Toggle notes
Chapter 1
Hebr | MonKJV | 1:1 | Янз бүрийн үед, олон янзын аргаар өнгөрсөн хугацаанд эш үзүүлэгчдээр эцэг өвгөдөд ярьдаг байсан Шүтээн | |
Hebr | MonKJV | 1:2 | энэхүү сүүлчийн өдрүүдэд Хүүгээрээ дамжуулан бидэнд ярьж байна. Тэрбээр түүнийг бүх зүйлийн өв залгамжлагчаар томилсон. Тэрбээр түүгээр дамжуулан бас орчлон ертөнцийг бүтээсэн. | |
Hebr | MonKJV | 1:3 | Түүний сүр жавхааны хурц гэрэлтэлт, түүний мөн чанарын бодит төрх байгч, үгийнхээ хүч чадлаар бүх зүйлийг тогтоон баригч тэрбээр бидний гэмүүдийг өөрөөрөө цэвэрлэчихээд, өндөрт буй Сүр Жавхлант Нэгэний баруун гар талд заларсан. | |
Hebr | MonKJV | 1:4 | Тэрбээр элч нарынхаас илүү онцсайн нэрийг өвлөж авсан тул тэднээс хамаагүй онцгой болгогдсон юм. | |
Hebr | MonKJV | 1:5 | Учир нь тэрбээр хэзээ нэгэн цагт, элч нарын хэн нэгэнд нь, Чи бол миний хүү. Энэ өдөр би чамайг төрүүллээ гэж хэлсэн гэж үү? Мөн дахиад, Би түүнд Эцэг байх болно. Тэр надад Хүү байх болно гэсэн үү? | |
Hebr | MonKJV | 1:6 | Дахиад, харин тэрбээр анх төрүүлснээ дэлхий рүү авчрах үедээ, Тэгээд Шүтээний бүх элч түүнд мөргөг гэсэн. | |
Hebr | MonKJV | 1:7 | Улмаар тэрбээр элч нарын тухайд, Та өөрийнхөө элч нарыг сүнснүүд бас өөрийнхөө үйлчлэгчдийг галын дөл болгодог гэж байна. | |
Hebr | MonKJV | 1:8 | Харин Хүүд тэрбээр, Шүтээн минь, таны хаан суудал мөнхийн мөнхөд. Зөв байдлын очирт таяг бол таны хаанчлалын очирт таяг. | |
Hebr | MonKJV | 1:9 | Та зөв байдлыг хайрласан бөгөөд хууль бусыг үзэн ядсан. Тиймээс Шүтээн, бүр таны Шүтээн баяр хөөрийн тосоор таныг хамтрагчдынхаас чинь илүүтэйгээр тосолсон гэж | |
Hebr | MonKJV | 1:10 | түүнчлэн, Эзэн, та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд тэнгэрүүд бол таны мутрын үйлсүүд юм. | |
Hebr | MonKJV | 1:12 | Мөн та эдгээрийг нөмрөг шиг эвхэх бөгөөд эдгээр нь өөрчлөгдөнө. Харин та бол хэвээрээ бөгөөд таны он жилүүд зогсохгүй гэж хэлж байна. | |
Hebr | MonKJV | 1:13 | Харин тэр хэзээ нэгэн цагт элч нарын хэн нэгэнд нь, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэж үү? | |
Chapter 2
Hebr | MonKJV | 2:1 | Тийм учраас бид сонссон зүйлсээ хэзээ нэг цагт урсгачихгүйн тулд тэдгээрт илүүтэй хичээнгүйлэн анхаарах ёстой. | |
Hebr | MonKJV | 2:2 | Учир нь хэрэв элч нараар хэлэгдсэн үг баттай байсан агаад хууль зөрчилт болон дуулгаваргүй байдал бүр нь зөв шударга хариу шанг хүлээн авсан юм бол, | |
Hebr | MonKJV | 2:4 | тэдэнтэй хамт Шүтээн өөрийнхөө хүслийн дагуу шинж тэмдгүүд болон гайхамшгуудын аль алинаар мөн янз бүрийн агуу хүчнүүд болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн ийм агуу энэ авралыг бид үл тоомсорловол хэрхэн зугтан зайлах вэ? | |
Hebr | MonKJV | 2:5 | Учир нь бидний яриад байгаа тэрхүү ирэх дэлхийг тэрбээр элч нарын захиргаанд өгөөгүй. | |
Hebr | MonKJV | 2:6 | Харин нэг хүн хаа нэгтээ гэрчлэхдээ, Хүмүүн гэгч юу болоод та түүний талаар санаж явдаг юм бэ? Эсвэл хүмүүний хүү гэгч юу болоод та түүнийг эргэж тойрч байдаг юм бэ? | |
Hebr | MonKJV | 2:7 | Та түүнийг элч нараас арай дорд болгосон. Та түүнийг яруу алдар ба хүндэтгэлээр титэмлэж бас өөрийнхөө гарын үйлсүүдийн дээр томилсон. | |
Hebr | MonKJV | 2:8 | Та бүх зүйлийг түүний хөл дор захируулсан гэжээ. Учир нь тэрбээр бүх зүйлийг түүнд захируулснаараа түүний дор ороогүй зүйл юу ч үлдээгээгүй. Гэвч эдүгээ түүний захиргаан дор бүх зүйл хараахан ороогүй байгааг бид харж байна. | |
Hebr | MonKJV | 2:9 | Харин Шүтээний энэрлээр үхлийг хүн бүрийн төлөө амсахын тулд үхлээр шаналахуйн төлөө элч нараас арай дорд болгогдсон, яруу алдар ба хүндэтгэлээр титэмлэгдсэн Есүсийг бид харж байна. | |
Hebr | MonKJV | 2:10 | Учир нь бүх зүйл түүний төлөө бөгөөд бүх зүйл түүгээр байдаг тул олон хөвгүүнийг яруу алдар луу хөтөлж буй түүнд тэдний авралын зохиогчийг зовлонгуудаар дамжуулан төгс болгох нь нийцтэй байв. | |
Hebr | MonKJV | 2:11 | Учир нь ариусгадаг болон ариусгагдагсдын аль аль нь бүгд нэгнээс юм. Энэхүү шалтгааны улмаас тэр тэднийг ахан дүүс гэж дуудахаас ичилгүй, | |
Hebr | MonKJV | 2:12 | Би таны нэрийг ахан дүүстээ тунхаглана. Би чуулганы дунд танд магтан дуу өргөнө гэжээ. | |
Hebr | MonKJV | 2:13 | Мөн дахиад, Би түүнд бат итгэнэ. Бас дахиад, Намайг болон Шүтээний надад өгсөн энэхүү хүүхдүүдийг ажигтун гэсэн. | |
Hebr | MonKJV | 2:14 | Тиймээс хүүхдүүд нь махбод бас цусны хүртэлцэгчид байдаг тул тэр өөрөө ч бас адилыг хүртэлцсэн. Энэ нь үхлийн хүчтэй нэгэн буюу элээг үхлээр дамжуулан устгахын тулд, | |
Hebr | MonKJV | 2:15 | мөн үхлийн айдсаар бүхий л амьдрал нь боолчлолд захирагддаг байсан тэднийг чөлөөлөхийн тулд байсан юм. | |
Hebr | MonKJV | 2:16 | Учир нь тэр үнэндээ өөр дээрээ элч нарын мөн чанарыг биш, харин Аврахаамын үр удам байхуйг авсан. | |
Hebr | MonKJV | 2:17 | Иймээс тэрбээр хүмүүсийн гэмүүдийн төлөөх эвлэрүүлэл хийх, Шүтээнтэй холбоотой зүйлст өршөөнгүй, итгэлтэй тэргүүн тахилч байхын тулд бүх зүйлд ахан дүүс шигээ болгогдох өртэй болсон юм. | |
Chapter 3
Hebr | MonKJV | 3:1 | Иймээс ариун ахан дүүс ээ, тэнгэрийн дуудлагыг хүртэлцэгчид ээ, бидний тунхаглал дахь Төлөөлөгч ба Тэргүүн Тахилч Христ Есүсийг анхааран авч үз. | |
Hebr | MonKJV | 3:2 | Тэрбээр өөрийг нь томилсон түүнд итгэмжтэй байсан. Яг л Мошээ бас түүний өргөөнд бүхэлд нь итгэмжтэй байсан шиг. | |
Hebr | MonKJV | 3:3 | Учир нь өргөөг барьж босгосон нь өргөөнөөс илүү хүндэтгэлтэй байдагчлан Мошээгээс илүүтэйгээр энэ хүн яруу алдрыг хүртүүштэйд тооцогдсон. | |
