсон Христ ил үзэгдэхэд, тэр үед та нар ч бас түүнтэй хамт сүр жавхаан дотор ил үзэгдэнэ. | |
Colo | MonKJV | 3:5 | Тиймээс дэлхий дээрх та нарын эд эрхтнүүд болох садар самуун явдал, бузар байдал, гутамшигт тачаал, ёрын муу дур хүсэл, шунал буюу дүрс шүтэх байдлыг үхүүл. | |
Colo | MonKJV | 3:6 | Учир нь эдгээрээс болоод Шүтээний хилэгнэл дуулгаваргүй байдлын хүүхдүүд дээр ирдэг. | |
Colo | MonKJV | 3:8 | Харин одоо та нар уур, хилэгнэл, хорон санаа, шүтээнийг доромжлохуй, амнаасаа гарах бузар яриа бүхнийг бас тайлж хая. | |
Colo | MonKJV | 3:9 | Нэг нэгэндээ бүү худал ярь. Учир нь та нар хуучин хүнээ үйл хэргүүдтэй нь хамт тайлж, | |
Colo | MonKJV | 3:10 | түүнийг бүтээсэн түүний дүр төрхийн дагуух мэдлэг дотор шинэчлэгдсэн шинэ хүнийг өмссөн. | |
Colo | MonKJV | 3:11 | Энд Грек эсвэл Жүүд, хөвч хөндүүлсэн эсвэл хөвч хөндүүлээгүй, Варваарчууд, Скютисчүүд, боол эсвэл эрх чөлөөт эсэх нь хамаагүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор юм. | |
Colo | MonKJV | 3:12 | Тиймээс Шүтээний ариун бас хайрлагдсан сонгогдогчийн ёсоор өршөөлийн өрөвч сэтгэлийг, элэгсэг байдлыг, оюун бодлын даруу байдлыг, дөлгөөн байдлыг, тэвчээрийг, | |
Colo | MonKJV | 3:13 | хэрэв хэн нэгэнд нөгөөгийнхөө эсрэг гомдоллол байгаа бол бие биенээ тэвчихүйг бас бие биенээ уучлахуйг өмс. Бүр Христ та нарыг уучилсан шиг та нар ч бас тийнхүү үйлд. | |
Colo | MonKJV | 3:15 | Мөн Шүтээний амар тайван та нарын зүрх сэтгэл дотор засаглаг. Та нар бас үүн рүү нэг бие дотор дуудагдсан бөгөөд талархалтай бай. | |
Colo | MonKJV | 3:16 | Христийн үг та нарын дотор бүхий л мэргэн ухаанаар бялхам оршиг. Дууллууд, бишрэлийн дуунууд, сүнслэг дуунуудаар нэг нэгнээ заан сургаж бас халамжлан хүмүүжүүл. Зүрх сэтгэл дотроо энэрэлтэйгээр Эзэнд дуул. | |
Colo | MonKJV | 3:17 | Тэгээд та нар үг эсвэл үйлс дотор юу ч хийсэн, Шүтээнд буюу Эцэгт Эзэн Есүсээр дамжуулан талархал өргөн, бүгдийг түүний нэрээр хий. | |
Colo | MonKJV | 3:20 | Хүүхдүүд ээ, бүх зүйл дээр эцэг эхдээ дуулгавартай бай. Яагаад гэвэл энэ нь Эзэнд тааламжтай. | |
Colo | MonKJV | 3:21 | Эцгүүд ээ, өөр өөрийн хүүхдүүдийг уур хилэн рүү бүү өдөө. Эс бөгөөс тэдний урмыг хугалчихвий. | |
Colo | MonKJV | 3:22 | Боолууд аа, махбодын дагуух эздэдээ хүмүүнд нийцүүлэгчид шиг нүд хариулах үйлчлэлээр биш, харин Шүтээнээс эмээн, зүрх сэтгэлийн чинхүү байдлаас бүх зүйл дээр дуулгавартай бай. | |
Colo | MonKJV | 3:24 | Та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэд. Учир нь та нар Эзэн Христэд үйлчилж байна. | |
Chapter 4
Colo | MonKJV | 4:1 | Эзэд ээ, та нар ч бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж, боолууддаа зөв зохистойг бас зөв шударгыг өг. | |
Colo | MonKJV | 4:3 | Түүнчлэн би Христийн нууцыг ярьснаас болоод хүлээснүүдэд байгаа бөгөөд үүнийг ярих үгийн үүдийг Шүтээн нээгээсэй гэж бидний төлөө бас гуйгаарай. | |
Colo | MonKJV | 4:6 | Та нарын яриа үргэлж энэрэлтэй бас давсаар амтлагдсан байг. Тэгвэл та нар хүн бүрт хэрхэн хариулах ёстойгоо мэдэх болно. | |
Colo | MonKJV | 4:7 | Хайрт дүү, итгэмжит зарц, Эзэн дотор хамтран үйлчлэгч Тюхикоос та нарт миний бүх байдлын талаар мэдүүлнэ. | |
Colo | MonKJV | 4:8 | Тэрбээр та нарын байдлыг мэдэж бас та нарын зүрх сэтгэлийг тайтгаруулаг гэсэн ийм зорилгоор би түүнийг, | |
Colo | MonKJV | 4:9 | та нарын нэг болох итгэмжит бас хайрт дүү Онийсимосийн хамт та нар луу илгээлээ. Энд болсон бүх зүйлийг тэд та нарт мэдүүлнэ. | |
Colo | MonKJV | 4:10 | Надтай хамт хоригдож буй Арийстархос та нарт мэнд хүргэж байна. Мөн Варнаавасын эгчийн хүү Мааркос (Та нар түүний талаар тушаалууд хүлээн авсан. Хэрэв тэр та нар луу очвол түүнийг хүлээн ав.) | |
Colo | MonKJV | 4:11 | мөн Иустос гэж нэрлэгддэг Ийсүүс нар ч бас. Энэ хүмүүс бол хөвч хөндүүлэлтээс юм. Надад тайтгарал болсоор байгаа энэ хүмүүс л Шүтээний хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчид юм. | |
Colo | MonKJV | 4:12 | Та нарын нэг, Христийн боол Епафраас та нарт мэнд хүргэж байна. Тэрбээр гуйлтууддаа та нарын төлөө үргэлж шаргуу хөдөлмөрлөдөг нь та нар Шүтээний бүх хүсэл дотор төгс бас гүйцэд зогсохын тулд юм. | |
Colo | MonKJV | 4:13 | Учир нь тэрбээр та нарын төлөө бас Иерааполист байгаа хүмүүс болон Лаодикеиад байгаа хүмүүсийн төлөө маш их зүтгэлтэй гэдгийг би гэрчилж байна. | |
Colo | MonKJV | 4:15 | Лаодикеиад байгаа ахан дүүст мөн Нюмфаас болон түүний гэрт байдаг чуулганд мэнд хүргээрэй. | |
Colo | MonKJV | 4:16 | Тэгээд энэ захиа та нарын дунд уншигдмагц Лаодикеиагийн чуулганд бас уншуулаарай. Мөн та нар Лаодикеиагаас ирсэн захиаг үүнчлэн уншаарай. | |
Colo | MonKJV | 4:17 | Улмаар Аархиппост, Эзэн дотор хүлээн авсан тэрхүү үйлчлэлээ биелүүлэхийн тулд үүндээ анхаар гэж хэл. | |