Site uses cookies to provide basic functionality.

OK
EPHESIANS
Up
1 2 3 4 5 6
Toggle notes
Chapter 1
Ephe MonKJV 1:1  Шүтээний хүслээр Есүс Христийн төлөөлөгч болсон Паулосоос Ээфэсост буй ариун хүмүүст бас Христ Есүс доторх итгэмжит хүмүүст,
Ephe MonKJV 1:2  Та нарт бидний Шүтээн Эцэг болон Эзэн Есүс Христээс энэрэл ба амар тайван байг.
Ephe MonKJV 1:3  Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Шүтээн магтагдана. Тэр биднийг тэнгэрийн газруудад байдаг бүх сүнслэг ерөөлүүдээр Христ дотор ерөөсөн нь
Ephe MonKJV 1:4  дэлхийн сууриас өмнө биднийг түүн дотор сонгосны дагуу юм. Энэ нь бид түүний өмнө хайр дотор ариун бөгөөд гэм зэмгүй байхын тулд билээ.
Ephe MonKJV 1:5  Хүслийнхээ сайн тааллын дагуу Есүс Христээр дамжуулан биднийг өөртөө үрчлүүлэлтийн хүүхдүүд болгохоор урьдаас тогтоосон нь
Ephe MonKJV 1:6  өөрийнхөө энэрлийн яруу алдрын магтаалын төлөө юм. Энэ энэрлээр тэр биднийг хайрлагдсан түүн дотор тааламжит болгосон.
Ephe MonKJV 1:7  Түүний цусаар дамжуулан чөлөөлөлт буюу гэмүүдээс уучлахуй нь түүн дотор бидэнд энэрлийн баялгуудын дагуу байдаг.
Ephe MonKJV 1:8  Энэрлийг тэр бидэн рүү бүх мэргэн ухаан ба хашир байдал дотор бялхааж,
Ephe MonKJV 1:9  өөртөө шийдсэн байсан тэрхүү сайн тааллынхаа дагуу бидэнд хүслийнхээ нууцыг мэдүүлсэн.
Ephe MonKJV 1:10  Энэ нь тэрбээр Христ доторх тэнгэрт ч бас газар дээр ч байгаа тэр бүх зүйлийг цаг хугацааны дүүрэн байдлын зохицуулалт дор түүн дотор нэгтгэхийн тулд юм.
Ephe MonKJV 1:11  Урьдаас тогтоогдсон байсан зорилгынх нь дагуу бид түүн дотор өв залгамжлалыг бас хүртсэн. Тэрбээр бүх зүйлийг өөрийнхөө хүслийн зорилгын дагуу ажиллуулдаг.
Ephe MonKJV 1:12  Иймд Христэд анх бат найдсан бид түүний яруу алдрын магтаалын төлөө байх ёстой.
Ephe MonKJV 1:13  Та нарыг аварсан авралын сайн мэдээ буюу үнэний үгийг сонссоныхоо дараа та нар ч бас түүнд бат найдсан. Түүнд бас итгэснийхээ дараа та нар амлалтын Ариун Сүнсээр тамгалаатай.
Ephe MonKJV 1:14  Энэ Сүнс бол худалдан авагдсан эзэмшлийн чөлөөлөлт хүртэлх, түүний яруу алдрын магтаалын төлөөх бидний өв залгамжлалын урьдчилгаа юм.
Ephe MonKJV 1:15  Тиймээс Эзэн Есүст итгэх та нарын итгэл ба бүх ариун хүмүүсийн төлөөх хайрын чинь тухай би бас сонсоод,
Ephe MonKJV 1:16  гуйлтнууддаа та нарыг дурдаж, та нарын төлөө талархахаа болиогүй.
Ephe MonKJV 1:17  Энэ нь бидний Эзэн Есүс Христийн Шүтээн буюу яруу алдрын Эцэг та нарт мэргэн ухааны ба илчлэлтийн сүнсийг түүний мэдлэг дотор өгөг гэсэндээ юм.
