Site uses cookies to provide basic functionality.

OK
REVELATION OF JOHN
Up
Toggle notes
Chapter 1
Reve MonKJV 1:1  Есүс Христийн илчлэлт. Үүнийг түүнд Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа харуулахын тулд өгсөн бөгөөд үүнийг элчээрээ дамжуулан илгээж, өөрийн боол Иоаннист илэрхийлсэн.
Reve MonKJV 1:2  Тэрбээр Шүтээний үгийг бас Есүс Христийн гэрчлэлийг мөн үзсэн бүхнээ гэрчилсэн.
Reve MonKJV 1:3  Энэ эш үзүүллэгийн үгсийг уншдаг нь бас сонсож улмаар үүнд бичигдсэн зүйлсийг сахидгууд нь жаргалтай. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна.
Reve MonKJV 1:4  Иоаннисоос Азид байгаа долоон чуулганд. Та нарт энэрэл ба амар тайван нь байгаа бас байсан мөн ирэх нэгнээс болон түүний хаан суудлын өмнө байдаг долоон Сүнснээс
Reve MonKJV 1:5  мөн итгэмжит гэрч, үхэгсдээс анх төрөгч, газрын хаадын захирагч Есүс Христээс байг. Биднийг хайрлаж улмаар өөрийнхөө цусаар биднийг гэмүүдээс маань угаасан түүнд
Reve MonKJV 1:6  мөн биднийг Шүтээнд буюу Эцэгтээ хаад ба тахилч нар болгосон түүнд яруу алдар ба ноёрхол мөнхийн мөнхөд байг. Аминь.
Reve MonKJV 1:7  Ажигтун, тэрбээр үүлс дунд айсуй. Тэгээд түүнийг нүд бүр түүнчлэн бас түүнийг жадалсан тэд ч харах болно. Улмаар түүнээс болоод дэлхийн бүх овог гашуудан орилно. Тийм ээ, Аминь.
Reve MonKJV 1:8  Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл хэмээн байгаа бас байсан мөн ирэх Эзэн, Бүхнээс Аугаа Нэгэн айлдаж байна.
Reve MonKJV 1:9  Иоаннис би бас та нарын ах дүү бөгөөд зовлон зүдүүр доторх мөн Есүс Христийн хаанчлал ба тэвчээр доторх хамтрагч бөгөөд Шүтээний үгнээс болоод бас Есүс Христийн гэрчлэлээс болоод Паатмос гэдэг арал дээр байсан юм.
Reve MonKJV 1:10  Эзэний өдөрт би Сүнсэн дотор байсан бөгөөд бүрээн мэт агуу дуу хоолой миний ард,
Reve MonKJV 1:11  Би бол Альфа ба Омега, эхнийх бөгөөд эцсийнх. Улмаар чи юу харж байгаагаа номонд бичээд, Ази дахь долоон чуулган болох Ээфэсос руу бас Смюрна руу бас Пээргамос руу бас Туатейра руу бас Саардейс руу бас Филадээлфеиа руу бас Лаодийкеа руу илгээ гэхийг сонсов.
Reve MonKJV 1:12  Тэгээд надтай ярьсан дуу хоолойг би харахаар эргэсэн бөгөөд эргэхдээ долоон алтан дэнгийн суурийг харлаа.
Reve MonKJV 1:13  Улмаар долоон дэнгийн суурин дунд хөлийн шагай хүрсэн дээл өмссөн бас цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүмүүний Хүү шиг нэгэн байв.
Reve MonKJV 1:14  Тэгээд түүний толгой ба үс нь ноос мэт цагаан, цас мэт цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт
Reve MonKJV 1:15  мөн хөл нь зууханд шатаагдсан мэт өнгөлөг гуультай адил бөгөөд дуу хоолой нь олон усны дуу чимээ мэт аж.
Reve MonKJV 1:16  Мөн тэрбээр баруун гартаа долоон од барьсан бөгөөд амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан агаад царай нь чадлаараа гэрэлтэх нар мэт байлаа.
Reve MonKJV 1:17  Тэгээд би түүнийг харах үедээ хөлд нь үхдэл мэт унав. Тэгэхэд тэрбээр баруун гараа над дээр тавиад, надад ийн хэллээ. Бүү ай. Би бол эхнийх бөгөөд эцсийнх.
Reve MonKJV 1:18  Би бол амьд байгаа бөгөөд үхсэн байсан нэгэн. Мөн ажигтун, Би бол мөнхийн мөнхөд амьд. Аминь. Бас үхэгсдийн газрын болон үхлийн түлхүүрүүд надад бий.
Reve MonKJV 1:19  Чи харсан зүйлсээ мөн байгаа зүйлсийг бас эдгээрийн дараа болох зүйлсийг бич.
Reve MonKJV 1:20  Чиний харсан миний баруун гар дахь энэ долоон одны бас долоон алтан дэнгийн суурийн нууц. Долоон од бол долоон чуулганы элч нар бөгөөд чиний харсан долоон дэнгийн суурь бол долоон чуулган юм.
Chapter 2
Reve MonKJV 2:1  Ээфэсосийн чуулганы элчид бич. Баруун гартаа уг долоон одыг барьж, энэхүү долоон алтан дэнгийн суурин дунд алхаж буй нэгэн эдгээрийг айлдаж байна.
Reve MonKJV 2:2  Би чиний ажлуудыг бас чиний хөдөлмөрийг мөн чиний тэвчээрийг түүнчлэн ёрын муу тэднийг хэрхэн хүлцэж чаддаггүйг чинь мэднэ. Мөн өөрсдийгөө төлөөлөгчид гэж хэлдэг хүмүүсийг чи шалгаж улмаар тэд бол биш бөгөөд худалч гэдгийг нь олж мэдсэн.
Reve MonKJV 2:3  Мөн чи хүлцсэн бас тэвчээртэй байдаг бөгөөд миний нэрийн төлөө хөдөлмөрлөсөн агаад цуцаагүй.
Reve MonKJV 2:4  Гэсэн ч чи анхны хайраа орхисон нь надад байгаа чиний эсрэг зүйл юм.
Reve MonKJV 2:5  Тиймээс чи хаанаас унаснаа санаж бас гэмшин эргэ. Мөн анхны ажлуудаа хий. Эс бөгөөс би чам руу түргэн очиж улмаар чи гэмшин эргэхгүй л бол чиний дэнгийн суурийг байрнаас нь зайлуулах болно.
Reve MonKJV 2:6  Гэхдээ чамд Николайтисчуудын үйл хэргүүдийг үзэн яддаг гэдэг ийм зүйл бий. Би ч бас тэдгээрийг нь үзэн яддаг.
Reve MonKJV 2:7  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Би ялагч нэгэнд Шүтээний ер бусын цэцэрлэгийн дунд байдаг тэрхүү амьдралын модноос идэхийг соёрхоно.
Reve MonKJV 2:8  Бас Смюрна дахь чуулганы элчид бич. Үхсэн байсан бас амьд байгаа тэрхүү эхнийх бөгөөд эцсийнх эдгээрийг айлдаж байна.
Reve MonKJV 2:9  Би чиний ажлуудыг бас зовлон зүдүүрийг бас ядуурлыг (гэхдээ чи бол баян) бас өөрсдийгөө Жүүдүүд мөн гэдэг хүмүүсийн шүтээнийг доромжлохуйг бас тэд бол биш, харин Сатааны синагоги юм гэдгийг мэднэ.
Reve MonKJV 2:10  Эдлэх гэж байгаа зовлонгуудын нэгнээс нь ч бүү ай. Ажигтун, та нар шалгагдахын тулд элээ та нараас шоронд хийх болно. Тэгээд та нарт арван өдрийн зовлон зүдүүр байх болно. Үхэл хүртэл итгэмжтэй бай. Улмаар би чамд амьдралын титмийг өгнө.
Reve MonKJV 2:11  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр хохирохгүй.
Reve MonKJV 2:12  Мөн Пээргамос дахь чуулганы элчид бич. Хоёр талдаа хурц иртэй илдтэй нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна.
Reve MonKJV 2:13  Би чиний ажлуудыг бас хаана суурьшдагийг, бүр тэнд Сатааны сэнтий байдгийг мэднэ. Мөн чи миний нэрийг бат сахиж бас та нарын дундаас Сатаан оршдог газарт миний итгэмжит амиа өргөгч гэрч Антийпасын хороогдсон тэрхүү өдрүүдэд ч хүртэл миний итгэлийг үгүйсгээгүй.
Reve MonKJV 2:14  Гэвч надад чиний эсрэг хэдэн зүйл буй нь тэнд чамд Балаамын сургаалыг сахидаг хүмүүс байгаа явдал юм. Тэрбээр хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг идүүлж бас садарлуулахаар Израйлийн хүүхдүүдийн өмнө бүдрүүлэлтийн чулуу хаяхыг Балаакт заасан.
Reve MonKJV 2:15  Үүнчлэн миний үзэн яддаг зүйл болох Николайтисчуудын сургаалыг сахидаг хүмүүс бас чамд байна.
Reve MonKJV 2:16  Гэмшин эргэгтүн. Эс бөгөөс би чам руу түргэн очиж улмаар өөрийн аман дахь илдээр тэдний эсрэг тулалдана.
Reve MonKJV 2:17  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нэгэнд би нууцлагдсан мааннагаас идүүлэхээр өгнө. Мөн түүнд цагаан чулууг өгөх бөгөөд энэхүү чулуун дээр хүлээн авагчаас нь өөр хэн ч үл мэдэх шинэ нэр бичигдсэн байна.
Reve MonKJV 2:18  Мөн Туатейра дахь чуулганы элчид бич. Шүтээний Хүү эдгээр зүйлийг айлдаж байна. Тэрбээр галын дөл шиг нүдтэй бас хөл нь өнгөлсөн гууль мэт юм.
Reve MonKJV 2:19  Би чиний ажлуудыг бас хайрлахуйг бас үйлчлэлийг бас итгэлийг бас чиний тэвчээрийг бас чиний ажлуудыг түүнчлэн сүүлчийнх нь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ.
Reve MonKJV 2:20  Гэсэн ч надад чиний эсрэг хэдэн зүйл байгаа нь миний боолуудад садарла бас хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг ид гэж зааж улмаар уруу татахыг өөрийгөө эш үзүүлэгч эмэгтэй гэж хэлдэг Ийзээбэлд чи зөвшөөрдөг явдал юм.
Reve MonKJV 2:21  Мөн би түүнд садарлалтаасаа гэмшин эргэх зай өгсөн бөгөөд тэр гэмшин эргээгүй.
Reve MonKJV 2:22  Ажигтун, би түүнийг ор луу бас түүнтэй хамт завхайрагчдыг үйлсүүдээсээ гэмшин эргэхгүй бол агуу гай зовлон руу хаяна.
Reve MonKJV 2:23  Мөн би түүний хүүхдүүдийг үхлээр ална. Тэгээд Би бол далд санаанууд ба зүрх сэтгэлүүдийг нягтлан шинжигч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Мөн би та нарын нэг бүрт ажлуудын чинь дагуу хүртээнэ.
Reve MonKJV 2:24  Харин би та нарт, энэ сургаал байдаггүй бас Сатааны гүн зүйлсийг мэддэггүй хэмээн өөрсдийгөө хэлдгүүдэд нь буюу Туатейра дахь бусдад нь хэлье. Би та нарын дээр өөр ямар ч ачаа дарамт тавихгүй.
Reve MonKJV 2:25  Харин намайг очих хүртэл байгаагаа бат баримтал.
Reve MonKJV 2:26  Тэгээд ялагч нэгэн буюу миний ажлуудыг эцэс хүртэл сахидаг хүнд би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдлийг өгнө.
Reve MonKJV 2:27  Улмаар ваарчны ваарнууд бут цохигдох адилаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Яг л би Эцэгээсээ хүлээн авсан шиг.
Reve MonKJV 2:28  Мөн би түүнд өглөөний одыг өгнө.
Reve MonKJV 2:29  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Chapter 3
Reve MonKJV 3:1  Мөн Саардейс дахь чуулганы элчид бич. Шүтээний долоон Сүнс ба мөнөөх долоон од бүхий нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна. Би чиний ажлуудыг, чи амьд байгаа гэдэг нэртэй бөгөөд үхдэл мөн гэдгийг чинь мэднэ.
Reve MonKJV 3:2  Сонор сэргэг байгтун бас үхэх гэж байгаа үлдсэн зүйлсээ тэнхрүүл. Учир нь чиний ажлууд Шүтээний өмнө гүйцэлдсэнийг би олсонгүй.
Reve MonKJV 3:3  Тиймээс чи хэрхэн хүлээж авснаа бас сонссоноо санан улмаар сахиж бас гэмшин эргэгтүн. Хэрэв чи тийнхүү сонор сэргэг биш байвал би чам руу хулгайч мэт очих бөгөөд би чам руу аль цагт очихыг чи мэдэхгүй.
Reve MonKJV 3:4  Өөрсдийн хувцсыг бохиртуулаагүй тийм хэдэн нэр чамд бүр Саардейст бий. Улмаар тэд цагааны дотор надтай хамт алхах болно. Учир нь тэд зохистой.
Reve MonKJV 3:5  Ялагч ийм хүн нь цагаан хувцсаар хувцаслана. Мөн би түүний нэрийг амьдралын номноос арилгахгүй харин ч би түүний нэрийг Эцэгийнхээ өмнө бас элч нарынх нь өмнө хүлээн зөвшөөрнө.
