Toggle notes
Chapter 1
I Co | MonKJV | 1:1 | Шүтээний хүслээр Есүс Христийн төлөөлөгч байхаар дуудагдсан Паулосоос мөн бидний ах дүү Состээнисоос, | |
I Co | MonKJV | 1:2 | Кооринтост байгаа Шүтээний чуулганд буюу бидний Эзэн (тэр бол тэднийх ч бас биднийх ч) Есүс Христийн нэрийг газар бүрт дууддаг бүгдийн хамт ариун хүмүүс байхаар дуудагдсан, Есүс Христ дотор ариусгагдсан хүмүүст, | |
I Co | MonKJV | 1:4 | Есүс Христээр та нарт өгөгдсөн Шүтээний энэрлийн төлөө би үргэлж та нарын талаар Шүтээндээ талархдаг. | |
I Co | MonKJV | 1:5 | Учир нь та нар түүгээр бүх зүйл дотор, бүх үг яриа ба бүх мэдлэг дотор баян болгогдсон. | |
I Co | MonKJV | 1:8 | Тэрбээр төгсгөл хүртэл бас та нарыг батжуулах нь бидний Эзэн Есүс Христийн өдөрт та нар буруушаагдалтгүй байж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 1:9 | Шүтээн бол итгэмжтэй. Түүгээр та нар түүний Хүү, бидний Эзэн Есүс Христийн нөхөрлөл рүү дуудагдсан. | |
I Co | MonKJV | 1:10 | Эдүгээ ахан дүүс ээ, та нар бүгдээрээ адил зүйл ярьдаг байхыг мөн та нарын дунд хагарлууд бүү байхыг харин та нар ижил оюун бодол дотор бас ижил шүүн тунгаалт дотор хамтдаа төгс нэгтгэгдсэн байхыг би та нараас бидний Эзэн Есүс Христийн нэрээр хичээнгүйлэн гуйж байна. | |
I Co | MonKJV | 1:11 | Учир нь ахан дүүс минь, та нарын дунд зөрчил маргаан байдаг гэж Хлооигийнхноор та нарын тухай надад тунхаглагдлаа. | |
I Co | MonKJV | 1:12 | Эдүгээ би үүнийг хэлье. Та нар дор бүрнээ, Би бол Паулосынх, харин би Аполлоосынх, харин би Кифаасынх, харин би Христийнх гэж хэлдэг гэнэ. | |
I Co | MonKJV | 1:13 | Христ хуваагдсан уу? Паулос та нарын төлөө цовдлогдсон уу? Эсвэл та нар Паулосын нэрээр баптизм хийлгэсэн юм уу? | |
I Co | MonKJV | 1:14 | Би Крийспос, Гайос хоёроос өөр та нарын хэнд ч баптизм хийгээгүйдээ Шүтээнд талархаж байна. | |
I Co | MonKJV | 1:16 | Мөн би Стефанаасын гэрийнхэнд бас баптизм хийсэн. Үүнээс гадна, би өөр хэн нэгэнд баптизм хийсэн эсэхээ мэдэхгүй байна. | |
I Co | MonKJV | 1:17 | Яагаад гэвэл Христ намайг баптизм хийлгэхээр биш, харин Христийн загалмай нөлөөгүй болгогдохгүйн тулд сайн мэдээг үгийн цэцэн мэргэнээр биш тунхаглуулахаар илгээсэн. | |
I Co | MonKJV | 1:18 | Учир нь тэрхүү загалмайн тунхаг нь мөхөж байгаа тэдэнд мунхаг байдал харин аврагдсан байгаа бидэнд Шүтээний хүч чадал юм. | |
I Co | MonKJV | 1:19 | Яагаад гэвэл энэ нь, Би ухаант хүний мэргэн ухааныг устгах бөгөөд хашир нэгний ойлголтыг юу ч биш болгоно гэж бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 1:20 | Ухаант хүн хаана байна вэ? Бичээч хаана байна вэ? Энэ үеийн мэтгэлцэгч хаана байна вэ? Шүтээн энэ дэлхийн мэргэн ухааныг мунхаг болгосон биш үү? | |
I Co | MonKJV | 1:21 | Яагаад гэвэл эдүгээ дэлхий мэргэн ухаанаар Шүтээний мэргэн ухаан дотор Шүтээнийг таньж мэдээгүй учраас итгэдэг тэднийг тунхаглалын мунхаг байдлаар аврах нь Шүтээнд таалагдсан. | |
I Co | MonKJV | 1:23 | Харин бид Христ цовдлогдсоныг тунхагладаг нь Жүүдүүдэд бүдрүүлэлт бас Грекчүүдэд мунхаглал юм. | |
I Co | MonKJV | 1:24 | Харин Христ бол дуудагдсан Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинд нь Шүтээний хүч чадал бас Шүтээний мэргэн ухаан юм. | |
I Co | MonKJV | 1:25 | Яагаад гэвэл Шүтээний мунхаглал нь хүмүүсийнхээс илүү ухаалаг бөгөөд Шүтээний сул дорой байдал нь хүмүүсийнхээс илүү хүчирхэг юм. | |
I Co | MonKJV | 1:26 | Учир нь ахан дүүс ээ, та нар өөрсдийн дуудлагыг хар. Яагаад гэвэл сурвалжтанууд олон биш, хүчирхэг хүн олон биш, махбодын хувьд ухаалаг хүн олон биш дуудагдсан байна. | |
I Co | MonKJV | 1:27 | Харин Шүтээн ухаантныг ичээхийн тулд дэлхийн мунхаг зүйлсийг сонгосон. Мөн Шүтээн хүчирхэг юмсыг ичээхийн тулд дэлхийн сул дорой зүйлсийг сонгосон. | |
I Co | MonKJV | 1:28 | Түүнчлэн байдаг зүйлсийг байхгүй болгохын тулд байдаггүй зүйлсийг бас дэлхийн эгэл зүйлсийг бас ад үзэгддэг зүйлсийг Шүтээн сонгосон юм. | |
I Co | MonKJV | 1:30 | Харин түүнээс та нар Христ Есүс дотор байдаг. Шүтээнээс тэрбээр бидэнд мэргэн ухаан, зөв байдал, ариусгал мөн зольж авалт болгогдсон. | |
Chapter 2
I Co | MonKJV | 2:1 | Мөн ахан дүүс ээ, би та нар луу очихдоо Шүтээний гэрчлэлийг үг ярианы эсвэл мэргэн ухааны онцсайн байдлаар та нарт тунхаглан очоогүй. | |
I Co | MonKJV | 2:2 | Учир нь Есүс Христ болон түүний цовдлогдсоноос өөр та нарын дундах юуг ч би мэдэхгүй байхаар шийдсэн. | |
I Co | MonKJV | 2:3 | Мөн та нартай хамт байхдаа би сул дорой байдал дотор, айдас дотор бас их чичрэл дотор байсан. | |
I Co | MonKJV | 2:4 | Бас миний үг яриа бас миний номлол нь хүмүүний мэргэн ухааны урвуулах үгсээр биш, харин Сүнсний болон хүч чадлын илэрхийллээр байсан. | |
I Co | MonKJV | 2:5 | Энэ нь та нарын итгэл хүмүүний мэргэн ухаан дотор биш, харин Шүтээний хүч чадал дотор байхын тулд юм. | |
I Co | MonKJV | 2:6 | Гэвч бид төгс хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Гэхдээ үгүй болох энэ дэлхийн бас энэ дэлхийн захирагчдын мэргэн ухааныг биш. | |
I Co | MonKJV | 2:7 | Харин бид Шүтээний нууцад буй, бүр нууцлагдсан мэргэн ухааныг ярьдаг. Үүнийг Шүтээн бидний алдрын төлөө дэлхийгээс өмнө урьдаас шийдсэн байсан. | |
I Co | MonKJV | 2:8 | Үүнийг энэ дэлхийн захирагчдын нэг нь ч мэдээгүй. Учир нь тэд үүнийг мэдсэнсэн бол яруу алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан. | |
I Co | MonKJV | 2:9 | Харин энэ нь, Нүд хараагүй, чих сонсоогүй, хүмүүний зүрхэнд ч ороогүй тийм зүйлсийг Шүтээн өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэж бичигдсэний дагуу юм. | |
I Co | MonKJV | 2:10 | Харин тэдгээрийг Шүтээн өөрийн Сүнсээр бидэнд илчилсэн. Учир нь тэрхүү Сүнс бүх зүйлийг, бүр Шүтээний гүн юмсыг ч нягтлан шинждэг. | |
I Co | MonKJV | 2:11 | Учир нь хүмүүний юмсыг уг хүний дотор нь байдаг сүнснээс өөр ямар хүн мэддэг вэ? Мөн үүнчлэн Шүтээний зүйлсийг Шүтээний Сүнснээс өөр хэн ч мэддэггүй. | |
I Co | MonKJV | 2:12 | Эдүгээ бид энэ дэлхийн сүнсийг биш, харин Шүтээнээс байдаг тэрхүү Сүнсийг хүлээн авсан нь Шүтээнээс бидэнд үнэгүй өгөгдсөн зүйлсийг мэдэж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 2:13 | Тэдгээрийг бас бид хүмүүний мэргэн ухааны заан сургадаг үгсээр биш, харин сүнсний зүйлсийг сүнснийхтэй харьцуулж, Ариун Сүнсний заан сургадгаар ярьдаг юм. | |
I Co | MonKJV | 2:14 | Харин төрөлхөөрөө буй хүмүүн Шүтээний Сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь эдгээр нь түүнд мунхаг байдал юм. Мөн эдгээр нь сүнсээр ялгарч харагддаг учраас тэр эдгээрийг мэдэж чадахгүй. | |
I Co | MonKJV | 2:15 | Харин сүнслэг хүн бүх зүйлийг шүүн тунгаадаг боловч тэр өөрөө нэг ч хүнээр шүүн тунгаагддаггүй. | |
Chapter 3
I Co | MonKJV | 3:1 | Тэгээд ахан дүүс ээ, би та нарт сүнслэг хүмүүст мэтээр ярьж чадаагүй. Харин махбодынхт мэт бүр Христ доторх нялхаст мэтээр ярьсан. | |
I Co | MonKJV | 3:2 | Би та нарыг сүүгээр хооллосон харин бор хоолоор биш. Учир нь та нар үүнийг шингээж чадахааргүй байсан мөн одоо ч чадахгүй хэвээрээ байна. | |
I Co | MonKJV | 3:3 | Яагаад гэвэл та нар махбодынх хэвээрээ байна. Учир нь та нарын дунд атаархал мөн хэрүүл бас хуваагдлууд байгаа нь та нар махбодынх бөгөөд хүмүүсийн адил алхаж байгаа хэрэг биш үү? | |
