Site uses cookies to provide basic functionality.

OK
MARK
Up
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Toggle notes
Chapter 1
Mark MonKJV 1:1  Шүтээний Хүү Есүс Христийн сайн мэдээний эхлэл нь
Mark MonKJV 1:2  эш үзүүлэгч нараар, Ажигтун, би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ.
Mark MonKJV 1:3  Цөлд хашгирагч нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуун болго гэж бичигдсэнчлэн юм.
Mark MonKJV 1:4  Иоаннис цөлд баптизм хийж мөн гэмүүдээс чөлөөлөлтийн төлөө гэмшин эргэлтийн баптизмыг тунхагладаг байв.
Mark MonKJV 1:5  Тиймээс Иудаиагийн бүх нутгаас мөн Иерусалимаас хүмүүс түүн рүү очсон бөгөөд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, бүгд түүгээр Иордан голд баптизм хийлгэжээ.
Mark MonKJV 1:6  Харин Иоаннис тэмээний үс ноосоор хувцаслаж, ташаагаараа арьсан бүс зүүдэг байв. Мөн зэрлэг зөгийн бал болон царцаа иддэг байжээ.
Mark MonKJV 1:7  Түүнчлэн тэр, Надаас аугаа нэгэн миний дараа ирнэ. Би түүний шаахайн үдээсийг тонгойж тайлах ч зохисгүй.
Mark MonKJV 1:8  Үнэндээ би та нарт усаар баптизм хийсэн. Харин тэр та нарт Ариун Сүнсээр баптизм хийнэ гэж тунхагласан.
Mark MonKJV 1:9  Улмаар тэр өдрүүдэд ийм явдал болжээ. Есүс Галийлийн Назаретаас ирж, Иорданд Иоаннисаар баптизм хийлгэв.
Mark MonKJV 1:10  Тэгээд тэрбээр тэр даруй уснаас гарч ирэнгүүтээ тэнгэрүүд нээгдэхийг бас Сүнс тагтаа мэт өөрийнх нь дээр буухыг харлаа.
Mark MonKJV 1:11  Тэгтэл тэнгэрээс, Чи бол миний хайртай Хүү. Би чамд ихэд тааламжтай гэх дуу хоолой гарав.
Mark MonKJV 1:12  Тэгээд Сүнс түүнийг шууд цөл рүү туулаа.
Mark MonKJV 1:13  Улмаар тэрбээр Сатаанд соригдон, дөч хоног цөлд байсан бөгөөд зэрлэг амьтдын дунд байв. Мөн элч нар түүнд үйлчилжээ.
Mark MonKJV 1:14  Эдүгээ Иоаннисийг шоронд хийгдсэний дараа Есүс Галийлд ирж, Шүтээний хаанчлалын сайн мэдээг тунхаглан
Mark MonKJV 1:15  улмаар, Цаг нь гүйцээгджээ. Шүтээний хаанчлал хаяанд байна. Та нар гэмшин эргэ бас сайн мэдээнд итгэ гэжээ.
Mark MonKJV 1:16  Тэгээд тэрбээр Галийл тэнгисийн эргээр алхаж байхдаа тэнгист тор шидэж буй Сиймон болон түүний дүү Андреас нарыг харлаа. Учир нь тэд загасчид байжээ.
Mark MonKJV 1:17  Улмаар Есүс тэдэнд, Та нар миний араас дага. Би та нарыг хүмүүний загасчид болгох болно гэв.
Mark MonKJV 1:18  Тэгэхэд нь тэд торнуудаа шууд орхин, түүнийг дагалаа.
Mark MonKJV 1:19  Тэгээд тэр тэндээс жаахан цааш яваад, Зеведаиосын Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг харав. Тэд ч бас завин дотор торнуудаа нөхөж байлаа.
Mark MonKJV 1:20  Мөн тэр шууд тэднийг дуудав. Тэгэхэд нь тэд эцэг Зеведаиосоо хөлсний зарц нарын хамт завин дотор үлдээгээд, түүний араас явжээ.
Mark MonKJV 1:21  Улмаар тэд Капернаум руу явлаа. Тэгээд тэрбээр шаббаат өдөр шууд синагогид орж, заан сургав.
Mark MonKJV 1:22  Тэгэхэд хүмүүс түүний сургаалд мэл гайхлаа. Учир нь тэрбээр бичээчид шиг биш, эрх мэдэлтэй нэгний адил тэдэнд заан сургасан ажээ.
Mark MonKJV 1:23  Тэгтэл тэдний синагогид бузар сүнстэй нэгэн эр байсан бөгөөд тэр,
Mark MonKJV 1:24  Назаретийн Есүс ээ, биднийг орхиоч. Бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг устгахаар ирээ юү? Би таны хэн болохыг, Шүтээний Ариун Нэгэн гэдгийг тань мэднэ гэж хашгирав.
Mark MonKJV 1:25  Тэгэхэд Есүс түүнийг, Амаа хамхи. Тэгээд түүнээс гар гэж зандарлаа.
Mark MonKJV 1:26  Тэгтэл бузар сүнс түүнийг татвалзуулан, чанга дуугаар орилоод, түүнээс гарч одов.
Mark MonKJV 1:27  Тэгэхэд бүгд гайхсан учраас хоорондоо, Энэ чинь юу вэ? Ямар шинэ сургаал гээч нь энэ вэ? Учир нь тэр эрх мэдэлтэйгээр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд түүнийг дуулгавартай дагах юм гэлцэв.
Mark MonKJV 1:28  Эдүгээ түүний алдар цуу Галийлийн эргэн тойрны бүх нутгаар тэр даруй тархжээ.
Mark MonKJV 1:29  Улмаар тэд синагогиос гараад, Иакоов болон Иоаннис нарын хамт Сиймон, Андреас хоёрын гэрт шууд оров.
Mark MonKJV 1:30  Гэтэл Сиймоны эхнэрийн ээж халууран хэвтэж байлаа. Тэгэхэд тэд эмэгтэйн талаар шууд түүнд хэлжээ.
Mark MonKJV 1:31  Тэгтэл тэр очиж, эмэгтэйг гараас нь бариад босготол халуун түүнийг тэр даруй орхисон бөгөөд эмэгтэй тэдэнд үйлчиллээ.
Mark MonKJV 1:32  Улмаар орой болж, нар жаргахад хүмүүс өвчтэй бүх хүнийг мөн чөтгөрүүдэд эзэмдүүлэгсдийг түүн дээр авчирчээ.
Mark MonKJV 1:33  Тэгэхэд хот даяараа үүдэнд нь цугласан байв.
Mark MonKJV 1:34  Тэгээд тэр янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, олон чөтгөрийг зайлуулжээ. Тэгэхэд чөтгөрүүд түүнийг таньж байсан учраас тэр тэдэнд ярихыг зөвшөөрсөнгүй.
Mark MonKJV 1:35  Тэгээд өглөө эрт үүр цайхаас өмнө тэр босож яваад, зэлүүд газар очин, тэнд гуйлт хийв.
Mark MonKJV 1:36  Тэгэхэд нь Сиймон болон түүнтэй хамт байсан хүмүүс араас нь мөшгөлөө.
Mark MonKJV 1:37  Улмаар тэд түүнийг олоод түүнд, Бүгд таныг хайж байна гэжээ.
Mark MonKJV 1:38  Тэгтэл тэр тэдэнд, Зэргэлдээх суурингууд руу явцгаая. Тэгвэл би тэнд ч бас номлох болно. Учир нь би үүний төлөө ирсэн гэлээ.
Mark MonKJV 1:39  Тэгээд тэрбээр Галийл даяар синагогиудад нь номлож мөн чөтгөрүүдийг зайлуулжээ.
Mark MonKJV 1:40  Тэгтэл уяман өвчтэй нэг хүн түүн дээр ирээд, түүнд өвдөг сөгдөн, түүнээс хичээнгүйлэн гуйж түүнд, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна гэв.
Mark MonKJV 1:41  Тэгэхэд нь Есүс өрөвдөж, гараа сунган түүнд хүрээд, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэж түүнд хэллээ.
Mark MonKJV 1:42  Тийнхүү түүнийг хэлэнгүүт уяман өвчин түүнээс тэр даруй зайлж улмаар тэр цэвэр болгогдов.
Mark MonKJV 1:43  Тэгээд тэр түүнд хатуу сануулаад, түүнийг шууд явуулахдаа
Mark MonKJV 1:44  түүнд, Чи хэнд ч юу ч хэлэхгүй байхыг анхаар. Харин замаараа яваад, тахилчид өөрийгөө харуул. Тэгээд тэдэнд гэрчлэл болгохын тулд өөрийнхөө цэвэр болгогдолтын төлөө Мошээгийн тушаасан зүйлсийг өргө гэв.
Mark MonKJV 1:45  Гэтэл тэр яваад, болсон явдлыг улам их тараан тунхаглаж эхлэв. Тиймээс Есүс уг хот руу цаашид ил орж чадахгүй харин гадна нь эзгүй газруудад байх болжээ. Гэсэн ч хүмүүс түүн рүү зүг бүрээс ирэв.
Chapter 2
Mark MonKJV 2:1  Мөн тэрбээр хэдэн өдрийн дараа Капернаум руу дахин оров. Тэгэхэд түүний айлд байгаа гэдэг нь сонсогджээ.
Mark MonKJV 2:2  Тэгээд тэр даруй олон хүн цугларсан учир тэднийг багтаах зай бүр үүдэнд ч байсангүй. Улмаар тэр тэдэнд үг айлдлаа.
Mark MonKJV 2:3  Тэгтэл хүмүүс дөрвөн хүнээр өргүүлсэн нэгэн саа өвчтөнг түүн рүү авчирчээ.
Mark MonKJV 2:4  Тэгээд тэд шахцалдсан хүмүүсээс болоод түүн рүү ойртож чадахгүй болохдоо түүний байсан газрын дээврийг хуулжээ. Улмаар тэд нүх гаргачихаад, саа өвчтөний хэвтэж буй дэвсгэрийг буулгав.
Mark MonKJV 2:5  Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд, Хүү минь, гэмүүд чинь чамд уучлагдлаа гэжээ.
Mark MonKJV 2:6  Гэтэл тэнд байсан бичээчдийн зарим нь зүрх сэтгэлдээ,
Mark MonKJV 2:7  Энэ хүн яагаад доромжлолуудыг ийнхүү хэлнэ вэ? Гэмүүдийг зөвхөн Шүтээнээс өөр хэн уучилж чадах билээ? хэмээн эргэцүүлэн суув.
Mark MonKJV 2:8  Тэгтэл тэднийг ийнхүү дотроо эргэцүүлэхийг Есүс тэр даруй сүнсэндээ мэдээд тэдэнд, Та нар яагаад зүрх сэтгэлдээ ийм зүйлс эргэцүүлнэ вэ?
Mark MonKJV 2:9  Саа өвчтөнд, Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос, дэвсгэрээ аваад алх гэж хэлэхийн аль нь амархан бэ?
Mark MonKJV 2:10  Гэвч гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд, (саа өвчтөнд хэлсэн нь)
Mark MonKJV 2:11  Би чамд хэлж байна. Босоод, дэвсгэрээ ав. Тэгээд гэр лүүгээ замаараа яв гэлээ.
Mark MonKJV 2:12  Тэгэхэд нь тэрбээр бүгдийн өмнө тэр даруй боссон бөгөөд дэвсгэрээ аваад явав. Тэгтэл бүгд мэл гайхаж, Шүтээнийг алдаршуулан, Бид ийм явдлыг хэзээ ч хараагүй гэлцлээ.
Mark MonKJV 2:13  Тэгээд тэр дахин тэнгисийн эргээр явав. Тэгэхэд цугласан олон бүгд түүн дээр ирсэн бөгөөд тэр тэдэнд заан сургажээ.
Mark MonKJV 2:14  Тийнхүү явж байхдаа татварын байранд сууж буй Алфаиосын хүү Лэвисийг хараад түүнд, Намайг дага гэв. Тэгэхэд нь тэр босож, түүнийг дагалаа.
Mark MonKJV 2:15  Тэгээд ийм явдал болжээ. Түүний гэрт Есүсийг хажуулан хооллож байхад олон татвар хураагч болон гэмт хүмүүс Есүс ба түүний шавь нарын хамт бас сууж байв. Учир нь тэд олуулаа байсан бөгөөд түүнийг дагажээ.
Mark MonKJV 2:16  Тэгтэл бичээчид болон Фарисачууд түүнийг татвар хураагчид мөн гэмт хүмүүсийн хамт хооллож байхыг хараад, түүний шавь нарт, Тэр яахаараа татвар хураагчид болон гэмт хүмүүстэй хамт идэж, уудаг юм бэ? гэв.
Mark MonKJV 2:17  Есүс үүнийг сонсоод тэдэнд, Эмч эрүүл хүмүүст бус, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй. Би зөв хүмүүсийг бус, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ.
Mark MonKJV 2:18  Тэр үед Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг байв. Тиймээс тэд түүн дээр ирээд, Иоаннисийн бас Фарисачуудын шавь нар мацаг барьдаг харин таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв.
Mark MonKJV 2:19  Тэгэхэд Есүс тэдэнд, Гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад мацаг барьж болох уу? Сүйт залуу тэдэнтэй хамт байгаа цагт тэд мацаг барьж болохгүй.
Mark MonKJV 2:20  Харин сүйт залуу тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ. Тэгээд тэгэхэд л, тэр өдрүүдэд тэд мацаг барих болно.
Mark MonKJV 2:21  Бас хэн ч хуучин хувцсан дээр шинэ даавууны өөдөс оёдоггүй. Тэгвээс үүнийг нөхсөн шинэ өөдөс хуучныг урж, уранхай улам дордоно.
Mark MonKJV 2:22  Мөн хэн ч шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Тэгвээс шинэ дарс туламнуудыг зад татаж, дарс асгарч улмаар туламнууд урагдана. Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийх ёстой гэжээ.
Mark MonKJV 2:23  Тэгээд ийм явдал болжээ. Шаббаат өдөр тэрбээр тариан талбайн дундуур явсан бөгөөд шавь нар нь явж байхдаа тариан түрүүг шувтарч эхлэв.
Mark MonKJV 2:24  Тэгтэл Фарисачууд түүнд, Ажигтун, тэд яагаад шаббаат өдөр хуульд нийцгүйг үйлдэж байгаа юм бэ? гэлээ.
Mark MonKJV 2:25  Тэгэхэд тэр тэдэнд, Давийд өөрөө болон өөртэй нь хамт байсан хүмүүс өлсөж бас хэрэгцээ байсан үед юу хийснийг нь та нар хэзээ ч уншаагүй юу?
Mark MonKJV 2:26  Тэрбээр тэргүүн тахилч Авиатарын өдрүүдэд Шүтээний өргөөнд орж, тахилч нараас өөр хүн идэхэд хуульд нийцгүй үзмэрийн талхыг идэж мөн хамт байгсдадаа бас хэрхэн өгсөн билээ? гэв.
Mark MonKJV 2:27  Тэгээд тэр тэдэнд, Хүн шаббаат өдрийн төлөө биш шаббаат өдөр нь хүний төлөө бүтээгдсэн.
Mark MonKJV 2:28  Тийм учраас хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн мөн гэлээ.
Chapter 3
Mark MonKJV 3:1  Тэгээд тэр дахиад синагогид оржээ. Тэгэхэд тэнд хатингаршсан гартай нэгэн эр байлаа.
Mark MonKJV 3:2  Улмаар тэд түүнийг буруутгахын тулд шаббаат өдөр тэр эрийг эдгээх нь үү хэмээн түүнийг ажиглаж байв.
Mark MonKJV 3:3  Тэгтэл тэр хатингаршсан гартай хүнд, Голд зогс гэлээ.
Mark MonKJV 3:4  Тэгээд тэдэнд, Шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амийг аврах эсвэл алахын аль нь хуульд нийцтэй вэ? гэжээ. Харин тэд чимээгүй байлаа.
Mark MonKJV 3:5  Тэгтэл тэр ууртайгаар тэднийг тойруулан харахдаа тэдний зүрх сэтгэлийн хатууд харамсан нөгөө эрд, Гараа сунга гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд гар нь нөгөөх шигээ бүрэн сэргээгджээ.
Mark MonKJV 3:6  Тэгтэл Фарисачууд гарч яваад, түүнийг хэрхэн хөнөөх тухай түүний эсрэг зөвлөгөөнийг тэр даруй Ироодисынхонтой хамт хийлээ.
Mark MonKJV 3:7  Харин Есүс шавь нартайгаа тэнгис рүү явжээ. Тэгэхэд нь түүнийг Галийлаас, Иудаиагаас,
Mark MonKJV 3:8  Иерусалимаас, Идумаиагаас, Иорданы чанадаас үй олон хүн дагав. Мөн Тюрос болон Сидоон хавийн үй олон хүн түүний хийсэн агуу зүйлсийг сонсоод, түүн дээр ирлээ.
Mark MonKJV 3:9  Тиймээс цугласан олноос болоод тэдэнд бүчүүлэхгүйн тулд өөрийг нь нэг завь хүлээж байх хэрэгтэй хэмээн тэр шавь нартаа хэлсэн аж.
Mark MonKJV 3:10  Яагаад гэвэл тэр олон хүнийг эдгээсэн учир нэрвэгдэлд байсан хүмүүс түүнд хүрэх гэж түүн рүү шавжээ.