Ephe MonKJV 1:18  Та нарын ойлголтын мэлмий гийгүүлэгдсэн тул та нар түүний дуудлагын найдвар гэж юу болохыг бас ариун хүмүүс дэх өв залгамжлалынх нь яруу алдрын баялгууд гэж юу болохыг
Ephe MonKJV 1:19  бас түүний аугаа хүч чадлын ажиллагааны дагуу итгэдэг бидэнд зориулсан хүч чадлынх нь хязгааргүй агуу байдал гэж юу болохыг мэднэ.
Ephe MonKJV 1:20  Үүнийг тэрбээр Христийг үхэгсдээс босгохдоо бас тэнгэрийн газруудад,
Ephe MonKJV 1:21  бүх захиргаа, эрх мэдэл, хүч чадал, ноёрхлоос мөн зөвхөн энэ дэлхийд биш, харин бас хожим ирэх дэлхийд ч нэрлэгдсэн нэр бүрээс илүү дээгүүрх өөрийнхөө баруун гарт суулгахдаа түүний дотор харуулсан.
Ephe MonKJV 1:22  Тэгээд бүх зүйлийг түүний хөл доор захируулж бас түүнд чуулганы бүх зүйлийг захирах тэргүүн байхуйг соёрхсон.
Ephe MonKJV 1:23  Чуулган бол түүний бие, бүгдийн дотор бүгдийг дүүргэдэг түүний дүүрэн байдал юм.
Chapter 2
Ephe MonKJV 2:1  Тэгээд хууль зөрчилтүүд ба гэмүүд дотор үхэгсэд байсан та нарыг тэр амилуулсан.
Ephe MonKJV 2:2  Эдгээрийн дотор та нар өнгөрсөн үед энэ дэлхийн замын дагуу, агаарын эрх мэдлийн хунтайжийн дагуу алхдаг байсан. Тэрхүү сүнс дуулгаваргүй байдлын хүүхдүүд дотор одоо ажиллаж байна.
Ephe MonKJV 2:3  Тэдний дунд бид бүгд өөрсдийн махбодын тачаалууд дотор өнгөрсөн үед байж, оюун бодол ба махбодын хүслүүдийг биелүүлэн амьдарч байсан бөгөөд яг л бусдын адил төрөлхөөсөө хилэгнэлийн хүүхдүүд байсан.
Ephe MonKJV 2:4  Харин өршөөлөөр баян Шүтээн биднийг хайрладаг агуу хайраараа,
Ephe MonKJV 2:5  бүр биднийг гэмүүд дотор үхэгсэд байхад хайрлаж, биднийг Христтэй хамт амилуулан (энэрлээр та нар аврагдсан),
Ephe MonKJV 2:6  бас Христ Есүс дотор биднийг хамтад нь босгоод, тэнгэрийн газруудад биднийг хамтад нь суулгасан.
Ephe MonKJV 2:7  Энэ нь тэрбээр элэгсэг байдлаараа өөрийн энэрлийн хязгааргүй баялгуудыг Христ Есүсээр дамжуулан ирэх үеүдэд бидэнд харуулахын тулд юм.
Ephe MonKJV 2:8  Учир нь та нар итгэлээр дамжуулан энэрлээр аврагдсан бөгөөд энэ нь өөрсдөөс чинь биш. Энэ бол Шүтээний бэлэг юм.
Ephe MonKJV 2:9  Хэн ч сайрхахгүйн тулд энэ нь үйлсүүдээс биш аж.
Ephe MonKJV 2:10  Учир нь бид бол сайн үйлсүүдийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний урлал юм. Шүтээн биднийг эдгээрийн дотор алхуулахаар урьдаас бэлтгэсэн байжээ.
Ephe MonKJV 2:11  Тиймээс та нар өнгөрсөн хугацаанд махбодоор Жүүд бусчууд байснаа санацгаа. Махбодод гараар үйлдэгдсэн хөвч хөндүүлэлттэй гэж нэрлэгдэгсдээр та нар хөвч хөндүүлэлтгүй гэж нэрлэгддэг.
Ephe MonKJV 2:12  Яагаад гэвэл тэр үед та нар Христгүй, Израйлийн иргэншилд харь хүн, амлалтын гэрээнүүдэд гадны хүмүүс байж, та нарт найдвар байхгүй бас энэ дэлхийд Шүтээнгүй байсан.
