Toggle notes
Chapter 1
II C | MonKJV | 1:1 | Шүтээний хүслээр Есүс Христийн нэгэн төлөөлөгч болсон Паулос болон дүү Тимоотеос нараас Кооринтос дахь Шүтээний чуулганд, Ахаиа даяар байгаа бүх ариун хүмүүст, | |
II C | MonKJV | 1:3 | Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэг, өршөөлүүдийн Эцэг бас бүх тайтгарлын Шүтээн магтаалтай. | |
II C | MonKJV | 1:4 | Тэр биднийг бүх гай зовлон дотор маань тайтгаруулдаг. Энэ нь бид Шүтээнээр тайтгаруулагдсан тэрхүү тайтгарлаараа ямар нэгэн зовлон бэрхшээлд буй хүмүүсийг тайтгаруулж чадахын тулд юм. | |
II C | MonKJV | 1:5 | Учир нь Христийн шаналлууд бидний дотор бялхдаг шиг, бидний тайтгарал ч бас Христээс тийнхүү бялхдаг. | |
II C | MonKJV | 1:6 | Тэгээд хэрэв бид зовлон эдэлбэл энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө бөгөөд эдгээр нь бас бидний эдэлдэг тэрхүү ижилхэн зовлонгуудыг тэвчин туулахуйд ч үр нөлөөтэй. Хэрэв бид тайтгаруулагдвал энэ нь та нарын тайтгарал ба авралын төлөө юм. | |
II C | MonKJV | 1:7 | Тэгээд та нар энэхүү зовлонгуудын хуваалцагчид байдаг шигээ үүнчлэн бас тайтгарлынх ч байх болно гэдгийг мэдэж байгаа бидний та нарын төлөөх найдвар бат билээ. | |
II C | MonKJV | 1:8 | Учир нь ахан дүүс ээ, Азид бидэнд тулгарсан зовлон бэрхшээлийн маань талаар, бид хэмжээлшгүйгээр, хүч тэнхээнээсээ хэтэрснээр дарамтлагдаж, тэгээд бүр аминыхаа тухайд ч горьдлого тасарч байсан гэдгийг та нар мэдэхгүй байгаасай гэж бид хүсэхгүй байна. | |
II C | MonKJV | 1:9 | Гэвч бид дотроо үхлийн ялтай байсан нь бид өөрсдөдөө биш, харин үхэгсдийг босгодог Шүтээнд бат найдахын тулд байлаа. | |
II C | MonKJV | 1:10 | Тэр биднийг үлэмж агуу үхлээс аварсан бөгөөд тэр авардаг. Тэр биднийг аварсаар ч байх болно гэдэгт бид түүнд бат найддаг. | |
II C | MonKJV | 1:11 | Та нар ч бас бидний төлөөх гуйлтаараа хамтдаа тусалснаар олон хүнээр бидэнд соёрхогдсон бэлэгний төлөө бидний өмнөөс олон хүн талархал өргөж байна. | |
II C | MonKJV | 1:12 | Учир нь бидний баяр хөөр бол энэ буюу бид энэ дэлхийд, бүр илүүтэйгээр та нар луу энгийн байдал ба сүсэг бишрэлт чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Шүтээний энэрлээр амьдарсан гэдэг бидний ухамсрын гэрчлэл юм. | |
II C | MonKJV | 1:13 | Учир нь та нарын уншдаг эсвэл танин мэдсэнээс өөр ганц ч зүйлийг бид та нарт бичдэггүй. Мөн та нар эцсийг нь хүртэл танин мэднэ гэдэгт би бат найдаж байна. | |
II C | MonKJV | 1:14 | Яг л Эзэн Есүсийн өдөрт та нар бидний баяр хөөр байхчлан бид ч бас та нарынх мөн гэдгийг та нар зарим талаар танин мэдсэн шиг. | |
II C | MonKJV | 1:15 | Тэгээд би энэхүү итгэлтэй байдал дотроо та нар луу очихыг өмнө нь бодож байсан. Энэ нь та нарт хоёр дахь ашиг тус байхын тулд, | |
II C | MonKJV | 1:16 | мөн би Македони руу та нараар дайрч гараад, Македониос та нар луу дахин ирж улмаар та нараар Иудаиа руу үдүүлэхийн тулд юм. | |
II C | MonKJV | 1:17 | Тиймээс би ийнхүү бодох үедээ хөнгөмсөг байдлыг ашигласан юм уу? Эсвэл миний хувьд за нь за ба үгүй нь үгүй байхын тулд өөрийн шийддэг зүйлсийг би махбодын дагуу шийддэг юм уу? | |
II C | MonKJV | 1:19 | Учир нь та нарын дунд биднээр буюу би, Силуаноос мөн Тимоотеос нараар тунхаглагдсан Шүтээний Хүү, Есүс Христ за ба үгүй байгаагүй. Харин түүн дотор за л байсан. | |
II C | MonKJV | 1:20 | Учир нь түүн доторх Шүтээний бүх амлалт за бөгөөд түүн дотор Аминь байдаг. Эдгээр нь биднээр дамжин Шүтээний яруу алдар луу байдаг. | |
II C | MonKJV | 1:21 | Эдүгээ биднийг та нартай хамт Христ дотор босгон байгуулж бас биднийг тосолдог нь Шүтээн юм. | |
II C | MonKJV | 1:23 | Үүнээс гадна би Кооринтост хараахан очоогүй байгаа нь та нарыг хэлтрүүлэхийн тулд юм гэдэгт Шүтээнийг өөрийн сэтгэлийн гэрч болгон дуудаж байна. | |
Chapter 2
II C | MonKJV | 2:2 | Учир нь хэрэв би та нарыг харуусалтай болговол намайг баяр хөөртэй болгох нь надаар харуусалтай болгогдсон тэр хүнээс өөр хэн байх вэ? | |
II C | MonKJV | 2:3 | Бас миний баяр хөөр бол та бүгдийнх ч байна гэж та бүгдэд бат итгэлтэй байсан тул би очих үедээ баяр хөөр авах ёстой хүмүүсээсээ харуусалтай болчих вий гэсэндээ энэ зүйлийг бичиж байсан. | |
II C | MonKJV | 2:4 | Учир нь би та нарт зүрх сэтгэлийн асар их шаналал, зовнилоос, их нулимстайгаар бичсэн. Энэ нь та нар харуусалтай болгогдох ёстой учраас биш, харин надаас та нар луу бүр ихээр бялхсан байгаа тэрхүү хайрыг та нар мэдэхийн тулд юм. | |
II C | MonKJV | 2:5 | Харин хэн нэгэн харуусал учруулсан бол тэрбээр намайг бүгдэд чинь хэт ачаа өгөх хэрээр биш, гэхдээ зарим талаар л харамсуулсан хэрэг. | |
II C | MonKJV | 2:7 | Тиймээс та нар эсрэгээр нь түүнийг уучилж бас тайтгаруулах нь дээр. Эс бөгөөс тийм нэгэн нь бүр их харуусалд залгиулж болзошгүй. | |
II C | MonKJV | 2:9 | Учир нь та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн баталгааг та нараас мэдэх гэсэн энэхүү төгсгөлийн төлөө бас би бичсэн юм. | |