I Co | MonKJV | 3:4 | Учир нь нэг нь, Би бол үнэхээр Паулосынх гэж байхад харин нөгөө нь, Би Аполлоосынх гэдэг. Та нар махбодынх байгаа биш үү? | |
I Co | MonKJV | 3:5 | Тэгвэл Паулос хэн юм бэ? Аполлоос хэн юм бэ? Үнэндээ үйлчлэгчид. Та нар тэднээр дамжуулан Эзэний хүн бүрт өгсөнчлөн итгэсэн. | |
I Co | MonKJV | 3:7 | Тэгвэл тарьдаг нь ч бас усалдаг нь ч юу ч биш, харин өсгөн ургуулдаг Шүтээн нь л юм. | |
I Co | MonKJV | 3:8 | Эдүгээ тарьдаг нь болон усалдаг нь нэг бөгөөд хүн бүр өөрийнхөө хөдөлмөрийн дагуу өөрийнхөө шанг хүлээн авна. | |
I Co | MonKJV | 3:9 | Учир нь бид бол Шүтээнтэй хамт хөдөлмөрлөгчид юм. Та нар бол Шүтээний тариалангийн талбай, Шүтээний барилга. | |
I Co | MonKJV | 3:10 | Надад өгөгдсөн Шүтээний энэрлийн дагуу би суурийг нь барилгын ухаалаг даамлын адилаар тавьсан. Мөн өөр нэг нь үүний дээр барьдаг. Харин үүн дээр хэрхэн барихаа хүн бүр анхаараг. | |
I Co | MonKJV | 3:11 | Учир нь тавигдсан байгаа тэрхүү суурь болох Есүс Христээс өөрийг хэн ч тавьж чадахгүй. | |
I Co | MonKJV | 3:12 | Эдүгээ хэн нэг нь энэ суурин дээр алт, мөнгө, үнэт чулуунууд, мод, өвс, сүрлээр барьж байгаа бол | |
I Co | MonKJV | 3:13 | хүн бүрийн ажил илэрхий болгогдох болно. Яагаад гэвэл энэ нь галаар илчлэгдэх учраас мөнөөх өдөр үүнийг харуулна. Тэгээд тэрхүү гал хүн бүрийн ажил ямар болохыг нь шалгана. | |
I Co | MonKJV | 3:15 | Хэрэв хэн нэгний ажил шатаагдвал тэр хохирно. Гэхдээ гал дундуур ийн адил гарах ч тэр өөрөө аврагдана. | |
I Co | MonKJV | 3:16 | Та нар Шүтээний сүм гэдгээ бас та нарын дотор Шүтээний Сүнс оршдог гэдгийг мэдэхгүй юү? | |
I Co | MonKJV | 3:17 | Хэрэв хэн нэг нь Шүтээний сүмийг устгавал түүнийг Шүтээн устгана. Учир нь Шүтээний сүм бол ариун, тэрхүү сүм нь та нар юм. | |
I Co | MonKJV | 3:18 | Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дундах хэн нэг нь өөрийгөө энэ дэлхийд ухаалаг гэж үздэг бол тэр хүн ухаалаг болохын тулд мунхаг болог. | |
I Co | MonKJV | 3:19 | Учир нь энэ дэлхийн мэргэн ухаан нь Шүтээнд мунхаг байдал юм. Яагаад гэвэл, Тэрбээр ухаалгуудыг өөрсдийнх нь заль мэхээр барьж авдаг хэмээн бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 3:20 | Мөн дахиад, Ухаалгуудын бодлуудыг, тэдгээр нь дэмий хоосон гэдгийг Эзэн мэддэг гэсэн байдаг. | |
I Co | MonKJV | 3:22 | Паулос эсвэл Аполлоос эсвэл Кифаас эсвэл дэлхий эсвэл амьдрал эсвэл үхэл эсвэл өнөөгийн юмс эсвэл ирэх зүйлс бүгдээрээ та нарынх мөн. | |
Chapter 4
I Co | MonKJV | 4:1 | Ямар ч хүн биднийг ийнхүү Христийн үйлчлэгчид бас Шүтээний нууцуудын даамлууд гэж тооцог. | |
I Co | MonKJV | 4:3 | Харин би та нараар эсвэл хүмүүний шүүлтээр шүүгдэнэ гэдэг нь миний хувьд өчүүхэн зүйл юм. Үнэндээ, би өөрийгөө шүүдэггүй. | |
I Co | MonKJV | 4:4 | Учир нь би өөрөөрөө юу ч мэдэхгүй боловч үүгээрээ би зөвтгөгддөггүй. Харин намайг шүүдэг нь Эзэн юм. | |
I Co | MonKJV | 4:5 | Тиймээс Эзэнийг ирэх хүртэл юуг ч цагаас нь өмнө бүү шүү. Тэрбээр харанхуй байдлын тэрхүү нууцлагдсан зүйлсийг гэрэлд авчрах бөгөөд зүрх сэтгэлүүдийн зорилгуудыг ч бас илчилнэ. Тэгээд дараа нь хүн бүр Шүтээнээс магтаалтай байна. | |
I Co | MonKJV | 4:6 | Мөн ахан дүүс ээ, та нарын төлөө би эдгээр зүйлсийг өөр дээрээ болон Аполлоос дээр шилжүүлэн ярилаа. Энэ нь хүмүүний талаар бичигдсэн зүйлээс дээгүүр та нар бодохгүй байхад бидэн дотор суралцаж болохын тулд, та нараас хэн нь ч нэгнийхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг сагсуурахгүйн тулд юм. | |
I Co | MonKJV | 4:7 | Учир нь хэн чамайг бусдаас ялгаад байгаа юм бэ? Мөн чамд хүлээн аваагүй юу байгаа юм бэ? Эдүгээ хэрэв чи үүнийг хүлээн авсан юм бол юунд үүнийг хүлээн аваагүй мэт сайрхана вэ? | |
I Co | MonKJV | 4:8 | Одоо та нар дүүрэн байна, одоо та нар баян байна. Та нар бидэнгүйгээр хаад шиг хаанчилсан. Тэгээд та нар хаанчилсан байгаасай гэж би хүсэж байна. Энэ нь бид ч бас та нартай хамт хаанчилж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 4:9 | Учир нь төлөөлөгчид биднийг үхэл рүү томилогдсон дорд хүмүүс мэтээр Шүтээн харуулсан гэж би боддог. Яагаад гэвэл бид дэлхийд бас элч нарт мөн хүмүүнд үзвэр болгогдсон. | |
I Co | MonKJV | 4:10 | Бид Христээс болоод мунхгууд харин та нар Христ дотор ухаалаг юм. Бид сул дорой харин та нар хүчтэй. Та нар хүндлэгдсэн харин бид ад үзэгдсэн. | |
I Co | MonKJV | 4:11 | Бүр одоо энэ цагт хүртэл бид өлсөж бас цангаж, нүцгэрч, нударгалуулсан бөгөөд орох оронгүй байна. | |
I Co | MonKJV | 4:12 | Бас өөрсдийн гараар ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бид гутаагдахдаа ерөөдөг, хавчигдахдаа тэвчдэг. | |
I Co | MonKJV | 4:13 | Бид доромжлогдохдоо сайнаар ханддаг. Бид энэ өдрийг хүртэл дэлхийн хог шаар, бүх зүйлсийн хаягдал мэт болгогдсон. | |
I Co | MonKJV | 4:14 | Би эдгээр зүйлийг та нарыг ичээх гэж биш, харин миний хайртай хүүхдүүдийн хувьд та нарт сануулан бичиж байна. | |
I Co | MonKJV | 4:15 | Учир нь та нарт Христ дотор түмэн зааварлагч байгаа хэдий ч олон эцэг байхгүй. Яагаад гэвэл Христ Есүс дотор би та нарыг сайн мэдээгээр дамжуулан төрүүлсэн. | |
I Co | MonKJV | 4:17 | Ийм шалтгаанаар би та нар луу Тимоотеосыг илгээсэн. Тэр бол миний хайртай хүү бөгөөд Эзэн дотор итгэмжтэй. Би хаа сайгүй, чуулган бүрт заадгийн адил тэр та нарт Христ доторх миний замуудыг сануулна. | |
I Co | MonKJV | 4:19 | Гэвч Эзэн хүсвэл би та нар луу удахгүй очиж улмаар сагсуурагчдын яриаг биш, харин хүч чадлыг мэдэх болно. | |
Chapter 5
I Co | MonKJV | 5:1 | Та нарын дунд садар самуун, бүр Жүүд бусчуудын дунд ч огт дурдагддаггүй, нэг хүн эцгийнхээ эхнэртэй нөхөцдөг ийм садар самуун байна гэж хаа сайгүй сонсогдсон. | |
I Co | MonKJV | 5:2 | Улмаар энэ үйлийг үйлдсэн хүн та нарын дундаас хөөгдөж болохын тулд та нар гашуудаагүй бөгөөд оронд нь сагсуурч байна. | |
I Co | MonKJV | 5:3 | Учир нь би биеэрээ байгаагүй ч харин сүнсээрээ байж, үнэндээ өөрөө байсан юм шигээр энэ үйлийг үйлдсэн хүний талаар аль хэдийн шийдчихсэн. | |
I Co | MonKJV | 5:4 | Та нарыг цугларах үед миний сүнс ч бас байж, бидний Эзэн Есүс Христийн нэрээр, бидний Эзэн Есүс Христийн хүч чадлаар | |
I Co | MonKJV | 5:5 | ийм нэгнийг махбодын сүйрлийн төлөө Сатаанд тушаацгаая. Энэ нь Эзэн Есүсийн өдөрт сүнс нь аврагдаж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 5:6 | Та нарын сайрхалт сайн биш. Өчүүхэн хөрөнгө зуурмагийг бүхэлд нь исгэдгийг та нар мэдэхгүй юү? | |
I Co | MonKJV | 5:7 | Тиймээс та нар исгэгдээгүй шинэ зуурмаг мэт байж болохын тулд хуучин хөрөнгийг бүрэн цэвэрлэ. Учир нь үнэхээр бидний дээгүүр өнгөрөхийн хурга Христ бидний төлөө золиослогдсон. | |
I Co | MonKJV | 5:8 | Тиймээс хуучин хөрөнгөөр биш, хорон санаа ба хорон муу байдлын хөрөнгөөр ч биш, харин чин сэтгэлийн болон үнэний исгэгдээгүй талхаар баяр тэмдэглэцгээе. | |
I Co | MonKJV | 5:10 | Гэхдээ энэ дэлхийн садарлагчид эсвэл сувдгууд эсвэл шунахайрагчид эсвэл дүрс шүтэгчидтэй огтхон ч битгий гэж хэлээгүй. Учир нь тэгвэл та нар энэ дэлхийгээс явах хэрэгтэй болно. | |
