Toggle notes
Chapter 1
Roma | MonKJV | 1:1 | Есүс Христийн боол Паулос би төлөөлөгч байхаар дуудагдаж, Шүтээний сайн мэдээ рүү тусгаарлагдсан. | |
Roma | MonKJV | 1:2 | (Энэхүү сайн мэдээг тэрбээр эш үзүүлэгч нараараа дамжуулан, ариун бичвэрүүдэд өмнө нь амлачихсан байсан.) | |
Roma | MonKJV | 1:3 | Энэ нь түүний Хүү бидний Эзэн Есүс Христийн тухай юм. Тэрбээр махбодын хувьд Давийдийн үр удмаас бий болгогдсон. | |
Roma | MonKJV | 1:4 | Түүнчлэн Шүтээний Хүү болох нь үхэгсдээс босголтоор ариун байдлын сүнсний дагуу, хүч чадалтайгаар тунхаглагдсан. | |
Roma | MonKJV | 1:5 | Бүх үндэстний дундах энэхүү итгэлд дуулгавартай байх байдлын төлөө, түүний нэрийн төлөө түүгээр дамжуулан бид энэрлийг мөн төлөөлөгч байхуйг хүлээн авсан билээ. | |
Roma | MonKJV | 1:7 | Шүтээнд хайрлагдсан, ариун хүмүүс байхаар дуудагдсан Ромд байгаа бүх хүнд, та нарт энэрэл ба амар тайван бидний Эцэг Шүтээнээс болон Эзэн Есүс Христээс байг. | |
Roma | MonKJV | 1:8 | Юуны өмнө, та нарын итгэл хамаг дэлхийгээр яригдаж байгаа учраас би та бүгдийн төлөө Есүс Христээр дамжуулан Шүтээндээ талархаж байна. | |
Roma | MonKJV | 1:9 | Учир нь та нарын талаарх дурдалтыг би гуйлтнууддаа үргэлж, тасралтгүй хийдгийн минь гэрч бол Хүүгийнх нь сайн мэдээн дотор миний сүнсээрээ үйлчилдэг тэрхүү Шүтээн юм. | |
Roma | MonKJV | 1:10 | Эдүгээ би ямар нэгэн аргаар та нар дээр Шүтээний хүслийн дагуу очихын тулд замд саадгүй гарахыг удаан хугацаагаар гуйж байна. | |
Roma | MonKJV | 1:11 | Учир нь та нар эцэст нь баттай болж болохын тулд би та нарт сүнсний зарим бэлгийг өгөхөөр би та нарыг харахыг ихэд хүсдэг. | |
Roma | MonKJV | 1:12 | Мөн энэ нь та нарт ч бас надад ч байдаг нийтлэг итгэлээр би та нартай хамт тайтгарахын тулд билээ. | |
Roma | MonKJV | 1:13 | Эдүгээ ахан дүүс ээ, өөр Жүүд бусчуудын дунд ч байсны адил зарим жимстэйгээ би та нарын дунд бас байхын тулд та нар дээр очихыг олон удаа зорьж байсан (гэтэл өнөөг хүртэл саатуулагдлаа) гэдгийг та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. | |
Roma | MonKJV | 1:15 | Тиймээс миний хувьд, Ромд байгаа та нарт ч бас сайн мэдээг тунхаглахад бэлэн байна. | |
Roma | MonKJV | 1:16 | Учир нь би Христийн сайн мэдээнээс ичдэггүй. Яагаад гэвэл энэ бол итгэдэг хүн бүрийг, эхлээд Жүүд хүнийг тэгээд бас Грек хүнийг аврал руу хүргэх Шүтээний хүч чадал юм. | |
Roma | MonKJV | 1:17 | Яагаад гэвэл энэхүү сайн мэдээн дотор Шүтээний зөв байдал итгэлээс итгэл рүү илчлэгддэг. Энэ нь, Зөв шударга хүн итгэлээр амьдарна хэмээн бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 1:18 | Учир нь үнэнийг зөв бус байдал дотор барьж байдаг хүмүүсийн бүхий л сүсэг бишрэлгүй байдал болон зөв бус байдлын эсрэг Шүтээний хилэгнэл тэнгэрээс илчлэгдэж байна. | |
Roma | MonKJV | 1:19 | Яагаад гэвэл Шүтээнийг мэдүүлж болох зүйл нь тэдний дотор илэрхий байна. Учир нь Шүтээн үүнийг тэдэнд харуулсан. | |
Roma | MonKJV | 1:20 | Яагаад гэвэл түүний үл үзэгдэх юмс болох мөнхийн хүч чадал бас Шүтээн мөн чанар нь дэлхийн бүтээгдлээс хойш бүтээгдсэн зүйлсээр дамжин тод харагдан, ойлгогдож байна. Тиймээс тэд шалтаггүй билээ. | |
Roma | MonKJV | 1:21 | Яагаад гэвэл тэд Шүтээнийг мэдэхдээ түүнийг Шүтээн гэдгээр нь алдаршуулаагүй бас талархаа ч үгүй. Харин төсөөллүүддээ дэмий хоосон болсон бөгөөд мунхаг зүрх сэтгэл нь харанхуйлагджээ. | |
Roma | MonKJV | 1:23 | Улмаар ялзаршгүй Шүтээний сүр жавхааг ялзардаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад болон мөлхөгчдийг дуурайлган хийсэн дүрсээр солив. | |
Roma | MonKJV | 1:24 | Тиймээс өөрсдийнхөө биеийг өөр хоорондоо гутаах зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалаар дамжуулан бузар байдалд Шүтээн тэднийг бас тушаажээ. | |
Roma | MonKJV | 1:25 | Тэд Шүтээний үнэнийг худлаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөж бас үйлчилсэн юм. Тэр бол мөнхөд ерөөгдсөн. Аминь. | |
Roma | MonKJV | 1:26 | Үүнээс болоод Шүтээн тэднийг гутамшигт тачаалд тушаажээ. Учир нь бүр тэдний эмэгтэйчүүд угаас заяасан бэлгийн харьцааг заяагдсаны эсрэгээр нь сольсон. | |
Roma | MonKJV | 1:27 | Мөн үүнчлэн эрчүүд ч бас эмэгтэй хүнтэй угаас заяагдсан бэлгийн харьцааг орхиж, бие биедээ шунах тачаалдаа шатжээ. Эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэн, гажуудалдаа тохирсон тийм шанг өөрсдөдөө хүлээн авч байна. | |
Roma | MonKJV | 1:28 | Тэгээд тэд мэдлэг дотроо Шүтээнийг байлгахыг хүсээгүйтэй адил Шүтээн тэднийг зохисгүй зүйлсийг хийх олиггүй бодолд тушаажээ. | |
Roma | MonKJV | 1:29 | Тэд бүх зөв бус байдал, садар самуун, хорон муу байдал, шунахайрал, хорон санаагаар дүүрсэн, атаа жөтөө, аллага, хэрүүл, мэхлэлт, хар санаагаар дүүрэн, далдуур муулагч, | |
Roma | MonKJV | 1:30 | муучлагч, Шүтээнийг үзэн ядагч, зэвүүцэгч, бардамнагч, сайрхагч, ёрын мууг сэдэгч, эцэг эхдээ дуулгаваргүй, | |
Chapter 2
Roma | MonKJV | 2:1 | Тиймээс шүүдэг хүн бүр ээ, чи шалтаггүй. Учир нь өөр хүнийг шүүдэг зүйлсээрээ чи өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг чи адил зүйлсийг үйлддэг. | |
Roma | MonKJV | 2:2 | Харин Шүтээний шүүлт нь ийм зүйлс үйлдэгчдийн эсрэг үнэний дагуу байдаг гэдгийг бид бат мэддэг. | |
Roma | MonKJV | 2:3 | Мөн ийм зүйлс үйлдэгчдийг шүүдэг бөгөөд адилхан зүйлсийг үйлддэг хүн ээ, чи Шүтээний шүүлтээс зайлна гэж бодож байна уу? | |
Roma | MonKJV | 2:4 | Эсвэл Шүтээний элэгсэг чанар чамайг гэмшин эргэлт рүү хөтөлдөг гэдгийг мэдэхгүйгээр түүний элэгсэг чанар, тэвчээр болон хатуужлын баялгуудыг чи дорд үзэж байна уу? | |
Roma | MonKJV | 2:5 | Харин чиний хатуу байдал болон үл гэмшин эргэх байдлын дагуу зүрх сэтгэл чинь Шүтээний хилэгнэл ба зөв шүүлтийн илчлэлтийн өдөрт чамд хилэгнэлийг хуримтлуулж байна. | |
Roma | MonKJV | 2:7 | Сайныг үйлдэхүй дотор яруу алдрыг бас хүндэтгэлийг бас мөхөшгүй байдлыг тэвчээртэйгээр эрэлхийлэгчдэд мөнхийн амьдралыг, | |
Roma | MonKJV | 2:8 | харин маргалддаг бас үнэнд дуулгаваргүй байдаг атлаа зөв бус байдалд дуулгавартай байгчдад зэвүүцэл ба хилэгнэлийг, | |
Roma | MonKJV | 2:9 | гай зовлон ба тарчлалыг ёрын мууг үйлддэг хүн бүрийн дээр, эхлээд Жүүдүүдийн тэгээд Жүүд бусчуудын сэтгэл дээр, | |
Roma | MonKJV | 2:10 | харин сайныг үйлддэг хүн бүрт яруу алдар, хүндэтгэл бас амар тайвныг, эхлээд Жүүдүүдэд тэгээд Жүүд бусчуудад өгнө. | |
Roma | MonKJV | 2:12 | Яагаад гэвэл хуульгүйгээр гэм үйлдсэн болгон нь хуульгүйгээр бас мөхөх болно. Мөн хуулийн дотор гэм үйлдсэн болгон нь хуулиар шүүгдэх болно. | |
Roma | MonKJV | 2:13 | (Учир нь хуулийг сонсогчид нь Шүтээний өмнө зөв шударга биш, харин хуулийг үйлдэгчид нь зөвтгөгдөнө. | |
Roma | MonKJV | 2:14 | Яагаад гэвэл хууль байдаггүй Жүүд бусчууд хуульд агуулагдсан зүйлсийг төрөлх чанараасаа үйлдэх үед хууль байдаггүй тэдэнд тэдгээр нь хууль юм. | |
Roma | MonKJV | 2:15 | Энэ нь тэдний зүрх сэтгэл дотор бичигдсэн хуулийн үйлсийг харуулдаг. Үүнийг тэдний ухамсар ч бас гэрчилдэг бөгөөд бодлууд нь энэ зуур нэг бол бие биенээ буруутгаж эсвэл хаацайлж байдаг.) | |
Roma | MonKJV | 2:16 | Мөнөөх өдөр болоход Шүтээн хүмүүсийн нууцуудыг миний сайн мэдээний дагуу Есүс Христээр шүүнэ. | |
Roma | MonKJV | 2:17 | Ажигтун, чи Жүүд гэж дуудагддаг бөгөөд хуульд тулгуурладаг бас Шүтээнийх гэдгээрээ сайрхдаг. | |
Roma | MonKJV | 2:18 | Түүнчлэн хуулиас зааварчлуулсан тул түүний хүслийг мэддэг бөгөөд онц сайн зүйлсийг шалган баталдаг. | |