Mark MonKJV 3:11  Тэгтэл бузар сүнснүүд түүнийг хараад, өмнө нь унаж, Та бол Шүтээний Хүү гэж хашгирав.
Mark MonKJV 3:12  Тэгэхэд тэр өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу санууллаа.
Mark MonKJV 3:13  Тэгээд тэрбээр уул руу өгссөн бөгөөд хүссэн хүмүүсээ дуудав. Тэгэхэд нь тэд түүн рүү иржээ.
Mark MonKJV 3:14  Улмаар тэрбээр арван хоёрыг өөртэйгөө хамт байлгахын тулд мөн тэднийг номлуулахаар илгээхийн тулд
Mark MonKJV 3:15  бас өвчнүүдийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй болгохоор томилов.
Mark MonKJV 3:16  Ингээд эдгээр нь түүний Пээтрос гэж нэрлэсэн Сиймон,
Mark MonKJV 3:17  мөн Зеведаиосын Иакоов болон Иакоовын дүү Иоаннис буюу түүний тэднийг нэрлэснээр Боанергеес буюу Аянгын хөвгүүд,
Mark MonKJV 3:18  мөн Андреас, Фийлиппос, Вартоломаиос, Маттаиос, Томаас, Алфаиосын хүү Иакоов, Таддаиос, Кананийтисийн Сиймон,
Mark MonKJV 3:19  мөн Иудаас Искариотис нар бөгөөд тэр түүнээс урвасан. Улмаар тэд айлд орлоо.
Mark MonKJV 3:20  Тэгтэл цугласан олон дахиад ирэв. Тиймээс тэд талх идэж ч чадсангүй.
Mark MonKJV 3:21  Тэгэхэд энэ тухай ойрынхон нь сонсоод, түүнийг авчрахаар явлаа. Учир нь тэд, Тэр улайрчихжээ гэв.
Mark MonKJV 3:22  Улмаар Иерусалимаас уруудаж ирсэн бичээчид, Тэр Вээлзэвүүлтэй. Тиймээс тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар хөөн зайлуулдаг гэлээ.
Mark MonKJV 3:23  Тэгтэл тэр тэднийг дуудаад, тэдэнд зүйрлэлүүдээр хэлэхдээ, Сатаан Сатаанаа яаж хөөн зайлуулж чадах билээ?
Mark MonKJV 3:24  Хэрэв хаанчлал өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр хаанчлал тогтнож чадахгүй.
Mark MonKJV 3:25  Хэрэв айл өөрийнхөө эсрэг хуваагдвал тэр айл тогтнож чадахгүй.
Mark MonKJV 3:26  Хэрэв Сатаан өөрийнхөө эсрэг босож улмаар хуваагдвал тэр тогтнож чадахгүй харин эцэс болно.
Mark MonKJV 3:27  Хэн ч хүчтэй хүнийг эхлээд хүлэхгүйгээр хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадахгүй. Харин хүлбэл дараа нь түүний гэрийг бусниулна.
Mark MonKJV 3:28  Үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний хөвгүүдийн хувьд бүх гэм, доромжлох аливаа шүтээнийг доромжлохуй нь уучлагдана.
Mark MonKJV 3:29  Гэвч Ариун Сүнсний эсрэг доромжлох хүнд уучлал хэзээ ч байхгүй. Харин мөнхийн ялын аюулд байна гэлээ.
Mark MonKJV 3:30  Яагаад гэвэл тэд, Тэрбээр бузар сүнстэй гэсэн юм.
Mark MonKJV 3:31  Тэгтэл түүний дүү нар болон эх нь ирсэн бөгөөд гадаа зогсон, түүн рүү хүн илгээж, түүнийг дуудав.
Mark MonKJV 3:32  Тэгэхэд цугласан олон түүнийг тойрон сууж байсан бөгөөд тэд түүнд, Ажигтун, гадаа таны эх болон таны дүү нар таныг хайж байна гэлээ.
Mark MonKJV 3:33  Тэгтэл тэр тэдэнд, Хэн миний эх эсвэл дүү нар вэ? гэж хариулав.
Mark MonKJV 3:34  Тэгээд тэр өөрийгөө тойрон суусан хүмүүсийг тойруулж хараад, Миний эх болон дүү нарыг харагтун!
Mark MonKJV 3:35  Учир нь Шүтээний хүслийг биелүүлэх хэн ч бай тэр хүн миний ах, эгч, дүү болон эх мөн гэлээ.
Chapter 4
Mark MonKJV 4:1  Тэгээд тэр тэнгисийн эрэг дээр дахин заан сургаж эхэлсэн бөгөөд үй олон хүн түүн дээр цугларсан учраас тэр тэнгист буй завь руу орж суув. Тэгэхэд бүх цугласан олон тэнгисийн эргээр газар дээр байлаа.
Mark MonKJV 4:2  Тийнхүү тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр хүмүүст заан сургасан бөгөөд сургаалаараа тэдэнд хэлэхдээ,
Mark MonKJV 4:3  Сонс. Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ.
Mark MonKJV 4:4  Тэгтэл ийм явдал болов. Түүнийг үр цацаж байхад зарим нь замаар унасан бөгөөд үүнийг нь тэнгэрийн шувууд ирээд идчихэв.
Mark MonKJV 4:5  Бас зарим нь их биш хөрстэй хадархаг газар унажээ. Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас даруй соёоллоо.
Mark MonKJV 4:6  Харин нар дээр хөөрөхөд тэд түлэгдэв. Тэгээд үндэсгүй байсан учраас хатжээ.
Mark MonKJV 4:7  Мөн зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэднийг боомиллоо. Тиймээс жимс гаргасангүй.
Mark MonKJV 4:8  Харин бусад нь сайн хөрсөнд унаж улмаар жимс гаргасан нь өсөж, томорчээ. Тийнхүү зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зууг гаргалаа гэлээ.
Mark MonKJV 4:9  Тэгээд тэр тэдэнд, Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
Mark MonKJV 4:10  Харин түүнийг ганцаараа болоход нь арван хоёртой хамт түүний эргэн тойронд байсан хүмүүс зүйрлэлийг түүнээс асуужээ.
Mark MonKJV 4:11  Тэгэхэд тэр тэдэнд, Шүтээний хаанчлалын нууцыг мэдэх нь та нарт өгөгдсөн. Харин гадна байгаа хүмүүсийн хувьд бүх зүйл зүйрлэлүүдээр байдаг.
Mark MonKJV 4:12  Энэ нь тэд хараад хараад ухаарахгүй, сонсоод сонсоод ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд өөрчлөгдөөд бас гэмүүд нь тэдэнд уучлагдчих вий гэв.
Mark MonKJV 4:13  Тэгээд тэр тэдэнд хэлэхдээ, Та нар энэ зүйрлэлийг ухаарахгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх зүйрлэлийг ойлгох билээ?
Mark MonKJV 4:14  Үр цацагч нь үгийг цацдаг.
Mark MonKJV 4:15  Тиймээс энэ бол зам дээр эдгээртэй тэд юм. Үг тэнд цацагджээ. Гэтэл тэднийг сонсох үед тэр даруй Сатаан ирж, зүрх сэтгэлд нь цацагдсан үгийг зайлуулдаг.
Mark MonKJV 4:16  Мөн энэ бол хадархаг газрууд дээр үүнчлэн үр хүлээн авсан тэд юм. Тэд үгийг сонсох үедээ үүнийг шууд баяр хөөртэйгөөр хүлээн авдаг.
Mark MonKJV 4:17  Гэвч тэдэн дотор үндэс байхгүй бөгөөд түр зуур тэсдэг. Дараа нь үгнээс болоод зовлон бэрхшээл эсвэл хавчлага тохиолдоход тэд шууд бүдэрдэг.
Mark MonKJV 4:18  Мөн энэ бол өргөстэй бутнуудын дунд үр хүлээн авснууд нь юм. Тэд үгийг сонсдог.
Mark MonKJV 4:19  Улмаар тэдэнд энэ дэлхийн зовнилууд болон эд баялгуудын хуурмаг байдал мөн өөр зүйлүүдийн хүсэл тачаал орж, үгийг боомилоход энэ нь жимсгүй болдог.
Mark MonKJV 4:20  Бас энэ бол сайн хөрсөнд хүлээн авдгууд нь юм. Тэд үгийг сонсоод, хүлээн авч улмаар зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг гаргадаг гэжээ.
Mark MonKJV 4:21  Түүнчлэн тэр тэдэнд, Дэнг сагсан доор эсвэл орон доор тавихын тулд авчирдаг уу? Дэнгийн суурин дээр байрлуулахын тулд биш үү?
Mark MonKJV 4:22  Учир нь ил болгогдохгүй тийм нууцлагдсан зүйл байхгүй. Бас нууц үлдсэн ямар ч юм байхгүй, харин энэ нь ил болгогдолт руу байхын тулд юм.
Mark MonKJV 4:23  Сонсох чихтэй хүн байвал сонсог гэв.
Mark MonKJV 4:24  Тэгээд тэр тэдэнд, Та нар сонсож буй зүйлдээ анхаар. Ямар хэмжүүрээр та нар хэмжинэ, энэ нь та нарт хэмжигдэх болно. Мөн сонсдог та нарт илүү өгөгдөнө.
Mark MonKJV 4:25  Учир нь хэнд байна, түүнд өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, байгаа нь хүртэл түүнээс авагдана гэжээ.
Mark MonKJV 4:26  Тэгээд тэр, Үүнчлэн Шүтээний хаанчлал нь нэгэн хүн газарт үр цацахтай адил бөгөөд
Mark MonKJV 4:27  тэр хүн унтдаг бөгөөд шөнө ба өдөр нь босдог. Улмаар үр хэрхэн соёолж бас ургахыг тэр үл мэднэ.
Mark MonKJV 4:28  Учир нь хөрс өөрөөсөө эхлээд нахиаг, дараа нь түрүүг, үүний дараа түрүүн дотор бүтэн тариаг ургуулдаг.
Mark MonKJV 4:29  Харин жимс боловсорч, ургац хураалт болсон учраас тэр хүн шууд гар хадуураар ширвэнэ гэлээ.
Mark MonKJV 4:30  Тэгээд тэр, Шүтээний хаанчлалыг бид юутай адилтгах вэ? Бас бид үүнийг ямар зүйрлэлтэй зүйрлэх вэ?
Mark MonKJV 4:31  Энэ нь гичийн ганц үртэй адил. Энэ нь хөрсөнд суулгагдах үед хөрсөнд буй тэр бүх үрнээс жижиг байдаг.
Mark MonKJV 4:32  Тэгээд энэ нь суулгагдсан байхдаа ургаж, бүх өвслөг ургамлаас том болж, том мөчрүүдийг гаргадаг. Тиймээс сүүдэрт нь тэнгэрийн шувууд үүрлэдэг гэв.
Mark MonKJV 4:33  Түүнчлэн тэр иймэрхүү олон зүйрлэлээр тэдэнд сонсож чадах хэрээр нь үгийг ярьдаг байжээ.
Mark MonKJV 4:34  Харин тэр тэдэнд зүйрлэлгүйгээр ярьдаггүй байв. Гэхдээ тэд дангаараа болох үед тэрбээр бүх зүйлийг шавь нартаа тайлбарладаг байжээ.
Mark MonKJV 4:35  Улмаар тэр өдрөө үдэш болоход тэр тэдэнд, Бүгдээрээ нөгөө тал руу гаталъя гэв.
Mark MonKJV 4:36  Тэгэхэд тэд цугласан олныг явуулаад, завин дотор байсан түүнийг тэр чигт нь аваад явлаа. Мөн түүнтэй хамт өөр жижиг завинууд ч байжээ.
Mark MonKJV 4:37  Тэгтэл салхинд хүчтэй шуурга босож улмаар давалгаанууд завь руу цохисон тул энэ нь хэдийн дүүрчээ.
Mark MonKJV 4:38  Тэгэхэд тэр завины хитэгт байсан бөгөөд дэр дэрлэн унтаж байлаа. Улмаар тэд түүнийг сэрээн түүнд, Багш аа, бидний сүйрэх нь танд хамаагүй юу? гэв.
Mark MonKJV 4:39  Тэгтэл тэр босож, салхийг зэмлэн тэнгист, Нам гүм, чимээгүй бол гэлээ. Тэгэхэд салхи зогссон бөгөөд тэнд маш тогтуун болжээ.
Mark MonKJV 4:40  Улмаар тэр тэдэнд, Та нар яагаад ийм их айдастай байгаа юм бэ? Яахаараа та нар итгэлгүй байдаг билээ? гэв.
Mark MonKJV 4:41  Тэгэхэд тэд маш их айсан байсан бөгөөд нэг нэгэндээ, Салхи болон тэнгис хүртэл түүнийг дуулгавартай дагаж байдаг энэ ямар гээч хүн бэ? гэлээ.
Chapter 5
Mark MonKJV 5:1  Улмаар тэд тэнгисийн нөгөө талд Гадариноосчуудын нутагт ирцгээв.
Mark MonKJV 5:2  Тэгээд түүнийг завинаас буухад бузар сүнстэй нэгэн эр булшны хөшөөнүүд дундаас гарч ирэн, түүнтэй шууд тааралдлаа.
Mark MonKJV 5:3  Тэрбээр булшны хөшөөнүүд дунд оромжтой бөгөөд түүнийг хэн ч, бүр гинжээр ч хүлж чаддаггүй байжээ.
Mark MonKJV 5:4  Учир нь тэрбээр дөнгө болон гинжнүүдээр байнга хүлэгддэг байсан ч түүгээр гинжнүүд таслагдаж, дөнгөнүүд хэдэн хэсэг болгогддог байв. Мөн хэн ч түүнийг номхруулж чаддаггүй байжээ.
Mark MonKJV 5:5  Бас тэрбээр ууланд мөн булшны хөшөөнүүд дунд өдөр шөнөгүй үргэлж хашгиран, өөрийгөө чулуугаар сийчдэг байлаа.
Mark MonKJV 5:6  Харин тэрбээр Есүсийг холоос хараад гүйж, түүнд мөргөн
Mark MonKJV 5:7  улмаар чанга дуугаар хашгираад, Хамгийн Дээд Шүтээний Хүү, Есүс ээ, би танд ямар хамаатай юм бэ? Намайг тарчлаахгүй гэж та Шүтээнээр амлаач гэжээ.
Mark MonKJV 5:8  Учир нь тэр түүнд, Бузар сүнс чи, энэ хүнээс гар гэж хэлсэн байжээ.
Mark MonKJV 5:9  Тэгээд түүнээс, Чиний нэр хэн бэ? гэж асуухад нь тэр, Миний нэр Легеон. Учир нь бид олуулаа гэж хариулжээ.
Mark MonKJV 5:10  Улмаар тэрбээр өөрсдийг нь уг нутгаас явуулахгүй байхыг түүнээс ихэд хичээнгүйлэн гуйв.
Mark MonKJV 5:11  Эдүгээ тэнд уулсын ойролцоо гахайн их сүрэг бэлчиж байлаа.
Mark MonKJV 5:12  Тэгтэл бүх чөтгөр түүнээс, Биднийг тэр гахай руу илгээгээч. Тэгвэл бид тэдэн рүү оръё хэмээн хичээнгүйлэн гуйжээ.
Mark MonKJV 5:13  Тэгэхэд нь Есүс тэдэнд шууд зөвшөөрлөө. Тэгтэл бузар сүнснүүд явж, гахай руу оров. Тэгэхэд мөнөөх сүрэг эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж (тэд ойролцоогоор хоёр мянга байжээ) улмаар тэнгист боомилогджээ.
Mark MonKJV 5:14  Тэгтэл гахайг хариулж байсан хүмүүс зугтаж, үүнийг хот, хөдөөд ярив. Тэгэхэд хүмүүс юу болсныг харахаар явлаа.
Mark MonKJV 5:15  Улмаар тэд Есүс дээр ирэв. Тэгээд чөтгөрт эзэмдүүлж, легеонтой байсан эрийг хувцас өмссөн бас эрүүл ухаантай сууж байхыг хараад, тэд айжээ.
Mark MonKJV 5:16  Түүнчлэн үүнийг харсан хүмүүс тэдэнд чөтгөрт эзэмдүүлж байсан түүнд энэ явдал хэрхэн тохиолдсоныг бас гахайн талаар ярьжээ.
Mark MonKJV 5:17  Тэгэхэд хүмүүс түүнээс өөрсдийнх нь хил хязгаараас гарч явахыг гуйж эхлэв.
Mark MonKJV 5:18  Тэгээд түүнийг завинд ороход чөтгөрт эзэмдүүлж байсан мөнөөх эр өөртэй нь хамт байя гэж түүнээс гуйлаа.
Mark MonKJV 5:19  Гэвч Есүс түүнд зөвшөөрсөнгүй. Харин түүнд, Гэр лүүгээ өөрийнхөн рүүгээ яв. Тэгээд Эзэн чамд ямар агуу зүйлс хийж өгснийг мөн чамайг өрөвдөн өршөөснийг тэдэнд ярь гэв.
Mark MonKJV 5:20  Улмаар тэр яваад, Есүс өөрт нь ямар агуу зүйлс хийснийг Декааполист зарлаж эхлэв. Тэгэхэд бүгд гайхжээ.
Mark MonKJV 5:21  Тэгээд Есүсийг завиар дахин нөгөө тал руу гатлах үед олон хүн түүн рүү цугларав. Тэгэхэд тэрбээр тэнгист ойрхон байлаа.