I Co | MonKJV | 5:11 | Харин ах дүү гэж нэрлэгддэг нэгэн чинь садарлагч эсвэл шунахай эсвэл дүрс шүтэгч эсвэл гутаан доромжлогч эсвэл архичин эсвэл луйварчин бол ийм нэгэнтэй нийлэхгүй, хооллохгүй байхыг эдүгээ би та нарт бичлээ. | |
Chapter 6
I Co | MonKJV | 6:1 | Та нарын хэн нэг нь нөгөөгийнхөө эсрэг асуудалтай байгаад, ариун хүмүүсийн өмнө биш, харин зөв бусчуудын өмнө шийдүүлж зүрхлэх үү? | |
I Co | MonKJV | 6:2 | Ариун хүмүүс дэлхийг шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Тэгээд дэлхий та нараар шүүгдэх юм бол та нар хамгийн бага хэргүүдийг ч шүүх үнэ цэнэгүй гэж үү? | |
I Co | MonKJV | 6:3 | Бид элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй юү? Энэ амьдралд хамаарах зүйлс нь хэр их илүү вэ? | |
I Co | MonKJV | 6:4 | Тиймээс энэ амьдралд хамааралтай заргууд та нарт байвал шүүлгүүлэхийн тулд чуулган дотор хамгийн өчүүхэнд тооцогддог хүмүүсийг томил. | |
I Co | MonKJV | 6:5 | Би та нарын ичихүйн төлөө ярьж байна. Тэгээд та нарын дунд ухаалаг хүн байхгүй юү? Ахан дүүсийнхээ хоорондохыг шүүж чадах хүн нэг ч байхгүй гэж үү? | |
I Co | MonKJV | 6:7 | Тиймээс эдүгээ та нар нэг нэгтэйгээ шүүхдэлцдэг учраас та нарын дунд бүхэлдээ нэг алдаа байна. Яагаад та нар оронд нь буруутаж болдоггүй юм бэ? Яагаад та нар оронд нь луйвардуулж болдоггүй юм бэ? | |
I Co | MonKJV | 6:9 | Зөв бус хүн Шүтээний хаанчлалыг өвлөхгүй гэдгийг та нар мэдэхгүй юү? Бүү мэхлэгд. Түүнчлэн садарлагчид ч, дүрс шүтэгчид ч, завхайрагчид ч, банди янхан ч, бандилагчид ч, | |
I Co | MonKJV | 6:10 | хулгайч нар ч, шунахайрагчид ч, архичид ч, гутаан доромжлогчид ч, луйварчид ч Шүтээний хаанчлалыг өвлөхгүй. | |
I Co | MonKJV | 6:11 | Мөн та нарын зарим нь ийм байсан. Гэвч та нар Эзэн Есүсийн нэрээр, бидний Шүтээний Сүнсээр угаагдсан бас ариусгагдсан мөн цагаатгагдсан. | |
I Co | MonKJV | 6:12 | Надад бүх зүйл хуулиар зөвшөөрөгддөг боловч бүх зүйл ашиг тустай биш. Надад бүх зүйл хуулиар зөвшөөрөгддөг боловч би юуны ч эрх мэдэл дор оруулагдахгүй. | |
I Co | MonKJV | 6:13 | Хоол хүнс ходоодонд бас ходоод нь хоол хүнсэнд зориулагдсан. Харин Шүтээн үүнийг бас эдгээрийг аль алийг нь устгана. Эдүгээ бие садар самууны төлөө биш, харин Эзэний төлөө бөгөөд Эзэн биеийн төлөө байдаг. | |
I Co | MonKJV | 6:15 | Та нарын биес Христийн эд эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй юү? Тэгвэл би Христийн эд эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эд эрхтнүүд болгох уу? Огтхон ч үгүй. | |
I Co | MonKJV | 6:16 | Эсвэл янхантай нийлсэн эр түүнтэй нэг бие болдог гэдгийг та нар мэддэггүй юм уу? Яагаад гэвэл хоёр нь нэг махбод болно гэж тэр хэлдэг. | |
I Co | MonKJV | 6:18 | Садар самуунаас зугт. Хүмүүний үйлддэг гэм бүр нь биеийн гадна байдаг. Харин садарладаг нь өөрийнхөө биеийн эсрэг гэм үйлдэж буй хэрэг. | |
I Co | MonKJV | 6:19 | Эсвэл та нарын бие бол та нарын доторх, Шүтээнээс та нарт байдаг Ариун Сүнсний сүм бөгөөд та нар өөрсдийнхөө биш гэдгийг мэдэхгүй юү? | |
Chapter 7
I Co | MonKJV | 7:1 | Эдүгээ та нарын надад бичсэн зүйлсийн хувьд гэвэл, эр хүн эмэгтэй хүнд хүрэхгүй байх нь сайн юм. | |
I Co | MonKJV | 7:2 | Гэвч садар самуунаас зайлсхийхийн тулд эр хүн бүр өөрийн эхнэртэй мөн эмэгтэй хүн бүр өөрийн нөхөртэй байг. | |
I Co | MonKJV | 7:4 | Эхнэрт өөрийн биеийн дээрх эрх мэдэл байдаггүй, харин нөхөрт нь байдаг. Мөн үүнчлэн нөхөрт өөрийн биеийн дээрх эрх мэдэл байдаггүй, харин эхнэрт нь байдаг. | |
I Co | MonKJV | 7:5 | Та нар мацаг барилт ба гуйлт руу өөр өөрийгөө зориулахын тулд хэсэг зуур санаа нэгтэйгээр татгалзахаас өөрөөр нэг нэгдээ бүү татгалз. Тэгээд та нарын биеэ хянах чадваргүй байдлаас болоод Сатаан та нарыг сорихгүйн тулд дахин нэгд. | |
I Co | MonKJV | 7:7 | Учир нь бүх эрчүүд яг над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэвч хүн бүр, нэг нь ийм байдлаар мөн нөгөө нь тийм байдлаар Шүтээнээс өөртөө тохирсон бэлэгтэй байдаг. | |
I Co | MonKJV | 7:8 | Тиймээс би гэрлээгүй болон бэлэвснүүдэд нь, Тэд над шиг байвал энэ нь тэдэнд сайн гэж хэлж байна. | |
I Co | MonKJV | 7:10 | Мөн гэрлэсэнд нь би биш, харин Эзэн, Эхнэр нь нөхрөөсөө бүү салаг гэж тушааж байна. | |
I Co | MonKJV | 7:11 | Харин, хэрэв тэр салбал гэрлэхгүй үлдэг эсвэл нөхөртэйгөө эвлэрэг. Түүнчлэн нөхөр нь эхнэрээ бүү хөөг. | |
I Co | MonKJV | 7:12 | Харин үлдсэнд нь Эзэн биш, би хэлж байна. Ах дүүгийн хэн нэг нь үл итгэдэг эхнэртэй байгаад улмаар тэр эмэгтэйд түүнтэй хамт байх нь таалагдвал тэр эрэгтэй түүнийг бүү хөөг. | |
I Co | MonKJV | 7:13 | Мөн эмэгтэй хүн үл итгэдэг нөхөртэй байгаад улмаар тэр эрэгтэйд түүнтэй хамт байх нь таалагдвал тэр эмэгтэй түүнийг бүү орхиг. | |
I Co | MonKJV | 7:14 | Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагддаг мөн үл итгэгч эхнэр нь нөхрөөрөө ариусгагддаг. Эс бөгөөс та нарын хүүхдүүд цэвэр биш байхсан. Харин одоо тэд ариун юм. | |
I Co | MonKJV | 7:15 | Гэвч үл итгэдэг нь салбал салаг. Ийм тохиолдлуудад ах эсвэл эгч дүү маань хүлээсэн дор биш байна. Харин Шүтээн биднийг амар тайван руу дуудсан. | |
I Co | MonKJV | 7:16 | Учир нь эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхээ хэрхэн мэдэх билээ? Эсвэл нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхээ хэрхэн мэдэх билээ? | |
I Co | MonKJV | 7:17 | Харин Шүтээнээс өөрт нь хүртээсний дагуу, Эзэн өөрийг нь дуудсаны дагуу хүн бүр тийнхүү алхаг. Мөн би бүх чуулган дотор ингэж тушаадаг. | |
I Co | MonKJV | 7:18 | Хэн нэг нь хөвч хөндүүлсэн байхдаа дуудагдсан уу? Тэрбээр бүү хөвч хөндүүлээгүй болог. Хэн нэг нь хөвч үл хөндүүлэлтэнд байхдаа дуудагдсан уу? Тэр нь бүү хөвч хөндүүлэг. | |
I Co | MonKJV | 7:19 | Хөвч хөндүүлэлт бол юу ч биш бас хөвч үл хөндүүлэлт ч юу ч биш, харин Шүтээний тушаалуудыг сахих нь л юм. | |
I Co | MonKJV | 7:21 | Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүнийгээ бүү хайхар. Харин чи эрх чөлөөтэй болгогдохоор болбол үүнийг илүүтэй ашигла. | |
I Co | MonKJV | 7:22 | Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан нь Эзэний эрх чөлөөт хүн мөн. Үүнчлэн бас эрх чөлөөт байхдаа дуудагдсан нь Христийн боол мөн. | |
I Co | MonKJV | 7:25 | Эдүгээ онгон хүмүүсийн талаарх Эзэний тушаал надад байхгүй. Гэсэн ч би итгэмжтэй байхаар Эзэний өршөөлийг авсан нэгний ёсоор өөрийн шүүлтийг хэлж өгье. | |
I Co | MonKJV | 7:26 | Тиймээс ийм байх нь хүмүүнд сайн гэж, энэ нь өнөөгийн шаардлагад сайн гэж би бодож байна. | |
I Co | MonKJV | 7:27 | Чи эхнэрт уяатай юу? Тайлагдахыг бүү эрмэлз. Чи эхнэрээс уяагдаагүй байна уу? Эхнэр бүү эрж хай. | |
I Co | MonKJV | 7:28 | Гэхдээ улмаар чи гэрлэвэл гэм үйлдсэн хэрэг биш. Мөн онгон бүсгүй гэрлэвэл тэрээр гэм үйлдсэн хэрэг биш. Гэсэн хэдий ч ийм нь махбоддоо зовлонтой байх болно. Харин би та нарыг гамнаж байна. | |
I Co | MonKJV | 7:29 | Гэвч би үүнийг хэлье. Ахан дүүс ээ, цаг хугацаа бол богинохон. Цаашид эхнэртэй нь ч эхнэргүй мэт, | |
I Co | MonKJV | 7:30 | мөн гашуудан уйлж байгаа нь ч гашуудан уйлаагүй мэт бас хөөрөн баярлаж байгаа нь хөөрөн баярлаагүй мэт мөн худалдан авч байгаа нь эзэмшээгүй мэт | |
I Co | MonKJV | 7:31 | түүнчлэн энэ дэлхийг ашиглаж байгаа нь хэт ашиглаагүй мэт байх болж байна. Учир нь энэ дэлхийн хэв маяг өнгөрөн одож байна. | |