Reve MonKJV 3:6  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Reve MonKJV 3:7  Мөн Филадээлфеиа дахь чуулганы элчид бич. Ариун, үнэн, Давийдийн түлхүүртэй, нээхэд нь хэн ч хаадаггүй мөн хаахад нь хэн ч нээдэггүй нэгэн эдгээр зүйлийг айлдаж байна.
Reve MonKJV 3:8  Би чиний ажлуудыг мэднэ. Ажигтун, би чиний өмнө нээлттэй хаалга тавьсан бөгөөд үүнийг хэн ч хааж чадахгүй. Яагаад гэвэл чи хүч чадал багатай боловч миний үгийг сахисан бас миний нэрийг үгүйсгээгүй.
Reve MonKJV 3:9  Ажигтун, өөрсдийгөө Жүүдүүд гэдэг боловч биш атлаа худал хэлдэг хүмүүсийг би Сатааны синагоги болгоно. Ажигтун, би тэднийг ирүүлж улмаар хөлийн чинь өмнө мөргүүлэн бас би чамайг хайрласан гэдгийг мэдүүлэх болно.
Reve MonKJV 3:10  Яагаад гэвэл чи миний тэвчээрийн үгийг сахисан, би ч бас чамайг шалгуурын цагаас хамгаална. Энэ нь дэлхий дээр орших хүмүүсийг сорихоор даян дэлхийд ирнэ.
Reve MonKJV 3:11  Ажигтун, би сааталгүй очиж байна. Титмийг чинь хэн ч авахгүйн тулд байгаагаа бат баримтал.
Reve MonKJV 3:12  Би ялагч нэгнийг миний Шүтээний сүм дотор багана болгоно. Тэгээд тэр цаашид хэзээ ч гадагш явахгүй. Түүнчлэн би түүн дээр миний Шүтээний нэрийг бас миний Шүтээний хот буюу миний Шүтээнээс тэнгэрээс доош буух шинэ Иерусалимын нэрийг мөн өөрийнхөө шинэ нэрийг бичих болно.
Reve MonKJV 3:13  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Reve MonKJV 3:14  Мөн Лаодийкеачуудын чуулганы элчид бич. Аминь, итгэмжит ба үнэн гэрч, Шүтээний бүтээлийн эхлэл эдгээр зүйлийг айлдаж байна.
Reve MonKJV 3:15  Би чиний ажлуудыг, чи бол хүйтэн ч биш халуун ч биш гэдгийг мэднэ. Чи хүйтэн эсвэл халуун байсан ч болоосой гэж би хүсэж байна.
Reve MonKJV 3:16  Тийнхүү чи бол бүлээн бөгөөд хүйтэн ч биш, халуун ч биш учраас би чамайг амнаасаа тургина.
Reve MonKJV 3:17  Яагаад гэвэл чи, Би баян бас баяжсан мөн юуны ч хэрэгцээ байхгүй гэж хэлдэг. Тэгээд чи хөөрхийлөлтэй бас өрөвдөлтэй бас ядуу бас сохор бас нүцгэн гэдгээ мэддэггүй.
Reve MonKJV 3:18  Баян болохын тулд галд соригдсон алтыг, хувцаслаж улмаар нүцгэн байдлын ичгүүр чинь харагдахгүйн тулд цагаан хувцсыг надаас худалдаж авахыг бас харахын тулд нүдээ нүдний тосоор тослохыг би чамд зөвлөж байна.
Reve MonKJV 3:19  Би хайрладаг болгоноо зэмлэж бас сахилгажуулдаг. Тиймээс зүтгэлтэй бай. Бас гэмшин эргэ.
Reve MonKJV 3:20  Ажигтун, би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод, үүдээ нээвэл би түүн рүү дотогш орж улмаар түүнтэй мөн тэр надтай хамт хооллох болно.
Reve MonKJV 3:21  Би ялагч нэгэнд надтай хамт миний хаан суудал дотор суух эрхийг соёрхоно. Яг л би бас ялан дийлээд, Эцэгтэйгээ хамт түүний хаан суудал дотор суусантай адил.
Reve MonKJV 3:22  Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.
Chapter 4
Reve MonKJV 4:1  Үүний дараа би харсан бөгөөд ажигтун, тэнгэрт нэгэн хаалга нээгдсэн байв. Тэгтэл миний анх сонссон мөнөөх бүрээн мэт дуу хоолой надтай ярьж, Наашаа гараад ир. Тэгээд үүнээс хойш болох ёстой зүйлсийг би чамд харуулъя гэлээ.
Reve MonKJV 4:2  Улмаар тэр даруй би сүнсэн дотор болов. Тэгтэл ажигтун, тэнгэрт хаан суудал засагдсан агаад хаан суудал дээр нэгэн заларчээ.
Reve MonKJV 4:3  Тэгэхэд залрагч нь хас ба мана чулуу мэт харагдаж байлаа. Түүнчлэн хаан суудлын эргэн тойронд нүднээ маргад мэт солонго байв.
Reve MonKJV 4:4  Бас мөнөөх хаан суудлын эргэн тойронд дөрөв ба хорин сэнтий байв. Тэгээд цагаан хувцсаар хувцасласан бас толгой дээрээ алтан титэмтэй дөрөв ба хорин ахлагч уг сэнтийнүүд дээр заларсан байгааг би харлаа.
Reve MonKJV 4:5  Тэгээд мөнөөх хаан суудлаас аянганууд ба цахилгаанууд бас дуу хоолойнууд гарч байв. Мөн хаан суудлын өмнө долоон галан дэнлүү асжээ. Эдгээр нь Шүтээний долоон Сүнс юм.
Reve MonKJV 4:6  Улмаар хаан суудлын өмнө болор мэт шилэн тэнгис түүнчлэн хаан суудлын голд мөн хаан суудлын эргэн тойронд урдаа болон ардаа дүүрэн нүдтэй дөрвөн амьд бүтээл байлаа.
Reve MonKJV 4:7  Тэгээд эхний амьд бүтээл нь арслантай адил мөн хоёр дахь амьд бүтээл нь тугалтай адил бас гурав дахь амьд бүтээл нь хүн шиг царайтай харин дөрөв дэх амьд бүтээл нь нисэж буй бүргэд адил аж.
Reve MonKJV 4:8  Мөн дөрвөн амьд бүтээл нь тус бүрдээ эргэн тойрон зургаан далавчтай бас дотроо дүүрэн нүдтэй. Тэгээд тэд өдөр ба шөнө амралгүйгээр, Ариун, ариун, ариун, Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн, тэр байсан бас байгаа мөн ирнэ гэх ажээ.
Reve MonKJV 4:9  Тэгээд эдгээр амьд бүтээл нь хаан суудал дээр залрагч, мөнхийн мөнхөд амьдрагч түүнд яруу алдар ба хүндэтгэл бас талархлуудыг өргөхөд
Reve MonKJV 4:10  дөрөв ба хорин ахлагч хаан суудалд залрагчийн өмнө унаж улмаар мөнхийн мөнхөд амьдрагч түүнд мөргөж мөн өөрсдийн титмийг хаан суудлын өмнө хаяад,
Reve MonKJV 4:11  Эзэн, та бол яруу алдар ба хүндэтгэл бас хүч чадлыг хүлээн авах нь зохилтой. Яагаад гэвэл та бүгдийг бүтээсэн бөгөөд таны тааллаас болоод тэд байдаг бас бүтээгдсэн гэлээ.
Chapter 5
Reve MonKJV 5:1  Мөн би хаан суудалд залрагчийн баруун гарт нь дотроо бас ар талдаа бичээтэй, долоон лацаар лацлагдсан ном байгааг харав.
Reve MonKJV 5:2  Бас, Хэн номыг нээх бас үүний лацнуудыг задлах зохистой вэ? гэж чанга дуугаар тунхаглаж буй хүчирхэг элчийг би харлаа.
Reve MonKJV 5:3  Тэгэхэд тэнгэрт бас газар дээр бас газрын доор ч хэн ч уг номыг нээх бас үүн рүү харах ч чадваргүй байв.
Reve MonKJV 5:4  Тэгэхэд би маш их уйллаа. Яагаад гэвэл номыг нээгээд улмаар унших, бүр үүн рүү харах ч зохистой хүн олдсонгүй.
Reve MonKJV 5:5  Тэгтэл ахлагч нарын нэг нь надад, Битгий уйл. Ажигтун, Иэхудаа овгийн Арслан, Давийдийн Үндэс энэ номыг нээж бас үүний долоон лацыг задлахын тулд ялан дийлсэн юм гэв.
Reve MonKJV 5:6  Тэгээд би харсан бөгөөд ажигтун, хаан суудлын болон дөрвөн амьд бүтээлийн голд мөн ахлагч нарын голд нь долоон эвэртэй бас даян дэлхий рүү илгээгдсэн Шүтээний долоон Сүнс болох долоон нүдтэй, харгисаар алагдсан байжээ гэмээр Хурга зогсож байлаа.
Reve MonKJV 5:7  Тэгээд тэр очоод, хаан суудал дээр залрагчийн баруун гараас мөнөөх номыг авав.
Reve MonKJV 5:8  Улмаар тэрбээр номыг авахад дөрвөн амьд бүтээл бас ятга хөгжмүүдийг бас ариун хүмүүсийн гуйлтнууд болсон анхилам үнэртэн дүүрэн алтан хулнуудыг тус бүрдээ барьсан дөрөв ба хорин ахлагч Хурганы өмнө уналаа.
Reve MonKJV 5:9  Тэгээд тэд шинэ дуу ийн дуулав. Та бол номыг авч бас үүний лацнуудыг задлах нь зохистой. Яагаад гэвэл та харгисаар алагдсан бөгөөд өөрийн цусаар биднийг овог бас хэл бас ард түмэн бас үндэстэн бүрээс Шүтээн рүү худалдаж авсан.
Reve MonKJV 5:10  Тэгээд бидний Шүтээн рүү биднийг хаад бас тахилчид болгосон бөгөөд бид дэлхий дээр хаанчлах болно.
Reve MonKJV 5:11  Мөн би харсан бөгөөд хаан суудал болон амьд бүтээлүүд бас ахлагч нарын эргэн тойрон дахь олон элчийн дуу хоолойг сонслоо. Тэгэхэд тэдний тоо нь түмийг түм дахин бас мянган мянга байсан юм.
Reve MonKJV 5:12  Тэд чанга дуугаар, Харгисаар алагдсан байсан Хурга хүчийг бас баялгуудыг бас мэргэн ухааныг бас чадлыг бас хүндэтгэлийг бас яруу алдрыг бас ивээлийг хүлээн авах нь зохистой гэлээ.
Reve MonKJV 5:13  Тэгэхэд тэнгэр дэх бас дэлхий дээрх ба дэлхийн доорх аливаа бүтээл бүр мөн тэнгис доторх болгон, эдгээр доторх бүхэн бүгдээрээ, Ивээл ба хүндэтгэл бас яруу алдар мөн хүч чадал нь хаан суудал дээр залрагч руу бас Хурга руу мөнхийн мөнхөд байг гэж хэлэхийг би сонслоо.
Reve MonKJV 5:14  Тэгэхэд дөрвөн амьд бүтээл, Аминь гэв. Улмаар дөрөв ба хорин ахлагч нь мөнхийн мөнхөд амьдардаг түүнд унаж бас мөргөлөө.
Chapter 6
Reve MonKJV 6:1  Улмаар Хурга лацнуудын нэгийг задлах үед би харсан бөгөөд дөрвөн амьд бүтээлийн нэг нь, Ирээд, харагтун гэж аянгын дуу мэтээр хэлэхийг сонсов.
Reve MonKJV 6:2  Тэгээд би харсан бөгөөд ажигтун, цагаан морь байлаа. Тэгэхэд үүн дээр мордсон нэгэн нум барьсан байв. Мөн түүнд титэм өгөгджээ. Улмаар тэр эзэлсээр бас эзлэхийн тулд цааш явав.
Reve MonKJV 6:3  Мөн түүнийг хоёр дахь лацыг задлах үед хоёр дахь амьд бүтээл, Ирээд, харагтун гэхийг би сонслоо.
Reve MonKJV 6:4  Тэгэхэд өөр улаан морь гарч ирэв. Улмаар үүн дээр мордсон түүнд дэлхийгээс энх тайвныг авах эрх мэдэл өгөгдсөн бөгөөд энэ нь хүмүүс нэг нэгнээ хөнөөхийн тулд юм. Бас түүнд агуу илд өгөгдсөн байлаа.
Reve MonKJV 6:5  Тэгээд түүнийг гурав дахь лацыг задлах үед гурав дахь амьд бүтээл, Ирээд, харагтун гэхийг би сонсов. Гэтэл би харсан бөгөөд ажигтун, нэгэн хар морь байлаа. Улмаар үүн дээр мордсон нэгэн нь гартаа жинлүүр барьжээ.
Reve MonKJV 6:6  Тэгээд би дөрвөн амьд бүтээлийн дундаас, Нэг динаарионд нэг хэмжүүр буудай мөн нэг динаарионд гурван хэмжүүр арвай. Тэгээд тос болон дарсыг бүү гэмтээ гэх дуу хоолойг сонслоо.
Reve MonKJV 6:7  Мөн түүнийг дөрөв дэх лацыг задлах үед дөрөв дэх амьд бүтээлийн, Ирээд, харагтун гэх дуу хоолойг би сонсов.
