Site uses cookies to provide basic functionality.

OK
PHILIPPIANS
Up
1 2 3 4
Toggle notes
Chapter 1
Phil MonKJV 1:1  Есүс Христийн боол Паулос, Тимоотеос хоёроос харгалзагчид болон диаконосчуудын хамт байгаа, Христ Есүс доторх Фийлиппой дахь бүх ариун хүмүүст.
Phil MonKJV 1:2  Бидний Эцэг Шүтээнээс бас Эзэн Есүс Христээс энэрэл болон амар тайван та нарт байг.
Phil MonKJV 1:3  Та нарын талаар эргэн санахуй бүртээ би Шүтээндээ талархан,
Phil MonKJV 1:4  өөрийнхөө гуйлт болгонд та бүгдийн төлөө үргэлж баяр хөөртэйгөөр хүсэлт гаргадаг нь
Phil MonKJV 1:5  эхний өдрөөс одоог хүртэлх сайн мэдээн дэх та нарын нөхөрлөлийн төлөө юм.
Phil MonKJV 1:6  Та нарын дотор сайн ажлыг эхлүүлсэн тэрбээр үүнийгээ Есүс Христийн өдрийг хүртэл гүйцээнэ гэдэг яг энэ зүйлд би бат итгэлтэй байна.
Phil MonKJV 1:7  Та нар миний зүрх сэтгэлд байдаг учраас яг ингэж та бүгдийн талаар үүнийг бодох нь миний хувьд нийцтэй. Та нар бол миний хүлээснүүдийн бас сайн мэдээний өмгөөлөл ба баталгаажилтын аль алин дахь энэрлээс минь хүртэлцэгчид мөн.
Phil MonKJV 1:8  Учир нь Есүс Христийн цээжин дотор би хэчнээн их та бүгдийн хүслэн болдгийн минь гэрч бол Шүтээн.
Phil MonKJV 1:9  Тэгээд та нарын хайр цаашид мэдлэг дотор бас бүх шүүн тунгаалт дотор илүү, бүр илүү бялхаасай гэж,
Phil MonKJV 1:10  та нар онцсайн зүйлсийг батлан харуулаасай гэж, Христийн өдрийг хүртэл цэвэр бөгөөд бүдрүүлэлтгүй байгаасай гэж,
Phil MonKJV 1:11  Есүс Христээр байдаг зөв байдлын тэрхүү жимснүүдээр Шүтээний яруу алдар ба магтаалын төлөө дүүргэгдээсэй гэж үүнийг би гуйдаг.
Phil MonKJV 1:12  Харин ахан дүүс ээ, та нар дараахыг ойлгоосой гэж би хүсэж байна. Надад тохиолдсон зүйлс нь илүүтэйгээр сайн мэдээний урагшлалт руу гарч ирсэн.
Phil MonKJV 1:13  Тиймээс Христ дэх миний хүлээснүүд ордон даяар бас бусад бүх газарт ил болгогдож байна.
Phil MonKJV 1:14  Мөн Эзэн доторх олон ахан дүүс миний хүлээснүүдээр бат итгэлтэй болж, үгийг айдасгүйгээр ярих илүү зоригтой болжээ.
Phil MonKJV 1:15  Зарим нь үнэндээ Христийг атаархал ба тэмцэлдээний улмаас, харин зарим нь сайн хүслийн улмаас тунхагладаг.
Phil MonKJV 1:16  Нэг нь миний хүлээснүүдэд зовлон нэмэрлэнэ гэж үзэн, чин сэтгэлээс бус өрсөлдөөний улмаас
Phil MonKJV 1:17  харин нөгөө нь намайг сайн мэдээний өмгөөллийн төлөө томилогдсон гэдгийг мэдэн, хайрын улмаас Христийг тунхагладаг.