Ephe MonKJV 2:13  Харин урьд нь алс хол байсан та нар одоо Христ Есүс дотор Христийн цусаар ойр болгогдсон.
Ephe MonKJV 2:14  Учир нь тэр бол бидний амар тайван мөн. Тэрбээр хоёуланг нь нэг болгож, бидний хоорондох тусгаарлалтын ханыг нурааж,
Ephe MonKJV 2:15  дайсагналыг буюу захирамжууд дахь тушаалуудын хуулийг өөрийнхөө махбод дотор хүчингүй болгосон. Энэ нь хоёроос нэг шинэ хүнийг өөрийнхөө дотор бүтээхийн тулд юм. Ингэснээр амар тайвныг бий болгож байна.
Ephe MonKJV 2:16  Тэгээд энэ нь дайсагналыг үхүүлсэн тэрхүү загалмайгаар дамжуулан тэрбээр хоёуланг нь нэг биеийн дотор Шүтээнтэй эвлэрүүлэхийн тулд юм.
Ephe MonKJV 2:17  Тэгээд тэр ирсэн бөгөөд хол байсан та нарт бас ойр байсан тэдэнд амар тайвныг тунхагласан.
Ephe MonKJV 2:18  Учир нь бидний аль аль нь түүгээр дамжуулан Эцэг рүү нэг Сүнсээр нэвтрэх эрхтэй болдог.
Ephe MonKJV 2:19  Тиймээс одоо та нар цаашид гадны хүмүүс ба цагаачид биш, харин ариун хүмүүсийн хамт иргэншил нэгтэй бас Шүтээний гэрийнхэн
Ephe MonKJV 2:20  бөгөөд төлөөлөгчид болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгон байгуулагдсан. Есүс Христ өөрөө булангийн гол чулуу юм.
Ephe MonKJV 2:21  Түүн дотор уг барилга бүхэлдээ яв цав нийлж, Эзэн доторх ариун сүм болж өсдөг.
Ephe MonKJV 2:22  Түүн дотор та нар бас Сүнсээр дамжуулан Шүтээний орших газар болохын төлөө хамтдаа баригдан босгогдож байна.
Chapter 3
Ephe MonKJV 3:1  Энэ шалтгааны улмаас Паулос би Жүүд бусчууд та нарын төлөөх Есүс Христийн хоригдол байгаа юм.
Ephe MonKJV 3:2  Үнэхээр надаар та нар луу өгөгдсөн Шүтээний энэрлийн түгээлтийн талаар,
Ephe MonKJV 3:3  тэрбээр нууцыг илчлэлтээр надад хэрхэн мэдүүлснийг (өмнө нь би хэдэн үгээр бичсэнчлэн,
Ephe MonKJV 3:4  тэдгээрийг та нар уншихдаа Христийн нууц доторх миний мэдлэгийг ойлгох байх)
Ephe MonKJV 3:5  тэрхүү нууц нь түүний ариун төлөөлөгчид болон эш үзүүлэгчдэд эдүгээ Сүнсээр илчлэгдээд байгаа шигээ хүмүүний хөвгүүдэд өөр цаг үед мэдэгдээгүй байсныг,
Ephe MonKJV 3:6  энэ нь Жүүд бусчууд сайн мэдээгээр дамжуулан хамтран өвлөгчид бас адил биеийнх бас Христ дэх түүний амлалтыг хүртэлцэгчид болохын тулд гэдгийг,
Ephe MonKJV 3:7  түүний хүч чадлын үр нөлөөтэй ажиллагаагаар надад өгөгдсөн Шүтээний энэрлийн бэлгийн дагуу сайн мэдээгээр би үйлчлэгч болгогдсон гэдгийг та нар сонссон.