Reve MonKJV 6:8  Тэгтэл би харсан бөгөөд ажигтун, цайвар ногоон морь байлаа. Тэгээд үүн дээр мордсон түүний нэрийг Үхэл гэдэг бөгөөд Үхэгсдийн газар түүнийг дагажээ. Мөн тэдэнд дэлхийн дөрөв дэх хэсэг дээр илдээр бас өлсгөлөнгөөр бас үхлээр бас дэлхийн араатнуудаар хөнөөх эрх мэдэл өгөгдсөн байна.
Reve MonKJV 6:9  Мөн түүнийг тав дахь лацыг задлах үед Шүтээний үгнээс болоод бас өөрсдөдөө байсан тэрхүү гэрчлэлээс болоод харгисаар алагдагсдын сэтгэлүүдийг би тахилын ширээн доор харлаа.
Reve MonKJV 6:10  Тэгээд тэд чанга дуугаар, Ариун бас үнэн Эзэн, та хэр удаан шүүхгүй бас дэлхий дээр оршигчдоос бидний цусны өшөөг авахгүй юм бэ? гэж хашгирав.
Reve MonKJV 6:11  Тэгэхэд тэдэнд тус бүрт нь цагаан уужнууд өгөгдсөн байлаа. Улмаар өөрсөд шиг нь алагдах ёстой тэдний хамтран үйлчлэгчдэд мөн түүнчлэн тэдний ахан дүүст энэ нь бас биелэгдтэл тэд цааш хэсэг хугацаанд амрах ёстой хэмээн тэдэнд хэлэгдэв.
Reve MonKJV 6:12  Тэгээд түүнийг зургаа дахь лацыг задлах үед би харсан бөгөөд ажигтун, нүсэр газар хөдлөлт боллоо. Улмаар нар үсэн таар мэт хар, сар цус мэт болжээ.
Reve MonKJV 6:13  Түүнчлэн инжрийн мод хүчит салхинд сэгсрэгдэхдээ хураагдаагүй инжрээ хаях мэт тэнгэрийн одод газар луу уналаа.
Reve MonKJV 6:14  Бас тэнгэр хуйлагдсан ном мэт салан одов. Тэгэхэд уул болон арал бүр байрнаасаа хөдөлгөгдлөө.
Reve MonKJV 6:15  Тэгтэл дэлхийн хаад ба ихэс дээдэс бас баячууд бас мянгатын дарга нар бас эрх мэдэлтнүүд бас боол бүр мөн чөлөөт хүн бүр өөрсдийгөө уулсын агуйнуудад болон хаднууд дунд нууж
Reve MonKJV 6:16  улмаар уулс болон хаднуудад, Бидний дээр унаач. Тэгээд биднийг хаан суудал дээр залрагчийн нүүрнээс бас Хурганы хилэгнэлээс нуугаач.
Reve MonKJV 6:17  Учир нь түүний хилэгнэлийн агуу өдөр болж байна. Тэгээд хэн зогсож чадах билээ? гэв.
Chapter 7
Reve MonKJV 7:1  Тэгээд эдгээр зүйлийн дараа, газар дээр бас тэнгис дээр ч бас ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дөрвөн элч газрын дөрвөн буланд зогсоод, газрын дөрвөн салхийг хорьж буйг би харав.
Reve MonKJV 7:2  Мөн амьд Шүтээний тамгыг барьсан өөр нэгэн элч дорно зүгээс хөөрөхийг би харлаа. Улмаар газар болон тэнгист хөнөөл учруулах нь соёрхогдсон дөрвөн элчид тэрбээр чанга дуугаар,
Reve MonKJV 7:3  Биднийг Шүтээнийхээ боолуудын духан дээр тамга тавих хүртэл газарт ч бас тэнгист ч бас моднуудад ч бүү хөнөөл учруул гэж хашгирлаа.
Reve MonKJV 7:4  Тэгээд би тамгалагдсан хүмүүсийн тоог сонсов. Израйлийн хөвгүүдийн бүх овгоос нэг зуун дөчин дөрвөн мянга тамгалагджээ.
Reve MonKJV 7:5  Иэхудаагийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Рэүвээний овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Гаадын овгоос арван хоёр мянга тамгалагдсан.
Reve MonKJV 7:6  Ашээрийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Нафтталийгийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Мэнашшээгийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан.
Reve MonKJV 7:7  Шимэоны овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Лэвийгийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Иссасхаарын овгоос арван хоёр мянга тамгалагдсан.
Reve MonKJV 7:8  Звүлүүний овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Иосээфийн овгоос арван хоёр мянга тамгалагдсан. Бэниамин овгоос арван хоёр мянга тамгалагджээ.
Reve MonKJV 7:9  Үүний дараа би харсан бөгөөд ажигтун, хэн ч тоолж чадахгүй асар олон хүн бүх үндэстнээс бас овгоос бас ард түмнээс бас хэл ярианаас байсан бөгөөд тэд хаан суудлын өмнө буюу Хурганы өмнө цагаан уужнууд өмсөж улмаар гартаа дал модтой зогсож байлаа.
Reve MonKJV 7:10  Тэгээд чанга дуу хоолойгоор, Аврал нь хаан суудалд залрагч бидний Шүтээнд бас Хурганд гэж хашгирав.
Reve MonKJV 7:11  Тэгэхэд бүх элч хаан суудлыг болон ахлагч нарыг мөн дөрвөн амьд бүтээлийг тойрон зогслоо. Тэгээд хаан суудлын өмнө нүүрээрээ унаж улмаар Шүтээнд мөргөөд,
Reve MonKJV 7:12  Аминь. Ивээл бас яруу алдар бас мэргэн ухаан бас талархал бас хүндэтгэл бас хүч чадал бас эрх мэдэл бидний Шүтээнд мөнхийн мөнхөд байг. Аминь гэлээ.
Reve MonKJV 7:13  Тэгэхэд ахлагч нарын нэг надад хариулж, Энэ юун цагаан уужнуудаар хувцаслагсад вэ? Бас тэд хаанаас ирсэн билээ? гэв.
Reve MonKJV 7:14  Тэгэхэд нь би түүнд, Эрхэм ээ, та мэднэ гэлээ. Тэгээд тэр надад, Энэ хүмүүс бол үлэмж их зовлон зүдүүрээс гарч ирэгсэд бөгөөд өөрсдийнхөө уужийг угаасан агаад тэдгээрийг Хурганы цусаар цагаан болгосон.
Reve MonKJV 7:15  Тийм учраас тэд Шүтээний хаан суудлын өмнө байдаг бөгөөд түүнд сүм дотор нь өдөр болон шөнө үйлчилдэг. Бас хаан суудал дээр залрагч нь тэдний дунд орших болно.
Reve MonKJV 7:16  Тэд цаашид өлсөхгүй бас цаашид цангахгүй. Бас тэдний дээрээс нар шарахгүй, ямар ч түлэлт үгүй.
Reve MonKJV 7:17  Яагаад гэвэл хаан суудлын голд буй Хурга тэднийг хариулж бас тэднийг уснуудын амьд ундаргууд руу хөтлөх болно. Мөн Шүтээн тэдний нүднээс бүх нулимсыг арчиж хаяна гэлээ.
Chapter 8
Reve MonKJV 8:1  Улмаар түүнийг долоо дахь лацыг задлах үед тэнгэрт хагас цаг орчим чив чимээгүй болов.
Reve MonKJV 8:2  Тэгээд би Шүтээний өмнө зогсож буй тэрхүү долоон элчийг харсан бөгөөд тэдэнд долоон бүрээ өгөгдсөн байлаа.
Reve MonKJV 8:3  Мөн алтан бойпортой өөр нэг элч ирж улмаар тахилын ширээний дэргэд зогссон бөгөөд түүнд маш их анхилам үнэртэн өгөгдсөн байлаа. Энэ нь тэрбээр үүнийг бүх ариун хүний гуйлтуудтай хамт хаан суудлын өмнө байсан алтан тахилын ширээн дээр өргөхийн тулд юм.
Reve MonKJV 8:4  Улмаар элчийн гараас анхилам үнэртний утаа ариун хүмүүсийн гуйлтуудтай хамт Шүтээний өмнө бургиллаа.
Reve MonKJV 8:5  Тэгээд мөнөөх элч бойпорыг авч бас үүнийг тахилын ширээний галаар дүүргээд улмаар дэлхий рүү цацлаа. Тэгэхэд дуу хоолойнууд бас аянганууд бас цахилгаанууд бас газар хөдлөлт бий болов.
Reve MonKJV 8:6  Мөн долоон бүрээ бүхий долоон элч бүрээдэхээр өөрсдийгөө бэлдлээ.
Reve MonKJV 8:7  Тэгээд эхний элч бүрээдэв. Тэгэхэд цустай холилдсон мөндөр болон гал бий боллоо. Улмаар эдгээр нь газар луу цацагдав. Тэгэхэд моддын гурав дахь хэсэг нь шатаж бас бүх ногоон өвс шатлаа.
Reve MonKJV 8:8  Мөн хоёр дахь элч бүрээдэв. Тэгэхэд нүсэр уул галаар шатаж буй байдалтайгаар тэнгис рүү хаягдсан бөгөөд тэнгисийн гурав дахь хэсэг нь цус болов.
Reve MonKJV 8:9  Тэгэхэд тэнгис дэх тэрхүү бүтээлүүдийн буюу амьтай байгсдын гурав дахь хэсэг нь үхлээ. Түүнчлэн усан онгоцнуудын гурав дахь хэсэг нь сүйтгэгджээ.
Reve MonKJV 8:10  Мөн гурав дахь элч бүрээдэв. Тэгэхэд дэнлүү мэт шатаж байгаа агуу од тэнгэрээс унаж улмаар гол мөрнүүдийн гурав дахь хэсэг дээр мөн уснуудын ундаргууд дээр уналаа.
Reve MonKJV 8:11  Тэгээд уг одны нэрийг Царван гэх агаад уснуудын гурав дахь хэсэг нь царван боллоо. Уснууд гашуун болсон учраас үүнээс болоод олон хүн үхлээ.
Reve MonKJV 8:12  Мөн дөрөв дэх элч бүрээдэв. Тэгэхэд нарны гурав дахь хэсэг бас сарны гурав дахь хэсэг мөн оддын гурав дахь хэсэг нэрвэгдлээ. Тиймээс эдгээрийн гурав дахь хэсэг харанхуйлагдсан бөгөөд өдрийн гурав дахь хэсэг нь гэрэлтсэнгүй. Мөн шөнийнх нь ч адил.
Reve MonKJV 8:13  Түүнчлэн би харсан бөгөөд тэнгэрт нисэж буй нэгэн элч чанга дуу хоолойгоор, Бүрээдэх гэж буй гурван элчийн үлдсэн бүрээн дуунаас болоод дэлхийн оршин суугчид гаслантай яа, гаслантай яа, гаслантай яа гэхийг сонслоо.
Chapter 9
Reve MonKJV 9:1  Тэгээд тав дахь элч бүрээдэв. Тэгэхэд тэнгэрээс нэгэн од дэлхий рүү унахыг би харсан бөгөөд түүнд ёроолгүй нүхний түлхүүр өгөгдсөн байлаа.
Reve MonKJV 9:2  Улмаар тэрбээр ёроолгүй нүхийг нээв. Тэгэхэд нүхнээс нүсэр зуухны утаа мэт утаа гарлаа. Тэгээд нүхний утаанаас болоод нар болон агаар харанхуйлагджээ.
Reve MonKJV 9:3  Мөн утаанаас царцаанууд газар дээр гарч ирэв. Бас тэдэнд газрын хилэнцэт хорхойнуудад байдаг хүч чадал шиг хүч чадал өгөгджээ.
Reve MonKJV 9:4  Түүнчлэн тэдэнд газрын өвсөнд бас нэг ч ногоон зүйлд бас нэг ч модонд биш, харин зөвхөн духан дээрээ Шүтээний тамга байхгүй тийм хүмүүст хөнөөл учруул хэмээн тушаагдсан аж.
Reve MonKJV 9:5  Мөн тэднийг алахгүй харин таван сар тамлахыг тэдэнд соёрхжээ. Тэгээд тэдний тамлалт хилэнцэт хорхой хүнийг хатгах үеийн тамлалт юм.
Reve MonKJV 9:6  Улмаар тэр өдрүүдэд хүмүүс үхлийг эрэлхийлэх бөгөөд үүнийг олохгүй. Мөн үхэхийг хүсэх бөгөөд үхэл тэднээс дайжна.
Reve MonKJV 9:7  Мөн царцаануудын төрх тулалдаанд бэлтгэгдсэн морьд адил бөгөөд толгой дээрээ алт шиг титэмтэй мэт байх агаад тэдний царай хүний царай шиг байлаа.
Reve MonKJV 9:8  Бас тэд эмэгтэй хүний үс шиг үстэй бөгөөд тэдний шүд арслангуудынх шиг байв.
Reve MonKJV 9:9  Түүнчлэн тэд төмрөн цээживч мэт цээживчтэй бөгөөд далавчнуудынх нь дуу чимээ тулалдаан руу давхиж буй олон морьтой тэрэгнүүдийн дуу чимээ шиг байв.
Reve MonKJV 9:10  Мөн тэд хилэнцэт хорхой шиг сүүлтэй агаад сүүлэнд нь хатгуур байсан бөгөөд тэдний хүч чадал хүмүүст таван сар хөнөөл учруулах ажээ.
Reve MonKJV 9:11  Мөн тэд өөрсдийнх нь дээр байх хаантай аж. Тэр нь ёроолгүй нүхний элч юм. Түүний нэрийг еврей хэлээр Аваддоон харин грек хэлээр нэрийг нь Аполлуон гэдэг.