Roma | MonKJV | 2:20 | мунхгийн зааварлагч, нялхаст хуулин дахь үнэний бас мэдлэгийн хэлбэртэй багш мөн гэдэгтээ бат итгэлтэй байдаг. | |
Roma | MonKJV | 2:21 | Тиймээс бусдад заан сургадаг чи өөрийгөө сургадаггүй юм уу? Бүү хулгайл гэж номлодог чи хулгайлдаг уу? | |
Roma | MonKJV | 2:22 | Хүн завхайрал үйлдэх ёсгүй гэж хэлдэг чи завхайрдаг уу? Дүрснүүдийг жигшдэг чи сүмийг тонодог уу? | |
Roma | MonKJV | 2:24 | Яагаад гэвэл бичигдсэний дагуу Шүтээний нэр та нараар дамжин Жүүд бусчуудын дунд доромжлогддог. | |
Roma | MonKJV | 2:25 | Учир нь хэрэв чи хуулийг сахидаг бол хөвч хөндүүлэлт үнэхээр ашиг тустай. Гэвч хэрэв чи хуулийг зөрчигч бол хөвч хөндүүлэлт чинь хөвч үл хөндүүлэлт болгогддог. | |
Roma | MonKJV | 2:26 | Тиймээс хэрэв хөвч үл хөндүүлэлт нь хуулийн зөв байдлыг сахивал түүний хөвч үл хөндүүлэлт нь хөвч хөндүүлэлтэнд тооцогдох биш үү? | |
Roma | MonKJV | 2:27 | Түүнчлэн хэрэв төрөлхөөс хөвч хөндүүлэлтгүй байдаг нь хуулийг биелүүлбэл үсэг болон хөвч хөндүүлэлтээр хуулийг зөрчдөг чамайг шүүх бус уу? | |
Chapter 3
Roma | MonKJV | 3:3 | Тэгвэл зарим нь итгээгүй бол яах вэ? Тэдний үл итгэл Шүтээний итгэмжтэй байдлыг үр нөлөөгүй болгох уу? | |
Roma | MonKJV | 3:4 | Огтхон ч үгүй. Шүтээн үнэн харин хүн бүр худалч болог. Энэ нь, Та үгсээрээ зөвтгөгдөж бас та шүүгдэхдээ ялахын тулд юм хэмээн бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 3:5 | Гэтэл бидний зөв бус байдал Шүтээний зөв байдлыг батлан харуулдаг юм бол бид юу гэх вэ? Өшөө авдаг Шүтээн зөв бус гэж үү? (Би хүмүүний хувиар хэлж байна.) | |
Roma | MonKJV | 3:7 | Учир нь Шүтээний үнэн миний худал хуурмагаар дамжин яруу алдар луу нь илүү бялхдаг юм бол гэмтний ёсоор яагаад би бас л шүүгдсэн хэвээр байдаг билээ? | |
Roma | MonKJV | 3:8 | Тэгвэл оронд нь, Сайныг гаргахын тулд ёрын мууг үйлдэцгээе гэж болохгүй гэж үү? (яг л бид гүжирдүүлсэн шигээр бас биднийг ийн хэлдэг гэж зарим нь баталдаг шигээр.) Тэгсэн бол тэдний яллалт зөв шударга юм. | |
Roma | MonKJV | 3:9 | Тэгвэл юу гэж? Бид тэднээс илүү дээр юм уу? Үгүй ээ, огтхон ч үгүй. Учир нь тэднийг бүгд гэмийн дор байдаг гэдгийг нь бид Жүүдүүд болон Жүүд бусчуудын аль алинд нь өмнө нь баталж байсан. | |
Roma | MonKJV | 3:12 | Тэд бүгд замаас гарч яваад, хамтдаа ашиггүй болжээ. Сайныг үйлддэг нь нэг ч байдаггүй, бүр нэг ч үгүй. | |
Roma | MonKJV | 3:13 | Тэдний хоолой бол онгорхой булш. Тэд хэлээрээ мэхэлцгээсэн. Тэдний уруул дор хорт могойнуудын хор байдаг. | |
Roma | MonKJV | 3:19 | Эдүгээ хуулийн өгүүлдэг юу ч бай тэр нь хуулийн дор байдаг хүмүүст хандан өгүүлдэг гэдгийг бид мэддэг. Энэ нь ам бүр хамхигдаж мөн дэлхий бүхэлдээ Шүтээний өмнө гэм буруутай болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 3:20 | Тиймээс ганц ч махбод хуулийн үйлсүүдээр түүний мэлмийд цагаатгагдахгүй. Учир нь гэмийн тухай мэдлэг хуулиар байдаг. | |
Roma | MonKJV | 3:21 | Харин хууль болон эш үзүүлэгч нараар гэрчлэгдсээр байгаа Шүтээний зөв байдал нь одоо хуулиас ангид ил болгогдож байна. | |
Roma | MonKJV | 3:22 | Бүр Шүтээний зөв байдал нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжин итгэдэг бүгдэд буюу бүгдийн дээр байдаг. Учир нь ямар ч ялгаа байхгүй. | |
Roma | MonKJV | 3:24 | Христ Есүс дотор байдаг тэрхүү зольж авалтаар дамжуулан энэрлээр нь үнэгүй цагаатгагддаг. | |
Roma | MonKJV | 3:25 | Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Шүтээн түүнийг эвлэрүүлэгч болгосон нь Шүтээн зөв байдлаа өөрийнхөө тэвчээр доторх урьдын гэмүүдээс уучлалтаар тунхаглахын тулд, | |
Roma | MonKJV | 3:26 | өөрийнхөө зөв байдлыг өнөө цагт тунхаглахын тулд юм. Энэ нь тэрбээр зөв шударга бөгөөд Есүст итгэдэг хүний цагаатгагч нь байхын тулд юм. | |
Roma | MonKJV | 3:27 | Тэгвэл сайрхал хаана байна вэ? Энэ нь хасагдсан. Ямар хуулиар? Үйлсүүдийнхээр үү? Үгүй, харин итгэлийн хуулиар. | |
Roma | MonKJV | 3:29 | Шүтээн зөвхөн Жүүдүүдийнх үү? Жүүд бусчуудынх ч бас биш үү? Тийм ээ, бас Жүүд бусчуудынх ч мөн. | |
Roma | MonKJV | 3:30 | Үзвээс хөвч хөндүүлэлтийг итгэлээр бас хөвч үл хөндүүлэлтийг ч итгэлээр дамжуулан цагаатгах нь нэг л Шүтээн юм. | |
Chapter 4
Roma | MonKJV | 4:2 | Учир нь Аврахаам үйлсүүдээрээ цагаатгагдсан бол үүгээрээ сайрхах байсан. Гэхдээ Шүтээний өмнө биш. | |
Roma | MonKJV | 4:3 | Учир нь бичвэр юу гэж хэлдэг вэ? Аврахаам Шүтээнд итгэсэн бөгөөд энэ нь түүнийг зөв байдалд тооцуулсан. | |
Roma | MonKJV | 4:4 | Эдүгээ хөдөлмөрлөдөг хүний хувьд шагнал нь энэрэлд биш, харин авах өрөнд тооцогддог. | |
Roma | MonKJV | 4:5 | Харин хөдөлмөрлөдөггүй боловч сүсэг бишрэлгүй хүнийг цагаатгадаг түүнд итгэдэг хүний итгэл нь зөв байдалд тооцогддог. | |
Roma | MonKJV | 4:6 | Яг үүнчлэн Шүтээн зөв байдлыг үйлсүүдгүйгээр тооцож байгаа ийм хүний жаргалтай байдлыг Давийд ч бас тодорхойлохдоо, | |
Roma | MonKJV | 4:9 | Тэгвэл энэ жаргалтай байдал зөвхөн хөвч хөндүүлэлтэнд үү эсвэл хөвч үл хөндүүлэлтэнд ч бас уу? Яагаад гэвэл итгэл Аврахаамыг зөв байдалд тооцуулсан гэж бид ярьдаг. | |
Roma | MonKJV | 4:10 | Тэгвэл яаж тооцуулсан бэ? Тэрбээр хөвч хөндүүлэлтэнд байхдаа юу эсвэл хөвч үл хөндүүлэлтэнд байхдаа юу? Хөвч хөндүүлэлтэнд биш, харин хөвч үл хөндүүлэлтэнд. | |
Roma | MonKJV | 4:11 | Тэгээд тэрбээр хөвч хөндүүлээгүй байхдаа итгэлийн зөв байдлын тамга болох хөвч хөндүүлэлтийн тэмдгийг хүлээн авчээ. Энэ нь хөвч хөндүүлээгүй ч итгэдэг бүх хүний эцэг нь тэр байхын тулд, зөв байдал тэдэнд ч бас тооцогдож болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 4:12 | Улмаар Аврахаам бол зөвхөн хөвч хөндүүлэлтийн бус хүмүүст төдийгүй бас хөвч хөндүүлээгүй байхад нь бидний энэ эцэгт байсан тэрхүү итгэлийн мөрөөр алхагчдад хөвч хөндөлтийн эцэг юм. | |
Roma | MonKJV | 4:13 | Учир нь тэрбээр дэлхийг өвлөгч байна гэдэг амлалт Аврахаамд болон түүний үр удамд хуулиар бус, харин итгэл дэх зөв байдлаар ирсэн. | |
Roma | MonKJV | 4:14 | Яагаад гэвэл хуулиар байдаг хүмүүс нь өвлөгчид юм бол итгэл хоосон болгогдож бас амлалт нөлөөгүй болно. | |
Roma | MonKJV | 4:15 | Учир нь хууль хилэгнэлийг ажиллуулдаг. Яагаад гэвэл хаана хууль үгүй тэнд хууль зөрчилт үгүй. | |
Roma | MonKJV | 4:16 | Тийм учраас амлалт нь энэрлээр байхын тулд итгэлээс байдаг. Ийнхүү эцэстээ амлалт нь бүх үр удамд, зөвхөн хуулиар байдагт нь ч төдийгүй бас Аврахаамын итгэлээр байдагт нь ч баттай байх юм. Тэр бол бид бүгдийн эцэг билээ. | |
Roma | MonKJV | 4:17 | (Энэ нь, Би чамайг олон үндэстний эцэг болгосон хэмээн бичигдсэний дагуу юм.) Үхэгсдийг амилуулдаг мөн байхгүйг байгаа шигээр дууддаг Шүтээний өмнө тэрбээр түүнд итгэсэн. | |
Roma | MonKJV | 4:18 | Тэрбээр, Чиний үр удам ийнхүү бий болно гэж хэлэгдсэний дагуу тэрбээр олон үндэстний эцэг болно гэдэг найдварт найдвар байхгүй байхад итгэсэн. | |
Roma | MonKJV | 4:19 | Тэгээд итгэлээр дорой байгаагүй тэрбээр зуугаад настай байхдаа эдүгээ өөрийн биеийг үхдэл бас Сараагийн умайг ч үхэжсэн байдалтай гэж үзсэнгүй. | |
Roma | MonKJV | 4:20 | Тэрбээр Шүтээний амлалтанд үл итгэлээр гуйваагүй. Харин итгэлээр бат байж, Шүтээнд алдрыг өргөдөг байсан. | |
Roma | MonKJV | 4:24 | харин бидний төлөө ч бас бичигдсэн юм. Хэрэв бидний Эзэн Есүсийг үхэгсдээс босгосон түүнд бид итгэвэл энэ нь биднийг тооцуулна. | |
Chapter 5