II C | MonKJV | 2:10 | Та нар хэнд юуг уучилна, би бас уучилна. Учир нь би ямар нэг зүйлийг уучилсан бол үүнийг би тухайн хүнд та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан хэрэг. | |
II C | MonKJV | 2:11 | Эс бөгөөс биднээс Сатаан давуу тал олж авна. Учир нь бид түүний арга барилуудыг мэдэхгүй биш. | |
II C | MonKJV | 2:12 | Үүнээс гадна, би Христийн сайн мэдээг тунхаглахаар Троаст ирэхэд Эзэнээр нэгэн үүд надад нээгдсэн байлаа. | |
II C | MonKJV | 2:13 | Би Тийтос дүүгээ олоогүй тул сүнсэн дотроо амралтгүй байв. Харин би тэднээс салаад, тэндээс Македони руу явсан. | |
II C | MonKJV | 2:14 | Эдүгээ Шүтээнд талархлууд байг. Тэр үргэлж Христ дотор биднийг ялуулж, газар бүрт өөрийн мэдлэгийн үнэрийг биднээр дамжуулан ил болгодог. | |
II C | MonKJV | 2:15 | Учир нь Шүтээний хувьд бид бол аврагдсан хүмүүст бас мөхөж байгаа хүмүүст Христийн анхилуун үнэр юм. | |
II C | MonKJV | 2:16 | Нэгэнд нь үхэл рүү байдаг үхлийн үнэр, харин нөгөөд нь амьдрал руу байдаг амьдралын үнэр юм. Тэгээд энэ зүйлсийн хувьд хэн хангалттай чадамжтай вэ? | |
Chapter 3
II C | MonKJV | 3:1 | Бид өөрсдийгөө дахин сайшаан танилцуулж эхлэх үү? Эсвэл бидэнд, зарим хүмүүсийн адилаар та нарт хандсан танилцуулгын захидлууд эсвэл та нараас танилцуулгын захидлууд хэрэгтэй юү? | |
II C | MonKJV | 3:2 | Та нар бол бидний зүрх сэтгэлд бичигдсэн, бүх хүнээр танигдсан бас уншигдсан бидний захидал билээ. | |
II C | MonKJV | 3:3 | Та нар бол бэхээр бус, харин амьд Шүтээний Сүнсээр, чулуун хавтангууд дээр бус, харин зүрхний махан хавтангууд дээр бичигдсэн, биднээр үйлчлүүлсэн Христийн захидал байхаар илээр тунхаглагдсан. | |
II C | MonKJV | 3:5 | Энэ нь бид ямар нэг зүйлийг өөрсдөөс мэт бодохоор өөрсдийн чадамжтай биш, харин бидний чадамж Шүтээнээс байдаг. | |
II C | MonKJV | 3:6 | Тэрбээр бас биднийг бичгийн бус, харин сүнсний шинэ гэрээний үйлчлэгч нар байх чадвартай болгосон. Учир нь бичиг үхүүлдэг харин сүнс амьдруулдаг. | |
II C | MonKJV | 3:7 | Гэвч хэрэв чулуунууд дээр сийлэгдэн бичигдсэн үхлийн үйлчлэл нь үгүй болгогдох сүр жавхаатай байснаар Мошээгийн нүүрний сүр жавхаанаас болоод Израйлийн хөвгүүд түүний нүүр лүү эгц харж чадахгүй байсан юм бол | |
II C | MonKJV | 3:9 | Учир нь хэрэв яллалтын үйлчлэл нь сүр жавхаатай юм бол зөв байдлын үйлчлэл нь сүр жавхаагаар бүр илүүтэй бялхдаг. | |
II C | MonKJV | 3:10 | Яагаад гэвэл бүр илүү давсан энэхүү сүр жавхаанаас болоод сүр жавхаатай болгогдсон байсан нь энэ талаараа ямар ч сүр жавхаагүй болсон. | |
II C | MonKJV | 3:11 | Учир нь хэрэв үгүй болгогдсон нь сүр жавхаатай байсан юм бол үлдээд байгаа нь бүр илүүтэйгээр сүр жавхаатай байдаг. | |
II C | MonKJV | 3:13 | Улмаар энэ нь Мошээ нүүрнийхээ өмнүүр гивлүүр тавьснаар үгүй болгогдсон тэр зүйлийн төгсгөлийг Израйлийн хүүхдүүд харж чадаагүйтэй адилгүй юм. | |
II C | MonKJV | 3:14 | Харин тэдний оюун бодол сохорсон байв. Учир нь энэхүү гивлүүр нь энэ өдрийг хүртэл хуучин гэрээний уншлагаар ч авагдаагүй хэвээр байна. Энэ гивлүүр нь Христ дотор үгүй болгогдсон. | |
II C | MonKJV | 3:15 | Харин энэ өдрийг хүртэл Мошээ уншигдах үед уг гивлүүр тэдний зүрх сэтгэл дээр байдаг. | |
Chapter 4
II C | MonKJV | 4:1 | Тиймээс бид өршөөлийг хүлээн авсныхаа дагуу энэ үйлчлэлтэй байгаа тул бид шантардаггүй. | |
II C | MonKJV | 4:2 | Харин бид заль мэх дотор алхалгүйгээр, Эзэний үгийг завхруулалгүйгээр шударга бусын далдлагдсан зүйлсээс татгалзаж харин ч Шүтээний өмнө хүн бүрийн ухамсарт өөрсдийгөө үнэний илчлэлтээр таниулж байна. | |
II C | MonKJV | 4:3 | Харин хэрэв бидний сайн мэдээ далдлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд далдлагдсан хэрэг. | |
II C | MonKJV | 4:4 | Үл итгэгчдийн оюун бодлыг энэ дэлхийн шүтээн тэдний дотор сохолсон. Эс бөгөөс Шүтээний дүр төрх болох Христийн яруу алдарт сайн мэдээний гэрэл тэдэнд цацрах байлаа. | |
II C | MonKJV | 4:5 | Учир нь бид өөрсдийгөө биш, харин Эзэн Христ Есүсийг тунхагладаг бөгөөд бид өөрсдөө Христийн төлөөх та нарын боолууд юм. | |
II C | MonKJV | 4:6 | Учир нь харанхуйгаас гэрэл гэрэлтэхийг тушаасан Шүтээн бидний зүрх сэтгэлд Есүс Христийн нүүр царайн дахь Шүтээний яруу алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр гэрэлтсэн. | |
II C | MonKJV | 4:7 | Харин энэхүү эрдэнэ бидэнд шавар савнууд дотор байдаг. Энэ нь хүч чадлын онцсайн байдал биднээс биш, харин Шүтээнээс байхын тулд юм. | |
II C | MonKJV | 4:8 | Бид бүх талаасаа зовоогдсон боловч шаналж зүдрээгүй. Бид тэвдэж сандарсан боловч цөхрөөгүй. | |
II C | MonKJV | 4:10 | Эзэн Есүсийн нас баралтыг биедээ үргэлж тээдэг нь бидний биеэр Есүсийн амьдрал ч бас ил болгогдохын тулд юм. | |
II C | MonKJV | 4:11 | Учир нь амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд үргэлж тушаагддаг. Энэ нь Есүсийн амьдрал ч бас бидний үхэх махбодоор ил болгогдохын тулд юм. | |
