Toggle notes
Chapter 1
Gala | MonKJV | 1:1 | (Хүмүүнээс биш, хүмүүнээр ч биш, харин Есүс Христээр бас түүнийг үхэгсдээс босгосон Шүтээн Эцэгээр) төлөөлөгч болгогдсон Паулос надаас | |
Gala | MonKJV | 1:4 | Шүтээн буюу бидний Эцэгийн хүслийн дагуу тэр биднийг өнөөгийн ёрын муу дэлхийгээс чөлөөлөхийн тулд бидний гэмүүдийн төлөө өөрийгөө өргөсөн. | |
Gala | MonKJV | 1:6 | Христийн энэрэл рүү та нарыг дуудсан түүнээс та нар ийм хурдан өөр сайн мэдээ рүү хөлбөрүүлэгдэж байгаад чинь би гайхаж байна. | |
Gala | MonKJV | 1:7 | Тэр чинь өөр сайн мэдээ биш. Харин та нарыг үймүүлдэг зарим хүн байдаг бөгөөд тэд Христийн сайн мэдээг гажуудуулахыг хүсдэг. | |
Gala | MonKJV | 1:8 | Харин бидний тунхагласнаас өөр сайн мэдээг бид ч бай эсвэл тэнгэрээс буй элч ч бай та нарт тунхаглавал тэр хараагдаг. | |
Gala | MonKJV | 1:9 | Бид өмнө нь хэлж байсанчлан би одоо ч дахин хэлж байна. Хэрэв та нарын хүлээн авснаас өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр хараагдаг. | |
Gala | MonKJV | 1:10 | Учир нь би одоо хүмүүнийг үү эсвэл Шүтээнийг ятгах гээд байна уу? Эсвэл би хүмүүнд таалагдахыг эрмэлзээд байна уу? Яагаад гэвэл хэрэв би хүмүүнд таалагдсаар байсан бол Христийн боол биш байхсан. | |
Gala | MonKJV | 1:11 | Харин ахан дүүс ээ, надаар тунхаглагдсан сайн мэдээ нь хүмүүний дагуу биш гэдгийг би та нарт баталъя. | |
Gala | MonKJV | 1:12 | Учир нь би хүмүүнээс үүнийг хүлээн аваа ч үгүй, бас заалгаа ч үгүй. Харин Есүс Христийн илчлэлтээр юм. | |
Gala | MonKJV | 1:13 | Учир нь өнгөрсөн хугацаанд Жүүдийн шашин дахь миний зан байдлын талаар хэрхэн Шүтээний чуулганыг хэмжээлшгүй ихээр хавчиж, үүнийг сүйтгэж байсныг минь та нар сонсож байсан. | |
Gala | MonKJV | 1:14 | Тэгээд би эцэг өвгөдийнхөө ёс заншлуудад илүү зүтгэлтэй байснаараа Жүүдийн шашинд өөрийн үндэстэн доторх олон үе тэнгийнхнээсээ илүү их ахиж дэвшсэн. | |
Gala | MonKJV | 1:15 | Гэвч эхийн хэвлийд байхаас минь намайг тусгаарлаж бас энэрлээрээ намайг дуудсан Шүтээн таалсан үедээ | |
Gala | MonKJV | 1:16 | Хүүгээ миний дотор илчилсэн нь би түүнийг харь үндэстний дунд тунхаглахын тулд байсан. Би тэр даруй махбод ба цустай зөвлөлдөө ч үгүй | |
Gala | MonKJV | 1:17 | бас би Иерусалим руу, надаас өмнө төлөөлөгчид байсан тэдэн рүү өгсөө ч үгүй. Харин би Араб руу явсан бөгөөд Дамаскт дахин буцаж ирсэн. | |
Gala | MonKJV | 1:18 | Тэгээд гурван жилийн дараа би Пээтростой уулзахаар Иерусалим руу өгссөн бөгөөд түүнтэй хамт арван тав хоног байсан. | |
Gala | MonKJV | 1:20 | Эдүгээ та нарт бичиж байгаа зүйлсээ, ажигтун, Шүтээний өмнө би худал хэлээгүй байна. | |
