Toggle notes
Chapter 1
Jame | MonKJV | 1:1 | Шүтээний болон Эзэн Есүс Христийн боол Иакоовоос хилийн чанадад тархсан тэрхүү арван хоёр овогт мэндчилж байна. | |
Jame | MonKJV | 1:4 | Харин тэвчээр нь төгс ажилтайгаа байг. Энэ нь та нар төгс бөгөөд бүрэн бүтэн, юугаар ч дутагдахгүй болохын тулд юм. | |
Jame | MonKJV | 1:5 | Харин хэрэв та нарын хэн нэг чинь мэргэн ухаанаар дутвал, бүгдэд өгөөмрөөр бас буруушаалгүйгээр өгдөг Шүтээнээс гуйг. Тэгээд энэ нь түүнд өгөгдөх болно. | |
Jame | MonKJV | 1:6 | Гэхдээ тэрбээр огт давалгаалахгүйгээр итгэл дотор гуйг. Яагаад гэвэл давалгаалдаг нь салхинд туугдан улмаар шидэгдэх тэнгисийн давалгаа адил байдаг. | |
Jame | MonKJV | 1:10 | харин баян нь дорд болгогдохуйгаараа баярлан бахдаг. Яагаад гэвэл тэрбээр өвсний цэцэг адил үгүй болно. | |
Jame | MonKJV | 1:11 | Учир нь нар шатам халуунтайгаар хөөрмөгц өвсийг хатаана. Тэгээд цэцэг нь үүнээс унаж бас гаднах гоо үзэмж нь устдаг. Үүнчлэн баян хүн ч бас замууд дотроо үгүй болно. | |
Jame | MonKJV | 1:12 | Сорилтыг тэвчин туулдаг нь жаргалтай. Учир нь тэрбээр шалгарахдаа Эзэн өөрийг нь хайрладаг хүмүүст амласан тэрхүү амьдралын титмийг хүлээн авна. | |
Jame | MonKJV | 1:13 | Ямар ч хүн уруу татагдахдаа, Би Шүтээнээр уруу татагдаад байна гэж бүү хэлэг. Учир нь Шүтээн ёрын муугаар уруу татагдаж чадахгүй бас өөрөө ямар ч хүнийг уруу татдаггүй. | |
Jame | MonKJV | 1:14 | Харин хүн бүр өөрийнхөө хүсэл тачаалаар холдохдоо өгөөшдүүлж улмаар уруу татагддаг. | |
Jame | MonKJV | 1:15 | Тэгээд хүсэл тачаал нь үр тогтооход энэ нь гэмийг төрүүлэх бөгөөд гэм нь бүрэн болох үедээ үхлийг төрүүлдэг. | |
Jame | MonKJV | 1:17 | Сайн бэлэг бүр бас төгс бэлэг бүр нь дээрээс буюу гэрлүүдийн Эцэгээс доош буун ирдэг. Түүнд хувирахуй үгүй бас эргэж буцахуйн сүүдэр ч байхгүй. | |
Jame | MonKJV | 1:18 | Тэр биднийг өөрийнхөө хүслээс үнэний үгээр төрүүлсэн. Энэ нь бид түүний бүтээлүүдийн тэрхүү анхны үр жимснүүд байхын тулд юм. | |
Jame | MonKJV | 1:19 | Тиймээс хайрлагдсан ахан дүүс минь, хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа алгуур, хилэгнэлд алгуур байг. | |
Jame | MonKJV | 1:21 | Тиймээс бүх бохир байдлыг мөн хорон муу байдлын бялхалтыг зайлуул. Тэгээд та нарын сэтгэлийг аварч чадах суулгагдсан үгийг номхон байдлаар хүлээн ав. | |
Jame | MonKJV | 1:23 | Учир нь хэрэв хэн нэгэн нь үгийг сонсогч бөгөөд үйлдэгч биш байх аваас тэрбээр төрөлх нүүрээ толинд харж буй хүнтэй адилтгагдана. | |
Jame | MonKJV | 1:25 | Харин мартамхай сонсогч биш, харин ажлыг үйлдэгч байж, эрх чөлөөний төгс хууль руу анхааран харж бас үүн дотор үргэлжлүүлдэг хэн ч бай энэ хүн үйл хэрэгтээ ивээгдэх болно. | |
Jame | MonKJV | 1:26 | Хэрэв та нарын дунд буй хэн нэгэн нь итгэл бишрэлтэй гэж боддог бөгөөд хэлээ хазаарладаггүй бол үнэндээ зүрх сэтгэлээ мэхэлж буй хэрэг юм. Энэ хүний итгэл бишрэл нь хоосон аж. | |