Phil MonKJV 1:18  Тэгээд юу гэж? Ямар ч л байсан дүр үзүүлэлтээр ч бай, үнэнээсээ ч бай бүх арга замаар Христ тунхаглагдаж байна. Тэгээд үүнд нь би баясан хөөрдөг. Тийм ээ, баясан хөөрөх ч болно.
Phil MonKJV 1:19  Яагаад гэвэл энэ нь миний аврал руу та нарын гуйлтаар бас Есүс Христийн Сүнсний хангахуйгаар дамжин,
Phil MonKJV 1:20  би юунд ч ичээгдэхгүй, харин ч бүхий л зоригтой байдалтайгаар үргэлж байсан шигээ бас одоо ч байж, амьдралаар ч бай, эсвэл үхлээр ч бай миний бие дотор Христ агуу болгогдоно гэдэг чинхүү найдлага ба найдварын минь дагуу эргэнэ гэдгийг би мэддэг.
Phil MonKJV 1:21  Учир нь миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
Phil MonKJV 1:22  Гэхдээ би махбод дотор амьдарч л байгаа бол энэ нь миний хөдөлмөрийн жимс мөн. Гэсэн ч алийг нь сонгохоо би мэдэхгүй байна.
Phil MonKJV 1:23  Учир нь би хоёр зүйлийн дунд хавчигдаад байна. Би эндээс явж улмаар Христтэй хамт байх хүсэлтэй байдаг. Энэ нь хамаагүй дээр.
Phil MonKJV 1:24  Гэтэл би махбод дотор орших нь та нарын хувьд илүү хэрэгтэй.
Phil MonKJV 1:25  Мөн надад ийм бат итгэл байдаг. Би та нарын итгэлийн урагшлалт ба баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байж бас хамтдаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэж байна.
Phil MonKJV 1:26  Ингэснээр Есүс Христ доторх та нарын миний төлөө гэсэн баяр хөөр та нар луу дахин очилтоор минь илүү бялхах юм.
Phil MonKJV 1:27  Гагцхүү та нарын амьдралын хэв маяг Христийн сайн мэдээнд нийцэхүйц байг. Тэгвэл би очиж та нарыг харсан ч эсвэл цуг байхгүй байсан ч та нарын талаар та нар сайн мэдээнээсх энэхүү итгэлийн төлөө хамтдаа зүтгэн, нэг сүнсэн дотор нэг санаа бодолтойгоор бат зогсдогийг,
Phil MonKJV 1:28  бас сөргөлдөгчдөөр юугаар ч айлгагддаггүй гэж би сонсох болно. Энэ нь тэдэнд сүйрлийн харин та нарт авралын шинж тэмдэг бөгөөд энэ нь Шүтээнээс юм.
Phil MonKJV 1:29  Яагаад гэвэл зөвхөн Христэд итгэх нь төдийгүй бас түүний төлөө зовох нь та нарт түүний төлөө өгөгдсөн.
Phil MonKJV 1:30  Миний дотор та нарын харсан бас миний дотор одоо ч байгааг сонсож буй яг тийм тэмцэлтэй та нар байгаа юм.
Chapter 2
Phil MonKJV 2:1  Тиймээс хэрэв Христ дотор ямар нэг тайвшрал, ямар нэг хайрын тайтгарал, ямар нэг Сүнсний нөхөрлөл, ямарваа өрөвч сэтгэлүүд ба өршөөлүүд байдаг л юм бол,
Phil MonKJV 2:2  та нар миний баяр хөөрийг дүүрэн болго. Ингэхдээ та нар ижил хайр, нэг сэтгэл, нэг санаа бодол бүхий адилхан оюун бодолтой бай.
Phil MonKJV 2:3  Өрсөлдөөн эсвэл хоосон алдраар юу ч бүү хийгдэг. Харин хүн бүр оюун бодлын даруу байдлаар бусдыг өөрөөсөө илүү дээр гэж үз.
Phil MonKJV 2:4  Хүн бүр өөрийн зүйлсэд биш, харин хүн бүр бас бусдын зүйлсэд анхаарал тавь.