I Co | MonKJV | 7:32 | Гэвч би та нарыг санаа зовнилгүй байгаасай гэж хүсдэг. Гэрлээгүй эр хүн Эзэнд хэрхэн таалагдаж болох вэ гэж Эзэнд харьяалагддаг зүйлст санаа тавьдаг. | |
I Co | MonKJV | 7:33 | Харин гэрлэсэн эр хүн эхнэртээ хэрхэн таалагдаж болох вэ гэж энэ дэлхийн зүйлст санаа тавьдаг. | |
I Co | MonKJV | 7:34 | Эхнэр ба онгон эмэгтэйн хооронд бас ялгаа байдаг. Гэрлээгүй эмэгтэй бие болон сүнсний аль алинаар нь ариун байж болохын тулд Эзэний зүйлст санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нөхөртөө хэрхэн таалагдаж болох вэ гэж энэ дэлхийн зүйлст санаа тавьдаг. | |
I Co | MonKJV | 7:35 | Гэхдээ би үүнийг та нар дээр урхи хаяхын тулд биш, харин та нарын ашиг тусын тулд хүндлүүштэй зүйлийн төлөө бас та нар Эзэнийг сатааралгүйгээр хүлээхийн төлөө ярьж байна. | |
I Co | MonKJV | 7:36 | Харин хэн нэг нь онгон охиндоо таагүй хандаж байна гэж өөрийгөө бодож байгаа бол, охин нь цэцэг шиг насаа өнгөрөөж байгаа бол улмаар хэрэгцээ нь тийнхүү шаардаж байгаа бол тэр эрэгтэй юу хүссэнээ хийг, тэрбээр гэм хийж буй хэрэг биш. Тэднийг гэрлүүлэг. | |
I Co | MonKJV | 7:37 | Харин ямар ч шаардлагагүй байгаад, зүрх сэтгэлдээ бат зогсож байгаа харин ч өөрийнхөө хүслээс дээгүүр хүч чадалтай байж улмаар өөрийн онгон охиныг хадгалж үлдэхээр зүрх сэтгэлдээ шийдэж буй хүн сайнаар үйлдэж буй хэрэг. | |
I Co | MonKJV | 7:38 | Тиймээс охиноо гэрлэлтэнд өгч байгаа нь сайнаар үйлдэж буй хэрэг. Харин охиноо гэрлэлтэнд өгдөггүй нь илүү сайнаар үйлдэж буй хэрэг. | |
I Co | MonKJV | 7:39 | Нөхрөө амьд байх хугацаанд эхнэр нь хуулиар хүлэгдсэн байдаг. Харин нөхөр нь үхвэл тэрээр зөвхөн Эзэн дотор хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. | |
Chapter 8
I Co | MonKJV | 8:1 | Эдүгээ хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийн тухайд гэвэл бид бүгдээрээ мэдлэгтэй гэдгээ мэддэг. Мэдлэг сайрхдаг харин хайрлахуй босгон байгуулдаг. | |
I Co | MonKJV | 8:2 | Тэгээд хэн нэг нь аливааг мэддэг гэж боддог бол тэрбээр юуг ч мэдэх ёстойгоор нь хараахан мэдэхгүй байна. | |
I Co | MonKJV | 8:4 | Тиймээс хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсийг идэхүйн тухайд, дэлхий дээрх хиймэл дүрс нь юу ч биш гэдгийг мөн ганцаас өөр Шүтээн байхгүй гэдгийг бид мэддэг. | |
I Co | MonKJV | 8:5 | Учир нь тэнгэрт ч эсвэл газарт ч шүтээнүүд гэж дуудагддаг нь байгаа хэдий ч (олон шүтээн мөн олон эзэн байдагчлан) | |
I Co | MonKJV | 8:6 | харин бидэнд ганцхан Шүтээн, Эцэг байдаг. Түүнээс бүх зүйл байдаг бөгөөд бид түүний дотор. Мөн ганцхан Эзэн Есүс Христ байдаг. Бүх зүйл түүгээр бөгөөд бид түүгээр юм. | |
I Co | MonKJV | 8:7 | Гэсэн хэдий ч энэ мэдлэг хүн бүрийн дотор байдаггүй. Учир нь хиймэл дүрсний талаар ухамсарлалтай зарим хүн энэ цагийг хүртэл хиймэл дүрсэнд өргөсөн зүйл гэдгээр нь иддэг. Улмаар тэдний сул дорой байгаа ухамсар бузарлагддаг. | |
I Co | MonKJV | 8:8 | Харин хоол биднийг Шүтээнд сайшаан танилцуулахгүй. Учир нь бид идлээ гээд дээрдэхгүй, идэхгүй байлаа гээд ч дордохгүй. | |
I Co | MonKJV | 8:9 | Гэвч та нарын энэ эрх чөлөө сул дорой тэдэнд ямар нэг байдлаар бүдрүүлэх саад болохгүй байхад анхаар. | |
I Co | MonKJV | 8:10 | Учир нь мэдлэгтэй чамайг хиймэл дүрсний сүмд хооллохоор суухыг хэн нэгэн харвал сул дорой байгаа түүний ухамсар хиймэл дүрсэнд өргөгдсөн зүйлсийг идэхээр зоригжиж | |
I Co | MonKJV | 8:11 | улмаар өөрийнх нь төлөө Христ үхсэн сул дорой ах дүү чинь чиний мэдлэгээр дамжин мөхөх биш үү? | |
I Co | MonKJV | 8:12 | Харин та нар ахан дүүсийнхээ эсрэг ингэж гэм үйлдэн бас тэдний сул дорой ухамсрыг шархлуулахдаа Христийн эсрэг гэм үйлдэж байна. | |
Chapter 9
I Co | MonKJV | 9:1 | Би төлөөлөгч биш үү? Би эрх чөлөөтэй биш үү? Бидний Эзэн Есүс Христийг би хараагүй юү? Та нар Эзэн доторх миний ажил биш үү? | |
I Co | MonKJV | 9:2 | Хэрэв би бусдад төлөөлөгч биш байлаа ч та нарт эргэлзээгүй мөн. Учир нь миний төлөөлөгч байхуйн тамга бол Эзэн доторх та нар юм. | |
I Co | MonKJV | 9:5 | Бусад төлөөлөгч ба Эзэний дүү нар мөн Кифаас нарын адил эгч дүү, эхнэр дагуулж явах эрх мэдэл бидэнд байхгүй юү? | |
I Co | MonKJV | 9:7 | Хэн хэзээ өөрийнхөө цалингаар дайнд явдаг юм бэ? Усан үзмийн тариалан тариалаад, үүнийхээ жимснээс иддэггүй хэн байх вэ? Эсвэл хонин сүргийг хариулдаг атлаа тэр сүргийн сүүнээс уудаггүй хэн байх вэ? | |
I Co | MonKJV | 9:8 | Эдгээр зүйлийг би хүмүүний хувиар хэлж байна уу? Мөн хууль ч бас ижил зүйлийг хэлдэг биш үү? | |
I Co | MonKJV | 9:9 | Учир нь Мошээгийн хуулинд, Тариа цайруулж буй шарын амыг бүү хошуувчил хэмээн бичигдсэн байдаг. Шүтээн шард санаа тавьж байгаа хэрэг үү? | |
I Co | MonKJV | 9:10 | Эсвэл тэрбээр үүнийг бүхэлд нь бидний төлөө хэлж байна уу? Эргэлзээгүй, бидний төлөө энэ нь, Анжисдаж байгаа нь найдвар дотор анжисдах хэрэгтэй. Мөн найдвар дотор тариа цайруулж байгаа нь найдварынхаа хүртэлцэгч болно хэмээн бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 9:11 | Хэрэв бид та нарт сүнсний зүйлсийг тарьчихаад, та нараас махбодын зүйлсийг бид хураавал энэ нь том зүйл үү? | |
I Co | MonKJV | 9:12 | Хэрэв бусад хүн та нарын дээр энэ эрх мэдлийг хүртэлцэгчид байгаа юм бол бид бүр илүү биш үү? Гэсэн ч бид энэ эрх мэдлийг ашиглаагүй. Харин Христийн сайн мэдээнд саад болохгүйн тулд бүх зүйлийг тэвчдэг. | |
I Co | MonKJV | 9:13 | Ариун зүйлстэй холбоотой хөдөлмөрлөгчид нь сүмийн зүйлсээр амь зуудгийг бас тахилын ширээний дэргэд үйлчлэгчид нь тахилын ширээтэй хүртэлцэгчид гэдгийг та нар мэдэхгүй юү? | |
I Co | MonKJV | 9:14 | Мөн үүнчлэн сайн мэдээг тунхагладаг хүмүүс сайн мэдээнээс амьдрах хэрэгтэй гэж Эзэн тогтоосон. | |
I Co | MonKJV | 9:15 | Харин би эдгээр зүйлээс алийг нь ч ашиглаагүй. Түүнчлэн өөртөө ийнхүү үйлдүүлэхийн тулд би эдгээр зүйлийг бичсэн юм биш. Учир нь хэн нэгэн хүн миний бахархлыг хоосон болгох гэснээс миний хувьд үхэх нь дээр. | |
I Co | MonKJV | 9:16 | Учир нь би сайн мэдээг тунхаглаж байгаа ч надад сайрхах юм юу ч байхгүй. Яагаад гэвэл над дээр шаардлага оноогдсон. Тийм ээ, хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол надад гаслантай! | |
I Co | MonKJV | 9:17 | Учир нь би үүнийг хүслээрээ хийвэл надад шагнал бий. Гэхдээ миний хүслийн эсрэг байлаа ч сайн мэдээний даамлын алба надад даатгагдсан юм. | |
I Co | MonKJV | 9:18 | Тэгвэл миний шагнал юу юм бэ? Үнэхээр сайн мэдээг тунхаглахдаа сайн мэдээн дэх эрх мэдлээ буруугаар ашиглахгүйн тулд Христийн сайн мэдээг төлбөргүй болгох нь юм. | |
I Co | MonKJV | 9:19 | Учир нь би бүх хүнээс эрх чөлөөтэй хэдий ч өөрийгөө бүгдийн боол болгосон нь илүү олныг олж авахын тулд юм. | |
I Co | MonKJV | 9:20 | Мөн би Жүүдүүдийг олж авахын тулд Жүүдүүдэд Жүүд шиг, хуулийн дор байгаа хүмүүсийг олж авахын тулд хуулийн дор байгаа тэдэнд хуулийн доорх хүн шиг, | |
I Co | MonKJV | 9:21 | хуульгүй тэднийг олж авахын тулд хуульгүй тэдэнд хуульгүй (Шүтээний өмнө хуульгүйгээр биш, харин ч Христ дэх хуулийн дор байгаа) хүн шиг болсон. | |
I Co | MonKJV | 9:22 | Сул дорой хүмүүсийг олж авахын тулд сул дорой тэдэнд би сул дорой мэт болсон. Би хэн нэгнийг ямар нэгэн аргаар аварч болохын тулд бүх хүнд бүх зүйл болсон. | |