Ephe MonKJV 3:8  Бүх ариун хүмүүсийн хамгийн өчүүхнээс ч өчүүхэн надад энэ энэрэл өгөгдсөн. Энэ нь би Христийн тайлагдашгүй баялгуудыг Жүүд бусчуудын дунд тунхаглахын тулд,
Ephe MonKJV 3:9  мөн Есүс Христээр бүх зүйлийг бүтээлгэсэн Шүтээн дотор дэлхийн эхлэлээс нууцлагдсан байсан нууцын нөхөрлөл нь юу болохыг бүх хүнд харуулахын тулд юм.
Ephe MonKJV 3:10  Энэ нь Шүтээний мэргэн ухааны олон хэлбэрийг эдүгээ чуулганаар дамжуулан тэнгэрийн газруудад буй захиргаанууд ба эрх мэдлүүдэд,
Ephe MonKJV 3:11  бидний Эзэн Христ Есүсийн дотор түүний гүйцэтгэсэн тэрхүү мөнхийн зорилгын дагуу мэдүүлэхийн тулд байв.
Ephe MonKJV 3:12  Есүст итгэх итгэлээр дамжуулан түүн дотор бидэнд зоригтой байдал бас бат итгэлтэйгээр нэвтрэх эрх бий.
Ephe MonKJV 3:13  Тиймээс та нарын яруу алдар болдог та нарын төлөөх миний зовлонгуудад та нар цуцахгүй байгаасай гэж би хүсэж байна.
Ephe MonKJV 3:14  Энэ шалтгаанаас бидний Эзэн Есүс Христийн Эцэгт,
Ephe MonKJV 3:15  тэнгэр ба газар дахь бүхэл гэр бүл өөрөөс нь нэрлэгддэг түүнд би өвдөг сөгддөг нь,
Ephe MonKJV 3:16  түүний Сүнсээр дамжин хүч чадлаар дотоод хүн дотроо хүчирхэгжихийг чинь тэр та нарт яруу алдрынхаа баялгуудын дагуу соёрхоосой,
Ephe MonKJV 3:17  Христ та нарын зүрх сэтгэл дотор итгэлээр оршоосой, та нар хайр дотор үндэслэгдсэн бас суулгагдсан байгаасай,
Ephe MonKJV 3:18  өргөн нь, урт нь, гүнзгий нь, өндөр нь юу болохыг та нар бүх ариун хүмүүсийн хамт ойлгож чадаасай,
Ephe MonKJV 3:19  мөн мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдээсэй, та нар Шүтээний бүх дүүрэн байдлаар дүүргэгдээсэй гэсэндээ юм.
Ephe MonKJV 3:20  Эдүгээ бидний гуйх эсвэл бодох бүх зүйлээс дээгүүр, бидний дотор ажилладаг хүч чадлын дагуу хэмжээлшгүй бялхснаар хийх чадвартай
Ephe MonKJV 3:21  түүн рүү яруу алдар Христ Есүсээр дамжин чуулган дотор бүх үеийн туршид, мөнхийн мөнхөд байг. Аминь.
Chapter 4
Ephe MonKJV 4:1  Тиймээс Эзэний хоригдол би та нараас хичээнгүйлэн гуйж байна. Та нар дуудагдсан тэрхүү дуудлагандаа нийцэхүйцээр алхахдаа
Ephe MonKJV 4:2  бүхий л төлөв даруу, номхон байдалтайгаар, тэвчээртэйгээр, хайр дотор нэг нэгнээ хүлцэн тэвчиж,
Ephe MonKJV 4:3  амар тайвны хүлээсэн дотор Сүнсний нэгдлийг сахихыг хичээгээрэй.
Ephe MonKJV 4:4  Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсан шиг нэг бие, нэг Сүнс,
Ephe MonKJV 4:5  нэг Эзэн, нэг итгэл, нэг баптизм,
Ephe MonKJV 4:6  нэг Шүтээн ба бүгдийн Эцэг байдаг. Тэрбээр бүхнээс дээгүүр бөгөөд бүхнээр дамжин бас та бүгдийн дотор байдаг.
Ephe MonKJV 4:7  Харин бидний нэг бүрт Христийн бэлгийн хэмжүүрийн дагуу энэрэл өгөгдсөн.