Hebr | MonKJV | 3:4 | Учир нь өргөө болгон хэн нэгнээр барьж босгогддог. Харин бүх зүйлийг барьж босгосон нь Шүтээн юм. | |
Hebr | MonKJV | 3:5 | Мөн Мошээ зарцын ёсоор түүний өргөөнд бүхэлд нь үнэхээр итгэмжтэй байсан нь хожим яригдах зүйлсийн гэрчлэлийн төлөө байв. | |
Hebr | MonKJV | 3:6 | Харин Христ өөрийн өргөөний дээр хүүгийн ёсоор байсан. Хэрэв бид төгсгөл хүртэл бат итгэл болон найдварын баяр хөөрийг баттай баримталбал бид түүний өргөө байна. | |
Hebr | MonKJV | 3:8 | цөлд сорилтын өдрөөр өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул. | |
Hebr | MonKJV | 3:9 | Тэгэхэд та нарын эцэг өвгөд намайг сорьж, намайг шалгасан бөгөөд миний үйлсүүдийг дөчин жил харсан. | |
Hebr | MonKJV | 3:10 | Үүний улмаас би тэр үеийнхэнд зэвүүцсэн бөгөөд, Тэд зүрх сэтгэлдээ үргэлж гажууддаг агаад миний замуудыг мэдээгүй гэж хэлсэн. | |
Hebr | MonKJV | 3:11 | Тиймээс би хилэгнэл дотроо, Тэд миний амралт руу орохгүй гэж тангарагласан гэж хэлсэнчлэн) | |
Hebr | MonKJV | 3:12 | ахан дүүс ээ болгоомжил. Эс бөгөөс та нарын хэн нэгний дотор үл итгэлийн ёрын муу зүрх сэтгэл бий болж, амьд Шүтээнээс салчих вий. | |
Hebr | MonKJV | 3:13 | Харин Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь нэг нэгнээ өдөр тутам уриал. Эс бөгөөс та нараас хэн нэг нь гэмийн мэхлэлтээр хатуу болгогдчих вий. | |
Hebr | MonKJV | 3:14 | Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат баримталбал бид Христийг хүртэлцэгчид болгогдсон байна. | |
Hebr | MonKJV | 3:15 | Өнөөдөр л гэгдэж байгаа дээр нь, та нар түүний дуу хоолойг сонсвол мөнөөх өдөхүй дотор байсантай адил өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул. | |
Hebr | MonKJV | 3:16 | Яагаад гэвэл зарим нь сонсчихоод өдсөн. Гэхдээ Египетээс Мошээгээр гаргагдсан болгон нь биш ээ. | |
Hebr | MonKJV | 3:17 | Харин тэр хэнд дөчин жил зэвүүцсэн бэ? Гэм үйлдэж, цогцос нь цөлд унасан тэдэнд биш үү? | |
Hebr | MonKJV | 3:18 | Мөн тэр өөрийнхөө амралт руу оруулахгүй гэж үл итгэсэн тэднээс өөр хэнд тангарагласан бэ? | |
Chapter 4
Hebr | MonKJV | 4:1 | Тиймээс түүний амралт руу орох амлалт нь бидэнд үлдсэн байгаа тул та нарын хэн нэгэнд нь үүнээс хоцорчээ гэж тооцогдохгүйн тулд эмээцгээе. | |
Hebr | MonKJV | 4:2 | Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсан шиг тэдэнд ч бас яг адилхан. Гэхдээ тунхаглагдсан үг нь үүнийг сонссон тэдний дотор итгэлтэй холилдоогүй тул тэдэнд ашиг тустай байгаагүй. | |
Hebr | MonKJV | 4:3 | Учир нь итгэсэн бид амралт руу ордог. Яг л тэрбээр, Би өөрийн хилэгнэл дотор тангарагласан дагуу, Хэрэв тэд миний амралт руу орох болбол гэж хэлсэн ёсоор. Хэдийгээр ажлууд нь дэлхийн сууриас өмнө дууссан байсан ч. | |
Hebr | MonKJV | 4:4 | Учир нь долоо дахь өдрийн тухайд тэрбээр нэгэн хэсэгт, Тэгээд Шүтээн долоо дахь өдөр бүх ажлаасаа амарсан гэж ийн хэлсэн. | |
Hebr | MonKJV | 4:6 | Үзвээс тийнхүү үүн рүү орох нь зарим хүнд үлдээд байна. Харин үүнийг анх өөрсдөдөө тунхаглуулсан хүмүүс үл итгэлээс болоод ороогүй. | |
Hebr | MonKJV | 4:7 | Дахиад тэрбээр удаан хугацааны дараа Давийдаар нэгэн өдрийг онцлон, Өнөөдөр гэсэн. Яг л, Өнөөдөр хэрэв та нар түүний дуу хоолойг сонсвол өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул гэсэнчлэн юм. | |
Hebr | MonKJV | 4:8 | Учир нь хэрэв Ихошуа тэдэнд амралт өгчихсөн юм бол хожим нь тэрбээр өөр өдрийн тухай ярихгүй байхсан. | |
Hebr | MonKJV | 4:10 | Учир нь түүний амралт руу орсон хүн өөрийнхөө ажлуудаас бас больсон. Яг л Шүтээн өөрийнхөө ажлуудаас больсон шиг. | |
Hebr | MonKJV | 4:11 | Тиймээс тэрхүү амралт руу орохоор хөдөлмөрлөцгөөе. Эс бөгөөс хэн нэг нь үл итгэлийн мөнөөх жишээний дагуу унах вий. | |
Hebr | MonKJV | 4:12 | Учир нь Шүтээний үг бол амьд бөгөөд хүчирхэг бас хоёр талдаа иртэй ямар ч илднээс илүү хурц, бүр сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд чөмгийг хуваагдахуй болтол нэвт сүлбэдэг бөгөөд зүрх сэтгэлийн бодлууд ба санаархлуудыг шүүн харагч юм. | |
Hebr | MonKJV | 4:13 | Түүнчлэн түүний өмнө ил болгогдоогүй ямар ч бүтээл байдаггүй. Харин бидний өчиг өгөх ёстой түүний мэлмийд бүх зүйл нүцгэн бөгөөд нээгдсэн байдаг. | |
Hebr | MonKJV | 4:14 | Тиймээс тэнгэрүүдээр дайран гарсан агуу тэргүүн тахилч буюу Шүтээний Хүү Есүс бидэнд байгаа тул тунхаглалаа бат баримталцгаая. | |
Hebr | MonKJV | 4:15 | Учир нь дорой байдлуудыг маань мэдэрч чаддаггүй нь биш, харин бүх талаар бидэн шиг соригдсон ч гэмээс ангид байдаг тэргүүн тахилч бидэнд бий. | |
Chapter 5
Hebr | MonKJV | 5:1 | Учир нь хүмүүсийн дундаас авагдсан тэргүүн тахилч бүр нь гэмүүдийн төлөө өргөлүүд болон тахилуудын аль алийг нь өргөхийн тулд Шүтээнд хамаарах зүйлс рүү хүмүүний төлөө томилогддог. | |
Hebr | MonKJV | 5:2 | Тэрбээр үл мэдэгчид болон замаас гарагсдыг өрөвдөж чадна. Яагаад гэвэл тэр өөрөө ч бас сул дорой байдлаар хүрээлэгдсэн байдаг. | |
Hebr | MonKJV | 5:3 | Тэгээд энэ шалтгаанаар тэрбээр яг л ард түмний төлөө шигээ үүнчлэн бас өөрийнхөө ч төлөө, гэмүүдийн төлөө тахил өргөх ёстой. | |
Hebr | MonKJV | 5:4 | Мөн энэ хүндэтгэлийг нэг ч хүн өөртөө хүртдэггүй. Харин Ахароон шиг Шүтээнээр дуудагдсан нь л юм. | |
Hebr | MonKJV | 5:5 | Үүнчлэн Христ ч бас тэргүүн тахилч болгогдох гэж өөрийгөө алдаршуулаагүй харин түүнд, Чи бол миний Хүү. Өнөөдөр би чамайг төрүүллээ гэж хэлсэн нь юм. | |