Gala | MonKJV | 1:23 | Харин тэд зөвхөн, Өнгөрсөн хугацаанд биднийг хавчиж байсан нөгөө хүн нэгэн цагт сүйтгэж байсан итгэлээ одоо тунхаглаж байна гэдгийг л сонссон байлаа. | |
Chapter 2
Gala | MonKJV | 2:1 | Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Варнаавастай хамт дахин Иерусалим руу өгссөн бөгөөд Тийтосыг бас хамт авч явсан. | |
Gala | MonKJV | 2:2 | Тэгэхэд илчлэлтийн дагуу би өгсөж улмаар тэдэнд Жүүд бусчуудын дунд тунхагладаг тэрхүү сайн мэдээгээ танилцуулсан. Гэхдээ би дэмий гүйх вий эсвэл гүйсэн байх вий гэсэндээ нэр хүндтэйд нь хувьчлан ярьсан. | |
Gala | MonKJV | 2:3 | Үүнээс гадна надтай хамт байсан Грек хүн болох Тийтос хөвч хөндүүл гэсэн шахалтанд ороогүй. | |
Gala | MonKJV | 2:4 | Тэгээд энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор байдаг бидний эрх чөлөөг тагнах гэж нууцаар ирж, сэм шургалсан тэр хуурамч ахан дүүсээс болсон. | |
Gala | MonKJV | 2:5 | Сайн мэдээний үнэн та нартай хамт байг гэсэндээ бид тэдэнд ганц цаг ч захирагдахуйгаар зай өгөөгүй. | |
Gala | MonKJV | 2:6 | Харин өөрсдийгөө ямар нэгэн юм гэж үздэг энэ хүмүүсийн тухайд (тэд ямар ч байсан надад ялгаагүй. Шүтээн ямар ч хүмүүнийг төрхөөр нь хүлээн авдаггүй), учир нь өөрсдийгөө ямар нэгэн юм гэж үздэг тэд надад юуг ч зөвлөгөөнөөр нэмээгүй. | |
Gala | MonKJV | 2:7 | Харин ч эсрэгээрээ, хөвч хөндүүлэлтийн сайн мэдээ Пээтрост байсан шиг хөвч үл хөндүүлэлтийн сайн мэдээ надад итгэмжлэгдсэнийг тэд хараад | |
Gala | MonKJV | 2:8 | (Учир нь хөвч хөндүүлэлтийн төлөөлөгч байхуй руу байдаг Пээтросын дотор үр нөлөөтэй ажилласан тэр нэгэн Жүүд бусчууд руу байдаг миний дотор хүчирхэг байсан юм.) | |
Gala | MonKJV | 2:9 | бас багананууд гэж тооцогддог Иакоов, Кифаас, Иоаннис нар надад өгөгдсөн энэрлийг олж хараад, надад болон Варнааваст нөхөрлөлийн баруун гараа өгсөн. Энэ нь бид буруу номтнууд руу харин тэд хөвч хөндүүлсэн хүмүүс рүү явахын тулд юм. | |
Gala | MonKJV | 2:10 | Тэд биднээс ядуусыг бодож явахыг л зөвхөн хүссэн. Би ч бас яг үүнийг хийхийг хичээдэг байсан. | |
Gala | MonKJV | 2:11 | Харин Пээтросыг Антиохеиад ирэх үед би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцсэн. Яагаад гэвэл тэр буруушаагдахаар байсан. | |
Gala | MonKJV | 2:12 | Учир нь Иакоовоос хэдэн хүн ирэхээс өмнө тэрбээр Жүүд бусчуудтай хамт хооллодог байсан. Харин тэднийг ирэхэд хөвч хөндүүлсэн тэднээс айсан тэрбээр больж, өөрийгөө тусгаарласан. | |
Gala | MonKJV | 2:13 | Мөн бусад Жүүдүүд түүнтэй адил хоёр нүүр гаргасан учраас Варнаавас ч бас тэдний хоёр нүүр гаргалтанд автсан. | |