Ephe MonKJV 4:8  Тиймээс тэр, Өндөр өөд тэрбээр өгсөхдөө олзлогдогсдыг олзлогдсоноор нь хөтөлж, хүмүүст бэлгүүдийг өгсөн гэж хэлж байна.
Ephe MonKJV 4:9  (Эдүгээ тэрбээр өгссөн гэдэг нь тэрбээр бас эхлээд дэлхийн доод хэсгүүд рүү буусан гэдгээс өөр юу байх билээ?
Ephe MonKJV 4:10  Буусан тэр бол бүх зүйлийг дүүргэхийн тулд бүх тэнгэрээс бүр дээшээ өгссөн тэр нэгэн юм.)
Ephe MonKJV 4:11  Тэгээд тэрбээр заримыг нь төлөөлөгч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь пастор буюу багшаар соёрхсон нь
Ephe MonKJV 4:12  ариун хүмүүсийн төгс болголтын төлөө, үйлчлэлийн ажлын төлөө, Христийн биеийн босгон байгуулалтын төлөө юм.
Ephe MonKJV 4:13  Энэ нь бид бүгд энэхүү итгэлийн бас Шүтээний Хүүгийн талаарх мэдлэгийн нэгдэл дотор төгс хүн рүү, Христийн дүүрэн байдлын цар хүрээний хэмжээ рүү хүрч очих хүртэл юм.
Ephe MonKJV 4:14  Энэ нь бид цаашид мэхлэх гэж отон хэвтдэг хүмүүсийн заль ба ов мэхээр байдаг сургаалын салхи бүрээр урагш, хойш шидэгдсэн бас туугдсан хүүхдүүд байхгүйн тулд юм.
Ephe MonKJV 4:15  Харин хайр дотор үнэнийг хэлснээр бүх зүйл дотор энэхүү тэргүүн түүн рүү буюу Христ рүү өснө.
Ephe MonKJV 4:16  Түүгээр бие бүхэлдээ хэсэг бүрийн хэмжээн дотор үр нөлөөтэй ажиллагааны дагуу яв цав нэгдүүлэгдэж улмаар хангагч үе мөч бүрээр нягтаршуулагддаг. Энэ нь өөрийн босгон байгуулагдах байдал руу хайран дотор биеийн өсөлтийг бий болгодог.
Ephe MonKJV 4:17  Тиймээс би үүнийг хэлж бас Эзэн дотор гэрчилье. Оюун ухааныхаа хоосрол дотор бусад Жүүд бусчууд алхдаг шиг та нар цаашид бүү алх.
Ephe MonKJV 4:18  Тэд зүрх сэтгэлийнхээ сохор байдлаас болоод харанхуйлагдсан ойлголттой байж, өөрсдөд нь байдаг үл мэдэхүйгээр Шүтээний амьдралаас харь хүн болгогдсоор байна.
Ephe MonKJV 4:19  Мэдрэхээ больсон тэд бүх бузар байдлыг шунахайралтайгаар үйлдэхийн тулд хазааргүй тачаалд өөрсдийгөө тушаасан.
Ephe MonKJV 4:20  Харин та нар Христийг ийм байдлаар сураагүй нь
Ephe MonKJV 4:21  үнэхээр Есүс дотор үнэн байгаачлан та нар түүнийг сонсож бас түүгээр заалгасанд байгаа юм.
Ephe MonKJV 4:22  Энэ нь мэхлэгч тачаалуудын дагуу завхарсан байдаг хуучин хүнийхээ урьдын хэв маягт хамаарахыг та нар тайлж хаян
Ephe MonKJV 4:23  улмаар оюун ухааныхаа сүнс дотор шинэчлэгдэхийн тулд,
Ephe MonKJV 4:24  мөн зөв байдал ба жинхэнэ ариун байдал дотор Шүтээний дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөхийн тулд юм.
Ephe MonKJV 4:25  Тиймээс худал хэлэхийг зайлуулж, хүн бүр ойрынхондоо үнэнийг ярь. Учир нь бид нэг нэгэндээ эд эрхтнүүд юм.
Ephe MonKJV 4:26  Та нар уурла улмаар гэм бүү үйлд. Та нарын хилэгнэл дээр нар бүү жаргаг.