Hebr | MonKJV | 5:6 | Яг л бас өөр хэсэгт түүний, Чи бол Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу мөнхийн тахилч мөн гэж хэлсэн дагуу юм. | |
Hebr | MonKJV | 5:7 | Тэрбээр махбодынхоо өдрүүдэд, өөрийг нь үхлээс аварч чадах түүнд гуйлтууд болон хүсэлтүүдийг чанга хашхираан ба нулимстайгаар өргөсөн бөгөөд эмээхүйгээсээ болоод сонсогдсон. | |
Hebr | MonKJV | 5:9 | Мөн төгс болгогдсоноороо тэр өөрт нь дуулгавартай байдаг бүгдэд мөнхийн авралын зохиогч нь болж, | |
Hebr | MonKJV | 5:11 | Түүний талаар ярих зүйл бидэнд их байгаа бөгөөд та нар сонсохдоо хойрго тул ярихад хэцүү байна. | |
Hebr | MonKJV | 5:12 | Яагаад гэвэл цаг хугацааны хувьд та нар багш болсон байх ёстой атал та нарт Шүтээний үгсийн тэрхүү анхдагч зарчмуудыг дахин заах тийм хүн хэрэгтэй болсон байгаа бөгөөд та нарт бор хоол биш сүү хэрэгтэй болж байна. | |
Hebr | MonKJV | 5:13 | Учир нь сүү хэрэглэдэг болгон нь зөв байдлын үгэнд чадваржаагүй байдаг. Яагаад гэвэл тэр бол нялх хүүхэд. | |
Chapter 6
Hebr | MonKJV | 6:1 | Тийм учраас Христийн сургаалын анхдагч зарчмуудыг орхих буюу үхсэн үйлсүүдээс гэмшин эргэлтийн, Шүтээн рүү хандсан итгэлийн, | |
Hebr | MonKJV | 6:2 | баптизмуудын сургаалын мөн гар тавилтын, үхэгсдээс босголтын бас мөнхийн шүүлтийн талаарх суурийг дахин тавилгүй, төгс байдал руу өөрсдийгөө хүргэцгээе. | |
Hebr | MonKJV | 6:4 | Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрийн бэлгийг амталсан бас Ариун Сүнсийг хүртэлцэгчид болгогдсон | |
Hebr | MonKJV | 6:6 | хэрэв тэд унах аваас тэд Шүтээний Хүүг өөрсдөдөө дахин цовдолж, түүнийг ил шившиг болгож байгаа тул тэднийг гэмшин эргэлт рүү дахин шинэчлэх боломжгүй. | |
Hebr | MonKJV | 6:7 | Учир нь өөрийнхөө дээр байнга ордог борооноос уун, хүмүүсээр өөрийгөө боловсруулуулж улмаар тэдэнд тохирсон ургамлуудыг ургуулдаг газар нь Шүтээнээс ивээл хүлээн авдаг. | |
Hebr | MonKJV | 6:8 | Харин өргөстэй бутнууд ба өргөст ургамал тээдэг нь гологдсон байх бөгөөд хараалд ойрхон байна. Үүний төгсгөл нь шатаагдахуй руу юм. | |
Hebr | MonKJV | 6:9 | Харин хайрлагдагсад аа, хэдийгээр бид ийн ярьж байгаа ч та нарын талаарх илүү сайн зүйлст бас авралыг дагалддаг зүйлст бат итгэлтэй болгогдсон. | |
Hebr | MonKJV | 6:10 | Учир нь Шүтээн бол та нарын хайрын үйлс болон хөдөлмөрийг мартахаар шударга бус биш. Та нар эдгээрийг түүний нэрийн төлөө харуулсан. Ингэхдээ та нар ариун хүмүүсийн төлөө үйлчилсэн бас үйлчилж байна. | |
Hebr | MonKJV | 6:11 | Мөн та нарын нэг бүр чинь найдварын бүрэн баталгаа руу байдаг яг энэ зүтгэлийг эцэс хүртэл харуулаасай гэж бид хүсэж байна. | |
Hebr | MonKJV | 6:12 | Энэ нь та нар хойрго биш, харин итгэл болон тэвчээрээр дамжуулан амлалтуудыг өвлөгсдийг даган дуурайгчид байхын тулд юм. | |
Hebr | MonKJV | 6:13 | Учир нь Шүтээн Аврахаамд амлалт өгөхдөө илүү агуу нэгнээр амлах боломжгүй учраас өөрөөрөө тангараглан, | |
Hebr | MonKJV | 6:16 | Учир нь хүмүүс үнэндээ илүү агуу зүйлээр андгайлдаг. Тэгээд баталгааны төлөөх тангараг нь тэдний хувьд бүх маргааны төгсгөл болдог. | |
Hebr | MonKJV | 6:17 | Яг үүнчлэн амлалтыг өвлөгчдөд Шүтээн өөрийнхөө зорилгын хувиршгүй байдлыг илүү бялхсанаар харуулахыг хүсэн, тангаргаар баталсан. | |
Hebr | MonKJV | 6:18 | Энэ нь өмнөө тавигдсан найдвараас зуурах гэж хоргодох газар луу дүрвэн зугтсан бид хувиршгүй хоёр зүйлээр хүчтэй тайтгарлыг олж авахын тулд юм. Энэ хоёрын тухайд Шүтээн худлаа хэлэх боломжгүй байсан. | |
Hebr | MonKJV | 6:19 | Бидэнд байдаг сэтгэлийн зангуу мэт энэхүү найдвар нь тодорхой бөгөөд бас баттай. Мөн энэ нь хөшигнөөс дотогших руу ордог. | |
Chapter 7
Hebr | MonKJV | 7:1 | Учир нь Шалеемийн хаан, хамгийн дээд Шүтээний тахилч энэхүү Малкийцээдэк нь хаадыг цавчин устгалтаас буцаж яваа Аврахаамтай уулзан, түүнийг ерөөсөн билээ. | |
Hebr | MonKJV | 7:2 | Түүнд бас Аврахаам бүх зүйлийн аравны нэгийг өгсөн. Анх энэ нь зөв байдлын Хаан харин дараа нь бас Шалеемийн Хаан буюу амар тайвны Хаан гэж хөрвүүлэгдсэн байдаг. | |
Hebr | MonKJV | 7:3 | Тэрбээр эцэггүй, эхгүй, удам угсаагүй, өдрүүдийн эхлэл ч үгүй, амьдралын төгсгөл ч үгүй. Гэхдээ Шүтээний Хүүтэй адил болгогдон, үргэлжлүүлэн тахилч байгаа. | |
Hebr | MonKJV | 7:4 | Эдүгээ энэ хүн ямар агуу байсныг бодоод үз. Бүр өвөг эцэг Аврахаам хүртэл түүнд олзныхоо аравны нэгийг өгсөн. | |
Hebr | MonKJV | 7:5 | Түүнчлэн үнэндээ тахилчийн албыг хүлээн авдаг Лэвийгийн хөвгүүд хэдийгээр Аврахаамын ташаанаас гарсан боловч тэд хуулийн дагуу ард түмнээс буюу ахан дүүсээсээ аравны нэгийг авах тушаалтай байдаг. | |
Hebr | MonKJV | 7:6 | Харин удам угсаа нь тэднээс биш гэж тооцогддог тэрбээр Аврахаамаас аравны нэгийг хүлээн авсан бөгөөд мөнөөх амлалтуудтай байсан түүнийг ерөөсөн. | |
Hebr | MonKJV | 7:8 | Мөн аравны нэгийг үхэх хүмүүс нь энд, харин амьдардаг гэдэг нь гэрчлэгдэж байгаа тэрбээр тэнд хүлээн авдаг. | |
Hebr | MonKJV | 7:9 | Бас ингэж хэлж ч болох юм. Аравны нэгийг хүлээн авдаг Лэвий ч бас Аврахаамаар дамжуулан аравны нэгийг төлсөн. | |
Hebr | MonKJV | 7:11 | Тиймээс хэрэв төгс байдал нь үнэхээр Лэвийчүүдийн тахилчийн албаар (учир нь ард түмэн үүний дор хуулийг хүлээн авсан) байсан юм бол Ахарооны цол хэргэмийн дагуу дуудагдаагүй харин Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу босох өөр тахилчийн хэрэг цаашид юу байхсан бэ? | |