Gala | MonKJV | 2:14 | Харин сайн мэдээний үнэний дагуу зөв явахгүй байгаа тэднийг би хараад, бүгдийн өмнө Пээтрост, Чи Жүүд хүн байтлаа Жүүд шиг биш, харин Жүүд бус хүний маягаар амьдардаг юм бол яагаад Жүүд бусчуудыг Жүүд шиг амьдрахыг албадаж байна вэ? гэсэн. | |
Gala | MonKJV | 2:16 | Хүмүүн хуулийн үйлсүүдээр биш, харин Есүс Христэд итгэх итгэлээр цагаатгагддаг гэдгийг бид мэддэг. Улмаар бид Есүс Христэд итгэсэн нь хуулийн үйлсүүдээр бус, харин Христэд итгэх итгэлээр цагаатгагдахын тулд юм. Учир нь ямар ч махбод хуулийн үйлсүүдээр цагаатгагдахгүй. | |
Gala | MonKJV | 2:17 | Харин бид Христээр цагаатгагдахыг эрэлхийлэх зуураа бид ч бас өөрсдөө гэмтнүүд мөн гэдэг нь мэдэгдвэл, тэгвэл Христ гэмийн үйлчлэгч хэрэг үү? Огтхон ч үгүй. | |
Gala | MonKJV | 2:18 | Учир нь хэрэв би сүйтгэсэн зүйлсээ дахин босговол өөрийгөө хууль зөрчигч болгож байгаа хэрэг. | |
Gala | MonKJV | 2:20 | Би Христтэй хамт цовдлогдсон ч би амьдарч байна. Гэвч би биш, харин Христ миний дотор амьдарч байгаа юм. Улмаар одоо махбод дотроо миний амьдарч буй амьдрал нь Шүтээний Хүүд итгэх итгэлээр амьдарч буй амьдрал юм. Тэрбээр намайг хайрласан бөгөөд миний төлөө өөрийгөө өгсөн. | |
Chapter 3
Gala | MonKJV | 3:1 | Мунхаг Галатиачууд аа, та нарын дунд Есүс Христ цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн байхад энэ үнэнийг дагах хэрэггүй хэмээн хэн та нарыг илбэдчихэв ээ? | |
Gala | MonKJV | 3:2 | Би та нараас зөвхөн үүнийг л мэдэхийг хүсэж байна. Та нар Сүнсийг хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор хүлээн авсан уу? | |
Gala | MonKJV | 3:3 | Та нар тийм мунхаг юм уу? Сүнсээр эхэлсэн та нар одоо махбодоор төгс болгогдож байгаа юм уу? | |
Gala | MonKJV | 3:5 | Тиймээс тэрбээр та нарт Сүнсийг хангаж өгдөг бөгөөд та нарын дунд гайхамшгуудыг үйлддэг. Үүнийг тэрбээр хуулийн үйлсүүдээр үү эсвэл итгэлийн сонсолтоор дамжуулан үйлддэг үү? | |
Gala | MonKJV | 3:8 | Шүтээн буруу номтнуудыг итгэлээр дамжуулан цагаатгана гэдгийг урьдаас харж байсан бичвэр, Бүх үндэстэн чамаар дамжин ивээгдэнэ гэдэг сайн мэдээг Аврахаамд өмнө нь тунхаглажээ. | |
Gala | MonKJV | 3:10 | Учир нь хуулийн үйлсүүдээс байдаг болгон нь хараал дор байдаг. Яагаад гэвэл, Бүгдийг нь үйлдүүлэхийн тулд хуулийн номонд бичүүлсэн тэдгээр зүйл дотор үргэлжлүүлэн байдаггүй хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг. | |
Gala | MonKJV | 3:11 | Гэвч Шүтээний мэлмийд хуулиар цагаатгагддаг хүн байдаггүй нь тодорхой. Учир нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна. | |
Gala | MonKJV | 3:12 | Гэтэл хууль нь итгэлээс биш байдаг. Харин, Эдгээрийг үйлддэг хүн эдгээрийн дотор амьдарна гэдэг. | |