Chapter 2
Jame | MonKJV | 2:1 | Ахан дүүс минь, яруу алдрын Эзэн, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хүмүүсийг ялгаварлахуйтай бүү байлга. | |
Jame | MonKJV | 2:2 | Учир нь хэрэв та нарын цугларалтанд алтан бөгжтэй, хээнцэр хувцастай эр орж ирвэл бас хиртэй хувцастай ядуу эр орж ирвэл | |
Jame | MonKJV | 2:3 | улмаар та нар хээнцэр хувцастай хүнд нь анхаарал тавиад түүнд, Та энд сайн газарт суу гэчихээд ядуу хүнд нь, Чи тэнд зогс эсвэл энд миний хөлийн гишгүүрийн дор суу гэвэл | |
Jame | MonKJV | 2:4 | та нар өөрсөд дотроо ялгаварлаж буй хэрэг бөгөөд ёрын муу бодлуудтай шүүгчид болсон хэрэг биш үү? | |
Jame | MonKJV | 2:5 | Хайрлагдсан ахан дүүс минь, сонсогтун. Итгэлээр баян бөгөөд өөрийг нь хайрлагчдад амласан хаанчлалын өв залгамжлагчид болох энэ дэлхийн ядуусыг Шүтээн сонгосон биш үү? | |
Jame | MonKJV | 2:6 | Харин та нар ядуу хүнийг ад үзсэн байна. Та нарыг баячууд дарангуйлдаг бөгөөд та нарыг шүүлтийн суудлууд руу чирдэггүй гэж үү? | |
Jame | MonKJV | 2:8 | Хэрэв та нар бичвэрийн дагуух, Та нар ойрынхноо өөрийн адил хайрла гэдэг хаан хуулийг биелүүлж байгаа бол та нар сайныг үйлдэж байна. | |
Jame | MonKJV | 2:9 | Харин та нар хүмүүсийг ялгаварладаг бол та нар гэм үйлдэж бас хууль зөрчигчдийн ёсоор хуулиар буруушаагдаж буй хэрэг. | |
Jame | MonKJV | 2:10 | Учир нь хуулийг бүхэлд нь сахисан ч нэг л зүйлд нь бүдрэх хэн ч бай тэрбээр бүгдэд нь гэм буруутай. | |
Jame | MonKJV | 2:11 | Яагаад гэвэл, Бүү завхайр гэж хэлсэн тэрбээр, Аллага бүү үйлд гэж бас хэлсэн. Эдүгээ хэрэв чи завхайраагүй ч аллага үйлдвэл хуулийн хууль зөрчигч болсон хэрэг. | |
Jame | MonKJV | 2:13 | Учир нь өршөөл үзүүлээгүйд нь өршөөлгүй шүүлт байх бөгөөд өршөөл нь шүүлтийн эсрэг бахдан баясна. | |
Jame | MonKJV | 2:14 | Ахан дүүс минь, хэрэв хэн нэг нь өөрт нь итгэл байгаа гэж хэлдэг ч, үйлсүүд байдаггүй бол ямар ашиг тустай байх билээ? Итгэл түүнийг аварч чадах уу? | |
Jame | MonKJV | 2:15 | Хэрэв хэн нэгэн ах дүү эсвэл эгч дүү нь нүцгэн байгаад бас өдөр бүрийн хоолоор гачигдаж байгаа бол | |
Jame | MonKJV | 2:16 | улмаар та нарын нэг нь тэдэнд, Амар тайван дотор яв, дулаацаг бас цадаг гэсэн атлаа та нар биенд нь хэрэгцээтэй зүйлсийг тэдэнд өгөхгүй бол ямар ашиг тустай байх вэ? | |
Jame | MonKJV | 2:18 | Тийм ээ, хэн нэг нь, Чамд итгэл байна мөн надад үйлсүүд байна. Чи итгэлээ өөрийн үйлсүүдгүйгээр надад харуул тэгээд би чамд итгэлээ өөрийн үйлсүүдээр харуулъя гэж хэлж болох юм. | |
Jame | MonKJV | 2:19 | Ганцхан Шүтээн байдаг гэдэгт чи итгэдэг. Чи сайнаар үйлдэж байна. Чөтгөрүүд ч бас итгэдэг бөгөөд чичирдэг. | |
Jame | MonKJV | 2:21 | Бидний эцэг Аврахаам өөрийн хүү Ицхаакийг тахилын ширээн дээр өргөхдөө үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү? | |