Roma | MonKJV | 5:1 | Тиймээс итгэлээр цагаатгагдаж байгаа бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Шүтээнтэй эв найрамдалтай байна. | |
Roma | MonKJV | 5:2 | Бидний дотор нь зогсож байгаа энэхүү энэрэл рүү бид бас түүгээр дамжуулан итгэлээр нэвтрэх эрхтэй болсон бөгөөд Шүтээний яруу алдрын найдвар дотор хөөрөн баярладаг. | |
Roma | MonKJV | 5:3 | Мөн зөвхөн үүнд ч төдийгүй зовлон зүдүүрүүд дунд ч алдаршуулдаг нь зовлон зүдүүр нь тэвчээрийг | |
Roma | MonKJV | 5:5 | бас найдвар нь ичээдэггүй гэдгийг мэддэг учраас юм. Яагаад гэвэл Шүтээний хайр нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин бидний зүрх сэтгэлд цутгагдсан. | |
Roma | MonKJV | 5:6 | Учир нь биднийг хүч тэнхээгүй хэвээр байхад Христ сүсэг бишрэлгүй хүмүүсийн төлөө товлогдсон цагт үхсэн. | |
Roma | MonKJV | 5:7 | Яагаад гэвэл зөв хүний төлөө хүн үхэх нь ховор. Гэвч сайн хүний төлөө зарим нь үхэхээр зориглож магад. | |
Roma | MonKJV | 5:8 | Харин биднийг гэмтнүүд хэвээр байхад Христ бидний төлөө үхсэн. Үүгээр Шүтээн хайраа бидэнд батлан харуулж байна. | |
Roma | MonKJV | 5:9 | Тиймээс эдүгээ түүний цусаар цагаатгагдсан бид түүгээр дамжуулан хилэгнэлээс бүр илүүтэйгээр аврагдана. | |
Roma | MonKJV | 5:10 | Учир нь бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр дамжуулан Шүтээнтэй эвлэрсэн юм бол эвлэрүүлэгдсэн бид түүний амьдралаар дамжуулан бүр илүүтэйгээр аврагдана. | |
Roma | MonKJV | 5:11 | Мөн бид зөвхөн үүнд ч төдийгүй бас эдүгээ өөрсдийн Эзэн Есүс Христээр эвлэрүүллийг хүлээн авсан бид түүгээр дамжуулан Шүтээн дотор баярладаг. | |
Roma | MonKJV | 5:12 | Үүний учир нь гэм нэг хүнээр дэлхий рүү орсон бөгөөд гэмээр үхэл ирсэн шиг мөн үүнчлэн бүх хүн гэм үйлдсэн учраас үхэл бүх хүнд дамжсанд байгаа юм. | |
Roma | MonKJV | 5:13 | (Учир нь хууль хүртэл гэм дэлхийд байсан. Гэхдээ хуульгүй байх үед гэм тооцогддоггүй байсан. | |
Roma | MonKJV | 5:14 | Гэсэн ч үхэл Адаамаас эхлээд Мошээг хүртэл, бүр хожим ирэх байсан түүний хэлбэр болох Адаамын хууль зөрчилттэй адилаар гэм үйлдээгүй хүмүүсийн дээр хүртэл ноёрхсон. | |
Roma | MonKJV | 5:15 | Харин бас үүнчлэн үнэгүй бэлэг нь алдаа зөрчилтэй адил биш. Учир нь ганц хүний алдаа зөрчлөөр олон хүн үхсэн юм бол, ганц хүн Есүс Христээр байдаг энэрлээр ирдэг бэлэг бас Шүтээний энэрэл нь олон хүнд бүр илүүтэйгээр бялхсан. | |
Roma | MonKJV | 5:16 | Тэгээд энэхүү бэлэг нь гэм хийсэн нэгнээр ирсэн зүйлтэй адилгүй. Учир нь шүүлт нэгээс яллагдалт руу байсан харин үнэгүй бэлэг нь олон алдаа зөрчлөөс цагаатгал руу байна. | |
Roma | MonKJV | 5:17 | Учир нь нэг хүний нэг алдаа зөрчлөөр үхэл нэгнээр ноёрхсон юм бол, энэрлийн бас зөв байдлын бэлэгний бялхсан байдлыг хүлээн авагчид нь амьдралд нэгнээр буюу Есүс Христээр бүр илүүтэйгээр ноёрхоно.) | |
Roma | MonKJV | 5:18 | Тиймээс нэг хүний алдаа зөрчлөөр бүх хүний дээр ял руу хүргэдэг шүүлт ирсний адил мөн үүнчлэн нэг хүний зөв байдлаар бүх хүний дээр амьдралын цагаатгал руу хүргэдэг үнэгүй бэлэг нь ирсэн. | |
Roma | MonKJV | 5:19 | Учир нь нэг хүний дуулгаваргүй байдлаар олон хүн гэмтэн болгогдсон шиг, үүнчлэн нэг хүний дуулгавартай байдлаар олон хүн зөв болгогдоно. | |
Roma | MonKJV | 5:20 | Түүнчлэн алдаа зөрчил бялхахын тулд хууль орж ирсэн. Харин гэм бялхсан газар энэрэл бүр ихээр бялхсан байдаг. | |
Chapter 6
Roma | MonKJV | 6:3 | Биднээс Есүс Христ рүү баптизм хийлгэсэн болгон нь түүний үхэл рүү баптизм хийлгэсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? | |
Roma | MonKJV | 6:4 | Тиймээс бид баптизмаар дамжуулан түүнтэй хамт үхэл рүү булшлагдсан нь Христ үхэгсдээс Эцэгийн яруу алдраар босгогдсоны адил мөн үүнчлэн бид ч бас амьдралын шинэ байдал дотор алхахын тулд юм. | |
Roma | MonKJV | 6:5 | Учир нь бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, түүний босголттой ч адил байдалд бас байх болно. | |
Roma | MonKJV | 6:6 | Гэмийн бие устгагдахын тулд бидний хуучин хүн түүнтэй хамт цовдлогдсон гэдэг энэ зүйлийг мэдэж байгаагаараа бид цаашид гэмд боолчлогдох ёсгүй. | |
Roma | MonKJV | 6:8 | Эдүгээ хэрэв бид Христтэй хамт үхсэн юм бол түүнтэй хамт бас амьдарна гэдэгтээ итгэдэг. | |
Roma | MonKJV | 6:9 | Үхэгсдээс босгогдсон Христ дахин үхэхгүй гэдгийг мэддэг. Үхэл түүнийг цаашид ноёлохгүй. | |
Roma | MonKJV | 6:10 | Яагаад гэвэл тийнхүү тэр үхсэн нь гэм рүү ганц удаа үхсэн хэрэг. Харин тэр ийнхүү амьдарч байгаа нь Шүтээн рүү амьдарч байгаа хэрэг. | |
Roma | MonKJV | 6:11 | Үүнчлэн та нар ч бас өөрсдийгөө гэм рүү үнэхээр үхсэн харин бидний Эзэн Есүс Христээр Шүтээн рүү амьдарч байгаа гэж тооц. | |
Roma | MonKJV | 6:12 | Тиймээс үхэх бие дотроо гэм ноёрхохыг бүү зөвшөөр. Учир нь та нар үүний хүсэл тачаалууд дотор үүнд дуулгавартай байх ёстой болдог. | |
Roma | MonKJV | 6:13 | Мөн та нар эд эрхтнүүдээ зөв бус байдлын багаж хэрэгсэл шиг гэмд бүү тавьж өг. Харин Шүтээнд өөрсдийгөө үхэгсдээс амилагсад шиг мөн эд эрхтнүүдээ зөв байдлын багаж хэрэгсэл шиг Шүтээнд тавьж өг. | |
Roma | MonKJV | 6:14 | Учир нь гэм та нарын дээр ноёрхохгүй. Яагаад гэвэл та нар хуулийн дор бус, харин энэрэл дор байдаг. | |
Roma | MonKJV | 6:15 | Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус, харин энэрэл дор байгаа учраас гэм хийх үү? Огтхон ч үгүй. | |
Roma | MonKJV | 6:16 | Та нар өөрсдийгөө хэнд дуулгавартай боолууд нь байхаар тушаана энэ нь үхэлд хүргэх гэмийнх ч бай эсвэл зөв байдалд хүргэх дуулгавартай байдлынх ч бай, дуулгавартай байгаа түүндээ боолууд нь гэдгээ мэдэхгүй гэж үү? | |
Roma | MonKJV | 6:17 | Харин та нар гэмийн боолууд байсан боловч та нарт хүргэгдсэн тэрхүү сургаалын хэв маягт зүрх сэтгэлээсээ дуулгавартай байсан тул Шүтээн талархагдаг. | |
Roma | MonKJV | 6:19 | Махбодын чинь сул дорой байдлаас болоод би хүмүүний ёсоор ярьж байна. Учир нь та нар эд эрхтнүүдээ хууль бус байдал руу бузар байдал ба хууль буст боолууд болгон тушаасан шигээ мөн эдүгээ эд эрхтнүүдээ ариун байдал руу зөв байдалд боолууд болгон тушаа. | |
Roma | MonKJV | 6:21 | Та нарын одоо ичээд байгаа тэдгээр зүйл дотор тэр үед та нарт ямар жимс байсан билээ? Учир нь тэдгээр зүйлийн төгсгөл нь үхэл юм. | |
Roma | MonKJV | 6:22 | Харин эдүгээ гэмээс чөлөөлөгдөн улмаар Шүтээний боолууд болсон та нар ариун байдал руу жимстэй байгаа бөгөөд төгсгөл нь мөнхийн амьдрал билээ. | |
Chapter 7
Roma | MonKJV | 7:1 | Ахан дүүс ээ, (учир нь би хуулийг мэддэгт нь хэлж байна) хууль хүнийг амьд байх хугацаанд нь захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? | |
Roma | MonKJV | 7:2 | Яагаад гэвэл нөхөртэй эмэгтэй нөхрийгөө амьд байх хугацаанд нь түүнтэй хуулиар холбогддог. Харин нөхөр нь үхвэл тэрээр нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгддөг. | |
Roma | MonKJV | 7:3 | Тиймээс хэрэв тэрээр нөхрийгөө амьд байхад өөр эртэй гэрлэвэл завхай эм гэж дуудагдана. Харин нөхөр нь үхвэл тэр эмэгтэй мөнөөх хуулиас чөлөөтэй болдог. Иймээс тэрээр өөр эртэй гэрлэсэн ч завхай эм биш юм. | |
Roma | MonKJV | 7:4 | Мөн үүнчлэн ахан дүүс минь, та нар өөр нэгэн буюу үхэгсдээс босгогдсон түүнтэй гэрлэж болохын тулд та нар ч бас Христийн биеэр дамжин хуульд үхдэл болгогдсон. Энэ нь бид Шүтээн рүү жимс гаргахын тулд юм. | |
Roma | MonKJV | 7:5 | Учир нь биднийг махбод дотор байхад хуулиар тодорхойлогдсон гэмүүдийн шаналгалууд нь үхэл рүү жимс гаргахын тулд бидний эд эрхтнүүд дотор ажиллаж байсан. | |