Gala | MonKJV | 3:13 | Модонд өлгөгдсөн хүн бүр хараагдсан гэж бичигдсэн байдаг учраас Христ бидний төлөө хараал болгогдсоноор биднийг хуулийн хараалаас чөлөөлсөн. | |
Gala | MonKJV | 3:14 | Энэ нь, Аврахаамын ивээл Есүс Христээр дамжин Жүүд бусчуудад ирэхийн тулд юм. Энэ нь, бид Сүнсний талаарх амлалтыг итгэлээр дамжин хүлээн авч болохын тулд юм. | |
Gala | MonKJV | 3:15 | Ахан дүүс ээ, би хүмүүний дагуу ярьж байна. Хүмүүний гэрээ байлаа ч батлагдсан л бол хэн ч хүчингүй болгож эсвэл үүн дээр нэмдэггүй. | |
Gala | MonKJV | 3:16 | Эдүгээ Аврахаам болон түүний үрд амлалтууд айлдагдсан. Тэрбээр олны талаар, Тэгээд үрст гэж биш, харин нэгнийх нь талаар, Тэгээд чиний үрд гэж хэлсэн. Тэр нь Христ юм. | |
Gala | MonKJV | 3:17 | Мөн би үүнийг хэлье. Өмнө нь Шүтээнээр Христ дотор батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа бий болсон хууль нь үр нөлөөгүй амлалт болгохын тулд хүчингүй болгож чадахгүй. | |
Gala | MonKJV | 3:18 | Учир нь өв залгамжлал хуулиас байдагсан бол энэ нь цаашид амлалтаас биш байхсан. Харин Шүтээн үүнийг Аврахаамд амлалтаар өгсөн. | |
Gala | MonKJV | 3:19 | Тэгвэл хууль юуны тулд байдаг юм бэ? Энэ нь амлалт өгөгдсөн түүнд тэрхүү үр ирэх хүртэл хууль зөрчилтүүдээс болоод нэмж өгөгдсөн бөгөөд зуучлагчийн гарт элч нараар тушаагдсан. | |
Gala | MonKJV | 3:21 | Тэгвэл хууль нь Шүтээний амлалтуудын эсрэг юм уу? Огтхон ч үгүй. Учир нь хэрэв амьдрал өгч чаддаг хууль өгөгдсөн байсан бол зөв байдал нь үнэндээ хуулиар байх байсан. | |
Gala | MonKJV | 3:22 | Харин бичвэр бүгдийг гэмийн дор хашсан нь Есүс Христэд итгэх итгэлээр ирдэг уг амлалт итгэдэг хүмүүст өгөгдөхийн тулд юм. | |
Gala | MonKJV | 3:23 | Харин итгэл ирэхээс өмнө бид хуулийн дор хоригдож, хожим илчлэгдэх итгэл рүү хашигдсан байлаа. | |
Gala | MonKJV | 3:24 | Тиймээс бид итгэлээр цагаатгагдаж болохын тулд хууль нь биднийг Христ рүү аваачих бидний хөтлөн чиглүүлэгч болжээ. | |
Gala | MonKJV | 3:28 | Жүүд ч бай, Грек ч бай, боол ч бай, чөлөөт хүн ч бай, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй. Яагаад гэвэл та нар бүгд Христ Есүс дотор нэг билээ. | |
Chapter 4
Gala | MonKJV | 4:1 | Эдүгээ би хэлье. Өв залгамжлагч нь хүүхэд байхдаа бүгдийн эзэн байдаг хэдий ч боолоос юугаараа ч ялгардаггүй. | |
Gala | MonKJV | 4:4 | Харин мөнөөх цагийн биелэлт ирэхэд Шүтээн Хүүгээ илгээж, нэгэн эмэгтэйгээс бий болгож, хуулийн доор болгосон нь | |
Gala | MonKJV | 4:5 | хуулийн доор байгаа хүмүүсийг чөлөөлөхийн тулд байсан. Энэ нь бид үрчлүүлэгдэлтийг хүлээн авч болохын тулд юм. | |