Jame | MonKJV | 2:22 | Итгэл түүний үйлсүүдтэй хамт хэрхэн ажилласныг мөн итгэл үйлсүүдээр хэрхэн төгс болгогдсоныг чи харж байна уу? | |
Jame | MonKJV | 2:23 | Улмаар, Аврахаам Шүтээнд итгэсэн бөгөөд энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан гэдэг бичвэр биелэгдсэн. Тэгээд тэрбээр Шүтээний Анд гэж дуудагдсан. | |
Jame | MonKJV | 2:24 | Тиймээс хүн дан ганц итгэлээр биш мөн үйлсүүдээр хэрхэн зөвтгөгддөгийг та нар харж байна. | |
Jame | MonKJV | 2:25 | Үүнчлэн бас янхан эм Рахаав элч нарыг хүлээн аваад улмаар тэднийг өөр замаар гаргаж явуулахдаа үйлсүүдээрээ зөвтгөгдөөгүй гэж үү? | |
Chapter 3
Jame | MonKJV | 3:1 | Ахан дүүс минь, багш бид илүү агуу яллалтыг хүлээн авна гэдгийг мэдэх тул олон хүн багш бүү бай. | |
Jame | MonKJV | 3:2 | Яагаад гэвэл бид бүгдийг олон зүйлээр бүдрээдэг. Хэрэв хэн нэг нь үгээр бүдрээдэггүй бол тэрбээр төгс бөгөөд биеэ бүхэлд нь бас хазаарлаж чаддаг хүн мөн. | |
Jame | MonKJV | 3:3 | Ажигтун, бид өөрсдөдөө морьдыг дуулгавартай байлгахын тулд аманд нь амгайвч хийдэг бөгөөд биеийг нь бүхэлд нь жолооддог. | |
Jame | MonKJV | 3:4 | Ажигтун, усан онгоцнууд ч бас агуу том байгаад, ширүүн салхинд туугдаж байлаа ч маш жижиг залуураар, залуурчны хүссэн зүг рүү жолоодогддог. | |
Jame | MonKJV | 3:5 | Яг үүнчлэн хэл бол жижиг эрхтэн атлаа агуу зүйлсээр сайрхдаг. Ажигтун, өчүүхэн гал хэчнээн агуу ойг түймэрддэг билээ! | |
Jame | MonKJV | 3:6 | Мөн хэл бол гал, хууль бусын ертөнц юм. Ийм л хэл нь бидний эд эрхтнүүдийн дунд байдаг, биеийг бүхэлд нь бузарладаг бөгөөд төрөлх амьдралын тойрогт гал асаадаг бас тамын галаар асаагддаг. | |
Jame | MonKJV | 3:7 | Учир нь зэрлэг амьтдын, шувуудын, могойнуудын мөн тэнгис дэх зүйлсийн бүх төрөл нь хүн төрөлхтнөөр номхруулагдсан бөгөөд номхруулагдсаар байна. | |
Jame | MonKJV | 3:8 | Харин нэг ч хүн хэлийг номхруулж чаддаггүй. Энэ нь хазаарлагдашгүй хорон муу, үхлийн хороор дүүрэн юм. | |
Jame | MonKJV | 3:9 | Бид үүгээр Шүтээнийг буюу Эцэгийг ерөөдөг. Мөн бид үүгээр Шүтээнтэй адил төстэй байдлын дагуу бүтээгдсэн хүмүүнийг хараадаг. | |
Jame | MonKJV | 3:10 | Нэг л амнаас ерөөхүй бас хараахуй гардаг аж. Ахан дүүс минь, эдгээр нь ийм байх ёсгүй. | |
Jame | MonKJV | 3:12 | Ахан дүүс минь, инжрийн мод чидун жимсийг эсвэл усан үзмийн мод инжрийг гаргаж чадна гэж үү? Үүнчлэн ямар ч булаг давстай болон цэнгэг усыг зэрэг гаргадаггүй. | |
Jame | MonKJV | 3:13 | Та нарын дунд хэн нь мэргэн бас мэдлэгтэй вэ? Тэр нь өөрийнхөө үйлсүүдийг мэргэн ухааны номхон байдлаар сайн хэв маягаас харуулаг. | |
Jame | MonKJV | 3:14 | Харин хэрэв та нар зүрх сэтгэл дотроо гашуун атаархал болон тэмцэлтэй бол бүү сайрх бас үнэний эсрэг бүү худал ярь. | |
Jame | MonKJV | 3:15 | Ийм мэргэн ухаан нь дээрээс бууж ирдэггүй харин газрынх, төрөлхийнх, чөтгөрийнх юм. | |