Roma | MonKJV | 7:6 | Гэвч үхсэн байдалтайгаар дотор нь хоригдож байсан энэхүү хуулиас одоо чөлөөлөгдсөн. Ингэснээр бид бичиг үсгэн дэх хуучин байдал дотор бус, харин сүнсэн дэх шинэ байдал дотор үйлчлэх ёстой юм. | |
Roma | MonKJV | 7:7 | Тэгвэл бид юу гэх вэ? Хууль гэм юм уу? Огтхон ч үгүй. Үнэндээ хуулиар л биш бол би гэмийг мэддэггүй байхсан. Учир нь хууль, Чи бүү шунахайр гэж хэлээгүйсэн бол би шунахайрлыг мэдэхгүй байхсан. | |
Roma | MonKJV | 7:8 | Харин гэм тушаалаар далим хийж, миний дотор бүх төрлийн цээртэй хүслийг бий болгосон. Учир нь хуулиас ангидаар гэм нь үхдэл байсан. | |
Roma | MonKJV | 7:9 | Учир нь би нэгэн цагт хуулиас ангид амьдарч байлаа. Харин тушаал ирэхэд гэм амилсан бөгөөд би үхсэн. | |
Roma | MonKJV | 7:11 | Яагаад гэвэл гэм нь тушаалаар далим хийж, намайг мэхэлсэн бөгөөд үүгээр намайг хороожээ. | |
Roma | MonKJV | 7:13 | Тэгвэл сайн зүйл нь надад үхэл болсон юм уу? Огтхон ч үгүй. Харин гэм нь гэм гэж харагдахын тулд энэ сайн зүйлээр дамжуулан үхлийг миний дотор бий болгодог нь гэм тушаалаар дамжин хэмжээлшгүй гэмтэй болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 7:14 | Учир нь хууль бол сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би бол махбодлог, гэм дор худалдагдсан. | |
Roma | MonKJV | 7:15 | Учир нь би үйлддэг зүйлээ ойлгодоггүй. Яагаад гэвэл би хүсдэг тэр зүйлээ үйлддэггүй харин үзэн яддаг тэр зүйлээ үйлддэг. | |
Roma | MonKJV | 7:16 | Тэгвэл би хүсдэггүй тэр зүйлийг үйлддэг юм бол хууль нь сайн юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. | |
Roma | MonKJV | 7:18 | Учир нь миний дотор (энэ нь миний махбод дотор) сайн биш зүйл оршдогийг би мэддэг. Яагаад гэвэл хүсэх нь надад байдаг ч сайныг хэрхэн гүйцэтгэхээ би олдоггүй. | |
Roma | MonKJV | 7:19 | Учир нь би хүсдэг тэр сайн зүйлээ үйлддэггүй. Харин хүсдэггүй тэр ёрын муу зүйлээ үйлддэг. | |
Roma | MonKJV | 7:20 | Эдүгээ би хүсдэггүйгээ үйлдвэл үүнийг хийж байгаа нь цаашид би биш, харин миний дотор оршдог гэм юм. | |
Roma | MonKJV | 7:21 | Ингээд сайныг үйлдэхийг хүсэхэд минь ёрын муу надтай хамт байдаг гэдэг нэгэн хуулийг би олж мэдлээ. | |
Roma | MonKJV | 7:23 | Гэвч оюун ухааны минь хуультай дайтдаг бас эд эрхтнүүдийн минь дотор байгаа гэмийн хуулинд намайг олзлуулдаг өөр нэгэн хуулийг би эд эрхтнүүд дотроо хардаг. | |
Chapter 8
Roma | MonKJV | 8:1 | Тиймээс Христ Есүсийн дотор байж, махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу алхдаг хүмүүст эдүгээ яллагдалт үгүй. | |
Roma | MonKJV | 8:2 | Учир нь Христ Есүсийн доторх амьдралын Сүнсний хууль нь намайг гэм ба үхлийн хуулиас чөлөөлсөн. | |
Roma | MonKJV | 8:3 | Яагаад гэвэл хууль юуг хийж чадаагүй байсан тэр зүйл дотроо махбодоор дамжин сул дорой байсан учраас Шүтээн өөрийнхөө Хүүг гэмт махбодын адил байдал дотор мөн гэмээс болоод илгээж, гэмийг махбод дотор ялласан. | |
Roma | MonKJV | 8:4 | Энэ нь махбодын дагуу бус, харин Сүнсний дагуу алхдаг бидний дотор хуулийн зөв байдал биелэгдэхийн тулд юм. | |
Roma | MonKJV | 8:5 | Яагаад гэвэл махбодын дагуу байгчид нь махбодын зүйлсийг харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний зүйлсийг боддог. | |
Roma | MonKJV | 8:6 | Учир нь махбодын дагуух бодол санаатай байх нь үхэл харин сүнсний дагуух бодол санаатай байх нь амьдрал ба амар тайван юм. | |
Roma | MonKJV | 8:7 | Яагаад гэвэл махбодлог бодол санаа нь Шүтээний эсрэг дайсагнал мөн. Учир нь энэ нь Шүтээний хуульд захирагддаггүй үнэндээ чадах ч үгүй. | |
Roma | MonKJV | 8:9 | Харин Шүтээний Сүнс та нарын дотор оршиж байвал та нар махбод дотор бус, харин Сүнсэн дотор байгаа хэрэг. Эдүгээ хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэрбээр түүнийх биш юм. | |
Roma | MonKJV | 8:10 | Мөн Христ та нарын дотор байвал гэмээс болоод бие үхдэл харин зөв байдлаас болоод Сүнс амьдрал юм. | |
Roma | MonKJV | 8:11 | Гэхдээ Есүсийг үхэгсдээс босгосон түүний Сүнс та нарын дотор оршвол Христийг үхэгсдээс босгосон тэрбээр та нарын дотор оршдог өөрийн Сүнсээр та нарын үхэх биесийг ч бас амилуулах болно. | |
Roma | MonKJV | 8:12 | Тиймээс ахан дүүс ээ, бид бол өртөнгүүд. Гэхдээ махбодод, махбодын дагуу амьдрахад биш. | |
Roma | MonKJV | 8:13 | Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх болно. Харин Сүнсээр дамжуулан биеийн үйл хэргүүдийг үхүүлбэл амьдрах болно. | |
Roma | MonKJV | 8:15 | Учир нь айдас руу дахиад хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн Сүнсийг хүлээн авсан. Түүгээр бид, Аав, Эцэг гэж хашгирдаг. | |
Roma | MonKJV | 8:17 | Улмаар хүүхдүүд нь юм бол бас өв залгамжлагчид буюу Шүтээний өв залгамжлагчид бас Христтэй хамтран өв залгамжлагчид мөн. Хэрэв тийм бол бид ч бас хамтдаа алдаршуулагдахын тулд түүнтэй хамт зовдог. | |
Roma | MonKJV | 8:18 | Учир нь өнөө үеийн зовлон зүдүүрүүд нь бидний дотор илчлэгдэх тэрхүү яруу алдартай харьцуулагдах үнэ цэнэгүй гэж би үздэг. | |
Roma | MonKJV | 8:19 | Учир нь бүтээлийн тэсэж ядсан харуулдалт нь Шүтээний хөвгүүдийн ил болгогдолтыг хүлээж байна. | |
Roma | MonKJV | 8:20 | Учир нь бүтээл сайн дураараа биш, харин өөрийг нь найдвар дотор захирсан түүнээс болоод хоосролд захирагдаж байсан. | |
Roma | MonKJV | 8:21 | Яагаад гэвэл бүтээл өөрөө ч бас ялзралын боолчлолоос Шүтээний хүүхдүүдийн сүр жавхаат эрх чөлөө рүү чөлөөлөгдөнө. | |
Roma | MonKJV | 8:22 | Учир нь бүтээл бүхэлдээ өнөөг хүртэл хамтдаа ёолж бас дуншиж байгаа гэдгийг бид мэддэг. | |
Roma | MonKJV | 8:23 | Улмаар зөвхөн тэдгээр нь ч биш мөн Сүнсний анхны жимснүүдтэй бид ч бас өөрсдөө хүртэл дотроо үрчлүүлэлтийг ялангуяа өөрсдийн биеийн зольж авалтыг хүлээн ёолж байна. | |
Roma | MonKJV | 8:24 | Учир нь бид найдвараар аврагдсан. Гэхдээ харагдчихаад байгаа найдвар нь найдвар биш юм. Учир нь хүн юунд харж буй зүйлийн төлөө найдсаар байх вэ? | |
Roma | MonKJV | 8:26 | Тэгээд үүнчлэн Сүнс ч бас бидний сул дорой байдлуудад тусалдаг. Учир нь шаардлагатай байхуйн дагуу бид юуны төлөө гуйхаа мэддэггүй. Харин Сүнс өөрөө бидний төлөө өгүүлшгүй ёолоонтойгоор зуучилдаг. | |
Roma | MonKJV | 8:27 | Мөн Шүтээний хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучилдаг учраас түүний бодол санаа юу болохыг зүрх сэтгэлүүдийг нягтлан шинжигч тэр мэддэг. | |
Roma | MonKJV | 8:28 | Улмаар бүх зүйл Шүтээнийг хайрлагсдын, түүний зорилгын дагуу дуудагдагсад болсон тэдний сайны төлөө хамтдаа ажилладаг гэдгийг бид мэддэг. | |
Roma | MonKJV | 8:29 | Яагаад гэвэл тэр тэднийг урьдаас мэдэж байсан. Хүү нь олон ахан дүүсийн дунд ууган нь байхын тулд тэрбээр тэднийг түүний дүр төрхтэй адил болгохоор бас урьдаас шийдсэн байжээ. | |
Roma | MonKJV | 8:30 | Түүнчлэн тэрбээр хэнийг урьдаас шийдсэн тэднийгээ бас дуудсан. Мөн хэнийг дуудсан тэднийгээ бас цагаатгасан. Улмаар хэнийг цагаатгасан тэднийгээ бас алдаршуулсан. | |
Roma | MonKJV | 8:31 | Тэгвэл бид эдгээр зүйлийн талаар юу гэх вэ? Хэрэв Шүтээн бидний төлөө юм бол хэн бидний эсрэг байж чадах вэ? | |
Roma | MonKJV | 8:32 | Хүүгээ хэлтрүүлээгүй харин ч бид бүгдийн төлөө түүнийг тушаасан тэрбээр бүх зүйлийг түүний хамт хэрхэн бидэнд бас үнэгүй өгөхгүй байх билээ? | |
Roma | MonKJV | 8:34 | Хэн ялладаг нь юм бэ? Христ үхсэн, тийм ээ, илүүтэйгээр бүр босгогдсон. Тэрбээр бүр Шүтээний баруун гар талд байгаа. Тэрбээр бас бидний төлөө зуучилдаг. | |
