Site uses cookies to provide basic functionality.

OK
I TIMOTHY
Up
1 2 3 4 5 6
Toggle notes
Chapter 1
I Ti MonKJV 1:1  Бидний Аврагч Шүтээн ба бидний найдвар Эзэн Есүс Христийн тушаалаар Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос
I Ti MonKJV 1:2  итгэл доторх миний жинхэнэ хүү Тимоотеост. Бидний Эцэг Шүтээн ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван байг.
I Ti MonKJV 1:3  Би Македони руу явахдаа чамайг Ээфэсост үлдээч гэж хичээнгүйлэн гуйсан нь, өөр сургаал бүү заа гэж
I Ti MonKJV 1:4  бас итгэл доторх Шүтээний дагуух босгон байгуулалтаас илүүтэйгээр маргаанд хүргэдэг үлгэр домог ба дуусдаггүй угийн бичгүүдэд анхаарлаа бүү хандуул гэж чи зарим хүнд тушаахын тулд юм.
I Ti MonKJV 1:5  Эдүгээ тушаалын төгсгөл бол цэвэр ариун зүрх сэтгэл бас сайн ухамсар бас чинхүү итгэлээс байдаг хайрлахуй юм.
I Ti MonKJV 1:6  Энэхүү итгэлээс гажсан зарим нь хоосон чалчилт руу эргэжээ.
I Ti MonKJV 1:7  Тэд хуулийн багш болохыг хүсдэг, юу ярьж байгаагаа бас юу батлах гээд байгаагаа ч ойлгодоггүй.
I Ti MonKJV 1:8  Харин хэрэв хүн хууль ёсоор нь хэрэглэвэл хууль нь сайн юм гэдгийг бид мэддэг.
I Ti MonKJV 1:9  Яагаад гэвэл хууль нь зөв хүнд биш, харин хуульгүйчүүдэд болон дуулгаваргүйчүүдэд, сүсэг бишрэлгүйчүүдэд болон гэмтнүүдэд, ариун бус болон эрээ цээргүй хүмүүст, эцгээ алагчдад болон эхээ алагчдад, хүн хороогчдод,
I Ti MonKJV 1:10  янхантай явалдагчдад, бандилагчдад, хүний наймаачдад, худалч хүмүүст, худлаа амлагчдад бас эрүүл зөв сургаалын эсрэг байгаа аливаа зүйлд зориулагдсан гэдэг үүнийг мэддэг.
I Ti MonKJV 1:11  Эдгээр нь ивээгдсэн Шүтээний яруу алдарт бас надад даатгагдсан тэрхүү сайн мэдээний дагуу юм.
I Ti MonKJV 1:12  Тэгээд намайг чадвартай болгосон бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл тэр намайг итгэмжтэйд тооцон, энэ үйлчлэлд томилсон.
I Ti MonKJV 1:13  Би урьд нь шүтээнийг доромжлогч бас хавчигч бас гутаан доромжлогч байсан. Гэвч би үл итгэхүй дотор эдгээрийг үл мэдэн үйлдэж байсан учраас өршөөл хүртсэн.
I Ti MonKJV 1:14  Улмаар бидний Эзэний энэрэл нь Есүс Христ дотор байдаг итгэл ба хайраар хэмжээлшгүйгээр бялхаж байсан.
I Ti MonKJV 1:15  Христ Есүс гэмтнүүдийг аврахаар энэ дэлхийд ирсэн гэдэг энэ нь итгэмжит үг бөгөөд бүхэлд нь хүлээн зөвшөөрмөөр үнэ цэнэтэй. Энэ гэмтнүүдийн эн түрүүнд нь би байдаг.
I Ti MonKJV 1:16  Гэсэн хэдий ч, мөнхийн амьдрал руу хожим өөрт нь итгэх хүмүүст жишээ болгох гэж Есүс Христ бүхий л тэвчээрийг эхлээд миний дотор харуулах гэсэн энэ шалтгааны улмаас би өршөөл хүртсэн юм.
I Ti MonKJV 1:17  Эдүгээ мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэгч Хаан, цорын ганц мэргэн ухаант Шүтээнд хүндэтгэл ба яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.
I Ti MonKJV 1:18  Хүү Тимоотеос оо, чам дээр өмнө нь буулгасан эш үзүүллэгүүдийн дагуу эдгээрийн дотор сайн тэмцлээр тэмц гэдэг энэ тушаалыг би чамд даатгаж байна.