Jame | MonKJV | 3:16 | Учир нь хаана атаархал болон тэмцэл байна, тэнд будлиан самуун болон ёрын муу бүх ажил байдаг. | |
Jame | MonKJV | 3:17 | Харин дээрээс байдаг мэргэн ухаан нь нэн түрүүнд цэвэр, тэгээд амар тайванч, элэгсэг, чих зөөлөнтэй, өршөөл болон сайн жимсүүдээр дүүрэн, алаг үзэлгүй бөгөөд хоёр нүүр гаргалтгүй байдаг. | |
Chapter 4
Jame | MonKJV | 4:1 | Та нарын дундах дайталтууд болон тэмцлүүд хаанаас байдаг вэ? Та нарын эд эрхтнүүд дотор дайтдаг та нарын хүсэл тачаалуудаас бүр эндээс л бус уу? | |
Jame | MonKJV | 4:2 | Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй байна. Та нар аллага үйлддэг. Бас авахыг улайрдаг. Тэгээд авч чаддаггүй. Та нар тэмцэлддэг бас дайтдаг. Гэвч та нарт байхгүй байна. Яагаад гэвэл та нар гуйдаггүй. | |
Jame | MonKJV | 4:3 | Та нар гуйдаг бөгөөд та нар өөрсдийн хүсэл тачаалуудад зарцуулах гэж буруу зорилгоор гуйдаг тул авдаггүй. | |
Jame | MonKJV | 4:4 | Завхай эрчүүд болон завхай эмс ээ, дэлхийтэй найзлахуй нь Шүтээнтэй дайсагнахуй гэдгийг та нар мэдэхгүй юү? Тиймээс дэлхийн найз байхыг хүсэх хэн боловч Шүтээний дайсан мөн. | |
Jame | MonKJV | 4:5 | Бидний дотор оршдог тэрхүү сүнс хардалт руу тачааддаг хэмээн бичвэр дэмий хэлдэг гэж та нар бодож байна уу? | |
Jame | MonKJV | 4:6 | Гэвч тэрбээр илүү их энэрлийг өгдөг. Тийм ч учраас тэр, Шүтээн бардам хүний эсрэг зогсдог харин даруу хүнд энэрэл өгдөг гэж хэлдэг. | |
Jame | MonKJV | 4:7 | Тиймээс өөрсдийгөө Шүтээнд захируул. Элээний эсрэг зогс. Тэгээд тэр та нараас зайлна. | |
Jame | MonKJV | 4:8 | Шүтээн рүү ойрт мөн тэр чам руу ойртоно. Гэмтнүүд та нар гараа цэвэрлэ. Мөн хоёр санаатай та нар зүрх сэтгэлээ ариусга. | |
Jame | MonKJV | 4:9 | Шанал, гашууд бас уйл. Та нарын инээд гашуудал руу бас та нарын баяр хөөр гуниг гутрал руу эргүүлэгдэг. | |
Jame | MonKJV | 4:11 | Ахан дүүс ээ, нэг нэгнээ бүү муулчил. Ах дүүгээ муулчилдаг бас ах дүүгээ шүүдэг нь хуулийг муулчилж, хуулийг шүүж буй хэрэг. Харин хэрэв чи хуулийг шүүдэг бол чи хуулийг үйлдэгч биш, харин шүүгч аж. | |
Jame | MonKJV | 4:12 | Аварч бас устгаж чаддаг ганцхан л хууль тогтоогч байдаг. Өөр нэгнийг шүүдэг чи хэн гээч вэ? | |
Jame | MonKJV | 4:13 | Алив одоо, та нар, Өнөөдөр эсвэл маргааш бид ийм хот руу явна. Тэгээд тэндээ жил болж, наймаа хийж, ашиг олно гэж хэлдэг ч | |
Jame | MonKJV | 4:14 | маргааш юу болохыг та нар мэдэхгүй. Учир нь та нарын амь юу вэ? Энэ бол хэсэгхэн зуур үзэгдээд, дараа нь замхран оддог уур манан юм. | |
Jame | MonKJV | 4:15 | Оронд нь та нар, Хэрэв Эзэн хүсвэл бид амьдарч улмаар үүнийг эсвэл түүнийг хийнэ гэж хэлэх ёстой. | |
Jame | MonKJV | 4:16 | Харин эдүгээ та нар өөрсдийн бардамналууд дотор бахдан баярладаг. Ийм баяр бахдал бүр нь ёрын муу байдаг. | |
Chapter 5
Jame | MonKJV | 5:1 | Алив одоо, баячууд та нар өөрсөд дээрээ ирэх гай тотгоруудынхаа төлөө гашууд бас уйлан орил. | |