Roma | MonKJV | 8:35 | Хэн биднийг Христийн хайраас салгах вэ? Гай зовлон уу, эсвэл гутрал уу, эсвэл хавчлага уу, эсвэл өлсгөлөн үү, эсвэл нүцгэн байдал уу, эсвэл аюул уу, эсвэл илд үү? | |
Roma | MonKJV | 8:36 | Энэ нь, Бид таны төлөө бүхэл өдөржин алагдсан. Бид нядалгааны хонь мэт тооцогдсон гэж бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 8:37 | Гэвч биднийг хайрласан түүгээр дамжуулан бид энэ бүх зүйл дотор байлдан дагуулагчдаас ч илүү юм. | |
Roma | MonKJV | 8:38 | Учир нь үхэл ч, амьдрал ч, элч нар ч, эрх мэдэлтнүүд ч, хүч чадлууд ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, | |
Chapter 9
Roma | MonKJV | 9:1 | Би Христийн дотор үнэнийг хэлж байна, би худал хэлээгүй, Ариун Сүнсэн доторх ухамсар минь ч бас гэрчилж байна. | |
Roma | MonKJV | 9:2 | Энэ нь би зүрх сэтгэлдээ асар их харуусалтай бөгөөд байнгын зовиуртай байдаг гэдэг нь юм. | |
Roma | MonKJV | 9:3 | Учир нь махбодын дагуух өөрийн ахан дүүс, хамаатнуудынхаа төлөө би өөрөө Христээс салж хараагдъя гэж хүсэж болдог ч болоосой. | |
Roma | MonKJV | 9:4 | Тэд бол Израйльчууд юм. Тэдэнд үрчлүүлэлт, яруу алдар, гэрээнүүд, хууль өгөлт, үйлчлэл мөн амлалтууд хамаатай. | |
Roma | MonKJV | 9:5 | Тэд бол эцэг өвгөд бөгөөд Христ махбодын хувьд тэднээс гаралтай. Тэр бол бүхний дээр, мөнхөд ивээгдсэн Шүтээн юм. Аминь. | |
Roma | MonKJV | 9:6 | Шүтээний үг нөлөөгөө алдсан хэрэг биш юм. Учир нь Израйлиас байдаг болгон нь Израйль биш. | |
Roma | MonKJV | 9:7 | Бас Аврахаамын үр удам тул бүгдээрээ хүүхдүүд нь гэсэн хэрэг биш, харин, Чиний үр удам Ицхаакаар нэрлэгдэх болно гэжээ. | |
Roma | MonKJV | 9:8 | Энэ нь, Махбодын хүүхдүүд болох тэд бол Шүтээний хүүхдүүд биш, харин амлалтын хүүхдүүд үр удамд тооцогддог гэсэн үг юм. | |
Roma | MonKJV | 9:9 | Учир нь, Би энэ үед ирэх бөгөөд Сараа хүүтэй болсон байна гэсэн энэ нь амлалтын үг юм. | |
Roma | MonKJV | 9:10 | Мөн зөвхөн энэ ч биш, харин бас Ривкаа нэг хүнээр буюу бидний эцэг Ицхаакаар жирэмсэлсэн тэр үед | |
Roma | MonKJV | 9:11 | (Учир нь хүүхдүүдийг хараахан мэндлээгүй бас сайн эсвэл муу юуг ч үйлдээгүй байхад Шүтээний зорилго үйл хэргүүдээр бус, харин дууддаг түүний сонголтын дагуу байхын тулд) | |
Roma | MonKJV | 9:15 | Учир нь тэрбээр Мошээд, Би өршөөх хүнээ өршөөнө мөн өрөвдөх хүнээ өрөвдөнө гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 9:16 | Тиймээс энэ нь хүсдэг хүнээс ч биш бас гүйдэг хүнээс ч биш, харин өршөөл үзүүлдэг Шүтээнээс юм. | |
Roma | MonKJV | 9:17 | Учир нь бичвэр Фараонд, Би хүч чадлаа чамаар дамжуулан үзүүлэхийн тулд бас миний нэр бүх дэлхийгээр тунхаглагдахын тулд энэхүү зорилгын төлөө чамайг босгосон гэж хэлсэн байдаг. | |
Roma | MonKJV | 9:19 | Тэгвэл чи надад, Тэр яагаад алдаа олсоор байдаг юм бэ? Учир нь хэн түүний хүслийн эсрэг зогссон юм бэ? гэж хэлнэ. | |
Roma | MonKJV | 9:20 | Үгүй дээ хүн минь, Шүтээний өөдөөс хариулдаг чи хэн юм бэ? Урлагдсан нь урласандаа, Намайг яагаад ингэж урласан юм бэ? гэж хэлэх үү? | |
Roma | MonKJV | 9:21 | Нэг бөөн шавраас хүндэтгэлд зориулсан нэг ваар бас үл хүндэтгэлд зориулсан өөр нэг ваар хийх шаврын дээгүүрх эрх мэдэл ваарчинд байхгүй гэж үү? | |
Roma | MonKJV | 9:22 | Хэрэв хилэгнэлээ харуулахыг бас хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байгаа Шүтээн устгалд тохирсон хилэгнэл хүртэгч ваарнуудыг их тэвчээртэйгээр тэвчиж, | |
Roma | MonKJV | 9:23 | улмаар энэ нь яруу алдар луу урьдаас бэлдсэн тэрхүү өршөөл хүртэгч ваарнуудад яруу алдрынхаа баялгуудыг | |
Roma | MonKJV | 9:24 | зөвхөн Жүүдүүдээс төдийгүй мөн Жүүд бусчуудаас өөрийнхөө дуудсан хүмүүс буюу бидэнд мэдүүлэхийн тулд байсан юм бол юу гэх вэ? | |
Roma | MonKJV | 9:25 | Яг л түүний бас Хошеад, Миний ард түмэн байгаагүй тэднийг миний ард түмэн бас хайрлагдаагүй байсныг нь түүний хайрлагдагсад гэж би дуудна. | |
Roma | MonKJV | 9:26 | Тэгээд хаана тэдэнд, Та нар миний ард түмэн биш гэж хэлэгдсэн тэр газарт ийм зүйл болно. Тэнд тэд амьд Шүтээний хүүхдүүд гэж дуудагдана гэж хэлсэнчлэн юм. | |
Roma | MonKJV | 9:27 | Ишаиа ч бас Израйлийн талаар, Израйлийн хүүхдүүдийн тоо тэнгисийн элс мэт байлаа ч үлдэгсэд нь аврагдана. | |
Roma | MonKJV | 9:28 | Учир нь тэрбээр мөнөөх ажлыг дуусгах бөгөөд үүнийг зөв байдал дотор богиносгоно. Яагаад гэвэл Эзэн дэлхий дээр богинохон ажил хийнэ гэж хашгирсан. | |
Roma | MonKJV | 9:29 | Мөн Ишаиа өмнө нь яг л, цэбаагийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Соодома шиг болж бас Гооморратай адил болгогдох байлаа гэж хэлсэнчлэн юм. | |
Roma | MonKJV | 9:30 | Тэгвэл бид юу гэх вэ? Зөв байдлын араас мөшгөөгүй Жүүд бусчууд нь зөв байдлыг, бүр итгэлээс байдаг тэрхүү зөв байдлыг хүртсэн. | |
Roma | MonKJV | 9:32 | Яагаад? Яагаад гэвэл тэд үүнийг итгэлээр бус, харин хуулийн үйл хэргүүдээр байдаг мэт эрж хайсан. Учир нь тэд тэрхүү бүдрүүлэх чулуунд бүдэрсэн. | |
Chapter 10
Roma | MonKJV | 10:1 | Ахан дүүс ээ, Израйлийн төлөөх Шүтээн рүү хандсан миний зүрх сэтгэлийн хүсэл бас гуйлт бол тэд аврагдах нь юм. | |
Roma | MonKJV | 10:2 | Учир нь тэд Шүтээний төлөө зүтгэлтэй гэхдээ энэ нь мэдлэгийн дагуу биш гэдгийг би гэрчилж байна. | |
Roma | MonKJV | 10:3 | Яагаад гэвэл Шүтээний зөв байдлыг мэддэггүй бас өөрсдийнхөө зөв байдлыг тогтоохыг эрмэлздэг тэд өөрсдийгөө Шүтээний зөв байдалд захируулаагүй. | |
Roma | MonKJV | 10:5 | Яагаад гэвэл хуулиас байдаг зөв байдлыг Мошээ тодорхойлохдоо, Тэдгээрийг үйлддэг хүн тэдгээрээр амьдарна гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 10:6 | Харин итгэлээс байдаг зөв байдал нь, Чи зүрх сэтгэл дотроо, Хэн тэнгэр лүү (энэ нь, Христийг дээрээс доош авчрахын тулд) өгсөх вэ? | |
Roma | MonKJV | 10:7 | эсвэл, Хэн ёроолгүй гүн рүү (энэ нь, Христийг үхэгсдээс дээш авчрахын тулд) буух вэ? хэмээн бүү хэл гэж ийн өгүүлдэг. | |
Roma | MonKJV | 10:8 | Харин энэ нь юу гэдэг билээ? Үг чамд ойрхон бүр чиний аманд мөн зүрх сэтгэл дотор чинь байна. Энэ нь бидний номлодог итгэлийн энэхүү үг юм. | |
Roma | MonKJV | 10:9 | Энэ нь, хэрэв чи Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон гэдэгт зүрх сэтгэлдээ итгэвэл аврагдана гэдэг нь юм. | |
Roma | MonKJV | 10:10 | Учир нь хүн зөв байдал руу зүрх сэтгэлээр итгэдэг. Мөн аврал руу амаар хүлээн зөвшөөрөлт үйлдэгддэг. | |
Roma | MonKJV | 10:12 | Учир нь Жүүд болон Грек хүний хооронд ялгаа байхгүй. Яагаад гэвэл бүгдийн дээрх нэг Эзэн өөрийг нь дууддаг бүхэнд элбэг баян. | |
Roma | MonKJV | 10:14 | Тэгвэл түүнд итгээгүй хүмүүс түүнийг хэрхэн дуудах билээ? Мөн түүний тухай сонсоогүй тэд түүнд яаж итгэх билээ? Түүнчлэн тэд тунхаглагчгүйгээр яаж сонсох билээ? | |
Roma | MonKJV | 10:15 | Бас, Амар тайвны сайн мэдээг тунхаглаж, сайн зүйлсийн баярт мэдээг авчрагчдын хөл юутай үзэсгэлэнтэй вэ! гэж бичигдсэн байдаг шиг тэд илгээгдэхгүй л бол хэрхэн тунхаглах билээ? | |
Roma | MonKJV | 10:16 | Гэтэл тэд бүгдээрээ сайн мэдээнд дуулгавартай байгаагүй. Учир нь Ишаиа, Эзэн, хэн бидний сонсгосонд итгэсэн бэ? гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 10:18 | Харин би хэлье. Тэд сонссон биш үү? Үнэхээр тийм, тэдний дуу хоолой бүх газар луу бас тэдний үгс дэлхийн зах хязгаарууд руу тархсан. | |