I Ti MonKJV 1:19  Итгэл ба сайн ухамсартай бай. Үүнээс зарим хүн татгалзаж, итгэлийн тухайд сүйрсэн хөлөг онгоц болгосон.
I Ti MonKJV 1:20  Тэднээс Юменаиос, Александрос нарыг би Сатаанд тушаасан. Энэ нь тэд шүтээнийг доромжлохуйд суралцахгүйн тулд юм.
Chapter 2
I Ti MonKJV 2:1  Тиймээс бүхний түрүүнд хүсэлтүүд, гуйлтууд, зуучлалууд, талархлуудаа бүх хүний төлөө,
I Ti MonKJV 2:2  хаад болон эрх мэдэлд буй бүгдийн төлөө өргөхийг би уриалж байна. Тэгвэл бид бүхий л сүсэг бишрэлтэй байдал ба шударга байдал дотор тайван бас амар амгалан амьдралаар замнах болно.
I Ti MonKJV 2:3  Яагаад гэвэл энэ нь бидний Аврагч Шүтээний мэлмийд сайн бөгөөд тааламжтай юм.
I Ti MonKJV 2:4  Тэрбээр бүх хүнийг аврагдаж улмаар үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг.
I Ti MonKJV 2:5  Учир нь ганц Шүтээн байдаг. Бас Шүтээн ба хүмүүн хоёрын хоорондох ганц зууч буюу хүмүүн Христ Есүс байдаг.
I Ti MonKJV 2:6  Тэрбээр өөрийгөө бүгдийн төлөө барьцааны төлбөр болгон өгсөн гэрчлэл нь зохистой цагт байна.
I Ti MonKJV 2:7  Үүний төлөө би номлогч бас төлөөлөгчөөр (би Христ дотор үнэнийг ярьж байна, худал хэлээгүй), Жүүд бусчуудын, итгэл болон үнэн доторх багшаар томилогдсон.
I Ti MonKJV 2:8  Тиймээс эрчүүд хаана ч бай ариун гараа өргөн, хилэгнэл ба эргэлзээгүйгээр гуйлт хийдэг байхыг би хүсч байна.
I Ti MonKJV 2:9  Үүнчлэн бас эмэгтэйчүүд өөрсдийгөө бүрэг ичингүй байдал ба биеэ захирахуйтайгаар зүй зохистой хувцаслалт дотор торлож сүлжсэн үс эсвэл алт эсвэл сувднууд эсвэл үнэтэй хувцсаар биш,
I Ti MonKJV 2:10  (энэ нь сүсэг бишрэлийг тунхагладаг эмэгтэйчүүдэд нийцдэг) харин сайн үйлсүүдээр чим.
I Ti MonKJV 2:11  Эмэгтэй хүн бүхий л захирагдахуйгаар чимээгүй байдалд суралцаг.
I Ti MonKJV 2:12  Харин эмэгтэй хүн эр хүнд заан сургахыг бас дээр нь эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрдөггүй. Харин чимээгүй байдалд байхыг нь зөвшөөрдөг.
I Ti MonKJV 2:13  Учир нь эхлээд Адаам, дараа нь Ээва хэлбэржүүлэгдсэн.
I Ti MonKJV 2:14  Тэгээд Адаам мэхлэгдсэн биш, харин мэхлэгдсэн тэр эмэгтэй хууль зөрчилт дотор болсон.
I Ti MonKJV 2:15  Харин эмэгтэйчүүд биеэ захирах байдалтайгаар итгэл, хайрлахуй, ариун байдал дотор үргэлжлүүлбэл хүүхэд төрүүлэлтээр аврагдана.
Chapter 3
I Ti MonKJV 3:1  Хэрэв эр хүн харгалзагчийн албыг хүсдэг бол тэрбээр сайн ажлыг хүсэж буй хэрэг гэдэг нь үнэн үг юм.