Gala | MonKJV | 4:6 | Тэгээд та нар хөвгүүд нь учраас Шүтээн та нарын зүрх сэтгэл рүү Хүүгийнхээ, Аав, Эцэг минь гэж хашгирч буй Сүнсийг илгээсэн. | |
Gala | MonKJV | 4:7 | Тиймээс чи цаашид боол биш, харин хүү мөн. Тэгээд хэрэв хүү аваас улмаар Христээр дамжуулан Шүтээний өв залгамжлагч мөн. | |
Gala | MonKJV | 4:8 | Үнэндээ тэр үед, та нар Шүтээнийг мэдээгүй байхдаа угаасаа шүтээнүүд биш байсан тэдэнд үйлчилж байсан. | |
Gala | MonKJV | 4:9 | Харин одоо, та нар Шүтээнийг мэдсэн буюу бүр илүүтэйгээр Шүтээнээр мэдэгдсэний дараа сул дорой бас гуйлгач зарчмууд руу та нар хэрхэн дахин эргэж, дахиад үүний боолчлолд байхыг хүснэ вэ? | |
Gala | MonKJV | 4:12 | Ахан дүүс ээ, би та нар шиг учраас над шиг байхыг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. Та нар намайг огтхон ч шархлуулаагүй. | |
Gala | MonKJV | 4:13 | Би анх сайн мэдээг та нарт махбодын дорой байдлаар хэрхэн тунхагласныг та нар мэддэг. | |
Gala | MonKJV | 4:14 | Тэгээд миний махбодод байсан сорилтыг минь та нар жигшээгүй мөн эсэргүүцээгүй. Харин намайг Шүтээний элч мэт, бүр Христ Есүс мэт хүлээн авсан. | |
Gala | MonKJV | 4:15 | Тэгээд та нарын яриад байсан тэр баяр жаргалтай байдал хаана байна вэ? Учир нь хэрэв боломжтой байсан бол та нар өөрсдийн нүдийг ухаж аваад, надад өгөхөөс буцахгүй байсан гэдгийг чинь би гэрчилнэ. | |
Gala | MonKJV | 4:17 | Тэд та нарт шаргуу нөлөөлдөг. Гэхдээ сайнаар биш. Тийм ээ, өөрсдөд нь та нар нөлөөлж магадгүй тул тэд та нарыг зайлуулахыг хүсдэг. | |
Gala | MonKJV | 4:18 | Харин зөвхөн намайг та нартай хамт байх үед ч бус мөн үргэлж сайн зүйлээр шаргуу нөлөөлдөг байх нь сайн юм. | |
Gala | MonKJV | 4:19 | Бяцхан хүүхдүүд минь, Христ та нарын дотор хэлбэржигдэх хүртэл би та нарын талаар дахиад төрөлтийн өвдөлттэй байна. | |
Gala | MonKJV | 4:20 | Би одоо та нартай хамт байж улмаар дууныхаа өнгийг өөрчлөхийг хүсэж байна. Учир нь би та нарын талаар эргэлзэж байна. | |
Gala | MonKJV | 4:21 | Хуулийн доор байхыг хүсээд байгаа та нар надад хэл. Та нар хуулийг сонсдоггүй юм уу? | |
Gala | MonKJV | 4:22 | Учир нь, Аврахаам хоёр хүүтэй байсны нэг нь шивэгчнээс, нөгөө нь эрх чөлөөт эмэгтэйгээс хэмээн бичигдсэн байдаг. | |
Gala | MonKJV | 4:23 | Гэтэл шивэгчнээс байсан нь махбодын дагуу, харин эрх чөлөөт эмэгтэйгээс байсан нь амлалтаар төржээ. | |
Gala | MonKJV | 4:24 | Эдгээр нь төлөөлүүлэл юм. Учир нь тэд бол тэрхүү хоёр гэрээ юм. Синай уулаас гаралтай нэг нь боолчлол руу төрүүлдэг. Тэр нь Хагаар юм. | |
Gala | MonKJV | 4:25 | Яагаад гэвэл Хагаар нь Араб дахь Синай уул бөгөөд одоогийн бас хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байгаа Иерусалимтай адилтгагддаг. | |
