Toggle notes
Chapter 1
I Jo | MonKJV | 1:1 | Эхнээс байсан энэхүү, бидний сонссон энэхүү, бидний нүдээрээ харсан энэхүү, бидний хараагаа тусгасан энэхүү, бид гараараа хүрч байсан энэхүү амьдралын Үгний тухай. | |
I Jo | MonKJV | 1:2 | (Учир нь энэхүү амьдрал ил болгогдсон. Тэгээд Эцэгтэйгээ хамт байдаг бас бидэнд ил болгогдсон энэхүү мөнхийн амьдралыг бид харсан бөгөөд та нарт гэрчилж бас харуулж байна). | |
I Jo | MonKJV | 1:3 | Бид өөрсдийн үзсэн бас сонссон зүйлээ л та нарт тунхаглаж байна. Энэ нь та нар ч бас бидэнтэй дотно байдалтай байж болохын тулд бөгөөд үнэндээ бидний дотно байдал бол Эцэгтэй бас түүний Хүү Есүс Христтэй байдаг. | |
I Jo | MonKJV | 1:4 | Мөн бид эдгээр зүйлийг та нарт бичиж байгаа нь та нарын баяр хөөр дүүрэн байж болохын тулд юм. | |
I Jo | MonKJV | 1:5 | Түүнчлэн Шүтээн бол гэрэл бөгөөд түүний дотор ямар ч харанхуй байхгүй гэдэг энэ нь түүнээс бидний сонссон бас та нарт тунхаглаж байгаа мэдээ юм. | |
I Jo | MonKJV | 1:6 | Хэрэв бид түүнтэй дотно байдалтай гэчихээд, харанхуй дотор алхаж байгаа бол бид худал хэлж байгаа бөгөөд үнэнийг үйлдэхгүй байна. | |
I Jo | MonKJV | 1:7 | Харин тэрбээр гэрэл дотор байдаг шиг бид гэрэл дотор алхвал бид нэг нэгэнтэйгээ дотно байдалтай байдаг бөгөөд түүний Хүү Есүс Христийн цус биднийг бүх гэмээс цэвэрлэдэг. | |
I Jo | MonKJV | 1:8 | Хэрэв бидэнд гэм байхгүй гэж бид хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн байхгүй байна. | |
I Jo | MonKJV | 1:9 | Хэрэв бид өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрвөл тэрбээр бидний гэмүүдийг уучлахдаа бас биднийг бүх зөв бус байдлаас цэвэрлэхдээ итгэмжтэй бас зөв шударга байдаг. | |
Chapter 2
I Jo | MonKJV | 2:1 | Бяцхан хүүхдүүд минь, би эдгээр зүйлийг та нарт бичиж байгаа нь та нар гэм үйлдэхгүйн тулд юм. Тэгээд хэрэв хэн нэгэн нь гэм хийвэл Эцэгтэй хамт байдаг өмгөөлөгч, зөв шударга Есүс Христ бидэнд бий. | |
I Jo | MonKJV | 2:2 | Мөн тэр бол бидний гэмүүдийн төлөөх эвлэрүүллийг бий болгогч бөгөөд зөвхөн бидний төлөө төдийгүй бас даян дэлхийн гэмүүдийн төлөө юм. | |
I Jo | MonKJV | 2:3 | Улмаар хэрэв бид түүний тушаалуудыг сахидаг бол үүгээрээ бид түүнийг мэддэг болохоо мэддэг. | |
I Jo | MonKJV | 2:4 | Би түүнийг мэддэг гэж хэлдэг агаад түүний тушаалуудыг сахидаггүй хүн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй байна. | |
I Jo | MonKJV | 2:5 | Харин түүний үгийг сахидаг хэн ч бай түүний дотор Шүтээний хайр үнэхээр төгс болгогдсон байдаг. Үүгээр бид түүний дотор байдаг гэдгээ мэддэг. | |
I Jo | MonKJV | 2:6 | Түүний дотор оршдог гэж хэлдэг хүн түүний алхаж байсан дагуу өөрөө ч бас тийн алхах ёстой. | |