Roma | MonKJV | 10:19 | Харин би хэлье. Израйль мэдээгүй гэж үү? Эхлээд Мошээ, Ард түмэн биш тэднээр би та нарын атаархлыг өдөөх бөгөөд мунхаг үндэстнээр та нарыг уурлуулах болно гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 10:20 | Харин Ишаиа маш зоригтой байж улмаар, Намайг эрж хайгаагүй хүмүүст би олдсон. Намайг эрж сураглаагүйд нь би ил болгогдсон гэсэн байдаг. | |
Chapter 11
Roma | MonKJV | 11:1 | Тэгвэл би хэлье. Шүтээн өөрийн ард түмнийг зайлуулсан уу? Огтхон ч үгүй. Учир нь би ч бас Аврахаамын үр удмын, Бэниамин овгийн Израйль хүн. | |
Roma | MonKJV | 11:2 | Шүтээн урьдаас мэдэж байсан өөрийн ард түмнийг зайлуулаагүй. Элийагийн тухай бичвэр юу гэж хэлдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр Шүтээнд Израйлийн эсрэг, | |
Roma | MonKJV | 11:3 | Эзэн, тэд эш үзүүлэгч нарыг тань алсан бөгөөд тахилын ширээнүүдийг тань нураасан. Улмаар би ганцаар үлдсэн бөгөөд тэд амийг минь эрж байна гэж хэлэн хэрхэн зуучиллаа даа. | |
Roma | MonKJV | 11:4 | Харин түүнд хэлсэн Шүтээний хариу юу байсан бэ? Баалын дүрсэнд өвдөг сөгдөөгүй тэдгээр долоон мянган эрийг би өөртөө үлдээсэн гэсэн. | |
Roma | MonKJV | 11:6 | Улмаар сонголт нь энэрлээр юм бол цаашид үйлсүүдээс биш байна. Эс бөгөөс энэрэл нь цаашид энэрэл биш. Харин үйлсүүдээс юм бол энэ нь цаашид энэрэл биш байна. Эс бөгөөс үйлс нь цаашид үйлс биш. | |
Roma | MonKJV | 11:7 | Тэгвэл яах вэ? Израйль эрж хайсан зүйлээ олж аваагүй. Харин сонгогдсон нь үүнийг олж авсан бөгөөд үлдсэн нь | |
Roma | MonKJV | 11:8 | энэ өдрийг хүртэл сохор болгогдсон (энэ нь, Шүтээн тэдэнд унтаа байдлын сүнс, харахгүй нүд, сонсохгүй чих өгсөн гэж бичигдсэний дагуу ажээ). | |
Roma | MonKJV | 11:9 | Мөн Давийд, Тэдний ширээ өөрсдөд нь урхи бас занга бас бүдрүүлэх саад бас хариу шан болог. | |
Roma | MonKJV | 11:10 | Тэдний нүд юм харахгүйн тулд харанхуйлагдаг. Мөн нуруу нь үргэлж бөхийг гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 11:11 | Тэгвэл би хэлье. Тэд бүдэрсэн нь унах ёстойн тулд уу? Огтхон ч үгүй. Харин тэдний атаархлыг өдөөхийн тулд аврал тэдний уналтаар дамжин Жүүд бусчуудад иржээ. | |
Roma | MonKJV | 11:12 | Эдүгээ, хэрэв тэдний уналт нь дэлхийн баялгууд мөн тэдний уруудалт нь Жүүд бусчуудын баялгууд юм бол тэдний дүүрэн байдал нь хэчнээн илүү агууг байлгах вэ? | |
Roma | MonKJV | 11:13 | Учир нь би Жүүд бусчууд руу томилогдсон төлөөлөгчийн хувиар Жүүд бусчууд та нартай ярьж байна. Би алба үйлчлэлээ эрхэмд тооцдог. | |
Roma | MonKJV | 11:14 | Миний махбод болсон тэдний атаархлыг ямар нэг аргаар өдөөвөл улмаар тэднээс заримыг нь аварч болох юм. | |
Roma | MonKJV | 11:15 | Учир нь тэдний гологдолт нь дэлхийн эвлэрэл юм бол тэдний хүлээн авагдалт нь үхэгсдээс амьдрал руу байхаас өөр юу байх билээ? | |
Roma | MonKJV | 11:16 | Учир нь анхны жимс ариун бол бөөн нь ч бас ариун байна. Мөн үндэс нь ариун бол мөчрүүд ч ийм байна. | |
Roma | MonKJV | 11:17 | Гэтэл чидуны мөчрүүдийн зарим нь таслагдсан бөгөөд тэдгээрийн оронд зэрлэг чидуны мод болох чи залгагдан, уг модны үндэс ба шимээс хүртэлцэж байгаа юм бол | |
Roma | MonKJV | 11:18 | мөчрүүдийн өөдөөс бүү сайрх. Харин чи сайрхваас, чи үндсийг бус, харин үндэс чамайг тээдэг шүү. | |
Roma | MonKJV | 11:20 | Тийм ээ. Тэд үл итгэлээс болоод таслагдсан харин чи итгэлээр зогсож байна. Бүү ихэрх харин эмээгтүн. | |
Roma | MonKJV | 11:21 | Учир нь угаас байсан мөчрүүдийг Шүтээн хэлтрүүлээгүй юм бол чамайг ч бас хэлтрүүлэхгүй байх вий. | |
Roma | MonKJV | 11:22 | Тиймээс Шүтээний элэгсэг байдал болон хатуурхлыг ажигтун. Үнэндээ хатуурхал нь унасан тэдгээрийн дээр харин элэгсэг байдал нь хэрэв чи түүний элэгсэг байдал дотор байсаар байвал чам дээр байна. Эс бөгөөс чи ч бас таслагдана. | |
Roma | MonKJV | 11:23 | Мөн тэд ч бас үл итгэл дотроо үлдэхгүй бол залгагдах болно. Учир нь Шүтээн тэднийг дахин залгах чадвартай. | |
Roma | MonKJV | 11:24 | Яагаад гэвэл угаас зэрлэг байсан чидунаас таслагдсан чи сайн чидун модонд угаас биш байдлаар залгагдсан юм бол угаас байснууд нь өөрсдийн чидун модонд хэр зэрэг илүүтэй залгагдах вэ? | |
Roma | MonKJV | 11:25 | Учир нь ахан дүүс ээ, Израйлийн хэсэгт нь сохор байдал тохиолдоод байгаа нь Жүүд бусчуудын дүүрэн байдал ирэх хүртэл юм гэдэг энэ нууцын талаар мэдэхгүй байхыг чинь би хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар өөрсдийнхөөрөө мэргэн болчихвий. | |
Roma | MonKJV | 11:26 | Тэгээд бүх Израйль ийн аврагдана. Энэ нь, Чөлөөлөгч Сионоос гарч ирэх бөгөөд Иакоовоос сүсэг бишрэлгүй байдлыг эргүүлнэ. | |
Roma | MonKJV | 11:27 | Учир нь тэдний гэмүүдийг зайлуулахдаа тэдэнд өгөх миний гэрээ бол энэ юм гэж бичигдсэний дагуу билээ. | |
Roma | MonKJV | 11:28 | Сайн мэдээний хувьд, тэд та нараас болоод дайснууд юм. Харин сонголтын хувьд, тэд эцэг өвгөдөөсөө болоод хайрлагдагсад мөн. | |
Roma | MonKJV | 11:30 | Яагаад гэвэл та нар өнгөрсөн үеүдэд Шүтээнд итгээгүй байсан боловч одоо тэдний үл итгэлээр дамжуулан өршөөлийг хүртээд байгаа шиг, | |
Roma | MonKJV | 11:31 | эдүгээ тэд ч бас ийнхүү итгээгүй байгаа нь та нар дахь өршөөлөөр дамжуулан тэд ч бас өршөөл хүртэж болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 11:33 | Шүтээний мэргэн ухаан, мэдлэг хоёрын баялгуудын гүнийг ээ! Түүний шүүлтүүд хэчнээн тайлагдашгүй бас арга замууд нь хэчнээн илрүүлэгдэшгүй юм бэ! | |
Roma | MonKJV | 11:34 | Учир нь Эзэний оюун бодлыг хэн мэдсэн юм бэ? Эсвэл хэн түүний зөвлөгч байсан юм бэ? | |
Chapter 12
Roma | MonKJV | 12:1 | Тиймээс ахан дүүс ээ, би та нараас Шүтээний өршөөлүүдээр хичээнгүйлэн гуйя. Та нар өөрсдийн биеийг Шүтээнд тааламжит амьд, ариун тахил болгон өргө. Энэ нь та нарын утга учиртай үйлчлэл юм. | |
Roma | MonKJV | 12:2 | Түүнчлэн энэ дэлхийтэй бүү нийцэгтүн. Харин оюун бодлынхоо шинэчлэлтээр өөрчлөгд. Энэ нь Шүтээний хүсэл юу нь сайн бас тааламжит мөн төгс болохыг та нар өөрсдөдөө батлахын тулд юм. | |
Roma | MonKJV | 12:3 | Учир нь өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо илүү дээгүүр бодох биш, харин Шүтээнээс хүн бүрт оноосон итгэлийн хэмжээний дагуу эрүүлээр бод гэдгийг би та нарын дундах хүн бүрт надад өгөгдсөн энэрлээр дамжуулан хэлж байна. | |
Roma | MonKJV | 12:4 | Учир нь нэг биед олон эд эрхтэн байдаг бөгөөд эд эрхтэн бүр адил үүрэггүй байдаг шиг, | |
Roma | MonKJV | 12:5 | үүнчлэн олуулаа байдаг бид Христ дотор нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эд эрхтнүүд мөн. | |
Roma | MonKJV | 12:6 | Тиймээс бидэнд өгөгдсөн энэрлийн дагуу бэлгүүд нь өөр өөр байдаг тул хэрэв энэ нь эш үзүүлэлт аваас итгэлийн хэр хэмжээний дагуу эш үзүүлцгээе. | |
Roma | MonKJV | 12:8 | урамшуулдаг нь урамшуулалтаараа, өгдөг нь чин сэтгэлээрээ, удирддаг нь хичээл зүтгэлээрээ, өршөөл үзүүлдэг нь баяртайгаар үйлчилцгээе. | |
Roma | MonKJV | 12:10 | Ахан дүүсэг хайраар нэг нэгнээ энхрийл. Хүндэтгэл дотор нэг нь нөгөөгөө илүү дээр гэж үз. | |
Roma | MonKJV | 12:12 | Найдвар дотор хөөрөн баяссаар бай. Зовлон зүдүүр дотор тэвчсээр бай. Гуйлтанд үргэлж шууд бай. | |
Roma | MonKJV | 12:16 | Нэг нэгэн рүүгээ ижил санаагаар ханд. Дээгүүр юм бүү санаж бод харин дорд хүмүүстэй дорд бай. Өөрсдийнхөөрөө бүү мэргэн бай. | |
Roma | MonKJV | 12:17 | Ёрын мууг ёрын муугаар хэнд ч бүү хариул. Бүх хүний мэлмийд шударга байх зүйлсийг харгалз. | |
Roma | MonKJV | 12:19 | Хайрлагдагсад аа, өөрсдөө бүү өшөө ав. Харин хилэгнэлд зай тавь. Учир нь Эзэн, Өшөө авалт бол минийх. Би хариуг нь авна гэж хэлж байна хэмээн бичигдсэн байдаг. | |