I Co | MonKJV | 9:23 | Тэгээд үүнийг би сайн мэдээний төлөө хийдэг нь та нартай хамт үүний хамтрагч болж болохын тулд юм. | |
I Co | MonKJV | 9:24 | Уралдааны замаар гүйгчид бүгдээрээ гүйдэг ч нэг нь л шагнал хүлээн авдгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар шагнал авахын тулд үүнчлэн гүйцгээ. | |
I Co | MonKJV | 9:25 | Мөн өрсөлдөж байгаа хүн бүр бүх зүйлд биеэ хянан захирдаг. Эдүгээ тэд ялзрах титмийг харин бид үл ялзрахыг хүртэхийн тулд үүнийг хийдэг. | |
I Co | MonKJV | 9:26 | Тиймээс би ийнхүү гүйдэг нь тодорхой бус байдлаар биш юм. Би ийнхүү тулалддаг нь хий цохидог нэгэн шиг биш юм. | |
Chapter 10
I Co | MonKJV | 10:1 | Үүнээс гадна, ахан дүүс ээ, та нар дараахыг мэдэхгүй байгаасай гэж би хүсэхгүй байна. Бидний эцгүүд бүгд үүлэн доор байж улмаар бүгд тэнгис дундуур гарч | |
I Co | MonKJV | 10:4 | бас ижилхэн сүнслэг уух юмыг бүгд уусан. Учир нь тэд өөрсдийг нь дагаж байсан сүнслэг Хаднаас уусан бөгөөд тэр Хад нь Христ байсан. | |
I Co | MonKJV | 10:6 | Эдүгээ тэд бас ёрын муу зүйлсийн араас тачаадан хүссэн шиг бид тачаадан хүсэхгүйн тулд эдгээр зүйлс бидэнд жишээ болсон юм. | |
I Co | MonKJV | 10:7 | Мөн хүмүүс идэж бас уухаар суусан бөгөөд наадахаар боссон гэж бичигдсэнчлэн та нар тэдний зарим шиг нь дүрс шүтэгчид бүү бол. | |
I Co | MonKJV | 10:8 | Түүнчлэн тэдний зарим нь завхайрлыг үйлдэж улмаар нэг өдрийн дотор хорин гурван мянган хүн мөхсөн шиг бид завхайрлыг үйлдэхгүй байцгаая. | |
I Co | MonKJV | 10:9 | Мөн тэдний зарим нь сорьж улмаар могойнуудаар устгагдсан шиг бид ч бас Христийг сорихгүй байцгаая. | |
I Co | MonKJV | 10:10 | Түүнчлэн тэдний зарим нь гомдоллож улмаар устгагчаар устгагдсан шиг та нар ч бас бүү гомдолло. | |
I Co | MonKJV | 10:11 | Эдүгээ тэдэнд тохиолдсон энэ бүх зүйл жишээ болохын тулд юм. Мөн эдгээр нь бидэнд сануулгын төлөө бичигдсэн. Бидэн дээр үеийн төгсгөлүүд ирээд байна. | |
I Co | MonKJV | 10:13 | Хүмүүнд тохиолддогоос өөр сорилт та нарыг дайраагүй. Харин Шүтээн бол итгэмжтэй. Тэрбээр та нарыг чадахаас чинь илүүгээр соригдохыг зөвшөөрөхгүй. Харин сорилттой хамт гарах арга замыг бас бий болгодог нь та нар үүнийг тэсвэрлэж чадахын тулд юм. | |
I Co | MonKJV | 10:15 | Би ухаалаг хүмүүст ярьж буй адил ярьж байна. Та нар миний юу хэлж байгааг шүүн тунгаа. | |
I Co | MonKJV | 10:16 | Бидний ерөөж буй ерөөлийн аяга нь Христийн цусан дахь нөхөрлөл биш үү? Бидний хугалж буй тэрхүү талх нь Христийн бие дэх нөхөрлөл биш үү? | |
I Co | MonKJV | 10:17 | Учир нь олуулаа байдаг бид бол нэг талх, нэг бие юм. Яагаад гэвэл бид бүгд тэрхүү ганц талхнаас хүртэлцэгчид юм. | |
I Co | MonKJV | 10:18 | Махбодынх нь дагуу Израйлийг харагтун. Тахилуудаас иддэг тэд тахилын ширээнээс хүртэлцэгчид биш үү? | |
I Co | MonKJV | 10:19 | Тэгвэл би юу гэх вэ? Хиймэл дүрс нь ямар нэгэн зүйл юм уу эсвэл хиймэл дүрснүүдэд өргөсөн тахил нь ямар нэгэн зүйл юм уу? | |
I Co | MonKJV | 10:20 | Харин Жүүд бусчууд тахилд өргөдөг тэр зүйлсээ Шүтээнд биш, харин чөтгөрүүдэд тахилд өргөдөг гэдгийг би хэлье. Мөн та нар чөтгөрүүдтэй холбоотой байхыг би хүсэхгүй байна. | |
I Co | MonKJV | 10:21 | Та нар Эзэний аяганаас ч, чөтгөрүүдийн аяганаас ч ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнээс ч, чөтгөрүүдийн ширээнээс ч хүртэлцэгчид байж чадахгүй. | |
I Co | MonKJV | 10:23 | Бүх зүйл надад хуулиар байдаг боловч бүх зүйл ашиг тустай биш. Бүх зүйл надад хуулиар байдаг боловч бүх зүйл босгон байгуулдаггүй. | |
I Co | MonKJV | 10:27 | Харин үл итгэдэг тэдний хэн нэг нь та нарыг найранд урьсан бөгөөд та нар очихыг хүсвэл өмнө чинь тавигдсан бүхнийг ухамсрын үүднээс юу ч асуулгүйгээр ид. | |
I Co | MonKJV | 10:28 | Харин хэн нэг нь та нарт, Энэ нь хиймэл дүрснүүдэд тахигдсан гэж хэлбэл үүнийг мэдүүлсэн түүний төлөө бас ухамсрын үүднээс бүү ид. Учир нь газар дэлхий болон үүний дүүрэн байдал нь Эзэнийх юм. | |
I Co | MonKJV | 10:29 | Гэхдээ би чинийхийг биш, харин өөр нэгний ухамсрыг хэлж байна. Учир нь миний эрх чөлөө яагаад өөр хүмүүний ухамсраар шүүгдэх гэж? | |
I Co | MonKJV | 10:30 | Учир нь энэрлээр би хүртэлцэгч байгаа юм бол талархал өргөдөг тэр зүйлийнхээ төлөө би яагаад ёрын муугаар хэлүүлэх гэж? | |
I Co | MonKJV | 10:31 | Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн бүхнийг Шүтээний яруу алдрын төлөө хий. | |
Chapter 11
I Co | MonKJV | 11:2 | Эдүгээ ахан дүүс ээ, та нар намайг бүх зүйл дээр санаж бас миний та нарт хүргэсэн захирамжуудыг ёсоор нь сахиж байгаа учраас би та нарыг магтъя. | |
I Co | MonKJV | 11:3 | Гэвч эр хүн бүрийн тэргүүн нь Христ түүнчлэн эмэгтэй хүний тэргүүн нь эр хүн бас Христийн тэргүүн нь Шүтээн мөн гэдгийг би та нарт мэдүүлье. | |
I Co | MonKJV | 11:4 | Толгойгоо бүтээн гуйлт хийж эсвэл эш үзүүлж байгаа эр хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг. | |
I Co | MonKJV | 11:5 | Харин толгойгоо бүтээгээгүй гуйлт хийдэг эсвэл эш үзүүлдэг эмэгтэй хүн бүр тэргүүнээ гутааж буй хэрэг. Яагаад гэвэл энэ нь түүний хувьд үсээ хусуулсантай адил юм. | |
I Co | MonKJV | 11:6 | Учир нь хэрэв тэр эмэгтэй нь бүтээгээгүй бол үсээ бас хяргуулаг. Харин үсээ хяргуулах эсвэл хусуулах нь эмэгтэй хүнд ичгүүр юм бол толгойгоо бүтээг. | |
I Co | MonKJV | 11:7 | Яагаад гэвэл эр хүн толгойгоо үнэхээр бүтээх ёсгүй. Тэр бол анхнаасаа л Шүтээний дүр төрх ба яруу алдар юм. Харин эмэгтэй хүн бол эр хүний яруу алдар юм. | |
I Co | MonKJV | 11:9 | Яагаад гэвэл бас эр хүн эмэгтэй хүнээс болоод биш, харин эмэгтэй хүн эр хүнээс болоод бүтээгдсэн. | |
I Co | MonKJV | 11:10 | Ийм шалтгааны улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдэлтэй байх ёстой нь элч нараас болсон. | |
I Co | MonKJV | 11:11 | Гэвч бас эр хүн эмэгтэй хүнгүйгээр бас эмэгтэй хүн эр хүнгүйгээр Эзэн дотор байдаггүй. | |
I Co | MonKJV | 11:12 | Яагаад гэвэл эмэгтэй хүн эр хүнээс шиг үүнчлэн эр хүн ч бас эмэгтэй хүнээс юм. Харин бүх зүйл Шүтээнээс байдаг. | |
I Co | MonKJV | 11:13 | Өөрсдөдөө шүүн тунгаа. Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүйгээр Шүтээнд гуйлт хийх нь зохистой юу? | |
I Co | MonKJV | 11:14 | Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнд ичгүүр гэдгийг угаас заяагдсан байдал өөрөө та нарт сургадаг биш үү? | |
I Co | MonKJV | 11:15 | Харин эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд яруу алдар юм. Яагаад гэвэл үс нь түүнд бүтээлгийн оронд өгөгдсөн. | |
I Co | MonKJV | 11:16 | Гэхдээ хэн нэгэнд маргаантай санагдаж байгаа бол, бидэнд бас Шүтээний чуулгануудад ч ийм заншил байдаггүй. | |
I Co | MonKJV | 11:17 | Эдүгээ та нар илүү сайны төлөө биш, харин илүү муугийн төлөө цуглардгийг би сайшаахгүй байгаагаа үүгээр тунхаглая. | |
I Co | MonKJV | 11:18 | Учир нь юуны өмнө, та нар чуулганд цуглахад та нарын дунд хуваагдлууд гардаг гэж би сонссон бөгөөд үүний заримд нь итгэж байна. | |
I Co | MonKJV | 11:19 | Учир нь шалгарсан хүмүүс та нарын дунд ил болгогдож болохын тулд тэрс үзлүүд ч бас та нарын дунд байх ёстой болдог. | |
I Co | MonKJV | 11:21 | Учир нь идэхдээ хүн бүр өөрийнхөө зоогийг нөгөөгийнхөө өмнө иддэг. Тэгээд нэг нь өлсгөлөн харин нөгөө нь согтуу байдаг. | |