Mark MonKJV 5:22  Тэгтэл, ажигтун, синагогийн удирдагчдын нэг Иаеирос гэдэг хүн ирэв. Тэгээд тэр түүнийг хараад, хөлд нь унаж
Mark MonKJV 5:23  улмаар түүнээс, Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Би танаас гуйя, очоод гараа түүн дээр тавиач. Тэгвэл тэр эдгэрч, амьдрах болно хэмээн ихэд хичээнгүйлэн гуйв.
Mark MonKJV 5:24  Тэгээд Есүс түүнтэй хамт явлаа. Тэгэхэд олон хүн түүнийг дагаж, түүнийг бүчин шахжээ.
Mark MonKJV 5:25  Тэр үед нэгэн эмэгтэй арван хоёр жил цус алдалттай байсан
Mark MonKJV 5:26  бөгөөд олон эмчийн олон зүйлээр зовж улмаар өөрт байсан бүхнээ үрсэн боловч юу ч дээрдэлгүй харин ч улам дорджээ.
Mark MonKJV 5:27  Тэр эмэгтэй Есүсийн тухай сонсоод, шахцалдсан хүмүүсийн дундуур ард нь очиж, хувцсанд нь хүрлээ.
Mark MonKJV 5:28  Учир нь тэр, Хэрэв би түүний хувцсанд хүрэх л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ.
Mark MonKJV 5:29  Тэгтэл эмэгтэйн цус алдалтын эх үүсвэр даруй хатав. Тэгээд тэрээр уг нэрвэгдлээс эдгэрснээ биедээ мэдэрчээ.
Mark MonKJV 5:30  Тэгэхэд Есүс өөрөөсөө хүч гарсныг тэр даруй дотроо мэдээд, шахцалдсан хүмүүсийн дунд эргэн, Хэн миний хувцсанд хүрсэн бэ? гэв.
Mark MonKJV 5:31  Тэгэхэд шавь нар нь түүнд, Цугласан олон таныг бүчин шахаж байгааг та харж байна. Гэтэл та, Хэн надад хүрэв? гэх юм гэлээ.
Mark MonKJV 5:32  Тэгээд тэр үүнийг хийсэн эмэгтэйг харахын тулд эргэн тойрноо ажлаа.
Mark MonKJV 5:33  Гэтэл өөртөө юу болсныг мэдэж байсан эмэгтэй айн, чичирсээр түүний өмнө ирж уналаа. Тэгээд түүнд бүх үнэнээ хэлэв.
Mark MonKJV 5:34  Харин тэр түүнд, Охин минь, итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван дотор явж, нэрвэгдлээсээ салж эрүүл бай даа гэлээ.
Mark MonKJV 5:35  Түүнийг ярьж байх зуур синагогийн удирдагчийн гэрээс хүн ирж, Охин чинь нас барчихлаа. Цаашид Багшид төвөг удаад яах вэ? гэв.
Mark MonKJV 5:36  Гэтэл Есүс хэлсэн үгийг нь сонсонгуутаа синагогийн удирдагчид, Бүү ай. Зөвхөн итгэ гэлээ.
Mark MonKJV 5:37  Тэгээд тэр өөрийг нь дагахыг Пээтрос, Иакоов, Иакоовын ах Иоаннис нараас өөр хэнд ч зөвшөөрсөнгүй.
Mark MonKJV 5:38  Улмаар тэрбээр синагогийн удирдагчийн гэрт очоод, үймээн болон ихэд орилж уйлсан хүмүүсийг харжээ.
Mark MonKJV 5:39  Тэгээд тэр дотогш ороод тэдэнд, Та нар юунд үймж бас уйлна вэ? Энэ охин үхээгүй, харин унтаж байна гэв.
Mark MonKJV 5:40  Тэгтэл тэд түүнийг шоолон инээлдлээ. Харин тэр бүх хүнийг гаргаад, өөртэйгөө хамт байгсад болон охины эцэг, эхийг аваад, охины хэвтэж байсан газарт орлоо.
Mark MonKJV 5:41  Тэгээд охины гараас бариад түүнд, Талитаа күүми гэв. Энэ нь, Охин минь, би чамд хэлж байна, бос гэж хөрвүүлэгддэг ажээ.
Mark MonKJV 5:42  Тэгтэл охин тэр даруй босоод алхав. Учир нь тэр арван хоёр настай байжээ. Тэд асар их гайхшралаар алмайрлаа.
Mark MonKJV 5:43  Тэгэхэд тэр тэдэнд үүнийг хэн ч мэдэх ёсгүй гэж хатуу тушаагаад, охинд идэх юм өг гэв.
Chapter 6
Mark MonKJV 6:1  Улмаар тэр тэндээс яваад, нутагтаа ирэв. Тэгэхэд шавь нар нь түүнийг дагажээ.
Mark MonKJV 6:2  Тэгээд шаббаат өдөр болоход тэр синагогид заан сургаж эхлэв. Тэгэхэд сонсож байсан олон алмайран гайхаж, Энэ хүн хаанаас эдгээр зүйлтэй болчихоо вэ? Түүнд өгөгдсөн энэ мэргэн ухаан юу гээч вэ? Учир нь ийм аугаа үйлсүүд хүртэл түүний гараар хийгдэж байх юм.
Mark MonKJV 6:3  Энэ чинь Марийагийн хүү бас Иакоов, Иосийс, Иудаас ба Сиймон нарын ах нөгөө мужаан биш үү? Түүний эмэгтэй дүү нар бидэнтэй хамт энд байгаа биш үү? гэв. Ийнхүү тэд түүнд бүдэрчээ.
Mark MonKJV 6:4  Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт, төрөл садан дундаа болон орон гэрээсээ өөр газар хүндлэлгүй байдаггүй гэв.
Mark MonKJV 6:5  Улмаар тэр цөөн өвчтэй хүн дээр гар тавьж эдгээснээс өөр аугаа үйлсийг тэнд хийж чадсангүй.
Mark MonKJV 6:6  Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод гайхав. Тиймээс тэр заан сургасаар эргэн тойрны тосгодоор явлаа.
Mark MonKJV 6:7  Улмаар тэрбээр арван хоёрыг дуудан, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдлийг өгөөд, тэднийг хоёр хоёроор нь илгээж эхлэв.
Mark MonKJV 6:8  Тэгээд аян замдаа таягнаас өөр юу ч, бүсэндээ богц ч, талх ч, мөнгө ч авахгүй байхыг
Mark MonKJV 6:9  гэхдээ шаахайгаа үдсэн байхыг мөн хоёр цамц өмсөхгүй байхыг тэдэнд тушаалаа.
Mark MonKJV 6:10  Мөн тэр тэдэнд, Хаана ч бай, та нар нэг айлд ороод, тэр газраас явтлаа тэндээ бай.
Mark MonKJV 6:11  Тэгээд хэн ч бай та нарыг хүлээж авахгүй бас сонсохгүй бол та нар тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөл доорх тоосоо сэгсэр. Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөрт энэ нь Соодома, Гооморрагийн хувьд тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно гэв.
Mark MonKJV 6:12  Тийнхүү тэд яваад, гэмшин эргэх ёстойг номложээ.
Mark MonKJV 6:13  Мөн тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй байсан олон хүнийг тосоор тосолсон бөгөөд тэднийг эдгээлээ.
Mark MonKJV 6:14  Тэгтэл Ироодис хаан түүний тухай сонсов (яагаад гэвэл түүний нэр гадуур түгсэн байжээ). Улмаар тэр, Нөгөө Иоаннис Баптист үхэгсдээс босгогдсон байна. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ.
Mark MonKJV 6:15  Бусад хүмүүс, Тэр бол Элийа бас бусад нь, Тэр бол эш үзүүлэгч эсвэл эш үзүүлэгч нарын нэг шиг байна гэжээ.
Mark MonKJV 6:16  Харин үүнийг Ироодис сонсоод, Энэ бол миний толгойг нь авсан Иоаннис байна. Тэр үхэгсдээс босгогджээ гэв.
Mark MonKJV 6:17  Учир нь Ироодис өөрөө дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиастай гэрлэсэн байсан тул түүнээс болоод хүн илгээн, Иоаннисийг барьж, түүнийг шоронд хүлсэн байжээ.
Mark MonKJV 6:18  Учир нь Иоаннис Ироодист, Дүүгийнхээ эхнэрийг авах нь танд хуульд нийцгүй гэж хэлсэн аж.
Mark MonKJV 6:19  Харин түүнд Иродиас хорсож, түүнийг алахыг хүсдэг байсан ч чадаагүй юм.
Mark MonKJV 6:20  Учир нь Ироодис Иоаннисаас эмээдэг байсан бөгөөд түүнийг зөв шударга бас ариун хүн гэдгийг мэдэж, түүнийг хамгаалдаг байв. Бас тэр түүнийг сонсоод, олон зүйл хийдэг байжээ. Мөн түүнийг баяртайгаар сонсдог байлаа.
Mark MonKJV 6:21  Тэгтэл Ироодис төрсөн өдрөөрөө өөрийн ихэс дээдэс, мянгатын дарга нар болон Галийлийн тэргүүлэгчдэд оройн зоог барьсан нь тохиромжтой өдөр болжээ.
Mark MonKJV 6:22  Тэр үед мөнөөх Иродиасын охин ирж бүжиглээд, Ироодис болон түүнтэй хамт сууж байсан хүмүүст таалагджээ. Хаан охинд, Юу ч бай хүссэнээ надаас гуй. Би чамд өгье гэв.
Mark MonKJV 6:23  Мөн тэр түүнд, Юу ч бай надаас гуй. Хаанчлалынхаа талыг ч болов би чамд өгнө гэж тангараглалаа.
Mark MonKJV 6:24  Харин тэр охин яваад ээждээ, Би юу гуйх вэ? гэхэд нь тэр, Иоаннис Баптистийн толгойг гэжээ.
Mark MonKJV 6:25  Тэгтэл охин шууд хаан дээр яаралтай ирээд, Яг одоо Иоаннис Баптистийн толгойг царан дээр надад өгөхийг би хүсэж байна гэж гуйлаа.
Mark MonKJV 6:26  Тэгэхэд нь хаан ихэд гуниглав. Гэсэн ч тангарагаасаа мөн хамт сууж байсан хүмүүсээс болоод түүнд татгалзахыг хүссэнгүй.
Mark MonKJV 6:27  Тэгээд хаан цаазлагчийг тэр даруй илгээн, түүний толгойг авчрахыг тушаав. Тэгэхэд нь тэр явж, шоронд толгойг нь авчээ.
Mark MonKJV 6:28  Улмаар түүний толгойг царан дээр авчирч, түүнийг охинд өгөв. Тэгтэл охин түүнийг ээждээ өглөө.
Mark MonKJV 6:29  Тэгэхэд түүний шавь нар энэ тухай сонсоод ирж, шарилыг нь аван, түүнийг булшинд тавьжээ.
Mark MonKJV 6:30  Тэгээд төлөөлөгчид Есүс дээр цугларлаа. Улмаар юу хийснээ бас юу заан сургаснаа бүгдийг нь түүнд ярив.
Mark MonKJV 6:31  Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар өөрсдөө эзгүй газарт тусдаа оч. Тэгээд жаахан амар гэлээ. Учир нь тэнд олон хүн ирж бас явдаг байжээ. Тиймээс тэдэнд хооллох боломж байдаггүй байв.
Mark MonKJV 6:32  Тэгээд тэд тусдаа эзгүй газар луу завиар явлаа.
Mark MonKJV 6:33  Тэгэхэд тэдний явахыг хүмүүс харсан бөгөөд олон хүн түүнийг таньж, бүх хотоос тийшээ явган гүйлдэн улмаар тэднээс урьтаж очжээ. Улмаар түүн рүү хамтдаа ирэв.
Mark MonKJV 6:34  Тэгээд Есүс гарч ирэхдээ олон хүнийг харсан бөгөөд тэд хоньчингүй хонь мэт байсан тул тэдний төлөө өрөвдөх сэтгэл нь төрөв. Тиймээс тэрбээр олон зүйлийг тэдэнд заан сургаж эхэлжээ.
Mark MonKJV 6:35  Улмаар аль хэдийн өдрийн ихэнх өнгөрсөн байхад шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар. Одоо өдрийн ихэнх нь өнгөрчихлөө.
Mark MonKJV 6:36  Тэднийг явуулаач. Тэд эргэн тойрны нутаг болон тосгод руу явж, өөрсдөдөө талх худалдаж аваг. Учир нь тэдэнд идэх юм юу ч байхгүй байна гэв.
Mark MonKJV 6:37  Тэгтэл тэр хариулж тэдэнд, Та нар тэдэнд идэх юм өг гэлээ. Тэгэхэд нь тэд түүнд, Бид явж, хоёр зуун динаарионы талх худалдаж аваад тэдэнд идүүлэхээр өгөх үү? гэв.
Mark MonKJV 6:38  Харин тэр тэдэнд, Та нарт хэдэн талх байна вэ? Яваад хар гэлээ. Тэгэхэд тэд олж мэдээд, Тав бас хоёр загас байна гэв.
Mark MonKJV 6:39  Тэгээд тэрбээр бүх хүнийг хэсэг хэсгээр нь ногоон зүлгэн дээр суулгахыг тэдэнд тушаалаа.
Mark MonKJV 6:40  Тэгэхэд тэд зуугаараа, тавиараа эгнээ эгнээгээр суув.
Mark MonKJV 6:41  Тэгээд тэрбээр таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд харан ерөөгөөд, талхнуудыг хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өглөө. Мөн хоёр загасыг ч бүх хүнд хүртээв.
Mark MonKJV 6:43  Тэгэхэд тэд талхны хэсэг болон загасаар дүүрэн арван хоёр сагсыг авлаа.
Mark MonKJV 6:44  Тийнхүү талхнаас идсэн хүмүүс нь таван мянга орчим эрчүүд байжээ.
Mark MonKJV 6:45  Тэгээд тэрбээр хүмүүсийг тараах зуураа шавь нартаа завинд орж, нөгөө талд буй Витсайда руу явахыг даруй шаардлаа.
Mark MonKJV 6:46  Тэгээд тэр тэднийг явуулчихаад, гуйлт хийхээр уул руу явжээ.
Mark MonKJV 6:47  Улмаар үдэш болоход завь тэнгисийн дунд байсан бөгөөд тэр ганцаараа газар дээр байлаа.
Mark MonKJV 6:48  Тэгээд тэрбээр арайхийн сэлүүрдэж буй тэднийг харав. Учир нь салхи тэдний эсрэг байжээ. Улмаар тэр шөнийн дөрөв дэх манааны үед тэнгис дээгүүр алхсаар тэдэн рүү ирж, дэргэдүүр нь өнгөрөх гэж байв.
Mark MonKJV 6:49  Гэтэл тэд тэнгис дээгүүр алхаж буй түүнийг харахдаа сүнс гэж бодоод хашгирчээ.
Mark MonKJV 6:50  Учир нь бүгд түүнийг харсан бөгөөд айн түгшив. Тиймээс тэрбээр тэр даруй тэдэнтэй ярьсан бөгөөд тэдэнд, Зоригтой бай. Би байна. Бүү ай гэлээ.
Mark MonKJV 6:51  Тэгээд түүнийг завь руу тэдний зүг явахад салхи зогсжээ. Тэгэхэд нь тэд дотроо хэмжээлшгүй алмайран улмаар гайхлаа.
Mark MonKJV 6:52  Учир нь тэд талхны тухай ойлгоогүй байжээ. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хатуурсан байлаа.
Mark MonKJV 6:53  Тэгээд тэд гатлаад, Геннисаретийн нутагт ирсэн бөгөөд эрэгт зогсжээ.
Mark MonKJV 6:54  Улмаар тэднийг завинаас буухад хүмүүс түүнийг шууд таниад,
Mark MonKJV 6:55  ойр хавийн бүх нутгаар гүйлдэн, түүнийг байгаа гэж сонссон газар луу өвчтэй хүмүүсийг дэвсгэр дээр нь авчирч эхлэв.
Mark MonKJV 6:56  Тэгээд түүний очсон тосгон, хот, нутаг бүрт хүмүүс өвчтөнүүдийг зээлүүдэд хэвтүүлж байлаа. Улмаар ядаж хувцасныхаа хормойд тэднийг хүргээч гэж түүнээс хичээнгүйлэн гуйжээ. Ийнхүү түүнд хүрсэн болгон эдгэрчээ.
Chapter 7
Mark MonKJV 7:1  Дараа нь Иерусалимаас ирсэн Фарисачууд болон хэдэн бичээч түүн рүү хамтдаа ирлээ.
Mark MonKJV 7:2  Тэгээд түүний шавь нарын зарим нь бузар буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харахдаа буруутгав.
Mark MonKJV 7:3  Учир нь Фарисачууд болон бүх Жүүд хүн ахмадуудын заншлыг сахиж, гар шуугаа угаагаагүй л бол иддэггүй ажээ.
Mark MonKJV 7:4  Мөн зээлээс ирээд угаахгүй л бол иддэггүй байв. Түүнчлэн аяга, тогоо, зэс сав суулга болон ширээнүүдийн угаалга гэх мэт тэдний сахихаар хүлээн авсан өөр олон зүйл бий.
Mark MonKJV 7:5  Тиймээс Фарисачууд болон бичээч нар түүнээс, Таны шавь нар яагаад ахмадуудын заншлын дагуу явахгүй, харин угаагаагүй гараар талх иддэг юм бэ? гэж асуулаа.