Roma | MonKJV | 12:20 | Тиймээс дайсан чинь өлсөж байвал түүнийг хоолло. Хэрэв тэр цангаж байвал түүнийг ундаал. Учир нь чи ийн үйлдсэнээрээ түүний толгой дээр галтай нүүрснүүд овоолох болно. | |
Chapter 13
Roma | MonKJV | 13:1 | Сэтгэл бүр дээрх эрх мэдлүүддээ захирагдаг. Учир нь Шүтээнээс л биш бол эрх мэдэл гэж байхгүй. Харин байгаа эрх мэдлүүд нь Шүтээнээр тогтоогдсон байдаг. | |
Roma | MonKJV | 13:2 | Тиймээс эрх мэдлийг эсэргүүцсэн хэн боловч Шүтээний тогтоолыг эсэргүүцэж буй хэрэг бөгөөд эсэргүүцэгчид нь өөрсдөдөө ял хүлээн авна. | |
Roma | MonKJV | 13:3 | Учир нь захирагчид бол сайн үйл хэргүүдэд бус, харин ёрын мууд айдас юм. Тэгвэл та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Тэгээд та тэр хүнээс магтаалтай байна. | |
Roma | MonKJV | 13:4 | Яагаад гэвэл тэрбээр таны хувьд сайны төлөөх Шүтээний үйлчлэгч юм. Харин та ёрын мууг үйлддэг бол айгтун. Учир нь тэрбээр илд дэмий зүүдэггүй. Яагаад гэвэл тэр бол Шүтээний үйлчлэгч бөгөөд ёрын мууг үйлддэг хүнд хилэгнэлийг гүйцэтгэдэг өшөө авагч юм. | |
Roma | MonKJV | 13:5 | Тиймээс та нар зөвхөн хилэгнэлээс болоод биш, харин ухамсраас болоод бас захирагддаг байх ёстой. | |
Roma | MonKJV | 13:6 | Учир нь энэ шалтгаанаас болоод та нар ч бас татвар төлдөг. Яагаад гэвэл тэд бол яг энэ зүйлийг үргэлжлүүлэн хийж, Шүтээний үйлчлэгчид байдаг. | |
Roma | MonKJV | 13:7 | Тиймээс бүгдэд төлөх ёстойгоо төл. Татварын хүнд татварыг, гаалийн хүнд гаалийн татварыг төл. Айх хүнээсээ ай. Хүндлэх хүнээ хүндэл. | |
Roma | MonKJV | 13:8 | Нэг нэгнээ хайрлахаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Яагаад гэвэл бусдыг хайрлаж буй хүн хуулийг биелүүлж буй хэрэг. | |
Roma | MonKJV | 13:9 | Учир нь, Чи бүү завхайрал үйлд. Чи бүү аллага үйлд. Чи бүү хулгай хий. Чи бүү худал гэрчил. Чи бүү шунахайр гэдэг энэ нь, бас өөр ямар нэгэн хууль байх аваас тэр нь, Чи ойрынхноо өөрийн адил хайрла гэдэг энэхүү үгэнд товчхон дүгнэгддэг. | |
Roma | MonKJV | 13:10 | Хайр ойрын хүндээ ямар ч хорон мууг үйлддэггүй. Тиймээс хайр бол хуулийг биелүүлэхүй юм. | |
Roma | MonKJV | 13:11 | Мөн түүнчлэн та нар мөнөөх цагийг мэдэж байгаа тул нойрноос сэрэх тэр цаг нь одоо юм. Учир нь бидний аврал бидний итгэсэн үеэс одоо илүү ойрхон байна. | |
Roma | MonKJV | 13:12 | Шөнө өнгөрч харин мөнөөх өдөр хаяанд байна. Тиймээс харанхуй байдлын үйл хэргүүдийг хаяж, гэрлийн хуяг дуулгыг өмсөцгөөе. | |
Roma | MonKJV | 13:13 | Замбараагүйтэл болон согтуурал дотор бус, завхайрал болон садар самуун дотор бус, хэрүүл болон атаархал дотор бус, өдрөөр мэт зүй зохистой алхацгаая. | |
Chapter 14
Roma | MonKJV | 14:1 | Итгэл дотор сул дорой хүнийг та нар хүлээн ав. Гэхдээ эргэлзээтэй маргаануудын төлөө биш. | |
Roma | MonKJV | 14:2 | Яагаад гэвэл нэг нь бүх зүйлийг идэж болно гэж итгэдэг. Харин сул дорой нөгөөх нь ногоо иддэг. | |
Roma | MonKJV | 14:3 | Иддэг нь иддэггүйгээ бүү ад үзэг. Мөн иддэггүй нь иддэгээ бүү шүүг. Учир нь Шүтээн түүнийг хүлээн авсан. | |
Roma | MonKJV | 14:4 | Бусдын зарцыг шүүдэг чи хэн юм бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Тийм ээ, тэр зогсоогдоно. Учир нь Шүтээн түүнийг зогсоох чадвартай. | |
Roma | MonKJV | 14:5 | Хэн нэг нь нэг өдрийг нөгөөгөөс нь дээгүүрт тооцдог байхад өөр нэг нь өдөр бүрийг адилд тооцдог. Хүн бүр өөрийнхөө оюун бодол дотор бүрэн үнэмшүүлэгдсэн байг. | |
Roma | MonKJV | 14:6 | Тухайн өдрийг авч үздэг нь Эзэн рүү авч үздэг хэрэг. Тухайн өдрийг авч үздэггүй нь Эзэн рүү авч үздэггүй хэрэг. Иддэг нь Эзэн рүү иддэг хэрэг. Учир нь тэрбээр Шүтээнд талархал өргөдөг. Мөн иддэггүй нь Эзэн рүү иддэггүй хэрэг бөгөөд Шүтээнд талархал өргөдөг. | |
Roma | MonKJV | 14:7 | Яагаад гэвэл бидний хэн нь ч өөр лүүгээ амьдардаггүй бас хэн нь ч өөр лүүгээ үхдэггүй. | |
Roma | MonKJV | 14:8 | Учир нь бид амьдарвал Эзэн рүү амьдардаг. Мөн үхвэл Эзэн рүү үхдэг. Тиймээс бид амьдарлаа ч эсвэл үхлээ ч бид бол Эзэнийх юм. | |
Roma | MonKJV | 14:9 | Учир нь Христ үхэгсдийн бас амьдрагчдын хоёулангийнх нь Эзэн байхын тулд энэ төгсгөл рүү үхсэн бас боссон бас амилсан. | |
Roma | MonKJV | 14:10 | Гэтэл чи юунд ах дүүгээ шүүнэ вэ? Мөн чи юунд ах дүүгээ дорд үзнэ вэ? Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө зогсох болно. | |
Roma | MonKJV | 14:11 | Яагаад гэвэл, Би амьд учраас өвдөг бүхэн надад сөгдөнө мөн хэл бүхэн Шүтээнд хүлээн зөвшөөрнө гэж Эзэн хэлж байна хэмээн бичигдсэн байдаг. | |
Roma | MonKJV | 14:13 | Тиймээс цаашид нэг нэгнээ шүүхгүй байцгаая. Гэхдээ хэн ч ах дүүгийнхээ замд бүдрүүлэх саад эсвэл унагаах занга тавихгүй байх гэдэг үүнийг шүүн бод. | |
Roma | MonKJV | 14:14 | Юу ч өөрөөрөө бузар биш. Харин ямар нэг зүйлийг бузар гэж үздэг хүнд тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүсээр мэддэг бөгөөд үнэмшүүлэгдсэн. | |
Roma | MonKJV | 14:15 | Гэхдээ хэрэв чиний ах дүү хоолоор чинь гомдоогдсон бол эдүгээ чи хайр халамжаар алхахгүй байна. Түүнийг хоолоороо бүү устга. Христ түүний төлөө үхсэн юм. | |
Roma | MonKJV | 14:17 | Учир нь Шүтээний хаанчлал бол хоол ба уух юм биш, харин Ариун Сүнсэн доторх зөв байдал мөн амар тайван бас баяр хөөр юм. | |
Roma | MonKJV | 14:18 | Учир нь эдгээрийн дотор Христэд үйлчилдэг хүн Шүтээнд тааламжтай бас хүмүүсээс сайшаалтай. | |
Roma | MonKJV | 14:19 | Тиймээс амар тайвныг бий болгодог зүйлсийн, бас нэг нь нөгөөгөө босгон байгуулж болох зүйлсийн араас мөшгөцгөөе. | |
Roma | MonKJV | 14:20 | Хоолноос болоод Шүтээний ажлыг бүү устга. Үнэхээр бүх зүйл цэвэр ариун. Харин бүдрэлттэйгээр идэх нь тэр хүнд ёрын муу юм. | |
Roma | MonKJV | 14:21 | Ах дүү чинь бүдэрч эсвэл бүдрүүлэгдэж эсвэл сул дорой болгогдож байгаа махыг идэхгүй бас дарсыг ч уухгүй мөн юуг ч үйлдэхгүй байх нь сайн. | |
Roma | MonKJV | 14:22 | Чамд итгэл байдаг уу? Үүнийгээ Шүтээний өмнө өөртөө байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө буруутгадаггүй хүн жаргалтай. | |
Chapter 15
Roma | MonKJV | 15:1 | Тэгвэл хүчтэй байгаа бид өөрсдөдөө нийцүүлэлгүй, сул дорой нэгний чадваргүй байдлуудыг тээх ёстой. | |
Roma | MonKJV | 15:2 | Бидний хүн бүр ойр нэгнийхээ босгон байгуулагдалт руу сайных нь төлөө түүнд нийцүүлье. | |
Roma | MonKJV | 15:3 | Учир нь Христ ч хүртэл өөртөө нийцүүлээгүй. Харин ч, Таныг буруутгасан тэдний буруутгалууд над дээр буусан хэмээн бичигдсэний дагуу байсан. | |
Roma | MonKJV | 15:4 | Яагаад гэвэл аль эрт бичигдсэн байсан зүйлс нь бидний суралцахуйн төлөө бичигджээ. Энэ нь бичвэрүүд дэх тэвчээр болон тайтгарлаар дамжуулан бид найдвар авахын тулд юм. | |
Roma | MonKJV | 15:5 | Эдүгээ тэвчээр болон тайтгаруулалтын Шүтээн та нарыг Христ Есүсийн дагуу нэг нэгнээ гэсэн адил санаа бодолтой байхыг соёрхож байна. | |
Roma | MonKJV | 15:6 | Энэ нь та нар нэг санаа бодол мөн нэг амаар Шүтээн буюу бидний Эзэн Есүс Христийн Эцэгийг алдаршуулахын тулд юм. | |
Roma | MonKJV | 15:7 | Иймд Христ биднийг Шүтээний сүр жавхаа руу хүлээн авсны адил та нар ч бас нэг нэгнээ хүлээн авагтун. | |
Roma | MonKJV | 15:8 | Эдүгээ, Есүс Христ бол Шүтээний үнэний төлөө хөвч хөндүүлэлтийн үйлчлэгч байсан нь эцэг өвгөдөд өгөгдсөн амлалтуудыг баталгаажуулахын тулд | |
Roma | MonKJV | 15:9 | мөн Шүтээнийг өршөөлөөс нь болоод Жүүд бусчууд алдаршуулж болохын тулд юм гэдгийг би хэлье. Энэ нь, Үүний улмаас би Жүүд бусчуудын дунд таныг ил тунхаглаж, таны нэрийг дуулна хэмээн бичигдсэний дагуу билээ. | |