Gala | MonKJV | 4:27 | Учир нь, Хүүхэд тээдэггүй хүүсэр эмэгтэй чи баярлан хөөр. Төрөхөөр өвддөггүй чи тэсэр бас хашгир. Яагаад гэвэл эзгүйрсэн нь нөхөртэй эмэгтэйгээс илүү олон хүүхэдтэй хэмээн бичигдсэн байдаг. | |
Gala | MonKJV | 4:29 | Харин махбодын дагуу төрсөн нь Сүнсний дагуу төрснийг тэр үед хавчиж байсан шигээ одоо ч бас тийм. | |
Gala | MonKJV | 4:30 | Гэсэн ч бичвэр юу гэж хэлдэг вэ? Шивэгчинг бас түүний хүүг зайлуул. Учир нь шивэгчний хүү нь эрх чөлөөт эмэгтэйн хүүгийн хамт өв залгамжлахгүй. | |
Chapter 5
Gala | MonKJV | 5:1 | Тиймээс Христ биднийг чөлөөлсөн тэрхүү эрх чөлөөн дотор баттай зогс. Тэгээд боолчлолын буулганд дахиж бүү ор. | |
Gala | MonKJV | 5:2 | Ажигтун, хэрэв та нар хөвч хөндүүлэх юм бол Христ та нарт ямар ч ашиггүй гэдгийг Паулос би та нарт хэлж байна. | |
Gala | MonKJV | 5:3 | Учир нь хөвч хөндүүлсэн нь бүхий л хуулийг биелүүлэх өртөн мөн гэдгийг би ийм хүн бүрт дахин гэрчилж байна. | |
Gala | MonKJV | 5:4 | Хуулиар цагаатгагддаг хэн ч бай та нарт Христ ямар ч нөлөөгүй. Та нар энэрлээс салан унасан. | |
Gala | MonKJV | 5:6 | Яагаад гэвэл Есүс Христийн дотор хөвч хөндүүлэлт ч, хөвч үл хөндүүлэлт ч ямар ч зүйлд хүчгүй. Харин хайраар бодитой харагддаг итгэл л юм. | |
Gala | MonKJV | 5:7 | Та нар сайн гүйж байсан. Та нарыг үнэнд дуулгаваргүй байлгахын тулд хэн та нарт саад болчихов? | |
Gala | MonKJV | 5:10 | Та нарыг өөр санаа бодолгүй байна гэдэгт би Эзэнээр дамжуулан та нарт бат итгэж байна. Харин та нарыг хутган үймүүлдэг хэн ч бай, тэрбээр ял шийтгэлээ үүрнэ. | |
Gala | MonKJV | 5:11 | Гэтэл ахан дүүс ээ, хэрэв би хөвч хөндөлтийг тунхагласаар байсан бол би юунд хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэлт үгүй болно. | |
Gala | MonKJV | 5:13 | Учир нь ахан дүүс ээ, та нар эрх чөлөө рүү дуудагдсан. Эрх чөлөөг зөвхөн махбоддоо завшаан болгон бүү ашигла. Харин нэг нэгэндээ хайраар үйлчил. | |
Gala | MonKJV | 5:14 | Учир нь бүх хууль нэг үгээр, бүр, Чи ойрынхноо өөр шигээ хайрла гэдэг үүгээр биелэгддэг. | |
Gala | MonKJV | 5:15 | Харин хэрэв та нар нэг нэгнээ хазалж бас хомхойрон иддэг бол нэг нэгэндээ бүрмөсөн барагдчихгүй байхад анхаар. | |
Gala | MonKJV | 5:16 | Тиймээс би үүнийг хэлье. Сүнс дотор алхацгаа. Тэгээд махбодын тачаалыг та нар бүү гүйцэлдүүл. | |
Gala | MonKJV | 5:17 | Учир нь махбод Сүнсний эсрэг, харин Сүнс махбодын эсрэг хүсэн тачааддаг бөгөөд эдгээр нь нэг нэгнийхээ эсрэг байдаг. Тиймээс та нар хүсэж байгаа зүйлсээ үйлдэж чаддаггүй. | |