Mark MonKJV 7:6  Тэгэхэд нь тэр хариулж тэдэнд, Хоёр нүүртэн та нарын талаар Ишаиа шударга эш үзүүлсэн нь ийн бичигдсэн байдаг. Энэ хүмүүс уруулаараа намайг хүндэтгэдэг. Гэвч зүрх сэтгэл нь надаас хол байдаг.
Mark MonKJV 7:7  Харин тэд хүмүүний тушаалуудыг сургаал мэт заан сургаж, намайг дэмий хоосон хүндэлдэг.
Mark MonKJV 7:8  Учир нь та нар Шүтээний тушаалыг хойш тавьж, тогоо болон аяганы угаалга гэх мэт хүмүүний заншлыг сахидаг бөгөөд үүнтэй адил өөр олон зүйлийг хийдэг гэв.
Mark MonKJV 7:9  Улмаар тэр тэдэнд, Та нар өөрсдийн заншлыг сахихын тулд Шүтээний тушаалыг гаргууд үл ойшоодог.
Mark MonKJV 7:10  Учир нь Мошээ, Эцгээ бас эхээ хүндэл. Эцэг эсвэл эхээ хараадаг нь үхлээр дуусаг гэж хэлсэн.
Mark MonKJV 7:11  Харин та нар, Хэрэв хүн эцэг эсвэл эхдээ надаас танд тустай байж болох юу ч бай тэр нь Корбаан буюу өргөл гэж хэлбэл тэр хүн чөлөөлөгдөнө гэж хэлдэг.
Mark MonKJV 7:12  Тэгээд эцэг эсвэл эхийнхээ төлөө хойшид юу ч хийхгүй байхыг та нар түүнд зөвшөөрдөг.
Mark MonKJV 7:13  Та нар гаргасан заншлаараа Шүтээний үгийг хүчингүй болгодог. Тэгээд үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг гэлээ.
Mark MonKJV 7:14  Улмаар тэр бүх хүнийг дуудаад тэдэнд, Хүн бүр намайг сонс. Тэгээд ойлго.
Mark MonKJV 7:15  Хүмүүний гаднаас дотор нь орж, түүнийг бузарлаж чадах зүйл үгүй. Харин хүмүүнийг бузарладаг нь түүнээс гардаг тэдгээр зүйл юм.
Mark MonKJV 7:16  Хэрэв хэн нэг нь сонсох чихтэй бол сонсог гэв.
Mark MonKJV 7:17  Тэгээд түүнийг хүмүүсээс салаад, айлд ороход шавь нар нь түүнээс зүйрлэлийн талаар асуужээ.
Mark MonKJV 7:18  Тэгэхэд тэр тэдэнд, Та нар ч бас ийм мунхаг гэж үү? Гаднаас хүмүүний дотор орох ямар ч юм тэр хүнийг бузарлаж чадахгүй гэдгийг та нар ойлгохгүй байна уу?
Mark MonKJV 7:19  Яагаад гэвэл энэ нь түүний зүрх сэтгэлд биш, харин гэдсэнд ордог. Тэгээд жорлон руу гарч, бүх хоол цэвэрлэгддэг гэв.
Mark MonKJV 7:20  Улмаар тэр, Хүмүүнээс гардаг нь хүмүүнийг бузарладаг.
Mark MonKJV 7:21  Учир нь дотроос, хүмүүний зүрх сэтгэлээс ёрын муу бодлууд, завхайрлууд, садар самуун явдлууд, аллагууд,
Mark MonKJV 7:22  хулгайнууд, шунал, хорон санаа, заль мэх, тачаал, хорон нүд, доромжлол, бардамнал, мунхаглал гардаг.
Mark MonKJV 7:23  Эдгээр бүх ёрын муу зүйл нь дотроос гардаг бөгөөд хүмүүнийг бузарладаг гэлээ.
Mark MonKJV 7:24  Тэгээд тэндээс тэр босоод, Тюрос болон Сидооны хил хязгаар луу явж, нэгэн айлд оров. Улмаар тэрбээр үүнийг нь нэг ч хүн мэдэхгүй байхыг хүссэн боловч нууцлагдаж чадсангүй.
Mark MonKJV 7:25  Учир нь бяцхан охин нь бузар сүнстэй нэгэн эмэгтэй түүний тухай сонсчихсон тул ирж, хөлд нь унав.
Mark MonKJV 7:26  Харин тэр эмэгтэй Сюрофойнисса гарлын Грек хүн байсан бөгөөд охиноос нь чөтгөрийг зайлуулахыг түүнээс хичээнгүйлэн гуйлаа.
Mark MonKJV 7:27  Гэтэл Есүс түүнд, Эхлээд хүүхдүүд цатгагдаг. Учир нь хүүхдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь зохисгүй гэв.
Mark MonKJV 7:28  Тэгтэл тэрээр хариулж түүнд, Тийм ээ, Эзэн. Гэхдээ ширээн доорх ноход ч бас хүүхдийн унагасан үйрмэгийг иддэг шүү дээ гэлээ.
Mark MonKJV 7:29  Тэгэхэд нь тэр түүнд, Чи энэ үгнийхээ төлөө замаараа яв даа. Охиноос чинь чөтгөр зайллаа гэв.
Mark MonKJV 7:30  Улмаар тэр гэртээ ирээд, чөтгөр зайлсныг мөн охиноо орон дээр хэвтэж байхыг олж харжээ.
Mark MonKJV 7:31  Тэгээд тэрбээр дахиад Тюрос, Сидооны хил хязгаараас яваад, Декааполисийн хил хязгаар дундуур дайран Галийл тэнгист очжээ.
Mark MonKJV 7:32  Тэгэхэд хүмүүс түүн дээр дүлий бөгөөд арайхийн ярьдаг хүнийг авчирч, түүний дээр гараа тавихыг түүнээс хичээнгүйлэн гуйв.
Mark MonKJV 7:33  Тэгтэл тэр түүнийг цугласан олноос тусад нь аваачаад, хоёр чихэнд нь хуруугаа хийн улмаар нулимлаа. Тэгээд хэлэнд нь хүрлээ.
Mark MonKJV 7:34  Тэгээд тэнгэр өөд хараад, санаа алдан түүнд, Эффатаа буюу Нээгдэгтүн гэв.
Mark MonKJV 7:35  Тэгтэл түүний чих тэр даруй онгойсон бөгөөд хэлнийх нь холбоос суларчээ. Тийнхүү тэр тод ярилаа.
Mark MonKJV 7:36  Тэгэхэд нь тэрбээр тэдэнд хэнд ч хэлж болохгүй гэж тушаав. Гэтэл тэрбээр тэдэнд тушаахын хэрээр тэд үүнийг улам их зарлаж
Mark MonKJV 7:37  улмаар, Бүх зүйлийг тэр гаргууд хийлээ. Тэр дүлийг ч сонсдог, хэлгүйг ч ярьдаг болгож байна хэмээгээд хэмжээлшгүй их гайхаж байв.
Chapter 8
Mark MonKJV 8:1  Тэр өдрүүдэд цугласан хүмүүс үй олноороо байсан бөгөөд ямар ч идэх юмгүй байлаа. Есүс шавь нараа дуудаад тэдэнд,
Mark MonKJV 8:2  Би цугласан олныг өрөвдөж байна. Яагаад гэвэл эдүгээ тэд надтай хамт гурван өдөр байгаа бөгөөд ямар ч идэх юмгүй байна.
Mark MonKJV 8:3  Тиймээс хэрэв би тэднийг юм идүүлэлгүй гэр лүү нь явуулбал тэд замдаа сульдана. Учир нь тэдний зарим нь холоос ирсэн гэв.
Mark MonKJV 8:4  Тэгэхэд шавь нар нь түүнд, Эзгүй энэ газрын хаанаас хэн энэ хүмүүсийг талхаар цатгаж чадах билээ? хэмээн хариулав.
Mark MonKJV 8:5  Харин тэр тэднээс, Та нарт хэдэн талх байна вэ? гэж асуулаа. Тэгэхэд нь тэд, Долоо гэв.
Mark MonKJV 8:6  Улмаар тэрбээр хүмүүсийг газар суухыг тушаалаа. Тэгээд долоон талхыг авч талархаад, хугалж улмаар хүмүүсийн өмнө тавиулахын тулд шавь нартаа өгчээ. Тэгэхэд нь тэд хүмүүсийн өмнө тавилаа.
Mark MonKJV 8:7  Мөн тэдэнд хэдхэн жижиг загас байв. Тэгээд тэр ерөөгөөд улмаар хүмүүсийн өмнө бас тавихыг тушаажээ.
Mark MonKJV 8:8  Тийнхүү хүмүүс идээд цадав. Тэгээд тэд үлдсэн хэсгүүдтэй долоон сагсыг авлаа.
Mark MonKJV 8:9  Тэгэхэд идсэн нь дөрвөн мянга орчим байв. Тэгээд тэр тэднийг явуулжээ.
Mark MonKJV 8:10  Улмаар тэр шавь нартайгаа завинд тэр даруй ороод, Далманутаагийн хэсгүүд рүү ирлээ.
Mark MonKJV 8:11  Тэгтэл Фарисачууд ирээд, түүнийг сорьж, тэнгэрээс шинж тэмдэг түүнээс эрэлхийлэн, түүнийг шалгааж эхлэв.
Mark MonKJV 8:12  Тэгэхэд тэрбээр сүнсэн дотроо гүнээ санаа алдан, Энэ үеийнхэн яагаад шинж тэмдэг эрэлхийлдэг юм бэ? Үнэхээр би та нарт хэлье. Энэ үеийнхэнд ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй гэлээ.
Mark MonKJV 8:13  Тэгээд тэр тэднийг орхиод, дахин завинд орж, нөгөө тал руу явжээ.
Mark MonKJV 8:14  Эдүгээ шавь нар талх авахаа мартсан байв. Завин дотор тэдэнд нэгээс илүү талх байсангүй.
Mark MonKJV 8:15  Тэгтэл тэр тэдэнд, Анхаар. Фарисачуудын исгэдэг хөрөнгө болон Ироодисийн исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж тушаав.
Mark MonKJV 8:16  Тэгэхэд нь тэд хоорондоо, Бидэнд талх байхгүй учраас ингэж байна гэж хэлэлцжээ.
Mark MonKJV 8:17  Тэгтэл Есүс үүнийг мэдээд тэдэнд, Талх байхгүй учраас гэж юунд та нар хэлэлцэнэ вэ? Та нар ухаараагүй бас ойлгоогүй л байна уу? Та нарын зүрх сэтгэл хатуурсан хэвээрээ юү?
Mark MonKJV 8:18  Та нар нүдтэй байж хардаггүй, чихтэй байж сонсдоггүй юм уу? Бас та нар санахгүй байна уу?
Mark MonKJV 8:19  Би таван талхыг таван мянгын дунд хуваахад та нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэв. Тэд түүнд, Арван хоёр гэлээ.
Mark MonKJV 8:20  Бас долоог дөрвөн мянгын дунд хуваахад та нар үлдсэн хэсгүүдээр дүүрэн хэдэн сагсыг авсан билээ? гэхэд тэд түүнд, Долоо гэв.
Mark MonKJV 8:21  Тэгэхэд нь тэр тэдэнд, Та нар яахаараа ойлгодоггүй юм бэ? гэжээ.
Mark MonKJV 8:22  Тэгээд тэр Витсайда руу явав. Тэгтэл хүмүүс сохор хүнийг түүн дээр авчраад, түүнд хүрэхийг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.
Mark MonKJV 8:23  Тиймээс тэрбээр сохор хүнийг гараас нь бариад, түүнийг тосгоноос хөтөлж гадагш гаргалаа. Тэгээд нүдэн рүү нь нулиман, түүний дээр гараа тавиад, юм харж буй эсэхийг нь түүнээс асуув.
Mark MonKJV 8:24  Тэгэхэд тэр хараад, Би хүмүүсийг алхаж буй мод шиг харж байна гэв.
Mark MonKJV 8:25  Тэгэхээр нь тэр дахиад түүний нүдэн дээр гараа тавиад, түүнийг харуулав. Тэгэхэд тэр сэргээгдсэн бөгөөд хүн бүрийг тод харлаа.
Mark MonKJV 8:26  Тэгтэл тэр, Тосгон руу бүү яв. Бас тосгонд байгаа хэнд ч бүү хэл гээд түүнийг гэр лүү нь явуулав.
Mark MonKJV 8:27  Тэгээд Есүс болон түүний шавь нар Каисаареиа Фийлиппосын тосгод руу явлаа. Улмаар тэр замдаа шавь нараасаа асуун тэдэнд, Хүмүүс намайг хэн гэж ярьдаг вэ? гэв.
Mark MonKJV 8:28  Тэгэхэд тэд, Иоаннис Баптист гэдэг. Бас зарим нь, Элийа харин бусад нь, Эш үзүүлэгч нарын нэг гэдэг гэж хариулжээ.
Mark MonKJV 8:29  Тэгтэл тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв. Гэтэл Пээтрос хариулж түүнд, Та бол Христ мөн гэлээ.
Mark MonKJV 8:30  Тэгэхэд нь тэр өөрийнхөө тухай хэнд ч хэлж болохгүй гэж тэдэнд хатуу сануулжээ.
Mark MonKJV 8:31  Мөн тэр тэдэнд, Хүмүүний Хүү олон зүйлээр зовох ёстой бөгөөд ахлагч нар, ахлах тахилч нар, бичээчдээр гологдож тэгээд алагдан улмаар гурав хоногийн дараа дахин босно гэдгээ заан сургаж эхлэв.
Mark MonKJV 8:32  Тэгээд тэрбээр энэ үгийг илэрхий хэлсэн юм. Тэгэхэд Пээтрос түүнийг татан, түүнийг зэмлэж эхлэв.
Mark MonKJV 8:33  Харин тэр эргэхдээ шавь нараа хараад, Пээтросыг зэмлэн, Сатаан аа, миний ардаас зайл. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүний зүйлсийг боддог гэв.
Mark MonKJV 8:34  Тэгээд тэрбээр хүмүүсийг шавь нарынхаа хамт дуудаад тэдэнд, Миний араас ирэхийг хүсдэг хэн ч бай өөрийгөө үгүйсгээд, загалмайгаа үүрэн, намайг дагаг.
Mark MonKJV 8:35  Учир нь амьдралаа аврахыг хүсэх хэн ч бай үүнийгээ алдана. Харин миний төлөө мөн сайн мэдээний төлөө амьдралаа алдах хэн ч бай тэрбээр үүнийгээ аварна.
Mark MonKJV 8:36  Учир нь хэн нэгэн дэлхийг бүхэлд нь авсан ч сэтгэлээ алдвал түүнд ямар ашиг байх билээ?
Mark MonKJV 8:37  Эсвэл хүмүүн сэтгэлийнхээ төлөө юуг солионд өгөх вэ?
Mark MonKJV 8:38  Тийм учраас завхай бөгөөд гэмт энэ үеийнхэн дунд надаас мөн миний үгсээс ичих хэн ч бай түүнээс хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд ариун элч нарын хамт ирэхдээ бас ичих болно гэлээ.
Chapter 9
Mark MonKJV 9:1  Тэгээд тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Энд зогсож буй хүмүүсийн зарим нь Шүтээний хаанчлал хүч чадлын хамт ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй гэжээ.
Mark MonKJV 9:2  Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг дагуулаад, тусдаа тэдний хамт өндөр ууланд гарлаа. Тэгээд тэр тэдний өмнө хувирав.
Mark MonKJV 9:3  Тэгэхэд хувцас нь гялалзсан, цас мэт цав цагаан болов. Дэлхий дээрх нэг ч угаагч ийм цагаан болгож чадахгүй.
Mark MonKJV 9:4  Тэгтэл тэдэнд Элийа Мошээгийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
Mark MonKJV 9:5  Тэгэхэд Пээтрос хариулж Есүст, Раввий, бид энд байгаа нь сайн боллоо. Тиймээс бид гурван цацар хийе. Танд нэгийг, Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв.
Mark MonKJV 9:6  Учир нь тэд маш их айсан байсан тул тэр юу хэлэхээ мэдэхгүй байлаа.
Mark MonKJV 9:7  Тэгтэл үүл гарч, тэднийг бүрхэв. Улмаар үүлнээс, Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс гэх дуу хоолой гарлаа.
Mark MonKJV 9:8  Тэгээд тэд гэнэт эргэн тойрноо хараад, өөрсөдтэй нь хамт зөвхөн Есүсээс өөр хэн ч байхгүйг мэдлээ.
Mark MonKJV 9:9  Улмаар уулнаас буух зуураа, хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл харсан зүйлсээ хэнд ч хэлж болохгүйг тэр тэдэнд тушаав.
Mark MonKJV 9:10  Тиймээс тэд энэ үгийг өөрсдөдөө хадгалж, үхэгсдээс босгогдоно гэдэг нь ямар утгатайг хоорондоо хэлэлцжээ.
Mark MonKJV 9:11  Улмаар тэд, Эхлээд Элийа ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? хэмээн түүнээс асуулаа.
Mark MonKJV 9:12  Харин тэр хариулж тэдэнд, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээдэг. Түүнчлэн хүмүүний Хүү олон зүйлээр шаналж бас ад үзэгдэх ёстой гэж түүний тухай хэрхэн бичигдсэн байдаг билээ.