II C | MonKJV | 4:13 | Би итгэсэн мөн тийм учраас ярьсан хэмээн бичигдсэний дагуу бидэнд итгэлийн тэрхүү сүнс байдаг тул бид ч бас итгэдэг мөн тийм учраас ярьдаг. | |
II C | MonKJV | 4:14 | Эзэн Есүсийг босгосон тэрбээр биднийг ч бас Есүсээр дамжуулан босгож мөн биднийг та нартай хамт толилуулна гэдгийг бид мэддэг. | |
II C | MonKJV | 4:15 | Учир нь бялхсан энэрэл олон хүний талархлаар дамжин Шүтээний яруу алдар луу бялхсан байхын тулд бүх зүйл та нарын төлөө байдаг юм. | |
II C | MonKJV | 4:16 | Энэ шалтгааны улмаас бид шантардаггүй. Харин гадна хүн маань мөхөж байгаа ч, дотор хүн маань өдөр өдрөөр шинэчлэгдэж байдаг. | |
II C | MonKJV | 4:17 | Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөө хэмжээлшгүй их бөгөөд яруу алдрын мөнхийн жинтэйг бий болгодог. | |
Chapter 5
II C | MonKJV | 5:1 | Учир нь хэрэв газар дээрх гэр асар маань уусгагдвал бидэнд Шүтээний барилга буюу гараар бүтээгдээгүй, тэнгэрүүд дэх мөнхийн гэр бий. | |
II C | MonKJV | 5:2 | Яагаад гэвэл тэнгэрээс байдаг тэрхүү гэрээр хувцаслагдахыг бид үүн дотроо чин сэтгэлээсээ хүсэмжлэн ёолдог. | |
II C | MonKJV | 5:4 | Учир нь дарамтанд байгаа бид энэхүү асар дотор хүсэмжлэн ёолдог нь хувцаслагдаагүй байхыг хүссэндээ бус, харин үхэх байдал амьдралд залгигдахын тулд хувцаслагдахыг хүссэндээ юм. | |
II C | MonKJV | 5:5 | Эдүгээ яг энэ зүйлийн төлөө биднийг бий болгосон нь бидэнд бас Сүнсийг урьдчилгаанд өгсөн тэрхүү Шүтээн юм. | |
II C | MonKJV | 5:6 | Тиймээс бид энэ биендээ оршиж байгаа үедээ Эзэнтэй байхгүй байдаг гэдгээ мэдэн, үргэлж зоригтой байдаг. | |
II C | MonKJV | 5:8 | Харин бид зоригтой байгаа бөгөөд энэ биетэй байхгүй байхыг улмаар Эзэнтэй нэг дор байхыг илүүтэй хүсэж байна. | |
II C | MonKJV | 5:9 | Тиймээс нэг дор ч бай, байхгүй ч бай түүнд таалагдаж болохын тулд бид хөдөлмөрлөдөг. | |
II C | MonKJV | 5:10 | Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Энэ нь хүн бүр сайн ч бай, муу ч бай биеэрээ үйлдсэн зүйлсээ үйлдсэнийхээ дагуу хүлээн авахын тулд юм. | |
II C | MonKJV | 5:11 | Тиймээс Эзэнээс айн дагжихуйг мэдэж байгаа бид хүмүүсийг ятгадаг. Харин бид Шүтээнд ил болгогдсон. Мөн та нарын ухамсар дотор ч бас ил болгогдсон гэж би бат найдаж байна. | |
II C | MonKJV | 5:12 | Учир нь бид өөрсдийгөө дахиад та нарт сайшаан танилцуулаагүй байна. Харин зүрх сэтгэл доторхоороо бус, гаднах төрхөнд сайрхагчдад та нар ямар нэг хариу өгч чадахын тулд бидний өмнөөс бахархах завшааныг бид та нарт олгож байна. | |
II C | MonKJV | 5:13 | Учир нь хэрэв бид өөрийн ухаангүй юм бол энэ нь Шүтээний төлөө юм. Эсвэл бид ухаан саруул юм бол энэ нь та нарын төлөө юм. | |
II C | MonKJV | 5:14 | Яагаад гэвэл Христийн хайр биднийг хамжаарладаг. Учир нь нэг хүн бүгдийн төлөө үхсэн юм бол, тэгвэл бүгд үхсэн хэмээн бид шүүж үздэг. | |
II C | MonKJV | 5:15 | Мөн тэрбээр бүх хүний төлөө үхсэн. Энэ нь амьдарч буй хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхэж улмаар босгогдсон түүний төлөө амьдрах ёстойн тулд юм. | |
II C | MonKJV | 5:16 | Тиймээс үүнээс цааш хэн ч махбодын дагуу биш гэдгийг бид мэддэг. Тийм ээ, хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэдсэн ч эдүгээ үүнээс цааш бид түүнийг тийн мэдэхгүй. | |
II C | MonKJV | 5:17 | Тиймээс хэрэв хэн нэг хүн Христ дотор бол тэр хүн шинэ бүтээл юм. Хуучин зүйлс өнгөрөн одсон байна. Ажигтун, бүх зүйл шинэ болсон байна. | |
II C | MonKJV | 5:18 | Мөн бүх зүйл нь Шүтээнээс байдаг. Тэрбээр Есүс Христээр дамжуулан биднийг өөртэйгөө эвлэрүүлсэн бас бидэнд эвлэрүүллийн үйлчлэлийг өгсөн. | |
II C | MonKJV | 5:19 | Ингэхдээ Шүтээн Христ дотор байж дэлхийг өөртэйгээ эвлэрүүлэн, тэдний алдаануудыг тэдэнд үл тооцсон бөгөөд бидэнд эвлэрүүллийн үгийг даатгасан. | |
II C | MonKJV | 5:20 | Тиймээс эдүгээ Шүтээн биднээр дамжуулан та нарыг уриалсан тул бид бол Христийн төлөөх элчин сайд нар юм. Шүтээнтэй эвлэрсэн байхыг бид Христийн өмнөөс та нараас гуйж байна. | |
Chapter 6
II C | MonKJV | 6:1 | Тиймээс бид түүнтэй хамтран ажиллагчийн хувиар та нараас Шүтээний энэрлийг дэмий хоосон руу хүлээн авахгүй байхыг бас хичээнгүйлэн гуйж байна. | |
II C | MonKJV | 6:2 | (Учир нь тэр, Би чамайг тааламжтай цагт сонссон. Мөн авралын өдөрт би чамд тусалсан гэж хэлсэн. Ажигтун, одоо бол тэр тааламжтай цаг. Ажигтун, одоо бол авралын тэр өдөр.) | |
II C | MonKJV | 6:4 | Харин бид өөрсдийгөө Шүтээний үйлчлэгчдийн ёсоор бүх талаар батлан харуулсаар байна. Ингэхдээ их тэвчээр дунд, гай зовлон дунд, гачигдлууд дунд, гутралууд дунд, | |
II C | MonKJV | 6:5 | ташуурдалтын шархнууд дунд, шоронгийн хорионууд дунд, үймээн самуун дунд, хүнд хүчир хөдөлмөрүүд дунд, унтаагүй байдлууд дунд, өлөн зэлмүүн байдлууд дунд, | |
II C | MonKJV | 6:6 | цэвэр ариун байдлаар, мэдлэгээр, тэвчээрээр, элэгсэг байдлаар, Ариун Сүнсээр мөн чин хайраар | |
II C | MonKJV | 6:7 | үнэний үгээр, Шүтээний хүч чадлаар, баруун болон зүүн гар тал дахь зөв байдлын өвч хэрэгслээр, | |