Hebr | MonKJV | 7:13 | Яагаад гэвэл эдгээр зүйлийн өгүүлээд байгаа тэр нэгэн нь өөр овогт хамаатай. Энэ овгоос хэн ч тахилын ширээний дэргэд үйлчилж байгаагүй. | |
Hebr | MonKJV | 7:14 | Учир нь бидний Эзэн Иэхудаагаас гаралтай нь тодорхой. Энэ овгийн талаар Мошээ тахилчийн албатай холбоотой зүйл юу ч яриагүй. | |
Hebr | MonKJV | 7:15 | Мөн Малкийцээдэктэй адил байдлын дагуу өөр нэг тахилч боссон тул энэ нь илүү тодорхой байна. | |
Hebr | MonKJV | 7:16 | Тэрбээр махбодын тушаалын хуулийн дагуу биш, харин төгсгөлгүй амьдралын хүч чадлын дагуу болгогдсон. | |
Hebr | MonKJV | 7:17 | Учир нь тэр, Чи бол Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуу мөнхийн тахилч мөн хэмээн гэрчилдэг. | |
Hebr | MonKJV | 7:18 | Учир нь үнэндээ түрүүлж ирсэн тушаалын хүчингүй болгогдолт гэж байгаа нь үүний сул дорой бас ашиг тусгүй байдлаас болдог. | |
Hebr | MonKJV | 7:19 | Яагаад гэвэл хууль юуг ч төгс болгодоггүй, харин илүү сайн найдварыг авчрахуй л төгс болгодог. Үүгээр бид Шүтээн рүү ойртдог. | |
Hebr | MonKJV | 7:21 | (Учир нь мөнөөх тахилч нар тангараггүйгээр болгогдсон. Харин энэхүү нэг нь өөрт нь, Эзэн андгайлсан бөгөөд эргэхгүй. Чи бол мөнхөд Малкийцээдэкийн цол хэргэмийн дагуух тахилч мөн гэж түүгээр хэлэгдсэн тангарагтайгаар болгогдсон.) | |
Hebr | MonKJV | 7:23 | Мөн тэд үнэндээ олуулаа тахилч байсан. Яагаад гэвэл үргэлжлүүлэх нь тэдэнд үхлээр үл зөвшөөрөгддөг байсан. | |
Hebr | MonKJV | 7:25 | Тиймээс тэр өөрөөр нь дамжин Шүтээн рүү ирэгсдийн төлөө зуучлахаар мөнхөд амьдардаг тул тэднийг төгс аврах бас чадвартай. | |
Hebr | MonKJV | 7:26 | Учир нь ариун, хор хөнөөлгүй, бузарлагдаагүй, гэмтнүүдээс салангид бас тэнгэрүүдээс илүү өндөр болгогдсон ийм тэргүүн тахилч бидэнд зохистой. | |
Hebr | MonKJV | 7:27 | Мөнөөх тэргүүн тахилч нар эхлээд өөрийн гэмүүдийн төлөө, дараа нь ард түмний төлөө өдөр бүр тахил өргөдөг шиг түүнд ингэх хэрэг байдаггүй. Учир нь тэр өөрийгөө өргөхдөө үүнийг нэг л удаа хийсэн. | |
Chapter 8
Hebr | MonKJV | 8:1 | Эдүгээ бидний ярьсан зүйлсийн дүгнэлт ийм юм. Бидэнд тэнгэрүүд дэх Сүр Жавхлант Нэгэний хаан суудлын баруун гарт заларч буй, | |
Hebr | MonKJV | 8:2 | ариун газрын бас хүмүүн биш, харин Эзэн босгосон тэрхүү жинхэнэ асрын үйлчлэгч ийм тэргүүн тахилч байдаг. | |
Hebr | MonKJV | 8:3 | Учир нь тэргүүн тахилч бүр өргөлүүд болон тахилуудыг өргөхөөр томилогдсон байдаг. Тиймээс энэ хүн ч бас өргөх ямар нэг зүйлтэй байх хэрэгтэй байв. | |
Hebr | MonKJV | 8:4 | Учир нь хуулийн дагуу өргөлүүд өргөдөг тахилч нар байдаг тул хэрэв тэрбээр энэ дэлхий дээр байдагсан бол тахилч биш байхсан. | |
Hebr | MonKJV | 8:5 | Тэд тэнгэрийн зүйлсийн үлгэр загвар ба сүүдэр лүү үйлчилдэг нь яг л Мошээ асрыг хийх гэж байхдаа Шүтээнээс хатуу зааварчлуулсанчлан юм. Учир нь тэр, Чамд уулан дээр харуулсан хэв загварын дагуу чи бүх зүйлийг хийхэд анхаар гэсэн. | |
Hebr | MonKJV | 8:6 | Харин илүү сайн амлалтууд дээр үндэслэгдсэн тэрхүү илүү сайн гэрээний зуучлагч бас байсан хэрээрээ тэрбээр эдүгээ илүү онцсайн үйлчлэлийг хүртсэн. | |
Hebr | MonKJV | 8:7 | Учир нь хэрэв тэрхүү анхны гэрээ алдаа мадаггүй байсан бол хоёр дахид нь орон зай эрж хайхгүй байхсан. | |
Hebr | MonKJV | 8:8 | Учир нь тэр тэднээс алдаа олоод хэлэхдээ, Ажигтун, тэрхүү өдрүүд ирнэ хэмээн Эзэн хэлж байна. Тэгэхэд би үнэхээр Израйлийн гэр бүлтэй бас Иэхудаагийн гэр бүлтэй шинэ гэрээг хийнэ. | |
Hebr | MonKJV | 8:9 | Энэ нь би тэдний эцэг өвгөдийг Египетийн нутгаас хөтлөн гаргахын тулд гараас нь барьсан тэрхүү өдөрт тэдэнтэй хийсэн гэрээний дагуу биш юм. Яагаад гэвэл тэд миний гэрээн дотор үргэлжлүүлээгүй улмаар би тэднийг хайхраагүй хэмээн Эзэн хэлж байна. | |
Hebr | MonKJV | 8:10 | Учир нь энэхүү өдрүүдийн дараа Израйлийн гэр бүлтэй хийх гэрээ ийм юм гэж Эзэн хэлж байна. Би өөрийнхөө хуулиудыг тэдний оюун бодолд тавих бөгөөд тэдний зүрх сэтгэлд тэдгээрийг бичнэ. Мөн би тэдэнд Шүтээн байж улмаар тэд надад ард түмэн байх болно. | |
Hebr | MonKJV | 8:11 | Тэгээд хүн бүр ойрынхондоо бас хүн бүр ахан дүүстээ, Эзэнийг мэд гэж заан сургахгүй. Учир нь хамгийн дордоосоо хамгийн агуу нь хүртэл бүгд намайг мэдэх болно. | |
Hebr | MonKJV | 8:12 | Учир нь би тэдний зөв бус байдалд өршөөнгүй байх бөгөөд бас тэдний гэмүүдийг бас тэдний хууль бус байдлуудыг цаашид үл санана гэсэн. | |
Chapter 9
Hebr | MonKJV | 9:1 | Тиймээс үнэндээ эхний гэрээ нь бас Шүтээний үйлчлэлийн захирамжуудтай мөн дэлхий дэх ариун газартай. | |
Hebr | MonKJV | 9:2 | Учир нь асар барьж босгогдсон. Эхнийх нь дотроо дэнгийн суурь болон ширээ бас үзмэрийн талхтай байсан. Энэ нь ариун газар гэж нэрлэгддэг. | |
Hebr | MonKJV | 9:4 | Энэ нь алтан бойпор, алтаар тойруулан бүрсэн гэрээний авдартай байсан. Үүн дотор нь мааннатай алтан тогоо бас Ахарооны нахиалсан таяг мөн гэрээний хавтангууд | |
Hebr | MonKJV | 9:5 | бас дээр нь өршөөлийн суудлыг сүүдэрлэж буй сүр жавхааны херуувимууд байдаг байсан. Үүний талаар одоо бид нарийн ярьж чадахгүй. | |
Hebr | MonKJV | 9:6 | Эдүгээ эдгээр зүйл ийнхүү бүрэн бэлтгэгдмэгц тахилч нар эхний асар луу үргэлж орон, Шүтээний үйлчлэлийг гүйцэтгэдэг байв. | |
Hebr | MonKJV | 9:7 | Харин хоёр дахь руу нь тэргүүн тахилч ганцаараа жилд нэг удаа ордог байсан. Өөрийнхөө төлөө болон хүмүүсийн алдаануудын төлөө өргөх тэрхүү цусгүйгээр ордоггүй байсан. | |
Hebr | MonKJV | 9:8 | Эхний асар бариастай хэвээр байсан үед хамгийн ариун луу орох зам хараахан ил болгогдоогүй байсан гэдэг үүнийг Ариун Сүнс ойлгуулж байна. | |