Mark MonKJV 9:13  Харин би та нарт хэлье. Тэр Элийа үнэхээр ирсэн бөгөөд түүний талаар бичигдсэнчлэн хүмүүс хүссэн бүхнээ түүнд үйлдсэн гэв.
Mark MonKJV 9:14  Тэгээд тэр шавь нар дээрээ ирэхдээ тэднийг тойрсон үй олон хүнийг бас тэдэнтэй хэлэлцэж байгаа бичээчдийг харлаа.
Mark MonKJV 9:15  Тэгтэл бүх хүн түүнийг тэр даруй харчихаад, ихэд гайхан, түүн рүү гүйлдэн түүнтэй мэндэлжээ.
Mark MonKJV 9:16  Тэгэхэд тэр бичээчдээс, Та нар тэдэнтэй юу хэлэлцэнэ вэ? гэж асуулаа.
Mark MonKJV 9:17  Тэгтэл цугласан олноос нэг нь хариулж, Багш аа, би хэлгүй сүнстэй хүүгээ танд авчирлаа.
Mark MonKJV 9:18  Тэгээд тэр түүнийг хаа ч хамаагүй эзэмдэж, түүнийг татвалзуулдаг. Улмаар тэр хөөс сахруулдаг, шүдээ хавирдаг бас хөшдөг. Тэгээд уг сүнсийг зайлуулахын тулд би таны шавь нартай ярьсан боловч тэд чадсангүй гэлээ.
Mark MonKJV 9:19  Харин тэр түүнд хариулан, Ээ итгэлгүй үеийнхэн, би та нартай хамт хэр удаан байх билээ? Хэр удаан та нарыг тэвчих юм бэ? Түүнийг над руу авчир гэв.
Mark MonKJV 9:20  Тэгэхэд тэд хүүг түүн дээр авчирлаа. Тэгээд тэрбээр хүүг харах үед сүнс түүнийг шууд татвалзуулжээ. Тэгтэл хүү газар унаж, хөөс сахруулан хөлбөрөв.
Mark MonKJV 9:21  Тэгээд тэр эцгээс нь, Энэ түүнд ирснээс хойш хэр хугацаа болж байна? гэж асуув. Тэгэхэд тэр, Нялхаас нь.
Mark MonKJV 9:22  Тэгээд түүнийг устгахын тулд гал руу бас ус руу байнга хаядаг. Үнэхээр та ямар нэгэн зүйл хийж чадах бол биднийг өрөвдөөч. Бидэнд туслаач гэлээ.
Mark MonKJV 9:23  Харин Есүс түүнд, Хэрэв чи итгэж чадвал итгэдэг хүнд бүх зүйл боломжтой гэв.
Mark MonKJV 9:24  Тэгэхэд мөнөөх хүүгийн эцэг тэр даруй хашгиран, Эзэн минь, би итгэж байна. Миний үл итгэлд туслаач гэж нулимстайгаар хэллээ.
Mark MonKJV 9:25  Гэтэл Есүс хүмүүсийн гүйлдэн ирж буй хараад, бузар сүнсийг зандран түүнд, Хэлгүй, дүлий сүнс ээ, би чамд тушааж байна. Түүнээс гар. Цаашид түүн рүү бүү ор гэв.
Mark MonKJV 9:26  Тэгтэл сүнс хашгирч, түүнийг ихэд татвалзуулаад, түүнээс гарлаа. Тэгэхэд хүү үхдэл мэт болов. Тиймээс олон хүн, Тэр үхчихлээ гэжээ.
Mark MonKJV 9:27  Харин Есүс түүнийг гараас нь барьж, түүнийг өндийлгөв. Тэгэхэд тэр бослоо.
Mark MonKJV 9:28  Тэгээд түүнийг айлд орсон байх үед шавь нар нь түүнээс, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэж хувьчлан асуув.
Mark MonKJV 9:29  Тэгэхэд тэр тэдэнд, Гуйлт болон мацгаас өөр юугаар ч ийм төрлийг гаргаж чадахгүй гэлээ.
Mark MonKJV 9:30  Тэгээд тэндээс тэд хөдөлж, Галийлаар дайрсан бөгөөд хэнд ч мэдэгдэхийг тэр хүссэнгүй.
Mark MonKJV 9:31  Учир нь тэр шавь нартаа заан сургаж улмаар тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Улмаар тэд түүнийг алах бөгөөд тэр алагдсаныхаа дараа гурав дахь өдрөө босно гэлээ.
Mark MonKJV 9:32  Харин тэд ярьсан зүйлийг нь ойлгоогүй бөгөөд түүнээс асуухаас эмээв.
Mark MonKJV 9:33  Ингээд тэр Капернаумд ирлээ. Тэгээд айлд байхдаа тэр тэднээс, Зам зуур та нар хоорондоо юу гэж маргалдаад байсан бэ? гэж асуув.
Mark MonKJV 9:34  Харин тэд дуугүй байлаа. Учир нь зам зуур тэд хоорондоо хэн нь хамгийн агуу талаар маргалджээ.
Mark MonKJV 9:35  Улмаар тэр суугаад, арван хоёрыг дуудан тэдэнд, Хэн нэгэн тэргүүнд байхыг хүсвэл бүгдийн сүүлд бас бүгдийн үйлчлэгч байх болно гэв.
Mark MonKJV 9:36  Тэгээд нэгэн хүүхдийг авчраад, тэдний дунд түүнийг зогсоолоо. Улмаар түүнийг тэврээд тэдэнд,
Mark MonKJV 9:37  Ийм хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг. Мөн намайг хүлээн авах хэн ч бай намайг биш, харин намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг гэв.
Mark MonKJV 9:38  Тэгэхэд Иоаннис хариулж, түүнд, Багш аа, биднийг дагадаггүй нэг хүн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байхыг бид харсан. Тэгээд тэр биднийг дагадаггүй учраас бид түүнийг хориглосон гэлээ.
Mark MonKJV 9:39  Гэтэл Есүс, Түүнийг бүү хоригло. Яагаад гэвэл миний нэрээр гайхамшгийг үйлдэх атлаа төд удалгүй намайг муучилж чадах хүн байхгүй.
Mark MonKJV 9:40  Учир нь бидний эсрэг биш хүн бидний талд байдаг.
Mark MonKJV 9:41  Яагаад гэвэл та нарыг Христийнх гэдгээс болоод миний нэрээр та нарт аяга ус уулгах хэн ч бай тэр хүн, үнэхээр би та нарт хэлье, тэрбээр шагналаа огт алдахгүй.
Mark MonKJV 9:42  Мөн надад итгэдэг багачуудын нэгийг бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд хүзүүндээ тээрмийн чулуу зүүлгээд, тэнгист хаягдах нь дээр.
Mark MonKJV 9:43  Түүнчлэн гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу явахдаа хоёр гартай байснаас амьдрал руу эрэмдэг орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:44  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:45  Мөн хөл чинь чамайг бүдрүүлбэл үүнийг таст. Там руу, бөхөөгдөшгүй гал руу хаягдахдаа хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:46  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:47  Бас нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж ав. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас Шүтээний хаанчлал руу нэг нүдтэй орох нь чамд дээр.
Mark MonKJV 9:48  Тэнд тэдний өт үхдэггүй бас гал нь бөхдөггүй.
Mark MonKJV 9:49  Учир нь хүн бүр галаар давслагдана. Мөн тахил болгон давсаар давслагдана.
Mark MonKJV 9:50  Давс бол сайн. Харин давс давслаг чанараа алдвал үүнийг та нар юугаар амтлах вэ? Өөрсдөдөө давстай бай. Мөн нэг нэгтэйгээ эв найртай бай гэлээ.
Chapter 10
Mark MonKJV 10:1  Тэгээд тэр босоод, тэндээс Иорданы чанад дахь Иудаиагийн хил хязгаарт очив. Тэгэхэд хүмүүс дахиад түүн рүү цугларчээ. Тиймээс тэр дадсан ёсоороо тэдэнд дахин заан сургалаа.
Mark MonKJV 10:2  Тэгтэл Фарисачууд түүн дээр ирээд, түүнийг сорин, Эр хүн эхнэрээсээ салах нь хуульд нийцтэй юү? гэж түүнээс асуув.
Mark MonKJV 10:3  Харин тэр хариулж, тэдэнд, Мошээ та нарт юу гэж тушаасан бэ? гэлээ.
Mark MonKJV 10:4  Тэгэхэд тэд, Мошээ салалтын баримт бичээд, эхнэрээ явуулахыг зөвшөөрсөн гэв.
Mark MonKJV 10:5  Тэгтэл Есүс хариулж, тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод энэ зааврыг тэр та нарт бичсэн.
Mark MonKJV 10:6  Харин бүтээлийн эхнээс Шүтээн тэднийг эр, эмээр нь бүтээсэн.
Mark MonKJV 10:7  Ийм учраас эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэр лүүгээ наалдана.
Mark MonKJV 10:8  Ингээд хоёул нэг махбод болно. Тэгээд тэд цаашид хоёр биш, харин нэг махбод мөн.
Mark MonKJV 10:9  Тиймээс Шүтээний нэгтгэсэн зүйлийг хүмүүн бүү салгаг гэлээ.
Mark MonKJV 10:10  Тэгээд шавь нар нь дахиад энэ тухай түүнээс айлд асуужээ.
Mark MonKJV 10:11  Тэгэхэд тэр тэдэнд, Хэн ч бай эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэвэл түүний эсрэг завхайрал үйлдэж буй хэрэг.
Mark MonKJV 10:12  Мөн хэрэв хэн нэг эмэгтэй нөхрөө явуулж, өөр хүнтэй гэрлэвэл тэрээр завхайрал үйлдэж буй хэрэг гэв.
Mark MonKJV 10:13  Улмаар хүмүүс түүнийг бяцхан хүүхдүүдэд гараа хүргэг гэсэндээ тэднийг түүн рүү авчирлаа. Харин шавь нар нь авчирсан хүмүүсийг зэмлэлээ.
Mark MonKJV 10:14  Гэтэл Есүс үүнийг хараад, ихэд дургүйцэн тэдэнд, Бяцхан хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр. Бас тэднийг бүү хоригло. Учир нь Шүтээний хаанчлал бол ийм хүмүүсийнх юм.
Mark MonKJV 10:15  Үнэхээр би та нарт хэлье. Шүтээний хаанчлалыг бяцхан хүүхэд шиг хүлээн авахгүй хэн ч бай тэр, үүн рүү орохгүй гэлээ.
Mark MonKJV 10:16  Тэгээд тэр тэднийг тэврээд, гараа дээр нь тавьж, тэднийг ерөөв.
Mark MonKJV 10:17  Улмаар түүнийг зам руу явж байхад нэг хүн гүйж ирээд, түүнд өвдөг сөгдөн, Сайн багш аа, би мөнхийн амьдралыг өвлөхийн тулд юу хийх вэ? гэж түүнээс асуулаа.
Mark MonKJV 10:18  Тэгэхэд Есүс түүнд, Чи намайг яагаад сайн гэж хэлнэ вэ? Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй.
Mark MonKJV 10:19  Бүү завхайрал үйлд. Бүү хүн ал. Бүү хулгай хий. Бүү худал гэрчил. Бүү мэхэл. Эцэг эхээ хүндэл гэдэг тушаалуудыг чи мэднэ гэв.
Mark MonKJV 10:20  Тэгэхэд нь тэр хариулж түүнд, Багш аа, энэ бүгдийг би багаасаа сахисан гэлээ.
Mark MonKJV 10:21  Тэгтэл Есүс түүнийг ширтэн харж, түүнийг хайрлан улмаар түүнд, Чамд нэг зүйл дутаж байна. Явж, юу байгаагаа зараад, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэтэй болно. Тэгээд ирж, загалмайгаа үүрээд, намайг дага гэв.
Mark MonKJV 10:22  Гэтэл тэр энэ үгэнд гуниглаж, харуусан явж одлоо. Учир нь тэр маш их эд хөрөнгөтэй байжээ.
Mark MonKJV 10:23  Тэгэхэд Есүс тойруулан харсан бөгөөд шавь нартаа, Эд баялагтай хүмүүс Шүтээний хаанчлалд хэчнээн хэцүү орно гээч! гэв.
Mark MonKJV 10:24  Тэгэхэд түүний үгэнд шавь нар цочирдон гайхлаа. Харин Есүс дахин хариулж, тэдэнд, Хүүхдүүд ээ, эд баялагт найддаг хүмүүсийн хувьд Шүтээний хаанчлалд орох нь хэчнээн хэцүү гээч!
Mark MonKJV 10:25  Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэв.
Mark MonKJV 10:26  Тэгтэл тэд хэмжээлшгүй их цочирдон гайхаж өөр хоорондоо, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлээ.
Mark MonKJV 10:27  Гэтэл Есүс тэднийг ширтэн хараад, Энэ нь хүмүүнээр боломжгүй харин Шүтээнээр тийм биш. Учир нь Шүтээнээр бүх зүйл боломжтой гэв.
Mark MonKJV 10:28  Тэгтэл Пээтрос түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан гэж ярьж эхлэв.
Mark MonKJV 10:29  Тэгэхэд нь Есүс хариулж, Үнэхээр би та нарт хэлье. Миний болон сайн мэдээний төлөө орон гэр эсвэл ах дүүс эсвэл эгч дүүс эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхэд эсвэл газраа орхивол
Mark MonKJV 10:30  одоо энэ цагт зуу дахин орон гэр, ах дүүс, эгч дүүс, хүүхдүүд мөн газрыг хавчлагатай хамт бас ирэх дэлхийд мөнхийн амьдралыг хүлээн авахгүй хүн байхгүй.
Mark MonKJV 10:31  Харин эхний олон нь сүүлд мөн сүүлчийнх нь эхэнд байх болно гэлээ.
Mark MonKJV 10:32  Дараа нь тэд Иерусалим руу замаар өгсөж байлаа. Гэтэл Есүс тэдний өмнө явав. Тэгэхэд нь тэд гайхаж бас дагаж явахдаа айж байлаа. Тэгтэл тэр арван хоёрыг дахин ойртуулаад, өөртөө тохиолдох ёстой зүйлсийг тэдэнд ярьж эхлэн,
Mark MonKJV 10:33  Ажигтун, бид Иерусалим руу өгсөж байна. Тэгээд хүмүүний Хүү ахлах тахилч нар болон бичээчдэд тушаагдана. Улмаар тэд түүнийг үхэл рүү яллаж бас түүнийг Жүүд бусчуудад тушаана.
Mark MonKJV 10:34  Тэгэхэд нь тэд түүнийг тохуурхаад бас түүнийг ташуурдан, түүн рүү нулимна. Тэгээд түүнийг алах бөгөөд тэрбээр гурав дахь өдрөө дахин босно гэв.
Mark MonKJV 10:35  Тэгтэл түүн дээр Зеведаиосын хөвгүүд болох Иакоов, Иоаннис нар ирээд, Багш аа, бидний гуйх юуг ч бай бидэнд хийж өгөхийг бид хүсэж байна гэлээ.
Mark MonKJV 10:36  Тэгэхэд тэр тэдэнд, Намайг та нарт юу хийгээсэй гэж хүсээ вэ? гэв.
Mark MonKJV 10:37  Тэгэхэд нь тэд түүнд, Таны сүр жавхаанд бидний нэг нь баруун гар талд чинь, нөгөө нь зүүн гар талд чинь суухыг бидэнд соёрхооч гэв.
Mark MonKJV 10:38  Гэтэл Есүс тэдэнд, Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар миний ууж буй аяганаас ууж мөн миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэж чадах уу? гэлээ.
Mark MonKJV 10:39  Тэгэхэд нь тэд түүнд, Бид чадна гэв. Харин Есүс тэдэнд, Үнэхээр та нар миний ууж буй аяганаас ууж бас миний баптизм хийлгэх тэр баптизмаар баптизм хийлгэнэ.
Mark MonKJV 10:40  Гэвч миний баруун гар талд болон миний зүүн гар талд суух нь миний өгөх зүйл биш. Харин энэ нь өгөгдөх хүмүүстээ бэлтгэгдсэн гэв.
Mark MonKJV 10:41  Тэгтэл нөгөө арав нь үүнийг сонсоод, Иакоов, Иоаннис хоёрт ихэд дургүйцэж эхэллээ.
Mark MonKJV 10:42  Харин Есүс тэднийг дуудаад тэдэнд, Жүүд бусчуудыг захирахаар тооцогдогсод тэдний дээр ноёрхлыг хэрэгжүүлдэг. Мөн агуу нэгнүүд нь тэдний дээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг гэдгийг та нар мэднэ.
Mark MonKJV 10:43  Харин та нарын дунд ийм байж болохгүй. Үнэндээ та нарын дунд агуу нь байхыг хүсэх хэн ч бай та нарын үйлчлэгч байх болно.
Mark MonKJV 10:44  Мөн та нараас тэргүүн болохыг хүсэх хэн боловч бүгдийн боол байх болно.
Mark MonKJV 10:45  Учир нь хүмүүний Хүү хүртэл үйлчлүүлэхээр биш, харин үйлчлэхээр мөн олны өмнөөс амиа барьцааны төлбөр болгон өгөхөөр ирсэн гэв.
Mark MonKJV 10:46  Тэгээд тэд Иерихоод ирэв. Улмаар түүнийг Иерихоогоос шавь нартайгаа болон маш олон хүний хамт гарч явахад Тиймаиосын хүү сохор Бартимаиос замын хажууд гуйлга гуйн сууж байлаа.