II C | MonKJV | 6:8 | хүндэтгэл ба үл хүндэтгэлээр, муу ба сайн хэлэгдэлтээр, үнэнч боловч мэхлэгчид мэтээр, | |
II C | MonKJV | 6:9 | сайн танигддаг боловч үл танигддаг мэтээр, амьд боловч ажигтун, үхэж буй мэтээр, шийтгүүлсэн боловч алагдаагүй байдлаар, | |
II C | MonKJV | 6:10 | үргэлж баяр хөөртэй боловч уй гашуутай мэтээр, олныг баян болгодог боловч ядуу мэтээр, бүх юмтай боловч юу ч үгүй мэтээр батлан харуулсаар байна. | |
II C | MonKJV | 6:12 | Бидний дотор та нар дарамтлагдаагүй, харин та нар өөрсдийнхөө цээжин дотор дарамтлагдаж байна. | |
II C | MonKJV | 6:13 | Эдүгээ адилхан хариу барилтын төлөө (би өөрийн хүүхдүүдэд мэтээр ярьж байна) та нар ч бас уужим бай. | |
II C | MonKJV | 6:14 | Та нар үл итгэгчидтэй хамт тэнцвэргүй буулганд бүү ор. Учир нь зөв байдал нь зөв бус байдалтай ямар нөхөрлөлтэй байдаг юм бэ? Мөн гэрэл харанхуйтай ямар нэгдэлтэй байх билээ? | |
II C | MonKJV | 6:15 | Мөн Христ Белиалтай ямар зохицолтой байдаг юм бэ? Эсвэл итгэгч хүн буруу номтонтой юу хуваалцдаг юм бэ? | |
II C | MonKJV | 6:16 | Мөн Шүтээний сүм хиймэл дүрснүүдтэй ямар зөвшилцөлтэй байдаг юм бэ? Учир нь та нар бол амьд оршигч Шүтээний сүм. Энэ нь Шүтээн, Би тэдний дунд оршиж бас алхана. Тэгээд би тэдний Шүтээн бас тэд миний ард түмэн байх болно. | |
II C | MonKJV | 6:17 | Тиймээс тэдний дундаас гарч ир. Тэгээд та нар тусдаа бай хэмээн Эзэн хэлж байна. Мөн бузар зүйлд бүү хүр. Тэгвэл би та нарыг хүлээж авна. | |
Chapter 7
II C | MonKJV | 7:1 | Тиймээс ийм амлалтууд байгаа тул, хайрлагдагсад аа, өөрсдийгөө махбодын болон сүнсний бүхий л бузар байдлаас цэвэрлэж Шүтээнээс эмээхүй дотор ариун байдлыг төгөлдөржүүлцгээе. | |
II C | MonKJV | 7:2 | Биднийг хүлээн авагтун. Бид хэнд ч бурууг үйлдээгүй, хэнийг ч завхруулаагүй, хэнийг ч луйвардаагүй. | |
II C | MonKJV | 7:3 | Би та нарыг буруутгахын тулд үүнийг хэлээгүй. Учир нь та нар бидний зүрх сэтгэл дотор байдаг нь хамтдаа үхэж, хамтдаа амьдрахын тулд юм гэдгийг би өмнө нь хэлсэн. | |
II C | MonKJV | 7:4 | Та нартай ярих миний үг ярианы зоригтой байдал агуу их, та нарын талаарх бахархал минь ч агуу их. Би тайтгарлаар дүүргэгдсэн, өөрсдийн бүх зовлон бэрхшээл дунд ихэд баяртай байдаг. | |
II C | MonKJV | 7:5 | Учир нь биднийг Македонид ирсэн байх үед махбод маань амралтгүй байсан. Харин ч бид бүх талаараа зовлон эдэлсэн. Гаднаа тэмцлүүдтэй, дотроо айдсуудтай байв. | |
II C | MonKJV | 7:6 | Гэвч доош унагаагдагсдыг тайтгаруулдаг Шүтээн биднийг Тийтосын ирэлтээр дамжуулан тайтгаруулсан. | |
II C | MonKJV | 7:7 | Тэгээд зөвхөн түүний ирэлтээр ч биш, харин тэрбээр та нарын чин хүслийг, та нарын гашуудлыг, та нарын намайг гэсэн дүрэлзсэн сэтгэлийг бидэнд хэлэх үед та нарын дотор тэр өөрөө тайтгаруулагдсан тэрхүү тайтгарлаар бид тайтгарсан. Тиймээс би бүр их баярлан хөөрсөн. | |
II C | MonKJV | 7:8 | Учир нь хэдийгээр би захидлаар та нарыг харуусалтай болгосондоо харамссан боловч одоо харамсахгүй байна. Учир нь тэр захидал та нарыг харуусалтай болгосон хэдий ч энэ нь цаг зуурынх байсныг би харж байна. | |
II C | MonKJV | 7:9 | Эдүгээ та нар харуусалтай болгогдсонд биш, харин харууссан чинь гэмшин эргэлт рүү байсанд би баярлан хөөрч байна. Учир нь та нар биднээр дамжуулан ямар ч зүйлд хохирол амсахгүйн тулд Шүтээний дагуу харуусалтай болгогдсон. | |
II C | MonKJV | 7:10 | Учир нь Шүтээний дагуух харуусал нь аврал руу байдаг үл харамсах гэмшин эргэлтийг бий болгодог. Харин энэ дэлхийн харуусал нь үхлийг бий болгодог. | |
II C | MonKJV | 7:11 | Учир нь Шүтээний дагуу та нарын харууссан уг зүйл та нарын дотор ямар болгоомжлолыг, тийм ээ, ямар өөрсдийгөө цэвэрлэлтийг, тийм ээ, ямар эгдүүцлийг, тийм ээ, ямар айдсыг, тийм ээ, ямар чин хүслийг, тийм ээ, ямар дүрэлзсэн сэтгэлийг, тийм ээ, ямар өшөө авалтыг авчирсныг ажигтун! Уг асуудалд та нар өөрсдийгөө цэвэр гэдгийг бүх зүйлээр баталсан. | |
II C | MonKJV | 7:12 | Тийнхүү би та нарт бичсэн байлаа ч энэ нь бурууг үйлдсэн нэгнээс болоод биш, эсвэл бурууг хүлцсэн нэгнээс ч болоод биш, харин Шүтээний өмнө та нарт зориулсан бидний халамж та нарт харагдаж болохын тулд юм. | |
II C | MonKJV | 7:13 | Тийм учраас бид та нарын тайтгарал дотор тайтгаруулагдсан. Тийм ээ, Тийтосын баяр хөөрийн төлөө бид бялхсан ихээр баясан хөөрсөн. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээр сэргээгджээ. | |
II C | MonKJV | 7:14 | Учир нь хэрэв би түүнд та нарын талаар ямар нэг зүйл сайрхсан аваас ичихгүй байна. Харин бид бүх зүйлийг үнэн дотор та нарт ярьсанчлан, Тийтосын өмнө ярьсан бидний сайрхал ч мөн адил үнэн болох нь харагдсан. | |
II C | MonKJV | 7:15 | Тэгээд түүний дотоод сэтгэл нь та нар луу илүүтэй бялхсан байдаг. Тэр та бүгдийн дуулгавартай байдлыг, өөрийг нь хэрхэн айдас болон чичрэлтэйгээр хүлээн авсныг чинь санаж байдаг. | |
Chapter 8