Hebr | MonKJV | 9:9 | Тэр нь тухайн цаг үед зориулагдсан хэлбэр байсан юм. Үүн дотор өргөлүүд болон тахилуудын аль аль нь өргөгддөг байсан. Эдгээр нь үйлчлэл гүйцэтгэгчийг ухамсрын хувьд төгс болгож чаддаггүй байв. | |
Hebr | MonKJV | 9:10 | Энэ нь өөрчлөн байгуулалтын цаг үе хүртэл тэдэн дээр зөвхөн хоол хүнс, уух юмс, янз бүрийн угаалга мөн махбодод хамаатай захирамжуудаар оноогдож байсан. | |
Hebr | MonKJV | 9:11 | Харин Христ ирэх сайн зүйлсийн тэргүүн тахилч болж, энэхүү барилгаас бус хэмээн хэлэгдсэн, гараар бүтээгдээгүй, илүү агуу бас илүү төгс асраар ирсэн. | |
Hebr | MonKJV | 9:12 | Бас бидний төлөөх мөнхийн золилтыг авчихаад, ямаанууд болон тугалнуудын цусаар биш, харин өөрийнхөө цусаар дамжуулан ариун газар луу ганц удаа орсон. | |
Hebr | MonKJV | 9:13 | Учир нь хэрэв бузар хүмүүс дээр цацсан бухнууд болон ямаануудын цус, охин бярууны үнс махбодын цэвэршилт рүү ариусгадаг юм бол | |
Hebr | MonKJV | 9:14 | мөнхийн Сүнсээр дамжуулан толбогүй өөрийгөө Шүтээнд өргөсөн энэхүү Христийн цус амьд Шүтээнд үйлчлүүлэхийн тулд та нарын ухамсрыг үхсэн үйлсүүдээс хэр илүү цэвэрлэх вэ? | |
Hebr | MonKJV | 9:15 | Тэгээд энэ шалтгааны улмаас, дуудагдагсад мөнхийн өвийн амлалтыг хүлээн авч болохын тулд тэрбээр анхны гэрээсийн доор байсан хууль зөрчилтүүдээс нь зольж авах авалтын төлөөх үхлээр дамжуулан шинэ гэрээсийн зуучлагч мөн. | |
Hebr | MonKJV | 9:17 | Учир нь үхсэнийх нь дараа гэрээс хүчин төгөлдөр болдог. Яагаад гэвэл гэрээслэгч амьд байсаар байвал энэ нь хүчинтэй биш юм. | |
Hebr | MonKJV | 9:19 | Учир нь Мошээ хуулийн дагуух заавар бүрийг ард түмэнд бүгдэд нь ярихдаа тугалнууд болон ямаануудын цусыг устай хамт мөн час улаан ноос ба хийссопос авч ном руу ч бас ард түмэн рүү бүгд рүү нь цацаад, | |
Hebr | MonKJV | 9:22 | Мөн хуулийн дагуу бараг л бүх зүйл цусаар цэвэрлэгддэг бөгөөд цус урсгалтгүйгээр чөлөөлөлт гэж байдаггүй. | |
Hebr | MonKJV | 9:23 | Тиймээс тэнгэрүүд дэх зүйлсийн төлөөллүүд нь тэдгээрээр харин тэнгэрийн зүйлс нь өөрсдөө тэдгээрээс илүү дээр тахилуудаар цэвэрлэгдэх шаардлагатай байсан. | |
Hebr | MonKJV | 9:24 | Учир нь Христ гараар бүтээгдсэн ариун газрууд буюу жинхэнийх нь хуулбарууд руу бус, харин бидний төлөө Шүтээний оршихуйд эдүгээ үзэгдэхийн тулд тэнгэр лүү өөр лүү нь орсон. | |
Hebr | MonKJV | 9:25 | Энэ нь тэргүүн тахилч ариун газар луу жил бүр өөр юмсын цустай ордог шиг тэрбээр өөрийгөө байн байн өргөхийн тулд биш юм. | |
Hebr | MonKJV | 9:26 | Тийм бишсэн бол тэрбээр дэлхийн сууриас хойш байн байн зовох ёстой байхсан. Харин эдүгээ энэ үеийн төгсгөлд тэрбээр өөрийнхөө тахилаар гэмийг зайлуулах гэж нэг удаа үзэгдсэн. | |
Chapter 10
Hebr | MonKJV | 10:1 | Учир нь ирэх сайн зүйлсийн сүүдэртэй харин уг зүйлсийн жинхэнэ төрх байдаггүй хууль нь ирэгсдийг жилийн жилд үргэлжлүүлэн өргөсөн тэрхүү тахилуудаар нь хэзээ ч төгс болгож чаддаггүй. | |
Hebr | MonKJV | 10:2 | Тийм бишсэн бол тэд тахил өргөхөө болих байсан биш үү? Яагаад гэвэл нэгэнтээ цэвэр болгогдсон мөргөгчид цаашид гэмүүдийн талаарх ухамсарлахуйтай байх ёсгүй байсан. | |
Hebr | MonKJV | 10:5 | Тиймээс тэрбээр энэ дэлхийд ирэхдээ, Та тахил болон өргөлийг хүсээгүй. Харин та надад бие бэлдсэн. | |
Hebr | MonKJV | 10:7 | Тэгээд дараа нь би, Ажигтун, би таны (миний тухай бичигдсэн номын боть дахь) хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэсэн. | |
Hebr | MonKJV | 10:8 | Тэрбээр дээр хэлэхдээ, Тахил болон өргөл мөн шатаалт тахилууд болон гэмийн төлөөх өргөлийг та хүсээгүй бөгөөд хуулийн дагуу өргөл болгогдсон эдгээрийг таашаагаагүй гэсэн. | |
Hebr | MonKJV | 10:9 | Тэгээд дараа нь, Ажигтун, би таны хүслийг үйлдэхээр ирээд байна, Шүтээн минь гэж хэлсэн. Тэрбээр хоёр дахийг нь тогтноохын тулд эхнийхийг нь зайлуулсан. | |
Hebr | MonKJV | 10:10 | Энэхүү хүслээр бид Есүс Христийн биеийн бүгдийн төлөөх нэг удаагийн өргөлөөр дамжуулан ариусгагдаад байна. | |
Hebr | MonKJV | 10:11 | Түүнчлэн тахилч бүр өдөр болгон үйлчлэн зогсдог бөгөөд гэмүүдийг хэзээ ч зайлуулж үл чадах тэрхүү адилхан тахилуудыг байнга өргөдөг. | |
Hebr | MonKJV | 10:12 | Харин энэ хүн гэмүүдийн төлөөх үүрдийн ганц тахил өргөснийхөө дараа Шүтээний баруун гар талд заларсан. | |
Hebr | MonKJV | 10:16 | Мөнөөх өдрүүдийн дараа миний тэдэнтэй байгуулах гэрээ ийм юм. Би тэдний зүрх сэтгэлд хуулиудаа байрлуулах бөгөөд оюун бодолд нь эдгээрийг бичнэ. | |
Hebr | MonKJV | 10:17 | Мөн би тэдний гэмүүд болон хууль бус байдлуудыг цаашид үл санана гэж Эзэн хэлж байна гэсэн. | |
Hebr | MonKJV | 10:20 | түүний махбод гэгддэг хөшгөөр дамжуулан бидний төлөө түүний эхлүүлсэн тэрхүү шинэ бөгөөд амьд замаар орох эр зориг байгаа тул, | |
Hebr | MonKJV | 10:22 | итгэлийн баттай байдал доторх үнэн зүрх сэтгэлтэйгээр ойртон очицгооё. Учир нь бид ёрын муу ухамсраас салгагдахын тулд зүрх сэтгэлдээ цацуулсан бөгөөд бидний биес цэвэр усаар угаагдсан. | |
Hebr | MonKJV | 10:23 | Итгэлийн тунхаглалыг хэлбэлзэлгүйгээр бат баримталцгаая. (Учир нь амласан тэр бол итгэмжтэй.) | |
Hebr | MonKJV | 10:25 | Зарим хүний зуршил болсончлон цугларалтаа орхилгүй харин мөнөөх өдөр ойртож байгааг харах тусмаа нэг нэгнээ илүү ихээр уриалцгаая. | |
Hebr | MonKJV | 10:26 | Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа санаатайгаар гэм үйлдвэл цаашид гэмүүдийн төлөөх тахил бус, | |