Phil MonKJV 2:5  Христ Есүст ч байсан энэхүү оюун бодол та нарт байг.
Phil MonKJV 2:6  Шүтээний хэлбэрээр байдаг тэрбээр Шүтээнтэй эн тэнцүү байхыг хулгай биш гэж үзсэн.
Phil MonKJV 2:7  Гэсэн ч өөрийгөө хоосолж улмаар боолын хэлбэрийг өөр дээрээ авсан бөгөөд хүмүүн адил байдал руу болгогдсон.
Phil MonKJV 2:8  Тэгээд хүмүүн шиг хэв маягийг олсон тэрбээр өөрийгөө даруу болгож улмаар үхэлд, бүр загалмайн үхэлд ч дуулгавартай байсан.
Phil MonKJV 2:9  Тиймээс түүнийг Шүтээн бас өндөрт өргөмжилсөн бөгөөд нэр бүрээс дээгүүр нэрийг түүнд соёрхсон.
Phil MonKJV 2:10  Энэ нь Есүсийн нэрэнд тэнгэр дэх бас газар дээрх мөн газрын доорх зүйлсийн өвдөг бүхэн сөгдөхийн тулд,
Phil MonKJV 2:11  мөн хэл бүхэн Эцэг Шүтээний яруу алдрын төлөө Есүс Христийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд юм.
Phil MonKJV 2:12  Тиймээс хайрлагдагсад минь, үргэлж дуулгавартай байсан шигээ, зөвхөн надтай хамт байхдаа байсан шигээ биш, харин одоо байхгүй байхад минь бүр ч ихээр айдас ба чичрэлтэйгээр өөрсдийн авралыг ажиллуул.
Phil MonKJV 2:13  Учир нь өөрийнхөө тааллыг хүсүүлж бас үйлдүүлэхээр та нарын дотор ажилладаг нь Шүтээн юм.
Phil MonKJV 2:14  Бүх зүйлийг бувтнасан гомдлолууд ба маргалдаануудгүйгээр хий.
Phil MonKJV 2:15  Энэ нь хорон муу бөгөөд завхарсан үндэстний дунд та нар гэм зэмгүй бас гэм хоргүй, Шүтээний хүүхдүүд, зэмлэлгүй байж, тэдний дунд дэлхий дээрх гэрлүүд мэт гэрэлтэхийн тулд юм.
Phil MonKJV 2:16  Амьдралын үгийг өргөж барь. Тэгвэл би дэмий гүйгээгүйдээ бас дэмий хөдөлмөрлөөгүйдээ Христийн тэрхүү өдөр болоход баярлах болно.
Phil MonKJV 2:17  Тийм ээ, би та нарын итгэлийн тахил ба үйлчлэл дээр өргөл болгогдсон байлаа ч, баясан хөөрч бас та бүгдтэй хамт баярладаг.
Phil MonKJV 2:18  Мөн адилхан шалтгаанаар та нар ч бас баясан хөөрч бас надтай хамт баярладаг.
Phil MonKJV 2:19  Харин та нар луу Тимоотеосыг удахгүй илгээнэ гэдэгт би Эзэн Есүст бат найдаж байна. Тэгвэл би бас та нарын байдлыг мэдэхдээ урамтай болно.
Phil MonKJV 2:20  Учир нь та нарын байдалд үнэнээсээ санаа тавьдаг түүн шиг сэтгэлтэй хүн надад байхгүй.
Phil MonKJV 2:21  Яагаад гэвэл бүгд Есүс Христийн зүйлсийг бус, өөрсдийнхийг эрэлхийлж байна.
Phil MonKJV 2:22  Харин хүү нь эцэгтэйгээ мэтээр тэрбээр надтай хамт сайн мэдээн дотор үйлчилсэн гэдгийн бодит баталгааг та нар мэддэг.