II C | MonKJV | 8:1 | Үүнээс гадна ахан дүүс ээ, Македонийн чуулганууд дээр цутгагдсан Шүтээний энэрлийн талаар, | |
II C | MonKJV | 8:2 | тэдний баяр хөөрийн бялхсан байдал ба гүн ядуурал нь гай зовлонгийн асар их сорилт дунд тэдний өгөөмөр байдлын баялгууд руу хэрхэн бялхсаныг мэдүүлье. | |
II C | MonKJV | 8:3 | Яагаад гэвэл тэд чадлынхаа хэрээр, бүр чадлаасаа давсан байдлаар сайн дураараа өгснийг би гэрчилнэ. | |
II C | MonKJV | 8:4 | Тэрхүү бэлгийг мөн ариун хүмүүсийн төлөөх үйлчлэл дэх хамтын оролцоог нь хүлээн авахыг тэд биднээс ихэд хичээнгүйлэн гуйсан. | |
II C | MonKJV | 8:5 | Мөн тэд үүнийг бидний найдаж байснаар бус, харин өөрсдийгөө эхлээд Эзэнд, тэгээд Шүтээний хүслээр бидэнд өгч гүйцэтгэсэн. | |
II C | MonKJV | 8:6 | Иймд тэрхүү энэрлийг ч бас та нарын дотор эхлүүлсэн шигээ тийнхүү бас дуусгахыг бид Тийтосоос хүссэн. | |
II C | MonKJV | 8:7 | Тийм учраас та нар бүх зүйл дотор, итгэл ба үг ярианд, мэдлэг ба бүх хичээл зүтгэлд, бидэнд зориулсан хайрандаа бялхсан байдаг шигээ яг үүнчлэн энэ энэрэл дотор ч бас бялхсан бай. | |
II C | MonKJV | 8:8 | Би тушаал мэтээр биш, харин бусдын зүтгэлээс болоод бас та нарын хайрын чинхүү байдлыг батлахын тулд хэлж байна. | |
II C | MonKJV | 8:9 | Учир нь хэдийгээр тэр баян байсан ч та нар түүний ядуурлаар дамжин баян болж болохын тулд тэр та нарын төлөө ядуу болсон учраас та нар бидний Эзэн Есүс Христийн энэрлийг мэддэг. | |
II C | MonKJV | 8:10 | Мөн үүгээр би зөвлөгөө өгье. Яагаад гэвэл та нарт ашиг тустай нь энэ юм. Та нар зөвхөн хийхийн тулд бус, харин бас хүсэж байгаад нэг жилийн өмнө үүнийг эхэлсэн байсан. | |
II C | MonKJV | 8:11 | Тиймээс эдүгээ хийж байгаагаа гүйцээ. Ямар чин хүсэл байсан түүн шигээ гүйцэтгэлийг байгаа зүйлээсээ бас тийн бий болго. | |
II C | MonKJV | 8:12 | Учир нь юуны өмнө чин хүсэл байвал хүн байхгүй зүйлээрээ бус, байгаагийнхаа дагуу өгөх нь тааламжтай. | |
II C | MonKJV | 8:14 | Харин эрх тэгш байдлын үүднээс эдүгээ энэ цагт та нарын бялхсан байдал тэдний хэрэгцээг хангаж болох юм. Энэ нь тэдний бялхсан байдал ч бас та нарын хэрэгцээг хангаж болохын тулд юм. Ингэснээр эрх тэгш байдал байх юм. | |
II C | MonKJV | 8:15 | Энэ нь, Ихийг цуглуулсанд нь бялхаагүй. Мөн багыг цуглуулсанд нь дутаагүй хэмээн бичигдсэний дагуу юм. | |
II C | MonKJV | 8:16 | Харин Тийтосын зүрх сэтгэлд та нарын төлөөх яг ийм анхаарал халамжийг өгсөн Шүтээнд талархал нь байг. | |
II C | MonKJV | 8:17 | Учир нь тэр үнэхээр энэхүү уриалгыг хүлээн авсан. Гэхдээ илүү хичээл зүтгэлтэй тэрбээр өөрийнхөө хүслээр та нар луу явсан. | |
II C | MonKJV | 8:18 | Мөн бид түүнтэй хамт мөнөөх дүүг илгээсэн. Түүний тухай магтаал сайн мэдээн дотор бүх чуулган даяар байдаг. | |
II C | MonKJV | 8:19 | Тэгээд зөвхөн энэ ч биш, харин бас нэг л Эзэний яруу алдар болон та нарын чин хүслийн илэрхийллийн төлөө биднээр үйлчлэгдэж буй энэ энэрлийн хамт тэрбээр бидэнтэй аялахаар чуулгануудаас сонгогдсон юм. | |
II C | MonKJV | 8:20 | Энэ нь биднээр үйлчлэгдэж буй энэхүү бялхсан зүйлд биднийг хэн нэг нь буруутгах вий гэдэг энэ зүйлээс зайлсхийж, | |
II C | MonKJV | 8:21 | зөвхөн Эзэний өмнө төдийгүй бас хүмүүсийн ч өмнө шударга байдлуудыг хангахын тулд байлаа. | |
II C | MonKJV | 8:22 | Тэгээд би та нарт их итгэлтэй байгаа тул бид тэдний хамт дүүгээ илгээсэн. Тэрбээр олон зүйлд хичээл зүтгэлтэй гэдгийг бид олонтаа баталсан. Харин одоо бүр илүү хичээл зүтгэлтэй байгаа. | |
II C | MonKJV | 8:23 | Хэрэв Тийтосын талаар асуулт байвал тэр бол та нарын төлөөх миний хамтрагч бас хамтран туслагч юм. Хэрэв ахан дүүсийн маань талаар асуулт байвал тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн яруу алдар юм. | |
Chapter 9
II C | MonKJV | 9:1 | Учир нь ариун хүмүүсийн төлөөх тэрхүү үйлчлэлийн талаар та нарт бичих нь миний хувьд илүүц. | |
II C | MonKJV | 9:2 | Яагаад гэвэл би та нарын чин хүслийг мэднэ. Үүгээр чинь би та нарын талаар, Ахаиачууд жилийн өмнөөс бэлэн болсон гэж Македонийн хүмүүст сайрхдаг. Мөн та нарын зүтгэл маш олон хүнийг өдөөсөн. | |
II C | MonKJV | 9:3 | Гэвч би энэ ахан дүүсийг илгээсэн нь та нарын талаарх бидний сайрхал энэ тал дээр дэмий хоосон болчихгүйн тулд, миний хэлсэн ёсоор та нар бэлэн байхын тулд юм. | |
II C | MonKJV | 9:4 | Эс бөгөөс надтай хамт Македонийн хүмүүс очоод, та нарыг бэлэн биш байгаагаар олбол энэхүү итгэлтэй байгаа сайрхалдаа бид (энэ нь та нар ичээч гэхгүйн тулд юм) ичээгдэх болно. | |
II C | MonKJV | 9:5 | Тиймээс би ахан дүүсийг уриалах шаардлагатай гэж бодсон юм. Энэ нь тэд та нар луу түрүүлж очоод, та нарын урьдаас ярьж байсан тэрхүү ивээлийг шунаг сэтгэлээс мэт биш, харин ивээлээс адилаар бэлэн болгож, урьдчилан бэлдэхийн тулд юм. | |
II C | MonKJV | 9:6 | Харин би үүнийг хэлье. Хармаар тарьдаг нь бас хармыг хураадаг. Мөн өгөөмрөөр тарьдаг нь бас өгөөмрийг хураадаг. | |