Jame | MonKJV | 5:2 | Та нарын эд баялгууд ялзарчихаад байгаа бөгөөд та нарын хувцаснууд цагаан эрвээхэйд идэгдчихээд байна. | |
Jame | MonKJV | 5:3 | Та нарын алт болон мөнгө баалчихаад байгаа бөгөөд тэдгээрийн хаг нь та нарын эсрэг гэрчлэл болж бас та нарын махбодыг гал адил идэх болно. Та нар сүүлчийн өдрүүдийн төлөө эрдэнэсийг овоолжээ. | |
Jame | MonKJV | 5:4 | Ажигтун, талбай дээр чинь ургац хураасан хөлсний ажилчдаас та нарын луйвардсан цалин хөлс нь хашгирч байна. Бас ургац хураагсдын хашгираанууд нь цэбаагийн Эзэний чих рүү орсон байна. | |
Jame | MonKJV | 5:5 | Та нар газар дээр тааллаараа амьдарсан бөгөөд тансаг байсан. Та нар нядалгааны өдрөө зүрх сэтгэлээ бордсон байна. | |
Jame | MonKJV | 5:7 | Тиймээс ахан дүүс ээ, Эзэний ирэлт хүртэл тэвчээртэй бай. Ажигтун, тариалагч нь анхны болон сүүлчийн бороог хүлээн авах хүртлээ, газрын үнэт жимсийг хүлээж бас үүний төлөө удаан тэвчдэг. | |
Jame | MonKJV | 5:8 | Та нар бас тэвчээртэй бай. Зүрх сэтгэлээ батжуул. Учир нь Эзэний ирэлт ойртож байна. | |
Jame | MonKJV | 5:9 | Ахан дүүс ээ, та нар яллагдахгүйн тулд нэг нэгнийхээ эсрэг бүү бувтналд. Ажигтун, шүүгч хаалганы өмнө зогсож байна. | |
Jame | MonKJV | 5:10 | Ахан дүүс минь, Эзэний нэрээр ярьж байсан тэрхүү эш үзүүлэгч нарыг зовлонд шаналахуйн бас тэвчихүйн жишээ болгон ав. | |
Jame | MonKJV | 5:11 | Ажигтун, тэвчин туулсан тэднийг бид жаргалтайд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонссон бөгөөд Эзэний төгсгөхүйг харсан. Учир нь Эзэн бол маш өрөвч бас өршөөнгүй. | |
Jame | MonKJV | 5:12 | Гэхдээ ахан дүүс минь, бүхнээс илүүтэйгээр тэнгэрээр ч бас газраар ч бас өөр ямар ч тангарагаар бүү тангарагла. Харин та нарын за нь за бас үгүй нь үгүй байг. Эс бөгөөс та нар яллалт руу унана. | |
Jame | MonKJV | 5:13 | Та нарын дунд хэн нэг нь зовж шаналж байна уу? Тэр нь гуйлт хийг. Хэн нэг нь баяртай байна уу? Тэр нь дууллууд дуулаг. | |
Jame | MonKJV | 5:14 | Та нарын дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагч нарыг дуудаг. Тэгээд тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тослон, түүний төлөө гуйлт хийг. | |
Jame | MonKJV | 5:15 | Улмаар итгэлээрх гуйлт өвчтэй хүнийг аврах бөгөөд Эзэн түүнийг босгоно. Мөн хэрэв тэрбээр гэмүүд үйлдсэн бол тэдгээр нь өөрт нь уучлагдана. | |
Jame | MonKJV | 5:16 | Алдаануудаа нэг нэгэндээ ил хүлээн зөвшөөрч, нэг нэгнийхээ төлөө гуй. Тэгснээр та нар эдгээгдэх болно. Зөв хүний үр нөлөөтэй хичээнгүй гуйлт нь ихийг боломжтой болгодог. | |
Jame | MonKJV | 5:17 | Элийа яг бидэн шиг хүсэл сэтгэлтэй хүн байсан бөгөөд бороо оруулахгүйн тулд хичээнгүйлэн гуйсан. Улмаар гурван жил зургаан сарын турш газар дэлхий дээр бороо ороогүй. | |
Jame | MonKJV | 5:19 | Ахан дүүс ээ, хэрэв та нарын хэн нэг нь үнэнээс гажуудуулагдвал улмаар хэн нэг нь түүнийг эргүүл. | |