Reve MonKJV 9:12  Нэг гаслан өнгөрлөө. Ажигтун, үүний дараа дахиад хоёр гаслан ирж байгаа.
Reve MonKJV 9:13  Мөн зургаа дахь элч бүрээдлээ. Тэгэхэд Шүтээний өмнөх тэрхүү алтан тахилын ширээний дөрвөн эврээс нэгэн дуу хоолой
Reve MonKJV 9:14  бүрээтэй байсан тэрхүү зургаа дахь элчид, Агуу Ефрат мөрөнд хүлэгдсэн дөрвөн элчийг сулла гэхийг би сонсов.
Reve MonKJV 9:15  Улмаар дөрвөн элч суллагдлаа. Тэд хүмүүсийн гурав дахь хэсгийг хороох гэж тэрхүү цаг бас өдөр бас сар бас жилийн төлөө бэлтгэгджээ.
Reve MonKJV 9:16  Мөн морьтнуудын армийн тоо хоёр зуун мянган мянга байсан бөгөөд би тэдний тоог сонссон юм.
Reve MonKJV 9:17  Тэгээд би энэ үзэгдэлд морьдыг ийм байдалтай харлаа. Тэгэхэд үүн дээр мордогсод галан бас гүн хөх бас хүхрэн цээживчтэй байв. Морьдын толгой нь арслангийн толгой шиг байлаа. Бас тэдний амнаас гал бас утаа бас хүхэр гарав.
Reve MonKJV 9:18  Тэдний амнаас гарсан галаар бас утаагаар бас хүхрээр, энэ гурваар хүмүүсийн гурав дахь хэсэг алагдлаа.
Reve MonKJV 9:19  Яагаад гэвэл тэдний хүч чадал аманд нь бас сүүлэнд нь байдаг. Учир нь тэдний сүүл могой шиг бас толгойтой бөгөөд эдгээрээр тэд хөнөөл учруулдаг.
Reve MonKJV 9:20  Тэгээд эдгээр гамшгаар алагдаагүй үлдсэн хүмүүс нь чөтгөрүүдэд түүнчлэн хардаггүй бас сонсож ч бас алхаж ч чаддаггүй алтан болон мөнгөн бас гуулин бас чулуун бас модон хиймэл дүрснүүдэд мөргөхгүй байя гэж гарынхаа үйл хэргүүдээс гэмшин эргэсэнгүй.
Reve MonKJV 9:21  Түүнчлэн тэд аллагуудаасаа бас мэргэ төлөгнөөсөө ч бас садарлалаасаа ч бас хулгайнуудаасаа ч гэмшин эргэсэнгүй.
Chapter 10
Reve MonKJV 10:1  Мөн үүлээр хувцасласан өөр нэгэн хүчирхэг элч тэнгэрээс буухыг би харлаа. Тэгэхэд түүний толгой дээр солонго байсан бөгөөд түүний царай нар мэт мөн хөл нь галан баганууд мэт байв.
Reve MonKJV 10:2  Түүнчлэн түүний гарт жижиг ном дэлгээтэй байлаа. Мөн тэрбээр баруун хөлөө тэнгис дээр бас зүүнээ газар дээр тавьжээ.
Reve MonKJV 10:3  Улмаар арслан архирах мэт чанга дуугаар хашгирсан бөгөөд түүнийг хашгирахад долоон аянга өөрсдийн дуу хоолойгоор ярилаа.
Reve MonKJV 10:4  Тэгээд долоон аянга дуу хоолойгоороо ярих үед би бичих гэв. Гэтэл тэнгэрээс надад, Долоон аянгын ярьсан зүйлсийг битүүмжил. Бас эдгээрийг битгий бич гэж хэлэх дуу хоолойг би сонслоо.
Reve MonKJV 10:5  Түүнчлэн тэнгис дээр болон газар дээр зогсохыг нь би харсан мөнөөх элч тэнгэр өөд гараа өргөж
Reve MonKJV 10:6  улмаар цаашид цаг байхгүй гэдгийг мөнхийн мөнхөд амьд, тэнгэр болон үүн доторх бүгдийг бас дэлхий болон үүн доторх бүгдийг мөн тэнгис болон үүн доторх бүгдийг бүтээсэн түүгээр тангараглав.
Reve MonKJV 10:7  Харин долоо дахь элчийн дуу хоолойн өдрүүдэд, түүнийг бүрээдэж эхлэхэд Шүтээний нууц нь эш үзүүлэгч буюу боолууддаа түүний тунхаглаж байсны дагуу бүрэн биелэгдэх ёстой.
Reve MonKJV 10:8  Мөн тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу хоолой надтай дахин ярьж, Явж, тэнгис дээр болон газар дээр зогсож байгаа элчийн гар дахь дэлгээтэй жижиг номыг ав гэлээ.
Reve MonKJV 10:9  Тэгээд би элч рүү очиж улмаар түүнд, Надад жижиг номоо өгөөч гэв. Тэгэхэд тэр надад, Үүнийг аваад, ид. Улмаар энэ ходоодыг чинь хорсгох боловч аман дотор чинь бал мэт чихэрлэг байх болно гэлээ.
Reve MonKJV 10:10  Тэгээд би элчийн гараас жижиг номыг авч улмаар үүнийг идэв. Тэгэхэд энэ нь миний аман дотор бал мэт чихэрлэг байлаа. Тэгээд би үүнийг идэнгүүт ходоод минь хорссон юм.
Reve MonKJV 10:11  Тэгэхэд тэр надад, Чи олон ард түмэн, үндэстэн, хэл яриа бас хаадын өмнө дахин эш үзүүлэх ёстой гэлээ.
Chapter 11
Reve MonKJV 11:1  Тэгэхэд надад таягтай адилхан зэгс өгөгдөв. Тэгтэл мөнөөх элч зогсоод хэлэхдээ, Бос. Тэгээд Шүтээний сүмийг болон тахилын ширээг мөн дотор нь мөргөгсдийг хэмж.
Reve MonKJV 11:2  Харин сүмийн гаднах талбайг үлдээ. Тэгээд үүнийг бүү хэмж. Яагаад гэвэл энэ нь Жүүд бусчуудад өгөгдсөн ба тэд ариун хотыг дөчин хоёр сар хөл дороо гишгэлнэ гэв.
Reve MonKJV 11:3  Мөн би хоёр гэрчдээ хүч чадал өгөх бөгөөд тэд таараар хувцаслаж, мянга хоёр зуун жаран өдөр эш үзүүлнэ.
Reve MonKJV 11:4  Тэд бол хоёр чидун мод бас дэлхийн Шүтээний өмнө байрлаж буй дэнгийн хоёр суурь юм.
Reve MonKJV 11:5  Түүнчлэн хэн нэгэн тэдэнд хөнөөл учруулахыг хүсвэл гал тэдний амнаас гарч улмаар дайснуудыг нь хуу шатаах бөгөөд хэн нэгэн тэдэнд хөнөөл учруулахыг хүсвэл тэрбээр тийн алагдах ёстой.
Reve MonKJV 11:6  Өөрсдийн эш үзүүллэгийн өдрүүдэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Мөн хүсэх болгондоо уснуудын дээрх эдгээрийг цус болгох бас дэлхийг бүх гай гамшгаар цохих эрх мэдэл тэдэнд бий.
Reve MonKJV 11:7  Улмаар тэднийг гэрчлэлээ дуусгах үед ёроолгүй нүхнээс гарч ирэх араатан тэдний эсрэг дайн хийнэ. Тэгээд тэднийг дийлж бас тэднийг ална.
Reve MonKJV 11:8  Тэгэхэд цогцос нь сүнслэг байдлын хувьд Соодома ба Египет хэмээн нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэнэ. Тэнд бас бидний Эзэн цовдлогдсон.
Reve MonKJV 11:9  Тэгээд ард түмэн бас овгууд бас хэл ярианууд бас үндэстнүүдийн хүмүүс тэдний цогцсыг гурав ба хагас өдөр харах агаад тэдний цогцсыг булшнуудад тавихыг зөвшөөрөхгүй.
Reve MonKJV 11:10  Улмаар дэлхий дээр оршигчид тэднээс болоод баярлан хөөрч бас цэнгэлдэн бас нэг нэгэндээ бэлэгнүүд илгээнэ. Яагаад гэвэл уг хоёр эш үзүүлэгч дэлхий дээр оршигчдыг тарчилгадаг байсан юм.
Reve MonKJV 11:11  Тэгээд гурван өдөр ба хагасын дараа Шүтээнээс амьдралын Сүнс тэдний дотор оров. Улмаар тэд хөл дээрээ босжээ. Тэгэхэд тэднийг харж байгсад дээр асар их айдас буулаа.
Reve MonKJV 11:12  Тэгээд тэд тэнгэрээс өөрсдөд нь, Наашаа гараад ир гэх агуу дуу хоолойг сонсжээ. Улмаар тэд үүлэн дунд тэнгэр өөд өгссөн бөгөөд тэднийг дайснууд нь харж байлаа.
Reve MonKJV 11:13  Улмаар тэр цагт нүсэр газар хөдлөлт болсон бөгөөд хотын арав дахь хэсэг нурав. Тэгээд газар хөдлөлтөнд долоон мянган хүн алагджээ. Түүнчлэн үлдэгсэд нь айдаст автсан байсан бөгөөд тэнгэрийн Шүтээнд яруу алдрыг өргөлөө.
Reve MonKJV 11:14  Хоёр дахь гаслан өнгөрчээ. Ажигтун, гурав дахь гаслан түргэн айсуй.
Reve MonKJV 11:15  Улмаар долоо дахь элч бүрээдлээ. Тэгэхэд тэнгэрт, Энэ дэлхийн хаанчлалууд бидний Эзэнийх буюу түүний Христийнх боллоо. Мөн тэрбээр мөнхийн мөнхөд хаанчлах болно гэх агуу дуу хоолойнууд гарлаа.
Reve MonKJV 11:16  Тэгэхэд Шүтээний өмнөх өөр өөрсдийн сэнтий дээр заларсан дөрөв ба хорин ахлагч нүүрээрээ унаж улмаар Шүтээнд мөргөөд,
Reve MonKJV 11:17  Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн минь ээ, тандаа талархъя. Та бол байгаа бас байсан мөн ирнэ. Яагаад гэвэл та агуу хүч чадлаа өөртөө аваад бас хаанчилсан.
Reve MonKJV 11:18  Мөн үндэстнүүд уурласан бөгөөд таны хилэгнэл ирлээ. Түүнчлэн шүүгдэх ёстой үхэгсдийн мөн таны боолууд болох эш үзүүлэгч нартаа бас ариун хүмүүст бас таны нэрнээс эмээдэг бага ба их хүмүүст шагнал хүртээх бас дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэв.
Reve MonKJV 11:19  Тэгээд тэнгэр дэх Шүтээний сүм нээгдсэн байсан бөгөөд сүм дотор нь түүний гэрээний авдар харагдав. Улмаар цахилгаанууд бас дуу хоолойнууд бас аянганууд бас газар хөдлөлт бас асар том мөндөр бий болжээ.
Chapter 12
Reve MonKJV 12:1  Улмаар тэнгэрт агуу ер бусын зүйл үзэгдлээ. Нэгэн эмэгтэй нарыг өмссөн бөгөөд хөл доор нь сар мөн толгой дээр нь арван хоёр одон титэм байв.
Reve MonKJV 12:2  Тэгээд хэвлийдээ хүүхэдтэй тэрээр төрөлтийн өвдөлтөөс болж хашгиран улмаар төрүүлэхээр өвдлөө.
Reve MonKJV 12:3  Тэгтэл тэнгэрт өөр нэгэн ер бусын зүйл үзэгдэв. Улмаар ажигтун, долоон толгой ба арван эвэртэй мөн толгойнууд дээрээ долоон титэмтэй асар том улаан луу байлаа.
Reve MonKJV 12:4  Тэгэхэд түүний сүүл тэнгэрийн оддын гурав дахь хэсгийг хамж улмаар тэдгээрийг дэлхий рүү хаяв. Тэгээд луу хүүхдийг нь төрөнгүүт залгихын тулд төрөх гэж буй нөгөө эмэгтэйн өмнө зогслоо.
Reve MonKJV 12:5  Тэгтэл эмэгтэй нэгэн эрэгтэй хүүхэд төрүүлэв. Тэр нь бүх үндэстнийг төмөр таягаар захирах гэж буй ажээ. Улмаар хүүхэд нь Шүтээн рүү буюу түүний хаан суудал руу аваачигдав.
Reve MonKJV 12:6  Мөн эмэгтэй цөл рүү зугтлаа. Тэр тэнд Шүтээнээс бэлтгэгдсэн газартай. Энэ нь тэд түүнийг тэнд мянга хоёр зуун жаран хоног хооллохын тулд юм.
Reve MonKJV 12:7  Түүнчлэн тэнгэрт дайн болов. Михаэл болон түүний элч нар лууны эсрэг тулалджээ. Тэгэхэд луу ба түүний элч нар тулалдсан
Reve MonKJV 12:8  бөгөөд дийлсэнгүй. Бас тэдний байх газар ч цаашид тэнгэрт олдсонгүй.
Reve MonKJV 12:9  Тэгээд мөнөөх асар том луу буюу дэлхийг бүхэлд нь мэхэлдэг Элээ бас Сатаан ч гэгддэг эртний могой зайлуулагджээ. Тэрбээр дэлхий рүү зайлуулагдсан бөгөөд элч нар нь түүнтэй хамт зайлуулагдсан.