I Co | MonKJV | 11:22 | Юу? Та нарт идэж, уух гэр орон байхгүй юу? Эсвэл та нар Шүтээний чуулганыг дорд үзэж бас юм байхгүй хүмүүсийг ичээж байгаа юм уу? Би та нарт юу гэж хэлэх вэ? Үүнд чинь би та нарыг сайшаах уу? Би та нарыг сайшаахгүй. | |
I Co | MonKJV | 11:23 | Учир нь би Эзэнээс хүлээн авсан тэрхүү зүйлээ бас та нарт дамжуулсан. Энэ нь, Эзэн Есүс тушаагдсан тэр шөнөө талх аваад, | |
I Co | MonKJV | 11:24 | улмаар талархал өргөчихөөд хугалан, Аваад, ид. Энэ бол та нарын төлөө хугарсан миний бие. Миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэж хэлсэн тэр зүйл юм. | |
I Co | MonKJV | 11:25 | Яг үүнчлэн бас аягатайг аваад, амссаныхаа дараа, Энэ аягатай бол миний цусан дахь шинэ гэрээ юм. Та нар уух бүртээ миний дурсамжийн төлөө үүнийг үйлд гэсэн. | |
I Co | MonKJV | 11:26 | Учир нь та нар энэ талхыг идэж бас энэ аягатайг уух бүртээ Эзэнийг ирэх хүртэл үхлийг нь тунхагладаг. | |
I Co | MonKJV | 11:27 | Тиймээс зохисгүйгээр энэ талхыг идэх мөн Эзэний аягатайг уух хэн боловч Эзэний бие ба цусанд буруутай болно. | |
I Co | MonKJV | 11:28 | Харин хүмүүн өөрийгөө шалгаг. Тэгээд ийнхүү талхнаас идэг бас тэрхүү аяганаас ууг. | |
I Co | MonKJV | 11:29 | Учир нь зохисгүйгээр идэж мөн уудаг нь Эзэний биеийг онцолж үзэлгүй, ялыг өөртөө идэж бас ууж буй хэрэг юм. | |
I Co | MonKJV | 11:30 | Үүнээс болоод та нарын дунд сул дорой бас өвчтэй хүн олон байгаа бөгөөд олон нь нойрсуулагдсан байна. | |
I Co | MonKJV | 11:32 | Харин бид шүүгдэх үедээ Эзэнээр сахилгажуулагддаг нь бид дэлхийтэй хамт яллагдахгүйн тулд юм. | |
Chapter 12
I Co | MonKJV | 12:1 | Эдүгээ ахан дүүс минь, та нар сүнсний бэлгүүдийн талаар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. | |
I Co | MonKJV | 12:2 | Та нар хөтлүүлсэн мэтээр хэлгүй хиймэл дүрснүүд рүү аваачигдсан Жүүд бусчууд байсан гэдгээ мэддэг. | |
I Co | MonKJV | 12:3 | Тиймээс Шүтээний Сүнсээр ярьж буй ямар ч хүн Есүсийг хараагдсан гэж хэлэхгүйг бас Ариун Сүнсээр л биш бол хэн ч, Есүс бол Эзэн гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдүүлж байна. | |
I Co | MonKJV | 12:6 | Түүнчлэн үйл ажиллагаа олон янз байдаг боловч бүхний дотор бүгдийг ажиллуулдаг нь нэг л Шүтээн юм. | |
I Co | MonKJV | 12:8 | Яагаад гэвэл нэгэнд нь мэргэн ухааны үг тэрхүү Сүнсээр, нөгөөд нь мэдлэгийн үг мөн л адилхан Сүнсээр, | |
I Co | MonKJV | 12:9 | мөн нөгөө нэгэнд нь итгэл адилхан Сүнсээр, өөр нэгэнд нь эдгээлтийн бэлгүүд адилхан Сүнсээр, | |
I Co | MonKJV | 12:10 | түүнчлэн өөр нэгэнд нь аугаа үйлсүүдийг үйлдэхүй, нөгөөд нь эш үзүүлэхүй, нөгөөд нь сүнснүүдийг ялгахуй, өөр нэгэнд нь олон төрлийн хэлүүд, нөгөөд нь хэлүүдийн хөрвүүлэлт өгөгдсөн. | |
I Co | MonKJV | 12:11 | Харин энэ бүхнийг хүн бүрт тус тусад нь ганц буюу энэхүү Сүнс л хүссэнийхээ дагуу хуваарилан ажиллуулдаг. | |
I Co | MonKJV | 12:12 | Яагаад гэвэл бие бол нэг бөгөөд олон эд эрхтэнтэй байдаг. Бас уг биеийн олуулаа байдаг бүх эд эрхтэн нэг бие болдог. Христ ч бас ийм юм. | |
I Co | MonKJV | 12:13 | Учир нь бид Жүүд эсвэл Жүүд бус байлаа ч, боол эсвэл эрх чөлөөтэй байлаа ч бүгд нэг л Сүнсээр нэг бие рүү баптизм хийлгэсэн бөгөөд бүгд нэг Сүнс рүү уулгагдсан. | |
I Co | MonKJV | 12:15 | Хэрэв хөл, Би гар биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу? | |
I Co | MonKJV | 12:16 | Мөн чих, Би нүд биш учраас биеийнх биш гэж хэлбэл үүгээрээ энэ нь биеийнх биш болох уу? | |
I Co | MonKJV | 12:17 | Хэрэв бие бүхэлдээ нүд байсан бол сонсгол хаана байхсан бэ? Хэрэв бие бүхэлдээ сонсгол байсан бол үнэрлэлт хаана байхсан бэ? | |
I Co | MonKJV | 12:18 | Гэвч Шүтээн өөртөө таалагдсаны дагуу эдүгээ эд эрхтэн нэг бүрийг биенд байрлуулсан. | |
I Co | MonKJV | 12:21 | Тэгээд нүд нь гаранд, Надад чиний хэрэг байхгүй. Түүнчлэн дахиад толгой нь хөлөнд, Надад чиний хэрэг байхгүй гэж чадахгүй. | |
I Co | MonKJV | 12:22 | Үгүй ээ, биеийн илүү сул дорой санагддаг тэр эд эрхтнүүд бүр илүү хэрэгтэй байдаг. | |
I Co | MonKJV | 12:23 | Тэгээд бага хүндэтгэлтэй байдаг гэж өөрсдийн боддог биеийн тэр эд эрхтнүүдэд илүү их хүндэтгэлийг бид хүртээдэг. Түүнчлэн бидний үзэмжгүй хэсгүүдэд илүү бялхсан үзэмжтэй байдал байдаг. | |
I Co | MonKJV | 12:24 | Учир нь бидний үзэмжтэй хэсгүүдэд хэрэгцээ байдаггүй. Харин гачигдалтай тэр хэсэгт Шүтээн илүү бялхсан хүндэтгэлийг өгснөөрөө биеийг эвцэлдүүлсэн. | |
I Co | MonKJV | 12:25 | Энэ нь бие дотор хагарал байхгүй харин эд эрхтнүүд нэг нэгэндээ санаа тавихын тулд юм. | |
I Co | MonKJV | 12:26 | Тэгээд нэг эрхтэн шаналбал үүнтэй хамт бүх эрхтэн шаналдаг. Мөн нэг эрхтэн хүндлүүлбэл үүнтэй хамт бүх эрхтэн хөөрөн баясдаг. | |
I Co | MonKJV | 12:28 | Тэгээд Шүтээн заримыг нь чуулган дотор нэгд төлөөлөгчид, хоёрт эш үзүүлэгчид, гуравт багш нар болгож, үүний дараа аугаа үйлсүүдийг, тэгээд эдгээлтүүдийн, тусламжуудын, удирдлагуудын, төрөл бүрийн хэлүүдийн бэлгүүдийг бий болгосон. | |
I Co | MonKJV | 12:29 | Бүгдээрээ төлөөлөгч үү? Бүгдээрээ эш үзүүлэгч үү? Бүгдээрээ багш уу? Бүгдээрээ аугаа үйлсүүдийг бүтээгч үү? | |
I Co | MonKJV | 12:30 | Бүгдээрээ эдгээлтийн бэлгүүдтэй юү? Бүгдээрээ хэлүүдээр ярьдаг уу? Бүгдээрээ хөрвүүлдэг үү? | |
Chapter 13
I Co | MonKJV | 13:1 | Би хүмүүний болон элч нарын хэлүүдээр ярьдаг байлаа ч надад хайрлахуй байхгүй бол би хангинах харанга эсвэл цангинах цан болно. | |
I Co | MonKJV | 13:2 | Мөн би эш үзүүлэлтийн бэлэгтэй бас бүх нууцыг болон бүх мэдлэгийг ойлгодог байлаа ч, түүнчлэн надад бүх итгэл байгаад, би уулсыг нүүлгэж чадлаа ч, хайрлахуй байхгүй бол би юу ч биш. | |
I Co | MonKJV | 13:3 | Мөн би ядуусыг хооллохоор бүх хөрөнгөө тавилаа ч бас биеэ шатаалгахаар өглөө ч, хайрлахуй байхгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй. | |
I Co | MonKJV | 13:4 | Хайрлахуй тэвчдэг бөгөөд элэгсэг. Хайрлахуй атаархдаггүй. Хайрлахуй өөрөөрөө бардамнан сайрхдаггүй, ихэрхдэггүй, | |
I Co | MonKJV | 13:5 | зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрэлхийлдэггүй, амархан өдөөгддөггүй, ёрын мууг боддоггүй, | |
I Co | MonKJV | 13:7 | Бүх зүйлийг далдалдаг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчин туулдаг. | |
I Co | MonKJV | 13:8 | Хайрлахуй хэзээ ч үгүй болдоггүй. Харин эш үзүүлэлтүүд байгаа бол тэдгээр нь үгүй болно. Бас хэлүүд байгаа бол тэдгээр нь зогсоно. Мөн мэдлэг байгаа бол тэр нь байхгүй болно. | |
I Co | MonKJV | 13:11 | Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьдаг, хүүхэд шиг ойлгодог, хүүхэд шиг боддог байсан. Харин би эр хүн болохдоо хүүхэд байдлаа орхисон. | |
I Co | MonKJV | 13:12 | Учир нь эдүгээ бид толинд бүдэг бадаг харж байна. Харин тэр үед нүүр нүүрээ харна. Одоо би хэсгээр нь мэдэж байна. Харин би мэдэгдэж байгаа шигээ тэр үед би бас мэдэх болно. | |
Chapter 14
I Co | MonKJV | 14:1 | Хайрлахуйг мөшгө. Тэгээд та нар сүнсний бэлгүүдийг гэхдээ эш үзүүлэхийг илүү хүсэмжил. | |
I Co | MonKJV | 14:2 | Учир нь үл мэдэх хэлээр ярьдаг нь хүмүүнд биш, харин Шүтээнд ярьдаг. Яагаад гэвэл түүнийг хэн ч ойлгодоггүй. Харин тэрбээр сүнсэн дотор нууцуудыг ярьдаг юм. | |
I Co | MonKJV | 14:3 | Харин эш үзүүлдэг нь босгон байгуулалт, урам өгөлт, тайтгаруулалтын төлөө хүмүүст ярьдаг. | |