Phil MonKJV 2:23  Тиймээс миний хувьд яахыг би харж байгаад түүнийг даруй илгээнэ хэмээн найдаж байна.
Phil MonKJV 2:24  Харин би өөрөө ч бас удахгүй очно гэдэгтээ Эзэнд бат найдаж байна.
Phil MonKJV 2:25  Гэсэн ч миний дүү бөгөөд хамтран зүтгэгч бас хамтран байлдагч түүнчлэн та нарын бие төлөөлөгч мөн миний хэрэгцээнүүдэд үйлчилсэн Епафроодитосыг та нар луу илгээх шаардлагатай гэж би үзлээ.
Phil MonKJV 2:26  Учир нь тэрбээр та бүгдийн хүслэн болдог байсан бөгөөд өөрийг нь өвчтэй гэж та нар сонссон учраас дарамттай болсон.
Phil MonKJV 2:27  Учир нь тэр үнэхээр үхэлд ойр өвчтэй байсан. Харин Шүтээн түүнд өршөөл хайрласан. Мөн зөвхөн түүнд ч биш бас надад өршөөл хайрласан. Эс бөгөөс би уй гашуун дээрээ уй гашуутай болох байлаа.
Phil MonKJV 2:28  Тиймээс би түүнийг яаралтай илгээсэн нь та нар түүнийг дахин харахдаа баярлаж бас би харуусалгүй болохын тулд юм.
Phil MonKJV 2:29  Тиймээс түүнийг Эзэн дотор бүхий л баяр хөөртэй байдлаар хүлээн ав. Мөн ийм нэгнийг нэр хүндтэйд тооц.
Phil MonKJV 2:30  Яагаад гэвэл та нарын үйлчлэлийн дутууг надад гүйцээх гэж тэрбээр амиа үл хайхран, Христийн ажлын төлөө үхэлд ойрхон байсан.
Chapter 3
Phil MonKJV 3:1  Эцэст нь ахан дүүс минь, Эзэн дотор баясан хөөр. Адил зүйлсийг та нарт бичиж байгаа нь надад үнэндээ харуусалтай биш, харин ч энэ нь та нарт аюулгүй юм.
Phil MonKJV 3:2  Нохдоос болгоомжил. Ёрын муу ажилчдаас болгоомжил. Огтлолтоос болгоомжил.
Phil MonKJV 3:3  Учир нь бид бол сүнс дотор Шүтээнд мөргөдөг бас Христ Есүс дотор баясан хөөрдөг бөгөөд махбодод найдлага тавьдаггүй хөвч хөндүүлэлт билээ.
Phil MonKJV 3:4  Гэсэн ч би махбодод найдлага тавьсан ч болох юм. Хэрэв хэн нэг нь махбодын зүйлд найдаж болно гэж боддог бол би бүр ч илүү.
Phil MonKJV 3:5  Би найм дахь өдрөө хөвч хөндүүлсэн, Израйлийн удмаас, Бэниамины овгоос, Еврейчүүдээс гаралтай Еврей, хуулийн хувьд Фариса хүн,
Phil MonKJV 3:6  хичээл зүтгэлийн хувьд чуулганыг хавчдаг, хуулин дахь зөв байдлын хувьд гэм зэмгүй байсан.
Phil MonKJV 3:7  Гэвч надад ололт байсан энэ зүйлсийг би Христийн төлөө алдагдалд тооцсон.
Phil MonKJV 3:8  Үнэхээр эргэлзээгүй. Улмаар Эзэн Христ Есүсийнхээ тухай мэдлэгийн гоц гойд байдлын төлөө би бүх зүйлийг алдагдалд тооцдог. Түүний төлөө би бүх зүйлийг алдагдал болгосон бөгөөд тэдгээрийг баас гэж тооцдог нь би Христийг хүртэж,
Phil MonKJV 3:9  улмаар хуулиас байдаг өөрийн зөв байдалтайгаар биш, харин итгэлээр Шүтээнээс байдаг тэрхүү зөв байдал болох Христэд итгэх итгэлээр дамжин түүний дотор олдохын тулд юм.