I Jo | MonKJV | 2:7 | Ахан дүүс ээ, би та нарт шинэ тушаал биш, харин та нарт эхнээсээ байсан хуучин тушаалыг бичиж байна. Энэхүү хуучин тушаал бол эхнээсээ та нарын сонссон тэрхүү үг юм. | |
I Jo | MonKJV | 2:8 | Дахиад, түүний дотор бас та нарын дотор үнэн бодитой байдаг тэрхүү шинэ тушаалыг би та нарт бичиж байна. Яагаад гэвэл харанхуй өнгөрсөн бөгөөд эдүгээ жинхэнэ гэрэл цацарч байна. | |
I Jo | MonKJV | 2:9 | Гэрэл дотор байдаг гэж хэлдэг бөгөөд ах дүүгээ үзэн яддаг хүн бол одоо хүртэл харанхуй дотор байна. | |
I Jo | MonKJV | 2:10 | Ах дүүгээ хайрладаг хүн гэрэл дотор оршдог бөгөөд түүний дотор бүдрүүлэхүйн ямар ч боломж байдаггүй. | |
I Jo | MonKJV | 2:11 | Харин ах дүүгээ үзэн яддаг хүн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхдаг. Мөн харанхуй түүний нүдийг сохолсон учраас тэр хаашаа явж буйгаа мэддэггүй. | |
I Jo | MonKJV | 2:12 | Бяцхан хүүхдүүд ээ, та нарын гэмүүд түүний нэрнээс болоод та нарт уучлагдсан учраас би та нарт бичиж байна. | |
I Jo | MonKJV | 2:13 | Эцгүүд ээ, эхнээс байгаа түүнийг та нар мэддэг болсон учраас би та нарт бичиж байна. Залуучууд аа, та нар хорон муу нэгнийг ялчихсан учраас би та нарт бичиж байна. Бяцхан хүүхдүүд ээ, та нар Эцэгийг мэддэг болчихсон учраас би та нарт бичиж байна. | |
I Jo | MonKJV | 2:14 | Эцгүүд ээ, эхнээс байгаа түүнийг та нар мэддэг болсон учраас би та нарт бичлээ. Залуучууд аа, та нар хүчирхэг бас та нарын дотор Шүтээний үг байдаг бөгөөд та нар хорон муу нэгнийг ялчихсан учраас би та нарт бичлээ. | |
I Jo | MonKJV | 2:15 | Дэлхийг ч бас дэлхий доторх зүйлсийг ч бүү хайрла. Хэрэв хэн нэг нь дэлхийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй байна. | |
I Jo | MonKJV | 2:16 | Учир нь дэлхий доторх бүх зүйл буюу махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал бас амьдралын бардамнал нь Эцэгээс байдаггүй харин энэ дэлхийгээс байдаг. | |
I Jo | MonKJV | 2:17 | Улмаар энэ дэлхий болон үүний хүсэл тачаал нь өнгөрөн одно. Харин Шүтээний хүслийг үйлддэг нь үүрд мөнх оршдог. | |
I Jo | MonKJV | 2:18 | Бяцхан хүүхдүүд ээ, энэ бол эцсийн цаг хугацаа юм. Мөн антихрист ирнэ гэж та нарын сонссончлон бүр одоо ч олон антихрист байна. Үүгээр бид энэ бол эцсийн цаг хугацаа гэдгийг мэддэг. | |
I Jo | MonKJV | 2:19 | Тэд биднээс явсан гэхдээ тэд биднийх байгаагүй. Учир нь тэд биднийх байсан бол бидэнтэй хамт үргэлжлүүлэн байх байсан. Харин тэд бол бид бүгдийнх биш байсан гэдэг нь ил болгогдохын тулд тэд явцгаасан. | |
I Jo | MonKJV | 2:21 | Та нар үнэнийг мэддэггүй учраас биш, харин та нар үүнийг мэддэг учраас мөн ямар ч худал хуурмаг нь үнэнээс биш байдаг учраас би та нарт бичиж байна. | |