Roma | MonKJV | 15:10 | Мөн дахиад тэр, Жүүд бусчууд аа, та нар түүний ард түмэнтэй хамт хөөрөн баяс гэсэн байдаг. | |
Roma | MonKJV | 15:11 | Мөн дахиад, Бүх Жүүд бусчууд аа, Эзэнийг магтацгаа. Бас ард түмэн та нар бүгдээрээ түүнийг шагшицгаа гэсэн. | |
Roma | MonKJV | 15:12 | Бас дахиад, Ишаигийн үндэс бий болох бөгөөд тэр нь Жүүд бусчуудыг хаанчлахаар босно. Түүнд Жүүд бусчууд бат найдах болно хэмээн Ишаиа хэлсэн. | |
Roma | MonKJV | 15:13 | Эдүгээ найдварын энэхүү Шүтээн та нарыг итгэхүй доторх бүх баяр хөөр, амар тайвнаар дүүргэдэг нь та нар Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан найдвараар бялхаж болохын тулд юм. | |
Roma | MonKJV | 15:14 | Мөн ахан дүүс минь, сайн байдлаар дүүрэн, бүх мэдлэгээр дүүргэгдсэн та нар ч бас нэг нэгнээ сургамжлан хүмүүжүүлэх чадвартай гэдэгт би өөрөө ч бас та нарын талаар үнэмшүүлэгдсэн. | |
Roma | MonKJV | 15:15 | Гэсэн ч ахан дүүс ээ, Шүтээнээс надад өгөгдсөн тэрхүү энэрлээс болоод би та нарт зарим зүйлийг сануулахын тулд илүү зоригтой бичлээ. | |
Roma | MonKJV | 15:16 | Тэрхүү энэрэл нь би Шүтээний сайн мэдээнд үйлчлэн, Жүүд бусчуудад Есүс Христийн үйлчлэгч байх явдал юм. Энэ нь Ариун Сүнсээр ариусгагдсан Жүүд бусчуудыг тааламжтай өргөл болгохын тулд юм. | |
Roma | MonKJV | 15:17 | Тиймээс Шүтээнтэй холбоотой тэдгээр зүйл дотор Есүс Христээр дамжуулан сайрхах зүйл надад бий. | |
Roma | MonKJV | 15:18 | Учир нь Жүүд бусчуудыг үг ба үйлсээр дуулгавартай болгох гэж Христийн надаар хийлгээгүй тэдгээр зүйлийн аль нэгнийх нь талаар би ярьж зүрхлэхгүй. | |
Roma | MonKJV | 15:19 | Үг ба үйлс нь Шүтээний Сүнсний хүч чадлаар дамжуулан хүчирхэг тэмдгүүд болон гайхамшгуудаар үйлдэгдсэн. Тиймээс Иерусалимаас Иллюрикомын эргэн тойронд Христийн тухай сайн мэдээг би бүрэн тунхагласан. | |
Roma | MonKJV | 15:20 | Тийм ээ, би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр гараагүй газарт сайн мэдээг тунхаглахыг тийнхүү хичээсэн. | |
Roma | MonKJV | 15:21 | Харин энэ нь, Түүний тухай хэнд яригдаагүй байна тэр хүмүүс харах болно. Бас сонсоогүй хүмүүс нь ойлгох болно хэмээн бичигдсэний дагуу юм. | |
Roma | MonKJV | 15:23 | Харин эдүгээ эдгээр бүс нутагт өөр газар байхгүй мөн энэ олон жил та нар луу очих хүсэл их байсан тул | |
Roma | MonKJV | 15:24 | би хэдийд Испани руу аялна тэр үедээ та нар луу очно. Учир нь би аян замдаа та нартай уулзаад, та нартай хамт байгаадаа эхлээд сэтгэл ханавал тэндээсээ цааш та нараар үдүүлнэ хэмээн найдаж байна. | |
Roma | MonKJV | 15:26 | Учир нь Иерусалимд байгаа ядуу ариун хүмүүсийн төлөө тодорхой хандивыг бий болгох нь Македони болон Ахаиагийн хүмүүст таалагджээ. | |
Roma | MonKJV | 15:27 | Энэ нь тэдэнд үнэхээр таалагдсан. Мөн тэд бол тэдний өртөнгүүд. Яагаад гэвэл Жүүд бусчууд тэдний сүнсний зүйлсээс хамтран хүртэлцэгчид болгогдсон юм бол махбодод хамаатай зүйлсээр тэдэнд үйлчлэх нь бас тэдний үүрэг юм. | |
Roma | MonKJV | 15:28 | Тиймээс би үүнийг дуусгаад, энэ жимсийг тэдэн рүү тамгалчихаад, та нараар дамжин Испани руу явна. | |
Roma | MonKJV | 15:29 | Мөн би та нар луу очихдоо Христийн сайн мэдээний ивээлийн дүүрэн байдал дотор очно гэдэгтээ итгэлтэй байна. | |
Roma | MonKJV | 15:30 | Эдүгээ ахан дүүс ээ, та нар Шүтээн рүү хандсан миний төлөөх гуйлтууддаа надтай хамт зүтгэхийг би бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар дамжуулан та нараас хичээнгүйлэн гуйж байна. | |
Roma | MonKJV | 15:31 | Энэ нь би Иудаиа дахь үл итгэдэг хүмүүсээс чөлөөлөгдөж болохын тулд мөн Иерусалимын төлөөх үйлчлэл минь ариун хүмүүсээр хүлээн авагдаж болохын тулд, | |
Roma | MonKJV | 15:32 | би та нар луу баяр хөөртэйгээр Шүтээний хүслээр очиж мөн та нартай хамт сэргэж болохын тулд юм. | |
Chapter 16
Roma | MonKJV | 16:1 | Улмаар би Кенхреаи дахь чуулганы үйлчлэгч болох бидний эгч дүү Фойвийг та нарт сайшаан танилцуулж байна. | |
Roma | MonKJV | 16:2 | Энэ нь түүнийг та нар ариун хүмүүсийн ёсоор Эзэн дотор хүлээн авч, түүнд та нараас хэрэгтэй болох ямар ч ажилд нь туслахын тулд юм. Учир нь тэрээр олон хүний бас миний ч туслагч байсан. | |
Roma | MonKJV | 16:4 | Тэд миний амийн төлөө хүзүүгээ тавьж байсан. Тэдэнд зөвхөн би бус, харин бас Жүүд бусчуудын бүх чуулган талархдаг. | |
Roma | MonKJV | 16:5 | Түүнчлэн тэдний гэрт байдаг чуулганд мэнд хүргээрэй. Миний ихэд хайрласан Епаинетост мэнд хүргээрэй. Тэр бол Ахаиагаас Христ рүү ирсэн анхны жимс юм. | |
Roma | MonKJV | 16:7 | Миний хамаатан бөгөөд хамт шоронд хоригдогч Андрооникос, Иуниас хоёрт мэнд хүргээрэй. Тэд бол төлөөлөгчдийн дунд нэр цуутай. Тэд бас надаас өмнө Эзэн дотор байсан. | |
Roma | MonKJV | 16:9 | Христ доторх бидний туслагч Урваноос болон миний хайрласан Стаахюс нарт мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:10 | Христ дотор сайшаагдсан Апеллийст мэнд хүргээрэй. Аристоовулосынханд мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:11 | Миний хамаатан Иродионд мэнд хүргээрэй. Эзэн дотор байдаг Нааркиссосынханд мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:12 | Трюфаина, Трюфооса хоёрт мэнд хүргээрэй. Тэд Эзэн дотор хөдөлмөрлөдөг. Хайрлагдсан Персист мэнд хүргээрэй. Тэрбээр Эзэн дотор маш их хөдөлмөрлөсөн. | |
Roma | MonKJV | 16:14 | Асюнгкритос, Флегон, Иермаас, Патроовас, Иермийс болон тэдэнтэй хамт байдаг ахан дүүст мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:15 | Филоологос болон Иулиа, Нирэюс болон түүний эмэгтэй дүү, Олюмпаас мөн тэдэнтэй хамт байдаг бүх ариун хүмүүст мэнд хүргээрэй. | |
Roma | MonKJV | 16:16 | Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндлээрэй. Та нарт Христийн чуулганууд мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:17 | Эдүгээ би та нараас хичээнгүйлэн гуйя. Ахан дүүс ээ, та нарын суралцсан сургаалын эсрэг хуваагдлууд болон бүдрүүлэлтүүд бий болгогчдыг хараандаа ав. Тэгээд тэднээс зайлсхий. | |
Roma | MonKJV | 16:18 | Учир нь ийм хүмүүс бидний Эзэн Есүс Христэд биш, харин өөрсдийнхөө ходоодонд үйлчилдэг бөгөөд сайн үгс, сайхан яриануудаар гэнэн цайлган хүмүүсийн зүрх сэтгэлийг мэхэлдэг. | |
Roma | MonKJV | 16:19 | Учир нь та нарын дуулгавартай байдал бүгдэд түгэн дуулджээ. Тиймээс би та нарын төлөө баярлаж байна. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, ёрын муугийн хувьд гэм буруугүй байхыг би хүсэж байна. | |
Roma | MonKJV | 16:20 | Мөн амар тайвны Шүтээн та нарын хөл дор Сатааныг удахгүй няцлах болно. Бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нартай байг. Аминь. | |
Roma | MonKJV | 16:21 | Миний хамтран зүтгэгч Тимоотеос мөн миний хамаатан Луукиос, Иасон, Сосийпатрос нар та нарт мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:23 | Намайг болон чуулганыг бүхэлд нь зочлогч Гаиос та нарт мэнд хүргэж байна. Хотын даамал Ерастос мөн дүү Куартос нар та нарт мэнд хүргэж байна. | |
Roma | MonKJV | 16:25 | Эдүгээ миний сайн мэдээ бас Есүс Христийн тунхаглалын дагуу, дэлхий үүссэнээс хойш нууцлагдсан байсан ч одоо эш үзүүлэгч нарын бичвэрүүдээр ил болгогдсон тэрхүү нууцын илчлэлийн дагуу, | |
Roma | MonKJV | 16:26 | мөнхийн Шүтээний тушаалын дагуу та нарыг батжуулах хүч чадалтай тэрбээр итгэлийн дуулгавартай байдлын төлөө бүх үндэстэнд танигдсан юм. | |