Gala | MonKJV | 5:19 | Эдүгээ махбодын үйлсүүд илэрхий юм. Эдгээр нь завхайрал, садар самуун явдал, бузар байдал, бузар тачаал, | |
Gala | MonKJV | 5:20 | дүрс шүтэх байдал, ид шид, үзэн ядалт, маргаан зөрчил, ааг омог, хилэгнэл, тэмцэлдээн, хагарлууд, тэрс үзлүүд, | |
Gala | MonKJV | 5:21 | атаархлууд, аллагууд, согтуурал, дураар дургилтууд ба энэ мэт зүйлс юм. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг би өмнө нь хэлж байсан шигээ та нарт бас урьдчилан хэлье. | |
Gala | MonKJV | 5:22 | Харин Сүнсний жимс бол хайр, баяр хөөр, амар тайван, тэвчээр, эелдэг байдал, сайхан сэтгэл, итгэл, | |
Chapter 6
Gala | MonKJV | 6:1 | Ахан дүүс ээ, хэрэв хүн буруу зүйлд гүйцэгдэн автвал сүнслэг байдаг та нар тийм нэгнийг номхон байдлын сүнсэн дотор сэргээн босго. Чи ч бас соригдчихгүйн тулд өөрийгөө анхаар. | |
Gala | MonKJV | 6:3 | Учир нь хэрэв хүн юу ч биш байж, өөрийгөө ямар нэгэн юм мөн гэж бодвол тэрбээр өөрийгөө хуурч байна. | |
Gala | MonKJV | 6:4 | Харин хүн бүр өөрийнхөө ажил үйлсийг шалгаг. Тэгээд тэр үедээ тэрбээр өөр хүнд биш, харин ганцхан өөртөө хөөрөн баярлах болно. | |
Gala | MonKJV | 6:7 | Бүү мэхлэгд. Шүтээн элэг доог болгогддоггүй. Учир нь хүмүүн юу тарьж байна, түүнийгээ бас хураана. | |
Gala | MonKJV | 6:8 | Яагаад гэвэл махбод руу тарьдаг нь махбодоос ялзралыг хураана. Харин Сүнс рүү тарьдаг нь Сүнснээс мөнхийн амьдралыг хураана. | |
Gala | MonKJV | 6:9 | Тийнхүү бүгдээрээ сайныг үйлдэхдээ цуцахгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал хураах ёстой цагтаа хураана. | |
Gala | MonKJV | 6:10 | Тиймээс бидэнд боломж гарах үед нь бүх хүнд, ялангуяа итгэлийн гэрийнхэнд сайныг үйлдэцгээе. | |
Gala | MonKJV | 6:12 | Махбодод таатай харагдахыг хүсдэг хүн болгон зөвхөн Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд л та нарыг хөвч хөндүүлэхийг албаддаг. | |
Gala | MonKJV | 6:13 | Учир нь хөвч хөндүүлсэн тэд ч хуулийг сахидаггүй. Харин тэд та нарын махбодоор сайрхахын тулд та нарыг хөвч хөндүүлсэн байхыг хүсдэг. | |
Gala | MonKJV | 6:14 | Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр зүйлээр сайрхах явдал надад бүү байг. Түүгээр дэлхий миний хувьд бас би дэлхийн хувьд цовдлогдчихсон. | |
Gala | MonKJV | 6:15 | Учир нь Христ Есүс дотор хөвч хөндүүлэлт ч, хөвч үл хөндүүлэлт ч ямар ч зүйлд хүчгүй, харин шинэ бүтээл л юм. | |
Gala | MonKJV | 6:16 | Тэгээд энэ дүрмийн дагуу алхдаг болгонд, тэдэн дээр бас Шүтээний Израйль дээр амар тайван ба өршөөл байдаг. | |
Gala | MonKJV | 6:17 | Үүнээс хойш ямар ч хүн надад төвөг бүү удаг. Учир нь би өөрийн биедээ Эзэн Есүсийн тэмдгүүдийг тээдэг. | |