Hebr | MonKJV | 10:27 | харин шүүлтийн талаарх гарцаагүй айдаст хүлээлт мөн эсрэг этгээдийг залгих галт зэвүүцэл үлдэж байна. | |
Hebr | MonKJV | 10:28 | Мошээгийн хуулийг үл ойшоосон нь хоёр эсвэл гурван гэрчийн доор өршөөлгүйгээр үхдэг байсан. | |
Hebr | MonKJV | 10:29 | Тэгвэл Шүтээний Хүүг хөл доороо дэвсэлж мөн өөрийнхөө ариусгагдсан тэрхүү гэрээний цусыг ариун бус зүйл гэж үзээд улмаар энэрлийн Сүнсийг доромжилсон хүн хэчнээн дор шийтгэл хүртүүштэй гэж та нар бодож байна вэ? | |
Hebr | MonKJV | 10:30 | Учир нь, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна хэмээн Эзэн хэлж байна гэсэн түүнийг бид мэддэг. Мөн дахиад, Эзэн өөрийнхөө ард түмнийг шүүнэ гэсэн. | |
Hebr | MonKJV | 10:32 | Харин та нар гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлон зүдгүүрийн агуу тэмцлийг туулсан тэрхүү өмнөх өдрүүдээ эргэн сана. | |
Hebr | MonKJV | 10:33 | Ингэхдээ та нар буруутгалууд болон зовлон зүдгүүрийн аль алинаар үзмэр болгогдсон. Мөн нөгөө талаар та нар ийм байдлаар хандагдсан хүмүүсийн хамсаатнууд болсон. | |
Hebr | MonKJV | 10:34 | Учир нь хүлээснүүдэд байсан намайг та нар өрөвдсөн бөгөөд өөрсдөд чинь илүү сайн бас үргэлж орших эд хөрөнгө тэнгэрт бий гэдгийг та нар дотроо мэддэг тул эд зүйлсийн чинь дээрэмдэлтийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн. | |
Hebr | MonKJV | 10:36 | Учир нь та нар Шүтээний хүслийг үйлдсэний дараа мөнөөх амлалтыг хүлээн авч болохын тулд та нарт тэвчээрийн хэрэгцээ бий. | |
Hebr | MonKJV | 10:38 | Эдүгээ зөв шударга хүн итгэлээр амьдарна. Харин хэрэв хэн нэгэн нь ухарвал түүнд миний сэтгэл тааламжгүй байна. | |
Chapter 11
Hebr | MonKJV | 11:1 | Эдүгээ итгэл бол найдаж буй зүйлсийн бодит байдал, харагдахгүй байгаа зүйлсийн нотолгоо юм. | |
Hebr | MonKJV | 11:3 | Итгэлээр бид орчлон ертөнц Шүтээний үгээр бүрэн бий болгогдсоныг, харагдаж байгаа зүйлс нь үзэгдэж байгаа зүйлсээр бүтээгдээгүй гэдгийг ойлгодог. | |
Hebr | MonKJV | 11:4 | Итгэлээр Хээвэл Каинаас илүү онцсайн тахилыг Шүтээнд өргөсөн. Түүний өргөлүүдийн тухай Шүтээний гэрчлэхүйгээр тэрбээр зөв хүн байсан гэдэг гэрчлэлийг үүгээр хүртсэн. Мөн тэр үхсэн байгаа ч үүгээр ярьсаар байна. | |
Hebr | MonKJV | 11:5 | Итгэлээр Ханоох шилжүүлэгдсэн нь тэр үхэл үзэх ёсгүйн тулд байсан бөгөөд Шүтээн түүнийг шилжүүлчихсэн учраас олдоогүй юм. Учир нь шилжүүлэгдэхүйгээс нь өмнө түүнд, тэр Шүтээнд таалагдсан гэдэг гэрчлэл байсан. | |
Hebr | MonKJV | 11:6 | Харин итгэлгүйгээр түүнд таалагдах боломжгүй юм. Учир нь Шүтээн рүү очиж байгаа хүн тэр бол байдаг гэдэгт бас тэр бол өөрийг нь хичээнгүйлэн эрэн хайгчдыг шагнагч мөн гэдэгт итгэх ёстой. | |
Hebr | MonKJV | 11:7 | Итгэлээр Ноах хараахан харагдаагүй зүйлсийн талаар Шүтээнээр анхааруулагдаад, айж эмээн, өөрийн гэр бүлийнхний авралд зориулсан авдар бэлдсэн. Үүгээрээ тэрбээр дэлхийг ялласан бөгөөд итгэлээр байдаг тэрхүү зөв байдлын өвлөгч болсон. | |
Hebr | MonKJV | 11:8 | Итгэлээр Аврахаам хожим нь өв болгон хүлээн авах ёстой тэр нэгэн газар луу явахаар дуудагдах үедээ дуулгавартай байсан бөгөөд тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй, гарч явсан. | |
Hebr | MonKJV | 11:9 | Итгэлээр тэрбээр амлалтын нутагт харийн улсад адил, харь хүн мэт оршин сууж, ижил амлалтын өвлөгчид Ицхаак, Иакоов нарын хамт асруудад амьдарч байв. | |
Hebr | MonKJV | 11:10 | Учир нь бүтээгч ба барьж босгогч нь Шүтээн болсон сууриуд бүхий нэгэн хотыг тэрбээр хүсэн хүлээж байсан. | |
Hebr | MonKJV | 11:11 | Итгэлээр дамжуулан Сараа ч бас үр хүүхэд олох хүчийг өөртөө хүлээн авсан бөгөөд үе нь өнгөрсөн байхдаа хүүхэд гаргасан. Яагаад гэвэл энэ эмэгтэй амласан түүнийг итгэмжит гэж үзсэн. | |
Hebr | MonKJV | 11:12 | Тийм ч учраас бүр энэ нэгнээс буюу үхсэнээс ялгаагүй мэт энэ эрээс тэнгэрийн одод шиг үй түмэн бас тэнгисийн эргийн элс шиг тоолшгүй олон гарчээ. | |
Hebr | MonKJV | 11:13 | Тэд бүгдээрээ амлалтуудыг хүлээн авалгүйгээр итгэл дотор үхсэн. Гэвч эдгээрийг холоос харсан бөгөөд эдгээрийн тухайд үнэмшүүлэгдэж бас эдгээрийг тэвэрч аван улмаар энэ дэлхий дээр өөрсдийгөө харийнхан буюу цагаачлагчид байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. | |
Hebr | MonKJV | 11:14 | Учир нь ийм зүйлсийг өгүүлэгчид нь нэгэн улсыг эрмэлзэж байгаа гэдгээ тодорхой тунхагладаг. | |
Hebr | MonKJV | 11:15 | Мөн үнэхээр, хэрэв тэд хаанаас гарснаа санагалзаж байсан бол тэд буцах боломжийг гаргаж болох л байсан. | |
Hebr | MonKJV | 11:16 | Гэвч тэд эдүгээ илүү дээр буюу тэнгэрийн улсыг хүсдэг. Тийм ч учраас Шүтээн тэдний Шүтээн гэж дуудагдахдаа ичдэггүй. Учир нь тэр тэдэнд зориулж нэгэн хот бэлтгэчихсэн. | |
Hebr | MonKJV | 11:17 | Итгэлээр Аврахаам, тэрбээр соригдох үедээ Ицхаакийг тахил болгон өргөсөн буюу амлалтуудыг хүлээн авсан байсан тэрбээр төрсөн ганц хүүгээ өргөсөн. | |
Hebr | MonKJV | 11:19 | Шүтээн түүнийг бүр үхэгсдээс ч босгох чадвартай гэж үзсэн учраас тэрбээр бас түүнийг адил байдлаар тэндээс хүлээн авсан. | |
Hebr | MonKJV | 11:21 | Итгэлээр Иакоов, тэрбээр нас барах үедээ Иосээфийн хөвгүүдийг хоёуланг нь ерөөсөн бөгөөд таягныхаа толгой дээр тулж мөргөл үйлдсэн. | |
Hebr | MonKJV | 11:22 | Итгэлээр Иосээф, тэрбээр нас барах үедээ Израйлийн хүүхдүүдийн гарч явахуйн тухай дурдсан бөгөөд өөрийнхөө яснуудын талаарх тушаалыг өгсөн. | |