Mark MonKJV 10:47  Тэгээд Назаретийн Есүс явж байгааг тэр сонсоод, Давийдийн Хүү, Есүс ээ, намайг өрөвдөөч хэмээн орилж эхлэв.
Mark MonKJV 10:48  Тэгэхэд олон хүн түүнийг чимээгүй болгохоор зандарлаа. Гэтэл тэр, Давийдийн Хүү минь, намайг өрөвдөөч гэж улам их орилов.
Mark MonKJV 10:49  Тэгэхэд нь Есүс зогсоод, түүнийг дуудахыг тушаалаа. Тэгээд тэд сохор хүнийг дуудаж түүнд, Урам зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв.
Mark MonKJV 10:50  Тэгтэл тэр гадуур хувцсаа хаяад босож, Есүс дээр иржээ.
Mark MonKJV 10:51  Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Намайг чамд юу хийж өгөөсэй гэж чи хүсэж байна вэ? гэв. Гэтэл сохор хүн түүнд, Эзэн, хараатай болохыг гэлээ.
Mark MonKJV 10:52  Тэгтэл Есүс түүнд, Замаараа яв. Итгэл чинь чамайг бүтэн болголоо гэв. Тэгэхэд тэр шууд хараатай болсон бөгөөд замаар Есүсийг дагажээ.
Chapter 11
Mark MonKJV 11:1  Тэгээд тэрбээр Иерусалим руу дөхөхдөө Чидуны уулан дахь Витфагий болон Витаниад ирээд, шавь нарынхаа хоёрыг нь илгээж
Mark MonKJV 11:2  улмаар тэдэнд, Та нарын өмнө буй тосгон руу яв. Тэгээд та нар үүн рүү ормогцоо хүн хэзээ ч дээр нь мордож байгаагүй уяатай дудранг олно. Түүнийг тайлаад авчир.
Mark MonKJV 11:3  Тэгээд хэн нэгэн, Та нар яагаад үүнийг хийж байна вэ? гэж та нарт хэлбэл, Эзэнд түүний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгэхэд тэр түүнийг нааш нь шууд явуулна гэв.
Mark MonKJV 11:4  Тийнхүү тэд яваад, хоёр замын уулзвар дахь гаднах хаалганаас уяатай дудранг олжээ. Тэгээд түүнийг тайллаа.
Mark MonKJV 11:5  Тэгтэл тэнд зогсож байсан хүмүүсийн нэг нь тэдэнд, Дудрангийн уяаг тайлаад, та нар юу хийгээд байна аа? гэв.
Mark MonKJV 11:6  Тэгэхэд тэд Есүсийн тушаасны дагуу тэдэнд хэллээ. Тэгтэл тэднийг явуулав.
Mark MonKJV 11:7  Тэгээд тэд Есүс рүү дудранг авчраад, дээр нь хувцаснуудаа тохлоо. Тэгэхэд тэр дээр нь морджээ.
Mark MonKJV 11:8  Гэтэл олон хүн хувцаснуудаа замаар дэвслээ. Мөн зарим нь моднуудаас мөчрүүд тастаж, замаар дэвсэв.
Mark MonKJV 11:9  Тэгээд урд нь бас ард нь явж байсан хүмүүс, Осаннаа, Эзэний нэрээр ирж буй нь ерөөлтэй еэ.
Mark MonKJV 11:10  Эзэний нэрээр ирж буй бидний эцэг Давийдийн хаанчлал ерөөлтэй еэ. Хамгийн өндөрт Осаннаа гэж ориллоо.
Mark MonKJV 11:11  Тэгээд Есүс Иерусалим руу мөн сүм рүү оров. Улмаар бүх зүйлийг тойруулан харчихаад, эдүгээ орой болсон тул арван хоёрын хамт Витаниа руу явлаа.
Mark MonKJV 11:12  Тэгээд маргааш нь Витаниагаас ирэх үедээ тэр өлссөн байлаа.
Mark MonKJV 11:13  Улмаар холоос инжрийн мод навчтай байгааг хараад, тэндээс ямар нэг юм олж юуны магад гээд очив. Тэгээд тэр очоод, навчсаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байжээ.
Mark MonKJV 11:14  Тэгтэл Есүс хариулж үүнд, Үүнээс хойш чамаас хэн ч хэзээ ч жимс идэхгүй гэв. Тэгэхэд шавь нар нь үүнийг сонсжээ.
Mark MonKJV 11:15  Тэгээд тэд Иерусалимд ирлээ. Есүс сүм рүү ороод, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан хүмүүсийг хөөн гаргаж эхлэв. Улмаар мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа худалдагсдын сандлуудыг хөмөрчээ.
Mark MonKJV 11:16  Мөн хүн ямар нэг хэрэгсэл сүм дотор барьж явахыг зөвшөөрсөнгүй.
Mark MonKJV 11:17  Улмаар тэдэнд, Миний өргөө бүх үндэстний гуйлтын өргөө гэж нэрлэгдэх болно хэмээн бичигдсэн биш үү? Харин та нар үүнийг хулгайчдын үүр болгосон байна гэж заан сургалаа.
Mark MonKJV 11:18  Тэгтэл бичээчид болон ахлах тахилч нар үүнийг сонсоод, түүнийг хэрхэн хөнөөж болохыг эрэлхийлэв. Учир нь тэд түүнээс айжээ. Яагаад гэвэл бүх хүн түүний сургаалд алмайран гайхсан юм.
Mark MonKJV 11:19  Тэгээд орой болоход тэрбээр хотоос гарлаа.
Mark MonKJV 11:20  Улмаар тэд өглөөгүүр өнгөрч явахдаа мөнөөх инжрийн мод үндэснээсээ хатсаныг харжээ.
Mark MonKJV 11:21  Тэгэхэд Пээтрос санаад түүнд, Раввий, хараач. Таны хараасан инжрийн мод хатчихжээ гэв.
Mark MonKJV 11:22  Тэгтэл Есүс хариулж тэдэнд, Шүтээнд итгэх итгэлтэй бай.
Mark MonKJV 11:23  Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хөдлөөд, тэнгист хаягд гэж энэ ууланд хэлэх хэн ч бай зүрхэндээ эргэлзэхгүй харин хэлсэн тэр зүйлсээ биелнэ гэдэгт итгэвэл тэр хүн юу хэлснээ авах болно.
Mark MonKJV 11:24  Тиймээс би та нарт хэлье. Та нар хүсэж буй бүхнээ гуйхдаа тэдгээрийг хүлээн авна гэдэгтээ итгэ. Тэгээд та нар авах болно.
Mark MonKJV 11:25  Мөн та нарт хэн нэгний эсрэг ямар нэг зүйл байвал гуйлт хийн зогсохдоо уучил. Тэгвэл тэнгэрт буй та нарын Эцэг зөрчлүүдийг чинь бас уучлах болно.
Mark MonKJV 11:26  Харин та нар уучлахгүй бол тэнгэрт буй та нарын Эцэг зөрчлүүдийг чинь бас уучлахгүй гэлээ.
Mark MonKJV 11:27  Улмаар тэд Иерусалимд дахин ирэв. Тэгээд түүнийг сүм дотор явж байхад ахлах тахилч нар болон бичээчид мөн ахлагч нар түүн дээр ирлээ.
Mark MonKJV 11:28  Тэгээд түүнд, Та ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдэг юм бэ? Мөн хэн танд эдгээрийг хийх энэ эрх мэдлийг өгсөн юм бэ? гэв.
Mark MonKJV 11:29  Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Би ч бас та нараас нэг асуулт асууя. Тэгээд надад хариул. Тэгвэл би ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдгээ та нарт хэлье.
Mark MonKJV 11:30  Иоаннисийн баптизм нь тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс байсан уу? Надад хариул гэлээ.
Mark MonKJV 11:31  Тэгтэл тэд, Хэрэв бид, Тэнгэрээс гэвэл тэр, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ.
Mark MonKJV 11:32  Харин, Хүмүүнээс гэвэл яах вэ хэмээн хоорондоо хэлэлцлээ. Бүх хүн Иоаннисийг үнэхээр эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард түмнээс айжээ.
Mark MonKJV 11:33  Тэгээд тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариуллаа. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тэгвэл би ч бас ямар эрх мэдлээр эдгээр зүйлийг хийдгээ та нарт хэлэхгүй гэж хариулжээ.
Chapter 12
Mark MonKJV 12:1  Тэгээд тэрбээр зүйрлэлүүдээр тэдэнд ярьж эхэллээ. Нэгэн хүн усан үзмийн тариалан тарьж, түүнийгээ тойруулан хашаа босгоод, дарсны тэвшинд зориулсан газар ухаж, цамхаг барив. Тэгээд түүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ.
Mark MonKJV 12:2  Улмаар улирал нь болоход тэрбээр тариаланчдаас усан үзмийн тариалангийн жимснээс авахын тулд нэгэн боолыг тариаланчид руу илгээв.
Mark MonKJV 12:3  Гэтэл тэд түүнийг барьж зодоод, хоосон явуулжээ.
Mark MonKJV 12:4  Улмаар тэрбээр дахин өөр боолыг тэдэн рүү илгээв. Тэгэхэд нь тэд түүн рүү чулуу шидээд, толгойг нь шархдуулж, гутаан доромжлоод явуулжээ.
Mark MonKJV 12:5  Дараа нь тэр дахиад өөр нэгнийг явуулахад тэд түүнийг алав. Бас өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ.
Mark MonKJV 12:6  Тиймээс хайртай ганц хүүтэй байсан хэдий ч, Тэд хүүг минь хүндэлнэ гээд түүнийгээ бас эцэст нь тэдэн рүү илгээв.
Mark MonKJV 12:7  Гэтэл мөнөөх тариаланчид өөр хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Алив, түүнийг алцгаая. Тэгвэл өв нь биднийх болно гэлээ.
Mark MonKJV 12:8  Тэгээд тэд түүнийг барьж аваад алав. Улмаар түүнийг усан үзмийн тариалангаас гарган хаяжээ.
Mark MonKJV 12:9  Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн юу хийх вэ? Тэр очиж, тариаланчдыг устгаад улмаар усан үзмийн тариаланг өөр хүмүүст өгнө.
Mark MonKJV 12:10  Мөн та нар, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог.
Mark MonKJV 12:11  Энэ нь Эзэнээс байсан бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэсэн энэхүү бичвэрийг уншаагүй юу? гэлээ.
Mark MonKJV 12:12  Тэгтэл тэрбээр өөрсдийнх нь эсрэг зүйрлэл ярьсныг тэд мэдсэн тул түүнийг барьж авахыг эрмэлзсэн боловч хүмүүсээс айв. Улмаар түүнийг орхин, замаараа явлаа.
Mark MonKJV 12:13  Тэгээд тэд түүнийг үгсээр нь урхидахын тулд хэдэн Фариса хүн болон Ироодисийнхнийг түүн рүү явуулжээ.
Mark MonKJV 12:14  Тэгэхэд нь тэд ирээд түүнд, Багш аа, та бол үнэн бөгөөд хэнийг ч онцолдоггүйг бид мэднэ. Учир нь та хүмүүний хэн гэдгийг нь анхаардаггүй харин Шүтээний замыг үнэнээр нь заан сургадаг. Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юү эсвэл үгүй юү?
Mark MonKJV 12:15  Бид өгөх үү эсвэл өгөхгүй юү? гэв. Тэгэхэд нь тэдний хоёр нүүр гаргалтыг мэдэж байсан тэр тэдэнд, Та нар юунд намайг сорино вэ? Би харж болохын тулд надад нэг динаарион авчир гэлээ.
Mark MonKJV 12:16  Тэгтэл тэд авчрав. Улмаар тэр тэдэнд, Энэ хэний дүрс болон бичээс вэ? гэв. Харин тэд түүнд, Кайсарынх гэлээ.
Mark MonKJV 12:17  Тэгээд Есүс тэдэнд хариулан, Кайсарын зүйлсийг Кайсарт мөн Шүтээний зүйлсийг Шүтээнд өг гэв. Тэгэхэд тэд түүнд гайхширчээ.
Mark MonKJV 12:18  Тэгтэл босголт байдаггүй гэж хэлдэг Саддукачууд түүн дээр ирэв. Тэгээд тэд түүнээс ийн асуулаа.
Mark MonKJV 12:19  Багш аа, Мошээ бидэнд, Хэрэв хэн нэгний ах эсвэл дүү нь үхэж тэгээд ардаа эхнэрээ үлдээн улмаар хүүхэд үлдээгээгүй бол түүний ах эсвэл дүү нь эхнэрийг нь авч, ах эсвэл дүүдээ үр удам бий болго гэж бичсэн.
Mark MonKJV 12:20  Эдүгээ ах дүү долоо байлаа. Эхнийх нь эхнэр авч, үр удам үлдээлгүй нас барав.
Mark MonKJV 12:21  Тэгээд хоёр дахь нь түүнийг аваад мөн ямар ч үр удам үлдээлгүй нас баржээ. Бас гурав дахь нь ч мөн адил.
Mark MonKJV 12:22  Тийнхүү долуулаа түүнийг авсан боловч үр удам үлдээсэнгүй. Нөгөө эмэгтэй ч бас бүгдийн эцэст нас барав.
Mark MonKJV 12:23  Иймээс тэд босголтонд босох үед тэр хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь долуулаа түүнийг эхнэрээ болгосон гэв.
Mark MonKJV 12:24  Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Та нар бичвэрүүдийг бас Шүтээний хүч чадлыг ч мэддэггүй учраас ийнхүү төөрөлдөж байгаа бус уу?
Mark MonKJV 12:25  Учир нь үхэгсдээс босох үедээ тэд эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. Үнэндээ тэнгэрт буй элч нар шиг байна.
Mark MonKJV 12:26  Харин үхэгсдийн тухайд гэвэл тэд босно. Та нар Мошээгийн номноос, Шүтээн бутан дундаас түүнд, Би бол Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн мөн Иакоовын Шүтээн гэж хэрхэн хэлснийг уншаагүй юу?
Mark MonKJV 12:27  Тэр бол үхэгсдийн Шүтээн биш, харин амьдын Шүтээн юм. Тиймээс та нар ихэд төөрөлдөж байна гэв.
Mark MonKJV 12:28  Тэгэхэд тэдний маргалдахыг сонсож бас тэдэнд сайн хариулахыг нь харсан нэг бичээч түүн дээр хүрч ирээд түүнээс, Бүх тушаалаас аль нь эхнийх вэ? гэж асуулаа.
Mark MonKJV 12:29  Тэгтэл Есүс түүнд хариулан, Бүх тушаалын эхнийх нь бол Сонс, Израйль аа. Эзэн бидний Шүтээн бол ганц Эзэн юм.
Mark MonKJV 12:30  Мөн чи Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л оюунаараа, бүхий л чадлаараа хайрла. Энэ бол эхний тушаал.
Mark MonKJV 12:31  Түүнчлэн хоёр дахь нь үүнтэй төстэй. Чи ойрынхноо өөр шигээ хайрла. Эдгээрээс илүү агуу өөр тушаал байхгүй гэв.
Mark MonKJV 12:32  Тэгэхэд мөнөөх бичээч түүнд, Тийм ээ, багш аа, та үнэнийг хэллээ. Учир нь ганц л Шүтээн байдаг бөгөөд түүнээс өөр ганц ч байхгүй.
Mark MonKJV 12:33  Тиймээс түүнийг бүхий л зүрхээрээ, бүхий л ухаанаараа, бүхий л сэтгэлээрээ, бүхий л чадлаараа хайрлах мөн ойрынхноо өөр шигээ хайрлах нь бүх бүхэл шатаалт тахил болон тахилуудаас илүү.
Mark MonKJV 12:34  Тэгэхэд нь Есүс түүний хэрсүү хариулахыг хараад түүнд, Чи Шүтээний хаанчлалаас холгүй байна гэв. Тэгээд үүнээс хойш хэн ч түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.
Mark MonKJV 12:35  Мөн Есүс сүмд заан сургаж байхдаа хариулж, Бичээчид яахаараа Христ бол Давийдийн Хүү гэж хэлдэг юм бэ?
Mark MonKJV 12:36  Учир нь Давийд өөрөө Ариун Сүнсээр, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн гэжээ.
Mark MonKJV 12:37  Тэгэхээр Давийд өөрөө түүнийг Эзэн гэж дуудаж байна. Тэгвэл тэр яаж түүний хүү байх билээ? гэв. Тэгэхэд үй олон хүн түүнийг баяртай сонсжээ.
Mark MonKJV 12:38  Тэгээд тэрбээр сургаалаараа тэдэнд, Бичээчдээс болгоомжил. Тэд урт хувцастай явах дуртай бөгөөд зээлүүд дэх мэндчилэлд
Mark MonKJV 12:39  мөн синагогиуд дахь гол суудлуудад мөн найруудын гол суудлуудад дуртай.
Mark MonKJV 12:40  Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг бөгөөд удаан гуйлт хийж буй дүр үзүүлдэг. Тэд илүү их ял хүртэнэ гэлээ.
Mark MonKJV 12:41  Тэгээд Есүс эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн сан руу хүмүүс мөнгө хэрхэн шидэхийг ажлаа. Тэгэхэд олон баян хүн ихийг шиджээ.
Mark MonKJV 12:42  Тэгтэл нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирээд, нэг кодраантис болдог хоёр лептоон шидэв.
Mark MonKJV 12:43  Тэгэхэд тэр шавь нараа дуудаад тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй эрдэнэсийн сан руу шидсэн бүгдээс илүүг шидлээ.