Reve MonKJV 12:10  Тэгээд тэнгэрт нэгэн чанга дуу хоолой, Эдүгээ аврал ба хүч чадал бас бидний Шүтээний хаанчлал мөн түүний Христийн эрх мэдэл ирлээ. Учир нь ахан дүүсийг маань өдөр ч бас шөнө ч бидний Шүтээний өмнө буруутгаж байсан буруутгагч доош хаягдсан.
Reve MonKJV 12:11  Мөн түүнийг тэд Хурганы цусаар бас өөрсдийн гэрчлэлийн үгээр ялан дийлсэн. Түүнчлэн тэд өөрсдийн амийг үхэлд ч хайрлаагүй.
Reve MonKJV 12:12  Тийм учраас тэнгэрүүд бас тэдгээр дотор оршигчид оо, баярлан бахд. Газрын бас тэнгисийн оршин суугчид гаслантай яа! Учир нь элээ та нар луу маш уур хилэнтэйгээр доош оччихсон байна. Яагаад гэвэл өөрт нь богино хугацаа байгааг тэр мэдэж байгаа гэхийг би сонслоо.
Reve MonKJV 12:13  Тэгээд мөнөөх луу дэлхий рүү хаягдсан гэдгээ харахдаа мөнөөх эрэгтэй хүүхдийг төрүүлсэн эмэгтэйг хавчин мөшгөв.
Reve MonKJV 12:14  Тэгэхэд эмэгтэйд агуу бүргэдийн хоёр жигүүр өгөгдлөө. Энэ нь тэрээр цөл рүү, өөрийн газар луу нисэхийн тулд юм. Тэнд тэрээр могойн царайнаас хол, үе ба үеүд бас хагас үеийн турш тэжээгдэв.
Reve MonKJV 12:15  Тэгээд могой эмэгтэйг үерт автуулахын тулд амнаасаа үер мэт усыг түүний араас гаргалаа.
Reve MonKJV 12:16  Тэгтэл газар эмэгтэйд тусалсан бөгөөд газар амаа нээж улмаар лууны амнаасаа гаргасан мөнөөх үерийг залгижээ.
Reve MonKJV 12:17  Тэгэхэд луу эмэгтэйд хилэгнэв. Улмаар Шүтээний тушаалуудыг сахидаг бас Есүс Христийн гэрчлэл байдаг эмэгтэйн үрээс үлдэгсэдтэй дайн хийхээр явлаа.
Chapter 13
Reve MonKJV 13:1  Тэгэхэд би тэнгисийн элсэн дээр зогсож байсан агаад долоон толгойтой бас арван эвэртэй мөн эвэрнүүд дээрээ арван титэмтэй түүнчлэн толгойнууд дээрээ шүтээнийг доромжлохуйн нэртэй нэгэн араатан тэнгисээс гарч ирэхийг харлаа.
Reve MonKJV 13:2  Тэгэхэд миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх мэт бас ам нь арслангийн ам мэт байсан юм. Тэгтэл мөнөөх луу түүнд өөрийн хүч чадал ба өөрийн сэнтийг бас агуу эрх мэдэл өглөө.
Reve MonKJV 13:3  Улмаар би түүний толгойнуудын нэг нь үхэлд хүрэм шархадсан мэт байгааг харав. Тэгээд түүний үхлийн шарх эдгэрсэн бөгөөд уг араатны араас хамаг дэлхий алмайран гайхлаа.
Reve MonKJV 13:4  Улмаар араатанд эрх мэдэл өгсөн мөнөөх луунд тэд мөргөжээ. Мөн тэд араатанд мөргөж, Хэн энэ араатантай адил вэ? Хэн түүнтэй дайтаж чадах билээ? гэв.
Reve MonKJV 13:5  Мөн түүнд том зүйлсийг мөн шүтээнийг доромжлохуйг ярьж байх ам өгөгджээ. Түүнчлэн түүнд дөчин хоёр сар үргэлжлүүлэх эрх мэдэл өгөгдсөн аж.
Reve MonKJV 13:6  Тэгээд тэрбээр Шүтээний нэрийг бас түүний асрыг болон тэнгэрт оршигчдыг доромжлохын тулд түүний эсрэг шүтээнийг доромжлохуйгаар амаа нээв.
Reve MonKJV 13:7  Мөн түүнд ариун хүмүүстэй дайн хийж улмаар тэднийг дийлэх нь соёрхогджээ. Түүнчлэн түүнд бүх овог, хэл яриа, үндэстний дээрх эрх мэдэл соёрхогдлоо.
Reve MonKJV 13:8  Улмаар дэлхийн сууриас харгисаар алагдсан байсан Хурганы амьдралын номонд нэрс нь бичигдээгүй, дэлхий дээр оршигч бүхэн түүнд мөргөх болно.
Reve MonKJV 13:9  Хэрэв хэн нэг нь чихтэй бол сонсог.
Reve MonKJV 13:10  Олзлолт руу хөтөлдөг нь олзлолт руу орно. Илдээр хөнөөдөг нь илдээр хөнөөгдөх ёстой. Ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл үүнд л байдаг.
Reve MonKJV 13:11  Тэгтэл өөр араатан газраас гарч ирэхийг би харлаа. Тэгэхэд тэр хурга адил хоёр эвэртэй бөгөөд луу шиг ярив.
Reve MonKJV 13:12  Мөн тэр өөрийн өмнөх эхний араатны бүх эрх мэдлийг хэрэгжүүлж улмаар үхлийн шарх нь эдгээгдсэн эхний араатанд дэлхийг болон үүн дээр оршигчдыг мөргүүлдэг аж.
Reve MonKJV 13:13  Түүнчлэн тэрбээр агуу ер бусын зүйлсийг үйлддэг. Тийм ч учраас бүр хүмүүсийн нүдэн дээр тэнгэрээс газар дээр гал буулгадаг.
Reve MonKJV 13:14  Бас мөнөөх араатны өмнө үйлдэх гэж өөрт нь өгөгдсөн ер бусын зүйлсээр тэрбээр дэлхий дээр оршигчдыг мэхэлдэг. Илдний шархтай байсан ч амьдарсан мөнөөх араатны хөшөөг бүтээхийг дэлхий дээр оршигчдод хэлдэг.
Reve MonKJV 13:15  Мөн араатны хөшөөнд амь өгөхийг түүнд соёрхжээ. Энэ нь хөшөө бас ярьж мөн араатны хөшөөнд мөргөөгүй болгоныг хөнөөлгөхөд хүргэхийн тулд юм.
Reve MonKJV 13:16  Түүнчлэн тэрбээр бага ба их, баян ба ядуу, чөлөөт ба боол бүгдийг баруун гар дээрээ эсвэл духан дээрээ тэмдэг хүлээн авахад хүргэдэг.
Reve MonKJV 13:17  Улмаар энэ нь тэмдэгтэй эсвэл араатны нэртэй эсвэл түүний нэрний тоотой л биш бол хэн ч худалдан авах эсвэл худалдах боломжгүй байхын тулд юм.
Reve MonKJV 13:18  Энд мэргэн ухаан бий. Ойлгодог нь араатны тоог тооцоолог. Учир нь энэ нь хүмүүний тоо юм. Тэгээд түүний тоо нь зургаан зуун жаран зургаа.
Chapter 14
Reve MonKJV 14:1  Тэгээд би харсан бөгөөд ажигтун, Сион уулан дээр Хурга зогсож байлаа. Тэгэхэд түүнтэй хамт Эцэгийнх нь нэр духан дээр нь бичээстэй зуун дөчин дөрвөн мянган хүн байв.
Reve MonKJV 14:2  Улмаар би тэнгэрээс олон усны дуу хоолой мэт бас нүсэр аянгын дуу хоолой мэт дуу хоолойг сонсов. Мөн ятгаараа ятгадаж буй ятгачдын дуу хоолойг би сонслоо.
Reve MonKJV 14:3  Тэгээд тэд хаан суудлын өмнө бас дөрвөн амьд бүтээл ба ахлагч нарын өмнө шинэ мэт дууг дуулав. Тэгэхэд уг дууг дэлхийгээс худалдан авагдсан нэг зуун дөчин дөрвөн мянгаас өөр хэн ч сурч чадсангүй.
Reve MonKJV 14:4  Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс. Учир нь тэд онгон. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг. Шүтээнд ба Хурганд анхны үр жимс болсон тэд хүмүүсийн дундаас худалдан авагдсан.
Reve MonKJV 14:5  Түүнчлэн тэдний амнаас ямар ч заль мэх олдсонгүй. Учир нь тэд Шүтээний хаан суудлын өмнө гэм буруугүй.
Reve MonKJV 14:6  Тэгээд би өөр нэгэн элчийг тэнгэрийн дунд нисэхийг харлаа. Тэрбээр дэлхий дээр оршигчдод буюу үндэстэн бас овог бас хэл яриа бас ард түмэн бүрт тунхаглах мөнхийн сайн мэдээг бариад,
Reve MonKJV 14:7  чанга дуугаар, Шүтээнээс эмээ. Мөн түүнд яруу алдрыг өргө. Яагаад гэвэл түүний шүүлтийн цаг ирчихээд байна. Тиймээс тэнгэр болон газар мөн тэнгис болон уснуудын ундаргуудыг бүтээсэн түүнд мөргөгтүн гэж байлаа.
Reve MonKJV 14:8  Улмаар өөр нэгэн элч араас нь даган, Вавилоон нурлаа, нурлаа, тэр агуу хот. Яагаад гэвэл тэр садар самууныхаа хилэгнэлийн дарснаас бүх үндэстэнд уулгасан гэв.
Reve MonKJV 14:9  Тэгээд гурав дахь элч тэдний араас даган чанга дуугаар, Хэрэв хэн нэг нь араатанд мөн түүний хөшөөнд мөргөж бас түүний тэмдгийг духан дээрээ эсвэл гаран дээрээ хүлээн авбал,
Reve MonKJV 14:10  тэрбээр Шүтээний хилэгнэлийн аяга руу хольцгүй цутгагдсан түүний уур хилэнгийн дарснаас уух болно. Мөн тэр хүн ариун элч нарын өмнө бас Хурганы өмнө гал ба хүхрээр тамлагдах болно.
Reve MonKJV 14:11  Тэгээд тэдний тамлагдалтын утаа мөнхийн мөнхөд бургилсаар байна. Түүнчлэн араатан болон түүний хөшөөнд мөргөдөг мөн түүний нэрийн тэмдгийг хүлээн авдаг хэн ч бай түүнд өдөр бас шөнө ч амралт байхгүй.
Reve MonKJV 14:12  Үүнд л ариун хүмүүсийн тэвчээр байдаг. Шүтээний тушаалууд болон Есүсээсх энэхүү итгэлийг сахидаг тэд үүнд л байдаг.
Reve MonKJV 14:13  Тэгтэл тэнгэрээс над руу нэгэн дуу хоолой, Бичигтүн. Одооноос Эзэн дотор үхэх үхэгсэд жаргалтай гэхийг, Сүнс, Тийм ээ, энэ нь тэд өөрсдийнхөө хөдөлмөрүүдээс амарч бас өөрсдийнх нь ажлууд араас нь дагалдахын тулд юм гэхийг би сонслоо.
Reve MonKJV 14:14  Тэгээд би харсан бөгөөд ажигтун, нэгэн цагаан үүл байна. Тэгэхэд тэрхүү үүлэн дээр толгой дээрээ алтан титэмтэй бас гартаа хурц гар хадууртай хүмүүний Хүү мэт байдалтай нэгэн заларчээ.
Reve MonKJV 14:15  Мөн өөр нэгэн элч сүмээс гарч ирээд, үүлэн дээр залрагч руу чанга дуугаар, Гар хадуураараа ширвэж, хураагаач. Учир нь таны хураах цаг ирлээ. Яагаад гэвэл дэлхийн ургац боловсорчихоод байна гэж хашгирлаа.
Reve MonKJV 14:16  Тэгэхэд үүлэн дээр залрагч гар хадуураараа дэлхий дээгүүр ширвэсэн бөгөөд дэлхий хураагдлаа.
Reve MonKJV 14:17  Улмаар тэнгэр дэх мөнөөх сүмээс өөр нэгэн элч гарч ирэв. Тэр ч бас хурц гар хадууртай байлаа.
Reve MonKJV 14:18  Мөн галын дээрх эрх мэдэлтэй өөр нэгэн элч тахилын ширээнээс гарч ирээд, хурц гар хадууртайд чанга дуугаар, Хурц гар хадуураараа ширвэ. Тэгээд дэлхийн усан үзмийн багцуудыг цуглуул. Учир нь үүний усан үзмүүд гүйцэт боловсорсон гэж хашгирлаа.
Reve MonKJV 14:19  Тэгтэл мөнөөх элч гар хадуураараа дэлхий рүү ширвэж улмаар дэлхийн усан үзмийг цуглуулав. Тэгээд Шүтээний хилэгнэлийн агуу дарс шахагч руу хаялаа.
Reve MonKJV 14:20  Улмаар дарс шахагч хотын гадна дэвслэгдэв. Тэгэхэд дарс шахагчаас морины хазаар хүрэм цус гарч, мянга зургаан зуун стаадион газар урслаа.
Chapter 15
Reve MonKJV 15:1  Тэгээд би тэнгэрт агуу бөгөөд гайхамшигтай өөр нэгэн шинж тэмдэг болох эцсийн долоон гамшиг бүхий долоон элчийг харлаа. Учир нь Шүтээний хилэгнэл эдгээрээр бүрэн болгогдох аж.