Ephe MonKJV 4:28  Хулгайлсан нь цаашид бүү хулгайлаг. Харин тэрбээр өөрийн гараар сайныг үйлдэн хөдөлмөрлөг. Тэгвэл хэрэгцээ буй хүнд тэр өгч болох юм.
Ephe MonKJV 4:29  Та нарын амнаас завхарсан үг яриа биш, харин босгон байгуулалтын хэрэгцээ рүү сайн нь гараг. Энэ нь сонсогчдод энэрлийг өгч болохын тулд юм.
Ephe MonKJV 4:30  Тэгээд Шүтээний Ариун Сүнсийг бүү гашуудуул. Та нар түүгээр чөлөөлөлтийн өдөр лүү тамгалаатай.
Ephe MonKJV 4:31  Бүх хорсол, хилэгнэл, уур, хашгираан, ёрын муу яриа нь бүх хорон муугийн хамт та нараас зайлуулагдаг.
Ephe MonKJV 4:32  Харин та нар нэг нэгэндээ элэгсэг, зөөлөн сэтгэлтэй байж, Шүтээн та нарыг Христээс болж уучилсны адил нэг нэгнээ уучил.
Chapter 5
Ephe MonKJV 5:1  Тиймээс та нар хайрлагдсан хүүхдүүдийн ёсоор Шүтээний даган дуурайгчид бай.
Ephe MonKJV 5:2  Тэгээд Христ биднийг бас хайрласан бөгөөд өөрийгөө Шүтээнд анхилам үнэрийн төлөөх өргөл ба тахил болгон бидний төлөө өргөсөн шиг хайр дотор алх.
Ephe MonKJV 5:3  Харин садар самуун байдал болон бүх бузар байдал эсвэл шунахайрал та нарын дунд ариун хүмүүст тохирох ёсоор нэг удаа ч бүү дурдагдаг.
Ephe MonKJV 5:4  Бас үл нийцэх булай зүйл, мунхаг яриа бас бүдүүлэг хошигнол ч бүү дурдагдаг. Харин оронд нь талархал өргө.
Ephe MonKJV 5:5  Учир нь янхантай явалдагчид бас бузар хүнд бас шунахай буюу дүрс шүтэгч хүнд Христийн буюу Шүтээний хаанчлал дотор ямар ч өв залгамжлал байхгүй гэдэг энэ зүйлийг та нар мэддэг.
Ephe MonKJV 5:6  Ямар ч хүн та нарыг хоосон үгсээр бүү мэхлэг. Учир нь ийм зүйлсээс болоод Шүтээний хилэгнэл дуулгаваргүй байдлын хүүхдүүд дээр ирдэг.
Ephe MonKJV 5:7  Тиймээс тэдэнтэй хамтран хүртэлцэгчид бүү бай.
Ephe MonKJV 5:8  Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо Эзэн дотор та нар гэрэл мөн. Гэрлийн хүүхдүүдийн ёсоор алх.
Ephe MonKJV 5:9  (Учир нь Сүнсний жимс нь бүхий л сайн болон зөв байдал бас үнэн дотор байдаг.)
Ephe MonKJV 5:10  Эзэнд юу тааламжтай байдгийг нотлон харуул.
Ephe MonKJV 5:11  Мөн харанхуй байдлын үр жимсгүй үйлсүүдтэй нөхөрлөх биш, харин оронд нь буруушаа.
Ephe MonKJV 5:12  Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад хүртэл ичгүүр юм.
Ephe MonKJV 5:13  Харин буруушаагдсан бүх зүйл гэрлээр ил болгогддог. Учир нь юуг ч ил болгодог нь гэрэл юм.
Ephe MonKJV 5:14  Тиймээс тэр, Унтаж байгаа чи сэр. Мөн үхэгсдээс бос. Тэгээд Христ чамд гэрэл өгнө хэмээн хэлж байна.
Ephe MonKJV 5:15  Тиймээс та нар мунхаг хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн ёсоор хичээнгүйлэн алхаж буйдаа анхаар.