II C | MonKJV | 9:7 | Хүн бүр зүрх сэтгэлдээ зорин төлөвлөснийхөө дагуу өгөг. Харамсангуйгаар эсвэл шаардлагаар биш. Учир нь Шүтээн баяр хөөртэй өгөгчийг хайрладаг. | |
II C | MonKJV | 9:8 | Мөн Шүтээн бүх энэрлийг та нар луу бялхаах чадалтай. Энэ нь бүх зүйлээр үргэлж бүрэн хангалуун байдалтай байдаг та нар сайн үйлс болгонд бялхсан байхын тулд юм. | |
II C | MonKJV | 9:9 | (Энэ нь, Тэрбээр тараасан, тэрбээр ядууст өгсөн. Түүний зөв байдал мөнхөд оршдог хэмээн бичигдсэний дагуу юм. | |
II C | MonKJV | 9:10 | Эдүгээ үр цацагчид үрийг хангадаг бас хүнсэнд чинь талхыг өгдөг тэрбээр бас суулгасан үрийг чинь үржүүлж мөн зөв байдлын чинь жимснүүдийг өсгөн нэмэгдүүлдэг.) | |
II C | MonKJV | 9:11 | Биднээр дамжин Шүтээнд талархлыг бий болгодог тэрхүү бүх өгөөмөр байдал руу та нар бүх зүйл дотор баян болгогдсон. | |
II C | MonKJV | 9:12 | Учир нь энэ үйлчлэлийн үйлчилгээ нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангаад зогсохгүй үнэндээ бас Шүтээн рүү олон талархлаар бялхдаг. | |
II C | MonKJV | 9:13 | Энэ үйлчлэлийн сорилгоор дамжуулан тэд та нарын Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын төлөө мөн өөрсдөд нь болон бүх хүнд зориулсан та нарын өгөөмөр сэтгэлийн түгээлтийн төлөө Шүтээнийг алдаршуулдаг. | |
II C | MonKJV | 9:14 | Бас тэд та нарын төлөөх гуйлтаараа алдаршуулдаг. Тэд та нарын доторх Шүтээний бялхсан энэрлээс болоод та нарыг хүсэмжилдэг. | |
Chapter 10
II C | MonKJV | 10:1 | Эдүгээ Христийн дөлгөөн ба элэгсэг байдлаар Паулос би өөрөө та нараас хичээнгүйлэн гуйя. Би та нарын дунд байхдаа дорд байдаг харин байхгүй байхдаа та нар луу зоригтой ханддаг. | |
II C | MonKJV | 10:2 | Гэхдээ би та нарын дунд байх үедээ, биднийг махбодын дагуу алхдаг гэж үздэг зарим хүний эсрэг зоригтой байна гэж бодож байгаа тэрхүү итгэлтэй байдлаараа эрс шийдэмгий байчихгүйн тулд та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
II C | MonKJV | 10:4 | (Яагаад гэвэл бидний байлдааны зэр зэвсэг бол махбодынх биш, харин цайз бэхлэлтийг Шүтээнээр дамжуулан сүйрэлд хүргэх хүчтэй.) | |
II C | MonKJV | 10:5 | Бид Шүтээний мэдлэгийн эсрэг төсөөллүүдийг мөн өөрийгөө өргөмжилдөг өндөр дээд зүйл бүрийг доош чулуудаж бас бодол бүрийг Христийн дуулгавартай байдал руу олзлон | |
II C | MonKJV | 10:6 | улмаар та нарын дуулгавартай байдал биелэгдэх үед бүх дуулгаваргүй байдлаас өшөө авахын тулд бэлэн байдал дотор байна. | |
II C | MonKJV | 10:7 | Та нар юмсыг гадна харагдах байдлынх нь дагуу хардаг уу? Хэрэв хэн нэг нь өөртөө Христийнх гэж дотроо бат итгэдэг бол тэр хүн Христийнх байгаа шиг үүнчлэн бид ч бас Христийнх мөн гэдэг энэ зүйлийг тэр өөртөө дахин бодог. | |
II C | MonKJV | 10:8 | Учир нь та нарын сүйрлийн төлөө бус, харин босгон байгуулалтын төлөө Эзэний бидэнд өгсөн тэрхүү эрх мэдлийнхээ талаар илүү зүйлийг сайрхах боллоо ч би ичээгдэхгүй. | |
II C | MonKJV | 10:10 | Учир нь тэд, Түүний захидлууд жинтэй бас хүчтэй. Харин биеэрээ хамт байхуй нь сул дорой бас яриа нь болхи гэлцдэг. | |
II C | MonKJV | 10:11 | Ийм хүн, бид байхгүй байхдаа захидлууд дахь үгэндээ ямар байдаг шигээ, хамт байхдаа үйлс дотроо яг тийм байх болно гэдэг энэ зүйлийг бодог. | |
II C | MonKJV | 10:12 | Учир нь өөрсдийгөө сайшаан танилцуулдаг зарим хүмүүстэй бид өөрсдийгөө жишиж эсвэл өөрсдийгөө харьцуулж зүрхэлдэггүй. Харин өөрсдийгөө өөрсдөөрөө хэмждэг бас өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг тэд бол ухаант мэргэн биш. | |
II C | MonKJV | 10:13 | Гэвч бид аливаа зүйлийн талаар хэр хэмжээгүйгээр бус, харин Шүтээний бидэнд түгээсэн тэрхүү хэмжүүрийн хэр хэмжээний дагуу, бүр та нар луу хүрч очсон хэр хэмжээний дагуу сайрхана. | |
II C | MonKJV | 10:14 | Яагаад гэвэл бид өөрсдөөрөө та нар луу хүрч очоогүй мэтээр өөрсдийгөө хэр хэмжээнээсээ хэтрүүлээгүй. Учир нь хаа байсан та нар луу бид бас л Христийн сайн мэдээний тунхаглал дотор очсон. | |
II C | MonKJV | 10:15 | Бид хэр хэмжээнээсээ гадуур зүйлс буюу бусдын хөдөлмөрөөр сайрхаагүй. Харин та нарын итгэл өсөн нэмэгдэхэд бид өөрсдийн хэмжүүрийн дагуу та нараар бялхсан байдалтайгаар өргөжин тэлэгдэнэ гэдэг найдвар бидэнд бий. | |
II C | MonKJV | 10:16 | Энэ нь та нараас цааших нутгуудад сайн мэдээг тунхаглахын тулд мөн бидний гарт бэлдэж өгсөн өөр хүний хэмжүүрээр сайрхахгүйн тулд юм. | |
Chapter 11
II C | MonKJV | 11:1 | Өчүүхэн мунхаглалд минь намайг та нар тэвчдэг ч болоосой. Гэсэн ч үнэхээр намайг тэвчээрэй. | |
II C | MonKJV | 11:2 | Учир нь би та нарыг Шүтээний хардалтаар харддаг. Яагаад гэвэл би та нарыг нэг нөхөрт сүй тавиулсан нь ариун онгоноор чинь Христэд толилуулахын тулд юм. | |
II C | MonKJV | 11:3 | Гэвч могой Ээваг залиараа мэхэлсэн шиг Христ рүү байдаг тэрхүү чин сэтгэлээс та нарын оюун бодол ямар нэгэн байдлаар тийнхүү завхруулагдах вий гэж би айдаг. | |