Reve MonKJV 15:2  Түүнчлэн би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг бас араатны дээр бас түүний хөшөөний дээр бас түүний тэмдэгний дээр, түүний нэрийн тооны дээр ялан дийлэгсэд Шүтээний ятгануудыг барьсаар уг шилэн тэнгис дээр зогсож буйг харлаа.
Reve MonKJV 15:3  Тэгээд тэд Шүтээний боол Мошээгийн дууг бас Хурганы дууг ийн дуулав. Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн таны ажлууд агуу бөгөөд гайхамшигтай. Ариун хүмүүсийн Хаан таны арга замууд зөв шударга бас үнэн.
Reve MonKJV 15:4  Эзэн минь, танаас эмээж бас таны нэрийг алдаршуулахгүй хэн байх билээ? Учир нь зөвхөн та л ариун. Яагаад гэвэл бүх үндэстэн таны өмнө ирж бас мөргөх болно. Учир нь таны шүүлтүүд ил болгогдож байна.
Reve MonKJV 15:5  Тэгээд үүний дараа би харсан бөгөөд ажигтун, тэнгэр дэх гэрчлэлийн асрын сүм нээгдсэн байлаа.
Reve MonKJV 15:6  Улмаар долоон гамшиг бүхий, цэвэр бас цагаан маалингаар хувцасласан мөн алтан бүсээр цээжээ бүсэлсэн долоон элч сүмээс гарч ирэв.
Reve MonKJV 15:7  Тэгтэл дөрвөн амьд бүтээлийн нэг мөнхийн мөнхөд амьдрагч Шүтээний хилэгнэлээр дүүрэн долоон алтан хулыг долоон элчид өглөө.
Reve MonKJV 15:8  Тэгэхэд сүм Шүтээний сүр жавхаанаас мөн түүний хүч чадлаас болоод утаагаар дүүргэгдэв. Улмаар долоон элчийн долоон гамшиг гүйцээгдэх хүртэл нэг ч хүн сүм рүү орж чадсангүй.
Chapter 16
Reve MonKJV 16:1  Тэгтэл сүмээс нэгэн агуу дуу хоолой долоон элчид, Өөр өөрсдийн замаар явж, Шүтээний хилэгнэлийн хулнуудтайг дэлхий дээр асга гэхийг би сонслоо.
Reve MonKJV 16:2  Тэгээд эхнийх нь явж улмаар хултайгаа дэлхий дээр асгалаа. Тэгэхэд араатны тэмдэгтэй мөн түүний хөшөөнд мөргөсөн хүмүүс дээр хөнөөлт бас ёрын муу идээт яр гарав.
Reve MonKJV 16:3  Улмаар хоёр дахь элч хултайгаа тэнгис дээр асгалаа. Тэгэхэд тэнгис үхсэн хүний цус мэт болсон бөгөөд үүн дэх амьд сэтгэл болгон үхэв.
Reve MonKJV 16:4  Тэгээд гурав дахь элч хултайгаа гол мөрөн ба уснуудын ундарганууд дээр асгасан бөгөөд эдгээр нь цус боллоо.
Reve MonKJV 16:5  Улмаар уснуудын элч, Байгаа, байсан бас байх Эзэн минь, та ингэж шүүсэн учраас та бол зөв шударга.
Reve MonKJV 16:6  Яагаад гэвэл тэд ариун хүмүүс болон эш үзүүлэгч нарын цусыг урсгасан. Мөн тэд хүртүүштэй учраас та тэдэнд цус уулгахаар өгсөн гэхийг би сонслоо.
Reve MonKJV 16:7  Тэгтэл тахилын ширээнээс өөр нэгэн нь, Үнэхээр, Эзэн Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэн таны шүүлтүүд үнэн бөгөөд зөв шударга гэхийг би сонслоо.
Reve MonKJV 16:8  Улмаар дөрөв дэх элч хултайгаа наран дээр асгасан бөгөөд түүнд хүмүүсийг галаар түлэх нь соёрхогджээ.
Reve MonKJV 16:9  Тэгтэл хүмүүс их халуунд түлэгдлээ. Улмаар тэд эдгээр гамшгийн дээр эрх мэдэлтэй Шүтээний нэрийг доромжилсон бөгөөд яруу алдрыг түүнд өргөхөөр гэмшин эргэсэнгүй.
Reve MonKJV 16:10  Түүнчлэн тав дахь элч хултайгаа араатны сэнтий дээр асгав. Тэгэхэд түүний хаанчлал түнэр харанхуй боллоо. Бас тэд өвдөлтөөсөө болоод хэлээ зажилан
Reve MonKJV 16:11  улмаар өвдөлтүүдээсээ мөн идээт ярнуудаасаа болоод тэнгэрийн Шүтээнийг доромжилжээ. Мөн өөрсдийн үйл хэргүүдээс гэмшин эргэсэнгүй.
Reve MonKJV 16:12  Тэгтэл зургаа дахь элч хултайгаа агуу Ефрат мөрөн дээр асгасан бөгөөд үүний ус ширгэлээ. Энэ нь дорнын хаадын зам бэлтгэгдэж болохын тулд аж.
Reve MonKJV 16:13  Тэгээд би мөнөөх лууны амнаас бас мөнөөх араатны амнаас мөн хуурамч эш үзүүлэгчийн амнаас гарч буй мэлхий мэт гурван бузар сүнсийг харлаа.
Reve MonKJV 16:14  Учир нь тэд бол гайхамшгууд үйлддэг чөтгөрүүдийн сүнснүүд юм. Тэд Шүтээн, Бүхнээс Аугаа Нэгэний тэрхүү агуу өдрийн тулалдаанд газрын болон хамаг дэлхийн хаадыг цуглуулах гэж тэдэн рүү явлаа.
Reve MonKJV 16:15  Ажигтун, би хулгайч мэт айсуй. Нүцгэн алхаж улмаар ичгүүрийг нь хүмүүс харахгүйн тулд сонор сэргэг нь бас өмсгөлүүдээ сахидаг нь жаргалтай.
Reve MonKJV 16:16  Тэгээд тэр тэднийг Еврей хэлээр Хармагеддоон гэгддэг газарт цуглуулав.
Reve MonKJV 16:17  Тэгэхэд долоо дахь элч хултайгаа агаарт асгалаа. Тэгтэл тэнгэрийн сүмээс, хаан суудлаас, Болчихлоо гэх агуу дуу хоолой гарав.
Reve MonKJV 16:18  Мөн дуу хоолойнууд бас аянганууд ба цахилгаанууд гарлаа. Түүнчлэн хүн газар дээр байснаас хойш байгаагүй тийм агуу газар хөдлөлт, үнэхээр нүсэр, үнэхээр агуу газар хөдлөлт болов.
Reve MonKJV 16:19  Тэгэхэд мөнөөх агуу хот гурван хэсэгт хуваагдсан бөгөөд үндэстнүүдийн хотууд нурлаа. Улмаар агуу Вавилоон Шүтээний өмнө дурсагдсан нь түүний хилэгнэлийн догшролын дарсны аягыг эмэгтэйд өгөхийн тулд ажээ.
Reve MonKJV 16:20  Тэгэхэд арал бүр дайжиж бас уулс олдсонгүй.
Reve MonKJV 16:21  Улмаар тэнгэрээс хүмүүс дээр талантиаиос орчим жинтэй агуу мөндөр буулаа. Тэгэхэд мөндрийн гамшгаас болоод хүмүүс Шүтээнийг доромжлов. Яагаад гэвэл үүний гамшиг нь дэндүү агуу байжээ.
Chapter 17
Reve MonKJV 17:1  Тэгтэл долоон хул бүхий долоон элчийн нэг ирээд улмаар надтай ярьж надад, Нааш ир. Би чамд олон усан дээр суудаг агуу янхны шүүгдэлтийг харуулъя.
Reve MonKJV 17:2  Газрын хаад түүнтэй садарлаж бас газрын оршин суугчид түүний садарлалын дарсаар согтоогдсон юм гэв.
Reve MonKJV 17:3  Улмаар тэр намайг сүнсэн дотор цөл рүү аваачлаа. Тэгэхэд би час улаан өнгөтэй, шүтээнийг доромжлохуйн нэрс дүүрэн, долоон толгой ба арван эвэртэй араатан дээр суугаа эмэгтэйг харлаа.
Reve MonKJV 17:4  Тэгтэл уг эмэгтэй нил ягаан бас час улаан өнгөтэй хувцастай байсан бөгөөд алт ба үнэт чулуунууд бас сувднуудаар гоёжээ. Түүний гарт жигшүүрүүд болон садарлалынх нь бузар байдлаар дүүрэн алтан аяга байлаа.
Reve MonKJV 17:5  Мөн түүний духан дээр, НУУЦ, АГУУ ВАВИЛООН, ДЭЛХИЙН ЯНХНУУД БА ЖИГШҮҮРҮҮДИЙН ЭХ гэдэг нэр бичээстэй байв.
Reve MonKJV 17:6  Улмаар би тэр эмэгтэйг ариун хүмүүсийн цусанд болон Есүсийн амиа өргөгчдийн цусанд согтсоныг харав. Тэгээд би түүнийг харахдаа агуу гайхшралаар гайхширлаа.
Reve MonKJV 17:7  Тэгтэл элч надад хэлэхдээ, Чи юунд гайхшраа вэ? Би чамд энэ эмэгтэйн болон түүнийг тээж буй, долоон толгой ба арван эвэртэй араатны нууцыг хэлье.
Reve MonKJV 17:8  Чиний харсан тэрхүү араатан байсан бөгөөд байхгүй байгаа. Тэгээд ёроолгүй нүхнээс гарч ирээд улмаар мөхөл рүү явах болно. Мөн байсан бас байхгүй байгаа гэхдээ байх уг араатныг дэлхийн сууриас амьдралын номд нэрс нь бичигдээгүй, дэлхий дээр оршигчид хараад гайхах болно.
Reve MonKJV 17:9  Үүнд л мэргэн ухаан бүхий оюун бодол бий. Долоон толгой бол дээр нь мөнөөх эмэгтэйн суудаг долоон уул.
Reve MonKJV 17:10  Бас долоон хаан байгаа. Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа, нөгөө нь хараахан гарч ирээгүй байна. Тэгээд тэрбээр гарч ирэхдээ хэсэгхэн үргэлжлэх ёстой.
Reve MonKJV 17:11  Түүнчлэн байсан мөн байхгүй байгаа араатан буюу тэр нь найм дахь нь бөгөөд мөнөөх долоогоос юм. Тэгээд мөхөл рүү явах аж.
Reve MonKJV 17:12  Мөн чиний харсан мөнөөх арван эвэр бол ямар ч хаанчлалыг хараахан хүлээн аваагүй тэрхүү арван хаан юм. Гэхдээ хаад мэт эрх мэдлийг араатантай хамт нэг цагийн турш хүлээн авна.
Reve MonKJV 17:13  Эдгээр нь нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч чадал ба эрх мэдлийг араатанд өгнө.
Reve MonKJV 17:14  Тэд Хургатай дайтна. Улмаар Хурга тэднийг ялан дийлнэ. Яагаад гэвэл тэр бол эздийн Эзэн бас хаадын Хаан билээ. Мөн түүнтэй байдаг хүмүүс бол дуудагдсан бас сонгогдсон бас итгэмжтэй юм гэв.
Reve MonKJV 17:15  Тэгээд тэр надад, Мөнөөх янхан дээр нь сууж буй, чиний харсан тэрхүү уснууд бол ард түмнүүд бас үй олон хүмүүс бас үндэстнүүд бас хэл ярианууд юм.
Reve MonKJV 17:16  Түүнчлэн чиний харсан араатны дээрх мөнөөх арван эвэр, эдгээр нь янхныг үзэн ядах бөгөөд түүнийг эзгүй бас нүцгэн болгож мөн түүний махбодыг идэх болно. Тэгээд түүнийг галаар шатаана.
Reve MonKJV 17:17  Учир нь Шүтээн тэдний зүрх сэтгэл дотор Шүтээний үгс биелэгдэх хүртэл өөрийнх нь хүслийг биелүүлэхийг мөн нэг санаатай болохыг мөн тэд өөрсдийнхөө хаанчлалыг араатанд өгөхийг оруулжээ.
Reve MonKJV 17:18  Мөн чиний харсан мөнөөх эмэгтэй бол дэлхийн хаадын дээр хаанчилдаг агуу хот юм гэв.
Chapter 18
Reve MonKJV 18:1  Тэгээд эдгээр зүйлийн дараа агуу эрх мэдэлтэй өөр нэгэн элч тэнгэрээс буухыг би харлаа. Улмаар түүний сүр жавхаанд дэлхий гэрэлтүүлэгдэв.
Reve MonKJV 18:2  Тэгээд тэрбээр агуу дуу хоолойгоор ийн маш хүчтэй хашгирлаа. Агуу Вавилоон нурлаа, нурлаа. Улмаар чөтгөрүүдийн оромж мөн бузар сүнс бүрийн шорон түүнчлэн бузар бас жигшмээр шувуу бүрийн тор боллоо.
Reve MonKJV 18:3  Яагаад гэвэл түүний садарлалын хилэгнэлийн дарснаас бүх үндэстэн ууж мөн дэлхийн хаад түүнтэй садарлан бас дэлхийн худалдаачид түүний тансаглалуудын бялхсан байдлаас баяжжээ гэв.
Reve MonKJV 18:4  Тэгтэл өөр нэгэн дуу хоолой тэнгэрээс ийн хэлэхийг би сонсов. Миний хүмүүс, та нар түүний гэмүүдээс хүртэлцэхгүйн тулд бас түүний гамшгуудыг хүлээж авахгүйн тулд түүнээс гарч ирэгтүн.