Mark MonKJV 12:44  Яагаад гэвэл бүгд бялхсан байдлаасаа шидсэн. Харин энэ эмэгтэй өөрийн хомс байдлаас байгаа бүхнээ, бүр бүх амин зуулгаа шидсэн гэлээ.
Chapter 13
Mark MonKJV 13:1  Тэгээд түүнийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг түүнд, Багш аа, ямар чулуунууд бас ямар барилгууд байгааг хараач! гэлээ.
Mark MonKJV 13:2  Тэгэхэд Есүс хариулж түүнд, Чи энэ нүсэр барилгуудыг харж байна уу? Энд чулуу чулуун дээрээ нураагдахгүйгээр үлдэхгүй гэв.
Mark MonKJV 13:3  Тэгээд сүмийн эсрэг талд байдаг Чидуны уулан дээр түүнийг сууж байхад Пээтрос, Иакоов, Иоаннис, Андреас нар түүнээс аминчлан,
Mark MonKJV 13:4  Энэ зүйлс хэзээ болохыг мөн энэ бүх зүйл биелэгдэх үеийн шинж тэмдэг нь юу байхыг бидэнд хэлээч? гэж асуулаа.
Mark MonKJV 13:5  Тэгэхэд Есүс тэдэнд хариулан ийн хэлж эхлэв. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлчихгүйн тулд болгоомжил.
Mark MonKJV 13:6  Учир нь олон хүн миний нэрээр, Би бол Христ гэж хэлж ирнэ. Тэгээд олныг төөрөлдүүлнэ.
Mark MonKJV 13:7  Мөн та нар дайн болон дайны сургуудыг сонсохдоо бүү түгш. Учир нь ийм зүйлс болох ёстой. Харин төгсгөл нь хараахан биш.
Mark MonKJV 13:8  Учир нь үндэстний дэргэд үндэстэн мөн хаанчлалын дэргэд хаанчлал босно. Түүнчлэн өөр өөр газарт газар хөдлөлтүүд болж бас өлсгөлөнгүүд, үймээн самуунууд бий болно. Эдгээр нь дуншилтуудын эхлэл юм.
Mark MonKJV 13:9  Харин өөрсдөдөө анхаар. Учир нь тэд та нарыг зөвлөлүүдэд тушаана. Тэгээд та нар синагогиуд дотор зодуулна. Мөн та нар надаас болоод захирагчид болон хаадын өмнө тэдний эсрэг гэрчлэлийн төлөө хүргэгдэнэ.
Mark MonKJV 13:10  Түүнчлэн сайн мэдээ эхлээд бүх үндэстний дунд тунхаглагдсан байх ёстой.
Mark MonKJV 13:11  Харин тэд та нарыг аваачиж тушаах үед юу ярихаа урьдаас бүү бод. Бас урьдаас бүү эргэцүүл. Харин яг тэр цагт та нарт өгөгдөх юу ч бай түүнийг ярь. Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин Ариун Сүнс юм.
Mark MonKJV 13:12  Эдүгээ ах дүү нь ах дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна.
Mark MonKJV 13:13  Тэгээд та нар миний нэрээс болоод бүгдэд үзэн ядагдана. Харин эцэс хүртэл нь тэвчих тэр хүн л аврагдана.
Mark MonKJV 13:14  Харин та нар эш үзүүлэгч Даниэлаар хэлэгдсэн эзгүйрлийн жигшүүр нь байх ёсгүй газраа байж байгааг хараад, (уншдаг нь ойлгог) тэр үед Иудаиад байгсад нь уулс руу зугтаг.
Mark MonKJV 13:15  Дээвэр дээр байгаа хүн гэр лүүгээ бүү бууг. Бас гэрээсээ ямар нэг юм авахаар бүү орог.
Mark MonKJV 13:16  Мөн талбайд байгаа нь ч хувцсаа авахаар дахин бүү буцаг.
Mark MonKJV 13:17  Харин тэр өдрүүдэд хэвлийдээ хүүхэдтэй нь бас хөхүүлдэг нь гаслантай яа!
Mark MonKJV 13:18  Харин та нар зугталтаа өвөл бүү байг гэж гуй.
Mark MonKJV 13:19  Учир нь тэр өдрүүдэд Шүтээний бүтээсэн бүтээлийн эхлэлээс өнөөг хүртэл болоогүй бас хэзээ ч болохгүй тийм гай зовлон ирнэ.
Mark MonKJV 13:20  Мөн тэр өдрүүдийг Эзэн богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин тэр сонгосон сонгогдогсдынхоо төлөө тэр өдрүүдийг богиносгосон.
Mark MonKJV 13:21  Түүнчлэн хэрэв хэн нэгэн та нарт, Ажигтун, Христ энд байна. Эсвэл, Ажигтун, тэр тэнд байна гэж хэлбэл бүү итгэ.
Mark MonKJV 13:22  Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгч нар гарч ирж улмаар боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлнэ.
Mark MonKJV 13:23  Харин та нар болгоомжтой бай. Ажигтун, би та нарт бүх зүйлийг урьдаас хэллээ.
Mark MonKJV 13:24  Харин тэдгээр өдрүүдэд тэрхүү гай зовлонгийн дараа нар харанхуйлагдаж, сар гэрлээ өгөхгүй болно.
Mark MonKJV 13:25  Түүнчлэн тэнгэрийн одод унана. Мөн тэнгэрт байгаа хүчнүүд сэгсрэгдэнэ.
Mark MonKJV 13:26  Тэгээд дараа нь хүмүүний Хүүг үүлсийн дунд агуу хүч чадал болон сүр жавхаатай ирэхийг хүмүүс харна.
Mark MonKJV 13:27  Улмаар тэр үед тэрбээр элч нараа илгээж, сонгогдогсдоо газрын хязгаараас тэнгэрийн хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.
Mark MonKJV 13:28  Эдүгээ инжир модноос зүйрлэл суралц. Мөчир нь хэдийнээ зөөлөн болж, навчис гаргах үед зун ойрхон байгааг та нар мэддэг.
Mark MonKJV 13:29  Тиймээс та нар эдгээр зүйл ийн болохыг харахдаа энэ нь ойрхон бүр үүднүүд дээр байгааг мэд.
Mark MonKJV 13:30  Үнэхээр би та нарт хэлье. Энэ бүх зүйл биелэгдэх хүртэл энэ үе үгүй болохгүй.
Mark MonKJV 13:31  Тэнгэр ба газар үгүй болно. Харин миний үгс үгүй болохгүй.
Mark MonKJV 13:32  Харин тэр өдөр ба цагийн талаар Эцэгээс өөр хэн ч, бүр тэнгэрт буй элч нар ч бас Хүү ч мэддэггүй.
Mark MonKJV 13:33  Та нар болгоомжил. Сонор сэргэг бай бас гуйлт хий. Учир нь тэр цаг хэзээ гэдгийг та нар мэдэхгүй.
Mark MonKJV 13:34  Учир нь хүмүүний Хүү бол боолууддаа эрх мэдэл мөн хүн бүрт ажлыг нь өгөөд, үүдний сахиулд сонор сэргэг байхыг тушаан, гэрээ орхиж, холын аянд гарч буй хүнтэй адил юм.
Mark MonKJV 13:35  Тиймээс та нар сонор сэргэг бай. Учир нь гэрийн эзэн үдэш эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодох үед эсвэл өглөө ч юм уу хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
Mark MonKJV 13:36  Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байгаагаар олох вий.
Mark MonKJV 13:37  Харин та нарт хэлж байгаа, Сонор сэргэг бай гэдэг зүйлийг би бүгдэд хэлж байна гэлээ.
Chapter 14
Mark MonKJV 14:1  Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх болон Исгээгүй талхны баяр болох байлаа. Тэгээд ахлах тахилч нар болон бичээчид түүнийг башир аргаар хэрхэн бариад, алуулж болохыг эрэлхийлжээ.
Mark MonKJV 14:2  Гэвч тэд, Баяраар л биш шүү. Эс бөгөөс ард түмний үймээн болно гэв.
Mark MonKJV 14:3  Тэгэхэд тэр Витаниад, уяман өвчтэй Сиймоны гэрт байжээ. Түүнийг хажуулан хооллож байхад гөлтгөнө савтай асар үнэтэй жинхэнэ наардосын анхилуун тостой нэгэн эмэгтэй ирээд, саваа хагалж, тосыг нь түүний толгой дээр цутгав.
Mark MonKJV 14:4  Гэтэл зарим хүн дотроо эгдүүцэж байсан бөгөөд, Анхилуун тосны ийм гарз юунд хийнэ вэ?
Mark MonKJV 14:5  Яагаад гэвэл энэ нь гурван зуу гаруй динаарионоор зарагдаж, ядууст өгөгдөж болох байсан гэв. Тэгээд тэд эмэгтэйн эсрэг бувтналджээ.
Mark MonKJV 14:6  Харин Есүс, Түүнийг орхи. Та нар яагаад түүнд төвөг удна вэ? Тэр надад сайн үйл хийлээ.
Mark MonKJV 14:7  Учир нь ядуус үргэлж та нартай байдаг. Тиймээс та нар хүссэн үедээ тэдэнд сайныг хийж болно. Харин би та нарт үргэлж байхгүй.
Mark MonKJV 14:8  Тэр эмэгтэй юу чадахаа хийлээ. Тэрээр оршуулганы төлөө миний биеийг тослохоор наана нь ирсэн юм.
Mark MonKJV 14:9  Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв.
Mark MonKJV 14:10  Тэгэхэд арван хоёрын нэг Иудаас Искариотис түүнийг ахлах тахилч нарт тушаахын тулд тэдэн рүү явлаа.
Mark MonKJV 14:11  Гэтэл тэд сонсоод баярлан, түүнд мөнгө өгөхөөр амлажээ. Тэгээд тэр түүнийг хэрхэн тушаах боломжийг эрэлхийллээ.
Mark MonKJV 14:12  Улмаар Исгээгүй талхны баярын эхний өдөр дээгүүр өнгөрөхийн хургыг нядлах үед шавь нар нь түүнд, Та дээгүүр өнгөрөхийн зоогийг идэхийн тулд биднийг хаана очиж, бэлдээсэй гэж хүсэж байна вэ? гэв.
Mark MonKJV 14:13  Тэгээд тэрбээр шавь нарынхаа хоёрыг нь илгээж тэдэнд, Та нар хот руу яв. Тэгэхэд усны сав барьсан нэгэн эр та нартай тааралдана. Түүнийг дага.
Mark MonKJV 14:14  Тэгээд тэр хаашаа орно, гэрийн эзэнд нь та нар, Зочдын өрөө хаана байна вэ? Тэнд би шавь нартайгаа дээгүүр өнгөрөхийн зоогийг иднэ гэж багш хэлсэн гэж хэл.
Mark MonKJV 14:15  Тэгэхэд тавилгажуулж бэлдсэн дээд талын том өрөөг та нарт тэр үзүүлнэ. Бидэнд зориулж тэнд бэлтгэ гэлээ.
Mark MonKJV 14:16  Тэгээд шавь нар нь цааш явж улмаар хотод ирээд, өөрсдөд нь хэлсэнчлэн олоод, дээгүүр өнгөрөхт бэлтгэв.
Mark MonKJV 14:17  Улмаар орой нь тэрбээр арван хоёрын хамт ирлээ.
Mark MonKJV 14:18  Тэгээд тэд суугаад идэж байх зуур Есүс, Үнэхээр би та нарт хэлье. Надтай хамт идэж байгаа та нарын нэг надаас урвана гэв.
Mark MonKJV 14:19  Тэгэхэд тэд гунигтай болж эхлэн, нэг нэгээрээ түүнд, Би юү? бас өөр нэг нь, Би юү? гэцгээв.
Mark MonKJV 14:20  Харин тэр хариулж тэдэнд, Надтай хамт нэг саванд гар дүрдэг арван хоёрын нэг нь.
Mark MonKJV 14:21  Хүмүүний Хүү үнэхээр өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв.
Mark MonKJV 14:22  Тэгээд тэднийг идэх зуур Есүс талх авч ерөөгөөд, хугалж улмаар тэдэнд өгөөд, Май, ид. Энэ бол миний бие гэлээ.
Mark MonKJV 14:23  Дараа нь аягатайг авч талархчихаад, тэдэнд өгчээ. Тэгтэл бүгд үүнээс уув.
Mark MonKJV 14:24  Тэгэхэд нь тэр тэдэнд, Энэ бол олны төлөө урсаж буй шинэ гэрээний миний цус.
Mark MonKJV 14:25  Үнэхээр би та нарт хэлье. Би Шүтээний хаанчлалд усан үзмийн жимсийг шинээр уух тэр өдрийг хүртлээ үүнээс дахин уухгүй гэлээ.
Mark MonKJV 14:26  Тэгээд тэд магт дуу дуулчихаад, Чидуны уул руу явлаа.
Mark MonKJV 14:27  Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө надаас болоод та нар бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана хэмээн бичигдсэн байдаг.
Mark MonKJV 14:28  Гэвч би босгогдсоныхоо дараа Галийлд та нараас өмнө очно гэв.
Mark MonKJV 14:29  Гэтэл Пээтрос түүнд, Бүгд бүдрүүлэгдэх байлаа ч би лав биш гэлээ.
Mark MonKJV 14:30  Тэгэхэд нь Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Чи намайг энэ өдөр, бүр энэ шөнө азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө гурвантаа үгүйсгэнэ гэв.
Mark MonKJV 14:31  Харин тэр эрс шийдэмгийгээр, Хэрэв би тантай хамт үхэх ёстой болсон ч таныг хэзээ ч үгүйсгэхгүй гэлээ. Бүгд бас ингэж хэлжээ.
Mark MonKJV 14:32  Тэгээд тэд Гетсиманий гэдэг газарт ирэв. Улмаар тэр шавь нартаа, Намайг гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ.
Mark MonKJV 14:33  Тэгээд өөртэйгөө хамт Пээтрос, Иакоов, Иоаннис нарыг авч явав. Улмаар тэр маш их түгшсэн бөгөөд түүнд маш хүнд болж эхэлжээ.
Mark MonKJV 14:34  Тиймээс тэдэнд, Миний сэтгэл үхэлд хүрэм их харуусалтай байна. Та нар эндээ үлд. Бас сонор сэргэг бай гэв.
Mark MonKJV 14:35  Улмаар тэр жаахан цааш яваад, газар унаж, боломжтойсон бол энэ цаг өөрөөс нь өнгөрөөсэй хэмээн гуйлт хийжээ.
Mark MonKJV 14:36  Тэгээд тэр, Ааваа, Эцэг минь, танд бүх зүйл боломжтой. Энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний юу хүсэж байгаагаар биш, харин таны юу хүсч буйгаар болог гэв.
Mark MonKJV 14:37  Дараа нь тэр ирээд, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Сиймон, чи унтаж байна уу? Ганц цаг сэрүүн байж чадсангүй юу?
Mark MonKJV 14:38  Та нар сорилтонд орчихгүйн тулд сонор сэргэг бай бас гуйлт хий. Сүнс үнэхээр бэлэн харин махбод сул дорой байна гэлээ.
Mark MonKJV 14:39  Улмаар тэр дахин явж, гуйлт хийсэн бөгөөд адил үгсийг хэлжээ.
Mark MonKJV 14:40  Тэгээд тэр буцаж ирэх үедээ тэднийг дахиад унтаа байхыг олж харав. (Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ.) Тэгэхэд тэд түүнд юу хариулахаа мэдэхгүй байлаа.
Mark MonKJV 14:41  Улмаар тэр гурав дахь удаагаа ирээд тэдэнд, Одоо унт, амар. Хангалттай. Цаг нь боллоо. Ажигтун, хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдаж байна.
Mark MonKJV 14:42  Бос, явцгаая. Ажигтун, надаас урвагч ойрхон байна гэв.
Mark MonKJV 14:43  Ийнхүү түүнийг ярьж байх зуур тэр даруй арван хоёрын нэг болох Иудаас ахлах тахилч нар, бичээчид болон ахлагч нараас илгээсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ.
Mark MonKJV 14:44  Харин түүнээс урвагч, Би хэнийг үнсэнэ тэр нөгөө хүн шүү. Түүнийг бариад, хамгаалалттай авч яв гэж тэдэнд дохио өгсөн байжээ.
Mark MonKJV 14:45  Тэгээд тэр ирэнгүүтээ шууд түүн рүү очоод, Раввий, раввий гээд түүнийг үнсэв.
Mark MonKJV 14:46  Тэгэхэд нь тэд түүн рүү гараа сунгаад, түүнийг барилаа.
Mark MonKJV 14:47  Гэтэл дэргэд нь зогсож байсан тэдний нэг нь илд сугалан, тэргүүн тахилчийн боол руу дайрч улмаар чихийг нь тастав.
Mark MonKJV 14:48  Тэгэхэд нь Есүс хариулж тэдэнд, Намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү?
Mark MonKJV 14:49  Би өдөр бүр сүм дотор зааж сурган та нартай хамт байсан. Тэгэхэд та нар намайг бариагүй. Гэвч бичвэрүүд биелэгдэх ёстой юм гэлээ.
Mark MonKJV 14:50  Тэр үед бүгд түүнийг орхин зугтжээ.
Mark MonKJV 14:51  Тэгэхэд нүцгэн биендээ маалинган хувцас нөмөрсөн нэг залуу тэнд түүнийг дагаж явсан бөгөөд залуус түүнийг барьж авлаа.