Ephe MonKJV 5:16  Энэ нь цагийг аврахын тулд юм. Яагаад гэвэл өдрүүд нь ёрын муу байна.
Ephe MonKJV 5:17  Тиймээс та нар мунхаг бүү бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ойлго.
Ephe MonKJV 5:18  Бас дарсанд бүү согтуур. Үүнд хэтрэлт байдаг. Харин Сүнсээр дүүргэгдсэн бай.
Ephe MonKJV 5:19  Дууллуудаар бас магтуу болон сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярь. Эзэнд зориулан зүрх сэтгэл дотроо дуул бас ая зохио.
Ephe MonKJV 5:20  Шүтээн ба Эцэгт бүх зүйлийн төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр талархлуудаа үргэлж өргө.
Ephe MonKJV 5:21  Шүтээнээс эмээхүй дотор нэг нэгэндээ захирагд.
Ephe MonKJV 5:22  Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шигээ өөр өөрийн нөхөртөө захирагд.
Ephe MonKJV 5:23  Учир нь нөхөр бол эхнэрийн тэргүүн мөн. Яг л Христ чуулганы тэргүүн байдгийн адил юм. Бас тэр бол биеийн аврагч.
Ephe MonKJV 5:24  Тиймээс чуулган Христэд захирагддагийн адил эхнэрүүд ч өөр өөрийн нөхөртөө бүх зүйл дээр тийнхүү байг.
Ephe MonKJV 5:25  Нөхрүүд ээ, өөр өөрийн эхнэрээ хайрла. Христ ч бас чуулганыг хайрласан бөгөөд үүний төлөө өөрийгөө өгсөн шиг.
Ephe MonKJV 5:26  Энэ нь тэрбээр үүнийг үгээр дамжуулан усны угаалтаар ариусгаж бас цэвэрлэхийн тулд,
Ephe MonKJV 5:27  үүнийг ямар ч толбогүй эсвэл үрчлээгүй эсвэл тиймэрхүү ямар нэг зүйлгүй харин ч үүнийг ариун бас гэм зэмгүй, яруу алдарт чуулган болгон өөртөө өгөхийн тулд юм.
Ephe MonKJV 5:28  Тиймээс эрчүүд өөр өөрийн эхнэрээ өөрсдийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлаж буй хүн өөрийгөө хайрлаж буй хэрэг.
Ephe MonKJV 5:29  Учир нь хэн ч өөрийн махбодыг хэзээ ч үзэн ядаж байгаагүй. Харин ч үүнийг торддог бас халамжилдаг. Яг л Эзэн чуулганд ханддаг шиг.
Ephe MonKJV 5:30  Яагаад гэвэл бид бол түүний биеийн, түүний махбодын бас түүний ясны эд эрхтнүүд юм.
Ephe MonKJV 5:31  Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ наалдуулагдан улмаар тэр хоёр нэг махбод болно.
Ephe MonKJV 5:32  Энэ бол агуу нууц юм. Харин би Христ ба чуулганы талаар ярьж байна.
Ephe MonKJV 5:33  Гэсэн ч та нарын нэг бүр өөрөө л эхнэрээ яг л өөрийн адил хайрла. Мөн эхнэр нь нөхрөө эмээн хүндэтгэдэг байхад анхаар.
Chapter 6
Ephe MonKJV 6:1  Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхдээ дуулгавартай бай. Учир нь энэ бол зөв юм.
Ephe MonKJV 6:2  Эцэг бас эхээ хүндэл. (Энэ бол амлалттай анхны тушаал.)
Ephe MonKJV 6:3  Тэгвэл энэ нь чамд сайн байх бөгөөд чи газар дээр урт наслах болно.
Ephe MonKJV 6:4  Мөн эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ хилэгнэл рүү бүү өд. Харин тэднийг Эзэний сахилгажуулалт ба сургамжлал дотор хүмүүжүүл.
Ephe MonKJV 6:5  Боолууд аа, махбодын дагуух эздэдээ Христэд адилаар айдас ба чичрэлттэйгээр чин сэтгэлээсээ дуулгавартай бай.