I Ti MonKJV 3:2  Тиймээс харгалзагч хүн буруушаагдалтгүй, нэг эхнэрийн нөхөр, сонор сэрэмжтэй, эрүүл саруул ухаантай, зан авир сайтай, зочломтгой, заах чадвартай,
I Ti MonKJV 3:3  дарсанд автаагүй, нударгалдаггүй, бохир олзонд шуналгүй, харин тэвчээртэй, зодоонч биш, шунахай биш,
I Ti MonKJV 3:4  өөрийнхөө гэрийг сайн захирдаг, хүүхдүүдээ захирагдалтанд бүхий л хүндлэлтэй байлгадаг,
I Ti MonKJV 3:5  (Учир нь хэрэв эр хүн өөрийнхөө гэрийг хэрхэн захирахаа мэддэггүй бол Шүтээний чуулганыг хэрхэн халамжлах вэ?)
I Ti MonKJV 3:6  шинэхэн итгэгч биш байх ёстой. Эс бөгөөс тэр бардамнаж, элээний яллалт руу унах вий.
I Ti MonKJV 3:7  Түүнчлэн тэрбээр элээний буруутгал ба урхинд уначихгүйн тулд гадна байгч хүмүүсээс сайн гэрчлэлтэй байх ёстой.
I Ti MonKJV 3:8  Яг үүнчлэн диаконосчууд шударга, хоёр яриатай биш, дарсанд их автаагүй, бохир олзонд шуналгүй,
I Ti MonKJV 3:9  энэхүү итгэлийн нууцыг цэвэр ариун ухамсар дотор байлгадаг байх ёстой.
I Ti MonKJV 3:10  Гэхдээ тэд бас эхлээд шалгагдаг. Дараа нь тэд буруушаагдалтгүй бол диаконосын албыг хашиг.
I Ti MonKJV 3:11  Үүнчлэн тэдний эхнэрүүд шударга, гүжирдэгчид биш, эрүүл саруул ухаантай, бүх зүйлд итгэмжтэй байх ёстой.
I Ti MonKJV 3:12  Диаконосчууд нь нэг эхнэрийн нөхөр, хүүхдүүдээ болон өөр өөрсдийн гэрийг сайн захирдаг байг.
I Ti MonKJV 3:13  Учир нь диаконосын албыг сайн хашдагууд нь сайн зэргийг бас Христ Есүс дотор буй энэхүү итгэл дэх агуу зоригтой байдлыг өөрсдөдөө авдаг.
I Ti MonKJV 3:14  Чам руу удахгүй очно хэмээн найдан, би эдгээр зүйлийг чамд бичиж байна.
I Ti MonKJV 3:15  Харин энэ нь, хэрэв би удаан саатвал чи өөрийгөө Шүтээний өргөөн дотор хэрхэн авч явах ёстойгоо мэддэг байхын тулд юм. Энэхүү өргөө бол амьд Шүтээний чуулган, үнэний багана ба суурь юм.
I Ti MonKJV 3:16  Тэгээд маргаангүй агуу зүйл бол сүсэг бишрэлтэй байдлын нууц юм. Шүтээн махбод дотор илчлэгдэж, Сүнс дотор зөвтгөгдөж, элч нарт үзэгдэж, Жүүд бусчууд руу тунхаглагдаж, дэлхий дээр итгэгдэж, яруу алдар луу дээш авагдсан.
Chapter 4
I Ti MonKJV 4:1  Эдүгээ Сүнс, хожмын цаг үеүдэд зарим хүн итгэлээс салж, уруу татагч сүнснүүд болон чөтгөрүүдийн сургаалуудад анхаарлаа хандуулна гэдгийг,
I Ti MonKJV 4:2  ухамсар нь халуун төмрөөр хайрагдсан тэд хоёр нүүр гарган худал ярьж,
I Ti MonKJV 4:3  гэрлэхийг хориглон, үнэнд итгэдэг бөгөөд мэддэг хүмүүсийн талархалтайгаар хүлээн авахуй руу Шүтээний бүтээсэн хоолноос цээрлэхийг тушаана гэдгийг тодорхой хэлж байна.
I Ti MonKJV 4:4  Учир нь Шүтээний бүтээл бүр сайн бөгөөд хэрэв талархалтайгаар хүлээн авбал гологдох юу ч байхгүй.
I Ti MonKJV 4:5  Яагаад гэвэл энэ нь Шүтээний үг ба гуйлтаар ариусгагддаг.
I Ti MonKJV 4:6  Хэрэв чи энэ зүйлсийг ахан дүүстээ сануулдаг бол чи өөрийн болгосон энэхүү итгэлийн болон сайн сургаалын үгс дотор тэжээгдсэн Есүс Христийн сайн үйлчлэгч болно.