I Jo | MonKJV | 2:22 | Есүс бол Христ гэдгийг үгүйсгэгчээс өөр хэн худалч байх вэ? Эцэг болон Хүүг үгүйсгэдэг тэр хүн бол антихрист юм. | |
I Jo | MonKJV | 2:23 | Хүүг үгүйсгэдэг хэн ч бай түүнд Эцэг байдаггүй. Харин Хүүг хүлээн зөвшөөрдөг хүнд Эцэг бас байдаг. | |
I Jo | MonKJV | 2:24 | Тийм учраас эхнээсээ сонссон тэр зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон тэр зүйл чинь та нарын дотор байвал та нар ч бас Хүүгийн дотор мөн Эцэгийн дотор байсаар байх болно. | |
I Jo | MonKJV | 2:27 | Харин та нарын түүнээс хүлээн авсан тослолт та нарын дотор байдаг бөгөөд та нарт зааж сургах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин тэрхүү тослолт та нарт бүх зүйлийн талаар зааж сургадаг бөгөөд тэр бол үнэн бөгөөд худал биш. Мөн энэ нь та нарт зааж сургадагчлан бас та нар түүний дотор байх болно. | |
I Jo | MonKJV | 2:28 | Улмаар бяцхан хүүхдүүд ээ, түүнийг үзэгдэх үед бид итгэлтэй бас түүний ирэлтэнд түүний өмнө ичээгдэхгүйн тулд эдүгээ түүний дотор байгтун. | |
Chapter 3
I Jo | MonKJV | 3:1 | Ажигтун, бид Шүтээний хүүхдүүд гэж дуудагдахаар ямар агуу хайрыг Эцэг бидэнд соёрхоо вэ. Тийм ч учраас дэлхий биднийг мэддэггүй. Яагаад гэвэл дэлхий түүнийг мэдээгүй юм. | |
I Jo | MonKJV | 3:2 | Хайрлагдагсад аа, эдүгээ бид бол Шүтээний хүүхдүүд бөгөөд бид ямар болох нь хараахан илчлэгдээгүй байна. Харин түүнийг үзэгдэх үед бид түүнтэй адил болно гэдгээ мэддэг. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно. | |
I Jo | MonKJV | 3:3 | Мөн түүний дотор ийм найдвартай байдаг хүн бүр, тэрбээр цэвэр байдаг шиг өөрийгөө цэвэрлэдэг. | |
I Jo | MonKJV | 3:4 | Гэм үйлдэж буй хэн ч бай хуулийг ч бас зөрчдөг. Учир нь гэм бол хуулийг зөрчихүй юм. | |
I Jo | MonKJV | 3:5 | Тэгээд бидний гэмүүдийг зайлуулахын тулд тэрбээр ил болгогдсоныг та нар мэддэг. Улмаар түүний дотор гэм байдаггүй. | |
I Jo | MonKJV | 3:6 | Түүний дотор оршдог хэн ч бай гэм үйлддэггүй. Гэм үйлддэг хэн ч бай түүнийг хараагүй бас түүнийг мэдээгүй хэрэг. | |
I Jo | MonKJV | 3:7 | Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Зөв байдлыг үйлддэг нь тэрбээр зөв байдаг шиг зөв хүн юм. | |
I Jo | MonKJV | 3:8 | Гэм үйлддэг хүн бол элээнийх. Учир нь элээ эхлэлээс гэм үйлдэж байна. Элээний ажлуудыг устгахын тулд энэ зорилгын төлөө Шүтээний Хүү ил болгогдсон. | |
I Jo | MonKJV | 3:9 | Шүтээнээс төрсөн хэн ч бай гэм үйлддэггүй. Учир нь энэ хүний дотор түүний үр оршдог бөгөөд тэрбээр Шүтээнээс төрсөн учраас гэм үйлдэж чаддаггүй. | |
I Jo | MonKJV | 3:10 | Үүгээр Шүтээний хүүхдүүд бас элээний хүүхдүүд нь ил болгогддог. Зөв байдлыг үйлддэггүй мөн ах дүүгээ хайрладаггүй хэн ч бай тэр хүн Шүтээнээс биш юм. | |