II C | MonKJV | 11:4 | Учир нь хэрэв бидний номлодоггүй өөр Есүсийг номлодог хүн ирвэл, эсвэл та нар өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сүнсийг эсвэл өөрсдийнхөө хүлээн аваагүй байсан өөр нэг сайн мэдээг хүлээн авбал та нар сайн тэвчиж магадгүй. | |
II C | MonKJV | 11:6 | Гэхдээ хэдийгээр би хэл яриагаар болхи ч харин мэдлэгээр тийм биш. Гэвч бид бүх зүйлд та нарын дунд бүрэн ил болгогдсон. | |
II C | MonKJV | 11:7 | Эсвэл би Шүтээний сайн мэдээг та нарт үнэгүй тунхагласан учраас та нар өргөмжлөгдөж болохын тулд би өөрийгөө даруу болгосноороо бүдрүүлэлт үйлдсэн юм уу? | |
II C | MonKJV | 11:9 | Мөн би та нартай байхдаа бас гачигдаж байхдаа хэнд ч нэрмээс болоогүй. Учир нь надад дутагдаж байсан зүйлийг Македониас ирсэн ахан дүүс хангасан. Тэгээд та нарт дарамт болохоос би бүх зүйлд өөрийгөө сэргийлж байсан, сэргийлсээр ч байх болно. | |
II C | MonKJV | 11:10 | Христийн үнэн миний дотор байгаа тул Ахаиагийн бүс нутагт энэ сайрхлаас хэн ч намайг зогсоохгүй. | |
II C | MonKJV | 11:12 | Гэвч би юу хийдэг, түүнийгээ л хийнэ. Энэ нь завшаан эрэлхийлдэг тэднээс би завшааныг нь таслахын тулд, сайрхдаг зүйлдээ тэд бидэн шиг гэж харагдаж болохын тулд юм. | |
II C | MonKJV | 11:13 | Учир нь ийм хүмүүс нь өөрсдийгөө Христийн төлөөлөгчид болгон хувиргадаг хуурамч төлөөлөгчид, заль мэхт ажилчид юм. | |
II C | MonKJV | 11:14 | Гэхдээ энэ нь гайхмаар юм биш. Учир нь Сатаан өөрийгөө гэрлийн элч болгон хувиргадаг. | |
II C | MonKJV | 11:15 | Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид өөрсдийгөө зөв байдлын үйлчлэгчид болгон хувиргавал энэ нь агуу юм биш. Тэдний төгсгөл үйлсүүдийнх нь дагуу байх болно. | |
II C | MonKJV | 11:16 | Би дахин хэлж байна. Хэн ч намайг мунхаг гэж бүү бодог. Харин үгүй бол, би өөрөөрөө жаахан сайрхаж болохын тулд ядаж л намайг мунхаг нэгэн мэтээр хүлээн аваарай. | |
II C | MonKJV | 11:17 | Ярьж буй зүйлийн минь хувьд, би үүнийг Эзэний дагуу бус, харин итгэлтэйгээр сайрхах байдал дотор мунхаг байдлаар ярьж байна. | |
II C | MonKJV | 11:20 | Яагаад гэвэл хэрэв хэн нэгэн та нарыг боолчилбол, хэн нэгэн та нарыг цөлмөвөл, хэн нэгэн та нараас авбал, хэн нэгэн өөрийгөө өргөмжилбөл, хэн нэгэн нүүр лүү чинь цохивол та нар хүлцдэг. | |
II C | MonKJV | 11:21 | Биднийг сул дорой байсан юм шигээр гутаасан гутаалтын дагуу би ярьж байна. Гэсэн ч хэн нэг нь юунд зоригтой байна, би (мунхгаар ярьж байна) ч бас зоригтой байна. | |
II C | MonKJV | 11:22 | Тэд Еврейчүүд үү? Би ч мөн. Тэд Израйльчууд уу? Би ч мөн. Тэд Аврахаамын үр удам уу? Би ч мөн. | |
II C | MonKJV | 11:23 | Тэд Христийн үйлчлэгчид үү? Би (мунхаг хүн шиг ярьж байна) бүр ч илүү, ажил хөдөлмөрөөр илүү бялхсан, ороолголтуудад хэмжээлшгүй их, шорон гянданд илүү олон удаа, үхэлд байнга байдаг. | |
II C | MonKJV | 11:25 | Би гурван удаа саваадуулж, нэг удаа чулуугаар шидүүлэн, далбаат онгоцны сүйрэлд гурван ч удаа ороод, нэг хоног тэнгисийн гүнд байсан. | |
II C | MonKJV | 11:26 | Аяллууддаа байнга усны аюулуудад, дээрэмчдийн аюулуудад, нутаг нэгтнийхээ аюулуудад, Жүүд бусчуудын аюулуудад, хотод аюулуудад, эзгүй газарт аюулуудад, тэнгист аюулуудад, хуурамч ах дүүсийн дунд аюулуудад байсан. | |
II C | MonKJV | 11:27 | Туйлдалт ба шаналал зовиур дунд, байнга унтаагүй байдалд, өлсөж бас цангасан байдалд, байнга өлөн зэлмүүн байдалд, хүйтэнд бас нүцгэн байдалд байсан. | |
II C | MonKJV | 11:28 | Гаднах эдгээр зүйлээс гадна бүх чуулганд тавих анхаарал халамж өдөр бүр над дээр хуралддаг. | |
II C | MonKJV | 11:29 | Хэн сул дорой вэ, бас би сул дорой биш үү? Хэн бүдрүүлэгдэж байна вэ, бас би шатаагдаагүй юү? | |
II C | MonKJV | 11:30 | Хэрэв би сайрхах шаардлагатай болбол өөрийн сул дорой байдалтай холбоотой зүйлсийн талаар сайрхах болно. | |
II C | MonKJV | 11:31 | Би худал яриагүй гэдгийг мөнхөд магтагдсан бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Шүтээн мэддэг. | |
II C | MonKJV | 11:32 | Хаан Ареетасын доор байдаг захирагч, намайг Дамаскт баривчлахыг хүсэхдээ Дамаскчуудын хотыг харуулын цэргүүдээр мануулж байсан. | |
Chapter 12
II C | MonKJV | 12:2 | Би Христ доторх нэгэн хүнийг арван дөрвөн жилийн өмнө мэдэж байсан. (Бие дотроо эсэхийг нь би хэлж чадахгүй. Эсвэл биеэсээ гадна эсэхийг нь хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.) Энэ хүн гурав дахь тэнгэр лүү аваачигдсан юм. | |
II C | MonKJV | 12:3 | Тэгээд энэ эр (Бие дотроо юу эсвэл биеэсээ гадна уу гэдгийг би хэлж чадахгүй. Шүтээн мэдэж байгаа.) | |
II C | MonKJV | 12:4 | хэрхэн ер бусын цэцэрлэг рүү аваачигдаж бас хүмүүний хувьд ярихад хуульд нийцгүй, ярьж болшгүй тийм үгсийг сонссоныг нь би мэдэж байсан. | |
II C | MonKJV | 12:5 | Би энэ хүний талаар сайрхах болно. Гэвч би өөрийн сул дорой байдлууд дотроо л биш бол өөрийнхөө талаар сайрхахгүй. | |
II C | MonKJV | 12:6 | Учир нь би сайрхахыг хүслээ ч мунхаг болохгүй. Яагаад гэвэл би үнэнийг ярина. Гэвч хэн нэг нь намайг харж байгаагаасаа эсвэл миний тухай сонсдогоосоо илүүтэйг миний талаар бодох вий гэхдээ би хүлцэж байна. | |