Hebr | MonKJV | 11:23 | Итгэлээр Мошээ, түүнийг төрөх үед эцэг эх нь түүний царайлаг хүүхэд болохыг нь харсан бөгөөд хааны тушаалаас айгаагүй тул тэрбээр гурван сар тэднээр нууцлагдсан. | |
Hebr | MonKJV | 11:24 | Итгэлээр Мошээ, тэрбээр насанд хүрсэн үедээ Фараоны охины хүү гэж дуудагдахаас татгалзсан. | |
Hebr | MonKJV | 11:25 | Энэ нь түр зуурын гэмийн таашаалуудыг эдэлснээс Шүтээний ард түмэнтэй зовох нь дээр гэж сонгосон учраас, | |
Hebr | MonKJV | 11:26 | Христ дэх буруутгагдалтыг Египет дэх эрдэнэсээс ч илүү агуу баялгууд гэж үнэлсэн учраас юм. Яагаад гэвэл тэрбээр хариу шанг эрхэмлэж байсан. | |
Hebr | MonKJV | 11:27 | Итгэлээр тэрбээр, хааны хилэгнэлээс айлгүй Египетийг хаяж явсан. Учир нь тэрбээр харагдахгүй байгаа түүнийг харж буй адил тууштай байсан. | |
Hebr | MonKJV | 11:28 | Итгэлээр дамжуулан тэрбээр дээгүүр өнгөрөхийг бас цус цацалтыг үйлдсэн. Эс бөгөөс ууган хүүхдүүдийг устгасан тэрбээр тэдэнд хүрэх байсан. | |
Hebr | MonKJV | 11:29 | Итгэлээр тэд, Улаан тэнгисийг яг хуурай газраар адил гаталсан. Египетчүүд ингэхийг оролдоод живцгээсэн. | |
Hebr | MonKJV | 11:30 | Итгэлээр тэд Иерихоогийн ханан хэрмүүдийг долоон өдөр тойрсны дараа энэ нь нурсан. | |
Hebr | MonKJV | 11:31 | Итгэлээр янхан эм Рахаав туршуулуудыг амар тайвнаар хүлээн авсан үедээ итгээгүй хүмүүсийн хамт сүйрээгүй. | |
Hebr | MonKJV | 11:32 | Мөн би цааш нь юу ярих вэ? Учир нь Гидеон, Бараак, Шимшоон, Ифтаах бас Давийд, Шэмүэл болон эш үзүүлэгчдийн тухай ярихад надад цаг хүрэлцэхгүй. | |
Hebr | MonKJV | 11:33 | Тэд итгэлээр дамжуулан хаанчлалуудыг ялан дийлж, зөв байдлыг бий болгон, амлалтуудыг хүртэж, арслангуудын амыг хааж, | |
Hebr | MonKJV | 11:34 | галын хүчийг бөхөөж, илдний ирнээс зайлж, сул дорой байдлаас хүчтэй болгогдож, тулалдаанд хүчирхэг болж, харийн армиудыг ухрахад хүргэсэн. | |
Hebr | MonKJV | 11:35 | Эмэгтэйчүүд нь өөрсдийн үхэгсдийг амилуулагдсанаар хүлээн авсан. Харин бусад нь тамлагдсан нь тэд чөлөөлөлтийг хүлээн аваагүйгээрээ илүү дээр босголтыг хүртэж болохын тулд юм. | |
Hebr | MonKJV | 11:36 | Мөн зарим нь харгис тохуурхлууд болон ташуурдалтуудын шалгуурыг, тийм ээ, үүнээс гадна хүлээснүүдийг бас шоронд хоригдолтыг хүртсэн. | |
Hebr | MonKJV | 11:37 | Тэд чулуугаар чулуудуулсан, голоороо тасдуулсан, соригдсон, сэлмээр хөнөөгдөж байсан. Тэд хонины арьс болон ямааны арьсан дор хэсүүчлэн, хоосон тарчиг, зовлонтой, тарчлалтай байсан. | |
Hebr | MonKJV | 11:38 | (Дэлхий тэднийг хүртүүштэй байгаагүй.) Тэд цөл газрууд, уулс, газар дахь үүрнүүд болон агуйнуудаар тэнүүчилдэг байсан. | |
Hebr | MonKJV | 11:39 | Мөн тэд бүгд итгэлээр дамжуулан сайн гэрчлэлийг хүртсэн ч амлалтыг хүлээн аваагүй. | |
Chapter 12
Hebr | MonKJV | 12:1 | Тиймээс бид бас гэрчүүдийн агуу үүлээр бүрхэгдсэн тул ачаа дарамт бүрийг мөн биднийг амархан бүсэлдэг энэхүү гэмийг хажуу тийш тавьцгаая. Тэгээд бидний өмнө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр, | |
Hebr | MonKJV | 12:2 | бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч Есүс рүү харан гүйцгээе. Тэрбээр өөрийнхөө өмнө тавигдсан баяр хөөрийн төлөө гутамшгийг үл тоон, загалмайг тэвчин туулсан бөгөөд Шүтээний хаан суудлын баруун гар талд заларсаар байна. | |
Hebr | MonKJV | 12:3 | Учир нь та нар оюун бодол дотроо эцэж бас туйлдахгүйн тулд өөрийнх нь эсрэг гэмтнүүдийн ийм эсэргүүцлийг тэвчин туулсан түүнийг бодож үз. | |
Hebr | MonKJV | 12:5 | Түүнчлэн та нарт хүүхдүүддээ мэтээр хэлсэн, Хүү минь, Эзэний сахилгажуулалтыг бүү дорд үз бас түүгээр зэмлүүлэхдээ бүү туйлд гэсэн уриалгыг нь та нар мартжээ. | |
Hebr | MonKJV | 12:6 | Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг бөгөөд өөрийнхөө хүлээн авдаг хүү бүрийг ороолгодог. | |
Hebr | MonKJV | 12:7 | Хэрэв та нар сахилгажуулалтыг туулж байгаа бол Шүтээн та нарт хөвгүүд шигээ хандаж байгаа хэрэг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй ямар хүү байна вэ? | |
Hebr | MonKJV | 12:8 | Харин хэрэв та нар бүгд хүртэгч нь байдаг тэрхүү сахилгажуулалтгүй бол, тэгвэл та нар хөвгүүд нь биш бутач хүүхдүүд юм. | |
Hebr | MonKJV | 12:9 | Цаашилбал биднийг засаж залруулдаг бидний махбодын эцгүүд бидэнд байсан бөгөөд тэднийг бид эмээн хүндэтгэдэг байсан. Ийм бид илүү ихээр сүнснүүдийн Эцэгт захирагдаж улмаар амьдрах бус уу? | |
Hebr | MonKJV | 12:10 | Учир нь тэд үнэндээ өөрсдийнхөө таалсан дагуу биднийг цөөхөн өдөр сахилгажуулдаг байсан. Харин тэрбээр биднийг ариун байдлынхаа хүртэлцэгчид болгохоор бидний тусын тулд сахилгажуулдаг. | |
Hebr | MonKJV | 12:11 | Эдүгээ ямар ч сахилгажуулалт тухайн үедээ баяр хөөртэй биш, харин харуусалтай санагддаг. Гэхдээ үүгээр сургагдагсдад энэ нь зөв байдлын амар тайвны үр жимсийг хожим нь бий болгодог. | |
Hebr | MonKJV | 12:13 | Мөн доголон нь замаасаа гажуулагдахгүй харин оронд нь эдгэрэхийн тулд хөлдөө зориулж жимүүдийг шулуун болго. | |
Hebr | MonKJV | 12:14 | Бүх хүнтэй амар тайван байхыг мөн ариун байдлыг мөшгө. Эдгээргүйгээр нэг ч хүн Эзэнийг харахгүй. | |
Hebr | MonKJV | 12:15 | Хэн ч Шүтээний энэрлийн ард үлдчихгүйн тулд мөн урган гарч буй хорслын ямар ч үндэс та нарт төвөг учруулж улмаар үүнээс болоод олон хүн бузарлагдахгүйн тулд, | |
Hebr | MonKJV | 12:16 | садарлагч нэгэн буюу ууган хүүгийн эрхээ үмх хоолоор худалдсан мөнөөх Эсаав шиг бузар нэгэн биш байхын тулд болгоомжтой бай. | |