Phil MonKJV 3:10  Тэгвэл үхэлтэй нь адил байдалд болгогдсон би түүнийг бас үхэгсдээс босгогдолтын хүч чадлыг нь бас түүний зовлонгууд дахь нөхөрлөлийг танин мэдэх болно.
Phil MonKJV 3:11  Ямар л зам байна түүгээр нь би үхэгсдээс босгогдолт руу хүрч очно.
Phil MonKJV 3:12  Би аль хэдийн хүрч очсон эсвэл аль хэдийн төгс болчихсон учраас биш, харин би Христ Есүст юуны төлөө баригдсан, тэр зүйлийг би бас барьж авахын тулд араас нь мөшгөдөг.
Phil MonKJV 3:13  Ахан дүүс ээ, би бариад авчихсан гэж өөрийгөө тооцдоггүй. Харин би ийм нэг зүйлийг хийдэг. Ард байгаа зүйлсийг мартаж улмаар өмнө байгаа зүйлс рүү тэмүүлэнгээ,
Phil MonKJV 3:14  Христ Есүс дэх Шүтээний өндөр дээд дуудлагын шагналын төлөө тэмдэг рүү зүтгэдэг.
Phil MonKJV 3:15  Тиймээс төгс байх хэн ч бай ийм санаа бодолтой байцгаая. Тэгээд хэрэв та нар үүнд ямар нэг байдлаар өөр санаа бодолтой байгаа бол Шүтээн үүнийг л та нарт илчлэх болно.
Phil MonKJV 3:16  Гэсэн ч өөрсдийн олж авсан яг тэр дүрмээрээ алхацгаая. Адил зүйлийг тунгаан бодоцгооё.
Phil MonKJV 3:17  Ахан дүүс ээ, хамтдаа намайг даган дуурайгчид бай. Тэгээд та нар биднийг үлгэр жишээ болгодогчлон үүнчлэн алхдаг хүмүүсийг анхааран хар.
Phil MonKJV 3:18  (Учир нь Христийн загалмайн дайснууд болсон олон хүн алхаж байна гэж би та нарт тэдний талаар байнга ярьдаг байсан мөн одоо ч бүр уйлан байж хэлж байна.
Phil MonKJV 3:19  Тэдний төгсгөл бол сүйрэл, тэдний шүтээн бол өөрсдийнх нь ходоод, тэдний яруу алдар нь өөрсдийнх нь ичгүүр дотор байдаг. Тэд дэлхийн зүйлсийг боддог.)
Phil MonKJV 3:20  Учир нь бидний иргэншил тэнгэрт байдаг. Бид тэндээс ирэх Аврагч буюу Эзэн Есүс Христийг бас хүсэн хүлээдэг.
Phil MonKJV 3:21  Тэрбээр бүр бүгдийг өөртөө захируулж чадах тэрхүү ажиллагааныхаа дагуу бидний дорой биеийг өөрийн сүр жавхлант биетэй адил болгохын тулд өөрчилнө.
Chapter 4
Phil MonKJV 4:1  Тиймээс хайрлагдсан бас хүслэн болсон ахан дүүс минь, баяр хөөр ба титэм минь, хайрлагдагсад минь Эзэн дотор тийнхүү бат зогс.
Phil MonKJV 4:2  Эзэн дотор ижил санаа бодолтой байхыг би Эфодиасаас хичээнгүйлэн гуйж байна. Бас Сюнтюхигээс хичээнгүйлэн гуйж байна.
Phil MonKJV 4:3  Мөн надтай хамт бас Клиймистэй хамт бас нэрс нь амийн номонд буй бусад хамтран зүтгэгчидтэй хамт сайн мэдээн дотор хөдөлмөрлөсөн энэ эмэгтэйчүүдэд туслахыг жинхэнээсээ буулганд хамтран зүтгэгч чамаас гуйя.