I Jo | MonKJV | 3:11 | Учир нь бид нэг нэгнээ хайрлах ёстой гэдэг энэ нь та нарын эхнээсээ сонссон мэдээ юм. | |
I Jo | MonKJV | 3:12 | Хорон муу нэгнийх байсан бас дүүгээ алсан Каин шиг бүү бай. Тэгээд яагаад тэр түүнийг алсан бэ? Яагаад гэвэл түүний үйл хэргүүд ёрын муу харин дүүгийнх нь зөв байдалтай байсан. | |
I Jo | MonKJV | 3:14 | Бид ахан дүүсээ хайрладаг учраас үхлээс амьдрал руу шилжсэнээ мэддэг. Ах дүүгээ хайрладаггүй хүн үхэл дотор оршдог. | |
I Jo | MonKJV | 3:15 | Ах дүүгээ үзэн яддаг хэн ч бай алуурчин бөгөөд ямар ч алуурчинд дотор нь оршдог мөнхийн амьдрал байдаггүй гэдгийг та нар мэддэг. | |
I Jo | MonKJV | 3:16 | Тэр бидний төлөө амиа тавьж өгсөн тул үүгээр бид Шүтээний хайрыг мэддэг. Мөн бид ахан дүүсийнхээ төлөө амиа тавьж өгөх ёстой. | |
I Jo | MonKJV | 3:17 | Харин энэ дэлхийн эд баялагтай бөгөөд ах дүүд нь хэрэгцээ байгааг харчихаад, түүнээс өрөвч сэтгэлээ хааж байгаа хэн ч бай түүний дотор Шүтээний хайр хэрхэн оршдог байх вэ? | |
I Jo | MonKJV | 3:18 | Бяцхан хүүхдүүд минь, үгээр эсвэл хэлээр биш, харин үйл хэрэг ба үнэнээр хайрлацгаая. | |
I Jo | MonKJV | 3:19 | Мөн үүгээр бид үнэнийх гэдгээ мэддэг бөгөөд түүний өмнө зүрх сэтгэлээ баттай байлгана. | |
I Jo | MonKJV | 3:20 | Учир нь хэрэв зүрх сэтгэл маань биднийг буруутгавал Шүтээн бидний зүрх сэтгэлээс илүү агуу байдаг бөгөөд бүх зүйлийг мэддэг юм. | |
I Jo | MonKJV | 3:21 | Хайрлагдагсад аа, хэрэв зүрх сэтгэл маань биднийг буруутгахгүй байгаа бол Шүтээн рүү хандсан итгэлтэй байдал бидэнд байгаа хэрэг. | |
I Jo | MonKJV | 3:22 | Тэгээд бид гуйдаг юугаа ч бай түүнээс хүлээн авдаг. Яагаад гэвэл бид түүний тушаалуудыг сахидаг бөгөөд түүний мэлмийд таатай зүйлсийг үйлддэг. | |
I Jo | MonKJV | 3:23 | Улмаар түүний тушаал бол, Бид түүний Хүү Есүс Христийн нэрэнд итгэж бас түүний бидэнд өгсөн тушаалын дагуу нэг нэгнээ хайрлах ёстой гэдэг энэ нь юм. | |
Chapter 4
I Jo | MonKJV | 4:1 | Хайрлагдагсад аа, сүнс бүрт бүү итгэ. Харин тэр сүнснүүдийг Шүтээнээс эсэхийг нь шалга. Яагаад гэвэл олон хуурамч эш үзүүлэгч дэлхийгээр явж байна. | |
I Jo | MonKJV | 4:2 | Есүс Христ махбод дотор ирсэн гэж хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Шүтээнээс байдаг. Үүгээр та нар Шүтээний Сүнсийг мэддэг. | |
I Jo | MonKJV | 4:3 | Мөн Есүс Христ бол махбод дотор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Шүтээнээс биш бөгөөд энэ бол ирнэ гэдгийг нь та нар сонссон мөн одоо аль хэдийн энэ дэлхий дээр байгаа тэрхүү антихристийнх юм. | |
I Jo | MonKJV | 4:4 | Бяцхан хүүхдүүд ээ, та нар бол Шүтээнийх бөгөөд тэднийг ялчихсан. Яагаад гэвэл та нарын дотор байгаа нь энэ дэлхий дээр байгаа түүнээс илүү агуу юм. | |