Hebr | MonKJV | 12:17 | Яагаад гэвэл хожим нь тэрбээр ерөөлийг өвлөхийг хүссэн боловч хэрхэн гологдсоныг та нар мэднэ. Учир нь тэрбээр нулимстайгаар гэмшин эргэлтийн орон зайг эрж хайсан боловч олоогүй. | |
Hebr | MonKJV | 12:18 | Учир нь та нар хүрч болох бас галаар шатаагдсан уул руу бас хар бараан ба түнэр харанхуй руу бас шуурга руу, | |
Hebr | MonKJV | 12:19 | бүрээн дуу руу, үгсийн дуу хоолой руу очоогүй. Тэрхүү дуу хоолойг сонссон хүмүүс цаашид өөрсдөд нь үг хэлэгдэхгүй байхыг гуйсан. | |
Hebr | MonKJV | 12:20 | (Учир нь тэд, Тэгээд хэрэв ямар нэг амьтан тэрхүү ууланд хүрвэл тэр нь чулуугаар алуулах эсвэл жадаар жадлуулах ёстой байв гэж тушаагдаж байсныг тэвчиж чадаагүй. | |
Hebr | MonKJV | 12:21 | Мөн энэхүү үзэгдэл тийм аймшигтай байсан тул Мошээ, Би асар ихээр айж бас чичирч байна гэсэн.) | |
Hebr | MonKJV | 12:22 | Харин та нар Сион уул руу бас амьд Шүтээний хот болох тэнгэрийн Иерусалим руу, үй түмэн элч нар луу, | |
Hebr | MonKJV | 12:23 | ерөнхий цугларалт болон тэнгэрт бичигдчихсэн ууганчуудын чуулган руу бас бүгдийн Шүүгч Шүтээн рүү, төгс болгогдсон зөв шударга хүмүүсийн сүнснүүд рүү, | |
Hebr | MonKJV | 12:24 | мөн шинэ гэрээний зуучлагч Есүс рүү бас Хээвэлийнхээс илүү дээр зүйлсийг өгүүлдэг цацагдсан цус руу очсон. | |
Hebr | MonKJV | 12:25 | Айлдаж буй түүнээс татгалзахгүй байхад анхаар. Учир нь энэ дэлхий дээр айлдсан түүнээс татгалзсан тэд зайлж чадаагүй юм бол тэнгэрээс айлдаж буй түүнээс бид нүүр буруулбал бүр ч илүүтэй зайлж чадахгүй. | |
Hebr | MonKJV | 12:26 | Тэр үед түүний дуу хоолой газрыг доргиосон. Харин эдүгээ тэрбээр, Дахиад нэг удаа би зөвхөн газрыг төдийгүй тэнгэрийг ч бас сэгсэрнэм гэж амласан. | |
Hebr | MonKJV | 12:27 | Гэхдээ, Дахиад нэг удаа гэсэн энэ үг нь сэгсрэгдэж буй нь бүтээгдсэн зүйлс тул үүний зайлуулалтыг харуулж буй хэрэг билээ. Энэ нь сэгсрэгдэшгүй зүйлс нь үлдэхийн тулд юм. | |
Hebr | MonKJV | 12:28 | Ийнхүү бид үл ганхах хаанчлалыг хүлээн авч байгаа тул энэрэлтэй байцгаая. Үүгээр дамжуулан бид эмээлт болон айдастайгаар Шүтээнд тааламжтайгаар үйлчилж болох юм. | |
Chapter 13
Hebr | MonKJV | 13:2 | Танихгүй хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүн ийм байдлаар элч нарыг мэдэлгүйгээр зочилсон байдаг. | |
Hebr | MonKJV | 13:3 | Хүлээснүүдэд буй хүмүүсийг өөрөө тэдэнтэй хамт хүлэгдсэн мэтээр мөн зовоогдож буй хүмүүсийг өөрсдөө бас биенд нь байгаа мэтээр сана. | |
Hebr | MonKJV | 13:4 | Гэрлэлт бол бүгдэд хүндлэгдүүштэй бөгөөд ор нь бузарлагдаагүй байг. Харин янхантай явалдагчид болон завхайрагчдыг Шүтээн шүүнэ. | |
Hebr | MonKJV | 13:5 | Та нарын амьдралын хэв маяг шунахайралгүй байг. Мөн байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун бай. Учир нь тэр, Би чамайг хэзээ ч орхихгүй бас чамайг хаяхгүй гэж хэлсэн. | |
Hebr | MonKJV | 13:6 | Иймээс бид зоригтойгоор, Эзэн бол миний туслагч бөгөөд хүмүүний надад үйлдэх зүйлээс би айхгүй гэж хэлж болно. | |
Hebr | MonKJV | 13:7 | Та нарт Шүтээний үгийг ярьсан та нарыг захирдаг тэр хүмүүсийг сана. Тэдний амьдралын хэв маягийн төгсгөлийг харгалзан, итгэлийг нь даган дуурай. | |
Hebr | MonKJV | 13:9 | Янз бүрийн бас харийн сургаалуудаар бүү нааш цааш зөөгд. Учир нь зүрх сэтгэл хоолоор биш энэрлээр бататгагдсан байх нь сайн хэрэг. Хоолоор амьдрагсдад энэ нь ашигтай байгаагүй. | |
Hebr | MonKJV | 13:11 | Яагаад гэвэл цус нь гэмийн төлөө тэргүүн тахилчаар ариун газарт авчрагдсан тэрхүү адгууснуудын бие хуарангийн гадна шатаагддаг. | |
Hebr | MonKJV | 13:12 | Тиймээс Есүс ч бас өөрийнхөө цусаар ард түмнийг ариусгахын тулд дааман хаалганы гадна зовлон эдэлсэн. | |
Hebr | MonKJV | 13:15 | Тийм учраас түүгээр дамжуулан Шүтээнд магтаалын тахилыг үргэлжлүүлэн өргөцгөөе. Энэ нь түүний нэрэнд талархал өргөх бидний уруулын жимс юм. | |
Hebr | MonKJV | 13:16 | Харин сайныг үйлдэхийг бас хуваалцахыг бүү март. Учир нь Шүтээн ийм тахилуудад ихэд тааламжтай. | |
Hebr | MonKJV | 13:17 | Та нар захирагсдадаа дуулгавартай байж бас өөрсдийгөө захируул. Учир нь тэд өчиг өгөх ёстой хүмүүсийнхээ хувьд та нарын сэтгэлийг харж хамгаалдаг. Энэ нь тэд уг өчгийг баяр хөөртэйгөөр улмаар харуулсалтай бишээр хийхийн тулд юм. Яагаад гэвэл тийм нь та нарт ашиггүй. | |
Hebr | MonKJV | 13:18 | Бидний төлөө гуйлт хий. Учир нь бүх зүйлд шударгаар амьдрахыг хүсдэг бид сайн ухамсар бидэнд бий гэдэгт бат итгэдэг. | |
Hebr | MonKJV | 13:19 | Иймд би та нар луу удахгүй буцааж авчрагдуулагдахын тулд үүнийг илүү ихээр хийхийг би та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
Hebr | MonKJV | 13:20 | Эдүгээ хонины агуу хоньчин бидний Эзэн Есүсийг үхэгсдээс авчирсан амар тайвны Шүтээн мөнхийн гэрээний цусаар дамжуулан | |
Hebr | MonKJV | 13:21 | өөрийнхөө хүслийг биелүүлэх сайн ажил бүрт та нарыг төгс болгоно. Учир нь тэр өөрийнхөө мэлмийд тааламжтайг та нарын дотор Есүс Христээр дамжуулан хийдэг. Яруу алдар түүнд мөнхийн мөнхөд байг. Аминь. | |
Hebr | MonKJV | 13:22 | Мөн ахан дүүс ээ, уриалгын үгийг хүлцэн авахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. Учир нь би та нарт цөөн үгээр захидал бичлээ. | |
Hebr | MonKJV | 13:23 | Бидний ахан дүү Тимоотеос чөлөөтэй болгогдсоныг та нар мэдэж байгаа. Хэрэв тэр удахгүй ирвэл би түүнтэй хамт та нарыг харна. | |
Hebr | MonKJV | 13:24 | Та нарыг захирдаг бүгдэд бас бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. Италиас буй тэд та нарт мэнд хүргэж байна. | |