Mark MonKJV 14:52  Тэгэхэд нь тэр маалинган хувцсаа орхиод, тэднээс нүцгэн зугтаав.
Mark MonKJV 14:53  Улмаар тэд Есүсийг тэргүүн тахилч руу аваачжээ. Тэгэхэд түүнтэй хамт ахлах тахилч нар, ахлагч нар мөн бичээчид бүгд цугласан байлаа.
Mark MonKJV 14:54  Тэгэхэд Пээтрос түүнийг бүр тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагажээ. Тэгээд тэр зарц нарын хамт сууж, өөрийгөө галд дулаацуулав.
Mark MonKJV 14:55  Харин ахлах тахилч нар болон зөвлөл бүхэлдээ Есүсийг үхэлд хүргэх түүний эсрэг мэдүүлэг хайсан боловч олсонгүй.
Mark MonKJV 14:56  Учир нь олон хүн түүний эсрэг худал гэрчилсэн боловч тэдний мэдүүлэг хоорондоо нийцсэнгүй.
Mark MonKJV 14:57  Тэгтэл нэг хүн босоод, түүний эсрэг худал гэрчилж,
Mark MonKJV 14:58  Бид түүний, Би гараар бүтээгдсэн энэ сүмийг нураагаад, гараар бүтээгдээгүй өөр сүмийг гурав хоногийн дотор барина гэхийг сонссон гэв.
Mark MonKJV 14:59  Гэсэн ч тэдний мэдүүлэг бас л хоорондоо тийн нийцсэнгүй.
Mark MonKJV 14:60  Тэгтэл тэргүүн тахилч голд зогсоод Есүсээс, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байна? гэж асуув.
Mark MonKJV 14:61  Гэсэн ч тэр дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч түүнээс дахин асууж улмаар түүнд, Чи Ерөөгдсөн нэгний Хүү, Христ мөн үү? гэлээ.
Mark MonKJV 14:62  Тэгэхэд нь Есүс, Би мөн. Хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд заларч буйг бас тэнгэрийн үүлс дунд ирж буйг та нар харах болно гэв.
Mark MonKJV 14:63  Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа ураад, Бидэнд цаашид гэрчүүдийн хэрэг юу байна?
Mark MonKJV 14:64  Та нар шүтээнийг доромжлохуйг сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Тэгэхэд нь бүгд түүнийг үхлийн буруутай хэмээн яллалаа.
Mark MonKJV 14:65  Тэгтэл зарим нь түүн рүү нулимж, нүүрийг нь бүтээж, түүнийг нударгалж улмаар, Эш үзүүлээдэх гэж түүнд хэлж эхлэв. Мөн зарц нар түүнийг алгаараа цохижээ.
Mark MonKJV 14:66  Тэгээд Пээтросыг доор хашаан дотор байхад тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирлээ.
Mark MonKJV 14:67  Улмаар тэрээр дулаацаж буй Пээтросыг хараад, түүн рүү ширтэн, Тэгэхэд та ч бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв.
Mark MonKJV 14:68  Харин тэр, Би чиний юу хэлээд байгааг мэдэхгүй бас ойлгох ч үгүй байна гэж үгүйсгээд, үүдний хэсэг рүү явжээ. Тэгтэл азарган тахиа донгодлоо.
Mark MonKJV 14:69  Улмаар мөнөөх шивэгчин түүнийг дахин хараад, хажуудаа зогсож байсан хүмүүст, Энэ тэдний нэг мөн гэж хэлж эхлэв.
Mark MonKJV 14:70  Гэвч тэр дахиад л үгүйсгэлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа түүний дэргэд зогсож байсан хүмүүс Пээтрост дахиад, Чи гарцаагүй тэдний нэг. Учир нь чи Галийл хүн бөгөөд яриа чинь адилхан байна гэв.
Mark MonKJV 14:71  Харин тэр, Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй хэмээн хараан бас тангараглаж эхэллээ.
Mark MonKJV 14:72  Тэгтэл азарган тахиа хоёр дахь удаагаа донгоджээ. Тэгэхэд нь Пээтрос, Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь хэлсэн үгийг санав. Тэгээд тэр үүнийг бодохдоо цурхиран уйллаа.
Chapter 15
Mark MonKJV 15:1  Тэгээд өглөөн нь ахлах тахилч нар тэр даруй ахлагч нартай, бичээчидтэй бас бүрэн зөвлөлтэй хамт зөвлөлдөөн хийв. Тэгээд Есүсийг хүлээд, авч яван улмаар Пилаатост тушаалаа.
Mark MonKJV 15:2  Тэгэхэд Пилаатос түүнээс, Чи Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув. Харин тэр хариулан түүнд, Та хэлж байна гэв.
Mark MonKJV 15:3  Тэгтэл ахлах тахилч нар олон зүйлд түүнийг буруутгажээ. Гэвч тэр юу ч хариулсангүй.
Mark MonKJV 15:4  Гэтэл Пилаатос түүнээс дахин асууж, Чи юу ч хариулахгүй юу? Тэд чиний эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг хараач гэлээ.
Mark MonKJV 15:5  Гэвч Есүс цаашид юу ч хариулсангүй. Тиймээс Пилаатос гайхжээ.
Mark MonKJV 15:6  Харин тэрбээр баяраар ард түмний хүссэн нэг хоригдлыг, хэн ч байсан суллаж өгдөг байжээ.
Mark MonKJV 15:7  Тэгэхэд босогчидтойгоо хамт хүлэгдсэн Варавваас гэгч байлаа. Тэрбээр бослогоор аллага үйлдсэн ажээ.
Mark MonKJV 15:8  Тэгээд цугласан олон өөрсдөд нь үргэлж үйлдэж байсан шигээ үйлдэхийг Пилаатосоос хүсэж эхлэн чанга хашгиралдлаа.
Mark MonKJV 15:9  Харин Пилаатос тэдэнд хариулан, Би та нарт Жүүдүүдийн Хааныг суллаасай гэж та нар хүсэж байна уу? гэлээ.
Mark MonKJV 15:10  Учир нь ахлах тахилч нар атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байв.
Mark MonKJV 15:11  Гэвч Варавваасыг өөрсдөдөө суллуулах нь дээр гэж ахлах тахилч нар ард түмнийг хөөргөжээ.
Mark MonKJV 15:12  Харин Пилаатос хариулж тэдэнд дахин, Тэгвэл Жүүдүүдийн Хаан гэж нэрлэгддэг түүнд намайг юу хийгээсэй гэж та нар хүсэж байна вэ? гэв.
Mark MonKJV 15:13  Тэгтэл тэд дахиад, Түүнийг цовдол гэж хашгирлаа.
Mark MonKJV 15:14  Тэгэхэд нь Пилаатос тэдэнд, Яагаад, тэр ямар муу зүйл хийсэн юм бэ? гэв. Гэтэл тэд, Түүнийг цовдол гэж улам их хашгирлаа.
Mark MonKJV 15:15  Тэгэхэд нь Пилаатос хүмүүсийг сэтгэл хангалуун болгохыг хүссэн тул Варавваасыг тэдэнд суллав. Тэгээд Есүсийг ташуурдаад, цовдлуулахаар тушаалаа.
Mark MonKJV 15:16  Тэгтэл цэргүүд түүнийг Праитоорион гэдэг хашаанд авчирчээ. Тиймээс тэд цэргийн бүтэн ангийг цуглуулав.
Mark MonKJV 15:17  Тэгээд тэд түүнийг нил ягаанаар хувцаслаад, өргөстэй титэм сүлжиж, толгойд нь углан,
Mark MonKJV 15:18  Жүүдүүдийн Хаан мандтугай! гэж түүнд мэндчилж эхэллээ.
Mark MonKJV 15:19  Улмаар түүнийг толгой руу нь зэгсээр цохиж, түүн рүү нулимаад, түүнд өвдөг сөгдөн мөргөв.
Mark MonKJV 15:20  Ийнхүү тэд түүнийг тохуурхчихаад, түүнээс мөнөөх нил ягааныг тайлж, өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд түүнийг цовдлохоор түүнийг авч явлаа.
Mark MonKJV 15:21  Улмаар тэд, хөдөөнөөс ирээд дэргэдүүр нь өнгөрч байсан Александрос ба Рууфос нарын эцэг Сиймон гэдэг нэгэн Кюрина хүнд түүний загалмайг үүрэхийг тулгалаа.
Mark MonKJV 15:22  Тэгээд тэд түүнийг Гулгоолет гэдэг газар авчирчээ. Энэ нь Гавлын газар хэмээн хөрвүүлэгддэг.
Mark MonKJV 15:23  Тэгээд тэд смюрнатай дарсыг уулгахаар түүнд өгсөн боловч тэр хүлээн авсангүй.
Mark MonKJV 15:24  Тэгээд тэд түүнийг цовдолчихоод, хувцаснуудыг нь ялган, хэн юу авахаа үзэж, тэдгээрийн төлөө шавга орхив.
Mark MonKJV 15:25  Тэгэхэд гурав дахь цаг байсан бөгөөд тэд түүнийг цовдолсон юм.
Mark MonKJV 15:26  Тэгээд түүний ял тулгалтын бичээс нь ЖҮҮДҮҮДИЙН ХААН гэж бичигдсэн байлаа.
Mark MonKJV 15:27  Мөн тэд түүнтэй хамт хоёр хулгайчийг нэгийг нь түүний баруун гар талд, нөгөөг нь зүүн талд цовдолжээ.
Mark MonKJV 15:28  Ийнхүү, Тэрбээр хууль зөрчигчдийн хамт тоологдсон хэмээх Бичвэр биелэгджээ.
Mark MonKJV 15:29  Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлон, толгойгоо сэгсэрч, Аан, сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи
Mark MonKJV 15:30  өөрийгөө авраад, загалмайнаасаа буу л даа гэжээ.
Mark MonKJV 15:31  Гэтэл ахлах тахилч нар ч бас бичээчдийн хамт мөн адил тохуурхан өөр хоорондоо, Тэр бусдыг аварсан. Өөрийгөө аварч чадахгүй байна.
Mark MonKJV 15:32  Израйлийн Хаан Христ загалмайнаасаа одоо буугаад ирэг. Тэгвэл бид хараад, итгэе гэлцжээ. Мөн түүнтэй хамт цовдлогдсон тэд түүнийг доромжлов.
Mark MonKJV 15:33  Эдүгээ зургаа дахь цагт бүх газарт харанхуй болж ес дэх цаг хүртэл үргэлжиллээ.
Mark MonKJV 15:34  Улмаар ес дэх цагт Есүс чанга дуугаар, Элои, элои, ламаа савахтаний? гэж хашгирав. Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхио вэ? хэмээн хөрвүүлэгддэг.
Mark MonKJV 15:35  Тэгтэл дэргэд нь зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Ажигтун, тэрбээр Элийаг дуудаж байна гэлээ.
Mark MonKJV 15:36  Гэтэл нэг нь гүйн, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өгөөд, Орхи. Элийа түүнийг буулгахаар ирэх эсэхийг харцгаая гэв.
Mark MonKJV 15:37  Тэр үед Есүс чанга дуугаар хашгираад, сүнсээ тавилаа.
Mark MonKJV 15:38  Тэгэхэд сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав.
Mark MonKJV 15:39  Тэгтэл түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга түүний ийнхүү хашгиран сүнсээ тавихыг хараад, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэв.
Mark MonKJV 15:40  Тэгэхэд эмэгтэйчүүд бас холоос ажиж байлаа. Тэдний дунд Марийа Магдалиний мөн бага Иакоов болон Иосийс нарын эх Марийа мөн Салооми,
Mark MonKJV 15:41  (тэр ч бас түүнийг Галийлд байхад нь дагаж, түүнд үйлчилж байсан) бас түүний хамт Иерусалимд ирсэн өөр олон эмэгтэй байв.
Mark MonKJV 15:42  Тэгээд шаббаатын өмнөх буюу бэлтгэлийн өдөр байсан тул үдээс хойш болсон хэдий ч
Mark MonKJV 15:43  зөвлөлийн хүндэт гишүүн Ариматаиагийн Иосээф ирээд, Пилаатос руу зоригтой очиж, Есүсийн цогцсыг гуйлаа. Тэр бас Шүтээний хаанчлалыг хүлээж байсан юм.
Mark MonKJV 15:44  Тэгэхэд Пилаатос түүнийг аль хэдийн үхсэн гэдэгт гайхжээ. Тиймээс зуутын даргыг дуудаж, тэр нас бараад удаж буй эсэхийг лавлалаа.
Mark MonKJV 15:45  Улмаар тэрбээр зуутын даргаас мэдээд, Иосээфт цогцсыг өгөв.
Mark MonKJV 15:46  Тэгэхэд тэрбээр нарийн маалинган даавуу худалдаж авчээ. Тэгээд түүнийг доош буулган, маалинган даавуунд ороолоо. Улмаар том хаданд ухаж зассан булшинд түүнийг тавиад, булшны үүд рүү чулуу өнхрүүлэв.
Mark MonKJV 15:47  Тэгэхэд түүний хаана тавигдсаныг Марийа Магдалиний болон Иосийсийн эх Марийа нар харжээ.
Chapter 16
Mark MonKJV 16:1  Тэгээд шаббаат өдөр өнгөрөхөд Марийа Магдалиний мөн Иакоов, Салооми нарын эх Марийа анхилуун үнэртэн худалдан авсан нь очиж түүнийг тослохын тулд юм.
Mark MonKJV 16:2  Улмаар тэд долоо хоногийн эхний өдрийн өглөө маш эрт нар мандаж байхад булш руу очжээ.
Mark MonKJV 16:3  Тэгээд тэд өөр хоорондоо, Хэн бидэнд булшны үүднээс чулууг өнхрүүлж өгөх билээ? гэлцэв.
Mark MonKJV 16:4  Улмаар тэд харахдаа чулуу өнхрүүлэгдсэн байхыг харлаа. Яагаад гэвэл энэ нь маш том байжээ.
Mark MonKJV 16:5  Тэгээд тэд булш руу орж байхдаа урт цагаан хувцас өмссөн залуу баруун талд сууж байхыг хараад цочирдов.
Mark MonKJV 16:6  Гэтэл тэр тэдэнд, Бүү цочирд. Та нар цовдлогдсон Назаретийн Есүсийг хайж байна. Тэр босгогдсон. Тэр энд байхгүй. Түүнийг тавьсан газрыг нь хар.
Mark MonKJV 16:7  Харин замаараа явж, түүний шавь нар болон Пээтрост, Тэр та нарын өмнө Галийл руу явж байна. Та нарт хэлснийх нь дагуу та нар түүнийг тэнд харна гэж хэл гэв.
Mark MonKJV 16:8  Улмаар тэд айн дагжиж бас гайхаж байсан тул булшнаас түргэн гарч зугтав. Бас хэнд ч юу ч хэлсэнгүй. Учир нь тэд айсан байжээ.
Mark MonKJV 16:9  Эдүгээ Есүс босгогдоод, долоо хоногийн эхний өдрийн үүрээр анх Марийа Магдалинийд үзэгдэв. Тэрбээр долоон чөтгөрийг энэ эмэгтэйгээс зайлуулж байсан юм.
Mark MonKJV 16:10  Энэ эмэгтэй явж, түүнтэй хамт байдаг байсан хүмүүсийг гашуудан уйлалдаж байх үед хэлжээ.
Mark MonKJV 16:11  Гэсэн ч түүнийг амьд бас эмэгтэйд үзэгдсэн гэдгийг тэд сонсоод итгэсэнгүй.
Mark MonKJV 16:12  Үүний дараа хөдөө рүү алхаж яваа тэдний хоёрт нь тэрбээр өөр төрхөөр үзэгджээ.
Mark MonKJV 16:13  Тэгээд тэд явж, бусдадаа хэлэв. Тэдэнд ч бас итгэсэнгүй.
Mark MonKJV 16:14  Дараа нь арван нэгийг хажуулан хооллож байхад тэр тэдэнд үзэгдэж, тэдний итгэлгүй байдал болон зүрх сэтгэлийн хатууг зэмлэв. Яагаад гэвэл босгогдсоных нь дараа түүнийг харсан хүмүүст тэд итгээгүй.
Mark MonKJV 16:15  Тэгээд тэр тэдэнд, Та нар даян дэлхийгээр явж, бүтээл бүрт сайн мэдээг тунхагла.
Mark MonKJV 16:16  Итгэдэг бас баптизм хийлгэсэн нь аврагдана. Харин үл итгэдэг нь яллагдана.
Mark MonKJV 16:17  Мөн итгэдэг хүмүүсийг эдгээр шинж тэмдэг дагана. Тэд чөтгөрүүдийг миний нэрээр зайлуулж, шинэ хэлүүдээр ярина.
Mark MonKJV 16:18  Тэд могойнуудыг гартаа барина. Тэгээд тэд ямар нэгэн үхлийн юм уувал энэ нь тэдэнд хор учруулахгүй. Тэд гараа өвчтэй хүмүүсийн дээр тавих бөгөөд тэд эдгэрнэ гэв.
Mark MonKJV 16:19  Ингээд Эзэн тэдэнд ийн хэлчихээд тэнгэр лүү авагдаж улмаар Шүтээний баруун гар талд заларсан юм.
Mark MonKJV 16:20  Харин тэд явж, газар сайгүй тунхаглажээ. Эзэн тэдэнтэй хамтран ажиллаж, дагалдах шинж тэмдгүүдээр үгийг баталж байлаа. Аминь.