I Jo | MonKJV | 4:5 | Тэд бол энэ дэлхийнх. Тийм учраас тэд энэ дэлхийнхийг ярьдаг бөгөөд дэлхий тэднийг сонсдог. | |
I Jo | MonKJV | 4:6 | Бид бол Шүтээнийх. Шүтээнийг мэддэг хүн биднийг сонсдог. Шүтээнийх биш нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнсийг бас гажуудалтын сүнсийг мэддэг. | |
I Jo | MonKJV | 4:7 | Хайрлагдагсад аа, нэг нэгнээ хайрлацгаая. Учир нь хайр бол Шүтээнээс байдаг. Мөн хайрладаг хүн бүр Шүтээнээс төрсөн бөгөөд Шүтээнийг мэддэг. | |
I Jo | MonKJV | 4:9 | Шүтээн цорын ганц төрсөн Хүүгээ биднийг түүгээр дамжуулан амьдраг гэсэндээ дэлхий рүү илгээсэн учраас үүгээр Шүтээний хайр бидэнд ил болгогдсон. | |
I Jo | MonKJV | 4:10 | Бид Шүтээнийг хайрласан учраас биш, харин тэр биднийг хайрласан бөгөөд өөрийн Хүүгээ бидний гэмүүдийн төлөөх эвлэрүүлэл болгон илгээсэн учраас үүнд л хайр байгаа юм. | |
I Jo | MonKJV | 4:11 | Хайрлагдагсад аа, хэрэв Шүтээн биднийг ийн хайрласан юм бол бид ч бас нэг нэгнээ хайрлах ёстой. | |
I Jo | MonKJV | 4:12 | Шүтээнийг нэг ч хүн, хэзээ ч хараагүй. Хэрэв бид нэг нэгнээ хайрлавал Шүтээн бидний дотор орших бөгөөд түүний хайр бидний дотор төгс болгогддог. | |
I Jo | MonKJV | 4:13 | Тэр бидэнд өөрийнхөө Сүнсийг өгсөн учраас үүгээр бид түүний дотор бас тэр бидний дотор оршдогийг бид мэддэг. | |
I Jo | MonKJV | 4:15 | Есүс бол Шүтээний Хүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэн ч бай түүний дотор Шүтээн мөн Шүтээний дотор тэр оршдог. | |
I Jo | MonKJV | 4:16 | Мөн Шүтээний бидэнд соёрхсон тэрхүү хайрыг бид мэдсэн бөгөөд итгэсэн. Шүтээн бол хайр юм. Тэгээд хайран дотор оршдог хүн Шүтээний дотор бас Шүтээн түүний дотор оршдог. | |
I Jo | MonKJV | 4:17 | Үүгээр бидний хайр төгс болгогдсон нь бид шүүлтийн өдөрт эр зоригтой байж болохын тулд юм. Яагаад гэвэл тэр байгаа шиг бид ч бас энэ дэлхийд байна. | |
I Jo | MonKJV | 4:18 | Хайр дотор айдас байдаггүй. Харин төгс хайр айдсыг зайлуулдаг. Яагаад гэвэл айдаст тарчилгал байдаг. Харин айдаг хүн хайр дотор төгс болгогдоогүй байдаг. | |
I Jo | MonKJV | 4:20 | Хэрэв хэн нэг хүн, Би Шүтээнд хайртай гэж хэлдэг бөгөөд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч хүн мөн. Учир нь харж буй ах дүүгээ хайрладаггүй хүн яаж харж байгаагүй Шүтээнийг хайрлаж чадах вэ? | |
Chapter 5
I Jo | MonKJV | 5:1 | Есүс бол Христ гэдэгт итгэдэг хэн ч бай Шүтээнээс төрсөн. Мөн төрүүлсэн түүнийг хайрладаг хүн бүр түүнээс төрснийг ч бас хайрладаг. | |
I Jo | MonKJV | 5:2 | Бид Шүтээнийг хайрлаж бас түүний тушаалуудыг сахихдаа үүгээр бид Шүтээний хүүхдүүдийг хайрладаг гэдгээ мэддэг. | |