Reve MonKJV 18:5  Учир нь түүний гэмүүд тэнгэрт хүрсэн бөгөөд хорон муу үйлсүүдийг нь Шүтээн санасан.
Reve MonKJV 18:6  Та нарт хариу барьсан шиг нь түүнд хариу барь. Тэгээд түүнд хоёр дахинг, үйлсүүдийнх нь дагуу хоёр дахинг барь. Дүүргэсэн аяганд нь түүнд хоёр дахин дүүргэ.
Reve MonKJV 18:7  Өөрийгөө хэр их алдаршуулж бас тансагласан тэр хэрээр нь түүнд тарчлал ба гашуудлыг өгөгтүн. Яагаад гэвэл тэр зүрх сэтгэлдээ, Би хатан сууж байгаа бөгөөд бэлэвсэн биш. Бас гашуудал үзэхгүй гэдэг.
Reve MonKJV 18:8  Тийм учраас түүний гамшгууд, үхэл ба гашуудал мөн өлсгөлөн нэг өдрийн дотор ирэх болно. Тэгээд тэрээр галаар хуу шатаагдана. Учир нь түүнийг шүүж байгаа Эзэн Шүтээн хүчтэй.
Reve MonKJV 18:9  Мөн эмэгтэйтэй садарласан бас тансагласан дэлхийн хаад түүний шаталтын утааг харахдаа түүний төлөө уйлж бас түүний төлөө гашуудан орилох болно.
Reve MonKJV 18:10  Түүний тарчлалаас болсон айдсаас болоод хол зогсоод, Агуу хот Вавилоон, хүчирхэг хот гаслантай яа, гаслантай яа! Яагаад гэвэл чиний шүүгдэлт нэг цагийн дотор ирчихлээ гэнэ.
Reve MonKJV 18:11  Тэгэхэд дэлхийн худалдаачид түүний төлөө уйлж бас гашуудах болно. Яагаад гэвэл хэн ч цаашид тэдний эд барааг,
Reve MonKJV 18:12  алт ба мөнгөн бас үнэт чулуун бас сувдан бас нарийн маалинган бас нил ягаан бас торгон бас час улаан бас бүх анхилам үнэрт модон эд барааг бас бүх төрлийн зааны ясан сав бас бүх төрлийн үнэт модон бас гуулин бас төмрөн бас гантиган сав
Reve MonKJV 18:13  бас шанц бас үнэртнүүд бас анхилуун тоснууд бас гүгэл бас дарс бас тос бас сайн гурил бас буудай бас амьтад бас хоньд бас морьд бас тэрэгнүүд бас боолууд бас хүмүүний сэтгэлүүдийг худалдан авахгүй.
Reve MonKJV 18:14  Мөн сэтгэл чинь шунасан жимснүүд чамаас салан оджээ. Түүнчлэн тансаг бас гял цал бүх зүйл чамаас салан одсон бөгөөд тэдгээрийг чи цаашид хэзээ ч олохгүй.
Reve MonKJV 18:15  Эмэгтэйгээр баяжсан эдгээр зүйлийн худалдаачид түүний тарчлалаас болсон айдсаасаа болоод уйлж бас гашуудаж орилон, хол зогсоод
Reve MonKJV 18:16  улмаар, Нарийн маалинга бас нил ягаан ба час улаанаар хувцаслаж бас алт болон үнэт чулуунууд мөн сувднуудаар гоёдог байсан агуу хот гаслантай яа, гаслантай яа! гэнэ.
Reve MonKJV 18:17  Учир нь ийм агуу баялгууд ганцхан цагийн дотор үгүй боллоо. Тэгэхэд ахмад бүр мөн хөлөг онгоцнууд доторх бүх зорчигч бас далайчид түүнчлэн тэнгисээр аялж худалдаа хийдэг болгон хол зогсжээ.
Reve MonKJV 18:18  Улмаар тэд түүний шаталтын утааг харах үедээ, Ямар хот энэ агуу хот шиг билээ! гэж хашгирав.
Reve MonKJV 18:19  Тэгээд тэд өөрсдийн толгой дээр шороо цацан, Үнэ цэнэтэй байдлаас нь болоод тэнгист хөлөг онгоцнуудтай бүхэн өөрөөр нь баяжсан энэхүү агуу хот гаслантай яа, гаслантай яа! Яагаад гэвэл тэр ганцхан цагийн дотор үгүйрүүлэгдэж байна гэж хашгиран, уйлан мөн гашуудан ориллоо.
Reve MonKJV 18:20  Тэнгэр болон ариун төлөөлөгчид мөн эш үзүүлэгч нар аа, түүнээс болоод баярлан хөөр. Учир нь Шүтээн түүнээс та нарын өшөөг авлаа.
Reve MonKJV 18:21  Тэгтэл нэгэн хүчирхэг элч агуу тээрмийн чулуу шиг чулууг авч улмаар тэнгис рүү хаяхдаа, Ийнхүү агуу хот Вавилоон хүч түрэмгийллээр нураагдлаа. Тэгээд цаашид хэзээ ч олдохгүй.
Reve MonKJV 18:22  Тэгээд ятгачид ба хөгжимчид бас лимбэчид болон бүрээчдийн дуу хоолой чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй. Ямар ч урлалын нэг ч урлаач чиний дотор цаашид хэзээ ч олдохгүй. Бас тээрмийн чулууны дуу чимээ чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй.
Reve MonKJV 18:23  Түүнчлэн дэнгийн гэрэл чиний дотор цаашид хэзээ ч гэрэлтэхгүй. Мөн болзоот залуу болон сүйт бүсгүйн дуу хоолой чиний дотор цаашид хэзээ ч сонсогдохгүй. Яагаад гэвэл чиний худалдаачид дэлхийн агуу хүмүүс байсан. Яагаад гэвэл чиний мэргэ төлгөнүүдээр бүх үндэстэн мэхлэгдсэн.
Reve MonKJV 18:24  Бас эш үзүүлэгч нарын болон ариун хүмүүсийн мөн дэлхий дээр харгисаар алагдсан бүгдийн цус түүний дотроос олдсон юм гэв.
Chapter 19
Reve MonKJV 19:1  Тэгээд эдгээр зүйлийн дараа тэнгэр дэх олон хүний нүсэр дуу хоолой, Аллилуиа. Аврал бас яруу алдар бас өргөмжлөл бас хүч чадал нь бидний Шүтээн Эзэнд.
Reve MonKJV 19:2  Учир нь түүний шүүлтүүд үнэн бас зөв шударга. Учир нь дэлхийг өөрийн садарлалаар ялзруулсан мөнөөх агуу янхныг тэр шүүж бас түүний гараарх өөрийн боолуудын цусны өшөөг авсан гэхийг би сонслоо.
Reve MonKJV 19:3  Улмаар тэд дахиад, Аллилуиа гэв. Ингээд түүний утаа мөнхийн мөнхөд бургиллаа.
Reve MonKJV 19:4  Тэгтэл дөрөв ба хорин ахлагч мөн дөрвөн амьд бүтээл хаан суудалд заларсан Шүтээнд унаж бас мөргөн, Аминь. Аллилуиа гэв.
Reve MonKJV 19:5  Тэгэхэд хаан суудлаас, Түүний боолууд ба түүнээс эмээгчид мөн бага ба их бүгд бидний Шүтээнийг магтагтун гэх дуу хоолой гарлаа.
Reve MonKJV 19:6  Улмаар би асар олон хүний дуу хоолой мэт мөн олон усны дуу хоолой мэт бас хүчит аянганууд мэт дуу хоолой, Аллилуиа. Яагаад гэвэл бүхнийг захирагч Эзэн Шүтээн хаанчилдаг.
Reve MonKJV 19:7  Бахдан баясаж бас баярлан хөөрч улмаар түүнд өргөмжлөлийг өргөцгөөе. Яагаад гэвэл Хурганы хурим ирлээ. Түүнчлэн түүний эхнэр өөрийгөө бэлэн болгожээ.
Reve MonKJV 19:8  Мөн түүнд цэвэр бас цагаан нарийн маалингаар хувцаслах нь соёрхогдсон аж. Учир нь нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөв байдал юм гэхийг сонслоо.
Reve MonKJV 19:9  Тэгээд тэр надад, Бичигтүн. Хурганы хуримын зоогонд дуудагдагсад жаргалтай гэв. Бас тэр надад, Эдгээр нь Шүтээний үнэн үгс юм гэлээ.
Reve MonKJV 19:10  Улмаар би түүнд мөргөхөөр хөлд нь унав. Тэгтэл тэр надад, Харагтун, битгий. Би бол чиний хамтран үйлчлэгч бөгөөд Есүсийн гэрчлэл бүхий ах дүү чинь юм. Шүтээнд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс юм гэлээ.
Reve MonKJV 19:11  Улмаар би тэнгэр нээгдсэнийг харлаа. Тэгтэл ажигтун, цагаан морь. Мөн түүн дээр мордсон нэгнийг Итгэмжит бас Үнэн гэдэг бөгөөд тэр зөв байдал дотор шүүж бас дайтдаг.
Reve MonKJV 19:12  Харин түүний нүд галын дөл мэт бөгөөд толгой дээрээ олон титэмтэй аж. Мөн өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх тийм бичигдсэн нэгэн нэр түүнд байв.
Reve MonKJV 19:13  Мөн тэрбээр цусанд дүрэгдсэн хувцас өмссөн байсан бөгөөд түүний нэрийг Шүтээний Үг гэдэг.
Reve MonKJV 19:14  Тэгэхэд цагаан ба цэвэр нарийн маалингаар хувцасласан, тэнгэр дэх армиуд түүнийг цагаан морьд дээр дагажээ.
Reve MonKJV 19:15  Мөн түүний амнаас хурц илд гарсан байгаа нь тэр үүгээр үндэстнүүдийг цохихын тулд юм. Улмаар тэр тэднийг төмөр таягаар захирна. Бас Бүхнээс Аугаа Шүтээний догшрол буюу хилэгнэлийн дарс шахагчийг тэр дэвсэлж байна.
Reve MonKJV 19:16  Түүнчлэн хувцас болон ташаан дээр нь, ХААДЫН ХААН БАС ЭЗДИЙН ЭЗЭН гэсэн нэр бичигджээ.
Reve MonKJV 19:17  Тэгээд би наран дотор зогсож буй нэгэн элчийг харлаа. Улмаар тэр чанга дуу хоолойгоор тэнгэрийн дунд нисэх бүх жигүүртэнд, Ир улмаар агуу Шүтээний зоогонд цугларагтун.
Reve MonKJV 19:18  Тэгвэл та нар хаадын махбод болон ахмадуудын махбод бас хүчирхэг хүмүүсийн махбод бас морьдын махбод бас үүн дээр мордогсдын бас чөлөөт ба боол мөн бага ба их бүгдийн махбодыг идэх болно гэж хашгирлаа.
Reve MonKJV 19:19  Тэгээд араатан мөн дэлхийн хаад бас тэдний армиуд нь мөнөөх морин дээр мордогчийн эсрэг бас түүний армийн эсрэг дайн хийхээр цугласныг би үзэв.
Reve MonKJV 19:20  Тэгтэл араатан мөн түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдлаа. Тэр нь араатны тэмдгийг хүлээн авсан бөгөөд түүний хөшөөнд мөргөсөн хүмүүсийг араатны өмнө үйлдсэн тэрхүү гайхамшгуудаараа мэхэлсэн юм. Хоёуланг нь хүхрээр шатаж буй галан нуур луу амьдаар нь хаяв.
Reve MonKJV 19:21  Улмаар үлдэгсэд нь морин дээр мордогчийн амнаас нь гарсан илдэнд хөнөөгдлөө. Тэгэхэд бүх жигүүртэн тэдний махбодоор цатгагджээ.
Chapter 20
Reve MonKJV 20:1  Мөн нэгэн элч гартаа ёроолгүй нүхний түлхүүр болон агуу гинж барьсаар тэнгэрээс буухыг би харлаа.
Reve MonKJV 20:2  Тэгээд тэрбээр луу буюу эртний могой болох Элээ буюу Сатааныг барьж мөн түүнийг мянган жил хүлээд
Reve MonKJV 20:3  улмаар түүнийг ёроолгүй нүхэнд хаяв. Мөн мянган жил гүйцээгдтэл үндэстнүүдийг тэр дахин мэхлэхгүйн тулд түүнийг цоожилж бас дээр нь лацаджээ. Тэгээд үүний дараа тэр багахан хугацаанд суллагдах ёстой.
Reve MonKJV 20:4  Мөн би хаан суудлуудыг бас дээр нь залрагчдыг түүнчлэн тэдэнд шүүлт өгөгдсөнийг харав. Мөн Есүсийн гэрчлэлийн төлөө бас Шүтээний үгийн төлөө түүнчлэн араатанд болон түүний хөшөөнд мөргөөгүй бас өөрсдийн духан дээр болон гаран дээр тэмдгийг нь хүлээн аваагүй цаазлуулагдагсдын сэтгэлийг харлаа. Мөн тэд Христийн хамт мянган жил амьдарч бас хаанчилсан юм.
Reve MonKJV 20:5  Харин үхэгсдийн үлдсэн нь мянган жил гүйцээгдэх хүртэл амилсангүй. Энэ нь анхны босгогдолт байлаа.