Phil MonKJV 4:4  Эзэн дотор үргэлж баясан хөөр. Би дахин хэлье. Баясан хөөр.
Phil MonKJV 4:5  Та нарын зохистой байдал бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна.
Phil MonKJV 4:6  Юунд ч бүү санаа зов. Харин бүх зүйлд талархал бүхий гуйлт ба хүсэлтээр дамжин та нарын хүсэлтүүд Шүтээнд мэдэгдэг.
Phil MonKJV 4:7  Тэгээд бүхий л ойлголтыг давдаг Шүтээний амар тайван нь Христ Есүсээр дамжин та нарын зүрх сэтгэл болон оюун бодлыг хамгаална.
Phil MonKJV 4:8  Эцэст нь ахан дүүс ээ, үнэн болгоныг, шударга болгоныг, зөв шударга болгоныг, цэвэр болгоныг, хайрлам болгоныг, сайшаалтай болгоныг, хэрэв ямар нэгэн онцсайн чанар гэж байгаа бол бас ямар нэг магтаал гэж байгаа бол эдгээрийг бод.
Phil MonKJV 4:9  Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харсан тэрхүү зүйлсээ хий. Мөн амар тайвны Шүтээн та нартай хамт байх болно.
Phil MonKJV 4:10  Харин та нарын миний төлөөх халамж сая л нэг сэргэсэн тул би Эзэн дотор асар ихээр баясан хөөрсөн. Та нар үүнд анхаарал тавьдаг байсан ч та нарт боломж олдоогүй.
Phil MonKJV 4:11  Би үүнийг гачигдлаас болоод хэлж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөлд байсан сэтгэл хангалуун байхад суралцсан.
Phil MonKJV 4:12  Би дорд тарчиг байхыг ч мэднэ бас элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Би цатгалан бас өлсгөлөн байхын аль алиныг мөн элбэг дэлбэг байх бас гачигдахын аль алиныг хаа сайгүй бас бүх зүйл дээр заалгасан.
Phil MonKJV 4:13  Намайг хүчирхэгжүүлдэг Христээр дамжуулан би бүхнийг хийж чаддаг.
Phil MonKJV 4:14  Үүнээс гадна та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайнаар үйлдсэн.
Phil MonKJV 4:15  Эдүгээ өгөхүй ба хүлээн авахуйн хувьд гэвэл, сайн мэдээний эхэнд намайг Македониос хөдлөх үед зөвхөн Фийлиппойчууд та нараас өөр ямар ч чуулган надтай хуваалцаагүйг та нар бас мэднэ.
Phil MonKJV 4:16  Учир нь бүр Тэссалонийкид байхад та нар миний хэрэгцээнд нэг удаа бас хоёр дахиа илгээсэн.
Phil MonKJV 4:17  Би бэлэг хүссэндээ биш, харин та нарын өчгөнд жимс бялхаасай гэж хүссэндээ юм.
Phil MonKJV 4:18  Гэвч надад бүгд байгаа бөгөөд бялхаж байна. Та нараас илгээгдсэн Шүтээнд анхилам үнэр ба тааламжит бас хүлээн авагдахуйц тахил болсон зүйлсийг Епафроодитосоос хүлээн аваад би дүүрэн байна.
Phil MonKJV 4:19  Харин миний Шүтээн яруу алдар дахь өөрийн баялгуудын дагуу та нарын хэрэгтэйг бүтнээр нь Христ Есүсээр хангана.
Phil MonKJV 4:20  Эдүгээ Шүтээн буюу бидний Эцэг рүү яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
Phil MonKJV 4:21  Христ Есүс доторх ариун хүн бүрт мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа ахан дүүс та нарт мэнд хүргэж байна.
Phil MonKJV 4:22  Бүх ариун хүмүүс, ялангуяа Кайсарын гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна.
Phil MonKJV 4:23  Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.