I Jo | MonKJV | 5:3 | Учир нь бид түүний тушаалуудыг сахих гэдэг энэ нь Шүтээнийг хайрлахуй юм. Мөн түүний тушаалууд бол дарамттай биш. | |
I Jo | MonKJV | 5:4 | Учир нь Шүтээнээс төрсөн бүхэн дэлхийг ялдаг бөгөөд дэлхийг ялдаг ялалт бол энэ буюу бидний итгэл юм. | |
I Jo | MonKJV | 5:6 | Ус ба цусаар ирсэн нэгэн бол энэ буюу Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар ирсэн. Улмаар гэрчилдэг нь Сүнс юм. Яагаад гэвэл Сүнс бол үнэн билээ. | |
I Jo | MonKJV | 5:7 | Учир нь тэнгэрт гэрчилдэг нь Эцэг, Үг, Ариун Сүнс гурав байдаг бөгөөд энэ гурав нэг юм. | |
I Jo | MonKJV | 5:8 | Мөн газарт гэрчилдэг нь Сүнс, ус, цус гурав байдаг бөгөөд энэ гурав нэг зүйл рүү санаа нэгтэй байдаг. | |
I Jo | MonKJV | 5:9 | Хэрэв бид хүмүүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Шүтээний гэрчлэл илүү агуу байдаг. Учир нь энэ бол Хүүгийнхээ талаар гэрчилсэн Шүтээний гэрчлэл нь юм. | |
I Jo | MonKJV | 5:10 | Шүтээний Хүүд итгэдэг хүнд өөрт нь гэрчлэл байдаг. Шүтээнд итгэдэггүй хүн түүнийг худалч болгодог. Учир нь тэр хүн Шүтээний Хүүгийнхээ талаар өгсөн гэрчлэлд нь итгэдэггүй юм. | |
I Jo | MonKJV | 5:11 | Улмаар Шүтээн бидэнд мөнхийн амьдралыг өгсөн бөгөөд энэ амьдрал нь түүний Хүүгийн дотор байдаг гэдэг энэ бол уг гэрчлэл юм. | |
I Jo | MonKJV | 5:13 | Шүтээний Хүүгийн нэрэнд итгэдэг та нарт би эдгээр зүйлийг бичлээ. Энэ нь та нар мөнхийн амьдралтай гэдгээ мэдэж болохын тулд бас та нар Шүтээний Хүүгийн нэрэнд итгэж болохын тулд юм. | |
I Jo | MonKJV | 5:14 | Мөн хэрэв бид түүний хүслийн дагуу ямар нэг зүйлийг гуйвал тэр сонсдог гэдэг энэ нь түүний дотор бидэнд байдаг итгэлтэй байдал юм. | |
I Jo | MonKJV | 5:15 | Мөн түүнээс юу ч гуйсан тэр биднийг сонсож байгаа гэдгийг бид мэдэж байгаа бол түүнээс гуйсан тэрхүү хүсэлтүүд маань биднийх гэдгийг бид мэддэг. | |
I Jo | MonKJV | 5:16 | Хэрэв ах дүү нь үхэл рүү биш байдаг гэмийг үйлдэхийг хэн нэг хүн харвал тэрбээр гуйлт хийж болно. Тэгээд үхэл рүү биш гэм үйлддэг тэдний төлөө тэр түүнд амьдралыг өгнө. Үхэлд хүргэдэг гэм байдаг. Үүний төлөө гуй гэж би хэлэхгүй. | |
I Jo | MonKJV | 5:18 | Шүтээнээс төрсөн хэн ч бай гэм үйлддэггүй гэдгийг бид мэддэг. Харин Шүтээнээс төрсөн хүн өөрийгөө хамгаалдаг бөгөөд хорон муу нэгэн түүнд хүрдэггүй. | |
I Jo | MonKJV | 5:19 | Бид бол Шүтээнийх бөгөөд дэлхий бүхэлдээ хорон муу байдал дотор хэвтдэг гэдгийг бид мэддэг. | |
I Jo | MonKJV | 5:20 | Мөн Шүтээний Хүү ирж улмаар бидэнд нэгэн ойлголт өгснийг бид мэддэг. Энэ нь үнэн түүнийг бас бид үнэн түүний дотор буюу түүний Хүү Есүс Христийн дотор байдаг гэдгээ мэдэж болохын тулд юм. Энэ бол үнэн Шүтээн ба мөнхийн амьдрал мөн. | |