I Co | MonKJV | 14:4 | Үл мэдэх хэлээр ярьдаг нь өөрийгөө босгон байгуулдаг. Харин эш үзүүлдэг нь чуулганыг босгон байгуулдаг. | |
I Co | MonKJV | 14:5 | Та бүхнийг хэлүүдээр ярихыг гэхдээ эш үзүүлэхийг чинь би илүүтэйгээр хүсэж байна. Учир нь тайлбарлахгүй л бол хэлүүдээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг нь илүү агуу. Тайлбарлах нь чуулган босгон байгуулалтыг хүлээн авч болохын тулд байдаг. | |
I Co | MonKJV | 14:6 | Эдүгээ ахан дүүс ээ, би та нарт илчлэлтээр эсвэл мэдлэгээр эсвэл эш үзүүлэлтээр эсвэл сургаалаар ярихын оронд та нар луу хэлүүдээр ярьсаар ирвэл би та нарт ямар ашиг тустай байх вэ? | |
I Co | MonKJV | 14:7 | Мөн дуу гаргаж байгаа амьгүй зүйлс нь цоор эсвэл босоо ятга байлаа ч тэдгээр нь дуугаралтандаа ялгаа гаргахгүй бол цоор үлээгдсэн эсвэл босоо ятга тоглогдсон гэдэг нь хэрхэн мэдэгдэх вэ? | |
I Co | MonKJV | 14:9 | Мөн үүнчлэн та нар хялбархан ойлгогдох үг хэлээр ярихгүй бол юу яригдсан нь хэрхэн мэдэгдэх вэ? Учир нь та нар агаар луу ярих болно. | |
I Co | MonKJV | 14:11 | Тиймээс би хэл ярианы утгыг мэдэхгүй бол ярьж байгаа хүндээ би варваар хүн мөн ярьж байгаа тэр хүн надад варвар хүн болно. | |
I Co | MonKJV | 14:12 | Мөн түүнчлэн та нар сүнсний бэлгүүд рүү зүтгэлтэй байдаг шигээ чуулганы босгон байгуулалт руу бялхсан байхын тулд эрмэлз. | |
I Co | MonKJV | 14:14 | Учир нь би үл мэдэх хэлээр гуйлт хийвэл сүнс минь гуйлт хийж байгаа хэрэг. Харин ойлголт минь жимсгүй байна. | |
I Co | MonKJV | 14:15 | Тэгвэл яах вэ? Би сүнсээр гуйлт хийнэ. Мөн ойлголттойгоор ч гуйлт хийнэ. Би сүнсээр дуулна. Мөн ойлголттойгоор ч дуулна. | |
I Co | MonKJV | 14:16 | Эс бөгөөс сүнсээр ерөөхөд чинь үл суралцахуйн зайг эзэлж буй нэг нь чиний юу хэлж байгааг ойлгохгүй байгаа тул талархалд чинь Аминь гэж хэрхэн хэлэх вэ? | |
I Co | MonKJV | 14:17 | Учир нь та талархал үнэхээр сайн өргөлөө ч, нөгөө нэг чинь босгон байгуулагдахгүй. | |
I Co | MonKJV | 14:19 | Гэсэн ч би чуулган дотор үл мэдэх хэлээр арван мянган үг ярьснаас бусдыг бас заан сургаж болохын тулд ойлголтоороо таван үг ярих нь дээр. | |
I Co | MonKJV | 14:20 | Ахан дүүс ээ, ойлголтоороо хүүхэд бүү бай. Гэвч та нар хорон мууд нялх хүүхэд бай харин ойлголтоороо эр хүн бай. | |
I Co | MonKJV | 14:21 | Хуулинд, Би энэ ард түмэн рүү өөр хэлээр бас өөр уруулаар ярина. Тэгээд ийм байсан ч тэд намайг сонсохгүй гэж Эзэн хэлж байна хэмээн бичигдсэн байдаг. | |
I Co | MonKJV | 14:22 | Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүст биш, харин шинж тэмдгийн төлөө итгэдэггүй хүмүүст юм. Гэхдээ эш үзүүлэлт нь итгэдэггүй хүмүүст биш, харин итгэдэг хүмүүст үйлчилдэг. | |
I Co | MonKJV | 14:23 | Тиймээс чуулган бүхэлдээ нэг газарт цуглаад, хэлүүдээр бүгдээрээ яривал улмаар үл суралцагчид эсвэл үл итгэгчид тэнд ирээд, та нарыг галзуу гэж хэлэх биш үү? | |
I Co | MonKJV | 14:24 | Харин хэрэв бүгд эш үзүүлбэл улмаар итгэдэггүй эсвэл үл суралцсан нэгэн тэнд ирээд, бүгдээр гэмшүүлэгдэж, бүгдээр шүүгддэг. | |
I Co | MonKJV | 14:25 | Тэгээд түүний зүрх сэтгэлийн нууцууд ийнхүү ил болгогддог. Мөн үүнчлэн тэрбээр нүүрээрээ унаж, Шүтээнд мөргөөд, Та нарын дотор Шүтээн үнэхээр байна гэж тунхаглана. | |
I Co | MonKJV | 14:26 | Тэгвэл яах вэ, ахан дүүс ээ? Та нар цуглах үед та нарын хүн бүрд ямар нэг дуулал байдаг, ямар нэг сургаал байдаг, ямар нэг хэл байдаг, ямар нэг илчлэлт байдаг мөн ямар нэг хөрвүүлэлт байдаг. Бүх зүйл босгон байгуулалтын төлөө хийгдэг. | |
I Co | MonKJV | 14:27 | Хэрэв хэн нэг нь үл мэдэх хэлээр ярих бол хоёр эсвэл хамгийн ихдээ гурваараа мөн дарааллаар яриг. Улмаар нэг нь тайлбарлаг. | |
I Co | MonKJV | 14:28 | Харин тайлбарлагч байхгүй бол тэрбээр чуулган дотор дуугүй байг. Улмаар тэр өөртөө болон Шүтээнд яриг. | |
I Co | MonKJV | 14:30 | Хэрэв дэргэд нь сууж байгаа нөгөөд нь ямар нэгэн зүйл илчлэгдвэл эхнийх нь дуугүй болог. | |
I Co | MonKJV | 14:31 | Учир нь бүгд суралцаж бас бүгд тайтгаруулагдаж болохын тулд та бүгд нэг нэгээрээ эш үзүүлж болно. | |
I Co | MonKJV | 14:33 | Учир нь Шүтээн бол будлиан самууныг биш, харин ариун хүмүүсийн бүх чуулганд байдаг шиг амар тайвныг бий болгогч юм. | |
I Co | MonKJV | 14:34 | Эмэгтэйчүүд чинь чуулганууд дотор дуугүй байг. Яагаад гэвэл ярих нь тэдэнд зөвшөөрөгддөггүй. Харин бас хуулийн хэлсэн ёсоор дуулгавартай байдал дор байх нь тэдэнд тушаагдсан. | |
I Co | MonKJV | 14:35 | Мөн тэд ямар нэгэн зүйлд суралцах бол гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь чуулган дотор ярих нь эмэгтэйчүүдэд ичгүүр юм. | |
I Co | MonKJV | 14:37 | Хэрэв хэн нэгэн өөрийгөө эш үзүүлэгч эсвэл сүнслэг гэж үздэг бол тэрбээр миний та нарт бичиж байгаа зүйлс нь Эзэний тушаалууд мөн гэдгийг мэдүүлэг. | |
Chapter 15
I Co | MonKJV | 15:1 | Үүнээс гадна ахан дүүс ээ, бас та нар хүлээн авсан бөгөөд дотор нь зогсож байгаа миний та нарт номлосон тэрхүү сайн мэдээг би та нарт тунхаглаж байна. | |
I Co | MonKJV | 15:2 | Та нар дэмий хоосон итгэсэн биш л бол, миний та нарт юу номлосныг санадаг бол та нар ч бас үүгээр аврагдсан. | |
I Co | MonKJV | 15:3 | Учир нь та нарт, би ч бас хүлээн авсан зүйлээ, хамгийн эхлээд бичвэрүүдийн дагуу Христ бидний гэмүүдийн төлөө хэрхэн үхсэнийг, | |
I Co | MonKJV | 15:6 | үүний дараа нэг зэрэг таван зуу гаруй ахан дүүст харагдсаныг, тэднээс нэлээд нь өнөөг хүртэл үлдэж харин зарим нь нойрссоныг, | |
I Co | MonKJV | 15:9 | Учир нь би бол төлөөлөгч нараас хамгийн өчүүхэн нь. Яагаад гэвэл би Шүтээний чуулганыг хавчдаг байсан учраас төлөөлөгч гэж дуудагдахад нийцэхгүй. | |
I Co | MonKJV | 15:10 | Харин би энэ байгаагаараа байгаа нь Шүтээний энэрлээр бөгөөд над дээр асгагдсан түүний энэрэл дэмий хоосон байгаагүй. Харин би тэд бүгдээс илүү бялхсан байдлаар хөдөлмөрлөсөн. Гэвч би биш, харин надтай хамт байсан Шүтээний энэрэл юм. | |
I Co | MonKJV | 15:12 | Эдүгээ хэрэв Христ үхэгсдээс босгогдсон гэж тунхаглагддаг юм бол үхэгсдээс босгогдолт байхгүй гэж та нарын дундах зарим чинь хэрхэн хэлдэг байна аа? | |
I Co | MonKJV | 15:14 | Тэгээд хэрэв Христ босгогдоогүй юм бол тийнхүү бидний номлол дэмий хоосон мөн та нарын итгэл ч бас дэмий хоосон болно. | |
I Co | MonKJV | 15:15 | Тийм ээ, бас бид Шүтээний хуурамч гэрчүүд гэж харагдана. Яагаад гэвэл бид Шүтээний талаар тэрбээр Христийг үхэгсдээс босгосон гэж гэрчилсэн. Хэрэв үхэгсэд босгогддоггүй юм бол тэрбээр түүнийг босгоогүй болно. | |
I Co | MonKJV | 15:17 | Тэгээд хэрэв Христ босгогдоогүй юм бол та нарын итгэл дэмий хоосон болно. Та нар гэмүүд дотроо байсаар байна. | |
I Co | MonKJV | 15:19 | Хэрэв Христэд найдахуй бидэнд зөвхөн энэ амьдралд л байдаг юм бол бид бүх хүнээс хамгийн өрөвдөлтэй нь юм. | |
I Co | MonKJV | 15:20 | Харин эдүгээ Христ үхэгсдээс босгогдсон бөгөөд нойрсож байгсдаас анхны жимс нь болсон. | |
I Co | MonKJV | 15:22 | Яагаад гэвэл Адаам дотор бүх хүн үхдэг шиг мөн үүнчлэн Христ дотор бүх хүн амьд болгогдоно. | |
I Co | MonKJV | 15:23 | Гэхдээ хүн бүр өөрийнхөө дараалалд байна. Христ анхны жимс, дараа нь Христийн ирэлтээр түүнийх байх хүмүүс байна. | |