I Ti MonKJV 4:7  Харин эрээ цээргүй бас хөгшин авгай нарын үлгэр домгоос татгалз. Тэгээд сүсэг бишрэлтэй байдал руу өөрийгөө дасгалжуул.
I Ti MonKJV 4:8  Учир нь биеийн дасгал өчүүхэн ашиг тустай байдаг. Харин одоо ба хожим ирэх амьдралын амлалт бүхий сүсэг бишрэлтэй байдал нь бүх зүйлд тустай.
I Ti MonKJV 4:9  Энэ бол итгэмжит үг бөгөөд бүх хүлээн авахуйн үнэ цэнэтэй.
I Ti MonKJV 4:10  Учир нь бид ийм учраас хөдөлмөрлөдөг бөгөөд бас буруушаагддаг. Яагаад гэвэл бид амьд Шүтээнд бат найддаг. Тэр бол бүх хүний ялангуяа итгэдэг хүмүүсийн Аврагч юм.
I Ti MonKJV 4:11  Эдгээр зүйлийг тушаа бас зааж сурга.
I Ti MonKJV 4:12  Чиний залуу насыг хэн ч бүү ад үзэг. Харин чи үгээр, яриагаар, хайрлахуйгаар, сүнсээр, итгэлээр, цэвэр ариун байдлаар итгэгчдийн үлгэр жишээ бол.
I Ti MonKJV 4:13  Намайг очтол уншихуйд, уриалахуйд, сургаалд анхаарал хандуул.
I Ti MonKJV 4:14  Ахлагч нарын гар тавилт бүхий эш үзүүллэгээр чамд өгөгдсөн чамд байгаа бэлгийг бүү үл тоомсорло.
I Ti MonKJV 4:15  Эдгээр зүйлийг бясалга. Чиний ололт бүгдэд харагдахын тулд эдгээрт өөрийгөө бүрэн зориул.
I Ti MonKJV 4:16  Өөртөө болон сургаалд анхаар. Эдгээрийн дотор үргэлжлүүл. Учир нь үүнийг хийж байгаагаараа чи өөрийгөө бас чамайг сонсдог хүмүүсийн аль алиныг нь аварна.
Chapter 5
I Ti MonKJV 5:1  Настай эрийг бүү загна. Харин түүнд эцэг шигээ мөн залуу эрчүүдэд ахан дүүс шигээ,
I Ti MonKJV 5:2  настай эмэгтэйчүүдэд ээж шигээ, залуу бүсгүйчүүдэд бүхий л ариун байдлаар эгч дүүс шигээ ханд.
I Ti MonKJV 5:3  Үнэхээрийн бэлэвсэрсэн бэлэвсэн хүмүүсийг хүндэл.
I Ti MonKJV 5:4  Харин бэлэвсэн хэн нэг нь хүүхдүүд эсвэл ач зээ нартай бол тэд нар нь гэр дотроо хүндэтгэл үзүүлэхэд бас эцэг эхийнхээ ачийг хариулахад эхлээд суралцаг. Яагаад гэвэл энэ нь Шүтээний өмнө сайн бас тааламжтай юм.
I Ti MonKJV 5:5  Эдүгээ үнэхээр бэлэвсэн буюу ганц биеэрээ үлдсэн эмэгтэй Шүтээнд бат найддаг бөгөөд өдөр ч, шөнө ч хүсэлт ба гуйлтууд дотор үргэлжлүүлдэг.
I Ti MonKJV 5:6  Харин зугаа цэнгэлээр амьдардаг эмэгтэй амьдарч байгаа ч үхсэн хэрэг.
I Ti MonKJV 5:7  Тиймээс тэд буруутгалгүй байж болохын тулд тэдэнд эдгээр зүйлийг тушаа.
I Ti MonKJV 5:8  Харин хэн нэг нь өөрийнхөө мөн ялангуяа гэрийнхнийхээ хэрэгцээг хангадаггүй бол тэрбээр итгэлийг үгүйсгэж буй хэрэг бөгөөд үл итгэгчээс ч дор юм.
I Ti MonKJV 5:9  Жараас доош насны биш бөгөөд нэг эрэгтэйн эхнэр байсан бэлэвсэн эмэгтэй нь
I Ti MonKJV 5:10  сайн үйлсүүдээр гэрчлэгдэж, хэрэв хүүхдүүдээ өсгөсөн бол, танихгүй хүмүүст зочломтгой байсан бол, ариун хүмүүсийн хөлийг угаасан бол, зовсон хүмүүст тусалсан бол, сайн үйл бүрийг хичээнгүйлэн дагаж байсан бол тоонд оруул.