Ephe MonKJV 6:6  Хүмүүнд нийцүүлэгчид шиг нүд хариулах үйлчлэлээр биш, харин Шүтээний хүслийг зүрх сэтгэлээсээ үйлддэг Христийн боолуудын ёсоор,
Ephe MonKJV 6:7  хүмүүст биш, харин Эзэнд адилаар сайн хүсэлтэйгээр үйлчил.
Ephe MonKJV 6:8  Боол ч бай, эрх чөлөөт ч бай, аливаа хүн сайн юуг ч бай үйлдвэл тэрбээр Эзэнээс адилхныг хүлээн авна гэдгийг мэд.
Ephe MonKJV 6:9  Мөн эзэд ээ, та нар заналхийллийг орхиж, тэдэнд адилхан зүйлсийг үйлд. Та нарын ч Эзэн тэнгэрт байгаа бөгөөд түүнд ялгаварлал гэж байдаггүй гэдгийг мэд.
Ephe MonKJV 6:10  Эцэст нь, ахан дүүс минь, Эзэн дотор болон түүний аугаа байдлын хүч чадал дотор хүчтэй бай.
Ephe MonKJV 6:11  Та нар элээний заль мэхний эсрэг зогсох чадвартай байж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг өмс.
Ephe MonKJV 6:12  Учир нь бид бол махбод болон цусны эсрэг биш, харин захиргаануудын эсрэг, эрх мэдлүүдийн эсрэг, энэ дэлхийн харанхуй байдлын захирагчдын эсрэг, тэнгэр дэх газруудад буй сүнслэг хорон муу байдлын эсрэг барилддаг.
Ephe MonKJV 6:13  Тиймээс та нар ёрын муу өдөрт эсрэг зогсох чадвартай болж болохын тулд Шүтээний цогц хуяг дуулгыг ав. Тэгээд бүгдийг гүйцээчихээд цэх зогс.
Ephe MonKJV 6:14  Тиймээс цэх зогс. Ингэхдээ та нар бүсэлхийгээрээ үнэнийг бүсэл бас зөв байдлын цээжний хуягийг байлга.
Ephe MonKJV 6:15  Мөн хөлдөө амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг углаж үд.
Ephe MonKJV 6:16  Бүхнээс илүүтэйгээр итгэлийн энэхүү бамбайг ав. Үүгээр хорон муугийн бүх галт сумыг унтраах чадвартай болох болно.
Ephe MonKJV 6:17  Бас авралын дуулгыг мөн Шүтээний үг болох Сүнсний сэлмийг ав.
Ephe MonKJV 6:18  Сүнс дотор бүхий л гуйлт ба хүсэлттэйгээр үргэлж гуйлт хий. Тэгээд бүхий л тууштай байдал ба хүсэлт дотор үүндээ бүх ариун хүмүүсийн төлөө
Ephe MonKJV 6:19  бас миний төлөө сонор сэргэг бай. Энэ нь надад үг өгөгдөхийн тулд, би амаа зоригтой нээхийн тулд юм. Тэгвэл би сайн мэдээний нууцыг мэдүүлэх болно.
Ephe MonKJV 6:20  Үүний төлөө би хүлээснүүд доторх элчин сайд билээ. Тийнхүү би үүн дотроо ярих ёстойгоороо зоригтой ярьж чадах юм.
Ephe MonKJV 6:21  Харин миний үйл хэргүүд болон хэрхэн ажиллаж буй талаар минь та нар бас мэдэж болохын тулд Эзэн доторх хайрт дүү бөгөөд итгэмжит үйлчлэгч Тюхикос бүх зүйлийг та нарт мэдүүлэх болно.
Ephe MonKJV 6:22  Би түүнийг энэхүү зорилгын дагуу та нар луу илгээсэн нь та нар бидний талаар мэдэх бас тэрбээр та нарын зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд юм.
Ephe MonKJV 6:23  Шүтээн Эцэг ба Эзэн Есүс Христээс амар тайван нь бас итгэл бүхий хайр нь ахан дүүст байг.
Ephe MonKJV 6:24  Бидний Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хайрладаг бүгдтэй хамт энэрэл байг. Аминь.