I Co | MonKJV | 15:24 | Үүний дараа төгсгөл ирнэ. Тэр үед тэрбээр хаанчлалыг Шүтээн буюу Эцэгт тушаасан байх болно. Тэр үед бүх дүрэм, бүх эрх мэдэл ба хүч чадлыг тэрбээр үгүй болгосон байх болно. | |
I Co | MonKJV | 15:27 | Учир нь тэрбээр бүх зүйлийг түүний хөл дор оруулсан. Харин бүх зүйл түүний дор оруулагдсан гэж тэр хэлэхдээ бүх зүйлийг түүний дор оруулсан өөрийгөө оруулаагүй нь илэрхий. | |
I Co | MonKJV | 15:28 | Эдүгээ бүх зүйл өөрт нь захирагдсан байхад, тэр үед Хүү өөрөө ч бас бүх зүйлийг өөрийнх нь дор байлгадаг түүнд захирагдана. Энэ нь Шүтээн бүх зүйлд бүх юм нь байхын тулд юм. | |
I Co | MonKJV | 15:29 | Эсвэл үхэгсэд огт босгогддоггүй юм бол үхэгсдийн өмнөөс баптизм хийлгэсэн тэд юу хийж байгаа хэрэг вэ? Мөн тэд яагаад үхэгсдийн өмнөөс баптизм хийлгэдэг юм бэ? | |
I Co | MonKJV | 15:31 | Бидний Эзэн Христ Есүс дотор надад байдаг та нарын баяр хөөрийн төлөө би өдөр бүр үхдэг шүү. | |
I Co | MonKJV | 15:32 | Хэрэв үхэгсэд босгогддоггүй юм бол би Ээфэсост хүмүүний ёсоор араатнуудтай тулалдаад энэ нь надад ямар ашигтай юм бэ? Маргааш бид үхэх учраас бүгдээрээ идэж, ууцгаая. | |
I Co | MonKJV | 15:34 | Зөв байдал руу сэрэгтүн бас бүү гэм хий. Шүтээний тухай мэдлэг та нарын заримд байдаггүй учраас би үүнийг та нарын ичгүүрийн төлөө ярьж байна. | |
I Co | MonKJV | 15:35 | Харин зарим хүн, Үхэгсэд яаж босгогддог юм бэ? Мөн тэд ямар биетэй ирдэг юм бэ? гэнэ. | |
I Co | MonKJV | 15:37 | Тэгээд чи тарьдаг зүйлийнхээ бий болох биеийг нь биш, харин тариан нүцгэн үрийг тарьдаг. Тэр нь буудайнх эсвэл өөр төрлийнх байж болно. | |
I Co | MonKJV | 15:38 | Харин Шүтээн өөртөө таалагдсаны дагуу түүнд бие өгдөг бөгөөд үр бүрт өөрийнх нь биеийг өгдөг. | |
I Co | MonKJV | 15:39 | Бүх махбод нь адилхан махбод биш. Үнэндээ хүмүүний махбод нэг төрөл, араатнуудын махбод өөр нэг, загаснуудынх өөр нэг бас шувуудынх өөр нэг төрөл байдаг. | |
I Co | MonKJV | 15:40 | Мөн тэнгэрийн биетүүд бас газрын биетүүд гэж байдаг. Харин тэнгэрийн сүр жавхаа нь нэг янз бөгөөд газрынх өөр байдаг. | |
I Co | MonKJV | 15:41 | Нарны сүр жавхаа нэг янз бас сарны сүр жавхаа өөр янз мөн оддын сүр жавхаа өөр нэг янз байдаг. Учир нь нэг од нөгөө одноосоо сүр жавхаагаараа ялгардаг. | |
I Co | MonKJV | 15:42 | Үхэгсдээс босгогдолт ч бас үүнчлэн байдаг. Таригдах нь ялзрал дотор, босгогдох нь үл ялзрал дотор байдаг. | |
I Co | MonKJV | 15:43 | Таригдах нь гутамшиг дотор, босгогдох нь яруу алдар дотор юм. Таригдах нь сул дорой байдал дотор, босгогдох нь хүч чадал дотор юм. | |
I Co | MonKJV | 15:44 | Таригдах нь заяагдсан бие, босгогдох нь сүнсний бие юм. Заяагдсан бие гэж байдаг бас сүнсний бие гэж байдаг. | |
I Co | MonKJV | 15:45 | Тэгээд энэ нь, Анхны эр хүн Адаам амьд сэтгэл болгогдсон хэмээн ийнхүү бичигдсэн байдаг. Сүүлчийн Адаам амилуулдаг сүнс болгогдсон. | |
I Co | MonKJV | 15:46 | Гэхдээ эхлээд сүнснийх нь бус, харин төрөлхийнх нь байсан. Үүний дараа сүнснийх нь байдаг. | |
I Co | MonKJV | 15:47 | Эхний хүмүүн бол дэлхийгээс, газар шорооноос. Хоёр дахь хүмүүн нь тэнгэрээс ирсэн Эзэн юм. | |
I Co | MonKJV | 15:48 | Газрынх нь ямар байдаг шиг газрын тэд бас тийм л байдаг мөн тэнгэрийнх нь ямар байдаг шиг тэнгэрийн тэд бас тийм л байдаг. | |
I Co | MonKJV | 15:49 | Ийнхүү бид газрын хүний дүр төрхийг өмсөөтэй байгаа шигээ тэнгэрийн хүний дүр төрхийг ч бас өмсөх болно. | |
I Co | MonKJV | 15:50 | Эдүгээ ахан дүүс ээ, би үүнийг хэлж байна. Махбод ба цус Шүтээний хаанчлалыг өвлөж чадахгүй. Түүнчлэн ялзрал нь үл ялзралыг өвлөхгүй. | |
I Co | MonKJV | 15:51 | Ажигтун, би та нарт нууцыг харуулъя. Бид бүгд нойрсохгүй харин бид бүгд өөрчлөгдөх нь | |
I Co | MonKJV | 15:52 | хоромхон зуурт, нүд цавчих төдийд, сүүлчийн бүрээнээр болно. Учир нь бүрээ дуугарах бөгөөд үхэгсэд үл ялзрах биенд босгогдоно. Мөн бид өөрчлөгдөнө. | |
I Co | MonKJV | 15:53 | Учир нь энэхүү ялзардаг нь үл ялзралыг өмсөх ёстой бөгөөд энэхүү үхдэг нь үхэшгүйг өмсөх ёстой юм. | |
I Co | MonKJV | 15:54 | Тиймээс энэхүү ялзрах нь үл ялзралыг өмсөхөд бас энэхүү үхдэг нь үхэшгүйг өмсөхөд, тэр үед, Үхэл ялалтанд залгигдлаа. | |
I Co | MonKJV | 15:55 | Үхэл ээ, хатгуур чинь хаана байна вэ? Булш аа, ялалт чинь хаана байна вэ? гэж бичигдсэн үг биелэх болно. | |
I Co | MonKJV | 15:57 | Харин бидний Эзэн Есүс Христээр дамжуулан бидэнд ялалтыг өгсөн Шүтээнд талархлууд нь байг. | |
Chapter 16
I Co | MonKJV | 16:1 | Эдүгээ ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын хувьд, Галатиа дахь чуулгануудад миний тушаасанчлан та нар ч бас тийнхүү үйлд. | |
I Co | MonKJV | 16:2 | Намайг очих үед цуглуулалт байлгахгүйн тулд долоо хоногийн эхэнд та нарын нэг бүр чинь өөрсдөө Шүтээн ивээсний дагуу нөөцөд байрлуулаг. | |
I Co | MonKJV | 16:3 | Тэгээд намайг ирэхэд та нар захидлуудаар хэн хэнийг батална, тэднийг би Иерусалим руу та нарын өгөөмөр сэтгэлийг хүргүүлэхээр илгээнэ. | |
I Co | MonKJV | 16:5 | Эдүгээ би Македониар дайрчихаад, та нар луу очно. Учир нь би Македониар дайрч явна. | |
I Co | MonKJV | 16:6 | Тэгээд би та нартай хамт байж эсвэл бүр өвөлжиж магадгүй. Тэгвэл та нар намайг миний явах газар луу үдэж өгч болох юм. | |
I Co | MonKJV | 16:7 | Учир нь би энэ удаад та нарыг замдаа хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Харин Эзэн зөвшөөрвөл би та нартай хэсэг хугацаанд хамт байна гэж найдаж байна. | |
I Co | MonKJV | 16:9 | Учир нь надад агуу, үр нөлөөтэй хаалга нээгдчихээд байгаа бөгөөд олон эсэргүүцэгч тэнд бий. | |
I Co | MonKJV | 16:10 | Эдүгээ хэрэв Тимоотеос очвол, тэрбээр айдасгүйгээр та нартай хамт байхад нь анхаараарай. Учир нь тэр ч бас Шүтээний ажлыг над шиг хийдэг. | |
I Co | MonKJV | 16:11 | Тиймээс хэн ч түүнийг бүү дорд үзэг. Харин түүнийг амар тайван дотор явуул. Тэгвэл тэр над дээр ирж болох юм. Учир нь би ахан дүүсийн хамт түүнийг хүлээж байна. | |
I Co | MonKJV | 16:12 | Эдүгээ Аполлоос ахын хувьд түүнийг ахан дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд хүссэн. Гэтэл энэ удаад очих хүсэл түүнд огт байсангүй. Гэхдээ тэрбээр тохиромжтой цагт очно. | |
I Co | MonKJV | 16:15 | Ахан дүүс ээ, та нар (Стефанаасын гэр бүл бол Ахаиагийн анхны жимс бөгөөд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд донтуулсан гэдгийг та нар мэддэг) | |
I Co | MonKJV | 16:16 | өөрсдийгөө ийм хүмүүст бас бидэнд тусалдаг түүнчлэн хөдөлмөрлөдөг хүн бүрт дуулгавартай байлгахыг би та нараас хичээнгүйлэн гуйя. | |
I Co | MonKJV | 16:17 | Эдүгээ Стефанаас, Фортунаатос болон Ахайкос нарын ирэлтэнд би баяртай байна. Учир нь та нараас дутагдаж байсныг тэд хангаж өгсөн. | |
I Co | MonKJV | 16:18 | Яагаад гэвэл тэд миний болон та нарын сүнсийг сэргээсэн. Тиймээс ийм хүмүүсийг мэдүүл. | |
I Co | MonKJV | 16:19 | Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акюлас, Прискилла хоёр өөрсдийнхөө гэр дэх чуулганы хамтаар Эзэн дотор та нарт том мэнд хүргэж байна. | |
I Co | MonKJV | 16:20 | Бүх ахан дүүс та нарт мэнд хүргэж байна. Нэг нэгэнтэйгээ ариун үнсэлтээр мэндлээрэй. | |
I Co | MonKJV | 16:22 | Хэрэв хэн нэг хүн Эзэн Есүс Христийг хайрлахгүй байвал тэрбээр Анаатема Мааранаата болог. | |