I Ti MonKJV 5:11  Харин залуувтар бэлэвсэн эмэгтэйчүүдэд татгалз. Учир нь тэд Христийн эсрэг хүсэл тачаалд автахдаа гэрлэхийг хүсдэг
I Ti MonKJV 5:12  бөгөөд тэд анхны итгэлээ үл хайхрах учраас ялтай болно.
I Ti MonKJV 5:13  Мөн үүний зэрэгцээ тэд ажилгүй байхыг сурч, айл айлаар хэсүүчилдэг. Тэгээд зөвхөн ажилгүй төдийгүй ярих ёсгүй зүйлсийг ярьдаг дэмий чалчигчид бас бусдын хэрэгт оролцогчид болдог.
I Ti MonKJV 5:14  Тиймээс би залуувтар эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлэн, өрх гэрээ төвхнүүлж, эсэргүүцэгч нэгнээр ёрын муугаар хэлэгдэх боломжийг олгохгүй байгаасай гэж хүсдэг.
I Ti MonKJV 5:15  Яагаад гэвэл зарим нь аль хэдийн Сатааны араас эргэжээ.
I Ti MonKJV 5:16  Хэрэв итгэдэг хэн нэг эрэгтэйд эсвэл эмэгтэйд бэлэвсэн хүн байгаа бол тэд нар нь тэдэнд туслаг. Тэгээд чуулганд бүү дарамт болог. Тэгвэл чуулган үнэхээрийн бэлэвсэн хүмүүст туслах болно.
I Ti MonKJV 5:17  Сайн удирддаг ялангуяа үг ба сургаал дотор хөдөлмөрлөдөг ахлагч нар хоёр дахин их хүндлэл хүртэх зохистойд тооцогдог.
I Ti MonKJV 5:18  Учир нь бичвэр, Буудай цайруулж байгаа шарыг бүү хошуувчил гэдэг. Мөн, Хөдөлмөрлөгч нь шан хөлсөө хүртүүштэй гэдэг.
I Ti MonKJV 5:19  Хоёр эсвэл гурван гэрчээр л биш бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээн ав.
I Ti MonKJV 5:20  Гэм үйлдэж байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь бас эмээх болно.
I Ti MonKJV 5:21  Эдгээр зүйлийг ямар ч алагчлал үйлдэлгүй, нэгнийг нөгөөгөөс нь ялгаварлалгүйгээр сахихыг Шүтээн ба Эзэн Есүс Христ бас сонгогдсон элч нарын өмнө би чамд даалгаж байна.
I Ti MonKJV 5:22  Хэн дээр ч яаран бүү гар тавь. Бас бусдын гэмүүдийн хамсаатан бүү бай. Өөрийгөө цэвэр байлга.
I Ti MonKJV 5:23  Цаашид ус битгий уу. Харин ходоодондоо бас байнгын өвчнүүддээ бага зэрэг дарс хэрэглэ.
I Ti MonKJV 5:24  Зарим хүний гэмүүд ил, шүүлт рүү түрүүлээд очиж байгаа бөгөөд заримынх нь араас нь дагадаг.
I Ti MonKJV 5:25  Үүнчлэн бас зарим хүний сайн үйлсүүд нь түрүүлээд ил байгаа бөгөөд өөр бусад нь нууцлагдаж чадахгүй.
Chapter 6
I Ti MonKJV 6:1  Буулган дор буй боол болгон өөрсдийнхөө эздийг бүх хүндлэлд зохистойд тооцог. Тэгвэл Шүтээний нэр ба сургаал доромжлогдохгүй.
I Ti MonKJV 6:2  Улмаар итгэгч эзэнтэй нь тэднийгээ бүү дорд үз. Яагаад гэвэл тэд бол ахан дүүс юм. Харин ч тэд итгэмжит бөгөөд хайрлагдсан, энэхүү ашиг тусаас хүртэгчид учраас тэдэнд бүр илүүтэй үйлчил. Эдгээр зүйлийг заан сурга бас уриал.