Reve MonKJV 20:6  Анхны босгогдолтонд хэсэг нь байгч хүн жаргалтай бөгөөд ариун. Ийм хүний дээр хоёр дахь үхэлд эрх мэдэл байхгүй. Харин тэд Шүтээний болон Христийн тахилч нар болно бас түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.
Reve MonKJV 20:7  Улмаар мянган жил гүйцээгдэхэд Сатаан шоронгоосоо суллагдана.
Reve MonKJV 20:8  Тэгээд дэлхийн дөрвөн өнцөгт байгаа үндэстнүүдийг буюу Гоог ба Магоогийг тулаан руу цуглуулахаар мэхлэх гэж гарч явна. Тэдний тоо нь тэнгисийн элс мэт аж.
Reve MonKJV 20:9  Тэгээд тэд газрын энгээр өгсөж улмаар ариун хүмүүсийн хуаранг болон хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэгтэл Шүтээнээс тэнгэрээс гал бууж улмаар тэднийг хуу шатаалаа.
Reve MonKJV 20:10  Тэгээд тэднийг мэхэлсэн элээ нь араатан болон хуурамч эш үзүүлэгч байгаа газар болох гал ба хүхрэн нуур луу хаягдлаа. Улмаар өдөр ч, шөнө ч мөнхийн мөнхөд тамлагдах болно.
Reve MonKJV 20:11  Мөн би агуу цагаан хаан суудлыг мөн үүн дээр залрагчийг харлаа. Түүний царайнаас газар ба тэнгэр дайжжээ. Улмаар тэдэнд байх газар олдсонгүй.
Reve MonKJV 20:12  Тэгээд үхсэн бага ба их хүмүүс Шүтээний өмнө зогсож буйг би харав. Мөн номнууд дэлгэгджээ. Бас өөр нэг ном дэлгэгдсэн байсан нь амьдралынх ажээ. Улмаар үхэгсэд үйлсүүдийнхээ дагуу мөнөөх номнуудад бичигдсэн зүйлсээр шүүгдлээ.
Reve MonKJV 20:13  Мөн тэнгис өөрийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Түүнчлэн үхэл болон үхэгсдийн газар өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өглөө. Улмаар хүн бүр үйлсүүдийнхээ дагуу шүүгдэв.
Reve MonKJV 20:14  Мөн үхэл болон үхэгсдийн газар галан нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл юм.
Reve MonKJV 20:15  Тэгээд амьдралын номд бичигдсэн нь олдоогүй хэн ч бай галан нууранд хаягджээ.
Chapter 21
Reve MonKJV 21:1  Тэгээд би шинэ тэнгэр бас шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр ба анхны газар өнгөрчээ. Мөн цаашид тэнгис байсангүй.
Reve MonKJV 21:2  Улмаар нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн ариун хот, шинэ Иерусалим Шүтээнээс тэнгэрээс буухыг Иоаннис би харав.
Reve MonKJV 21:3  Тэгтэл тэнгэрээс агуу дуу хоолой, Ажигтун, Шүтээний асар хүмүүстэй хамт агаад тэр тэдэнтэй хамт оршиж бас тэд түүний ард түмэн болно. Мөн Шүтээн өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Шүтээн байх болно.
Reve MonKJV 21:4  Түүнчлэн Шүтээн тэдний нүднээс бүх нулимсыг арчиж хаяна. Мөн цаашид үхэл бас гашуудал ч бас уйлаан ч байхгүй. Бас цаашид өвдөлт ч байхгүй. Яагаад гэвэл урьдах юмс өнгөрсөн гэхийг би сонслоо.
Reve MonKJV 21:5  Тэгтэл хаан суудал дээр залрагч тэрбээр, Ажигтун, би бүгдийг шинэ болгож байна гэв. Тэгээд надад, Бич. Учир нь энэ үгс бол үнэн бөгөөд итгэмжтэй гэлээ.
Reve MonKJV 21:6  Мөн тэр надад, Болчихлоо. Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Би цангасан хүнд амьдралын усны ундарганаас үнэгүй өгнө.
Reve MonKJV 21:7  Ялагч нь бүгдийг өвлөнө. Улмаар би түүний Шүтээн байх бөгөөд тэр миний хүү байх болно.
Reve MonKJV 21:8  Харин аймхай бас үл итгэдэг бас жигшигдсэн бас алуурчид бас янхантай явалдагчид бас хараалчид бас дүрс шүтэгчид бас бүх худалч хүн, тэдний хувь нь гал болон хүхрээр шатдаг нууран дотор байна. Энэ бол хоёр дахь үхэл мөн гэлээ.
Reve MonKJV 21:9  Тэгтэл сүүлчийн долоон гамшиг дүүрэн долоон хултай байсан мөнөөх долоон элчийн нэг нь над дээр ирж улмаар надтай ярьж, Нааш ир. Чамд сүйт бүсгүй, Хурганы эхнэрийг харуулъя гэв.
Reve MonKJV 21:10  Тэгээд агуу бас өндөр уул руу намайг сүнс дотор аваачиж улмаар Шүтээнээс тэнгэрээс бууж буй агуу хот, ариун Иерусалимыг надад харууллаа.
Reve MonKJV 21:11  Энэ нь Шүтээний сүр жавхаатай бөгөөд гэрэл нь үнэт чулуу шиг, бүр хас чулуу шиг, болор мэт тунгалаг аж.
Reve MonKJV 21:12  Түүнчлэн агуу бөгөөд өндөр хэрэмтэй. Арван хоёр хаалгатай бас хаалгануудын дэргэд арван хоёр элчтэй бас дээр нь нэрс бичигджээ. Энэ нэрс нь Израйлийн хөвгүүдийн арван хоёр овгийнх юм.
Reve MonKJV 21:13  Дорнодод нь гурван хаалга. Умардад нь гурван хаалга. Өмнөдөд нь гурван хаалга. Өрнөдөд нь гурван хаалга.
Reve MonKJV 21:14  Түүнчлэн хотын хэрэм нь арван хоёр суурьтай бөгөөд эдгээрийн дээр Хурганы арван хоёр төлөөлөгчийн нэрс байв.
Reve MonKJV 21:15  Тэгэхэд надтай ярьсан түүнд хотыг болон үүний хаалгануудыг мөн үүний хэрмийг хэмжих алтан зэгс байлаа.
Reve MonKJV 21:16  Улмаар мөнөөх хот дөрвөлжин буурилсан бөгөөд урт нь өргөнтэй нь адил аж. Тэгээд хотыг зэгсээр арван хоёр мянган стаадион гэж хэмжив. Үүний урт ба өргөн бас өндөр нь адилхан юм.
Reve MonKJV 21:17  Мөн тэр үүний хэрмийг хүмүүний буюу элчийн хэмжүүрээр зуун дөчин дөрвөн тохой гэж хэмжлээ.
Reve MonKJV 21:18  Мөн хэрмийн барилга нь хас бөгөөд хот нь тунгалаг шил мэт шижир алт байв.
Reve MonKJV 21:19  Бас хотын хэрмийн сууриуд нь бүх төрлийн үнэт чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хас, хоёр дахь нь индраанил, гурав дахь нь мана, дөрөв дэх нь маргад,
Reve MonKJV 21:20  тав дахь нь гартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь алтан молор, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь тод ногоон мана, арван нэг дэх нь хэлгий цэцгэн, арван хоёр дахь нь ягаан болор байлаа.
Reve MonKJV 21:21  Түүнчлэн арван хоёр хаалга нь арван хоёр сувд бөгөөд хаалга тус бүр нь нэг сувд байв. Мөн хотын гудамж нь нэвт харагддаг шил мэт шижир алт байлаа.
Reve MonKJV 21:22  Тэгээд би үүн дотор сүм харсангүй. Учир нь Бүхнээс Аугаа Эзэн Шүтээн ба Хурга үүний сүм юм.
Reve MonKJV 21:23  Мөн хотод дотор нь гэрэлтүүлэх нарны ч бас сарны ч хэрэг байсангүй. Учир нь Шүтээний сүр жавхаа үүнийг гэрэлтүүлж байсан бөгөөд Хурга үүний гэрэл ажээ.
Reve MonKJV 21:24  Улмаар аврагдсан үндэстнүүд гэрэлд нь алхана. Мөн газрын хаад яруу алдар болон хүндэтгэлээ үүн рүү авчирдаг.
Reve MonKJV 21:25  Бас хаалганууд нь өдрөөр хэзээ ч хаагдахгүй. Яагаад гэвэл тэнд шөнө байхгүй.
Reve MonKJV 21:26  Мөн тэд үүн рүү үндэстнүүдийн яруу алдар болон хүндэтгэлийг авчирна.
Reve MonKJV 21:27  Түүнчлэн бузарладаг бас жигшүүрийг үйлддэг бас худлыг бий болгодог ямар ч зүйл хэзээ ч үүн рүү орохгүй. Харин Хурганы амьдралын номд бичигдэгсэд л орно.
Chapter 22
Reve MonKJV 22:1  Мөн тэр надад Шүтээний болон Хурганы хаан суудлаас гарч буй болор мэт тунгалаг амьдралын усны цэвэр голыг харууллаа.
Reve MonKJV 22:2  Үүний гудамжны дунд бөгөөд голын хоёр талд арван хоёр төрлийн жимс тээж, сар бүр жимсээ өгдөг амьдралын мод байсан бөгөөд модны навчис нь үндэстнүүдийн эдгэрлийн төлөө аж.
Reve MonKJV 22:3  Мөн цаашид хараал байхгүй. Харин үүн дотор Шүтээн болон Хурганы хаан суудал байх бөгөөд боолууд нь түүнд үйлчилнэ.
Reve MonKJV 22:4  Тэгээд тэд түүний царайг харах агаад түүний нэр тэдний духан дээр байна.
Reve MonKJV 22:5  Бас тэнд шөнө байхгүй. Мөн дэн бас нарны гэрэл ч хэрэггүй. Учир нь тэдэнд Эзэн Шүтээн гэрэл өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно.
Reve MonKJV 22:6  Тэгээд тэр надад, Эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн. Түүнчлэн ариун эш үзүүлэгч нарын Эзэн Шүтээн удахгүй болох ёстой зүйлсийг боолууддаа үзүүлэхээр өөрийн элчийг илгээсэн гэв.
Reve MonKJV 22:7  Ажигтун, би сааталгүй очиж байна. Энэ номын эш үзүүллэгийн үгийг сахидаг нь ивээлтэй.
Reve MonKJV 22:8  Мөн Иоаннис би эдгээр зүйлийг харж бас сонссон юм. Тэгээд би сонсчихоод мөн харчихаад эдгээрийг надад үзүүлсэн элчийн хөлийн өмнө мөргөхөөр унав.
Reve MonKJV 22:9  Тэгэхэд тэр надад, Харагтун, битгий. Учир нь би бол чиний болон эш үзүүлэгч ахан дүүсийн чинь бас энэ номын үгсийг сахигчидтай хамтран үйлчлэгч. Шүтээнд мөргө гэлээ.
Reve MonKJV 22:10  Мөн тэр надад, Энэ номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Яагаад гэвэл цаг нь ойрхон байна.
Reve MonKJV 22:11  Шударга бус нь шударга бус хэвээр байг. Мөн бузар булай нь бузар булай хэвээр байг. Түүнчлэн зөв нь зөв хэвээр байг. Бас ариун нь ариун хэвээр байг гэв.
Reve MonKJV 22:12  Тэгээд ажигтун, би сааталгүй очиж байна. Мөн хүн болгонд үйлсийнх нь дагуу оноох миний шагнал надтай хамт байгаа.
Reve MonKJV 22:13  Би бол Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл. Эхнийх бөгөөд эцсийнх.
Reve MonKJV 22:14  Амьдралын мод руу эрхтэй болохын тулд мөн хаалгануудаар хот руу орохын тулд түүний тушаалуудыг үйлддэг нь жаргалтай.
Reve MonKJV 22:15  Харин ноход бас хараалчид бас янхантай явалдагчид бас алуурчид бас дүрс шүтэгчид бас худалд дуртай бөгөөд үйлддэг бүхэн гадна нь байна.
Reve MonKJV 22:16  Есүс би эдгээр зүйлийг та нарт чуулганууд дотор гэрчлэхийн тулд өөрийн элчийг илгээлээ. Би бол Давийдийн үндэс ба удам, тод бөгөөд өглөөний од.
Reve MonKJV 22:17  Тэгтэл Сүнс ба сүйт бүсгүй, Ирэгтүн гэж байна. Сонсож байгаа нь, Ирэгтүн хэмээг. Мөн цангаж байгаа нь ирэг. Түүнчлэн хүсэх хэн ч бай амьдралын усыг үнэгүй аваг.
Reve MonKJV 22:18  Учир нь би энэ номын эш үзүүллэгийн үгсийг сонсдог хүн бүрт, Хэрэв хэн нэгэн эдгээр дээр нэмбэл Шүтээн түүнд энэ номд бичигдсэн гамшгуудыг нэмэх болно.
Reve MonKJV 22:19  Мөн хэрэв хэн нэгэн энэ эш үзүүллэгийн номын үгсээс хасвал Шүтээн түүний хувийг амьдралын номоос бас ариун хотоос мөн энэ номд бичигдсэн зүйлсээс хасах болно гэдгийг гэрчилж байна.
Reve MonKJV 22:20  Эдгээрийг гэрчлэгч нь, Үнэхээр би сааталгүй очиж байна гэж байна. Аминь. Тийм ээ, Эзэн Есүс, ирээрэй.
Reve MonKJV 22:21  Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та бүгдтэй хамт байг. Аминь.