II C | MonKJV | 12:7 | Мөн илчлэлтүүдийн бялхсан байдлаар дамжуулан би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд надад махбодод минь өргөс, намайг нударгалах Сатааны элч өгөгдсөн. Энэ нь би хэтэрхий өргөмжлөгдчихгүйн тулд юм. | |
II C | MonKJV | 12:8 | Энэ зүйлээс болоод би Эзэнээс гурвантаа хичээнгүйлэн гуйсан нь энэ надаас зайлж болохын тулд байсан. | |
II C | MonKJV | 12:9 | Тэгтэл тэр надад, Миний энэрэл чамд хангалттай. Учир нь миний хүч чадал сул дорой байдал дотор төгс болгогддог гэсэн юм. Тиймээс Христийн хүч чадал миний дээр байж болохын тулд би харин ч сул дорой байдлууд дотроо ихэд баяртайгаар сайрхана. | |
II C | MonKJV | 12:10 | Тийм учраас Христийн төлөө би сул дорой байдлууд дунд, доромжлолууд дунд, хэрэгцээ шаардлагууд дунд, хавчлагууд дунд, зовлон бэрхшээлүүд дунд таатай байдаг. Учир нь хэзээ би сул дорой байна, тэр үедээ хүчтэй байдаг. | |
II C | MonKJV | 12:11 | Би сайрхал дотор мунхаг болчихлоо. Та нар намайг албадсан. Учир нь би та нараар сайшаагдах ёстой байсан. Яагаад гэвэл би юу ч биш байлаа гэсэн би юугаараа ч хамгийн агуу төлөөлөгчдөөс доор биш. | |
II C | MonKJV | 12:12 | Үнэхээр төлөөлөгчийн шинж тэмдгүүд та нарын дунд бүхий л тэвчээрээр, шинж тэмдгүүдээр, гайхамшгуудаар, агуу үйлсүүдээр үйлдэгдсэн. | |
II C | MonKJV | 12:13 | Учир нь би өөрөө та нарт тээр болоогүйгээс өөрөөр та нар бусад чуулгануудаас юугаараа дорд юм бэ? Энэ бурууг минь уучлаарай. | |
II C | MonKJV | 12:14 | Ажигтун, би гурав дахь удаагаа та нар луу очиход бэлэн байна. Тэгээд би та нарт тээр болохгүй. Учир нь би та нарынхыг бус, харин та нарыг эрмэлздэг. Яагаад гэвэл хүүхдүүд нь эцэг эхийнхээ төлөө бус, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө хурааж хуримтлуулах ёстой билээ. | |
II C | MonKJV | 12:15 | Тэгээд би та нарыг бялхсан ихээр хайрлаж, өөрөө бага хайрлагддаг хэдий ч би та нарын төлөө маш их баяртайгаар зарцуулна мөн зарцуулагдана. | |
II C | MonKJV | 12:16 | Гэхдээ энэ нь тийм байлаа ч би та нарт тээр болоогүй. Гэлээ ч би зальжин байснаараа та нарыг ов мэхээр барьсан юм байж. | |
II C | MonKJV | 12:17 | Би та нар луу илгээсэн хүмүүсийнхээ аль нэгнээр нь дамжуулан та нараас завшсан уу? | |
II C | MonKJV | 12:18 | Би Тийтосоос хүссэн бөгөөд түүнтэй хамт нэг ах дүүгээ илгээсэн. Тийтос та нараас завшсан уу? Бид ижил сүнс дотор алхдаг байсан биш үү? Ижил мөрөөр алхдаг байсан биш үү? | |
II C | MonKJV | 12:19 | Дахиад, биднийг өөрсдийгөө өмгөөлнө гэж та нар бодож байна уу? Бид Шүтээний өмнө Христ дотор ярьдаг. Гэсэн ч хайрлагдагсад минь, та нарын босгон байгуулалтын төлөө бид бүгдийг хийдэг. | |
II C | MonKJV | 12:20 | Учир нь би очихдоо та нарыг хүсэж байгаа тэр байдлаараа олж харахгүй, та нарын хүсэхгүй байгаа тэр байдлаар та нарт олж харагдах вий гэж бас хэрүүл маргаан, атаа жөтөө, уур хилэн, тэмцэл сөргөлдөөн, муучлал, хов жив, их зан, үймээн бужигнаан байх вий гэж | |
Chapter 13
II C | MonKJV | 13:1 | Та нар луу гурав дахиа очих гэж байгаа минь энэ юм. Хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдана. | |
II C | MonKJV | 13:2 | Би та нарт урьд нь хэлсэн бөгөөд хоёр дахь удаагаа хамт байсан шигээ та нарт урьдчилан хэлж байна. Тэгээд би одоо байхгүй байхдаа, Хэрэв би дахин очвол хэнийг ч хэлтрүүлэхгүй гэдгийг гэм үйлдсэн хүмүүс болон өөр бүгдэд нь бичиж байна. | |
II C | MonKJV | 13:3 | Яагаад гэвэл миний дотор Христ ярьж буй эсэхийн нотолгоог та нар эрэлхийлдэг. Тэрбээр та нарын хувьд сул дорой биш, харин та нарын дотор агуу хүчтэй. | |
II C | MonKJV | 13:4 | Учир нь тэр сул дорой байдалтайгаар цовдлогдсон хэдий ч Шүтээний хүч чадлаар амьдарч байгаа. Яагаад гэвэл бид ч бас түүний дотор сул дорой боловч та нар луу байдаг Шүтээний хүч чадлаар түүнтэй хамт амьдрах болно. | |
II C | MonKJV | 13:5 | Та нар энэхүү итгэл дотор байгаа эсэхээ өөрсдийгөө шалга, өөрсдөдөө батал. Эсвэл та нар үл тэнцэгчид биш л бол Есүс Христ та нарын дотор хэрхэн оршдогийг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? | |
II C | MonKJV | 13:7 | Эдүгээ ёрын мууг та нар бүү үйлдээсэй хэмээн би Шүтээнд гуйлт хийдэг. Энэ нь бид тааламжтай харагдахын тулд биш, харин бид үл тэнцэгчид байлаа ч та нар шударга зүйлийг үйлдэхийн тулд юм. | |
II C | MonKJV | 13:9 | Яагаад гэвэл бид сул дорой мөн та нар хүч чадалтай байх үед бид баяртай байдаг. Мөн бид бас та нарын төгөлдөржилтийг, үүнийг л хүсэж байна. | |
II C | MonKJV | 13:10 | Тиймээс Эзэний надад сүйрэл рүү биш, харин босгон байгуулалт руу өгсөн тэрхүү хүч чадлын дагуу би байхгүй байхдаа эдгээр зүйлийг бичиж байна. Эс бөгөөс би хамт байхдаа ширүүн байдлыг ашиглачих вий. | |
II C | MonKJV | 13:11 | Эцэст нь ахан дүүс ээ, сайн сууж байгаарай. Төгс бай, урамтай бай, нэг санаатай бай, амар тайван дотор амьдар. Мөн хайр ба амар тайвны Шүтээн та нартай хамт байх болно. | |