I Ti MonKJV 6:3  Хэрэв хэн нэгэн өөрөөр заан сургаж, эрүүл зөв үгст, бүр бидний Эзэн Есүс Христийн үгс ба сүсэг бишрэлтэй байдлын дагуух сургаалд ойр очдоггүй бол
I Ti MonKJV 6:4  тэрбээр бардам, юу ч мэддэггүй атлаа атаархал, маргаан, доромжлолууд, ёрын муу хардалтууд гардаг асуултууд ба үгсийн маргалдаануудаар өвчилсөн,
I Ti MonKJV 6:5  ашиг олох байдлыг сүсэг бишрэл гэж боддог завхарсан оюун бодолтой бас үнэний талаар хоосон юм. Ийм хүмүүсээс өөрийгөө татаж ав.
I Ti MonKJV 6:6  Харин сэтгэл хангалуун байдал бүхий сүсэг бишрэл нь агуу их ашиг мөн.
I Ti MonKJV 6:7  Учир нь бид энэ дэлхийд юу ч авчраагүй бас юуг ч аваад явж чадахгүй нь тодорхой.
I Ti MonKJV 6:8  Тэгээд хоол ба хувцастай байгаадаа сэтгэл хангалуун байцгаая.
I Ti MonKJV 6:9  Харин баяжихыг хүсдэг хүмүүс сорилт ба урхи руу бас хүмүүнийг сүйрэл болон мөхөлд живүүлдэг тэрхүү олон мунхаг бөгөөд хөнөөлт тачаал руу унадаг.
I Ti MonKJV 6:10  Учир нь мөнгийг хайрлахуй нь бүх ёрын муугийн үндэс юм. Үүнийг хүсэмжилсэн зарим нь итгэлээс гажсан бөгөөд олон зовиураар өөрсдийгөө сүлбэсэн.
I Ti MonKJV 6:11  Харин Шүтээний хүн ээ, чи эдгээрээс зугт. Тэгээд зөв байдал, сүсэг бишрэлтэй байдал, итгэл, хайр, тэвчээр, номхон байдлын араас мөшгө.
I Ti MonKJV 6:12  Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнхийн амьдралыг өмчил. Үүн рүү чи бас дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн тунхаглалыг тунхагласан.
I Ti MonKJV 6:13  Бүх зүйлд амь өгдөг Шүтээний мэлмийн өмнө бас сайн тунхаглалыг Поонтиос Пилаатосын өмнө гэрчилсэн Есүс Христийн өмнө би чамд тушааж байна.
I Ti MonKJV 6:14  Чи энэ тушаалыг толбогүйгээр, буруушаагдахааргүйгээр, бидний Эзэн Есүс Христийн үзэгдэлт хүртэл сахь.
I Ti MonKJV 6:15  Түүнийг тэрбээр өөрийнхөө цаг үеүдэд харуулна. Тэр бол ивээгдсэн бөгөөд цорын ганц Аугаа Захирагч, хаадын Хаан, эздийн Эзэн.
I Ti MonKJV 6:16  Ямар ч хүн ойртон очишгүй гэрэл дунд оршдог түүнд л үхэшгүй байдал байдаг. Түүнийг ямар ч хүн хараагүй, харж ч чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнхийн хүч чадал байна. Аминь.
I Ti MonKJV 6:17  Энэ дэлхийд баян байгаа хүмүүст, тэд ихэрхэхгүй байхыг бас тодорхой бус эд баялагт биш, харин баясуулахын тулд бүхнийг бидэнд бялхам өгдөг амьд Шүтээнд бат найдахыг,
I Ti MonKJV 6:18  сайн үйлсүүдээр элбэг баян байж болохын тулд сайныг үйлдэхийг, тарааж өгөхөд бэлэн, хуваалцах хүсэлтэй байхыг,
I Ti MonKJV 6:19  мөнхийн амьдралыг өмчилсөн байхын тулд ирэх цагийн төлөө сайн суурийг өөрсдөдөө нөөцлөхийг тушаа.
I Ti MonKJV 6:20  Тимоотеос оо! Эрээ цээргүй ба хоосон яриануудаас бас шинжлэх ухааных хэмээн хуурамчаар нэрлэгдсэн эсэргүүцлүүдээс зайлсхийж, чамд даатгагдсан зүйлийг хамгаал.
I Ti MonKJV 6:21  Зарим хүн эдгээрийг хүлээн зөвшөөрснөөр итгэлийн хувьд гажсан. Энэрэл чамтай хамт байг. Аминь.